Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/02434

 

 

 

 

 

 

 

 

    2022            07             26                                           184/ШШ2022/02434

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 000 дүгээр ангид түр саатуулагдаж буй, Т овогт Б А /РД: 00000000/,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр, 00 тоот хаягт оршин суух Т т овогт Ш Б /РД: 000000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Х Н /РД: 000000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 11,421,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 7,355,390 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 12–р сарын 24–ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.*******, хариуцагч Х.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Б эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А, Ш.Б нар нь Х.Н холбогдуулан 11,421,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд Б.А, Ш.Б бид 2018 оны 5 дугаар сард танилцаж гэр бүл болохоор хамтран амьдарч эхэлсэн. Бид 2018 оны 10 дугаар сард Х овогтой Н гэх хүнээс Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 00 тоот орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон ба Б.А би “Х.Н орон сууцаа худалдана, орон сууцанд амьдрахыг зөвшөөрч байна, орон сууцны төлбөрийг өөрийн эдлэж байгаа хорих ялыг дуусахаар цувуулж авна” гэх агуулга бүхий бичгийг бичүүлж авсан.

Ингээд Х.Н төрсөн охин гэх Н.М нь бидэнд орон сууцны түлхүүрийг авчирч өгсөн байдаг. Бид нэгэнт энэ орон сууцыг худалдан авч, өөрсдөө амьдрах учир засвар үйлчилгээ хийхээр шийдсэн ба тухайн үедээ Х.Н, түүний охин Н.М нарт мэдэгдэж байсан. Үнэхээрч энэ байр нь анх ашиглалтанд орсноосоо хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байсан тул гэр бүлээрээ амьдрах тухтай орчин бүрдүүлэх шаардлагатай байсан. Ингээд Б.А би дүү Б.М цалингийн зээл авахуулж, өөрийн ажил хөдөлмөр эрхэлж цуглуулсан мөнгийг болон Ш.Б би өөрийн ээжээр малчны зээл авахуулж, мөнгийг өөрийн Хаан банкны 00000000 дугаартай дансаар шилжүүлэн авч, эхлээд 7-8 сая төгрөгөнд багтаан иж бүрэн засвар үйлчилгээ хийхээр шийдэж, засварын ажлыг эхлүүлсэн боловч анх тооцоолсноос хэтэрч нийт 8,421,000 төгрөгийн засвар хийх сэлбэг материалын зардал гарч, өөрийн танил Г.О гэх хүнээр бусад засвар хийдэг хүмүүсээс арай хямд үнээр буюу 2,000,000 төгрөгийн хөлж төлж иж бүрэн засвар хийлгэсэн.

Орон сууцанд засвар үйлчилгээ хийхдээ өөрсдөө амьдрахаа бодож аль болох боломжийн сэлбэг, материалыг хямд үнээр авахын тул НӨАТ-ыын баримтгүйгээ буюу 10 хувиар хямд үнээр бодож, падаан дээр бичүүлэн авч байсан тул падаанууд нь бүгд хадгалаатай байдаг. Мөн Б.А, Ш.Б бид орон сууцанд амьдарч эхлээд Х.Н харилцан тохиролцсоны дагуу тухайн байранд нь үүссэн байсан өр төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байсан.

Гэтэл Х.Н нь орон сууцаа худалдана, мөнгийг нь дараа цувуулж авна гэж байсан мөртлөө нэг ч удаа байрныхаа мөнгийг нэхээгүй байж орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс буюу манай эхнэр Ш.Б чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан байдаг. Бидний хувьд харилцан тохиролцсны дагуу орон сууцыг худалдан авахаар тохирч 8,421,000 төгрөгийн сэлбэг, материалыг худалдан авч 2,000,000 төгрөгийн засварын хөлсөөр засварчин Г.О орон сууцандаа засвар хийлгэсэн ба Х.Н тохиролцсоны дагуу орон сууцны  өр төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлсөн буюу нийт 11,421,000 төгрөгийн зардлыг гаргасан байдаг.

Х.Н нь орон сууцаа худалдан борлуулахгүй, буцаан өөрийн эзэмшилдээ авсан тул бид өөрсдийн засвар үйлчилгээ хийсэн зардал болон орон сууцны өрөнд төлсөн мөнгийг Х.Н гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн зардалд Х.Н 11,421,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан Ш.Б нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. СХД 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0 дугаар байрны 00 тоотод байршилтай, бидний гурван хүний өмчлөлийн орон сууцыг иргэн А.Ц худалдах авахаар 2018 оны 9 дүгээр сард миний охин Н.М бид хоёртой тохиролцож манай байранд орсон ч өнөө хүртэл огт мөнгө төгрөг өгөөгүй юм. Түүний бэр болох Ш.Б нар 2 жил хууль бусаар уг байранд маань оршин суусан.

Намайг хорих ял эдлэж байхад А.Ц эргэж очихдоо өөрийнхөө бичсэн зүйл дээр гарын үсэг зуруулсан ба тэр бичигт манай байранд засвар хийх талаар бичсэн зүйл байгаагүй, тухайн үед ч энэ талаар яригдаагүй. Байрны өмнөх өр төлбөрийг төлөхгүй бол манай байранд оруулахгүй байна гэсэн.

Байрны маань өмнөх жилүүдийн өр төлбөр болох 5,000,000 төгрөгийг байрны худалдах үнэнд оруулахгүй, үнэн дээр нэмж тооцно гэж охинтой маань тохирсон гэж тухайн үед надад хэлж байсан ба танай хуучин өр төлбөр болох 5,000,000 төгрөгийг бид төлчихөөд байранд чинь оръё гэхээр нь би итгээд гарын үсэг зурсан учраас тэд манай байранд орсон билээ.

Гэтэл үүнээс 1,000,000 төгрөг төлсөн атлаа одоо тэр мөнгөө Ш.Б нэхэмжлүүлж буцааж авах гэж, дээр нь зөвшөөрөлгүй хийсэн засварын мөнгөө биднээс гаргуулах гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 байр, 00 тоот 00 м.кв 0 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нар юм.

Х.Н Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Б “хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгснийг тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/00901 дугаартай шийдвэрээр Ш.Б хууль бус эзэмшигч болохыг тогтоож уг байрнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Гэвч Ш.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, ... 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 220 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, Дэслэгч Г.У нь хөндлөнгийн гэрч А Н, А Н нарыг байлцуулан уг орон сууцыг өмчлөгч нар болох бидэнд хүлээлгэн өгсөн.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 35 сар ямар ч үнэ төлбөргүй, цаашлаад хууль бусаар эзэмшиж байсан. Ш.Б нь дээрх хугацаанд амьдарч байхдаа орон сууцны дараахь ашиглалтын зардлуудыг төлөөгүй бөгөөд үүнийг Х.Н нь өөрийн байрандаа амьдрахын тулд аргагүй эрхэнд төлсөн.

 Үүнд СӨХ-ийн төлбөр 274,680 төгрөг, ус дулааны төлбөр 1,330,442 төгрөг, тог цахилгааны төлбөр 250,268 төгрөг нийт 1,855,390 төгрөг. Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т “хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх зардлуудыг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй.

Мөн Х.Н нь 2013 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд 407 дугаар хорих ангид ял эдлэж байсан бөгөөд суллагдсаны дараа өөрийн өмчлөлийн байранд амьдрах гэтэл хариуцагч Ш.Б нь амьдарч байсан тул охин Н.М гэрт хэсэг хугацаанд байхаас өөр аргагүй байсан. Ийнхүү хариуцагч Ш.Б өөрийн өмчлөлийн байрыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч үндэслэлгүйгээр татгалзаж, мөн уг хугацаанд охин Н.М байрны асуудлаас болж байнгын маргаантай, цуг амьдрахад хэцүү байсан тул 2019 оны 10 дугаар сараас эхлэн айлын хажуу өрөө хөлслөн амьдарч эхэлсэн. Тодруулбал СХД-ийн 00 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоотын Р.Э гэх иргэнтэй 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “хажуу өрөө түрээслэх гэрээ” байгуулсан. Тус өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 22 сар хажуу өрөө түрээслэн сууж нийт 5,500,000 төгрөг төлж хохирсон.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т “хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” 495.2-т “энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн дариу нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасныг тус тус үндэслэн нийт 7,355,390 төгрөгийг хариуцагч Ш.Б гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нөхөр Б.А хамтаар Сонгинохайрхан дүүргийн 00 хороо 00 хороолол 00 байрны 00 тоот орон сууцыг худалдан авахаар хадам ээж болох А.Ц дамжуулан тус байрны өмчлөгч Х.Н тохиролцож, бичгээр орон сууцыг худалдах, худалдан авах нь үнэн болох талаар баримт үйлдэж, мөн орон сууцны өмчлөгч болох Х.Н охин Н.М орон сууцны түлхүүрийг хүлээн авч, тус орон сууцанд амьдрах болсон.

Тухайн орон сууц нь 4.500.000 төгрөгийн ашиглалтын зардлын төлөгдөөгүй төлбөртэй орон сууц байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүл үеэс эхлээд тухайн орон сууцанд амьдарч байгаад 2021.07.26-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгсөн нь үнэн болно.

Х.Н нь ямар ч хамаагүй аргаар Ш.Б, Б.А нарт засварын төлбөрийг өгөхгүй гэх санаа зорилго агуулж ийм нэхэмжлэл гаргасан гэж миний бие үзэж байгаа бөгөөд хажуу өрөө түрээслэн, ганцаараа амьдарч байсан гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь тус шүүхэд гаргаж өгсөн хажуу өрөө хөлслөх гэрээ гэх баримттай танилцахад цаг хугацааны хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан хугацаанаас, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон цаг хугацаа хүртэл 1 жил 10 сарын хугацаатай байгуулсан байгаа, хажуу өрөө хөлслөх гэрээний зорилго гэх зэргээс тус хэргийг шийдвэрлэгдсэнээс хойш нөхөж хийгдсэн гэрээ болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд бодит байдлаар хажуу өрөө түрээслүүлсэн гэх этгээдэд төлбөр төлж байсан гэх баримт нэг ч байхгүй байгаагаар давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл бодит байдлаар төлбөр төлж, хажуу өрөө түрээслэж байгаагүй мөртлөө шүүхээс орон сууцны засварын зардлыг гаргуулахаар шийдвэрлэж магадгүй гэж үзэж, засварын зардлаас хасуулж тооцуулахаар хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна.

Мөн Ш.Б намайг амьдарч байх хугацаандаа орон сууцны ашиглалтын зардлыг төлөөгүй гэж “Би Би инженеринг” ХХК гэх компаниас боломжгүй, мөн Ш.Б нь хэзээнээс хэзээ хүртэл тухайн орон сууцанд амьдарч байсан гэдгийг мэдэх боломжгүй атлаа "... Ш.Б нь түрээслэн амьдарч байх хугацаандаа ус дулааны нийт 1.974.252,91 төгрөгөөс 643.810,74 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг Х.Н нь төлсөн” гэх тодорхойлолтыг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие тухайн орон сууцанд амьдарч байх цаг хугацаандаа ашиглалтын зардлыг тогтмол төлж байсан бөгөөд хэрэв 1.330.442,17 төгрөгийн ашиглалтын зардлыг төлөөгүй байсан бол тухайн орон сууцны ус дулааныг аль хэдийнээ хязгаарлах байсан. Гэтэл ийм үйл баримт болж байгаагүй бөгөөд Х.Н төлсөн гээд байгаа төлбөр нь хэрэв бодитоор төлөгдсөн бол тус орон сууцны 2018 оны 10 дугаар сараас өмнөх өр төлбөрт төлөгдсөн байх гэж бодож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1, 2 нэхэмжлэл, хх-3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 409 дүгээр хаалттай хорих анги тоот, хх-4 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хх-5 Ш.Б гадаад паспортын хуулбар, хх-6 худалдах, худалдан авах гэрээ /нотлох баримтын шаардлага хангаагүй/, хх-7-13 Хаан банкны дансны хуулга, хх-14-28 зарлагын баримт, хх-29-31 Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хх-32-35 бэлэн мөнгөний баримт, хх-36-40 гэрэл зураг, хх-41-42 хүсэлт, хх-43 Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, хх-46 Х.Н иргэний үнэмлэхийн хуулбар, хх-53 өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хх-54 Х.Н хариу тайлбар, хх-57 Б.А иргэний үнэмлэхийн хуулбар, хх-59 худалдах-худалдан авах гэрээ, хх-68, 70, 71 зарлагын баримт, хх-72 Г.О иргэний үнэмлэхийн хуулбар, хх-75 405 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тодорхойлолт, хх-77-79 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр, хх-81 гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хх-82-94 шүүх хуралдааны тэмдэглэл дэх гэрч нарын мэдүүлэг, хх-95-97 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02812 дугаар шийдвэр, хх-100 итгэмжлэл, хх-102, 103 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, хх-104 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хх-110-115 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хх-125-127 шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам, хх-190-194 Прокурорын тогтоол, хх-197 нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, хх-209 итгэмжлэл, хх-212-215 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/00901 дугаар шийдвэр, хх-216 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, хх-217 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, хх-218-223 гэрэл зураг, хх-224 орон сууцны эзэмшигчийн мэдэгдэл, хх-242, 243 шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хх-258-273 шинжээчийн дүгнэлт, хх-286 итгэмжлэл, хх287 Х.Нэргүйн хүсэлт, хх-304-305 шүүхийн гүйцэтгэх хуудас, хх-309-310 прокурорын тогтоол, хх-320-3247 сөрөг нэхэмжлэл, хх-325-326 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хх-327-328 итгэмжлэл, хх-329 Төв аймгийн Аргалант сумын засаг даргын тодорхойлолт, хх-330-332 хажуу өрөө түрээслэх гэрээ, хх-340-341 авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ, хх-343-351 депозит дансны хуулга, хх-352-355 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хх-356-357 шийдвэр гүйцэтгүүлэх хүсэлт, хх-361-363 итгэмжлэл, хх-375 зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан.

Шүүхийн журмаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 136 тоот шинжээчийн дүгнэлт, зардал 200,00 төгрөг /хавтаст хэргийн 258-273 дугаар тал/ зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б.А, Ш.Б нарын нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 10,421,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох,

хариуцагч Х.Н сөрөг нэхэмжлэлээс 3,586,565 төгрөгийг хангаж, үлдэх 3,768,825 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: “Н болон түүний охин М нараас зөвшөөрөл авч засвар хийсэн. 8,000,000 төгрөгийн барилгын материал, 2,000,000 төгрөг ажлын хөлс, 1,000,000 төгрөгийн өр төлбөр нийт орон сууцны засварын зардалд 11,421,000 төгрөг гаргуулах” гэж,  

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: “...Засвар хийснээр өөрсдөө ашигласан, яаж хөрөнгөжсөн нь тодорхойгүй, 3 жилийн хугацаанд ашиглах явцад хийсэн засвар нь элэгдэл хорогдолд орсон байсан нь хүлээн авах баримтаас харагдана, шинжээчийн дүгнэлтээр 4,000,000 орчим төгрөгийн засвар хийсэн байх, өр төлбөр 1,000,000 төгрөг бол ашиглаж байх хугацааны төлбөр, /хх-14/ алх зэрэг хөрөнгө нь хариуцагчид байхгүй, хөрөнгөжөөгүй тул нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй” гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “... орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс олох ёстой байсан орлогод 7,300,000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. “Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн –д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1 Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 байр, 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 00 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Х.Н, Н.М, А.Н нар байна. /хавтаст хэргийн 325 дугаар тал/,

Нэхэмжлэгч Б.А, Ш.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах хэлцлийг хариуцагч Х.Н хийсэн боловч орон сууцны өмчлөгч буюу хамтран өмчлөгч Х.М хэлцэл хийгээгүй байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/

Хариуцагч Х.Н нь нэхэмжлэгч Ш.Б уулзаж байгаагүй, түүнтэй  худалдах худалдан авахаар ярилцаж, тохирсон зүйл байхгүй, гэрээ байгуулаагүй, огт зөвшөөрөлгүй амьдарч байгаа гэсэн шаардлага гаргасан, нэхэмжлэгч нь тус байрны хууль ёсны өмчлөгч болох нь хавтаст хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 325 дугаар тал/-аар тогтоогдож байна.

Хариуцагч Х.Н нь гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгч Б.А, Ш.Б нар нь орон сууцны засварт гаргасан зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

-урьд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 184/2021/00901 тоот шийдвэрээр “... Нэхэмжлэгч Н.М, Х.Н нар нь хариуцагч Ш.Б холбогдуулан “Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 байрны 00 тоотод байрлах өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг

-1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 байрны  00 тоотод байрлах орон сууцыг  хариуцагч Ш.Б хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

-2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.М, Х.Н нарын нэхэмжлэлтэй  хариуцагч Ш.Б  холбогдох  түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо,00 дүгээр хороолол, 00 байрны 00 тоотод байрлах өмчлөлийн орон сууцыг Ш.Б хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

 

Зохигчийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/  

Талуудын маргааны зүйл нь “...засвар хийхийг зөвшилцсөн эсэх, баримтууд нотлох баримтын шаардлага хангах эсэх, зарим эд зүйлийг сольсон эсэх, Н орон сууц хөлслөсөн, түрээсийн зардал гарсан эсэх, Б.Э өмчлөгч бус,   засвар хийгдээгүй” гэж маргаж байна.

Харин талууд “...засвар хийсэн” талаар  маргаагүй байна.

Талууд байранд засвар хийсэнд маргаагүй, харин засвар хийхийг зөвшөөрөөгүй гэж ойлгогдож байна.

Нэхэмжлэгчийн өөрөө гаргаж, цуглуулж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, хүлээн авсан баримтгүй, огноо зөрүүтэй, худалдан авсан этгээд нь тодорхойгүй баримтууд байна. Шүүх эдгээрээс заримыг буюу хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан баримтыг худалдан авагчийн нэр тодорхойгүй, гарын үсэггүй, санхүүгийн тэмдэг дарагдаагүй байх тул хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэх үндэслэлээр хасч шийдвэрлэсэн.

Мөн орон сууцанд засвар хийхэд гарсан зардал, шаардлага байсан гэж үзэх, зарцуулагдсан эсэх, хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдсэн нөхцөл бүрдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Эдгээр баримтууд /хавтаст хэргийн 14, 16, 18-20, 23-25, 28 дугаар тал/ нь  үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Нэхэмжлэгч нарын шаардлага худалдах-худалдан авах хэлцлээс татгалзсан үйл баримттай холбоотой боловч татгалзах болсон шалтгаан, учирсан хохирлын агуулгагүй байна. Өөрөөр хэлбэл, хэлцлээс татгалзсаны улмаас хэлцэл дуусгавар болсон үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээний талуудын гэм буруу, гаргасан зөрчил зэргээс үл шалтгаалан нэгэнт хариуцагч Х.Н эзэмшилд шилжих болсон орон сууцанд оруулсан өөрийн зардлыг буцаан авах шаардлага гаргажээ.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Хавтаст хэргийн 10 дугаар талд ававгдсан Ш.Б депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар Ш.Б нь өөрийн ээжээр зээл авахуулсан орлого гэж тайлбарлаж байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, хэлцэл хариуцагчийн татгалзсанаар дуусгавар болж, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагчид буцаан өгөх болсон тул уг орон сууцанд оруулсан засан сайжруулалтаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, гаргасан зардлаа хариуцагчаас шаарджээ.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан байна. Энэ зүйлийн 493.5-д эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж, уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч орон сууцыг худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшилд шилжүүлж авсан тул уг орон сууцыг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсон гэж үзэхээр боловч тэрээр орон сууцны үнийг өөрөө бүрэн төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх түүний нэр дээр шилжээгүй болохыг мэдсээр байж, тухайн эд хөрөнгөд зардал гаргасан байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д “...Хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал .... энэ журам үл хамаарна.” гэж заасан. Энэ нөхцөлд хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал зардал, хохирлоо нөхөн төлүүлэх журам үйлчлэхгүй байна.  

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог тул үл хөдлөх эд хөрөнгө өөрийнх нь өмчлөлд шилжээгүй байхад нэхэмжлэгч түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

-Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5.-д зааснаар “орон сууцыг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байх тул засварт зарцуулсан 11,421,000 төгрөгийн зардлыг” хариуцагчаас шаардах эрхгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Б маргааны зүйл болж буй орон сууцанд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндэслэлгүй эзэмшсэн тул энэ хугацаанд өөрийн байрандаа амьдарч чадалгүй хажуу өрөө хөлсөлж амьдарч байсны хохирол 5,500,000 төгрөг, СӨХ, цалилгаан, ус, дулааний төлбөр нийт 1,855,390 төгрөг, нийт 7,355,390 төгрөгийг нэхэмжлэгч Х.Б гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7-д зааснаар “...Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй.”

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдох нөхцөл үүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болдог тул зохигчдын 2018 онд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хариуцагчийн гэрээнээс татгалзсанаар дуусгавар болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс буюу 2021 оны 4 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болно.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/00901 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2 өрөө орон сууцыг Ш.Б эзэмшлээс гаргуулан Н.М, Х.Н нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн байх ба талуудын хэн аль нь уг тогтоолыг албадан биелүүлсэн байна.  

Хариуцагч Х.Н нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “хажуу өрөө түрээслэх гэрээ” байгуулсан. Уг түрээсийн төлбөрт нийт 5,500,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар, дансны хуулга, зарлага өгсөн авсан баримт, эд хөрөнгө хүлээлцсэн акт зэргээр түрээсийн төлбөрт нийт 1,981,443 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Мөн ус дулаан, цахилгааны 35 сарын төлбөрт нийт 1,855,390 төгрөг төлсөн гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх ус дулааны төлбөр, зардалд нийт 1,330,442 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн СӨХ-ны төлбөрт 274,680 төгрөг төлсөн байна.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.”, 495.2-д “Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” зааснаар Х.Н нь уг төлбөрийг шаардах эрхтэй байна.

Иймд ус дулаанын зардалд 1,330,442 төгрөг, СӨХ-н зардалд 274,680 төгрөг, мөн хажуу өрөө түрээсэлсэн төлбөрт 1,981,443 нийт 3,586,565 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,768,825 төгрөг гаргуулах шаардлага нь баримтгүй, огноо цаг хугацаа зөрүүтэй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7.-д зааснаар энэ зүйлийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй байна. Мөн хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-д зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болдог байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т заасан зохицуулалт хариуцагчийн сөрөг шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй.

Хавтаст хэргийн 258 дугаар талд авагдсан шинжээчийн зардал 200,000 төгрөгийн нэхэмжлэхийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар шинжээчийн дүгнэлтийн зардлыг хүсэлт гаргасан тал болох хариуцагч Х.Н гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Х.Н нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлд 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж заасан. Орон сууцанд хийгдсэн засвар үйлчилгээг орон сууцнаас салгах боломжгүй, орон сууцанд засвар хийсэнтэй холбоотойгоор үнэлгээ нь өсөн, нэмэгдсэн бөгөөд засвар хийгдсэн гэдэг үйл баримттай талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Ш.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхл тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэлийг зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,700 төгрөгий улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Б 72,335 төгрөг гаргуулан Х.Н олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-т заасныг баримтлан хариуцагч Х.Н 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А, Ш.Б нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,421,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Ш.Б 3,586,565 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Н олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,768,825 төгрөг гаргуулах хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,686 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урдьчилан төлсөн 138,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч Ш.Б 72,335 төгрөг гаргуулан хариуцагч Х.Н олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар шинжээчийн дүгнэлтийн зардлыг хүсэлт гаргасан тал болох хариуцагч Х.Н гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.АМАРТҮВШИН