Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/02071

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сары16 өдөр

181/ШШ2022/02071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК/РД: /,

 

Хариуцагч: МХ ХХК/РД: 2/-д холбогдох,

 

20,721,409 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, хариуцагч******* ХХК-ийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* ХХК болон******* ХХК нь Төв аймгийн Заамар сумын Туул голын дэнж төсөл дээр хамтран ажиллах явцдаа манай компаниас 2015 оны 07 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд сарын 20,000,000 төгрөгөөр тооцон PC2207 маркийн экскаватор тоног төхөөрөмжийг түрээслэн ашигласан.

2015 онд экскаватор түрээслэж, ашиглах явцдаа сэлбэг хэрэгсэл мөн авдаг байсан. 2015 он дуусахад экскаватор тоног төхөөрөмж түрээслэн ашигласны үлдэгдэл төлбөр 41,000,000 төгрөг байсан.

2016 онд үлдэгдэл төлбөрөөс 20,278,591 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоо 20,721,409 төгрөгийг төлж барагдуулаагүй болно.

Манай компани нь******* ХХК-ийг үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа хэлж шаардаж, байсан ба тус компаний захирал Ц.Эрдэнэтэй хүртэл уулзаж байсан.

Иймд******* ХХК болон******* ХХК-иас тоног төхөөрөмж түрээсэлж ашигласны үлдэгдэл төлбөр болох 20,721,409/хорин сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тухайн үед******* ХХК-ийн захирал нь Ц.Эрдэнэ гэж хүн байсан. Улмаар Ц.Эрдэнэтэй байнга утсаар холбогдож түрээсийн төлбөрөө төл гэж шаардаж байсан. Ц.Эрдэнэ нь бульдозерыг ашиглаж байснаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ төлбөрийг би биш******* ХХК нь төлөх ёстой гэж тайлбарлаад байдаг. Тухайн үед Төв аймгийн Заамар сумын төсөл дээр ажиллаж байхдаа танай компаниас төхөөрөмж авч ашиглаж байсан гэж хэлдэг. Одоо би******* ХХК-ийн захирал биш болохоор******* ХХК төлбөрийг төлөх ёстой гээд байдаг. Энэ төхөөрөмжийг ашиглаж байх явцдаа давхар сэлбэг авдаг байсан. Сэлбэл авдаг байсныг санхүүгийн баримтаар нотлогддог. Төхөөрөмж авч ашигладаг байхдаа операторч авч хамт ажиллуулдаг байсан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тодруулсан байгаа Төв аймгийн Заамар суманд******* ХХК-д ажилладаг байсан. Одоо яагаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Шударга ёсны зарчмаа баримталмаар худлаа юм бол нэхсэн юм огт байхгүй******* ХХК-н захиралтай ******* ХХК-н захирлын хамт очиж уулзсан юм байдаг. Тэр нь нотлогдож байгаа. Тийм учраас нийт төлбөр 20,721,409 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага тавьж байна. гэв.

 

Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК-иас******* ХХК болон******* ХХК-иудад холбогдуулан гаргасан 20,721,409 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгчээс 20,721,409 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ 2015 оны 12 дугаар сараас эхлэн авсан сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний үнэ гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлийн шаардлагаа тус компаний нягтлан бодогч О.Мандухайн гарын үсэг, тамга бүхий санхүүгийн баримт гэх зүйлээр нотлогдоно гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай******* ХХК-ийн зүгээс тус компаниас сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ авч байсан боловч төлбөр тооцооны ямар ч үлдэгдэл байхгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж буй санхүүгийн баримт гэх зүйлээр хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд талуудын харилцан гаргаж өгсөн баримтын үндсэн дээр тооцоо нийлсэн акт үйлдэж, харилцан баталгаажуулсан баримт байхыг санхүү, нягтлан бодох бүртгэлийн журмаар шаарддаг. Манай компаний зүгээс нэхэмжлэгч компанид төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй учир, тооцоо нийлэх, тус байгууллагын санхүүтэй харилцах үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс урьд дээрх шаардлагаа Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд тус ажиллагааны хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 20,721,409 төгрөгийн төлбөр нь манай******* ХХК-д бус******* ХХК-д холбогдох төлбөр тооцоо болохыг тогтоосон уулзалт зохион байгуулж байсан.

Морьт хангай ХХК-ийн захирал Ц.Эрдэнээ нь 2013 оноос 2014 онуудын хооронд******* ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж Төв аймгийн Заамар сумын нутагт Туул голын дэнж төсөлд оролцон ажилласан бөгөөд 2015 оны 02 дугаар сараас эхлэн тус төслөөс гарч компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж Төв аймгийн заамар сумын нутагт Туул голын дэнж төсөлд оролцон ажилласан бөгөөд 2015 оны 02 дугаар сараас эхлэн тус төслөөс гарч компаний гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг******* ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч ******* ХХК-тай тогтмол харилцан ажиллаж техник тоног төхөөрөмж түрээслэх болон засвар үйлчилгээ авч ажилладаг бөгөөд манай******* ХХК-ний хувьд өөрийн үйл ажиллагааны төрлөөр ******* ХХК-д үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй.

Хариуцагч******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт хамтран хариуцагч байх боломжгүй этгээдийг хариуцагчаар татаж оролцуулж байна гэж үзэж байна.

Иймд хариуцагч******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мандаллэнд ХХК ба******* ХХК хамтарч үйл ажиллагаа гэрээний харилцаанд орж байсан юм байхгүй.******* ХХК-иар дамжуулан ******* ХХК-тай холбогдсон гэдэг нь тогтоогдоогүй. Иргэн Ц.Эрдэнэ гэдэг нь******* ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэдгээрээ л******* ХХК нь хариуцагчаар татагдаад байна. Энэ асуудал бол зөвхөн Ц.Эрдэнэтэй холбоотой юм.  Төв аймгийн Заамар сумын Туул дэнж гэдэг  төсөл  явагдаж байсан уу? үгүй юу? Үүн дээр******* ХХК болон ******* ХХК оролцсон талаар эрхээ хэрэгжүүлсэн талаар******* ХХК нь нотлох боломжгүй. Тийм учраас бидний хооронд үүсэж байгаа харилцаан дээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж  байна. гэв.

 

Хариуцагч Мандаллэнд ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хуулийн этгээд болох ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй******* ХХК болон******* ХХК-д холбогдох 20,721,409/Хорин сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ес/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт холбогдуулан хамтран хариуцагч******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар******* ХХК болон******* ХХК-ийг хамтад нь татсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад нэхэмжлэгч нь Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ-г хариуцагч нарын аль компанитай нь байгуулсан эсэх нь мэдэгдэхгүй байх бөгөөд хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй байна. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад ******* ХХК-тай******* ХХК нь гэрээний харилцаанд оролцсон эсэхийг нотлох баримт байхгүй байгаагаас харахад нэхэмжлэгчийн үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч ******* ХХК-д аливаа гэрээний болон гэрээний бус төлбөр тооцоо, өр байхгүй бөгөөд энэ төрлийн өр, төлбөр тооцоог тус нэхэмжлэгч компанийн зүгээс өмнө нэхэмжилж байгаагүй болно.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн 20/31 тоот дугаар бүхий нэхэмжлэх болон Төлбөр тооцооны үлдэгдэл гэх баримтууд нь нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчийн гарын үсэгтэй байгаа учир хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгчид төлбөрийн үлдэгдэлтэй болохыг нотлохгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Мандаллэнд ХХК-ийн өмгөөлөгч Г.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын  хооронд гэрээ байгаа гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдаагүй. Тухайн  гэрээ алга болсон гэсэн асуудал яригдаж байна. Гэсэн хэдий ч ******* ХХК нь нийтдээ 100 сая төгрөгийн төлбөрийн асуудал байгаа. Үүнээс 80 сая төгрөг төлсөн үлдэгдэл 20 сая төгрөгийн асуудал яригдаж байгаа нь ямар ч үйл баримт байхгүй. Үүнтэй  холбоотой баримтыг ч гаргаж өгөөгүй. Компаниас нотлох үйл баримт байхгүй байна. Мөн харилцаа байлаа гэхэд бас л тодорхойгүй. Өөрсдөө 20 сая төгрөгөөр авсан гээд байна. Гэтэл гэрээ гэдэг зүйл нь ганц тайлбараар шууд дүгнэгдэх  ямар ч боломж байхгүй. Гэрээний харилцааг тогтоох баримт алга. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.******* ХХК бус*******  ХХК-тай харилцаатай байна  уу?  гэдэг нь нотлогдож байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 2015 оны 8 дугаар  сараас эхлэн тооцоолол  байгаа юм. 2015 оны 8 дугаар сард өгсөн баримтаар тухайн бульдозерыг ашиглаж байх үе нь харагдана. Тоног төхөөрөмжийг худалдаж авч байсан юм байна. Энэ дээрээс харвал тухайн бульдозерыг******* ХХК биш******* ХХК нь ашиглаж байсан асуудал байгаа юм биш үү, тэрийгээ Ц.Эрдэнэ гэдэг хүнээр  дамжуулаад өр төлбөр үүсгээд байгаа юм биш үү? Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан баримт байна. 2015 оны түрээсийн үлдэгдэл 41 сая энэ дээр 8 сэлбэг хэрэгсэл байна. Нийлээд энэ бүх төлбөр нь 78,430,12 мөнгө болж байгаа ******* ХХК нь 2015 онд түрээсийн төлбөр гэж 12 сая төгрөг өгч байсан үүнээс хойш 4 сая 7 сая гэх мэтээр 57,279,83 төгрөг төлсөн байгаа юм. Төв аймгийн Заамар сумын Туул дэнж төсөлтэй холбоотой асуудлыг үгүйсгээгүй. Хэрэгжүүлэх гэж байснаа зөвшөөрдөг. Энэ төсөл 2014 оны төсөл юм. Энэ нь 2015 онд зогссон. Төлбөр барагдуулах гэрээгээр энэ бүхэн  харагдана. Би хэлж байгаа чинь энэ төсөл зогссон учраас чи хариуцаарай гэдэг тохиролцоо харагдаж байна. Зогссон байхад яаж бульдозер түрээслэх юм бэ? Бодит байдал дэр******* ХХК нь ашигласан гэдэг нь харагдаж байна. Тийм ч учраас 20,721,409 төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №20/31 Нэхэмжлэх,******* ХХК,******* ХХК-ийн Тооцооны баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 151/ШЗ2020/01471 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01437 дугаар шийдвэр, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №13/06 хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №2/27 дугаар Тодорхойлолт, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1/22 Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл, №213 Зарлагын баримт, №212 Зарлагын баримт, №138 Зарлагын баримт, №252 Зарлагын баримт, №276 Зарлагын баримт, №324 Зарлагын баримт, №386 Зарлагын баримт, Кассын орлогын ордерын баримтууд, Кассын орлогын ордерын баримтууд, №252 Зарлагын баримт, №212 Зарлагын баримт, №213 Зарлагын баримт, хариуцагч******* ХХК-ийн баримтаар гаргасан иргэн Ц.Эрдэнээгийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр******* ХХК-д гаргасан Тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,******* ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн иргэн Ц.Эрдэнээд гаргасан тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Универсал Жойнт ХХК хариуцагч******* ХХК, хариуцагч Морьт Хангай ХХК нарт холбогдуулан нийт 20,721,409/хорин сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгчид аливаа гэрээний болон гэрээний бус төлбөр тооцоо, өр байхгүй гэж маргасан.

 

Хариуцагч Морьт Хангай ХХК нь хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт хамтран хариуцагч байх боломжгүй этгээдийг хариуцагчаар татаж оролцуулж байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас экскаватор түрээслэж, ашигласны үлдэгдэл төлбөрт 20,721,409/хорин сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдааны явцад бульдозерийн үлдэгдэл төлбөр гэж тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар нь Төв аймгийн Заамар суманд хамтран ажиллахдаа 2015 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал PC2207 маркийн бульдозерийг түрээслэн ашигласан гэж маргаж байна.

 

Хариуцагч Морьт Хангай ХХК-ийн зүгээс тус компаниас сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ авч байсан боловч төлбөр тооцооны ямар ч үлдэгдэл байхгүй, хариуцагч******* ХХК нь аливаа гэрээний болон гэрээний бус төлбөр тооцоо, өр байхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч******* ХХК нь 2014 онд Төв аймгийн Заамар суманд ажиллаж байсан байх боловч гэрч Б.Цэрэн-Очирын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлэг болон******* ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №09 тодорхойлолт, Морьт Хангай ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 26,000,000/хорин зургаан сая/ төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн PC2207 маркийн бульдозерийн сэлбэгийн төлбөрт 10,000,000/арван сая/ төгрөгийг төлсөн кассын орлогын ордеруудаар хариуцагч Морьт Хангай ХХК нь 2015 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал нэхэмжлэгчийн PC2207 маркийн бульдозерийг түрээсэлсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Морьт Хангай ХХК нь нэхэмжлэгчээс PC2207 маркийн бульдозерийн сэлбэг, хэрэгслийг худалдан авч, үнийг төлж байсан болох нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн № 138 Зарлагын баримт, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн болон 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Кассын орлогын ордерууд, 2015 он болон 2016 оны Тооцоогоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч******* ХХК-д PC2207 маркийн бульдозерийн сэлбэг, хэрэгслийг худалдаж,******* ХХК нь нэхэмжлэгчид үнийг төлж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагч******* ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал түрээсийн харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Морьт Хангай ХХК нь дүрэмд заасан зорилгоо биелүүлэхээр 2015 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал нэхэмжлэгчээс PC2207 маркийн бульдозерыг түрээслэн авч, нэхэмжлэгч нь PC2207 маркийн бульдозерыг хариуцагч Морьт Хангай ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн байх тул нэхэмжлэгч болон хариуцагч Морьт Хангай ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Морьт Хангай ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сард түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх боловч зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд ... бүртгүүлнэ., 318.4Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Морьт Хангай ХХК нар нь түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул зохигчийн 2015 оны 7 дугаар сард байгуулсан тус түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч Морьт Хангай ХХК нь PC2207 маркийн бульдозерийг 2015 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал эзэмшиж, ашигласан төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон;, 493 дугаар зүйлийн 493.6Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ... олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс ... эхлэн уг хөрөнгөөс олсон ... орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх ... үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Морьт Хангай ХХК нар нь PC2207 маркийн бульдозерийн нэг сарын түрээсийн төлбөрийг 20,000,000/хорин сая/ төгрөгөөр тогтоосон болох нь нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт 20,278,591/хорин сая хоёр зуун далан найман мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг төлсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Морьт Хангай ХХК нарын 2015 оны 7 дугаар сард байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон байх тул хариуцагч Морьт Хангай ХХК-ийн төлөөгүй түрээсийн төлбөрийг, түүний олсон орлого гэж үзэх ба уг орлогыг хариуцагч******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Морьт Хангай ХХК-иас олсон орлогод 20,721,409/хорин сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хариуцагч******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээний үүргийг шаардах гурван жилийн хугацаа дууссан гэх тайлбар үндэлэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492,1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас нийт 20,721,409/хорин сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Универсал Жойнт ХХК-д олгож, үлдсэн******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Морьт Хангай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 261,558 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492,1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас нийт 20,721,409/хорин сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Универсал Жойнт ХХК-д олгож, үлдсэн******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 261,558 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ