Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2022/00158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын дугаар баг, ******* тойруугийн *******-р гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**************/

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* сумын газрын *******..-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч

Хариуцагчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: - нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сумын т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тамгын газрын оны ******* дугаар сарын 5-ны өдрийн ******* дугаар тушаалаар тус сумын Тамгын т архив-бичиг хэргийн ажилтнаар томилогдон үргэлжлүүлэн ажиллаж байсан. Би дээрх байдлаар төрийн үйлчилгээний албан хаагч болсон юм. оны ******* дугаар сард Орон нутгийн сонгууль болж, улмаар миний ажилладаг газрын удирдлагууд өөрчлөгдсөн. Тухайлбал: ******* сумын дарга, орлогч дарга, тус сумын Тамгын газрын дарга нар өөрчлөгдсөн юм. Дээрх өөрчлөгдсөн албан тушаалтнууд нь ******* оны дугаар сараас эхэлж ...намайг ажлаа өг, ажлаасаа чөлөөлөгд гэж... шаардаж эхэлсэн. Улмаар надад ******* сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, жирэмсний амралттай байгаа М.Алтанчимэгийн ажлыг түр хий, өөрийн одоо хийж байгаа ажлаа өг гэж мөн л шаардаж байсан. Би тухайн үед өөрийн хийж байгаа ажилдаа дуртай, түүндээ эзэн болох гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсан тул ...архив-бичиг хэргийн ажилтны ажлаа хийе, санал болгож байгаа ажлыг хийхгүй... гэдгээ ******* сумын Тамгын газрын дарга д хэлсэн. Мөн тус ажлын байр нь жирэмсний амралттай байсан хүний ажлын байр байсан. Тэр хүн ажилдаа эргээд оръё гэхэд би ажилгүй болохоор нөхцөл байдалтай байсан тул зөвшөөрөөгүй. Гэтэл намайг удаа дараа ажлаа өгөхийг шаардсаар ******* оны дүгээр сарын -ны өдөр Ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа гэсэн үндэслэлээр тус сумын Тамгын газрын ******* дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Би өөрийгөө өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн албан тушаалдаа тэнцэхгүй гэж бодохгүй байна. Учир нь би програмист мэргэжилтэй, дээд боловсролтой. Ажиллаж байсан таа жил 8 сарын хугацаанд багийн нийгмийн ажилтнаар ажиллаж, төрийн албанд бэлтгэгдсэн. Төрийн албаны холбогдох сургалтууд, нийгмийн ажилтны сургалтуудад бүрэн хамрагдаж байсан. Энэ хугацаандаа сайн, үр бүтээлтэй ажиллаж байсныг минь үнэлж намайг оны ******* дугаар сарын *******-ний өдрөөс эхэлж албан тушаал өөрчилж, архив-бичиг хэргийн ажилтнаар томилсон. Намайг ажлаас чөлөөлсөн нь ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа тул биш, харин улс төрийн сонирхлоор, үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь дээр дурдсан байдлаар намайг ажлаа өгөхийг шаардаж байсан. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж оны Орон нутгийн сонгуульд ******* сумынхаа Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоор Монгол Ардын намаас нэр дэвшсэн боловч сонгогдоогүй. Гэхдээ өөрийн ажлаа хийх хүсэл сонирхолтой байсан тул ажлаа хийсээр ирсэн. Магадгүй намайг ийнхүү Монгол Ардын намаас Иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшсэнд дээрх удирдлагууд маань дургүйцэж намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөллөө гэж үзэж байна. Би ******* онд ханиа санамсаргүй алдаж, одоо - насны дөрвөн хүүхдээ өрх толгойлон өсгөж байна. Хань минь нас барах үед жирэмсэн байсан тул хүүхдээ төрүүлээд хэсэг хугацаанд ажил хийж чадаагүй. Улмаар хүүхдээ том болгоод ******* онд Горгаз ХХК-ийн ******* аймаг дахь салбарт нэг жилийн хугацаанд түгээгчээр ажиллаж байгаад *******8 онд төрийн албанд орж ажилласан юм. Би ажил хийхгүй бол миний хүүхдүүдийг хэн тэжээж, тэтгэх вэ. Тийм учраас би өөрийн ажлаа маш их хичээл зүтгэлтэй, өөриймсөг, энэ л ажлыг хийхгүй бол болохгүй шүү гэдэг сэтгэл зүрхээр хийж өдий хүрсэн. Гэтэл одоо ажилгүй болчихоор надад тун хэцүү байна. Би өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн ажилтны ажлаа зохих дүрэм, журам, шаардлагын дагуу бүрэн дүүрэн хийж гүйцэтгэж байсан. Надад энэ ажлыг гуйх ур чадвар, сэтгэл зүрх дутагдсан зүйл огт байхгүй. Иймд би ажлаас чөлөөлөгдсөнөө үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа тул ******* аймгийн ******* сумын Тамгын газрын ******* оны дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* оны сарын -нд ******* сумын даргаар томилогдсон. ******* нь тухайн ажлын бичиг хэрэг байсан. ******* нь тушаал захирамж давхардуулж гаргах, явсан бичгийн хөдөлгөөн үйлдэхгүй, хугацаатай ирсэн явсан бичгийг хугацаанд нь гаргаж өгөхгүй, танилцуулаагүй болж прокуророос хүртэл мэдэгдэл ирж байсан. Удаа дараа асуудал гаргасан учир *******ийн өрөөндөө дуудаж энэ талаар хэлээд өөр ажлын байран дээр шилжүүлэн томилуулах талаар санал хэлэхэд ******* зөвшөөрөөгүй. Ингээд ******* оны сарын -ны өдөр тушаалыг нь гаргаад өөрт нь гардуулж өгсөн. Тушаал гарснаас хойш харьяа байгуулагт өөр ажлын санал тавихад ******* нь хүлээн зөвшөөрөөгүй. Бүх шүүх хурал дээр өөр ажлын санал тавьж байсан ч хүлээн зөвшөөрөөгүй. ******* нь архив бичиг хэргийн ажил дээр ур чадвараараа тэнцэхгүй гэж үзэж байгаа миний гаргасан тушаал үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс *******..-ны өдрийн ******* дугаартай ******* сумын газрын *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, *******8..5-ны өдрийн ******* дугаартай ******* сумын газрын *******ийг албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар, .*******.5-ны өдрийн ******* дугаартай ******* сумын газрын *******ийг албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар, ******* аймгийн ******* сумын , ******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* аймгийн ******* сумын дугаар багийн *******.5.*******9-ний өдрийн 8 дугаартай тодорхойлолт, *******955 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******* сумын сонгуулийн хорооны оны нэр дэвшигчийн үнэмлэх, 99 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, Албан тушаалын тодорхойлолт, *******ийн хаягийн тодорхойлолт, Маргад дээд сургуулийн D**************9 дугаартай дипломын хуулбар, *******8******* дугаартай ******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас олгосон сертификатын хуулбар, *******8******* дугаартай ******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас олгосон гэрчилгээний хуулбар, охин М.Саран-Эрдэнэ, хүү М.Дамдинбазар, Ө.Мандахбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар, 5/8************** дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, М.Шаравын иргэний үнэмлэхийн хуулбар, *******, С.Мандахбаяр нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 9 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Наранчимэгийн оны ******* сараас ******* оны ******* сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Иргэн-******* иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн хуулбар, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлжээ.

Хариуцагчаас: *******.8.5-ны өдрийн /99 дугаартай хариу тайлбар, ******* сумын газрын *******..*******-ний өдрийн А/************** дугаартай үнэлгээний баг томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* сумын газрын *******..-ний өдрийн А/************** дугаартай сургалтын төлбөр гаргах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонсох ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, ******* аймгийн прокурорын газрын *******..-ны өдрийн дугаартай прокурорын тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн ба хариуцагчийн хүсэлтээр шүүх ******* аймаг дахь шүүхийн газрын .*******.*******-ны өдрийн дугаартай *******.5.-ны өдрөөс -ны өдрийн хугацаанд *******ийн ******* аймгийн ******* сумын т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж байхгүй байх тул хуулбар олгох боломжгүй байна гэх албан бичгийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сумын газрын архив бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ...******* нь мэргэшил, ур чадварын хувьд эрхэлж байсан ажилдаа тэнцэхгүй бичиг хэргийн стандартыг байнга буруу гаргадаг, хугацаатай албан бичгийг цохолт хийсэн албан тушаалтанд өгдөггүй энэ талаар удаа дараа амаар сануулга өгсөн, өөр ажил санал болгосон ч зөвшөөрөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* нь ******* сумын газрын .*******.5-ны өдрийн ******* дугаар тушаалаар газрын архив бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан нь ******* сумын газрын .*******.5-ны өдрийн ******* дугаар тушаал, ******* сумын газрын даргатай байгуулсан .*******.5-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэтэл ******* сумын газрын *******..-ны өдрийн ******* тушаалаар Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дугаар зүйлийн . дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлийн .*******.-т заасныг тус тус үндэслэн *******ийг архив бичиг хэргийн ажлаас халсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тушаалын үндэслэл нь *******ийг ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлийн .*******.-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг нь ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгоно. Ажил олгогч ажилтныг мэргэжил ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэдэг тайлбар татгалзал, маргааны үйл баримтаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй, энэ үндэслэлээр ажилтныг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн .*******.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж буй тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч хэрэгжүүлсэн тухайд зохигчдын хэн алин нь энэ тухайд ажил олгогч амаар хэлсэн тухайд маргаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч ...нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, татгалзлаа илэрхийлсэн бөгөөд анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл-ийн дугаарт *******ийн ******* аймгийн ******* сумын т холбогдох тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шүүх *******.5.-ны өдөр хүлээн авсан талаар бүртгэл, Иргэн-******* иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд *******9/НЭ*******/ нэхэмжлэлийн дугаартай *******.5.-ны өдрийн *******5 цаг минутад бүртгэгдэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг эхлээд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх маргаан байсныг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж хариуцагч тал маргах боловч Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .*******-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй мөн хуулийн .-т энэ хуулийн .*******-т заасан эрхийг хамгаалах талаарх нэхэмжлэл, хүсэлт гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд уг маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх хуулийн шаардлага тавигдаагүй байх тул уг татгалзлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д энэ хуулийн .*******.-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар *******ийг ******* аймгийн ******* сумын газрын архив бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт ажилгүй байсан хугацааны хоногийн цалин .*******8.******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааг ажлаас халагдсан хугацаа болох *******..-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 5 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэн ******* оны цалингийн дундаж *******. төгрөг, ******* өдрийн цалинг . төгрөг, ажилгүй байсан хугацааг *******..-ны өдрөөс хойш ..8-ны өдрийг хүртэл хоногоор тооцож, ажилгүй байсан үеийн олговрын хэмжээг .*******8.******* төгрөг болохыг тогтоосон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .******* дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн хуулийн . дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.

Иймд *******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг хариуцагч ******* аймгийн ******* сумын т даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5..*******, **************, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Хөдөлмөрийн тухай хууль *******8 дугаар зүйлийн *******8.*******.-т зааснаар *******ийг ******* аймгийн ******* сумын газрын архив бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоосугай.

. Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сумын газраас ажилгүй байсан хугацааны цалин олговорт .*******8.******* /долоон сая нэг зуун хорин найман мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулж *******т олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5-д зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын газрын *******..-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, 5 дугаар зүйлийн 5.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******8998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., ******* дугаар зүйлийн *******. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  З.ГАНЧИМЭГ