Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 149/ШШ2022/00434

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 149/ШШ2022/00434

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо, Ажилчдын гудамж Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба /Итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* онд төрсөн, 49 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, Минжийн хангайн №80 тоотод оршин суух, /РД:ХЕ*******30410*******8 *******/ ******* овогт ******* холбогдох

Бага оврын тракторын үнэ 2500000 төгрөг, алданги 1250000 төгрөг, нийт 3*******50000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч А.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хуучнаар Тариаланг эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас иргэн А.Ялалт нь 2012 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр № 152 тоот гэрээ байгуулан 5 000 000 /Таван сая/ төгрөгийн үнэ бүхий РТ-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг анжисны хамт худалдан авсан. Тракторыг авахдаа урьдчилгаа 50% болох 2 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл 50% болох 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг 2013, 2014, 2015, 2016, 201******* онуудад 5 тэнцүү хувааж буюу жилд 500000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 09 сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 1 250 000 /Нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг, анз 1 250 000 /Нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг нийт 3 *******50 000 /Гурван сая долоон зуун тавин мянган /төгрөгийг иргэн А.Ялалтаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.

Хариуцагч А.Ялалт шүүхэд гаргасан тайлбартаа:...А.Ялалт би 2012 оны 04 дүгээр сард Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5 000 000 төгрөгөөр үнэлэгдэх бага оврын трактор, анжисны хамт худалдан авсан. Уг техникийг авахдаа Сэлэнгэ аймгийн засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №01/69 албан тоотын дагуу бага оврын трактор авах саналтай малчид үхрийн махаа 5000 төгрөгөөр тушааж тракторын үнээ 50 хувь бууруулан авах нөхцөлтэйгөөр 2012 оны 04 сард 500 кг үхрийн мах сумын хөдөө аж ахуйн тасагт тушаасан болно. 2012 оны 0******* дугаар сард уг техникээ авахаар Хүнс хөдөө аж ахуйн яаман дээр очиход мах өгөөгүй хүмүүс нэг сая төгрөг тушааж үлдсэн 4000000 төгрөгийг нь 4 жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр, харин мах нийлүүлсэн малчид 2500000 төгрөгийг төлсөн гэж үзэж үлдсэн мөнгийг нь 5 тэнцүү хувааж жил бүр төлөхөөр тохиролцсон гэрээ хийж трактороо авч байсан. Мах нийлүүлсэн иргэд яагаад үлдсэн мөнгийг нь төлөх юм бэ, уг нь бол 50 хувь хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр авна гэж махаа тушаасан болохыг хэлтэл одоо энэ гэрээгээр трактораа авчих дараа нь учир нь олдоно гэж хэлсэн болохоор уг гэрээг хийж трактороо авсан. Хаврын тарчиг цагт аль тарганаас нь үхэр малаа төхөөрч, зах зээлийн ханшнаас илт доогуур /2500 төгрөгийн зөрүүтэй/ махаа үнэлж өгсөн нь бидэнд хохиролтой байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугийн улмаас ийм асуудал үүсэж байна. Аймгийн хэмжээнд *******0 гаруй, сумын хэмжээнд 11 малчин өрх хохирч байна. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж хариу тайлбар, аймгийн засаг даргын албан тоотын 1 хувийг тус шүүхэд гаргаж өглөө. Мах тушаасныг гэрчлэх баримтыг тус сумын Хөдөө аж ахуйн тасгаас авч өгөх болно.... гэжээ.

Гэрч мэдүүлэхдээ:...Анх 2012 оны 03 дугаар сард тэр өвөл их хатуу өвөл байсан. Малчид болон тариаланчдад 2500000 төгрөгт мах өгсөн иргэдэд тракторын 50 хувийн хөнгөлөлттэй өгнө гэсэн албан тоот ирсэн. Манай Зүүнхараагаас 11 хүн мах өгсөн тэр махыг би өөрөө очиж тушаасан. Тэгээд наадмын дараа санаж байна би 11 хүнээ дагуулаад трактораа авахаар Улаанбаатарт очсон. Тэгээд трактораа авах гэтэл гэрээ нь юу гэж гарсан бэ гэхээр 2500000 төгрөгт мах өгсөн малчин, тариаланч трактораа авахдаа үлдсэн 2500000 төгрөгөө 5 жилийн дотор хэзээ ч хамаагүй төлж болно гэсэн гэрээ хийсэн. Тэнд очсон хүмүүс чинь бантаад гэрээ хийгээд гарын үсгээ зураад бүгд сэтгэлийн хөөрлөөр трактораа ачаад ирцгээсэн. Тэр 11 хүнээс бид нар махаа тушаасан бид нар ийм гэрээ хийхгүй гэсэн нэг ч хүн гараагүй. Тэгээд уржнангаас эхлээд тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүмүүсээ мөнгийг нь төлүүлээч гэсэн албан тоот ирээд эхэлсэн. 2012 онд мал их туранхай байсан энэ Ялалт гэх хүн тэр үед 4 үхэр нядалж байсан шиг санаж байна...гэжээ.

Гэрч мэдүүлэхдээ:... Хөдөө аж ахуй газрын дарга надад хэлэхдээ 500 кг мах өгсөн нөхцөлд тракторын үнийн дүнг 50% хөнгөлж өгнө... гэсэн юм. Үүний дагуу энэ мэдээллийг сумдын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн дарга нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр трактор олгох талаар утсаар мэдэгдсэн, сонирхсон хүмүүс нь хамрагдсан, ойролцоогоор 80 гаруй хүн энэ хөнгөлөлттэй нөхцөлөөр трактор авах гэрээнд хамрагдсан байх. Тухайн үед дарга гадагшаа ажлаар явах болоод надад трактор тараах үүрэг ноогдсон, 2012 оны наадмын дараа байх ******* сарын сүүлээр трактор тарааж, гэрээ хийх ажиллагаа болсон. Сумуудаар хуваасан. Оочир маш их байсан тул наад зах нь ******* хоног, зарим нь сар шахуу хүлээж байж гэрээгээ хийж трактороо авсан байх. Гэрээ хийх гэж нэлээн явдал болсон сурагтай байсан.Тухайн гэрээг дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр хийж байгааг Хөдөө аж ахуйн яам Тариалан эрхлэлтийг дэмжих санд мэдэгдээгүй юм шиг байгаа юм. Хэрэв мэдэгдсэн бол одоо ийм асуудал үүсэхгүй байх. 2 янзын трактор ирсэн, нэг нь хадлангийн чиглэлийнх, энэ нь хадуур тармууртай- Фотон 200 нэртэй, хоёр дахь нь газар тариалангийн буюу газар хагалах зориулалттай, анжистай- Фотон 250 нэртэй тракторууд ирсэн. Фотрн 200 нь 3001 ширхэг трактор, Фотон 250 трактор нь 5000 ширхэг ирсэн, нийт 8000 ширхэг трактор ирсэн юм. Хадлангийн Фотон 200 трактор амархан дууссан, Фотон 250 трактор нь их үлдэгдэлтэй байсан, складанд бараг 2-3 жил болсон байх. Энийг 2016 оны сонгуулиар бүгдийг нь үнэгүй тараагдсан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Заримд үнэгүй өгөөд, заримд нь мах авч, гэрээгээр өгч болох уу, энийг тэгш байдлын үүднээс өөрийг нь тэглэх хэрэгтэй гэж бодож байна. Ганц Сэлэнгэ аймагт болсон арга хэмжээ биш, Улс орон даяар л болсон юм. Дархан бол 100 000 төгрөгийн урьдчилгаа өгөөд авсан гэх юм билээ...гэжээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хуучнаар тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн хөдөө аж ахуйг дэмжих сангаас иргэн А.Ялалт нь 2012 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр 152 тоот гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн үнэ бүхий FT250 маркийн бага оврын трактор нэг ширхэг, анжисны хамт худалдан авсан. Тракторыг авахдаа урьдчилгаа 50% болох 2 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл 50% болох 2 500 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай 5 тэнцүү хувааж буюу 500 000 төгрөгөөр тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. 2021 оны 09 дүгээр сарын 01 -ний тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн төлбөр 2 500 000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл одоо хүртэл биелэгдэхгүй байгаа тул иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 1 250 000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 2 500 000 төгрөг, анз 1 250 000 төгрөг, нийт 3 *******50 000 төгрөгийг иргэн А.Ялалтаас гаргуулж өгнө үү. Гол нь мах өгсөн гэдэг зүйл хэрэгт байхгүй байна. Хуучин засаг дарга ын үеийн тогтоол шийдвэр нь хаана байгаа юм. Ийм асуудалтай хүмүүс бас байгаа. Гол шалтгаан нь мах өгсөн гэдгээ нотолсон зүйл байхгүй. Махыг нь манайх хүлээж авсан гэх зүйл байхгүй. Тийм нөхцөл байдалтай байна. Хариуцагч маань махаа 04 дүгээр сард өгсөн гэж байна. Тэгээд трактороо 0******* дугаар сард хүлээж авсан байна. Энэ гэрээн дээр та гарын үсгээ зурсан. Энэ гэрээ ийм байна гэдгийг харж анзаардаггүй юм уу. Хэргийн материалд байгаа гээд байгаа засаг даргын захирамж гэж байгаа зүйлүүд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх асуудал яригдана. Зүгээр хуулбар авч ирээд энэ нотлох баримтын дагуу махаа тушаасан гэдэг үндэслэлгүй. Гэрээн дээр гарын үсэг зурсан байгаа нь ямар учиртай байгаа юм. Зүгээр гэрээн дээр гарын үсэг зурсан, трактороо авсан байна. Нэгдүгээрт мах өгсөн гээд хохирсон хүн нь та болоод байна. Хоёрдугаарт та энэ гомдлоо өөрөө гаргаж өгөх эрхтэй. Манай байгууллага дээр махыг хүлээж авсан бол өнөөдөр ийм асуудал яригдахгүй. Аваагүй болохоор бид шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх гэж байна. Удирдлагууд энэ асуудлыг мэдэхгүй биш мэдэж байгаа. Одоо засаг даргын захирамж хэргийн материалд байгаа эсэхийг мэдэхгүй байна. Сумын засаг нарт мах нийлүүлэх тухай гэсэн зүйл байгаа. Үүнтэй холбоотой махны өр төлбөрийн талаар зүйл ирээгүй. Энэ хүн 2 500 000 төгрөг өгсөн байна. Үлдэгдэл 2 500 000 төгрөг байна гэсэн тооцооны үлдэгдэл гарсан. Энэ асуудлыг энэ хүн манай санд хандаж албан бичиг хүргүүлэх боломж байгаа...гэжээ.

Хариуцагч А.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. 2012 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр трактор олгохдоо тухайн хөдөө аж ахуйг дэмжиж сан нь трактор авсан иргэдтэй гэрээ хийсэн. Энэ гэрээг хийхдээ тэр оны засгийн газрын 53 дугаар тогтоол гарсан. Түүнд хүнс хөдөө аж ахуйн сайдад бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олго гэсэн заалтыг зөрчиж хийсэн гэж үзэж байна. Нэгдүгээрт анх хийсэн гэрээ нь засгийн газрын тогтоолыг зөрчиж хийсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт би энэ тракторыг авахдаа аймгийн засаг даргын захирамжийг үндэслэж сумын хөдөө аж ахуйн тасгаар дамжуулж авсан. Бид тухайн үед бэлэн мөнгө өгөөгүй 2 500 000 төгрөгт мах өгсөн. Бид 04 дүгээр сард 53 дугаар тогтоолын дагуу махаа бэлтгээд махаа нийлүүлсний дараа сүүлд 0******* дугаар сарын 18-нд тракторыг очиж авсан. Бэлэн мөнгө өгөөд авах, мах өгөөд авах хоёрын хооронд ялгаа байгаа. Анх трактор авах зар нь мах өгсөн хүмүүст 50% хөнгөлөлттэй олгоно гэсэн албан ёсны зар байсан. Тэр зарын дагуу аймгийн засаг даргын захирамжийн дагуу мах өгч авсан учраас би төлөхгүй гэж үзэж байна. Бэлэн мөнгө өгөөд авсан нөхцөлд би гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгэх байсан. Мах өгсөн учраас би төлөхгүй гэж үзэж байна. Хэргийн материалд аймгийн засаг даргын 1/6******* дугаартай засаг даргын захирамжийн хуулбар байгаа. Намайг мах өгснийг, Сэлэнгэ аймгаас *******0 гаруй хүн мах өгснийг гэрчлэх хүмүүсийн нэрсийг хэргийн материалд хавсаргасан байгаа. Түүн дээр ******* Ялалт гэж тодорхой бичсэн байгаа. Бид хавар 4 дүгээр сард аль тарган үхэр малаа төхөөрч 500 килограмм мах өгсөн. Хэргийн материалд тодорхой байгаа. Аймгийн засаг даргын 04 дүгээр сарын захирамж байгаа. Түүн дээр мах нийлүүлсэн иргэдэд килограммыг нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас доогуур буюу 5000 төгрөгөөр үнэлж 500 килограмм мах авсан. Энэ нь үнийн дүнгээр 2 500 000 төгрөг болж байгаа. Махаа хавар аваад трактороо зун ******* дугаар сард олгохдоо гэрээ хийсэн нь анх гаргасан засгийн газрын тогтоолыг зөрчиж хийсэн гэрээ гэж үзэж байна. Хэрэв бэлэн мөнгө өгөх, мах өгөх өөр. Мах төлсөн гэдгийг гэрчилж байгаа зөндөө баримт байна. Манайд орж ирсэн үгүйг би мэдэхгүй гэж та ярьж болохгүй. Маш тушаасан баримт нь байгаа. Үнийн дүн 2 500 000 төгрөг болсон. Нийт дүнгээр бодож төлсөн гэж байгаа. Түүнээс мах тушаасан нь эргэлзээгүй асуудал. Тухайн үеийн засгийн газрын тогтоолыг зөрчиж санхүүгийн түрээсийн гэрээ хийсэн байна. Ийм учраас би энэ гэрээг хууль бус гэж үзэж байна. 53 дугаар тогтоолд мах нийлүүлсэн иргэдэд бага оврын тракторыг хөнгөлөлттэй үнээр олго, энэ ажлыг хүнс хөдөө аж ахуйн яамд хариуцуулсан...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба хариуцагч А. холбогдуулан /Foton Lovol/ FT-250 загварын бага оврын трактор /анжисны хамт/ үнэд 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 3 *******50 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан Гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх-ийг хүссэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: ...иргэн А.Ялалт нь 2012 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр № 152 тоот гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн үнэ бүхий FТ-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг анжисны хамт худалдан авсан. Тракторыг авахдаа урьдчилгаа 50% болох 2 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл 50% болох 2 500 000 төгрөгийг 2013, 2014, 2015, 2016, 201******* онуудад 5 тэнцүү хувааж буюу жилд 500 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 09 сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2 500 000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 1 250 000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 2 500 000 төгрөг, анз 1 250 000 төгрөг нийт 3 *******50 000 төгрөгийг иргэн А.Ялалтаас гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн ба хариуцагч А.Ялалт нь ... би 2012 оны 04 дүгээр сард Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5 000 000 төгрөгөөр үнэлэгдэх бага оврын трактор, анжисны хамт худалдан авсан. Уг техникийг авахдаа Сэлэнгэ аймгийн засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №01/69 албан тоотын дагуу бага оврын трактор авах саналтай малчид 500 кг үхрийн махаа 1 кг-ыг нь 5 000 төгрөгөөр үнэлэн тушааж, тракторын үнээ 50 хувь бууруулан авах нөхцөлтэйгөөр 2012 оны 04 сард 500 кг үхрийн мах Сэлэнгэ аймгийн ******* сумын хөдөө аж ахуйн тасагт тушаасан болно. Иймд одоо надаас нэхэмжилж байгаа тракторын үнэд 2 500 000 төгрөг, анз 1 250 000 төгрөг, нийт 3 *******50 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон хариуцагч А.Ялалт нар 2012 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр 152 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ гэх гэрээ байгуулж нэхэмжлэгчийн зүгээс 5 000 000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн тракторыг анжисны хамт А.Ялалтын эзэмшилд худалдан борлуулж шилжүүлсэн ба уг эд хөрөнгийг А.Ялалт хүлээн авсан нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт болох Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ-ны нотариатаар батлуулсан хуулбар, Хадгаламж банкны Мөнгөн шилжүүлэг-ийн баримтын хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзвэл тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ биш байх бөгөөд харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Учир нь дээрх гэрээнээс харахад талууд шилжүүлсэн эд хөрөнгө буюу бага оврын тракторын үнийг урьдчилгаа 50 хувь буюу 2 500 000 төгрөгийг худалдан авагч А.Ялалт төлж, үлдэгдэл 50 хувь буюу 2 500 000 төгрөгийн төлбөрийг 2013, 2014, 2015, 2016, 201******* онуудад 5 тэнцүү хувааж төлөн нийт 5 000 000 төгрөг төлөхөөр гэрээнд заасан буюу тодорхой хугацааны дараа эд зүйлийн нийт үнийн дүнгийн үлдэгдэл 50 хувийг төлөхөөр тусгасан байх ба энэ нь тухайн эд хөрөнгийг түрээслэх нөхцөлтэй, түрээсийн төлбөр гэж үзэх үндэслэлгүй тул худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн болно.

 

Хэдийгээр хариуцагч А.Ялалт 2012 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр 152 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ-нд гарын үсэг зурж, хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдан борлуулсан гэрээний зүйлийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авсан байх боловч дээрх гэрээнд заасан эд зүйлийн үнийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, анз 1 250 000 төгрөг, нийт 3 *******50 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа үндэслэлдээ тайлбарлахдаа: ...Уг техникийг авахдаа Сэлэнгэ аймгийн засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №01/69 албан тоотын дагуу бага оврын трактор авах саналтай малчид 500 кг үхрийн махаа 1 кг-ыг нь 5000 төгрөгөөр үнэлэн тушааж, тракторын үнээ 50 хувь бууруулан авах нөхцөлтэйгөөр 2012 оны 04 сард 500 кг үхрийн мах Сэлэнгэ аймгийн ******* сумын хөдөө аж ахуйн тасагт тушаасан.., тэр үед трактор хараахан ирээгүй байсан дараа нь 0******* дугаар сарын 15,16-ны үед мах тушаасан хүмүүсийн трактор ирсэн гэсний дагуу мах тушаасан хүмүүс бүгд ******* сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Н.Бүжинлхамтай хамт Улаанбаатар хот явсан. Тэгээд очоод трактораа авах гэтэл та нар ийм гэрээ хий гээд тэр гэрээг нь бид нар нэхэмжлэгч талтай хийсэн. Би тухайн үед мах өгсөн 2500000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлөхгүй гэж хэлж байтал за аяндаа учир нь олдоно та нар гэрээгээ хийгээд трактораа авчих гэхээр нь би гарын үсгээ зураад трактораа авсан... гэж тайлбарлаж, анх гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ биш байна гэж татгалзсан ба хариуцагчийн татгалзал нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Н.Бүжинлхамын шүүх хуралдаанд өгсөн: ...Анх 2012 оны 03 дугаар сард тэр өвөл их хатуу өвөл байсан. Малчид болон тариаланчдад 2500000 төгрөгт мах өгсөн иргэдэд тракторын 50 хувийн хөнгөлөлттэй өгнө гэсэн албан тоот ирсэн. Манай Зүүнхараагаас 11 хүн мах өгсөн тэр махыг би өөрөө очиж тушаасан. Тэгээд наадмын дараа санаж байна би 11 хүнээ дагуулаад трактораа авахаар Улаанбаатарт очсон. Тэгээд трактораа авах гэтэл гэрээ нь юу гэж гарсан бэ гэхээр 2500000 төгрөгт мах өгсөн малчин, тариаланч трактораа авахдаа үлдсэн 2500000 төгрөгөө 5 жилийн дотор хэзээ ч хамаагүй төлж болно гэсэн гэрээ хийсэн. Тэнд очсон хүмүүс чинь бантаад гэрээ хийгээд гарын үсгээ зураад бүгд сэтгэлийн хөөрлөөр трактораа ачаад ирцгээсэн. Тэр 11 хүнээс бид нар махаа тушаасан бид нар ийм гэрээ хийхгүй гэсэн нэг ч хүн гараагүй. Тэгээд уржнангаас эхлээд тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүмүүсээ мөнгийг нь төлүүлээч гэсэн албан тоот ирээд эхэлсэн. 2012 онд мал их туранхай байсан энэ А.Ялалт гэх хүн тэр үед 4 үхэр нядалж байсан шиг санаж байна... гэх мэдүүлэг, гэрч гийн шүүхэд өгсөн:...Хөдөө аж ахуй газрын дарга надад хэлэхдээ 500 кг мах өгсөн нөхцөлд тракторын үнийн дүнг 50% хөнгөлж өгнө... гэсэн юм. Үүний дагуу энэ мэдээллийг сумдын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн дарга нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр трактор олгох талаар утсаар мэдэгдсэн, сонирхсон хүмүүс нь хамрагдсан, ойролцоогоор 80 гаруй хүн энэ хөнгөлөлттэй нөхцөлөөр трактор авах гэрээнд хамрагдсан байх. Тухайн үед дарга гадагшаа ажлаар явах болоод надад трактор тараах үүрэг ноогдсон, 2012 оны наадмын дараа байх ******* сарын сүүлээр трактор тарааж, гэрээ хийх ажиллагаа болсон. Сумуудаар хуваасан. Оочир маш их байсан тул наад зах нь ******* хоног, зарим нь сар шахуу хүлээж байж гэрээгээ хийж трактороо авсан байх. Гэрээ хийх гэж нэлээн явдал болсон сурагтай байсан.Тухайн гэрээг дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр хийж байгааг Хөдөө аж ахуйн яам Тариалан эрхлэлтийг дэмжих санд мэдэгдээгүй юм шиг байгаа юм. Хэрэв мэдэгдсэн бол одоо ийм асуудал үүсэхгүй байх. 2 янзын трактор ирсэн, нэг нь хадлангийн чиглэлийнх, энэ нь хадуур тармууртай- Фотон 200 нэртэй, хоёр дахь нь газар тариалангийн буюу газар хагалах зориулалттай, анжистай- Фотон 250 нэртэй тракторууд ирсэн. Фотрн 200 нь 3001 ширхэг трактор, Фотон 250 трактор нь 5000 ширхэг ирсэн, нийт 8000 ширхэг трактор ирсэн юм. Хадлангийн Фотон 200 трактор амархан дууссан, Фотон 250 трактор нь их үлдэгдэлтэй байсан, складанд бараг 2-3 жил болсон байх. Энийг 2016 оны сонгуулиар бүгдийг нь үнэгүй тараагдсан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Заримд үнэгүй өгөөд, заримд нь мах авч, гэрээгээр өгч болох уу, энийг тэгш байдлын үүднээс өөрийг нь тэглэх хэрэгтэй гэж бодож байна. Ганц Сэлэнгэ аймагт болсон арга хэмжээ биш, Улс орон даяар л болсон юм. Дархан бол 100 000 төгрөгийн урьдчилгаа өгөөд авсан гэх юм билээ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч А. холбогдох тракторын үнэ 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг нийт 3 *******50 000 төгрөг гаргуулах тухай Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А. холбогдох тракторын үнэ 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг нийт 3 *******50 000 төгрөг гаргуулах тухай Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.