Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 149/ШШ2022/00509

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хороолол 108 дугаар байрны №13 тоотод үйл ажиллагаа явуулдаг *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1988 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Жаргалант хотхоны №14 тоотод оршин суух, *******,*******т холбогдох

 

Байрны төлбөр 10,630,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагвадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч Ц.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагвадорж шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Жаргалан хотхоны 14 тоот хаягт байрлах 45.78 мкв бүхий 2 өрөө байрны урьдчилгаа 10,630,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байгаа. Тунжөү ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт байрлах Жаргалан хотхоныг 2013 онд барьж Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Ц.Ганчимэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Жаргалан хотхоны 1-14 тоотод хаягт байрлах 45.78 мкв 2 өрөө орон сууцыг 1 мкв-ыг нь 1,000,000 төгрөгөөр бодож 45,780,000 төгрөг байхаар тохиролцож урьдчилгаа төлбөр 5,700,000 төгрөгийг бэлнээр өгч 2015 оны 02 дугаар сард уг байранд нүүж орсон. Ц.Ганчимэг 2016 оны 05 дугаар сарын 15-ны дотор банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэсэн ба хэрэв заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд суусан хугацаандаа компанид урьдчилгаанд өгсөн мөнгөнөөсөө сарын 350,000 төгрөгөөр тооцож төлнө гэсэн баталгаа бичиж өгсөн. Улмаар 2016 оны 05 дугаар сарын 15-ны дотор үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учраас үүнээс хойш 2 жил 5 сар буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл орон сууцыг хөлслөн амьдарсан. Улмаар 2018 оны 10 дугаар сарын сүүлээр үлдэгдэл төлбөрөө төлсөн тул уг байрны гэрчилгээ Ц.Ганчимэгийн нэр дээр шилжсэн. Иймд баталгаа хийсэн хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл хугацаанд нэг сарын орон сууц хөлслөх төлбөрийг 350,000 төгрөгөөр тооцож 29 сарыг бодоход нийт 10,150,000 төгрөг болж байгаа. Үүнээс өөрийнх нь урьдчилгаанд төлсөн мөнгийг хасаж тооцсон байгаа. Иймд урьдчилгаанд төлсөн 15,780,000 төгрөг төлөх байснаас 5,150,000 төгрөгийг төлж үлдэгдэл 10,630,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул байрны урьдчилгаанд 10,630,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 01 дүгээр сард байрны урьдчилгаа төлбөр 5,700,000 төгрөг төлөөд тухайн байранд айл амьдарч байсан болохоор 02 дугаар сард айлыг нь гарахаар манайх орсон. Тэрнээс хойш 2018 он хүртэл би бага багаар урьдчилгаа төлбөрөө төлсөөр байгаад урьдчилгаа төлбөр 15 сая төгрөгийг төлсөн. Тэгээд Ипотекийн зээлэнд 2018 оны 10 дугаар сард хамрагдаж 30 сая төгрөгийн зээл аваад би энэ компанид нийт 45 сая төгрөгийг төлсөн. Тийм учраас би энэ компанид байрныхаа төлбөрийг төлж барагдуулсан тул өөр мөнгө төлөхгүй гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тунжөү ХХК нь Ц.Ганчимэгт холбогдуулан байрны урьдчилгаа төлбөр 10,630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.Ганчимэг нь байрны урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн тул төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хариуцагч Ц.Ганчимэгийн гэр бүл 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч компанийн барьсан орон сууц болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт байрлах Жаргалант хотхоны 96 айлын орон сууцны 1-14 тоотын 45.78 мкв 2 өрөө орон сууцыг 1 мк-ыг нь 1,000,000 төгрөгөөр, худалдан авахаар тохиролцож уг байранд орсон ба байр худалдан авахаар хэлэлцэн тохирсон, байранд орсон үйл баримтын талаар зохигчийн хэн аль нь үл маргана.

 

Хариуцагч Ц.Ганчимэг нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Тунжөү ХХК-ийн захиргаанд гэх тодорхойлолтод ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт шинээр баригдаж ашиглалтад орсон Жаргалан хотхоны 1-р орцны 14 тоотод байрлах 45.78 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг мкв-г 1,000,000 төгрөгөөр худалдаж авахаар урьдчилан тохиролцсон. Байрны урьдчилгаа төлбөр 5,700,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сард компанид бэлнээр төлсөн. Урьдчилгаа төлбөр төлснөөр орон сууцаа 2015 оны 02 дугаар сард хүлээн авч орсон. 2016 оны 05 дугаар сарын 15-ны дотор банкнаас орон сууцны зээл авч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. Хэрэв энэ хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд суусан хугацаандаа компанид урьдчилгаанд цувуулж төлсөн мөнгөнөөсөө сарын 350,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлнө гэх /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

 

Мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тунжөү ХХК-ийн захиргаанд баталгаа гаргах нь ... Миний бие нь Ц.Ганбат нь 1-р баг Жаргалан хотхоны 1-14 тоот хаягт байрлах 45.7 м2, 2 өрөө орон сууцыг 1,000,000 төгрөг 45,780,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 8,500,000 төгрөгийг 36 сарын хугацаанд төлж барагдуулах тул үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг орон сууцны зээл авч Тунжөү ХХК-д шилжүүлнэ гэх /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

 

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тунжөү ХХК-ийн захиргаанд: ... Миний бие нь Мандал сумын 1-р баг Жаргалан хотхоны 1-14 тоот хаягт байрлах 45.78 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 мкв 1,000,000 төгрөг нийт 45,780,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцов. Урьдчилгаа болох 15,780,000 төгрөгийг 60 сарын дотор Тунжөү ХХК-д төлж барагдуулна. 2019 оноос эхлэн жил бүр 3,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг орон сууцны зээл авч компанид шилжүүлнэ гэх ХХ-ийн 11 дүгээр хуудас/ тодорхойлолтыг тус тус гаргасан байна.

Дээрх баримтын талаар зохигчид хоорондоо маргадаг хариуцагч Ц.Ганчимэг тухайн үед би байртай үлдэхийн тулд эдний хүсэлтээр л дээрх баталгааг гаргаж байсан. Миний хүсэл зориг байгаагүй, байр хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ хийгээгүй, дээрх баталгаагаар миний байрны урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгийг суутгахыг анхнаасаа зөвшөөрөөгүй гэх тайлбар гаргадаг.

 

Нэхэмжлэгч талаас /ХХ-ийн 35/ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой талуудын хооронд байгуулагдсан түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээнүүдийн мөнгөн дүнгийн тооцоо гэсэн баримтаар 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр 15000000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 750000 төгрөг гэжээ.

 

Зохигчдын хооронд байр хөлслөх болон, түрээслэх тухай гэрээ хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч талаас Ц.Ганчимэгийн төлсөн мөнгөнөөс байрны хөлс 350000 төгрөгийг өөрт тохиролцсоноор суутгасан гэх боловч үүнийг хариуцагч Ц.Ганчимэг үл зөвшөөрч би өөрийн боломжоороо байрны урьдчилгаа төлбөрийн төлсөн гэж маргана.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас хариуцагч Ц.Ганчимэгээс мөнгө төлсөн тухай банкны баримтаар 2015 оны 07 дугаар сарын 01-нд 330000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 05-нд 1500000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14-нд 2000000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 09-нд 3500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 12-нд 3000000 төгрөгийг бүгд 10330000 төгрөгийг /ХХ-19,18, 36/ байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн, мөн 2018 оны 06 дугаар сарын 27-нд 3800000 төгрөгийг нөхөр Ц.Ганбатын нэрээр /ХХ-19/ тус тус шилжүүлсэн бөгөөд бүгд 14130000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул нэхэмжлэгчээс гаргасан байрны урьдчилгаа төлбөр 10630000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Тун Жөү ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага байрны урьдчилгаа төлбөр 15780000 төгрөгийн анхны нэхэмжлэлийн шаардлагаа багасган 10630000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Тунжөү ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Боржигон овогт Цэндсүрэнгийн Ганчимэгт холбогдох байр худалдан авсны төлбөрийн урьдчилгаа мөнгө 10,630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282380 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.А

 

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 149/ШШ2022/00509

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, ТУН ЖӨҮ-ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Ц.Ганчимэг-д холбогдох

8,673,300 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ТУН ЖӨҮ-ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч Ц.Ганчимэг-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

 

  2. 

 

            3.


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.АЛТАНЦЭЦЭГ