Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 189/ШШ2020/00033

 

 

 

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 189/ШШ2020/00033

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* *******, од оршин суух, ын /РД:/-т холбогдох

 

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. /штүд:/, Н. /штүд:/, хариуцагч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ж.тай 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр , *******, *******, *******, 1 өрөө орон сууцыг 1.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, мөнгийг хүлээлгэн өгсөн. Ж. үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг эх хувиар өгч нэрийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Улсын бүртгэлийн газраас гэрчилгээг хаясан гэж худал мэдүүлэн шинэ гэрчилгээ гаргуулан орон сууцыг худалдсан мэт баримт бүрдүүлэн байрны гэрчилгээг иргэн Д.д шилжүүлсэн.

Миний бие Ж.т байрны төлбөрийг бүрэн шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч гэрчилгээг надад шилжүүлээгүй төдийгүй Д.д худалдаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад хохирол учирсан тул Ж.аас 18.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн орон байргүй болоод хамаатныхаараа амьдарч байна. Уг нь тээ амьдрах бодолтой хаягийн шилжүүлэг хийлгэсэн. Тэндээ 15 жил амьдраад их дассан. Тухайн үед нотариат болон доллар солиулах газар байхгүй бэлэн мөнгөөр тооцоо хийгээд баталгаа бичиж өгсөн. Ж. үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг эх хувиар нь надад өгсөн. Байрандаа засвар хийж байгаад 10, 20 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө өгнө гэхэд байраа маш хямд өгсөн байна. Надад мөнгө нэмж өг гэсэн. Би анх тохирсон үнээрээ тооцож үлдэгдэл мөнгөө өгөх гэхэд надад дансны дугаараа өгөхгүй байсан. Би дансруу 200.000 төгрөг шилжүүлсэн. Ж.ын гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас надад 18.000.000 төгрөгийн хохирол учирсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. тайлбарлахдаа: Аль ч шатны шүүх П.*******, Ж. нарын хооронд 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үздэг. Ж. нь П.*******ийн 200.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад Ж. нь Д.д байраа зарсан, одоо 1 өрөө байр 18.000.000 төгрөгийн үнэтэй. Нэхэмжлэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 18.000.000 төгрөгөөр хохирсон ба хариуцагчийн санаатай үйлдэл тул Ж.аас 18.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н. тайлбарлахдаа: Анх 1.500.000 төгрөгөөр уг байрыг худалдаж авахаар тохирч тухайн үед 1.300.000 төгрөгийг 200 долларын хамт өгөхөд Ж. 200 доллар солиулах газаргүй гээд аваагүй гэв.

 

Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан буцаах зохицуулалт байдаг ба харилцан буцаахдаа төлбөрийг нэмэгдүүлэх зохицуулалтгүй.

П.******* нь тухайн үед 200 доллар надад өгөхөд нь би д доллар шалгах боломжгүй учир солиулж ирэхийг хүссэн. Гэтэл доллараа солиулж ирээд миний мөнгийг өгөөгүй. Би мөнгөө авъя гэхэд охин Солонгосоос мөнгө явуулна гэдэг байсан. Тэрнээс хойш бүхэл бүтэн 5 жил өнгөрсөн. Түүнд мөнгийг өгөх боломж байсан. Олон газраар 10 гаруй жил яваад их зардал гарч байна. Би П.*******ээс хохирлын мөнгө авах хэмжээний хугацаа өнгөрсөн гэж бодож байна. П.*******ийн нэхэмжилж байгаа 18.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ж.т холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 18.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Ж. нар нь 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр , *******, *******, *******, 1 өрөө орон сууцыг 1.500.000 төгрөгөөр үнэ тохиролцон худалдаж, нэхэмжлэгч 1.300.000 төгрөгийг төлж, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2000 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 754.272 төгрөгийн үнэлгээтэй орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг өгсөн нь орон сууц өмчлөх эрхийн дугаарт бүртгэсэн гэрчилгээ /хх-14/, 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаа гэх бичвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/,  Ж.ын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-29/, зохигч талуудын тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Үүнээс үзэхэд зохигчийн дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Хариуцагч Ж. нь , *******, *******, *******, 1 өрөө орон сууцыг 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр П.*******т худалдаж, 1300.000 төгрөгийг бэлнээр авч, үлдэх 200.000 төгрөгийг аваагүй байхдаа 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Д.д 3.000.000 төгрөгөөр худалдаж, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг болон улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.******* хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд ...орон сууц худалдах, худалдан авах гэрээг Ж.тай байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохирсон... гэх тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдүүдийн хэн аль нь гаргах эрхтэй.

 

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагч Ж.т холбогдох дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож /хх-25-26/, мөн Нийслэлийн ******* Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор , *******, *******, *******, 1 өрөө байрыг Ж. нь П.*******ээс 2009 онд баримт бичиг хуурамчаар гаргуулж залилсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. /хх-33/

Монгол Улсын Дээд Шүүх 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ж.ын нэхэмжлэлтэй П.*******т холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Д., Ж. нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах, эсвэл орон сууцны одоогийн зах зээлийн үнэ 24.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэн. Уг тогтоолоор нэхэмжлэгч Ж.ын өмчлөх эрх дуусгавар болсон тул хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэдэг байхад гуравдагч этгээдэд хамааруулсан гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, П.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1.-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж зааснаар энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д тус тус заасны дагуу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол төлбөрийг шаардах эрх үүссэн тул нэхэмжлэгч П.******* өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч талын хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 18.000.000 төгрөгийн хохирол учирсан шаардлагын үндэслэл, тайлбараа нотолж ирүүлсэн Вендо ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 80.000 төгрөгийн орлогын баримт, байрны үнэлгээний зураг, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай, хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлтээр маргаан бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн одоогийн үнэ ханшийг тогтоож, ...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн жиших хандлагаар үнэлэгдлээ, үнэлгээний эцэслэсэн дүнгээр орон сууц нь зах зээлийн жиших хандлагаар 100 хувийн ач холбогдолтойд тооцон 18.000.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон байна./хх-5-13/

 

Мөн нэхэмжлэгч ын *******ийг тус хорооны 4-р байр, *******од амьдардаг талаарх ******* *******ны Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тодорхойлолт /хх-14/, улсын бүртгэлийн дугаарт 2000 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бүртгэж олгосон гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч П.******* ...Би тэр орон сууцыг анх авахдаа чанартай материалаар засвар хийсэн. Засварын өртөг 2.000.000 гаруй төгрөг болсон. Үүнийг нэхэмжлээгүй, бас хариуцагчид засвар хийсэн талаараа ч хэлж мэдэгдээгүй... гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Иймд хариуцагч Ж.аас орон сууцны төлбөрт төлсөн 1.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.*******т олгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.аас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.950 /хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ