Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2022/00320

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2022/00320

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн С сумын * дугаар баг, Э ч гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин суух, Б овогт Ш Ц /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн С сумын 2 дугаар баг, Ч-И ОНӨ ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,731,999 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ц ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,731,999 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ш.Ц миний бие нь тус компанид 2018 оны 09 дүгээр сарын 17-нд кассын нярваар ажилд ороод 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын байрыг жинхлэн ажиллаж ирсэн. Би ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө хийж гүйцэтгэх ажил үүргийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж биелүүлж ирсэн. Ч-И ОНӨ ХХК-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/** дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.

Дэлгэрэх салбараас эхлээд 100 ширхэг грандирны ир авах захиалгын хуудас ирээд тухайн захиалга нь эрх бүхий албан ташаалтангуудаар цохогдоод захирал Эаар баталгаажуулагдсан байсан. Баталгаажуулагдсаны дараагаар хангамжийн менежер худалдан авалтыг нь хийгээд өгч явуулсан байхад үүнийг нь надад хамааруулж намайг ажлаа өг гэх мэтээр ажлын байрны дарамтыг удаа дараалан үзүүлэн ажлаас халсан. Захирал Э өмнө нь захиалгын хуудсаа баталгаажуулан худалдан авалтыг хийлгүүлэх зөвшөөрлийг олгосон хирнээ, шаардах хуудсаар 20 ширхэг грандирны ирний цохолт хийсэн гэж захиалгын хуудас, шаардах хуудас хоёрын зөрүүтэй байдлыг үүсгэж өөрийнхөөрөө тайлбарлан дайрч дарамталж, ажлаас халах арга хайж шалгалт хийсэн. Дийн салбараас захиалгаар орж ирсэн 100 ширхэг грандирны ирийг хангамжийн менежер С худалдан авалт хийгээд, материалын нярав Нэд өгсөн байсныг Н салбар хариуцсан нягтлан Хд өгсөн байсан. Х Д салбар руу явуулаад Д салбарын дарга Б шаардах хуудсаа бичиж явуулсан байсан. Үүний цохолтыг нь захирал Э хийхдээ 100 ширхэгийг авахаар шаардсан хуудсанд 20 ширхэгийн цохолт хийж өгсөн байсан. Тухайн үед материалын нярав Н салбарын дарга Бнд танайх авсан 100 ширхэг грандирны ирний тайлбарыг захиралд хэлэхгүй бол хасаж цохоод байна гэж хэлээд орхисон. Тэгэхэд Э захирал хангамжийн менежерийг 2 няравтай дуудуулж байна гэхээр нь орж уулзахад энэ бараа материалын олголтын зарчим чинь яаж яваад байгаа юм бэ гэж асуусан. Н складанд бэлэн байгаа бараа материалд шаардах хуудас бичээд цохосны дараа олгож байгаа харин захиалгаар орж ирсэн байраа материалыг хангамжийн менежер худалдан авалтыг нь хийгээд бараа материалыг нь захиалгын хуудасны дагуу олгож байгаа гэсэн тайлбарыг тавьсан. Тэгсэн захирал би 20 ширхэгийг цохож байхад чи 80 ширхэгийг илүү явууллаа, илүү явуулсан грандирны ирээ өөрөө төл гэсэн ба Н би яагаад гэхэд би 20-ыг цохсон байхад чи 80-ийг илүү явуулсан болохоор чи төлөх ёстой гээд байхаар нь би хажуунаас нь алба салбарыг бараа материал нөөцөлдөггүй гэж бодож байна. тухайн өдрөө юм уу долоо хоног, сараар хэрэглэх бараа материалаа авч байгаа байх гэж бодож байна. Тийм болохоор хангамжийн менежерийн авч өгсөн бараа материалыг захиалгынх нь дагуу явуулсан гэж хэлсэн. Тэгэхэд чи явуулсан бараа материалынхаа араас хяналт тавьдаг уу гээд асуухаар нь би хяналт тавьдаггүй. Хяналт тавьдаг хүн нь салбарын дарга, инженер, салбар хариуцсан нягтлан нар нь хяналт тавьдаг гэхэд чи хяналт тавина, чамайг хяналт тавьдаг болгоно, чамайг ер нь өргөдлөө өгөөд зайл гэж хэлсэн байгаа чи өргөдлөө өгөөд зайлуул яасан юм гээд загнаж байгаад ер нь чамайг хална гээд л халахаар болсон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөө гэнэт л тооллогыг хийсэн. Тооллогоор бараа материалууд илүү болон дутуу гэж гарсан. Илүү гарсан бараа материалууд нь явуулах ёстой байсан салбарууд руугаа явуулж чадаагүй байсан. Гэхдээ явуулахаар шаардах хуудас гарчихсан байсан бараанууд илүү гэж тоологдсон. Дутсан бараа материал гэж байхгүй. Тооллогоор дутсан гэж үзсэн нь алба салбарын авсан бараа материалын шаардах хуудас нь ирээгүй байсан болохоос биш огт дутсан юм байхгүй. Бараа материалыг авсан алба, салбаруудаас шаардах хуудаснууд тооллогын дараагаар ирсэн. Би дутсан бараа материалуудыг шаардах хуудастайгаа тулгачихаад захиралд хандаж та бараа материал авсан алба, салбараас нь лавлаж асуугаад шаардахаа цохохгүй бол би тооцоо нийлж болохгүй байна гэхэд мэдэж байгаа би 20-ны шаардахыг чинь албаар үлдээсэн, үзэж амжихгүй байна гээд надад өр төлбөргүй гэсэн тойрох хуудсыг зурж өгсөн. Манай үйлдвэрийн ажил байнгын тасралтгүй явагдах шаардлагатай байдаг учир алба, салбаруудад хэрэгцээ шаардлагатай барааг нь өгч явуулдаг. Дараа нь бараа материалуудаа авсан алба, салбарууд шаардах хуудсаа бичээд цахимаар илгээхээр нь эрх бүхий албан тушаалтан болох ХАБ-ын инженер болон захирал цохоход надад программ дээр харагддаг. Үүнийг нь би хүлээн аваад тооцооны нягтлангаар зарлага гаргуулдаг. Өөрөөр хэлбэл би өөрөө дур мэдээд бараа материалыг орлого, зарлага гаргадаггүй. Зөвхөн бараа материалаа алба салбарууд руу өгч явуулаад, шаардах хуудастайгаа тулгаад л тооцоогоо нийлүүлээд явдаг. Мөн сумдад байдаг салбарууд унаа олдсон дээр гээд хэрэгцээ шаардлагатай бараа материалаа яаралтай авмаар байна гэсэн хүсэлтийнх нь дагуу өгч явуулдаг бөгөөд ажилчдын сарын хөдөлмөр хамгааллын нормыг, жагсаалтын дагуу ХАБ-ын инженерийн цохолтоор өгч явуулдаг. Эдгээр нь эргээд шаардах хуудсаар зарлага нь гардаг. Бараа материалын зарлагын шаардах хуудас ямар байдлаар шаардах хуудас бичигдэж зарлага гардгийг тооцооны нягтлан У энэ талаар сайн мэднэ. Би хөдөлмөр хамгааллын хувцас, ажлын бээлий, сарын нормын бараа материалууд, бичиг хэргийн бараа материалууд, интернэт сүлжээний бараа материал хэрэгслүүд, үйлдвэрийн гадна дотны камеруудыг, касс, цайны газрын тооцоо, шатахууны тооцоо зэрэг бараа материалуудын тооцоог хариуцдаг. Над дээр байдаг ухаалаг худгийн карт байсныг тооллого хийсэн комиссынхон хараад бүртгэлгүй бараа материал байна гэж үзсэн байсан. Энэ нь өмнөх нярвын үед байсан бөгөөд надад хүлээлгээд өгсөн болохоос биш, өөрөөр тухайн картуудыг бүртгэлд авах талаар хэлээгүй. Ухаалаг худаг ашиглалтад орох үед картууд иргэдэд үнэгүй тараагдаж байсан болохоор энэ ч үүднээсээ бүртгэлд авах шаардлагагүй байсан. Ухаалаг худгийн 3000 ширхэг карт өнөөдрийн зах зээлийн ханш болох 5000 төгрөгөөр тооцоход 15,000,000 төгрөгийн бараа материал бүртгэлгүй байна. Чи бүртгэж авахгүй байснаар хувьдаа завших гэсэн санаа гэж намайг санаж бодоогүй явсан зүйлээр элдэвлэж дайрч дарамталж ажлын байрны дарамтыг үзүүлсэн. Тухайн картуудыг компанийн үндсэн хөрөнгөд бүртгэх эсэхийг ерөнхий нягтлан мэдэхээс гадна, би тэр картыг компанийн үндсэн хөрөнгөд бүртгэх эрхгүй, мөн зарж борлуулж байсан удаа байхгүй байхад хэтэрхий намайг хардах, сэрдэж дарамталж байна. Картыг шууд ашиглах боломж ч байхгүй. Тооцооны нягтлан идэвхжүүлэлт хийж байж ашиглах боломжтой болдог. Хэрхэн яаж идэвхжүүлдгийг нь би ч мэдэхгүй. Мэдэх ч шаардлага байхгүй. Намайг захирал зөвхөн хувийн үзэл бодлоороо тулган шаардаж, үндэслэлгүй бараа материалын илүүдэл, дутагдлыг гарган ирж ажлаас халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гартал хугацаагаар тооцож 2,137,190 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. ... Хүмүүсийн бичсэн шаардахаар бараа материалаа тулгаад үзэхэд яг бүгд, нэг ширхэг бараа материал дутсан зүйлгүй байгаа. Ийм учраас би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй тушаал гэж үзэж үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа. ... үнэгүй тараагдах ёстой картыг бүртгэж авах шаардлага байхгүй гэж үзээд бүртгэж аваагүй. Энэ бараа материалыг би илүү гаргачихаад байгаа зүйл биш юм. Намайг анх ажил авах үед энэ бүртгэлгүй бараа материал хүлээлгэж өгсөн. Үүнийг би захиралд ч хэлж тайлбар хийсэн байгаа. гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Ц 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухай тайлбартаа: ... Иймд нэхэмжлэгч миний бие шүүх хурал товлогдсон өдрөөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө тооцоход ажлын 44 өдрийн 2,085,953 төгрөг 98 мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Ц 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухай тайлбартаа: ... шүүх хуралдаан хойшлогдож 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр товлогдсон тул уг хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааг тооцоход 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлын 62 өдөр, үүнийгээ нэг өдрийн цалин хөлс болох 47,408 төгрөгөөр үржүүлэн тооцоход 2,939,296 төгрөг болж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,939,296 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Ц 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухай тайлбартаа: ... Ажлын 100 өдрийг нэг өдрийн цалин хөлс болох 47,408 төгрөг 45 мөнгөөр үржүүлэн тооцоход 4,740,800 төгрөг 45 мөнгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулан авахаар нэхэмжилж, дээрх хугацаагаар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Ц 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухай тайлбартаа: ...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 131 өдөр болж байгаа тул нийт ажилгүй байсан хугацааны цалин 6,210,506.95 төгрөг болсон тул энэхүү үнийн дүнгийн шаардлагаар нэхэмжлэлээ тодруулж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Компанийн дотоод журмын 4.4.2-т зааснаар захирлаар батлуулаад удирдамжийн дагуу зохион байгуулна гэж заасан байгаа. Гэтэл тухайн тооллогын акт дотоод журамд заасан үндэслэл болохгүй байна гэж үзэхээр байдаг. ... тооллогын актаар бараа материал дутсан, илүүдэж маш их хэмжээний алданги гаргасан байсан бол Цыг ажлаас халж байгаа тушаалд яагаад өр төлбөр тавигдаагүй юм. Энэ зүйл хүртэл халсан тушаалын үндэслэлд байдаггүй. Гэтэл өнөөдөр төлбөр гараад ирчихсэн. Энэ хүн дутаасан юм уу, өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байгаа, байхгүй гэх зүйлүүд байдаггүй. Харин ч Цын шаардах хуудсаар өгсөн бараа материал өгсөн нь өөрийнх нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бараа материалыг өгөөд харин дараагийн сарын эцсийн тооллого болоогүй байхад гэнэтийн шалгалт хийсэн байдал харагддаг. Ажлын байрны тодорхойлолтод юу гэж заасан байгаа вэ гэхээр 9.4-т бүх төрлийн бараа материалыг хүлээн авах, салбар болон алба хэсгүүдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заагдсан. Ажлын тайланг сар бүр гаргаж тооцоо, судалгаатай ажиллаж тайлагнах үүрэгтэй байгаа. Гэтэл энэ тайлан, тооцооны судалгаа нь тухайн сардаа гарах болоогүй ба дөнгөж 21-н өнгөрөөд байж байхад гэнэтийн тооллого ороод ирсэн. Гэнэтийн тооллого нь өөрөө хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу биш, компанийнхаа дүрэм, журмыг зөрчиж хийсэн заалтаар хийсэн. ... Мөн Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 1.5-т заасныг үндэслээд ажлаас халсан тушаалын үндэслэх хэсэгтээ авсан байдаг. Энэ заалт нь тухайн ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, захиран зарцуулах эрх бүхий ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон гэж байгаа. Энэ нь ямар эрх бүхий байгууллагын албан шийдвэр, эцсийн шийдвэрээр тогтоогдсон юм. Нэхэмжлэгч мөнгө дутаасан уу, эд хөрөнгө дутаасан уу, эсвэл эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр илтгэлийг нь алдаад бүхий л компанийн эд хөрөнгийг зарцуулсан гэх үйлдэл тогтоогдсон гэдэг үйл ажиллагаа нь хуулийн шаардлагаар нарийн заагдсан. Үүнийг эрх бүхий байгууллага л эцэслэн шийдэж тогтооно гэхээс зүгээр өнөөдөр төлөвлөгөөт бус шалгалт оруулаад үүгээр гарч ирлээ гэж тогтоож байгаа нь хуульд үндэслэлтэй шалгалт хийгдээгүй нь илтэд харагдаж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нийгмийн шаардлага болох ажилд эргүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны 6,731,999 төгрөгийг гаргах нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарыг гаргаж байна. ... Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасныг үндэслэлтэй авсан гэж үзээд байна. Байгууллагын дотоод журамд заагаад өгсөн байгаа буюу 13.1.2-т Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээн ноцтой тооцохоор нэрлэж, хөдөлмөрийн харилцааг зогсоогоод заасан сахилгын зөрчилд гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал өнөөдөр гаргасан алдаа зөрчил, дутагдал хэрэгт авагдсан баримтаар байгаа юм уу гэж харагдах нөхцөл ерөөсөө хэргийн баримтаас үгүйсгэгддэг. Мөн дээрээс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасныг үндэслэлээ гэж байна. Ноцтойд тооцохоор сахилгын шийтгэл авсан зүйл төдийлөн харагддаггүй. Мөн байгууллагын дотоод журмын 8.2-т ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлийг заагаад өгчихсөн байдаг. Үүнд тус журмын 8.2.3-т Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр сахилгын зөрчлийг давтан гаргасан байвал гэж гэтэл энэ удаагийн зөрчлийг давтан гаргасан гэх нөхцөл байдал байдаггүй. Энэ нөхцөл байдлуудаас харахад тушаал өөрөөр үндэслэлтэй авагдсан гэх зүйл харагддаггүй. Мөн нэхэмжлэгч хэлэхдээ орлого зарлагыг ерөнхий нягтлан бодогч хариуцна гэхээс бүх орлого, зарлагыг Ц болон нярав нь хийж гүйцэтгэх хийх ажил төдийлөн харагддаггүй. Мөн бараа материалын илүүдэл буюу дутагдал үүссэн нь юутай холбоотой үүссэн бэ гэхээр хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр гарч ирээд байгаа. ... Мөн бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл хэрэгт авагдсан байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр халсан. Гэтэл бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл дээр 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар харахад тухайн бараа материал, тооллогын бараа материал хоёр хоорондоо нийлж байгаа юм уу гэж харьцуулаад харахад ерөөсөө тэр бараа материал дутагдсан гэх зүйл харагддаггүй. Харин ч тухайн бараа материалын шаардах хуудсыг харахад нэг бүрчлэн таараад явж байдаг. Гэтэл яагаад өнөөдөр дутаагүй байхад, нэхэмжлэгчийг халсан тушаалд ямар ч санхүүгийн зөрчил гаргасан гэдэг нөхцөл байдлыг тусгалгүйгээр хуулийн үндэслэлгүй заалтыг барьж ажлаас халж байгаа талаар тэр бүр нотлох баримтаар харагддаггүй, үгүйсгэгдэж байдаг. Иймд нэхэмжлэлийн тайлбар болон шаардлагаа дэмжиж байна. Гэхдээ хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь манайх бол хуулийн үндэслэлтэй тушаалыг авсан гэж байгаа нь бол хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэх боломжтой байгаа гэдгийг хэлмээр байна. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд ажил олгогчийн болон ажилтны эрх үүргийг заасан байгаа. Үүнд буюу тус хуулийн 43 дугаар зүйлд ерөөсөө ажил олгогч давуу эрхээрээ аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн зүйл байхгүй. ... Тухайн орлого зарлагыг ерөнхий нягтлан буюу тооцооны нягтлан хариуцна. Нэхэмжлэгчийн хувьд алба салбарын дарга нарын баталгаажуулах хуудасны дагуу өгөөд буцаагаад тооцоо нийлэх нягтлантайгаа сар Бээ тооцоо нийлдэг. Зөвхөн 01 сарын 20-ны өдрийн шалгалтаар тухайн тооцоо бэлэн байх ёстой гэдэг ямар ч хууль зүйн үндэслэл харагдахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн Ч-И ОНӨ ХХК-ийн захирал Д.Эраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б овогтой Ш Цын нэхэмжлэлтэй сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч уншиж танилцаад тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн дараах тайлбарыг гаргаж байгаа болно. Уг нэхэмжлэлийн үндэс болж буй 2022 он ы01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/** дугаар тушаал нь хуульд заасан шаардлагыг хангаж, тушаалд дурдсан заалтуудыг үндэслэн гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бараа материалыг сарын эцсээр тоолно. Ер нь бол ирсэн бараа материалыг тоолж аваад бүртгэх ёстой байгаа. Манай байгууллагад бараа материалын нягтлан бол баримтын дагуу орлого, зарлагын гүйлгээ хийнэ. Харин ирсэн бараа материалыг нярав тоолж авна. Тооллогыг бол тухайн өдөр захирал тушаал гаргаж тооллогын комиссыг гаргаж тооллого хийгдсэн. Би тухайн бичгийн цаас авсан. Үүнийгээ тайлбар дээрээ бичсэн. Үүнийг бол дутагдалд тооцоогүй. Нэхэмжлэгч бодитой тайлбартаа зүйлүүдийг дутсан гэж яриад байна. Эдгээрийг бол дутсанд тооцоогүй. Харин огт тайлбаргүй байгааг дутсан гэж үзэж байгаа. Энэ талаар өөрөөс нь асуухад ийм юм байна гээд гарын үсэг зураагүй. Тухайн бичгийн цаасыг авсан гэж захирлаар цохолтыг хийлгэж огт тайлбар хийгээгүй. Тэгэхээр өмгөөлөгч бэлэн мөнгө хариуцдаггүй гэж байна. Цын хувьд бэлэн мөнгө, касс, бараа материалын нягтлан юм. Мөн картлах бараа байхгүй гэж байна хөдөлмөр хамгааллын хувцас карталдаг. Бэлэн мөнгийг бол яг тухайн баримтаар гаргадаг. ... Гэнэтийн хяналт шалгалтыг бол захирлын өөрийн эрхийн хүрээнд гаргасан байх гэж бодож байна. Заавал удирдамж гаргаад батлах ёстой байдаг. Ер нь бол урьд нь өөр байгууллагад ажиллаж байсан. Тэгэхэд гэнэтийн тооллогыг удирдамжийн дагуу гаргаж шалгадаггүй байсан. Захирлын өөрийнх нь гаргах эрх мэдлийн хүрээнд ийм тушаал, шийдвэр гарсан байх. ... Угаасаа цаанаасаа ирэхдээ нэг карт 5000 төгрөгийн үнэтэйгээр ирсэн бүртгэлтэй карт учраас бүртгэж авах нь зүйтэй байсан юм болов уу. Одоо бүртгэж авсан. гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн албан ёсны тайлбарыг өгсөн. Энэ маргаад байгаад маргаан бүхий захирлын тушаал үндэслэлтэй юу гэхээр үндэслэлтэй гарсан. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Ш.Цыг ажлаас чөлөөлсөн **/Б тушаал бол үндэслэл бүхий гарсан. Үүнд Орон нутгийн өмчийн тухай холбогдох хуулийн 20.1.4-т заасныг зөв хэрэглэсэн. Үндсэн заалт бол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т зааснаар мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5, хөдөлмөрийн гэрээний 5.1.1-т заасан заалтыг зөрчсөн. Мөн үндэслэх хэсэгт Компанийн тухай хуулийн 1.6-т гэж зааж үндэслэлүүдээ хангалттай зааж ажлаас чөлөөлсөн буюу ажлаас халсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. ... Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас халсан. Мөн үндэслэлээ болгож тушаалын үндэслэлийг заасан байгаа. Тэгэхээр ажлын байрны зорилго, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс гэнэтийн тооллогоор бараа материал дутсан, илүүдсэн үйл явдал бий болж ажлаас халах тушаал бий болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. ... Иймд кассын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасныг хэрэглэж ажлаас халсан. Мөн тушаалын үндэслэл болгоод байгаа холбогдох заалтууд нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 5.1.4-т заасан заалтыг иш татаж хэрэглэсэн. Тэгэхээр 5.1.4 эд хөрөнгө хариуцсан этгээд гэдэг дээр иш татаж, холбогдох хуулийн заалт, хөдөлмөрийн гэрээний заалтын хэрэглэсэн байгаа. Мөн компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын 3.1-т заасан холбогдох заалтуудаар тушаалын хувьд үндэслэлтэй болсон уу гэхээр болсон. Үүний улмаас ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас энэ хүнийг яагаад халсан бэ гэдэг шалтгаан нь холбогдох Ч-И ОНӨ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс хуульд заасан үндсэн үүрэг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасныг хэрэглэж ажлаас халж байгаа нь үндэслэлтэй харагдаж байна. ... Энэ үйл баримт дээр нэхэмжлэгчтэй холбоотой ямар асуудал гараад, ямар үйл баримт тогтоогдоод, ажлын байранд гэнэт тооллого хийхэд ямар асуудал гарсныг энэ хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа учраас үүнийг үндэслэж ажил олгогчийн зүгээс тушаал гаргасан. Холбогдох этгээдийг шууд халах хууль зүйн үндэслэл Бсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасныг үндэслэж халсан. Мөн эд хөрөнгө хариуцсан этгээд ажил дээрээ ажлын байрныхаа чиг үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас ажлаас халах үндсэн шалтгаан нөхцөл болжээ гэж хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар харагдаж байгаа. ... гэнэт тооллого хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох ажил олгогчийн эрх үүргээс хамаараад хөдөлмөрийн дотоод журмын эрх үүргээс хамаарч ажил олгогчийн санаачилгаар гэнэт тооллого хийх эрх нь нээлттэй байгаа. Энэ тооллого хийсний үр дүнд Цын бараа материалд дутагдал гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. ... Ажлын байрны тодорхойлолтод ямар ямар хуулийг хэрэглэх вэ гэхээр нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, журмын холбогдох заалт, мөн анхан шатны баримтыг Бүүлэх үйл явц нь наад захын үйл баримтаар шаардах хуудсыг ямар тохиолдолд бичих ёстой, ямар тохиолдолд хаах ёстой энэ үйл баримтыг чиг үүргийн хувьд мэдэж байгаа субъект ба гэрээнд гарын үсэг зурж цалин авч байгаа. ... Иймд хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, хуралдааны тэмдэглэл, тооллогын үйл баримт, гэрч нарын мэдүүлгээр асуудалтай байсан үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Ц нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,731,999 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ч-И ОНӨХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/** дугаартай Ш Цыг ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: 158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан, мөн тус хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Дорноговь аймгийн С суманд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар байгуулагдаагүй болох нь Дорноговь аймгийн Ч и ОНӨХХК-ийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулбал:

Нэхэмжлэгч Ш.Цыг Ч и ОНӨХХК-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/1** дугаартай тушаалаар тус компанийн нярвын албан тушаалд дадлагажих ажилтнаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн томилогдсон /хх-06/ ба 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/25 дугаартай Б/2** тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн жинхлэн ажиллуулжээ. /хх-07/

Тус компанийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/** дугаартай Ш Цыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ш.Цыг тус өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна.

 Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Ажлаас чөлөөлсөн тушаалд өндөр насны тэтгэвэрт гарах, өөрийнх нь эрх үүссэн нөхцөлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход баримталдаг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.9 дэх хэсгийг үндэслэсэн нь буруу болсон, гэнэтийн тооллого хийх эрх бүхий албан тушаалтны шийдвэр байдаггүй бөгөөд тус тооллого нь хууль, журам, компанийн дүрмийг зөрчсөн, бараа материалын тайланг сар бүр гаргадаг ба тухайн тайлан гарахаас өмнө зориуд тооллого хийсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг төлөвлөгөөт бус шалгалтаар тогтоох нь үндэслэлгүй, тухайн бараа материал үнэн зөв тоологдсон эсэх нь эргэлзээтэй, бараа материал дутсан бол Ш.Цаар төлүүлэхээр төлбөр тавигдаагүй гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Тус компанийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 дугаартай Ш Цыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Компанийн дүрмийн холбогдох заалтыг баримталсан нь үндэслэлтэй, ажлын байрны тодорхойлолтын 8 зүйлд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, 9.1 дүгээр зүйлийг зөрчиж гарын үсгийн Бэл бүрэн хангагдсан шаардах хуудсын дагуу материалыг олгоогүй зөрчил гаргасан, гэнэтийн тооллого хийх нь захирлын эрх хэмжээний асуудал мөн гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.5.ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; гэж заасан.

Нэхэмжлэгч Ш.Ц нь Ч-И ОНӨХХК-д няравын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх үүрэгтэй байх тул түүнийг ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, захиран зарцуулах эрх бүхий ажилтан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үед ажлын байрны тодорхойлолттой танилцсан болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Ш.Ц нь Ч-И ОНӨХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйл Гүйцэтгэх ажил үүрэг: Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, Ажлын байрны тодорхойлолтын 8 дугаар зүйлд Ажлын байрны зорилго: Компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, өдөр тутмын бэлэн болон бэлэн бусаар гарсан мөнгөн гүйлгээ, бараа материалын орлого зарлагын гүйлгээг НББ-ийн анхан шатны баримтыг үндэслэн бүртгэлд тусгуулах, үндсэн хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг хадгалж хамгаалах, мөнгөн хөрөнгийн нөөцийг тогтоосон хэмжээнд байлгаж ажиллахад оршино., 9 дүгээр зүйл Ажлын байрны үндсэн чиг үүрэг: 9.1.Алба, хэсгүүдийн шаардлагатай бараа материалыг бэлэн байлгаж, гарын үсгийн Бэл бүрэн хангагдсан шаардах хуудсын дагуу материалыг олгох үүргийг хүлээжээ. /хх-9,16/

Нэхэмжлэгч Ш.Ц шүүх хуралдаанд зарим үед бараа материалыг гарын үсгийн Блийг бүрэн хангахгүйгээр олгох, шаардах хуудсыг нөхөж бичүүлэх тохиолдолд байдаг. Тухайн үед зарим бараа дутуу байсан боловч тооллогын дараа шаардах хуудсаа нөхөж бичүүлсэн, одоо дутсан бараа байхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд эд хөрөнгөнд тооллого хийсний үндсэн дээр хариуцлага хүлээлгэсэн тушаал гарсан. Иймд энэ үйл баримтуудаараа тухайн үйл явдлыг тогтоох ёстой. Эргээд дэлгэрэнгүй бүртгэл эргээд нийлчихлээ гэх үйл баримт байж болохгүй гэж тайлбар гаргаж байна.

Албан тушаалын тодорхойлолтын 9.1 дэх хэсэгт зааснаар нярав нь алба, хэсгүүдийн шаардлагатай бараа материалыг ... гарын үсгийн Бэл бүрэн хангагдсан шаардах хуудсын дагуу олгох үүрэгтэй байх ба уг Блийг хангахгүйгээр бараа материалыг олгох тусгай нөхцөлийн талаар эрх зүйн актуудад журамлаагүй.

Ч-И ОНӨХХК-ийн захирлын тушаалаар тооллогын комисс байгуулж 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр няравын агуулахад тооллого хийж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эргэлтийн хөрөнгөд тооллого хийсэн тухай илтгэх хуудсыг үйлдсэн. Тус илтгэх хуудсанд гаднаас захиалгаар авч хэрэглээд шаардахаа бичээгүй 15 нэр төрлийн 3,106,264.45 төгрөгийн бараа материал, агуулахаас шаардахаа бичээгүй авсан 25 нэр төрлийн 894,040.12 төгрөгийн бараа материал байгаа талаар илтгэжээ.

Иймд Ш.Цыг албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Дээрх илтгэх хуудсанд шаардах хуудас бичээгүй олгосон гэх бараа материалын шаардах хуудсыг хожим Бүүлсэн буюу зөрчлийг арилгасан байх боловч энэ нь албан тушаалын тодорхойлолтын 9.1 дэх хэсэгт заасан заасан чиг үүргийг тухай бүрт нь биелүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

Ч-И ОНӨХХК-ийн дүрмийн 6.6.4 дахь хэсэгт Бүрэн эрхийнхээ хүрээнд компанийн хэмжээнд мөрдөх тушаал ... гаргах, 6.6.10-т Тогтоосон журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах гэж заасан байх тул тус компанийн захирал нь тооллогын комиссыг байгуулан компанийн эд хөрөнгийг хэдийд ч бүртгэн тоолох ажлыг зохион байгуулах эрх үүрэгтэй байна. Иймд компанийн удирдлагаас эд хөрөнгийн тооллого хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг гэдэгт хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно. Хариуцагчаас тушаал гаргаж эд хөрөнгийн тооллого хийсэн талаар гэрч Н.Т, Б.Б нар мэдүүлж байх ба тухайн тооллогыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно: 78.1.9.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж заасан бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгаа тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.9-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлахаар байна. Хариуцагчаас дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.9 дэх хэсгийг 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасантай хамт баримтласан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэрч Э.У шүүхэд өгсөн мэдүүлэгтээ эд хөрөнгийн тооллогын комисс бараа материалыг буруу тоолсон байсан. Тухайн тооллогын дараа дахиж тоолсон гэж мэдүүлж байх боловч тооллого үнэн зөв хийгдсэн талаар бусад гэрчийн мэдүүлэгтэй зөрсөн, тухайн тооллого хийгдсэн талаар баримт үйлдэгдээгүй буюу хэрэгт авагдаагүй байх тул эд хөрөнгийн тооллого үнэн зөв хийгдээгүй гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Цийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч-И ОНӨХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,731,999 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар Ш.Цийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч-И ОНӨХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,731,999 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Цийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА