Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2022/00054

 

 

2021 01 12 /00002

*******, ******* ******* *******, ******* ******* *******,

******* ******* *******г *******лын

албаны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 434 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******, ******* ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******г *******лын,

 

Хариуцагч ад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бага оврын тракторын үнэ 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагч ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч *******, ******* ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******г *******лын нэхэмжлэлдээ:

 

3,750,000 төгрөг гаргуулах

 

Иргэн нь хуучнаар Тариаланг эрхлэлтийг сан одоогийн ******* ******* *******г сангаас 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр № 152 тоот гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийн үнэ бүхий РТ-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг анжисны хамт худалдан авсан. Тракторыг авахдаа урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 50% болох 2,500,000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад 5 тэнцүү хува******* буюу жилд 500,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 09 сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 1,250,000 /Нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг байна.

Иймд үндсэн төлбөр 2,500,000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг, анз 1,250,000 /Нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг нийт 3,750,000 /Гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг иргэн аас гаргуулахаар нэхэмжлэл гарг******* байна гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

 

би 2012 оны 04-р сард хөдөө ******* *******г сангаас 5 сая төгрөгөөр үнэлэгдэх бага оврын трактор, анжисын хамт худалдан авсан.

Уг техникийг авахдаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012,02,19-ний өдрийн 1/69н тоотын дагуу бага оврын трактор авах саналтай малчид үхрийн махаа 5000 төгрөгөөр туша******* тракторын үнээ 50 хувь бууруулан авах нөхцөлтэйгөөр 2012,04-р сард 500кг үхрийн мах сумын ХАА-н тасагт тушаасан болно.

2012.07-р сард уг техникээ авахаар ******* ******* ******* *******н *******ан дээр очиход мах өгөөгүй хүмүүс 1 сая төгрөг туша******* үлдсэн 4 сая төгрөгийг нь 4 жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр, харин мах нийлүүлсэн малчид 2.500.000 төгрөгийг төлсөн гэж үзэж үлдсэн мөнгийг нь 5 тэнцүү хува******* жил бүр төлөхөөр тохиролцон гэрээ хийж трактороо авч байсан.

Мах нийлүүлсэн иргэд яагаад үлдсэн мөнгийг нь төлөх юм бэ? Уг нь бол 50% хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр авна гэж махаа тушаасан болохыг хэлтэл одоо ийм гэрээгээр трактороо авчих дараа нь учир нь олдоно гэж хэлсэн болохоор уг гэрээг хийж трактороо авсан. Мах нийлүүлсэн иргэдэд тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй өгнө гэсэн тул хаврын тарчиг цагт аль тарганаас нь үхэр махаа төхөөрч, зах зээлийн ханшаас илт доогуур /2500 төгрөгний зөрүүтэй/ махаа үнэлж өгсөн. Тэгээд ч өнөөдрийг хүртэл төлбөргүй гэж бодож явсан гэтэл өрийн байгууллагуудын уялдаа холбоо муугийн улмаас ийм асуудал үүсч байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Аймгийн хэмжээнд 70 гаруй, сумын хэмжээнд 11 малчин өрх хохирч байна. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ад холбогдох тракторын үнэ 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг нийт 3 750 000 төгрөг гаргуулах тухай ******* ******* *******г *******лынны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд буца******* өгнө үү.

2. Уг иргэний хэргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар 434 тоот шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх *******иллагаанд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гарг******* байгаа болно.

Шүүх дан ганц гэрч болох Д.Бүжинлхамын мэдүүлгийг л үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийг бүх талаас нь хян******* шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ хуулбар хувь материалыг үнэлж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар 434 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх рүү буца******* өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* *******г сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баяраа нь шүүх хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн дан ганц гэрч болох Бүжинлхамын мэдүүлгийг үндэслэж хэрэгт авагдсан материалуудыг хуулбар байна гэж гомдол гарг*******ээ. Үүнд тайлбар хийх нь

1. 2012 оны Засгийн газрын 53-р тогтоолд зөвхөн мах нийлүүлсэн бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохыг ******* хөдөө ******* *******н сайд Бадамжунайд тодорхой даалгасан.

2. Хаврын тарчиг үед /4-р сар/ мах тушаана /дандаа тарган мах авсан, туранхай мах аваагүй/ 7-8-р сард тракторын тал үнэ болох 2,500,000 төгрөг туша******* авна гэдэг бол эдийн засгийн хувьд их зөрүүтэй ойлголт. ЗГ-ын тогтоол гарчихсан байхад трактор авахын тулд махаа тушаасан иргэдийг сүүлд бэлэн мөнгө өгч /тал үнийг нь/ авсан иргэдтэй адилтган үзэж үлдэгдэл мөнгийг нэхэмжилсэн үйлдэл нь дээрх тогтоолыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна.

3. Засгийн газрын 53-р тогтоолын дагуу Аймгийн засаг дарга захирамж гарг******* мах тушаасан иргэдэд 50% хөнгөлөлттэй нөхцөлөөр трактор олгох болсныг сумдын хөдөө ******* *******н тасгуудаар дамжуулан уг *******лыг тэр үед тракторын тал үнийг нь бэлнээр тушаагаад авахаар ямар ч асуудал яригд******* байгаагүй.

4.Намайг мах тушаасныг гэрчлэх олон баримт байна. Манай сумын хөдөө ******* *******н тасгийн мэргэжилтний мэдүүлэг, аймгаас гарг******* өгсөн мах тушаасан иргэдийн нэрс зэрэг болно.

5. Манай аймгийн ******* ******* *******н газраас удаа дараан тоот явуулахдаа мах тушаасан иргэд нь тракторын үнийг бүрэн барагдуулсан болохыг мэдэгдсэн. Харин мах тушаалгүй тал үнийг нь бэлэн мөнгөөр туша******* трактор авсан иргэдийн тушаагаагүй үлдсэн төлбөрийг нь барагдуулах *******лыг аймгийн ******* ******* *******н тасаг зохион байгуулж байсан. Дээрх үндэслэлүүдтэй холбоотой Засгийн газрын тогтоол, Аймгийн засаг даргын захирамж, хөдөө ******* *******н газрынн тоотууд, гэрч нарын мэдүүлэг зэргүүд нь бүгд хавтаст хэрэгт авагдсан байгаа болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* *******г *******лын нь хариуцагч ад холбогдуулан гэрээний үүрэг 3.250.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч биелүүлсэн гэсэн үндэслэлээр маргасан байх ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулга бүхий гомдол гарг*******ээ.

Зохигчид нь худалдах худалдан авах гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар маргасан байна.

 

4. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* ******* *******г *******лын нь хариуцагч ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагадаа 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөгийг төлж, зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр авсан, гэрээний үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч нь татгалзлаа ...Засгийн газрын 53-р тогтоолын дагуу Аймгийн засаг дарга захирамж гарг******* мах тушаасан иргэдэд 50% хөнгөлөлттэй нөхцөлөөр трактор олгох болсныг сумдын хөдөө ******* *******н тасгуудаар дамжуулан уг *******лыг зохион байгуулсан. Миний бие 500 кг үхрийн мах сумын ХАА-н тасагт туша******* тракторын үнийг төлсөн. Махыг зах зээлийн ханшнаас хамаагүй бага үнээр нийлүүлж махны үнэ 2.500.000 төгрөгийн оронд трактор авсан. Үнийг төлсөн... гэж маргасан байна.

 

5. Хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар:

Монгол улсын засгийн газрын 2012 оны 53 дугаартай автобензин, дизелийн түлш, мах, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах, зарим арга хэмжээний тухай тогтоол гарч тус тогтоолын 4 дэх заалтад Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэх, нийлүүлэх хэмжээг хавсралт ёсоор баталж, уг *******лыг аймгийн засаг дарга нартай хамтран зохион байгуулахыг нийслэлийн засаг дарга, ******* хөдөө ******* *******, ******* ******* сайд нарт даалг*******,

7 дахь заалтаараа малчдад шаардлагатай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр мал махаар арилжаалах *******ил зохион байгуулахыг ******* хөдөө ******* *******, ******* ******* сайдад тус тус даалг******* шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын 53 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Сэлэнгэ аймгийн засаг даргаас Сумдын засаг дарга нарт 2012 оны 03 сарын 19-ны өдрийн 1/69 дугаартай Мах нийлүүлэх тухайн бичиг хүргүүлж, тусн бичигт мах нийлүүлсэн тохиолдолд хэрэв бага оврын 20-25 морины хүчтэй трактор авах саналтай малчид дээрх үнээр махаа өгөөд тракторын үнээ 50 хувь бууруулж авах нөхцөлтэйг ойлгуулвал зохино гээд трактор авахгүй хүмүүст махны үнийг шууд олгоно. гэж заасан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн ******* хөдөө ******* *******н газрын даргаас Тариалан эрхлэлтийг даргад хүргүүлсэн малчдаас мах тушаасан тохиолдолд бага оврын тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн энэ шийдвэрийн дагуу нийт 13 сумын 75 малчин 50 хувийн төлбөрөө барагдуулсан тухай 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 07 дугаартайн бичиг тус тус хүргүүлж байсан үйл баримт тогтоогдож байна.

6. Дээрхи үйл баримт болон хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар мах нийлүүлсэн малчдад бага оврын тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 2.500.000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь тухайн үеийн зах зээлийн ханшаас хямд үнээр мах нийлүүлж махныхаа үнэд дээрхи нөхцөлөөр трактор худалдан авсан болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж байх тул хариуцагч ын татгалзал үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын талаар: Хэрэгт авагдсан нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой баримтаар Монгол улсын Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоол, тус тогтоолын хэрэгжилттэй холбоотой гарсан Сэлэнгэ аймгийн засаг даргынн бичиг, Сэлэнгэ аймгийн ******* хөдөө ******* *******н газрынн бичгүүдийн шүүхэд ирүүлсэн байх ба тухай баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй хуулбар хувь байх боловч Монгол улсын Засгийн газрын тогтоол нь Нийтийн эрх зүйн хүрээнд гарсан захиргааны акт бөгөөд нийтэд илэрхий баримт тул түүнийг шүүх нотлох баримтаар үнэлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

8. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 434 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийнн ёсны тайлбараас өөрөөр тайлбарл******* хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гард******* аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН Top of Form

 

Bottom of Form