Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00095

 

“Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1117 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох

     

Нэхэмжлэлийн шаардлага: “...Үндсэн зээлийн төлбөр 9,*******2,000 төгрөг, зээлийн хүү 2,031,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,381 төгрөг нотариатын төлбөр 19,500 төгрөг, нийт *******,039,7******* төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах...” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“...ЗГ01021800******* тоот зээлийн гэрээний төлбөр төлөх 3-р зүйлийн 3.5 дахь заалтыг хүчингүйд тооцуулах...” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай

Иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгч төлөөлөгч Д.Батнасан, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

“Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь зээлдэгч *******, ******* нартай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэйгээр, эргэн төлөх нөхцөлтэй, махны тоног төхөөрөмж авах зориулалттай зээлийн гэрээ хийж, зээлийн баталгаа болгон 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ-021800******* дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгө нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоот байршилтай 39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2018 оны 07 дугаар сарын *******-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын *******-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2019 оны 10 дугар сарын 11-ний өдөр үндсэн зээл 3,418,00 төгрөг, зээлийн хүү 5,940,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 741,000 төгрөг нийт 10,100,000 төгрөг төлсөн.

Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 1,083,000 төгрөгөөс эхлэн төлөхөөр тохиролцсон боловч зээлдэгч нар нь эргэн төлөх хуваарийн дагуу үлдэгдэл зээлээ төлөөгүй, үүргээ биелүүлэхгүй  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуссан.

Иймд үндсэн зээл 9,*******2,000 төгрөг, зээлийн хүү 2,031,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,381 төгрөг, нотариатын төлбөр 19,500 төгрөг, нийт *******,039,7******* төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж *******7,790 төгрөгийн хамт гаргуулах гэж,

Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Зээлдэгч ******* нь өндөр настан, ******* нь аваарт орсон ажил эрхэлдэггүй орлогогүй хүмүүс. Энэ зээлийг хүү Ө.Соёлмандахын барьцаанд тавьсан махны дэлгүүрийг үндэс болгон авсан. Энэ үед өрхийн тэргүүн******* нь Худалдаа хөгжлийн банкнаас 25 сая төгрөгийн зээлтэй байсан, орлогогүй *******, ******* нар төлбөрийн чадваргүй учир гагцхүү барьцаа гаргасан Ө.Соёлмандах хүүдээ зээл төлөхөд хувь нэмэр боломжоо оруулаач гэхэд ажил нь бүтэмжгүй болсон. Улмаар 2019 оны 10 дугаар сарын эхээр зээ хүү Хас банкнаас зээл авч нийтдээ 10.150.000 төгрөг төлсөн. Иймээс “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, анх зээлсэн 13.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 1.800.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

3. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг сөрөг нэхэмжлэлдээ:

 “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн ЗГ01021800******* тоот зээлийн гэрээний төлбөр төлөх 3.5 дах заалт нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалттай зөрчилдөж байх тул тус зээлийн гэрээний 3 дугаар  зүйлийн 3.5 дахь заалтыг  хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

            4. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч тооцоолоо дахин гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндсэн зээл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөг болгосон гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д олгож, хариуцагч *******гээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Газаркапитал партнерс ББСБ” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-20030046******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, 6 дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******7,790 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 180,284 төгрөг, хариуцагч *******, ******* нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д олгож, “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар нь давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            1. Үндсэн зээл шаардсан нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчсөн тул хууль зөрчсөн шаардлагад сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх үндсэн зээл 9,*******2,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас 6,282,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байна.

2. “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ийн 2 дахь шаардлага нь зээлийн хүүнд 2,301,831 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 6,219,025 төгрөг болгон 4,187,194 төгрөгөөр илүү хүүг тооцсон нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

3. “Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь нэмэгдүүлсэн хүү 406.381 төгрөг нэхэмжилсэн байхад 814.359 болгож 407.381 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцжээ.

4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа гэж хэлснээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тухай шүүхэд бичгээр мэдүүлээгүй, шүүх хуралдаанд тайлбарлаагүй. Хэрэв 1-р шаардлагаа багасгаж, 2 ба 3 дахь шаардлагаа нэмэгдүүлсэн буюу өөрчилсөн бол хариуцагч талд өөрчилсөн шаардлагыг гардуулж түүнд тайлбар гаргах хуультай.

5. Шүүхийн шийдвэрээр хангагдсан 10.333.384 төгрөгөөс 4.595.172 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 5.738.2******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иймд зээлийн гэрээний холбогдох заалт хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрснийг баталчхаад 2 ба 3 дахь шаардлагуудад хууль зөрчсөн шаардлагаас үлдсэн мөнгийг хууль бусаар нэмж тооцоолсон байх тул нэмэгдүүлсэн 4.595.172 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК, хариуцагч *******, ******* нарт холбогдуулж  гэрээний үүрэгт *******,020,2******* төгрөг,  нотариатын зардал 19,500 төгрөг, нийт *******,039,7******* төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүрэгт шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа 10,333,384 төгрөг болгон багасгажээ.

3. Хариуцагч *******, ******* нар шүүхэд ... “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-с 13,000,000 төгрөгийн зээл авсан. Бид нар төлбөрийн чадваргүй, орлогогүй, зээ хүү 2019 оны 10-р сарын эхээр Хас банкнаас зээл авч нийт 10,150,000 төгрөг төлсөн. Мөн гэр бүлийн тэргүүн******* тэтгэврээсээ төлж байна. ******* бид нар орлогогүй учир зээлийн хүүгээс чөлөөлж өгөх хүсэлт гаргаж байна.  ...үндсэн зээлийг төлсөн байхад хүүнээс бодоод явсныг гайхаад байна. Манайд махны дэлгүүр байхгүй, 3 өрөө байрыг 19,0  сая төгрөгөөр үнэлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, зээлийн үлдэгдэл болох 1,800,000 төгрөгийг төлөх хүсэлтэй гэсэн тайлбарыг,

4. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд ... 2018 оны 04 дүгээр сарын 3-нд нэг жилийн хугацаатай зээл авсан. 2019 оны 04 дүгээр сарын 3-нд хугацаа нь дууссан, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлах эрх нь Банк бус санхүүгийн байгууллагад байна.  Зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, төлбөр төлөх чадваргүй нь илэрсэн. 2019 оны 4 дүгээр сарын 20-нд зээлийн гэрээний хугацаа дуусч зээл төлөлт хийгдээгүй, төлбөр хийхдээ үндсэн зээлээсээ хасуулъя гэсэн хүсэл зоригоор  төлсөн байхад хасаагүй, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгээс хасаж тооцон нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Хүсэлт гаргаад байхад бүтэн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тооцооллоор шийдэж өгнө үү гэсэн тайлбарыг,

5. Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд ... зээлийн гэрээний маргаан яригдаж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа нэмэгдүүлсэн хүүг эцсийн дүнгээр тооцож гаргадаг байтал нэмэгдүүлсэн хүүг сар бүр тооцож гаргасан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Шүүхэд гаргаж өгсөн 2 тооцоолол байгаа. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тооцооллоор нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдэж өгнө үү гэсэн тайлбарыг,     

6. Хариуцагч тал нь “...Газаркапитал партнерс ББСБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ01021800******* тоот зээлийн гэрээний төлбөр төлөх 3-р зүйлийн 3.5 дахь заалт нь Иргэний хулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалттай зөрчилдөж байх тул уг заалтыг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн агуулга бүхий  сөрөг нэхэмжлэл гаргаж,

7. Нэхэмжлэгч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд тооцоолоо дахин гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гарган талууд маргасан байна. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь *******г хариуцагчаар зааж, түүнээс зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр дээрх зээлийн гэрээний нэг тал биш, тус “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэн *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх нь нэхэмжлэгч байгууллага болох “Газаркапитал партнерс ББСБ” ХХК  нь хариуцагч *******тэй ЗГ01021800******* дугаартай зээлийн гэрээг ******* сарын хугацаатай байгуулж, 13,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн хүүг жилийн 30 хувиар тооцсон,

Энэхүү зээлийн гэрээний хавсралт №1-д заасан зээл, хүү төлөлтийн хуваарийг хариуцагч ******* нь зөрчсөний улмаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг буцаан шаардаж байгаа нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д заасантай нийцсэн,

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 30 хувь гэж тохирсон, гэрээний 1.2.3-т нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувь байхаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн гэж дүгнэж,  хариуцагч *******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор  шийдвэрлэсэн  байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Хэргээс судлан үзвэл:

9. Зээлдэгч *******  нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-тай зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, 13,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тусгаснаар хүүгийн төлбөр 2,235,325.50 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 13,000,000 төгрөг нийт 15,235,325.50 төгрөг төлөхөөр тохирсон байна. /1-р боть 17-19/

Зээлдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын *******, 06 дугаар сарын 28, 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд  зээл төлөлт хийсэн  байх ба нэхэмжлэгч байгууллага нь үндсэн зээлд 9,700,000 төгрөг, зээлийн хүүд 348,016 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 51,984 төгрөг тус тус төлсөн гэжээ./1-р боть 177,208/

Дээрх зээл төлөлтийн хугацаанаас үзвэл тэрээр гэрээнд заасан хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлж төлсөн,  гэрээний 2.2, 4.2.1-д заасан зээлдэгчийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

10. Хэргийн 1-р боть 17-19-р талд авагдсан зээлийн гэрээний 5.1.7-д Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн хувийн болон бизнесийн нэр хүндэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах, шаардлагатай гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж,

           Мөн зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь ямар тохиолдолд өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, дуусгавар болгох, зээлийг төлүүлэх талаар гэрээний 6.2.1-6.2.11-д тодорхой тусгасан байна.

Тухайлбал, 6.2.1-д зээлдэгч нь энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн. Ноцтой зөрчсөн гэдэг нь зээлийн хүүгийн төлбөрийг 2 сар дараалан төлөөгүй, тогтоосон төлбөрийн графикийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн гэх мэт зөрчлийг ойлгоно” гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч  нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, төлбөрийг хугацаанаас өмнө шаардах эрхтэй байсан.

11. Гэтэл “Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь хууль болон гэрээнд заасан  эрхээ хэрэгжүүлэлгүй зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу 1 жил 03 сарын дараа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцон гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна.

Өөрөөр хэлбэл, “Газаркапитал партнерс ББСБ”  ХХК нь хариуцагчийг зээлийн гэрээнд заасан үүргээ  биелүүлээгүй үеэс  эхлэн гэрээ дуусах өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байтал  2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

*******. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан ... шүүх зээлийн гэрээний холбогдох заалт хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрснийг баталсан атал нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн мөнгийг хууль бусаар нэмж тооцоолсныг зөвшөөрөхгүй, 5,738,2******* төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул дор дурдсан тооцоолол, үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  үзэв.  Үүнд:

а. Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ”  ХХК нь  хууль болон зээлийн гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байх тул  гэрээний  үүргийн гүйцэтгэлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, энэ хугацааны зээлийн хүү 2,235,325.50 төгрөгөөс төлсөн 348,016 төгрөгийг хасаж,  зээлийн хүүг 1,887,309.50 төгрөгөөр тооцох,

б. зээлийн гэрээний 1.2.3-т зааснаар нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувь гэж заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан гэрээний хугацаанд төлөх хүү болох 2,235,325.50 төгрөгийн 20 хувиар тооцоолж, нэмэгдүүлсэн хүүг 447,065 төгрөг гэж тооцох, 

в. мөн нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн шаардлагадаа нотариатын зардал 19500 төгрөг гэж шаардсан байтал үүнийг шийдвэрлээгүй тул гаргуулах,

г. Шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэл хангагдсан үндэслэлээр нь    хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа үлдэх хэсгийг нь хэн хариуцах талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шинжээчийн ажлын хөлс  281,284 төгрөгийг зохигч нараар тэнцүү хувааж гаргуулах гэсэн өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй. 

13. Шинжээчийн ажлын хөлснийг зохигч нараас хувь тэнцүүлэн гаргуулах  учир нь: хэргээс үзэхэд шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан хэдий ч энэхүү шинжээчийн дүгнэлтээр гаргасан тооцооллыг талуудын хэн аль нь үгүйсгэж, маргаагүй, мөн маргаж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дүнг 10,333,384 төгрөгөөс тооцсон, хариуцагчаас ажлын хөлс 70,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ч үлдэх хэсгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй нь энэ хэмжээгээр шинжээчийн дүгнэлт гаргасан байгууллага нь хохирох ёсгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

14. Иймд хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 5,634,374.50 төгрөг /үндсэн зээл 3,300,000 төг, зээлийн хүү 1,887,309.50 төг, нэмэгдүүлсэн хүү 447,065 төг/, наториатын зардал 19,500 төгрөг, нийт 5,653,874.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,699,009.50 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох,

Шинжээчийн ажлын хөлс 281,284 төгрөгийг зохигч нараас  тэнцүү хуваан гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтэст олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  08 дугаар сарын 19-ны өдрийн 1117 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг, зээлийн хүү 6,219,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,359 төгрөг, нийт 10,333,384 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ”  ХХК-д олгож, хариуцагч *******гээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Газаркапитал партнерс ББСБ”  ХХК  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 2******* дугаар зүйлийн 2*******.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 5,634,374.50 төгрөг, нотариатын зардал 19500 төгрөг, нийт 5,653,874.50 төгрөгийг гаргуулж  “Газаркапитал партнерс ББСБ”  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,699,009.50 төгрөгийн болон хариуцагч *******гээс зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай”  гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар  “Газаркапитал партнерс ББСБ”  ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******7,790 төгрөгийг, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч *******ээс 1054******* төгрөг  гаргуулж нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д олгож,  шинжээчийн ажлын хөлс 281,284 төгрөгийн 50 хувь болох 140,642 төгрөгийг нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-иас, хариуцагч *******ээс 140,642 төгрөгийг тус тус гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтэст олгосугай” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж  тус тус дугаарласугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ээс  давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг  дурдсугай.

  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 5.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       

       

 

                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Л.АМАРСАНАА

                                                                           ШҮҮГЧИД                                      Я.ТУУЛ

                                                                               Х.БАЙГАЛМАА