Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01818

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 16 181/ШШ2022/01818

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин суух, Бүргэд овогт Цэрэндагвын Содхүү -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод байрлах, Шүрэн солюшнс ХХК 

Хариуцагч:  оршин суух, Чимэд овогт Батбаатарын Мөнгөн нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 128,696,765 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Содхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч, хариуцагч Шүрэн солюшнс ХХК-ийн захирал Б.М, хариуцагч нарын өмгөөлөгч О.М, Б.Г, Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Содхүүшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-гээр зээлдэгч Шүрэн солюшнс ХХК нь 25,000 ам.долларыг нэг сарын 2,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, дараа нь гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгасан юм. Энэхүү зээлийн гэрээний 6.4-т зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлөхөөр тусгасан байдаг.

Зээлдэгч Шүрэн солюшнс ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүү, алдангийг төлөөгүй.

Иймд гэрээний дагуу зээлийн төлбөрийг тооцож үзвэл: Үндсэн зээл 25,000 ам доллар, зээлийн хүү 1 сарын 625 ам.доллар, гэрээний хугацаа болох 5 сараар тооцвол зээлийн хүү нь 625 ам.доллар х 5 сар= 3125 ам.доллар, 1 хоногийн алдангийн хэмжээ 28,125 ам.доллар х 0,2%= 56,25 ам.доллар болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэх зохицуулалтын дагуу нийт алданги 14062,5 ам.доллар болж байна.

2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ-г Шүрэн солюшнс ХХК-г төлөөлж Шүрэн солюшнс ХХК-ний захирал Б.Мөнгөн байгуулсан бөгөөд хариуцагч нь 25,000 ам.долларыг манай компани авч үйл ажиллагаандаа хэрэглээгүй, Т.Бат-оргил авсан, манай компанид хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан байдаг. 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 9.1.3-д Гэрээ байгуулсан өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн эрх үүргээ ямар нэг хэлбэрээр бусад этгээдэд шилжүүлэхгүй гэж заасан байтал Шүрэн солюшнс ХХК-ний захирал Б.Мөнгөн нь зээлдэн авсан мөнгөө өөрийн танил Т.Бат-Оргилд шилжүүлсэн гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл Б.Мөнгөн нь зээлсэн мөнгөө компанийн дүрэмд заасан үйл ажиллагаанд бус хувийн хэрэгцээнд ашигласан болохоо нэгэнт хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд өөрийн хөрөнгөөр үүрэг хүлээх этгээд байна.

Б.Мөнгөн нь Шүрэн солюшнс ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд Захирлаар ажилладаг. Зээлийн гэрээний дагуу биднээс авсан мөнгийг зориулалтаар бус, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан байх тул зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хэдий ч уг асуудал олон шалтгааны улмаас шүүхээр эцэслэн шийдэгдэлгүй өнөөг хүрлээ.

2022 оны 04 сарын 19-ны өдөр Монгол банкны зарласан албан ёсны ханшаар 1 ам,доллар 3,050.59 төгрөг болж өссөн байх тул валютын ханшны зөрүүгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 128,696,765 / нэг зуун хорин найман сая зургаан зуун ерэн зургаан мянга долоон зуун жаран таван/ төгрөг болгосныг хариуцагч Шүрэн солюшнс ХХК болон хамтран хариуцагч иргэн Б.Мөнгөн нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Шүрэн солюшнс ХХК, Б.Мөнгөн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.Содхүү нь манай компаний үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлж өгсөн гэх 25,000 ам.долларыг манай компани авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн зүйл огт байхгүй. Дээрх 25,000 ам.долларыг Төрболдын Бат-оргил авсан, мөн Т.Бат-оргил нь уг 25,000 ам.долларыг авсан гэдгээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрдөг. Т.Бат-Оргил нь Ц.Содхүү надад зээл өгөхгүй гээд байна, чи компаниараа гэрээ байгуулаад аваад өг гэсний дагуу Шүрэн солюшнс ХХК-иар гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлд дурьдсан 25,000 ам. доллар болон нэхэмжлэгчийн нэмж тооцсон хүү, алданги нь манай компанид хамааралгүй болно.

Хэрэгт авагдсан Ц.Содхүү болон Шүрэн солюшнс ХХК-ний хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-г талууд 2015 оны 02-р сарын 17-ны өдөр байгуулсан гэх ба уг гэрээг байгуулах цаг хугацаанд Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 1800 төгрөг байсан байна.

Иргэний хуулийн 218-р зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар: ...Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө... гэж хуульчилсан байна. Эндээс үзхэд мөнгөний ханш өссөн эсхүл буурсан тохиолдолд үүрэг үүсэх үеийн ханш буюу гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн агуулгатай заалт байна.

Үүрэг гүйцэтгэх мөнгөний ханшийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар уу эсхүл төлөх өдрийн ханшаар тооцох уу гэдгийг гэрээнд оролцож буй талууд гэрээгээр нарийн тогтоож өгөх шаардлагтай байдаг. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн гэрээ-нд энэ талаар тохиролцсон ямар нэгэн зүйл огт байхгүй байгааг дурьдаж байна.

Иргэний хуулийн 218-р зүйлийн 218.2 дэх хэсэгт дурдсан мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдрийн ханшаар тооцох журам нь өдөр тутмын тохиолдолд хэрэг болдоггүй. Харин Иргэний хуулийн 218-р зүйлийн 218.1-д заасан мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийнх бус харин гэрээ байгуулсан өдрийн ханш-аар тооцохоор заасан байна. Дээр дурьдсан үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад мөн хамааралтай болно.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бай, мөн нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2019.09.20-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2015.02.17-ны өдрийн Зээлийн гэрээ, 2015.02.17-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2015.05.01-ний Б.Мөнгөний Ц.Содхүүд гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.27-ны 1499 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01877 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.26-ны өдрийн 181/ШЗ2019/04935 дугаар захирамж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.09.05-ны өдрийн 25р5/7040 дүгээр албан бичиг, 2022.01.27-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. хариуцагч талаас 2015.02.18-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаар шийдвэр, 2011.12.22-ны өдрийн Шүрэн солюшнс ХХК-н Улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүрэн солюшнс ХХК-г үүсгэн байгуулах шйдвэр, Шүрэн солюшнс ХХК-н улсын бүртгэлийн мэдээлэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. шүүхийн журмаар 2022.01.10-ны өдөр Голомт банкнаас Т.Бат-Оргилын дансны гүйлгээний хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Содхүү нь хариуцагч Шүрэн солюшнс ХХК, Б.Мөнгөн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 128,696,765 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ц.Содхүү нь үндсэн зээл 25,000 ам.доллар, зээлийн хүү 3,125 ам.доллар, алданги 14,062.5 ам.доллар зэрэг зээлийн төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээг компанийн нэрээр бичгээр байгуулсан боловч, зээлсэн мөнгийг компанийн үйл ажиллагаанд ашиглаагүй, Т.Бат-Оргилд мөнгөний хэрэгцээ гарч, компаниар зээл авхуулсан, зээлийн гэрээний хугацааг сунгаагүй учраас хүү авах эрхгүй, гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханшаар төлбөрийг тооцох ёстой, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр маргаж байна.

 

1. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.Содхүү нь Шүрэн солюшнс ХХК-д 25,000 ам.долларыг, сарын 2.5%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч Шүрэн солюшнс ХХК нь зээл, зээлийн хүүг хугацаанд нь буцаан төлөхөөр тохиролцож, Зээлийн гэрээ-г бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хавтаст хэргийн 5-7 хуудас/

Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний 282 282.4- Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно ны дагуу Ц.Содхүү нь Шүрэн солюшнс ХХК-ийн Голомт банкны 3000005063 тоот дансанд 25,000 ам.долларыг 2015.02.17-ны өдөр шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 8 хуудас/

 

2. Шүрэн солюшнс ХХК нь 2015.02.18-ны өдөр 25,000 ам,долларыг Т.Бат-Оргилын дансанд шилжүүлсэн /хавтаст хэргийн 56, 182-183 хуудас/ байх бөгөөд Т.Бат-Оргилд мөнгөний хэрэгцээ гарч, компаниар зээл авхуулсан гэж тайлбарлаж байна.

Гэрч Т.Бат-Оргил ...Ц.Содхүү надад зээл өгөхгүй гэдгээ тодорхой хэлсэн. ...Гэрээг Шүрэн солюшнс ХХК-тай байгуулсан, ...Содхүү надад мөнгө өгөөгүй учраас би Содхүүд төлөх ёсгүй. Шүрэн ХХК-тай адилхан тооцоо байгаа учраас би төлөхгүй гэж мэдүүлсэн.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт зааснаар, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг тул Шүрэн солюшнс ХХК-ийг Т.Бат-Оргилыг төлөөлөн Ц.Содхүүтэй зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн гэрээний чөлөөт байдлын зарчимтай уялдан аливаа этгээд нь бусадтай сайн дураараа эрх зүйн харилцаа тогтоож, үүрэг хүлээх боломжтой бөгөөд Шүрэн солюшнс ХХК нь Ц.Содхүүгээс Т.Бат-Оргилд зээл олгоогүй нөхцөл байдлыг мэдэж, сайн дураараа Ц.Содхүүтэй зээлийн гэрээний харилцаа үүсгэж, зээлийн төлбөр төлөх үүргийг өөртөө хүлээсэн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүрэн солюшнс ХХК-ийн зээлсэн мөнгөө компанийн үйл ажиллагаанд ашиглаагүй, Т.Бат-Оргилын дансанд шилжүүлсэн гэх байдал нь зээлийн гэрээг үгүйсгэх болон зээлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар удирдлагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцдог тул Шүрэн солюшнс ХХК-ийн захирал Б.Мөнгөн, Ц.Содхүүтэй зээлийн гэрээг байгуулснаар Шүрэн солюшнс ХХК-д зээлийн гэрээний эрх, үүрэг үүссэн.

 

3. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Талууд 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 25,000 ам.долларыг сарын 2.5%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн тул нэхэмжлэгч Ц.Содхүү нь гэрээний дагуу үндсэн зээл 25,000 ам,доллар, 1 сарын хүү 625 ам,доллар зэргийг шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээний 4.2-д Зээлийн хугацааг талууд тохиролцон сунгаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Содхүү нь Шүрэн солюшнс ХХК-ийн 2015.05.01-ний өдрийн Хүсэлт-ээр зээлийн гэрээний хугацаа 2015.07.01-ний өдрийг хүртэл сунгагдсан гэж тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 9 хуудас/

Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх зохицуулалт нь зээлийн гэрээний хугацаа сунгах тохиролцоонд нэгэн адил хамаарна. Шүрэн солюшнс ХХК-ийн 2015.05.01-ний өдрийн Хүсэлт-ийг зээлдүүлэгч Ц.Содхүү хүлээн авч, зөвшөөрсөн хариуг илгээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 196.1.4-д зааснаар гэрээ байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 4 сарын хүү 2,500 ам,доллар гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

4. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 6.4-т Зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлбөрийн 0,2 хувьтай тэнцэх торгууль төлөх-өөр тохиролцжээ.

Гэрээний уг заалтын хүсэл зоригийн агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлавал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоотой нийцэж байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар, үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд гэрээнд заасан хугацаанд хариуцагч тал зээлийн төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Зээлдэгч Шүрэн солюшнс ХХК нь зээлийн төлбөр 25,625 ам,долларыг 2015.03.17-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацааг хэтрүүлсэн байна.

Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх зохицуулалтын дагуу алдангийг тооцож, алданги 12,812.5 ам,доллар гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч Ц.Содхүү нь ...Б.Мөнгөнг Шүрэн солюшнс ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал бөгөөд зээлсэн мөнгийг компанийн үйл ажиллагаанд бус, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Голомт банкны Төлбөрийн баримт-аар Шүрэн солюшнс ХХК-иас Т.Бат-Оргилд 25,000 ам,долларыг зээлийн зориулалтаар шилжүүлсэн байх тул зээлсэн мөнгийг Б.Мөнгөн хувьдаа ашигласан гэх тайлбар үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 56 хуудас/

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-д хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж зохицуулсан тул Шүрэн солюшнс ХХК-ийн зээлийн төлбөрийг хувьцаа эзэмшигч, захирал Б.Мөнгөн хамтран хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6. Хариуцагч Шүрэн солюшнс ХХК нь зээлийн төлбөр 38,437.5 ам.долларыг зээлийг авсан үеийн Монгол банкны 1 ам.доллар төгрөгтэй харьцах ханшаар тооцох ёстой гэж маргаж байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт, Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн зохицуулалт нь гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан мөнгөний ханшаар тооцон төлбөр гаргуулах агуулгатай зохицуулалт биш юм. Харин үүргийг гүйцэтгүүлэх үеийн ханшаар тооцон гаргуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг хангах зорилготой юм.

Иймд нэхэмжлэгч Ц.Содхүүгийн зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргах үеийн буюу Монгол банкны 2022.04.18-ны өдрийн хаалтын 1 ам,доллар 3,050.59 төгрөгтэй харьцах ханшаар тооцож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасантай нийцнэ.

Зээлийн төлбөрийг тооцоолбол: үндсэн зээл 25,000 ам,доллар, хүү 625 ам,доллар, алданги 12,812.5 ам,доллар, нийт 38,437.5 ам,долларыг х 3,050.59 = 117,257,053 төгрөг байна.

 

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зохицуулсан. Нэхэмжлэгч Ц.Содхүү нь уг зээлийн төлбөрийг барагдуулсанд тооцож, бусад зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардахад Шүрэн ХХК, Шүрэн сольюшнс ХХК нар зөвшөөрөхгүй маргаснаар шүүх нэхэмжлэлээр шаардсан зээлийн төлбөрт энэхүү зээлийн төлбөрийг хамааралгүй гэх үндэслэлээр дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 10-36 хуудас/

Иймээс Ц.Содхүүд 2018 оны 12 сарын 17-ны өдөр шаардах эрх үүссэн. Ц.Содхүү нь шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд 2019.04.26-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч Шүрэн сольюшнс ХХК нь зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Шүрэн сольюшнс ХХК-иас 117,257,053 /нэг зуун арван долоон сая, хоёр зуун тавин долоон мянга, тавин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Содхүүд олгож, нэхэмжлэлээс Б.Мөнгөнд холбогдох болон 11,439,712 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Содхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,008,660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүрэн сольюшнс ХХК-иас 744,235 /долоон зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин таван/ төгрөгийг гаргуулж Ц.Содхүүд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА