Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2022/01079

 

 

 

 

 

2022 09 06 142/ШШ2022/01079

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,******* /РД: *******, *******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, ******* тоотод оршин суух, ******* /РД: *******1, *******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, ******* тоотод оршин суух, /РД: , /

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,019,223.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Мягмар, Б.Пагмадулам нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.

Хариуцагч , нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК-ийн тооцооны төвөөс зээлдэгч , нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ХХК-ийн тооцооны төвөөс тоот Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11,741,116.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,017,028.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,542.72 төгрөг, нийт 15,765,717.28 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Банк зээлдэгчийг сайн дураар зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2019 оны 04-р сарын 29-ны өдөр, 2020 оны 10-р сарын 23-ны өдөр тус тус мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 8,258,883.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,408,224.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349,615.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөг, нийт 15,019,223.27 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээ /хх-6-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, инд гаргасан хүсэлт, анкет /хх-9-11/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-12-16/, зээл төлөх мэдэгдэл /хх-16-17/, , гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-18/, зээлийн бүртгэлийн карт /хх-20-21/, Хаан банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-22/, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч , нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 8,258,883.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,408,224.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349,615.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөг, нийт 15,019,223.27 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч , нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ХХК-ийн тооцооны төвөөс тоот Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11,741,116.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,017,028.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,542.72 төгрөг, нийт 15,765,717.28 төгрөгийг зээлж авсан байна.

Хариуцагч нар нь Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг сайн дураар зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй болох нь тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч нараас нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөр 8,258,883.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,408,224.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349,615.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөг, нийт 15,019,223.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч , нараас үндсэн зээлийн төлбөр 8,258,883.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,408,224.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349,615.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөг, нийт 15,019,223.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,046 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 233,046 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН