Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 140/ШШ2022/00440

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

       

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багт байрлалтай *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Завхан аймгийн *******т холбогдох

        сумын багт 2020 онд ашиглалтад орсон уурын зуухны өмчлөгч нь *******ХХК болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт буюу сумын Эрчим хүчний ХЭАА-н хөрөнгийг шилжүүлсэн тухай хурлын протокол, кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Д*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Г*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Завхан аймгийн *******т холбогдуулан сумын багт 2020 онд ашиглалтад орсон уурын зуухны өмчлөгч нь Их 1000 хишиг ХХК болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт буюу сумын Эрчим хүчний ХЭАА-н хөрөнгийг шилжүүлсэн тухай хурлын протокол, кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

     Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2020 онд сумд халаалтын уурын зуух барихаар ЗДТГ-аас нь газар авсан юм. Гэтэл Я.Г******* гэдэг хүн ахынхаа энэ газрыг авчихаачээ, ахынхаа байшинг ашиглаад уурын зуухаа барьчихаач, ах нь 2 хүүхэдтэй, 2 хүүхдэдээ үлдээх юм алга гээд газраа зарахаар болсон. Анх газар болон хуучин барилга, хашаагаа 15.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгээд уурын зуухын ажлаа хийж дуусгачихаад Я.Г*******од мөнгийг нь өгөөд байшин болон газрын гэрчилгээгээ авъя гэхэд байхгүй байсан. Мөн ажил дууссаны дараа газрын үнээ нэмээд 50.0 сая төгрөг, 30.0 сая төгрөг гэж байсан. Я.Г******* газраа миний өмч гэдэг, гэтэл Засаг дарга нь төрийн өмч, төрийн өмчийг үнэгүйдүүллээ гэсэн. Тэгээд энэ талаар анхан шатны шүүхэд хандсан. Уг газар Я.Г*******ынх биш гэж байсан бол тэр газрыг Я.Г*******оос авах шаардлагагүй байсан. Я.Г*******ын газрын хажууд нь өөр газар авсан байсан талаарх нотлох баримт байгаа. Тэгээд тэр газрыг төрөөс нь авъя гэхээр төрд нь бичиг баримт нь байдаггүй гэв

       Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралд миний бие 4 дэх удаагаа оролцож байна. Өнөөдрийн энэ шүүх хуралдаанаар энэ хэрэг маргаан эцэслэн шийдэгдэх байх гэж үзэж байна. Энэ хэрэг маргаантай холбогдуулж удаа дараа албан бичиг хүсэлтүүдийг өгч байсан. Энэ асуудал миний болон сумын хэмжээнд бүрэн шийдэгдэхгүй өдий хүрч байна. Энэ хэрэг маргаантай холбогдуулж наашаа цаашаа явахаар зардал мөнгө их гарч байгаа учраас энэ асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна. *******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж би 9 үндэслэлээр тайлбар гаргана. Аймгийн орон нутгийн өмчийн газрын албан тоот бичиг байна. Уг албан бичиг дээр Завхан аймгийн сумын уурын зуухны барилга төрийн өмчид бүртгэлгүй байна гэсэн байна. Мөн улсын бүртгэлийн байгууллагын албан тоот баримт бичиг дээр мөн адил бүртгэлгүй байна гэсэн байна. сумын 2021 оны эд хөрөнгийн тооллогын актад мөн уг уурын зуухны барилгыг бүртгэлгүй гэсэн байна. Мөн Я.Г******* гэдэг хүн уг барилгыг миний өмчлөлийнх гээд гарч ирсэн. Сумын Засаг даргын 2******* тоот албан тоот, Тамгын газрын даргын ******* албан тоот, мөн шүс томилсон шинжээчийн дүгнэлт зэрэг 9 үндэслэлийн дагуу тайлбар гаргана. Манай зүгээс тус уурын зуухыг төрийн өмч мөн гэж үзэж байгаа боловч дээрх нотлох баримтуудаар төрийн өмч биш гэж гарч ирж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч татгалзаж байна гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*******: *******ХХК уг уурын зуухыг төрийн өмч мөн эсэхийг тодруулахаар манайхаас лавлагаа авах гэж хүсэлт ирүүлсний дагуу хариуг нь албан тоотоор хүргүүлсэн. Энэ талаарх баримт хэргийн материалд хавсаргасан байгаа. Манай бүртгэл дээр тус уурын зуухны бүртгэл байхгүй, харин уурын зуухыг дагалдах худаг, газар доорх шугам сүлжээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг талаарх нотлох баримт хэргийн материалд байгаа гэв.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Г*******: Би уг барилгыг 1997 онд хувьчлалаар авсан. Тухайн уурын зуухыг 1990 онд хувьчлалаар худалдаж авсан. Тэгээд би гадуур нь хашаа барьж дотор талыг нь агуулахын зориулалтаар ашиглаж байсан. Их мянган ХХК-ийн захирал Ц******* надтай ирж уулзаад би энд уурын зуух барих гэж байгаа гэж хэлж байсан. Гэтэл сая тайлбартаа намайг очиж газрыг авчихаач гэж гуйсан юм шиг зүйл ярьж байна. Би тийм зүйл огт яриагүй. Ц******* өөрөө анх ирж надад уурын зуух барих гэж байгаагаа хэлэхээр нь би чи юм хийх гэж байгаа бол би дэмжье, ярилцъя гэж хэлсэн. Одоо энэ барилга миний нэр дээр байгаа. Одоо сүүлдээ төрийн өмч болоод надтай маргалдаад яваад байгаа. Үүнийг зөв талаас нь шийдэж өгнө үү гэв.

       Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын тодорхойлолт, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Завхан аймгийн сумын Засаг даргын тодорхойлолт, аймгийн өмч хувьчлалтын комиссын хурлын протокол, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрийн зураг, барилга хот байгуулалтын яам тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэх гэрээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Завхан аймгийн сумын төрийн нэгдсэн халаалт, цэвэр усны шугам сүлжээ барих төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээний хуулбаруудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

        Хариуцагч тал нотлох баримтаар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаархи хариу тайлбар, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, сумын Эрчим ХЭАА-н хөрөнгийн үнэлгээ, кассын зарлагын ордер гэсэн баримтууд, сумын Эрчим ХЭАА-н гэрээ, сумын Засаг даргын 1997 оны захирамж, *******т хүлээн авах 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлын протоколын хуулбарууд зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.

        Нэхэмжлэгч талын хүсэлтээр: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж хэрэгт хавсаргасан болно.

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

              Шүүхээс нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

       Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Завхан аймгийн *******т холбогдуулан сумын багт 2020 онд ашиглалтад орсон уурын зуухны өмчлөгч нь *******ХХК болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт буюу сумын Эрчим хүчний ХЭАА-н хөрөнгийг шилжүүлсэн тухай хурлын протокол, кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Д******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарлаж байна.

      Нэхэмжлэгч *******ХХК нь Завхан аймгийн сумын 4 дүгээр баг 208 тоот хаягт байрлах нэгж талбарын №8127000718 дугаартай 1771 мкв газрыг дэд бүтцийн байгууллага зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн №00002490тай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 14-15/

    Нэхэмжлэгч *******ХХК-ийн эзэмшиж байгаа Завхан аймгийн талбайтай дээрхи газар дээр хуучин уурын зуухны чулуун барилга нь байрлаж байгаа талаар талууд маргахгүй байна.

      Нэхэмжлэгч *******ХХК нь Завхан аймгийн талбайтай газрыг тус сумын иргэн /бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд/ Я.Г*******оос худалдаж авсан гэх тайлбарыг гаргаж байна.

    Завхан аймгийн сумын багт байрлалтай хуучин уурын зуухны чулуун барилга нь орон нутгийн өмчид /төрийн өмчид/ бүртгэлгүй болох нь:

      Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 288 дугаартай тодорхойлолт /хх-ийн 5, 52/,

     Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 653 дугаартай тодорхойлолт /хх-ийн 6/,

   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн газрын ахлах мэргэжилтэн Б.Б*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... манай бүртгэл дээр тус уурын зуухны бүртгэл байхгүй, харин уурын зуухыг дагалдах худаг, газар доорх шугам сүлжээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг талаарх нотлох баримт хэргийн материалд байгаа ... гэх тайлбар,

      Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Д*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... орон нутгийн өмчлөлийн газар болон улсын бүртгэлээс тухайн уурын зуухыг төрийн өмчлөлд бүртгэлгүй болохыг тогтоосон ... харин газар доорх шугам, агаарын шугам, худаг бүртгэлтэй ... гэх тайлбар зэргээр тус тус нотлогдож байна

    Завхан аймгийн сумын багт байрлалтай хуучин уурын зуухны чулуун барилгыг анх аймгийн өмч хувьчлалийн 1993 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрээр иргэн Сд хувьчилсан байна.

   Аймгийн өмч хувьчлалтын комиссын 1993 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын протоколд ... 2.сумдуудын эрчим хүчний салбарын хувьчлал ... 11. С ... дээрхи нэр бүхий 12 сумдын эзнийг тогтоосон нэр бүхий эзэнд өгөхөөр тогтов ... гэжээ. /хх-ийн 8-11/

   Өөрөөр хэлбэл Завхан аймгийн сумын багт байрлалтай хуучин уурын зуухны чулуун барилгыг иргэн С 1993 онд хувьчилж авсан байна.

    Завхан аймгийн *******т хүлээн авах хурлын 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн протоколд ... Эрчим ХЭАА-н хөрөнгийг тамгын газарт хүлээлцсэн тухай ... сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, сумын засаг даргын захирамжаар Эрчим хувиараа эрхлэх аж ахуйн хөрөнгийг тамгын газарт хүлээлцэх шийдвэрийг гаргасан байна ... үүнд шугам-дунд, цахилгаан худаг-сайн, уурын зуухны тоног төхөөрөмж -муу, 3станц /мотор/-т үүнээс 2 станцад-сайн, 1 станцад-муу, уурын зуух моторын барилга-дунд, дулааны шугам-дунд гэсэн үнэлгээг өгсөн ... Ж.С: Өвлөн авсан хөрөнгөө үр хүүхдүүд бид сумынхаа тамгын газарт хүлээлгэн өглөө ... гэж тэмдэглэгджээ. /2 дугаар хх-ийн 22-24/

     Завхан аймгийн сумын Засаг даргын 1997 оны Комисс томилох тухай захирамжид ... эрчим хүчний тоног төхөөрөмжийг иргэн Ж.Сгээс тамгын газарт бүр мөсөн худалдан шилжүүлсэнтэй холбогдуулж дээрхи тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авах ... гэжээ. / 2 дугаар хх-ийн 25/

      сумын Эрчим ХЭАА-н хөрөнгийг хөрөнгийн нэр төрөл, тоо ширхэгээр нь үнэлгээ гаргаж авч байжээ. /2 дугаар хх-ийн 27/

     Өөрөөр хэлбэл иргэн Сайнжаргалын хувьчилж авсан Завхан аймгийн сумын багт байрлалтай хуучин уурын зуухны чулуун барилгыг иргэн Ж.С /Сын эхнэр/ нь багцаар нь 1.000.000 төгрөгт тооцож 1997 онд Завхан аймгийн *******т буцаан худалдсан байна.

    Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Д******* шүүхийн хэлэлцүүлэгт ... сумын тамгын газарт тухайн уурын зуухны газар доорхи шугам, агаарын шугам, худаг бүртгэлтэй байдаг ... уурын зуухны барилгаас бусад барилгыг нь бүртгэж авчихаад яагаад уурын зуухны барилгыг нь яагаад бүртгэж аваагүй юм бэ гэхээр аймгийн өмч хувьчлалаар хөрөнгийг жагсаалт гаргуулаад тус тусад нь бүртгэсэн байсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод бүртгэж аваагүй байх ... гэж,

      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт ... Өмчийн харилцааны газар орон нутгийн өмчийн харилцааны бодлогыг барьдаг газар. Сумуудын хөрөнгийг ерөнхийд нь алсаас баримталдаг. Тэр үеийн тооллогыг архиваас ухаж үзэхээр уурын зуухны барилгыг сумын хөрөнгөд бүртгэлгүй байгаа учраас энэ талаарх тодорхойлолтоо гаргаж өгсөн ... гэж тус тус тайлбарлаж байна.

      Завхан аймгийн *******т хүлээн авах хурлын 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн протоколд болон Завхан аймгийн сумын Засаг даргын 1997 оны Комисс томилох тухай захирамжаар Ж.С нь нөхрийнхөө өмчилж авсан уурын зуухны барилга болон бусад тоног төхөөрөмжийг 1997 онд Завхан аймгийн *******т буцаан хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

   Гэвч Завхан аймгийн ******* нь бусад тоног төхөөрөмжийг орон нутгийн өмчид бүртгэж авсан боловч уурын зуухны чулуун барилгыг орон нутгийн өмчид бүртгэж аваагүй, бүртгэл хөтлөөгүй бөгөөд тухайн уурын зуухны барилга нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өмчид эсхүл хэн нэгний өмчлөлд албан ёсоор бүртгэгдээгүй байна.

    Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл байхаар зааснаас үзэхэд аливаа этгээд иргэний эрх зүйн харилцаанаас үндэслэлгүйгээр хөрөнгөжих учиргүй юм.

      Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж хуульчилжээ.

      Хуулийн дээрх заалтаас үзэхэд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө олж авсан этгээдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

       Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ХХК нь Завхан аймгийн сумын багт байрлалтай хуучин уурын зуухны чулуун барилгыг олж авч, өөрийн мэдэлд байлган эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль бус байна гэж үзэхээр байна.

      Завхан аймгийн сумын багт байрлалтай хуучин уурын зуухны чулуун барилгыг орон нутгийн өмчид бүртгэх үүрэгтэй төрийн албан хаагчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас орон нутгийн өмч үнэгүйдэх, улсын хөрөнгө эзэнгүйдэх, төр хохирох учиргүй юм.

     Төрийн байгууллагын уялдаа холбоо, дотоод зохион байгуулалт, бүртгэл тооллогын нэгдмэл байдал, төрийн албан хаагчдын хайнга, хариуцлагагүй байдлаас шалтгаалан хэн нэгэн иргэн, хувийн компани, байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжих, давуу байдлаа ашиглан хууль бусаар хөрөнгө олж авах эрхгүй болно.

      Иймд нэхэмжлэгч *******ХХК нь Завхан аймгийн сумын багт байрлалтай хуучин уурын зуухны чулуун барилгыг өмчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Завхан аймгийн сумын төвийн нэгдсэн халаалт, цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр захиалагчийг төлөөлж сумын Засаг дарга Т.Дэлгэрсайхан, гүйцэтгэгчийг төлөөлж *******ХХК-ийн захирал Д.Ц******* нар байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 57-60/

      Энэхүү гэрээний 2.1-т Энэхүү гэрээний зорилго нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Завхан аймгийн сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуухны шугам сүлжээний газар, дулааны болон шугам сүлжээ барихтай холбоотойгоор захиалагч, гүйцэтгэгч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заажээ.

       Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ХХК нь Завхан аймгийн сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байсан байна.

       Нэхэмжлэгч *******ХХК-ийн захирал Д.Ц******* шүүхийн хэлэлцүүлэгт ... Бизнес хийж байгаа хүн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ... Цаг хугацаа хожих гээд тухайн үед ажил 6 сард эхлээд 11 сард нь ашиглалтад оруулсан ... уг уурын зуухыг нэг л жилийн хугацаанд ашиглалтад оруулсан ... бизнес хийж байгаа хүнд цаг хугацаа хэрэгтэй, тухайн үед Я.Г******* өөрийнхөө талаар хэлэхэд би өрөвдөөд газар, уурын зуухыг нь авсан ... би төрийн өмч гэж үзээд шинжээчийг дүгнэлтээр гарсан 5.000.000 төгрөгийг нь төлөөд өмчилж авна. Би төрийн өмчийг үнэгүйдүүлэхгүй ... гэж тайлбарлаж байна.

      Нэхэмжлэгч *******ХХК нь Завхан аймгийн сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, харин Я.Г*******ын эзэмшлийн 1771 мкв талбайтай газар болон тухайн газар дээр байрлах хуучин уухын зуухны чулуун барилгыг худалдан авч засаж сайжруулсан талаараа тайлбарлаж байна.

      Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж хуульчилжээ.

    *******ХХК-ийн захирал Д.Ц******* нь Завхан аймгийн сумын багт байрлалтай хуучин уурын зуухны чулуун барилгыг иргэн Я.Г*******ын өмчлөлийн хөрөнгө биш болохыг мэдээгүй мөн мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

   *******ХХК-ийн захирал Д.Ц******* нь иргэн Я.Г*******оос Завхан аймгийн сумын багт байрлалтай 1771 мкв талбай бүхий газар, газар дээр нь байрлах хуучин уурын зуухны чулуун барилгыг нийтэд нь 20.000.000 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч, уурын зуухны үйл ажиллагааг явуулсан талаараа тайлбарлаж байна.

     *******ХХК нь тухайн уурын зуухны үйл ажиллагааг эхлүүлж 2020 онд нэгдсэн халаалттай болгосон гэх бөгөөд Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Кадастрын зураг зэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гарсан байна. /хх-ийн 14-15/

      Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ХХК-ийн захирал Д.Ц******* нь иргэн Я.Г*******ыг хуучин уурын зуухны чулуун барилгын өмчлөгч нь биш гэдгийг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан байна гэж дүгнэхээр байна.

    Түүнчлэн *******ХХК-ийн захирал Д.Ц******* нь уурын зуухны чулуун барилгын өмчлөгч нь хэн болох, хэний хөрөнгө болох, эрхийн зөрчилгүй хөрөнгө мөн эсэхийг эрх бүхий байгууллагаас асуух, лавлах, тодруулах, шаардлагатай бичиг баримтыг үзэх, шалгах, нягтлахы эрх нь нээлттэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, хайхрамжгүй хандсан байна гэж үзэж болох ч энэ үйлдлийн улмаас үүсэх үр дагавараас хөнгөлөх, чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

      Хэдийгээр *******ХХК нь уурын зуухны чулуун барилгыг засаж сайжруулан сум орон нутгийн зарим байгууллагыг халаалт дулаанаар хангаж байгаа боловч түүний тухайн эд хөрөнгө /уурын зуух/-ыг хууль бусаар олж авсан арга, хэлбэрийг зөвтгөх боломжгүй юм.

     Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Д******* шүүхийн хэлэлцүүлэгт ... хуучин уурын зуухны ашигласан шугам сүлжээг тогтоолгосны дараа ашигласан бол ийм зүйл болохгүй байсан, гэрээнийхээ дагуу шинэ газар дээрээ шинэ уурын зуух барьсан бол ийм асуудал гарахгүй байсан ... уурын зуухын барилгыг төрийн өмч мөн гэдэг тайлбараасаа татгалзаад танай бүтээн байгуулалтад ашиглагдсан газар доорх шугам сүлжээг дахин нэхэмжлэх болно ... гэж тайлбарлаж байна.

      Уурын зуухны барилга болон уурын зуухны тоног төхөөрөмжүүд, газар доогуур байрлах дулааны шугам сүлжээ, агаарын шугам, хоолой зэрэг нь уурын зуухны бүрдэл хэсэг, нэгэн цогц бөгөөд энэ бүгд нийлж байж уурын зуух нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

    Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Д*******гийн уурын зуухны барилгыг төрийн өмч мөн гэдэг тайлбараасаа татгалзаад танай бүтээн байгуулалтад ашиглагдсан газар доорх шугам сүлжээг дахин нэхэмжлэх болно гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, маргахгүй байна гэж дүгнэх боломжгүй байна.

     Түүнчлэн дээрхи тайлбараас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд маргаантай байна гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

        Шүс хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, хариуцагч нарт тус тус тайлбарлан танилцуулсан бөгөөд талуудад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт, санал хүсэлт гаргах боломжоор бүрэн хангасан болохыг дурдах нь зүйтэй байна.

        Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Нэхэмжлэгч *******ХХК-иас хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 10 зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар сумын багт 2020 онд ашиглалтад орсон уурын зуухны өмчлөгч нь *******ХХК болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт буюу сумын Эрчим хүчний ХЭАА-н хөрөнгийг шилжүүлсэн тухай хурлын протокол, кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг хариуцагч Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах тухай *******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Нэхэмжлэгч *******ХХК-иас хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан шинжээчийн ажлын хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        6 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ