Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2022/01117

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2020/00897

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... зочид буудлын ... байрлах, “Г.п ББСБ” ХХК /РД:..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овгийн Ө.Э /РД: ..., Утас: .../,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овгийн Г.С /РД: ..., Утас: .../ нарт холбогдох,

...Үндсэн зээлийн төлбөр 9,582,000 төгрөг, зээлийн хүү 2,031,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,381 төгрөг, нотариатын төлбөр 19,500 төгрөг, нийт 12,039,712 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай...” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “...“Г.п ББСБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот зээлийн гэрээний төлбөр төлөх 3-р зүйлийн 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 216.4-р зүйлтэй зөрчилдөж байх тул тус зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.5 дахь заалтыг хүчингүйд тооцуулах тухай...” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч Г.С, хариуцагч Ө.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ж.А, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г.п ББСБ” ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“Г.п ББСБ” ХХК нь зээлдэгч Ө.Э, Г.С нартай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 13 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэйгээр махны тоног төхөөрөмж авах зориулалттай зээлийн гэрээ хийсэн байдаг. Зээлийн баталгаа болгон 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ... дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгө нь  ... аймгийн ... сумын ... баг, ... байрны ... тоот байршилтай 39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг.

Ө.Э, Г.С нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,418,000 төгрөг төлсөн. Зээлдэгч эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, үүргээ биелүүлэхгүй байсан учраас удаа дараа сануулж, ярилцсаны үндсэн дээр зээл төлөх хугацаа өгч, өөрчлөлт оруулсан. 10,333,380 төгрөгийг нэхэмжилж байна. Сайн дураараа төлөөгүй тохиолдол зээлийн гэрээний 2.1-д заасны дагуу 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд хангуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд манайх тооцооллоо дахин гаргаж өгсөн...” гэв.

Хариуцагч  Ө.Э, Г.С нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Зээл авахдаа өндөр настан Г.С осол аваарт орсон Ө.Э нь ажил эрхэлдэггүй орлого байхгүй. Энэ бид хоёр хүү Ө.Сын барьцаанд тавьсан махны дэлгүүрийг үндэс болгосон. Энэ үед гэр бүл өрхийн тэргүүн Д.Ө Худалдаа хөгжлийн банкнаас 25 сая төгрөгийн зээлтэй байсан. Орлогогүй Г.С, Ө.Э нар төлбөрийн чадваргүй учир гагцхүү барьцаа гаргасан Ө.С хүүдээ зээл төлөхөд хувь нэмэр боломжоо оруулаач гэхэд ажил бүтэмжгүй болсон. Улмаар 2019 оны 10 дугаар сарын эхээр зээ хүү Ц.И Х банкнаас зээл авч нийтдээ 10,150,000 төгрөг төлсөн. Иймээс “Г.п ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, анх зээлж авсан 13,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 1,800,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна...” гэжээ.

Хариуцагч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би 1,100,000 төгрөг хүүнд нь төлж байгаад үндсэн зээлд 9 сая төгрөг төлөөд нийт 10 сая гаран төгрөг төлсөн байхад хүү 6,567,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,065,000 төгрөг байна. Үндсэн зээлийг төлсөн байхад эднийх хүүнээс бодоод явсныг би гайхаад байна. Манай хүү ... руу явах гэж байна та гарын үсэг зураад өгөөч гэхээр нь миний нүдний шил байхгүй гэхэд та санаа зовох юм байхгүй би 6 сарын дотор төлнө гэсэн. Махны дэлгүүрийг барьцаалж тоног төхөөрөмж авна гэж яриад байна, манайд махны дэлгүүр тийм юм байхгүй 3 өрөө байрыг 19 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Эдний бодсоноор 7 сая гаран төгрөгийн хүү төлсөн байна. Би сая гаран төгрөгийг төлөөд явж байхад 12 сая төгрөг болоод 9 дүгээр сарын зээлийн үндсэн хүүнд төлсөн байна, хүү гарч ирээд 2 сая төгрөгийг нь хассан гэж яриад байгаа нь сонин байна. Зээ хүү маань ажил хийж байхдаа шууд 9 сая төгрөг хийсэн. Шүүхэд өгсөн байж байхад хүү нь зогсохгүй бодогдоод явж байсан юм уу?, ямар учиртай юм бэ?.

Ө.С гэсэн гарын үсэгтэй нэг ч юм байхгүй байна. Ө.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлээд байгаа ашиг сонирхлын зөрчилтэй гэдэгтэй санал нэг байна. Эднийх үндсэн зээлээ хараагүй байсан шүүх хурлаар харсан. Тэгээд үүнээсээ Хаагүй байсан юм уу?, ерөөсөө санал нийлэхгүй байна. Сая харсан чинь сонин гарч ирээд байна. Хууль мэддэггүй хүмүүст ийм байдаг юм уу?, одоо ямар цаг үе байгаа билээ. Манай энэ хүүхдийн хийж байгаа ажил эсвэл албаар орон байрыг дээрэмдэх гэж байсан юм уу?. Зээл өгсөн нягтлан залуу ажлаасаа халагдсан байсан. Ямар учиртай юм. Махны тоног төхөөрөмжийг барьцаалсан талаар ерөөсөө юм яригдахгүй байна. ... банк эднийхийг нарийвчлан шалгаагүй байна гэж ойлгож байна...” гэв.

Хариуцагч Ө.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг 5 сая төгрөг дээр эвлэрвэл хэн хэндээ ашигтай гэж үзэж байна. Коронагийн хүнд нөхцөл байдал, өндөр настай 2 хүн байна. Тэгэхээр 2018 оны 4 дүгээр сарын 3-нд 1 жилийн хугацаатай зээл авсан. 2019 оны 4 дүгээр сарын 3-нд хугацаа нь дууссан, зээлийн гэрээнд ноцтой зөрчил гаргасан нь Банк бус санхүүгийн байгууллагаас гэрээг цуцлах эрх нь харагдаж байна. 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаад 15,235,000 төгрөгийг банк бус авахаар тооцоололтой байсан. Зээлийг хуваарийн дагуу  төлөөгүй нөхцөл байдал байгаа төлбөр төлөх чадваргүй нь илэрсэн байсан. Ө.Э  2019 оны 8 дугаар сарын 21-ны өдөр зээл төлөх боломжгүй талаар хүсэлт өгч байсан. Шүүхэд хариуцагчийн тайлбарыг харгалзаж үзээч ээ гэсэн байдал харагдаж байна. 2019 оны 4 дүгээр сарын 20 зээлийн гэрээний хугацаа дуусч зээл төлөлт хийгдээгүй, хийхдээ үндсэн зээлээсээ хасъя гэсэн хүсэл зоригоор төлбөрөө төлсөн нөхцөлд үндсэн зээлээс Хахгүй нэмэгдүүлсэн хүү, хүүгээс Хаж тооцоог нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хүсэлт гаргаад байхад үүнээс хойш бүтэн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгө хүүлэх арга хэлбэр нь ард иргэдийг үнэхээр туйлдуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 288 дугаар зүйлийн 288.2-д зааснаар багасгах боломжтой учраас багасгаж өгөөч ээ гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 4 сарын дараа хүсэлт гаргасан байдаг. Үүнээс хойш 1 жилийн дараа хүү алданги нэхэмжилж байгаа нь боломжгүй байна. Ийм нөхцөл байдлаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тооцооллоор хэргийг шийдэж өгнө үү гэж хүсэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар “Г.п ББСБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн ... тоот зээлийн гэрээний төлбөр төлөх  3.5 дах заалт нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалттай зөрчилдөж байх тул тус зээлийн гэрээг хүчингүйд тооцуулъя. Иргэний хуулийн 216.4 дэх заалтыг илт зөрчиж талууд гэрээ байгуулсан учир хуульд хамаагүй гэж үзсэн байдаг. Банк бус санхүүгийн байгууллагын хууль зөрчсөн гэрээтэй холбоотой Монгол банкны мэргэжилтнүүдийн 60 хувь Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой бөгөөд хөрөнгө оруулагчид нь хууль зөрчсөн гэрээг хянадаггүй өөрсдийнхөө хууль зөрчсөн заалтыг хуульд нийцсэн гэж үздэг.

Иймд 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн зээлийн гэрээний 3.5 дах заалт нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг зөрчиж байх тул холбогдох заалтыг хүчингүйд тооцож өгөөч ээ гэсэн хариу тайлбар гаргасан...” гэв.

Хариуцагч Ө.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тус шүүх дээр гэрээний стандарт нөхцөл бүхий зээлийн гэрээний үр дагавартай холбоотойгоор маргаан яригдаж байгаа. Талууд нэг бүрчлэн тохиролцож, зээлийн гэрээ байгуулагдаагүй. Банк бус санхүүгийн байгууллагын стандарт загвараар хийгдсэн. Стандарт нөхцөлтэй гэрээ гэдэг нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж байгаа хүлээн авсан тал ойлгомжгүй. Стандарт нөхцөл нь өөрөө хууль бус заалтыг оруулж үйл ажиллагаа явагдаж байна. Зээлийн гэрээний маргаан яригдаж байна. Зарим асуудлууд нь өөрөө зөрчилтэй байвал стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Стандарт нөхцөлд заагдаагүй зарим юм байна. Банкны зээлийн гэрээ стандарт нөхцөлтэй. Банк бус санхүүгийн зээлийн гэрээний стандарт нөхцөлийг үзэхэд 3 жил 36 гэрээ, 2 жил 24, 1 жил 12 гэрээ байх жишээний. Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудлын талаар гаргаж ирээгүй. Олон төрлийн хохирол шаардана. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа нэмэгдүүлсэн хүүг эцсийн дүнгээр тооцож гаргадаг байтал нэмэгдүүлсэн хүүг сар бүр тооцож гаргасан байна. Яагаад нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг зөвшөөрөхгүй байна вэ? гэхээр 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш гэрээнд нийцэхгүй байна гэж үзэж байна. Хууль нь зөрчилтэй байна. Энэ гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээлээс 20 хувиар хэтрэхгүйгээр эцсийн хугацаанд тооцсон байна гээд хуулийн дагуу. Монгол банкны хувьд Банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс тэр чигээрээ албан тушаалтнууд нь болчихоод сонирхлын зөрчилтэй хийсэн этгээдийн зөрчилтэй үйлдэл. Нийтийн мэдээллээр авсан буюу Монгол банкны талаар 2-3 жилийн өмнө гаргасан маргаан байдаг. Монгол банкны хувьцаа эзэмшигчид нь банк бус санхүүгийн байгууллагад байдаг гэдэг нь яригдаж байна. Шинжээчийг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талтай хамааралтай бишээ гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй нь хардагдаж байна. Хардагдаж байгаа этгээдийг оруулж ирээд хурал дээр гар хөлийн үсгийг нь зураад хууль сануулсан баримт дээр зуруулмаар байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй.

Шүүхэд гаргаж өгсөн анхны тооцоолол, 2 тооцоолол байгаа. Нэг тооцоолол нь худлаа байсан. Худлаа гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн. Худал тооцоолол дээр шүүх шийдвэрээ гаргадаг. Шүүх худал тооцоолол дээр шийдэх боломжгүй, нэг гэрээ юм уу нэг гэрээнүүдийн нийлбэр юм уу, хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд байгаа бие даасан гэрээний заалт хууль бус. Хувийн юман дээр сар болгон хүүг нь бодоод тооцоолоод тийм юм байхгүй. Банкны тухай хууль, бусад этгээдүүд хууль гаргалаа гэхэд заавал мөрдөх баримтлан журам. Би яагаад Сөрөг нэхэмжлэл байгаа вэ? гэхээр би зарлана, хууль зөрчиж хүмүүсийг хохироож байна. Зээлдэгч нарын эрхэнд халдаж байна. Шүүхээс хууль шаарддаг энэ журам нь худал. Үндсэн зээл гээд заасан юмыг шууд нэмэгдүүлсэн хүү, хүү гэж заасан. Шүүхэд санаатай хуурамч баримт гаргаж өгсөн. Энэ талаар би Цагдаад 2 тооцоолол байгаа хуурамч гээд байгаа нэг тооцоолол дээр өгөөд шалгуулж болно. Би тодорхой хэмжээгээр эвлэрье гэсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тооцоололоор нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар тайлбараа бичгээр гаргаж өгөөгүй тохиолдолд хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж үзэж байна...” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Г.п ББСБ” ХХК нь хариуцагч Ө.Э, Г.С нараас ... дугаартай махны дэлгүүрт тоног төхөөрөмж нэмэх, эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн гэрээний төлбөр 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,582,000 төгрөг, зээлийн хүү 2,031,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,381 төгрөг, нотариатын төлбөр 19,500 төгрөг, нийт 12,039,712 төгрөгийг гаргуулах, ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Ө.Э, Г.С нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байршилтай 39 м.кв, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар “...зээл авахдаа өндөр настан Г.С осол аваарт орсон Ө.Э нь ажил эрхэлдэггүй орлого байхгүй. Энэ бид хоёр хүү Ө.С-ын барьцаанд тавьсан махны дэлгүүрийг үндэс болгосон. Энэ үед гэр бүл өрхийн тэргүүн Д.Ө Худалдаа хөгжлийн банкнаас 25 сая төгрөгийн зээлтэй байсан. Орлогогүй Г.С, Ө.Э нар төлбөрийн чадваргүй учир гагцхүү барьцаа гаргасан С хүүдээ зээл төлөхөд хувь нэмэр боломжоо оруулаач гэхэд ажил бүтэмжгүй болсон. Улмаар 2019 оны 10 дугаар сарын эхээр зээ хүү Ц.И Х банкнаас зээл авч нийтдээ 10,150,000 төгрөг төлсөн. Иймээс “Г.п ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, анх зээлж авсан 13,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 1,800,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна...” гэж маргадаг болно.

Хариуцагч Ө.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Г.п” ББСБ ХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот зээлийн гэрээний төлбөр төлөх 3-р зүйлийн 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 216.4-р зүйлтэй зөрчилдөж байх тул тус зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.5 дахь заалтыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Үндсэн зээлийн төлбөр 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384  төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

2. “Г.п ББСБ” ХХКомпани нь Ө.Э-тэй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, ... дугаартай гэрээний хувьд 12 сарын хугацаатай 13,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 30 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 03ы өдрийн ... дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч “Г.п ББСБ” ХХКомпани нь хариуцагч Ө.Э-тэй зээлийн гэрээний хавсралт №1-д заасан зээл, хүү төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг буцаан шаардаж байгаа нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “...Доорхи тохиолдолд ББСБ өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлнэ. Төлүүлэх боломжгүй бол ... тоот Барьцааны гэрээнд тодорхойлсон эд хөрөнгийг “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” хуульд заасны дагуу шүүхийн бус журмаар худалдан борлуулж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх ба дараах тохиолдолд гэрээг цуцлаж дуусгавар болгоно. Үүнд: 6.2.1-д Зээлдэгч энэхүү Гэрээний заалтыг ноцтой зөрчсөн. Ноцтой зөрчсөн гэдэг нь зээлийн хүүгийн төлбөрийг 2 сар дараалан төлөөгүй, тогтоосон төлбөрийн графикийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн гэх мэт зөрчлийг ойлгоно...” гэж заасантай нийцэж байна.

4. Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 30 хувь гэж тохирсон, зээлийн гэрээний 1.2.3-т нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувь байхаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ...”, 452 дугаар зүйлийн 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...”, 453 дугаар зүйлийн 453.1-д “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ө.Э-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г.п ББСБ” ХХКомпанид олгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Харин нэхэмжлэгч нь хариуцагч Г.С-гээс зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч Г.С дээрх зээлийн гэрээний нэг тал биш, нэхэмжлэгч “Г.п ББСБ” ХХКомпанитай зээлийн гэрээ байгуулаагүй байх тул Г.С-гээс зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч “Г.п ББСБ” ХХКомпанийн хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

7. “Г.п ББСБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот зээлийн гэрээний төлбөр төлөх 3-р зүйлийн 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 216.4-р зүйлтэй зөрчилдөж байх тул тус зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.5 дахь заалтыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцүүлж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэсэн тайлбар нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

8. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардлагатай үндэслэлээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/1526/001 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Хавтаст хэргийн 255 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэлд шинжээчийн ажлын хөлс 281,284 төгрөг байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч Ө.Э, Г.С нараар төлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ө.Э-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г.п ББСБ” ХХКомпанид олгож, хариуцагч Г.С-гээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Г.п ББСБ” ХХКомпани сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ... дугаартай ... аймгийн ... сумын ... баг, ... дугаар хороолол, ... байр, ... тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,790 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Э-ээс 180,284 төгрөг, хариуцагч Ө.Э, Г.С нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г.п ББСБ” ХХКомпанид олгож, Г.п ББСБ ХХКомпаниас 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч Ө.Э-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ЖАВХЛАНТӨГС