Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2022/02666

 

       2022 оны өдөр

    09 сар      06  р                     184/ШШ2022/02666

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: И овогт ******* /РД:  /. Хаяг: ******* дүүргийн  дугаар хороо,Сурагчийн  тоот

            Хариуцагч: Б овогт ******* /РД: /.   Хаяг: ******* дүүрэг,  дүгээр хороо, Их наран .. дугаар гудамж,  тоот

Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Их наран  дугаар гудамж,  тоот хаягт байрлах  м.кв газрыг чөлөөлөхийн хариуцагчид даалгах  үндсэн нэхэмжлэлтэй, газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, Их нарангийн  дугаар гудамж,  тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон. Үүнээс хойш өөрийн өмчлөлийн газар дээрээ хашаа хатгах гэж байтал 2011 оноос эхлэн ******* гэх иргэн хашаа хатгаж, байшин бариад амьдарч эхэлсэн. Харъяа дүүргийн Газрын алба болон өмчлөгч миний зүгээс газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй өдийг хүрсэн тул тус газрын хууль ёсны өмчлөгч нь иргэн ******* миний бие мөн болохыг тогтоолгох, иргэн *******-д Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Их нарангийн .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2........ дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 357 м.кв газрыг 2019 оны 05 сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж өгөхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, Их нарангийн .. дугаар гудамж, ... тоот хаягт байрлах *******..... улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй .. м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж байна. ******* нь 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн .. дугаар гудамж, ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *******...... дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь хөрөнгөө хуульд зааснаар хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан.

******* нь уг газрыг хуулийн дагуу, Газрын тухай хууль болон, мөн холбогдох журамд заасны дагуу материалаа бүрдүүлж зохих Засаг даргын шийдвэрүүдийн дагуу газраа өмчилж авсан. Өмчилж авснаас нь хойш хашаа хатгах гэж байсан гэдэг тайлбарыг хэлж байсан, тэгэхэд Батчулуун хашаа хатгачхаад чөлөөлж өгдөггүй энэ үеэр нь Цогтсайхан нь хоёулангаас нь мөнгө аваад явчихсан байдаг.

Газар чөлөөлүүлэхээр Ц-тэй харьцахаар өөр газар олж өгнө, та энэ газраа орхио гэдэг өөр газар олж өгдөггүй яваад байсан. Энэ хугацаанд газрыг чөлөөлөх мэдэгдлийг газрын албанаас 2 удаа шаардсан шаардлага өгсөн байдгийг хэрэгт хавсаргасан. Ингээд газрыг чөлөөлж өгөөгүй учраас шүүхэд хандан  нэхэмжлэл гаргасан, талуудын хүсэлтээр Нийслэлийн газрын алба, Нийслэлийн архив, Сонгинохайрхан дүүргийн газрын алба зэрэг байгууллагуудаас удаа дараа лавлагаа авсан ч хариуцагч Батчулуунтай холбоотой өмчлөлийн материалууд огт гарч ирээгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр хандаж байгаа нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч уг газрыг худалдаж авсан гэдэг ч газрыг эзэмшиж өмчилж байгаа нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, мөнгийг нь ч өгөөгүй, өөр этгээдтэй харилцсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манайх энэ газар дээр 2008 оноос хойш амьдарч байгаа, нэхэмжлэгч ******* энэ газрыг  зарчхаад сүүлд нь бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр болгож, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Манайд эзэмших эрхийн гэрчилгээ гарчихсан байгаад тэрийг нь өмчлөх болгох гэхэд буцаагаад Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өгчихсөн, Кадастрын зураг нь гарсан байсан, газрын албанд хандахаар тийм зураг байхгүй гээд гаргаж өгөөгүй. Эзэмших эрхийн гэрчилгээгээ аваад хаягийн бүртгэл, хорооны бүртгэлээ хийлгэсэн, тухайн үед хороо цахим бүртгэл хийж байсан тул гэрчилгээний дугаарыг бичиж аваад, надад цахим иргэний үнэмлэх өгсөн. Тухайн газар уулын налуу газар бөгөөд овооны хог ихтэй байсныг бид цэвэрлэж, байшин барьж, газрыг нь тэгшилж хашаа барьсан.

Бидэнд газар чөлөөл гэж газрын алба, шүүх, цагдаа энд тэндээс ирсэн бичиг, шаардлага ирж байгаагүй, хэрэв тэгсэн бол бид нар бас хөөцөлдөнө. Гэтэл чив чимээгүй байж байгаад сая 2019 онд гэнэт шүүхээс дуудсан. Нэгэнт худалдаад авчихсан өөрийн юм болохоор цаашаа байшин, гарааш барьсан, 2008 оноос өмнө ******* гэдэг хүн газар авсан байж байгаад манайд зарсан тухайд маргахгүй, өөрийнхөө юмыг зарчхаад буцаад минийх өмнө нь минийх байсан гэдэг байдлаар авах гээд байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2008 онд газар зарна гэсэн сургаар өөрийн танилаар дамжуулан иргэн П.Ц гэгч хүнтэй уулзан тохиролцож дээрх газрыг 1,500,000 төгрөгөөр худалдан авч Б гэх хүний нэр дээр байсан кадастрын зургийг ******* өөрийн нэр дээр шилжүүлэн гаргуулж тухайн үедээ Сонгинохайрхан дүүргийн газрын албанд журмын дагуу материал бүрдүүлэн өгч газар эзэмших гэрчилгээг гаргуулан авсан юм. Удалгүй П.Ц газрын гэрчилгээгээ өгч бай, өмчлөхийн гэрчилгээг чинь гаргуулж өгнө гэж аваад хүлээж бай одоохон гарна гэж хэлсээр удаашруулсан юм. Тухайн үед миний нөхөр ******* Солонгос улсад ажиллаж амьдарч байсан учир ******* би газар худалдан авах тухайгаа нөхөртэйгөө хэлэлцэн ярилцаж тухайн газар өндөрлөг бөгөөд хавь ойрын иргэд аж ахуйн нэгж хог хаягдлаа хаядаг хогийн цэг болсон байсан учир техник хэрэгсэл ашиглан хүч түрэн ойр орчмыг цэвэрлэн газар шороог тэгшлэн хашаа хатгаж эзэмшиж байгаад 2014 онд байшин барих болж П.Ц-с өмчлөлийн гэрчилгээ шаардахад байшингаа барьж бай асуудалгүй гэж хэлсэн.

Бид ая тухтай амьдрахын тулд тухайн газарт хувийн сууцны зориулалттай байшин барьсан, энэ газартаа 12  жил амьдарч байгаа тул *******-г  шударга эзэмшигч болохыг тогтоон хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрхийг тогтоон өмчлөгчөөр тооцож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *******.... дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. *******-гийн зүгээс 2001 оны 7  дугаар сарын 16-ны өдөр, 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус тус өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардлагыг удаа дараа тавьж харьяа дүүргийн газрын албанд хандан газар чөлөөлүүлэх тухай шаардах хуудсыг хэд хэдэн удаа хүргүүлж байсан байдаг. Мөн *******, ******* нар нь маргаан бүхий газарт 11 жил амьдрахдаа харьяа газрын алба, Засаг дарга гэхчлэн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар холбогдох шийдвэр гаргах, эрхтэй субъектэд ямар нэгэн байдлаар тус газрыг эзэмших хүсэлт, өргөдөл гаргаж байсан эсэх, дээрх хугацаанд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр бодитой, идэвхтэй үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна.

Газар эзэмших эрхийг холбогдох байгууллагаас авалгүйгээр газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсээр байтал маргаан бүхий газарт хөрөнгө оруулалт хийж амьдарсан нэхэмжлэгчийн шударга эзэмшигчээр тогтоолгож, Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцуулах гэсэн шаардлагууд нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 90, 91, 104, 105 дугаар зүйлд заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь тухайн үедээ хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул дээрх хуулийн заалт үйлчлэхгүй юм. Сөрөг нэхэмжлэлдээ ******* түүний өмгөөлөгч ******* нар нь иргэн *******-гийн яг ямар үйлдэл хууль зөрчиж, тэдний шударга эзэмшигч болох эрхэд халдсан талаар нэг ч өгүүлбэр дурдаагүй тул иргэн *******г хариуцагчаар татах үндэслэлгүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэрэгт байгаа баримтад хариуцагчийн дурдсанчлан ямар нэгэн гэрчилгээ, кадастрын зураг байдаггүй. Нэхэмжлэгч нь газрыг эзэмших,  өмчлөх эрхээ цаг тухайд нь зохих эрх бүхий төрийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээгээ авсан, газрыг хариуцагчид худалдаагүй тул  сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *******-с олгосон итгэмжлэл, хорооны Засаг даргын тодорхойлолт, газрын кадастрын зураг, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэлгэрэнгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, дүүргийн газрын албаны шаардах хуудас, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаартай захирамж, иргэнд газар өмчлүүлэх тухай 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, 0186 дугаартай 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр *******-с олсон итгэмжлэл, Ч.Г-д олгосон итгэмжлэл,

Хариуцагчаас: 2019 оны 3 дугаар сарын 6, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд *******-с олгосон итгэмжлэл, 409 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн авлагаа,  2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 0431 дугаартай итгэмжлэл, хорооны Засаг даргаас 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон тодорхойлолт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******.... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах ... м.кв газрын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, газрыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч ******* нь тухайн газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгчөөр тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.  

Хэрэг хянан ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь газрын хууль ёсны өмчлөгч нь ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч шаардлагыг үндэслэлээ маргаж буй газрын хууль ёсны өмчлөгч, өмчлөх эрхээ бусдад шилжүүлээгүй  тул  үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн  хууль эзэмшлээс шаардах эрхтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ газрыг худалдан авсан, шударгаар эзэмшиж байгаа гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******... дугаарт бүртгэлтэй,  Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах, гэр бүлийн зориулалтай ... м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь ******* мөн болох нь тогтоогдсон. / 1-р хх-ийн 6-8, 114-127/

Нэхэмжлэгч *******-д  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Их наран .... тоотод байрлах, нэгж талбарын 18.......... дугаар бүхий ... м.кв газрыг 15 жилийн хугацаатай амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр олгож,  2008 оны 1 дүгээр сарын 30-нд 01....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байна.

Улмаар  түүний 2008 оны 09 дүгээр сарын 15-нд гаргасан  газраа өмчилж авах хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн дүүргийн ... дүгээр хороо, Их наран ....... хаягт байрлах ... м.кв газрыг *******-д гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  000...... дугаартай гэрчилгээ авчээ. / 1-ххх-ийн 8,114-127/

Маргаж  буй газар нэхэмжлэгч *******-н өмчлөлд байдаг эсэх талаар хариуцагч маргахгүй харин газрыг худалдан авсан, зохих үнийг төлсөн, мөн кадастрын зургийг гаргуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

Хариуцагчийн тайлбарт дурдагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ авч байсан гэх тайлбар *******-н нэр дээр  кадастрын зураг гарсан гэх 2008 оны 5 дугаар сарын 22-ноос өмнө  буюу 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 тоот захирамжаар нэхэмжлэгч *******-д уг газрыг эзэмшүүлэх захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болно. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт газар эзэмших хүсэлт гаргасан  газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан бөгөөд зохигчийн маргаж байгаа газар /нэгж талбарын ******* дугаартай/ нь анхны өмчилсөн нэгж талбарын дугаар өөрчлөгдөөгүй, талбайн хэмжээ зөрүүгүй, мэдээллийн санд нэгж талбарын давхцалгүй  байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны   2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр нотлогдож байна. / 2-р хх-ийн 200/

Нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан, мөн дүүргийн газрын албанаас 2009 оны 4 сарын 9, 7 сарын 16-нд хариуцагчид газрыг чөлөөлөх талаар шаардах хуудас хүргүүлж байсан, мөн газрыг худалдах болон өөр газраас солихоор хэлэлцэж байсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. талууд тайлбарласан.  /1-р хх-ийн 14, 15/

            Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3,  27 дугаар зүйлийн 27.1, 27.3, - 27.4 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд Монгол Улсын иргэн хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар эзэмших эрхтэй ба эзэмших эрх нь зөвхөн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажиж энэ үндсэн дээр газар эзэмших эрх үүсэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр аливаа этгээд газрыг эзэмших нь хууль зөрчсөн үйлдэл болохоор байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх, шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-н өмчлөлийн гэр бүлийн зориулалттай газрыг өөрийн эзэмшилд хууль бусаар байлгаж байгаагаас  нэхэмжлэгч  өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.

Иймд нэхэмжлэгч *******-н өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Их нарангийн .. дугаар гудамж ... тоот хаягт байрлах ... м.кв газрыг хариуцагч *******-н хууль бус эзэмшилээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ******* нь эрхийн улсын бүртгэлийн *******......... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамж .. тоотод байрлах, .... м.кв газрын шударга эзэмшигч мөн болохыг болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг  гаргажээ.

Хариуцагч газрыг 2008 оны 5 дугаар сараас хойш тус газрыг эзэмшиж байгаа тухайд зохигчид маргаагүй, харин хариуцагч газрыг нэхэмжлэгчээс худалдаж, авсан мөн эзэнгүй газрыг эзэмшилдээ авч хашаа, байшин барьсан, шударгаар эзэмшиж байгаа гэх харилцан адилгүй тайлбарыг гаргаж  мэтгэлцсэн.

Хариуцагчийн “газрыг нэхэмжлэгч *******-с худалдаж авсан” гэх тайлбарын тухайд нотолсон баримтгүй, гэрчийн мэдүүлэг болон өөрийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч *******-тэй бус өөр этгээдтэй буюу П.Ц-тэй тохиролцсон, мөнгийг  Энхбаатар гэж хүнд өгсөн  нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 104, 105 дугаар зүйлд заасан зэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авахэд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрхийн зохицуулалт нь улсын  бүртгэлд үндэслэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд хамаарахгүй бөгөөд  бусдын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж байсан хугацаанаас нь хамааран хариуцагч *******-г шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан, мөн нэхэмжлэгч ******* өмчлөх эрхээ хариуцагчид шилжүүлсэн, худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн эрхийн улсын бүртгэлийн *******.... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамж ... тоотод байрлах, ... м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3,  116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-н өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн  *******..... дугаарт бүртгэлтэй,  Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамж ... тоот хаягт байрлах, ... м.кв талбай бүхий газрыг хариуцагч *******-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч *******-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200, хариуцагчийн төлсөн 70,2000 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ