Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 145/ШШ2022/00342/

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн ******* байрлах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, 

              Хариуцагч: Архангай аймгийн *******,******* багт оршин суух, 1956 онд төрсөн, 66 настай, *******ад холбогдох

“******* төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, прокурор *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ад холбогдуулан “******* төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

2. Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь хуурамч шүүхийн шийдвэрээр /Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны 675 дугаар шийдвэр/ тэтгэвэр тогтоолгон нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас ******* төгрөгийн тэтгэвэр авсан болно. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь аймгийн шүүхийн тамгын газрын 2018 оны 08, 2019 оны 136 албан тоотоор нотлогдож байна. Иймд хариуцагч ын илүү авсан ******* төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас нийгмийн даатгалын хэлтэс удирдамжаар шалгалт авдаг. 2017, 2018 онд шалгалтаар явж байхад гэх шүүгчтэй холбоотой шийдвэрүүд маш олон гарсан учраас Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн тамгын газрыг шалгах шаардлагатай болсон. Архангай аймгийн шүүхийн тамгын газрын архивд тухайн хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр байгаагүй буюу хадгалагдаагүй байсан. Тийм учраас хуурамч байх магадлалтай гэж үзээд тухайн иргэнтэй уулзсан. Ажилласан жил нь хүрэхгүй байсан болохоор хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр орохын тулд ажилласан жилээ буруу гаргасан байсан тул улсын байцаагчийн акт гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс тухайн иргэнийг нэг дор бүгдийг төл гэж шаардаагүй. Тэтгэврийнхээ 50 хувийг суутгуулах ч юм уу ийм байдлаар төлж болно гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж 1971-1992 он хүртэл улсад ажилласан. Тухайн үед нэгдэл захиргаа, нэгдлийн туслах үйлдвэрт тасралтгүйгээр 21 жил гаруй ажилласан. Тухайн үед ажилласан жил, авсан  цалин хөлс нь баталгаажсан хоёр хөдөлмөрийн дэвтэртэй. Өмнө нь хөдөлмөрийн чадвараа алдаад групптэй байсан. Группт орохдоо 15 жил хэдэн сар ажилласан хөдөлмөрийн дэвтрээ өгсөн. Сүүлд 55 нас хүрээд 6 жил гаруй ажилласан баталгаажсан хөдөлмөрийн дэвтэр байсан. Ээж маань 55 нас хүрээд албан ёсны тэтгэвэрт орох хугацаандаа нийгмийн даатгалын байцаагчид дэвтрээ өгсөн. Ээжийн хувьд бол улсад хийдгээ хийгээд тухайн бичиг баримтаа нийгмийн даатгалын  байцаагчид өгснөөс биш өөр гэм буруу байхгүй. Манай Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагч хийж байсан хүн бол . Тухайн үед  манай ах Очирваань нь аймаг сум хооронд хүн тээвэрлэдэг байсан. Хүн тээвэрлэж байх үедээ Архангай аймагт тай таарахад ээжийг чинь ажилласан жил тогтоох шүүх хурал болох гэж байна. Чи хоёр гэрч олоод ирээч гэж хэлсэн байдаг. Хуримд ирсэн манай нутгийн Ичинхорлоо туслах, мужаан, цэвэрлэгч хийж явсан манай ээжийг сайн мэдэх хүн. Энэ хүнийг хурим хийж байсан газраас нь аваад мөн үйлдвэр бригадын дарга хийж явсан хүн болох Чойжил гэх хүнийг аваад явсан. Тэгээд нэг удаа дуудаж оруулаад чи юу нь вэ? гэж асуусан байдаг. Би бол төрсөн хүү нь гэж хэлсэн. Тэр шүүх хурлын шийдвэрийн дагуу ээжийг тэтгэвэрт оруулсан байсан. Үүнийг манай ээж огт мэдэхгүй. Өөрөө хоёр ч хөдөлмөрийн дэвтэртэй баталгаажсан байдаг. Хангалттай 20 буюу түүнээс дээш жил ажилласан хүн бол миний бодсоноор шүүхээр ажилласан жилээ тогтоолгох ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл хөдөлмөр хийсний цалин хөлсийг нь тулгаад баталгаажчихсан учир түүгээр нь тогтоодог. Нийгмийн даатгалын байцаагч яагаад шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэснийг сайн ойлгохгүй байна. Гэхдээ , ын аль нь ч бай санаатайгаар ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс ийм зөрчил гаргаагүй болов уу гэж боддог.  нь Улаанбаатар хотод мэргэжлийнхээ дагуу ажилладаг юм шиг байсан. Энэ хүнээс цагдаа мэргэжлийн хүмүүс нь мэдүүлэг авсан байсан. Мэдүүлэгтээ Доржханд бол худал, хуурмаг зүйл хийх хүн биш. Манай ээжийг арай ч буруутгаагүй яриа өгсөн байсан. Энэ хэрэг асуудал нэлээн олон жил явсан. Би ээжийгээ чирээд л явдаг байсан. Хүний үр хүүхэд ээжийнхээ төлөө явалгүй л яахав. Гэхдээ сүүлд 2019 онд манай ээж шүүх хурлын танхимд бие нь муудсан. Угаасаа ч бие муутай хүн. Эмнэлгийн оношоор бол харвалт өгсөн байна гэсэн. Манай ээж бол төр улсад хийдгээ хийсэн учир авах ёстой юмаа авсан. Илүү тэтгэвэр аваагүй. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. Уучлаарай та бүхэн бол боловсролтой сэхээтэн хүмүүс. Би бол нийгмийн шилжилтийн үеэс сургуулиас гарч жалганы мухар сахисан хөдөөний л нэг эгэл жирийн малчин хүн. Хазгай буруу ярих вий дээ уучлаарай намайг. Буруу зөвийг ялгаж салгаж ойлгоорой та бүхэн. Энэ цаг үеэс эхийн сэтгэл санаа зовниж байгаа. Социализмын үед өссөн хүн болохоор эвдрээгүй зан чанартай хүн чинь их эмзэг хүлээж авдаг юм байна. Манай ээж одоо би төрдөө өртэй үхмээргүй байна гэдэг. Одоо манай ээж 66 настай тал харвасан. Энэ асуудлаас болж эдийн засаг бие бялдраараа хохирсон. Тэр шүүгч нь үг үсгийн алдаа, дугаарын зөрүүнээс болж  буруу зүйлээр орж гарсан л хүн байна лээ. Хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж сунжруулсан юм болов уу гэж хардаг. Энэ хоёр байгууллага олны төлөө зүтгэж ажилладаг. Алдаа дутагдал гардаг л байх. Гэхдээ манай ээжид арай л хатуу хандаж байна. Яагаад тэтгэврийн нэг хөгшнийг  ялан дийлэх гээд байгаа юм бэ? заавал буруутгаад байх юм. Тэтгэврийн мөнгө нь одоо төрийн буянд 500,000 төгрөг болсон. Өнөө цагийн мөнгөний ханш нийгмийн амьдрал ямар байгаа билээ. Би өөрөө 2 оюутантай. Амьдралд сөхрөх нь холгүй л явна. Энэ асуудал бол нэг биш хоёр гурван гэр бүлд дарамт болж явна. Ээж минь одоо мэнд амар байгаа  ч маргааш байх уу? үгүй юу? мэдэхгүй. Одоо би хурал дуусаад л эндээс яаран яаран ээж рүү гээ гарна. Яагаад гэвэл би ээжийгээ асарч тойглож, өдөр шөнөгүй харж хандаж байдаг. Би өрөвдүүлэх гэж та бүхэнд яриагүй. Яг үнэн бодит амьдрал ийм л байна. Тухайн үеийн нэгдэл бол маш том байсан.  Мал ноослох, хадлан тэжээл бэлдэх, саальчин, туслах төлчин хийх гэх мэт олон төрлийн ажил хийж байсан. Хуурамч гэх шүүхийн шийдвэрийг дахин дахин уншиж үзэхэд хөдөлмөрийн дэвтрүүдийг үндэслэн гэсэн байсан. Архангай аймгийн шүүхэд манай ээжийн хоёр хөдөлмөрийн дэвтэр очсон байсан. 21 жил 4 сар бил үү 07 сар гэж зөв бичсэн байсан. Олон төрлийн ажил хийж явснаас зөвхөн саальчин гэж бичсэн байсан. Нэг дугаар дээр хоёр шийдвэр гарсан байсан гэсэн асуудал байгаа. Энэ нь тухайн үед ажилласан хүмүүсийн хариуцлагагүй, хайнга хандсан асуудал. Энэ нь нэг шүүгч биш нэлээн олон хүмүүс бичиг баримт цэгцэлж янзалдаг хүмүүс байгаа байх. Хэсэг бүлэг хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж миний ээж хохирч байна. ыг санаатайгаар ийм үйлдэл хийгээгүй байх гэж найдаж байгаа.  Энэ хүмүүсийг буруутгаад орооцолдоод байх сонирхол алга. Ээжийнхээ тэтгэврийн хэдэн төгрөгөөр бензин тосоо хийчихээд л явж байгаа. Сургалтын төлбөрөөс илүүдээ гараад байх мөнгө алга. Бичиг цаасны алдаа зөрүүнээс болж манай ээжийг арай л хэтрүүлж байна. Тэтгэврийг нь 1 жил 6 сар гаруй зогсооход өвс, ургамал буцалгаж ууж ядуу зүдүүхэн л явсан. Энэ бол өндөр настай ядарсан хүнд арай л хатуу хандаж байна. Тэтгэврийн хэдэн төгрөгөөр бол одоо цагт хөрөнгөжихгүй. Өдөр хоногоо л өнгөрөөдөг. Та бүхнээс хүсэхэд эхийн маань амьд сэрүүн байхад нэг хоног, цагийн өмнө ч болов эхийн минь сэтгэлийг амраагаад өгөөч. Эхийг маань цагаатгаж өгнө үү? Миний ганцхан хүсэл бол энэ. ******* ч гэсэн адилхан эхтэй сайн бодож үзээрэй гэж хэлмээр байна. Хар ухаанаар бол энэ асуудал ойлгомжтой байна. Миний ээж хийдгээ хийгээд л авдгаа авсан. Миний ээж 55 нас хүрээд тэтгэвэр тогтоодог байцаагчдаа бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Өөр буруу зүйл хийгээгүй. Ийм л хүн өдий болтол хэлмэгдээд байна гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд хариуцагчид хөдөлмөрийн дэвтэр нь байсан. Түүнийг хүлээлгэж өгөхдөө нийгмийн даатгалын байгууллага нь үүргээ зөрчиж баримт үйлдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хариуцагч нь хоёр хөдөлмөрийн дэвтэртэй байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй. Нэхэмжлэгч тал гэм хор буюу хохирол төлбөр нэхэмжилж байгаа нь бүрэлдэхүүнтэй мөн иргэдийн төлөөлөгч оролцож энэ хэргийг шийддэг. Үүнд хариуцагч нь нэхэмжлэгч талыг хохироосон зүйл байхгүй. Энэ нь прокурорын тогтоолоор тогтоогдчихсон байгаа. Хэрэг бүртгэлтийг хаах тухай прокурорын тогтоол нь үндсэндээ аас гадна өөр бусад хүмүүс болох Баттөр, Долзодмаа, Санжаа, Баасанбаяр нарын асуудлыг хамт шалгасан. Бусад хүмүүсийнх тогтоогдсон боловч ад холбогдох асуудал тогтоогдоогүй. нь шүүгчээр ажиллаж байхдаа ын ажилласан байдлыг тогтоохдоо илт хууль бус шийдвэр гаргасан болох нь нотлогдсонгүй гэдэг байдлаар шийдсэн. Гэм буруугийн асуудлыг прокурорын байгууллага шалгаж, тогтоож эцсийн шийдвэр гаргах ёстой байдаг. Тэгэхээр хариуцагч нь бусдад санаатайгаар хохирол учруулсан санаатай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэдэг нь харагдахгүй байгаа. Үүнийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Одоо нь одоо 66 настай хүн. Биеийн байдлыг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой хэлсэн. Хөдөлмөрийн дэвтрээрээ ажилласан жилээ тогтоолгочихно гэсэн байдалтай байсан. Тэгтэл нийгмийн даатгалын байцаагч нь таны ажилласан жилийг заавал шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Мөн цаг хугацааны зөрүүтэй байдал байгаа. Чойжил, Ичинхорлоо нар нь 2021 онд шүүхээр очсон. Тэгэхдээ Архангай аймгийн төвд очиж мэдүүлэг өгсөн гэж ярьдаг. Гэтэл энэ шүүхийн шийдвэр нь 2009 оны шүүхийн шийдвэр байгаад байгаа. Мөн нь 2011 онд 55 нас хүрсэн. Иймд тогтоогдоогүй асуудал их байгаа. ыг 53 настай байхад шүүхийн шийдвэр гарчихсан. Дээрээс нь шийдвэр гаргасан шүүгч нь өөрөө би энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тогтоож байсан гэсэн талаар мэдүүлгээ өгдөг. Төрийн байгууллага албан тушаалтан, шүүх эрх мэдлийн байгууллага эрхээ хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироогоод байна гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн байгууллагын хүсэлтээр Архангай аймгийн прокурорын газраас прокурор томилогдон шүүх хуралдаанд оролцож байсан. Өмнөх шүүхийн шийдвэр буюу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр дахин шийдүүлэхэд өмнөх бүрэлдэхүүнээр шийдэх боломжгүй учир хэрэг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн прокурорын газраас дээд шатны прокурорын томилгоогоор өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох болсон. Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн Ж.Доржхандаас ******* төгрөг гаргуулах иргэний хэрэгтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Энэ хэрэгтэй танилцахад 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай Архангай аймаг дахь сум дундын шүүхээс гэх шүүгчийн гаргасан шийдвэрээр иргэн Ж.Доржхандад тэтгэвэр тогтоогдсон. Гэтэл 675 дугаартай шүүхийн шийдвэр нь өөрөө хууль бус буюу хуурамч нотлох баримтаар тогтоогдсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн байсан. Хариуцагчийн төлөөлөгч нь хэлэхдээ энэ хэрэг үүсээд маш удаан хугацаа өнгөрсөн байна. Хамгийн гол шалтгаан нь 675 дугаартай шийдвэр нь хяналт шалгалтаар илэрч бүгдийг татаж авч үзэхэд Архангай аймгийн шүүхийн тамгын газраас нэхэмжлэгч С.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шүүгч Чулуунаа гэсэн шүүхийн шийдвэр ирсэн юм байна. Дээрх нөхцөл байдлуудаас харахад 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шүүхийн шийдвэрийг Чулуунаа гэх шүүгч гаргасан. Иргэн С.Энх-Амгалангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр байгаа нь иргэн Ж.Доржхандын ажилласан жил тогтоосон шийдвэр нь хууль бус байна гэдгийг нотлоод байна. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон төлөөлөгчийн өмнөх шүүх хуралдаанд  өгсөн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт маш олон төрлийн ажил хийж байснаас шүүхийн шийдвэрт зөвхөн саальчин гэсэн байсан.  2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Архангай аймгийн прокурорын газрын 66 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай тогтоол гарсан байсан. Хууль бус шүүхийн шийдвэрийн улмаас иргэн Ж.Доржханд тэтгэвэр тогтоолгож, үүний улмаас нийгмийн даатгалын сан буюу төрд ******* төгрөгийн  хохирол учруулсан гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байгаа учир төрийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

7. Нэхэмжлэгч байгууллагаас Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шийдвэр, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаартай албан бичиг, хариуцагч ын иргэний үнэмлэхний хуулбар, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ын 2011 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл тэтгэвэрийн тооцоолол, Архангай аймгийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаартай прокурорын тогтоол, Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/314 дугаартай итгэмжлэл, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/315 дугаартай прокурор оролцуулах тухай хүсэлт, Архангай аймгийн прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5/1350 дугаартай албан бичиг, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Бямбажавт, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *******ад олгосон итгэмжлэлүүд, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсууд, хариуцагч ын иргэний үнэмлэх болон №1002692 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, дугаартай баталгаажилтын хуудас, Архангай аймгийн Жаргалант сумын нийгмийн даатгалын улсын байцаагчид гаргасан өргөдөл,  Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэр зэргийг гаргаж өгсөн.

8. Хариуцагчаас Архангай аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолт, т 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэл, Архангай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ын гаргасан тодорхойлолт, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр , 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *******д олгосон итгэмжлэлүүд, Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/70 дугаартай тодорхойлолт, Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн №621003 дугаартай тодорхойлолт, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Ичинхорлоогийн гаргасан тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.  

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагчид гаргасан өргөдөл, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдийн тэтгэвэр тогтоолтын хуудсууд, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 029 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтууд авагдсан.  

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн гаргасан хүсэлтийн дагуу гэрчээр Б.ыг гэрчийн мэдүүлэг авсан.

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй ад холбогдуулан “******* төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “...хуурамч шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоолгон нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас ******* төгрөгийн тэтгэвэр авч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан...” үндэслэлээр ч шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч “...хуурамч материал гарган өгч тэтгэвэр тэтгэмж аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч ыг 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд саальчнаар,

Мөн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрин 331 дугаартай шийдвэрээр *******ыг Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд туслах үйлдвэрт мужаанаар 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, бичээчээр 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тус тус тогтоон шийдвэрлэсэн байна. 

6. Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаартай албан бичигт “...ад холбогдох шийдвэр байхгүй, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаартай шийдвэрт өөр хэргийг шийдвэрлэсэн шийдвэр байгаа...” талаар дурджээ.

7. ******* нь гэмт хэргийн талаарх гомдлыг Архангай аймгийн прокурорын газрын  хяналтын прокурор Н.Цогтбаяр хянаад 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 66 дугаартай прокурорын тогтоолд  нь хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан А. нь ын ажилласан байдлыг тогтоохдоо илт хууль бус шийдвэр гаргасан болох нь нотлогдохгүй байна гэжээ.

8. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч ыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгон нийгмийн даатгалын санд ******* төгрөгний хохирол учруулсан талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тогтоогдсон ******* төгрөгийн хохирлыг хариуцагч аас төлүүлэхийг шаардсан боловч хэрэгт төлбөр тогтоосон улсын байцаагчийн акт хэрэгт авагдаагүй байна.

10. Дээрхи бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь хуурамч бичиг баримт бүрдүүлж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд хохирол учруулсан нь нотлогдохгүй байх тул Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч анд холбогдох “******* төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зохигч нь “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ыг хэргийн материалтай танилцах эрхээр хангасан боловч шүүх хуралдаанд цахимаар оролцсон мөн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах шаардлагагүй талаар тайлбар гаргасан тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхээсээ татгалзсан гэж үзэв.

12.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугааар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдоос нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзалтай холбоотойгоор хүсэлт гаргаагүй тул хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, ад холбогдох ******* төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.                     

                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА