Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02989

 

 

 

 Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  хороо,  хороолол, А орон сууц 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Х овогтой Ч Г /РД:хх0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг,  хороо,  хороолол, А орон сууц 0-00 тоотод оршин суух, Х овогтой М-ын Б /РД:хх0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: А орон сууц, газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан түрээсийн орлого 00,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах, хэлцлийн үнэд илүү төлсөн 000,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М ,

хариуцагч М.Б ,

хариуцагчийн өмгөөлөгч Д.Т ,

гэрч Т.Ч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Ч.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Г миний бие өөрийн нагац эгч Долгоржавын охин М.Б гийн хүсэлт, ар гэрийн нөхцөл байдлыг ойлгон түүнд туслахаар өөрийн өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо 0 дүгээр хороололд байршилтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Амины орон сууцны 00/0 тоот хаягт байршилтай, 000 м.кв бүхий талбайтай амины орон сууцандаа түр хугацаагаар оршин суухыг зөвшөөрсөн билээ. Тухайн үед би дээрх амины орон сууцандаа хөнгөн засвар, үйлчилгээ хийж дууссан байсан бөгөөд худалдах эсхүл түрээслэх зорилготой байгаа тухайгаа М.Б д хэлж түр суулгахаар болсон. Гэтэл М.Б болон түүний гэр бүлийнхэн миний амины орон сууцанд 2016 оны 12 дугаар сараас одоог хүртэл амьдран сууж байгаа бөгөөд учир шалтгаангүйгээр орон сууцыг чөлөөлөхгүй, улмаар худалдан авахаар байр үзэхээр очсон хүнийг оруулахгүй намайг гомдоож, өөрийн өмчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг маань зөрчсөөр байна. Иймд миний эзэмшлийн амины орон сууцнаас М.Б г түүний гэр бүлийн хамтаар албадан нүүлгэн гаргаж, орон сууц авто гарааш ашигласан хугацааны төлбөрийг тухайн үеийн байр хөлслүүлэх ханш болох сарын 0,000,000 төгрөгөөр тооцон нийт 000,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэл гаргасан. Нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэл гаргасан 2020 оны 09 дүгээр сараас эхлэн одоо хүртэл хугацаанд байрыг чөлөөлөхгүй хохироож байгаа тул 110,000,000 төгрөг дээр 37,500,000 төгрөгийг нэмж, нийт 000,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

 

2.Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь 2016 оны зун буюу 6 дугаар сард Ч.Г М.Б нар уулзаж, хоорондоо ярилцаад М.Б гийн үүсгэн байгуулж, 34 хувийг эзэмшдэг С К ХХК -ийн ажилд оролцъё, тендер төсөл хөтөлбөрт нь тусалъя гэж тохиролцоод 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.Б нь С К ХХК -д өөрийн эзэмшдэг хувиасаа 10 хувийг Ч.Г т шилжүүлж өгсөн. Энэ хооронд Ч.Г тай манай амины орон сууц зарагдахгүй байна. Чи авах юм уу гэсэн аман хэлцэл яриа яригдаж, 2016 оны 12 дугаар сард 000,000,000 төгрөгийн үнээр тохирч байранд нүүж орсон. Нүүж ороод өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Аман хэлцэл хэрхэн хийгдсэн бэ гэвэл 000,000,000 төгрөгийн үнийн дүн яригдсан. Компанийн тендер төсөл хөтөлбөрийн онцлог, хувьцааны үнэ өсөж байгаа. С К ХХК -ийн 10 хувийн хувьцааг худалдан борлуулж тус мөнгийг гаргая гэх яриа яригдсан. С К ХХК 2018 онд Иргэний нисэхийн шинэ нисэх буудлын техникийн зорчигчийн хооронд нэвтрэх зориулалт бүхий барилга барих үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалт тус тус хийгдсэн. Энэ нь 22,000,000,000 /хорин хоёр тэрбум/ төгрөгийн тендерт шалгарч авсан. Ингээд С К ХХК -ийн хувьцаа өссөн. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ч.Г нь М.Б гийн шилжүүлж өгсөн хувьцааг 000,000,000 төгрөгөөр хуралдан борлуулсан. Өнөөдөр Ч.Г нь анх хийсэн хэлцлээсээ буцаж, хувьцаагаа 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зарж, мөнгийг нь өөртөө авсан. Үүний дараа хэлцлээсээ буцаж орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч: Анх С К ХХК -ийн үйл ажиллагаанд нь оролцож явахдаа 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр М.Б 10 хувийг Ч.Г т хувьцаагаа шилжүүлж өгсөн. 20 хувийг Г.Х гэх хүнээс аваад ингэснээр С К ХХК -ийн 30 хувийг Ч.Г эзэмшиж байсан. Хасбаатараас авсан хувьцааны төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг мөн 54.8 м.кв талбайтай Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 2 өрөө байр гээд үндсэн төлбөрийг төлж байсан. Одоо хувьцааны талаар ярихгүй тусдаа маргаан гэж ярьж байна. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа авсан. 2016 оны 12 дугаар сард амины орон сууцанд оруулсан. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах, хувьцааг зарах хүртэл ямар ч асуудал яриагүй. Хувьцаагаа зарсны дараа байр чөлөөлүүлье гэж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Г.Х ын 20 хувийг Ч.Г шилжүүлж авсан. Үүнийхээ төлбөр тооцоог Г.Х т төлж байсан. Тухайн үед амаар ярьж хэлцэл хийсэн. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлцэл, хувьцаа тухайн үед зарагдаагүй. Компанийн хувьцааг тухайн үед концессын гэрээ авахаас өмнө үнэд хүрээгүй байсан учраас тодорхой үнэ хэлэх боломж байхгүй байсан. Ирээдүйд компанийн хувьцаа өснө гэдгийг Ч.Г болон М.Б компанийн хувьцаа эзэмшигч нарт тодорхой хэлж байсан. Тийм учраас аман хэлцлийг тухайн үед хийсэн. Хувьцааг 575,000,000 төгрөгөөр зарсны дараа байрны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар Ч.Г тай тохиролцсон тохиролцоо байсан. Гэтэл түүнээсээ буцаж баримтгүй гэдэг шалтгаанаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь холбогдох баримтуудаар тогтоогдоно гэж үзэж байна гэжээ.

 

3.Хариуцагч М.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Г ийн нэхэмжилсэн М.Б тай холбоотой амины орон сууцаас чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн нь миний хувьд анх 9 дүгээр сард хувьцааны 10 хувийг шилжүүлээд амаар тохиролцож 12 дугаар сард байранд орсон. Хувьцаа болон ямар нэгэн мөнгөн төгрөг шилжүүлээгүй тохиолдолд бид нар тухайн амины орон сууцанд орох эрхгүй. 2020 онд манай компанийн хувьцааны үнэ өссөн, концессын гэрээний 22,000,000,000 төгрөгийн гэрээг авч гүйцэтгээд ажил амжилттай явсан учраас Ч.Г дээр итгэл хүлээлгэж 10 хувиа шилжүүлж, дараа нь С байгууллагын 24 хувийг, нийт 34 хувийг Ч.Г ийн нэр дээр эзэмшүүлээд байж байх тохиолдолд миний хувьцааны 16 хувийг хоорондоо хамтарч худалдана гэж тохирч байснаа гэнэт 2 хоногийн дараа зөвхөн өөрийнх нь нэр дээр байгаа учраас өөрөө гарын үсэг зурж 10 хувийн хувьцааг 205,000 доллароор зарж борлуулаад дансандаа хийчихсэн байсан. Үүнийг авснаа хэлээгүй. Сүүлд үүнийг нь мэдсэн. Мөнгийг авсны дараа манайд байр авахаар ирж үзэх гэсэн хүмүүсийг би оруулаагүй. Яагаад гэвэл хувьцааг зарж борлуулаад 000,000,000 төгрөгийг төлсөн. Бүх мөнгийг нь авсан хирнээ амины орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Б дүүргийн 0 дугаар хороо, 3-р хороолол, Далив худагт жамсранжавын гудамж 00/0 тоот хаягт байршилтай, 000 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай 2 давхар улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 000 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох мөн үл хөдлөх, газрын гэрчилгээг М.Б гийн нэр дээр шилжүүлэхийг Ч.Г т даалгуулах мөн хувьцааны үнэ, манайх өмнө нь 000,000,000 төгрөгийн зөрүү болох 225,000,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэтэл үүнийг зөвшөөрөхгүй, харилцан тохирох боломжгүй гэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт хувьцаа зарсан үнэ болох 000,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэл дээр М.Б нь 10 хувийн хувьцаагаа ямар нэгэн үнэ төлбөргүй өгсөн гэж бичсэн байгаа. Энэхүү сөрөг нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Б Ч.Г хоёрын хооронд компанийн хувьцаагаар орон сууц худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ хэлцэл огт хийгдээгүй. Хоёрдугаарт, М.Б гийн үүсгэн байгуулсан С К ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын байдлаар бусдад 800,000,000 төгрөгийн өртэй. Өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1,000,000 төгрөг, нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг хувьцаатай, 2 хүний 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Хувьцаа эзэмшигчтэй байж байгаад М.Б гаас тус компанийн 10 хувийг Ч.Г ийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлье, хамтран ажиллаж компанийн үйл ажиллагаа, төсөв тендерт оролцоход нь хөрөнгийн баталгаагаар санхүүжилтээр дэмжих туслаач гэж санал тавьсан. Энэхүү санал тавьсны дагуу Ч.Г зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С К ХХК -ийн 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан Г.Х ын хувьцааны 20 хувь мөн 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан М.Б гийн 10 хувийн хувьцааг нийт 30 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж авах гэрээ хийж хуулийн дагуу бүртгүүлсэн ба үүний дараа Г.Х ын 30 хувийн хувьцааг нэмж үнэ тохирон худалдан авч 60 хувийн хувьцааг захиран зарцуулах эрхтэй болсон. Ч.Г нь М.Б гийн үнэ төлбөргүй шилжүүлсэн 10 хувийн хувьцаа дээр Г.Х ын үнэ төлбөргүй шилжүүлсэн 20 хувийн хувьцаатай байж байгаад дараа нь Г.Х ын үлдэгдэл 30 хувийн хувьцааг авч С К ХХК -ийн хувьд нийт 60 хувийн хувьцааг эзэмшдэг болсон. Энэ талаар Г.Х тайлбар хэлэхдээ 20 хувийн хувьцааг М.Б бид 2 компанийг дэмжиж ажилласан тул үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж өөрөө хэлсэн. Дараа нь 30 хувийн хувьцааг нь зарсан гэх тайлбарыг хэлсэн. Ч.Г нь нийтдээ 60 хувийн хувьцаатай байсан. 24 хувийн хувьцаа нь С К ХХК -д огт хамаагүй. С групп ХХК-ийн хувьцааг Ч.Г эзэмшиж байсан. Тэр компанийнхаа хувьцааг н.Чулуунхүү, н.Хоролсүрэн гэх 2 хүнд худалдсан байдаг. Эдний хооронд хийгдсэн 10 хувийн хувьцааны асуудал болохоос биш М.Б Ч.Г хоёрын хооронд огт хамааралгүй. Ч.Г нь С К ХХК -ийн бүх үйл ажиллагаанд нь оролцож туслаад нийт 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж ажилласан байдаг. Энэ тухайгаа сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараар нотлох баримтаар гаргаж өгсөн. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс Ч.Г ийн иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Ч.Г ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М.Б д болон С ХХК-д санхүүжилт, түр зээл, бусад хэлбэрээр оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалт гэсэн гар бичмэл, арматур худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт, төлбөрийн даалгавар, А к групп ХХК-ийн нэхэмжлэх, зээлийн дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар захирамж, З.Э-ийн тайлбар, С ХХК-ийн дүрэм, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /I-ХХ-ийн 5-10, 12-19, 29-30, 37-38, 85-95, 96-157, 160-165 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, С групп ХХК, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С ХХК-ийн дүрэм, шинэчилсэн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, УБЦТС ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй /I-ХХ-ийн 57-74 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

7. Хариуцагч талын хүсэлтээр С групп ХХК-ийн дүрэм, 14 хувийн хувьцааг Б.Чулуунтогтоход шилжүүлсэн тухай компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт С групп ХХК-иас явуулсан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18/01 тоот албан бичиг, Г ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 14/хх/03-333 дугаар албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Чулуунтогтохын 0000000000 дугаарын данснаас Ч.Г ийн 0000000000 дугаар данс руу С ХХК-ийн 14% хувьцааны үнэ Ч.Х гэсэн утгаар 205,005 ам.доллар шилжүүлсэн гүйлгээ хийсэн теллерийн №129 дугаар бүхий төлбөрийн баримт, С групп ХХК-ийн хуулийн этгээдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хувийн хэргээс хуулбарлан авсан баримтууд, С  ХХК-ийн хувийн хэргээс компанийг үүсгэн байгуулсан баримт бичгүүд, компанийн бүх дүрэм, М.Б гаас Ч.Г т хувьцаа шилжүүлсэн талаарх холбогдох баримтууд, С  ХХК-ийн хувьцааны 24 хувийг С групп ХХК-д шилжүүлсэн гэрээ, уг гэрээтэй холбогдох бусад баримтууд /1-ХХ-ийн 172-184, 191 дүгээр тал, 2-ХХ-ийн 8-11, 12-43, 64-156, 165-196, 207-219, 225-240 дугаар тал/, гэрч Г.Х , Т.Ч нарын мэдүүлэг, Т.Ч гийн дансны хуулга /3ХХ-65-69/  зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч М.Б д холбогдуулан Амины орон сууц, газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан түрээсийн орлого 000,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь М.Б нь нэхэмжлэгч Ч.Г т холбогдуулан амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах, хэлцлийн үнэд илүү төлсөн 000,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

 

2. Шүүх нэхэмжлэгч Ч.Г ийн нэхэмжлэлийн шаардлагаас Амины орон сууц, газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, олох байсан орлогод 000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

3. Нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... өөрийн өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо 0 дүгээр хороололд байршилтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Амины орон сууцны 00/0 тоот хаягт байршилтай, 000 м.кв бүхий талбайтай амины орон сууцандаа нагац эгчийн охин болох хариуцагч М.Б г түр хугацаагаар амьдруулсан боловч одоо үндэслэлгүйгээр амины орон сууцыг чөлөөлөхгүй, миний эрхийг зөрчиж байна гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...Маргаан бүхий амины орон сууцыг 000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнэд нь тооцож С К ХХК -ийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлсэн. Тухайн үед итгээд бичгээр гэрээ хийгээгүй. Би тохиролцсон ёсоор хувьцаагаа нэхэмжлэгчид шилжүүлэн өгсний дагуу нэхэмжлэгч нь хувьцааг бусдад худалдаж, орон сууцны үнийг гарган авсан гэж тайлбарлан, нэхэмжлэгчид холбогдуулан маргаан бүхий амины орон сууц болон доорх газрын өмчлөгчөөр тогтоолгох, хувьцааны үнэ болох 000,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.

 

5. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч М.Б нь гэр бүлийн хамт 2016 оноос хойш амьдарч байгаа талаар талууд маргаагүй бөгөөд харин уг амины орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагч М.Б гийн эзэмшил хууль бус эсэх дээр талууд маргаж байна.

 

6. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрчийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1 Маргаан бүхий Б дүүрэг, 0 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ Дилав хутагт жамсранжав гудамж, 00/0 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

6.2 Мөн дээрх амины орон сууц байршиж буй газрыг Б дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дугаар шийдвэрээр Ч.Г т амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгожээ.

 

6.3 С К ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрээр 50 хувийн хувьцаа эзэмшигч М.Б нэг бүрийн үнэ нь 1000 төгрөгийн 100 ширхэг буюу 10 хувийн хувьцаа, 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Х нэг бүрийн үнэ нь 1000 төгрөгийн 200 ширхэг буюу 20 хувийн хувьцааг Ч.Г т шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тэдний хооронд компанийн эрх шилжүүлэх болон худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Г.Х 30 хувь, нэхэмжлэгч Ч.Г 30 хувь, хариуцагч М.Б 40 хувийн хувьцаа эзэмшигчээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгджээ.

 

Гэрч Г.Х нь шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...би С К ХХК -д эзэмшдэг байсан 50 хувийн хувьцааныхаа 20 хувийг Ч.Г т үнэ төлбөргүй бэлэглэсэн, тодорхой хугацааны дараа үлдсэн 30 хувийн хувьцаагаа Ч.Г т худалдсан бөгөөд үнэд нь 2 өрөө байр болон бэлэн мөнгө авсан гэж мэдүүлжээ.

 

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар С К ХХК -ийн хувьцаагБ.Х 10 хувь, Г.Х 40 хувь, Ш.Б 16 хувь, хариуцагч М.Б 24 хувь, нэхэмжлэгч Ч.Г 10 хувийн хувьцаа эзэмшиж байсан ба 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчид бүх хувьцаагаа С групп ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, уг компанийг катеринг, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж, С К ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С групп ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

С групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, 34 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Г , үүсгэн байгуулагч, 66 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.Х нар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдэж, 2019 оны 0 дугаар сарын 02-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч , 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Х, 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч , 10 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Г , 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Х 40 хувийн хувьцаа эзэмшигчээр, 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч , 10 хувийн хувьцаа эзэмшигчээр М.Бат-Өлзий, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Г , 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 64 хувийн хувьцаа эзэмшигчээр МЭТ групп ХХК, 16 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч , 10 хувийн хувьцаа эзэмшигчээр М.Бй, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Г , 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 51 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Б, 39 хувийн хувьцаа эзэмшигчээр МЭТ групп ХХК, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч нар бүртгэгджээ. /I-ХХ-ийн 160-163, 173-184 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь С групп ХХК-д эзэмшиж байсан 34 хувийн хувьцаанаас 14 хувийн хувьцааг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр МЭТ групп ХХК-д шилжүүлж, уг гэрээний үнэ болох 205,005 ам доллар буюу 000,000,000 .95 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан, 10 хувийн хувьцааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх болон худалдах, худалдан авах гэрээгээр Т.Ч д шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид С К ХХК -ийн болон С групп ХХК-ийн хувьцааг шилжүүлж, уг хувьцааг нэхэмжлэгч бусдад худалдаж, үнийг авсан үйл баримт тогтоогдож байх боловч уг хувьцааг маргаан бүхий орон сууцны үнэд тооцон өгсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчээс уг орон сууцыг 000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнэд нь тооцон компанийн хувьцааг шилжүүлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзнэ.

 

8.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхгүй байх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл юм.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу эзэмшиж байгаа гэх байдал тогтоогдохгүй байх тул түүнийг нэхэмжлэгчийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо 0 дүгээр хороололд байршилтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Амины орон сууцны 00/0 тоот хаягт байршилтай, 000 м.кв бүхий талбайтай амины орон сууцыг хариуцагч М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагчаас сарын түрээсийн төлбөрийг 0,000,000 төгрөгөөр тооцон олох байсан орлого буюу 2016 оноос хойшхи түрээсийн төлбөрт 000,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Тухайн маргаан бүхий орон сууцыг 0,000,000 төгрөгөөр түрээслэгдэх байсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн хууль бус эзэмшлийн улмаас нэхэмжлэгч 47,500,000 төгрөгийн олох ёстой байсан орлогоо алдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Сөрөг шаардлагын тухайд:

 

1.Б дүүрэг 0 дугаар хороо 3 дугаар хороолол ДЖ гудамж 00/0 тоот хаягт байршилтай амины орон сууцыг нэхэмжлэгчээс 000,000,000 төгрөгөөр худалдан авсан, уг гэрээний үнийг нэхэмжлэгч нь хариуцагчийн үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн хувьцааг худалдан борлуулж авсан үндэслэлээр амины орон сууц болон доорх газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Өмчлөх эрх хууль болон гэрээний дагуу үүснэ.

Хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 000,000,000 төгрөг худалдан авахаар тохиролцож, хувьцааг шилжүүлэх замаар үнийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчид маргаан бүхий амины орон сууцны болон газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх үүсээгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана, 11.9 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ гэж зааснаар шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгодог тул гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах шаардлага нь тусдаа бие даасан шаардлага болохгүй. Иймд гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай адил агуулгатай гэж үзнэ.

 

3.Талуудын хооронд маргаан бүхий сууцны үнийг 000,000,000 төгрөгөөр тохирсон, үнийг хувьцаа худалдан борлуулж төлөх тохиролцоо хийгдсэн болох нь тогтоогдоогүйгээс гадна хариуцагч нь амины орон сууцыг нэхэмжлэгчээс худалдан авч, үнийг хувьцаагаар төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа хэрнээ хувьцааны үнэ гэх 000,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс 000,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Энэхүү шийдвэр нь талуудын хооронд С К ХХК , С групп ХХК-ийн хувьцаатай холбоотой маргаанд саад болохгүйг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б дүүрэг 0 дугаар хороо 3 дугаар хороолол ДЖ гудамж 00/0 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 000 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М-ын Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 000,000,000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М.Б гийн нэхэмжлэлтэй Б дүүрэг 0 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 000м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар болон Б дүүрэг 0 дугаар хороо 3 дугаар хороолол ДЖ гудамж 00/0 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 000 м2 талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 000,000,000 төгрөг гаргуулах тухай Ч.Г т холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,123,600 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,334,130 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ЭНХЗАЯА