Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01324

 

                               ,,,,,,,,,,,, аймгийн ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,

                                    хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний

                                                    хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00732 дугаар шийдвэртэй,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,

 ,,,,,,,,,,,, аймгийн ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,  хэлтсийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,ад холбогдох

Хохирол 16,404,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, , прокурор ,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,, нь 15 жил ажилласан гээд хөдөлмөрийн дэвтрээрээ тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байх үедээ ажилласан жилээ шүүхээр тогтоолгохоор хөдөлмөрийн дэвтрээ авч явсан гэсэн мэдээллийг тухайн үеийн нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан хүнээс авсан. Тэгээд 2011.09.26-ны өдөр материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд өндөр насныхаа тэтгэврийг 21 жил ажилласнаар тооцуулан 180,300 төгрөгөөр тогтоолгож 2011.10.01-ний өдрөөс эхлэн авсан байдаг. Тэтгэвэр тогтоолгохоор хандаж байгаа хүмүүс өргөдлөө өөрсдөө бичиж чадахгүй ихэвчлэн хүнээр бичүүлдэг. Гэр бүлийн гишүүдээрээ бичүүл гэсэн шаардлагыг бид нар тавьдаг. ,,,,,,,,,,,,,,,,,, гуайн тэтгэврийн материалыг өгсөн  ,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүн бол түүний хүүхэд нь юм. ,,,,,,,,,,,,,,,,,, хөдөлмөрийн дэвтрээрээ өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Гэтэл түүний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн 2009.09.30-ны өдрийн 675 дугаар шийдвэр нь хуурамч байсан тул 2017 онд тэтгэврийг нь зогсоосон. ,,,,,,,,,,,,,,,,,,аас 2011-2017 оныг хүртэл олгосон тэтгэвэр 16,404,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. ,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүхийн хуурамч шийдвэрээр тэтгэвэр тогтоолгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь тус аймгийн шүүхийн тамгын газрын 2018 оны 08, 2019 оны 136 тоот албан бичгүүдээр нотлогдож байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхэд өгч байгаагүй. Өдий 60 нас гартлаа үнэнчээр явсан хүн, би төрд өртэй үхмээргүй байна. Энэ асуудал намайг хэлмэгдүүлж байгаа тул нэр төрийг минь сэргээж өгнө үү. Би улс нийгэмдээ саальчин, төлчин, мужаан, бичээч зэргээр 20 гаруй жил тасралтгүй ажилласан бөгөөд 29 жил ажилласан, хоёр ч хөдөлмөрийн дэвтэртэй, энэ дэвтрээрээ тэтгэвэрт орох боломжтой. Би төр улсаа хуурах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх хүн биш ээ. Надад бичиг баримт хуурамчаар бүрдүүлэх шаардлага байхгүй. Иймээс 16,404,500 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Прокурорын тайлбарт: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тухайн үед ,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг иргэний асуудал бол хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, баримт бичиг үйлдэж ашигласан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед нотлогдоод байсан нөхцөл байдлууд арай өөрөөр тогтоогдсон байна. ,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь шүүхэд хадгалагдаж байгаа шүүхийн шийдвэрүүдийн утга агуулга, огноо зэрэгтэй тохирохгүй, мөн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд анх гаргасан өргөдөл дээрх гарын үсэг шинжээчийн дүгнэлтээр өөрийнх нь биш болох нь тогтоогдсон. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүн шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан асуудал байхгүй гэж харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ. 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00732 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас 16,404,500 /арван зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,, аймгийн ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,  хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамж 239,973 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 239,973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...,,,,,,,,,,,,,,,,,, нь 1971 оноос эхлэн улс нийгэмдээ саальчин, мужаан, бичээч зэрэг ажлуудыг 20 гаруй жил хийж ирсэн. Түүний ажиллаж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн бичилт, тамга тэмдэг бүгд бүрэн, цалин хөлсний 70-р данстай тулгаж баталгаажуулсан хоёр ч хөдөлмөрийн дэвтэртэй байсан.

Тухайн үед Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан ,,,,,,,,,,,,,,,,,,ын 2019.11.22-ны өдөр өгсөн “Тухайн үед ,,,,,,,,,,,,,,,,,,ад хөдөлмөрийн дэвтэр байсан. ,,,,,,,,,,,,,,,,,, өөрөө худлаа ярих хүн биш” гэсэн мэдүүлэг болон Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019.10.21-ний өдрийн 1/363  тоот албан бичигт “,,,,,,,,,,,,,,,,,, нь бүрэн тэтгэвэр тогтоолгох гээд хөдөлмөрийн дэвтрээ авч явсан, хоёр хөдөлмөрийн дэвтэр нь аймгийн шүүхийн тамгын газрын архивт байгаа” гэж тодорхойлж байгаа нь ,,,,,,,,,,,,,,,,,,ад хөдөлмөрийн дэвтэр байсан гэдгийг нотолдог. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,,, нь хуурамч бичиг баримт үйлдэж ашиглаагүй гэдгийг нотолж байна.

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019.01.29-ний өдрийн 66 дугаар тогтоолд “,,,,,,,,,,,,,,,,,,ыг хуурамч баримт бичиг үйлдэж ашигласан, түүний ажилласан жилийг тогтоохдоо илт хууль бус шийдвэр гаргасан болох нь нотлогдохгүй байна” гэж заасаар байтал давж заалдах шатны шүүх дээрх 66 дугаар тогтоолоор нотлогдож байна гэх үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж,  илтэд зөрүүтэй шийдвэр гаргасанд гомдолтой.

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 732 дугаар шийдвэр, Архангай аймгийн, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хянаж өгнө үү гэжээ.                  

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал, хавтаст хэргийн 8-12 дахь талд авагдсан Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 66 дугаар тогтоолд “... гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,ын “...Миний хувьд улсад тасралтгүй 21 жил ажилласан, үүнээс улсаас өгсөн 8 жилийг нэмэхээр 29 жил ажилласан болж байгаа юм. 2011 онд 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орсон. Тухайн үед манай хүү  ,,,,,,,,,,,,,,,,,, миний тэтгэврийн ажилласан жил тогтоох асуудлыг хөөцөлдөж байсан. Гэрчээр 2 хүн дуудан оруулж байсан гэсэн.  ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,  гэх хүмүүсийг оруулж байсан...” гэх мэдүүлэг, гэрч ,,,,,,,,,,,,,,,ийн “...2009 онд ч болж байгаагүй... 2011 оны зун Архангай аймгийн шүүхээс 2 гэрч авч ир гэж байна гэж над руу А.Отгонжаргал яриад үүний дагуу би сумаас ,,,,,,,,,,,,,,,, гэх хүнийг дагуулаад ... аймгаас Д.Чойжил гэх хүнийг авч шүүх дээр очиж, шүүгч  ,,,,,,,,,,,,,,,,,,  гэх хүнтэй уулзуулж байсан.  ,,,,,,,,,,,,,,,,,,  шүүгч намайг бас дуудаж оруулж ирээд ,,,,,,,,,,,,,,,,,,ын юу нь вэ гэж асууж байсан...” гэх мэдүүлэг, гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,ын “...ажилласан жилээ шүүхээр шийдүүлээд 21 жил 7 сар ажилласан шүүхийн шийдвэртэйгээр бүрэн тэтгэвэр авч эхэлсэн... энэ хүн бол хуурамчаар шүүхийн шийдвэр гаргуулах хүн биш ээ. Энд бол шүүх дээр ямар нэгэн алдаа гарсан байх...” гэх мэдүүлэг, гэрч  ,,,,,,,,,,,,,,,,,, ийн “...,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүний хувьд бол ажилласан жилээ тогтоолгож байсан нь үнэн. ,,,,,,,,,,,,,,,,,,ын шүүхийн шийдвэр дугаар давхардаж, орхигдсон юм болов уу, ямар шалтгааны улмаас дугаар авагдаагүй үлдсэн талаар бол үнэндээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч  ,,,,,,,,,,,,,,,,,, гийн “...Би ,,,,,,,,,,,,,,,,,,ын ажилласан жилийг тогтоох шүүх хуралд 2011 оны зун орж байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,ын хүүтэй нь хамт ирээд шүүх хуралд нь орж байсан санагдаж байна. Манай нутгийн Д.Чойжил гэх хүн хамт орж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ,,,,,,,,,,,,,,,,,, нь хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан,  ,,,,,,,,,,,,,,,,,,  нь ,,,,,,,,,,,,,,,,,,ын ажилласан байдлыг тогтоохдоо илт хууль бус шийдвэр гаргасан болох нь нотлогдохгүй байна...” гэсэн байдаг.

 Гэтэл анхан шатны шүүх “...Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь ажилласан байдлаа тогтоолгосон хууль бус шүүхийн шийдвэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож... нийгмийн даатгалын санд хохирол учруулсан байх тул...” гэж, давж заалдах шатны шүүх “...Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ын ажилласан жилийг тогтоосон шүүхийн дээрх шийдвэр хуурамч болох нь Архангай аймгийн Прокурорын газрын ... 66 дугаар тогтоол болон тус аймаг дахь шүүхийн тамгын газрын ... албан бичгээр тогтоогджээ...” хэмээн холбогдох баримтын эсрэг агуулга бүхий дүгнэлтийг хийсэн, мөн хэрэгт авагдсан 2009 оны 675 дугаар шүүхийн шийдвэрийг (иргэний хэргийн) шүүх өөрөө “хууль бус, хуурамч” болохыг тогтоосон агуулга бүхий дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулж, дүгнээгүй байна. Тухайлбал, 2009 оны 675 дугаар шүүхийн шийдвэр нь огноо, дугаарын алдаатай, давхардсан, орхигдсон эсэх, хариуцагчийн гэм буруу байгаа эсэхийг шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр бүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00732 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 239,973 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД