Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 149/ШШ2022/00214

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 149/ШШ2022/00214

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын №70 тоотод оршин суух Хатигин овгийн Бямбажавын Алтанцэцэг /РД:МА85041508, утас:99756255/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын №59 тоотод оршин суух Урианхай овогт Цэвхээний Цэцэгээ /РД:МЗ80020561, утас:80712008/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8000000 төгрөг гаргуулах тухай болон Ц.Цэцэгээ, С.Түмэнжаргал нарын сөрөг нэхэмжлэлтэй Б.Алтанцэцэгт холбогдох 16400000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, хариуцагч Ц.Цэцэгээ, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.Цэцэгээ нь надаас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3000000 төгрөг бэлнээр зээлж авсан. Үүний дараагаар эргэж ирж дахин дахин гуйсаар байгаад нэмж 5000000 төгрөг 2021 оны 02 дугаар сарын 17-нд авсан. Ингээд Ц.Цэцэгээ нь надаас нийтдээ 8000000 төгрөг зээлж авсан. Одоо мөнгөө нэхэхээр өгөхгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй сүүлдээ шүүхдээ өг гэх боллоо. Анх Ц.Цэцэгээ мөнгө авах үедээ хүү, төлнө, алданги төлнө гэж өөрөө бичиж өгч байсан боловч одоо би хүү алданги тооцохгүй харин үндсэн зээл 8000000 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч Ц.Цэцэгээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Ц.Цэцэгээ миний бие Б.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан 8000000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ мөнгийг би төлөх бодолгүй байна. Баяраа эхнэр Б.Алтанцэцэгийн хамт манай гэр бүлийг 32000000 төгрөгийн хохиролд оруулсан. Тухайн үед Баяраа нь найз Банзаатайгаа хамт манайд ирж 2 ачаа хийх газар ойрхон байна. Танайх хүнс, бензин, машин тэргээ гаргачих. Манай эхнэрээс 8000000 төгрөг авчих. Приус 30 машинаа түр барьцаанд тавиад авчих гэсэн. Мөн дүүгийн минь Япон машиныг 3500000 төгрөгт Оньги дэлгүүрт барьцаалуулан тавиулсан. Одоогийн байдлаар барьцаанд тавьсан Япон машины хүү нь 7500000 төгрөг болчихсон яваа. Приус 30 машиныг банк бусаар 25000000 төгрөгт авсан машин байсан, 1 жил 13000000 төгрөг төлчихсөн байсан. Төлбөр нь дутуу буюу цөөхөн хэдэн төгрөг үлдчихсэн байсан машиныг Баяраа, Б.Алтанцэцэг хоёр дураараа номер нь солиод унаж яваад хураалгасан. Мөн дээр нь 2 бригад гаргах гэж 2 машинаа барьцаанд тавьж алдсан болохоор энэ нэхэмжлэлд гарсан мөнгийг төлөх бодолгүй байна. Тухайн үед энэ газар луу өөрийн нөхөр Түмэнжаргал, Баяраа, Банзаа нарын хамт Ланд 80-ыг 500000 төгрөгөөр хөлсөлж явуулсан. Очих газраа очоод Баяраа, Банзаа хоёр газар очиж харсан. Харин Түмэнжаргал машинаа хараад үлдсэн. Баяраа, Банзаа хоёр газраа үзэж ирээд асуудалгүй, боломжийн байна гэж хэлсэн. Ингээд бид нар үгэнд нь итгээд хүнс хоол, бүхий л зардлаа өөрсдөөсөө гаргаад яваад хоосон буцаж ирсэн. Энэ хоёр хүнээс болж маш их хохиролд унасан учир төлөх боломжгүй...гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлээ тайлбарлахдаа:... 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цэцэгээ ирж 3000000 төгрөг хүүтэй зээлээч гэж гуйж ирсэн. Дараа нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нөхрийн хамт ирээд манай нөхөр бид 2-той ирж уулзаж 5000000 төгрөг зээлээч гээд ирэхдээ ундаа чихэр авч ирсэн. Нийт 8000000 төгрөг авсан. Өгөөгүй өдий хүртэл болчихлоо 8000000 төгрөгөө гаргуулж авахыг хүсэж байна. Анх бол хүүтэй гэж авсан одоо бол хүү гэхгүй үндсэн мөнгөө авна...гэжээ.

 

Хариуцагч Ц.Цэцэгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 8000000 төгрөг авсан нь үнэн, prius 30 машинаа барьцаанд тавьж авсан юм. Эдний нөхөр ойрхон газар гарсан. Танайх 2 бригадын хүнс бэлдчих хамтарч самарт явъя манай эхнэрт 8000000 төгрөг байгаа авчих машинаа барьцаанд нь тавьчих гэсэн. Алтанцэцэгтэй уулзаад эхлээд 3000000 авсан. 2 бригадын хүнс хүрдэггүй, prius-30 машинаа барьцаанд нь тавиад нэмж 5000000 төгрөг авсан. Авахдаа нөхөр нь шартаад байна ганц юм аваад ирээч гэхээр нь дэлгүүрээс юм аваад очсон юм. Очихдоо их самартай газар харсан гээд, Ланд 80 машин хөлслүүлээд тэр газрыг нь явж харуулсан юм. Асуудалгүй байна гэсэн. Ингээд 2 бригадын хүнс надаас гарсан. Яваад 15, 16 өдөр болсон. 24 хүнтэй явсан. Уулаар яваад газар нь хоосон ямар ч ачаагүй ирсэн. Ирээд Алтанцэцэг Баяраа 2-т машинаа аваад зараад банк бусаа төлнө. Зөрүү мөнгөөр нь зээлээ хаагаад өгье гэсэн юм. Тэгсэн чинь бид 2 сар болгоны үлдэгдэл мөнгийг нь төлөөд машиныг чинь авчихъя гэхээр нь төлөөд авчих төлөгдөөд дуусахаар нь нэрийг нь шилжүүлээд өгье гэсэн. Энэ хоёр манай машиныг 8, 9 сар унасан. Энэ 2 төлж байгаа юм байлгүй гээд бодсон чинь Улаанбаатар хотын 22-ын товчоон дээрээс банк бус над руу залгасан. Танай машиныг хураасан. Энхбаяр, Алтанцэцэг гээд 2 хүн уначихсан, номерыг чинь сольчихсон явж байна та ирж уулз гэсэн. Маргааш нь нөхөртэйгөө 2-уулаа яваад очсон чинь номерыг нь сольчихсон манайх машинаа хурааж авлаа гэхээр нь бид нар аваад зараад зөрүү мөнгийг нь өгье гэсэн чинь өгөөгүй. Яагаад гэвэл номер сольсон хууль зөрчсөн болоод авч чадаагүй машинаа хураалгасан. Машинаа хураалгаснаас хойш ирэх болов уу гэсэн чинь шүүхэд өгсөн байсан. Ирэхгүй болохоор нь өөрөө очоод хэдүүлээ самар ч үгүй юу ч үгүй ирсэн. Та 2 машинаа сар сард нь төлөөд авъя гэчхээд төлж чадахгүй хураалгуулсан байна. Одоо яах вэ гэсэн чинь таныг шүүхэд өгсөн шүүхээрээ явъя гэсэн. Хамгийн гол нь энэ 2 миний боломжийг байхгүй болгочхож байгаа байхгүй юу. Тухайн үед сар сард нь мөнгөө төлөөд машин авчихъя гэж хэлээгүй байсан бол би тэр машиныг зараад банкны өр хаагаад энэ 2-т мөнгө өгчих боломж байсан. Дээр нь уул руу ямар ч самаргүй газар луу шал дэмий 2 бригадын хүнс, бензин зарцуулж өчнөөн зардал гаргаад юу ч үгүй яваад ирсэн болохыг мэдсээр байж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. Би анх хэлсэн сард 800000 төгрөг алдангитайгаа 1000050 төгрөг хавьцаа төлдөг шүү гэсэн чинь бид 2 хөдөөгөөс мал авч ирж зараад машиныг өөрийн болгоод авчихъя гэсэн. Бүтэн жил төлсөн 16500000 төгрөгийг байхгүй болгочхож байгаа байхгүй юу...гэжээ.

 

Хариуцагч Ц.Цэцэгээ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:...Миний бие Ц.Цэцэгээ нөхөр С.Түмэнжаргалын хамт Б.Алтанцэцэгээс 16400000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь Б.Алтанцэцэг түүний нөхөр Баяраа болон манай нөхөр С.Түмэнжаргал бид 4 хамтран ажиллаж самар бэлтгэхээр болсон юмаа. Ингээд нөхөр С.Түмэнжаргал бид хоёр 2018-12-27-нд Ингүүн од Финанс ББСБ-аас 25000000 төгрөгөөр зээлийн гэрээгээр авсан Приус-30 маркийн авто машинаа Б.Алтанцэцэгт барьцаалуулан 8000000 төгрөг зээлж аваад түүнийхээ мөнгөөр самрын хүнсээ бэлдээд явсан. Бид Б.Алтанцэцэгээс мөнгө зээлэхдээ бид хоёр энэ машиныг Банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан ба тал үнийг нь төлсөн үлдэгдлийг нь төлөөгүй байгаа учир унаж болохгүй шүү гэж хэлсэн. Гэтэл Б.Алтанцэцэг нь бидний машиныг дур мэдэн номерыг нь сольж УБ хотод унаж яваад Банк бус санхүүгийн байгууллагад хураалгаж биднийг хохироосон. Бид машинаа авахаар гээд Ингүүн од Финанс ББСБ-д очиход та нар гэрээний үүргээ зөрчиж мөнгөө төлөөгүй, мөн машинд өөр номер зүүж хулгайгаар авч явсан гэж хэлээд машиныг өгөөгүй. Бид хоёр машиныг зээлийн гэрээний дагуу авсан ба 16400000 төгрөг төлсөн байсан, хэрэв Б.Алтанцэцэг нь дээрх машиныг дур мэдэн хулгайгаар номерыг сольж унаж яваагүй бол өнөөдөр миний машин байгаад бидний хооронд ийм маргаан гаргахгүй байсан гэж үзэж байна. Иймд Банк бус санхүүгийн байгууллагад би гэрээний дагуу 16400000 төгрөгийг төлсөн учир буруутай этгээд Б.Алтанцэцэгээс дээрх мөнгийг гаргуулж өгнө үү....гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:...Ц.Цэцэгээ нь надаас машин худалдаж авахаар хадгалж байсан 8000000 төгрөгийг зээлж авсан юм. Ингээд Ц.Цэцэгээс мөнгөө нэхэж машин авах гэж байсан мөнгөө чамд зээлүүлсэн, машин авч чадахгүй байна гэж хэлэхэд Цэцэгээ нь чи миний машиныг түр унаж бай гээд машинаа өгсөн юм. Түүнээс би Цэцэгээгийн машиныг дур мэдэн авч яваагүй, уг машиныг унаж явтал Ингүүн од Финанс ББСБ хурааж авсан. Ингүүн од Финанс-аас авсан 16400000 төгрөгийн зээлийн асуудал бол надад огт хамаа байхгүй, би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, энэ талаар мэдэхгүй тул миний бие сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь хариуцагч Ц.Цэцэгээд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №482 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны №00004 дугаартай магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба Давж заалдах шатны шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хүлээн авсан бөгөөд Ц.Цэцэгээ нь Б.Алтанцэцэгт холбогдуулан 16400000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Ц.Цэцэгээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Б.Алтанцэцэг сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.Цэцэгээ нь надаас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3000000 төгрөг бэлнээр зээлж авсан. Үүний дараагаар эргэж ирж дахин дахин гуйсаар байгаад 2021 оны 02 дугаар сарын 17-нд нэмж 5000000 төгрөг авсан, нийт 8000000 төгрөг зээлж авсан. Анх Ц.Цэцэгээ мөнгө авах үедээ хүү төлнө, алданги төлнө гэж өөрөө бичиж өгч байсан боловч одоо би хүү алданги тооцохгүй харин үндсэн зээл 8000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа ...Баяраа эхнэр Б.Алтанцэцэгийн хамт манай гэр бүлийг 32000000 төгрөгийн хохиролд оруулсан. Тухайн үед Баяраа нь найз Банзаатайгаа хамт манайд ирж 2 ачаа хийх газар ойрхон байна. Танайх хүнс, бензин, машин тэргээ гаргачих. Манай эхнэрээс 8000000 төгрөг авчих. Приус 30 машинаа түр барьцаанд тавиад авчих гэсэн. Мөн дүүгийн минь Япон машиныг 3500000 төгрөгт Оньги дэлгүүрт барьцаалуулан тавиулсан. Одоогийн байдлаар барьцаанд тавьсан Япон машины хүү нь 7500000 төгрөг болчихсон яваа. Приус 30 машиныг банк бусаар 25000000 төгрөгт авсан машин байсан, 1 жил 13000000 төгрөг төлчихсөн байсан. Төлбөр нь дутуу буюу цөөхөн хэдэн төгрөг үлдчихсэн байсан машиныг Баяраа, Б.Алтанцэцэг хоёр дураараа номер нь солиод унаж яваад хураалгасан. Мөн дээр нь 2 бригад гаргах гэж 2 машинаа барьцаанд тавьж алдсан болохоор энэ нэхэмжлэлд гарсан мөнгийг төлөх бодолгүй байна. Тухайн үед энэ газар луу өөрийн нөхөр Түмэнжаргал, Баяраа, Банзаа нарын хамт Ланд 80-ыг 500000 төгрөгөөр хөлсөлж явуулсан. Очих газраа очоод Баяраа, Банзаа хоёр газар очиж харсан. Харин Түмэнжаргал машинаа хараад үлдсэн. Баяраа, Банзаа хоёр газраа үзэж ирээд асуудалгүй, боломжийн байна гэж хэлсэн. Ингээд бид нар үгэнд нь итгээд хүнс хоол, бүхий л зардлаа өөрсдөөсөө гаргаад яваад хоосон буцаж ирсэн. Энэ хоёр хүнээс болж маш их хохиролд унасан учир төлөх боломжгүй... гэж тайлбарласан.

Хариуцагч Ц.Цэцэгээ нь нэхэмжлэгч Б.Алтанцэцэгээс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цэвээн овогтой Цэцэгээ би Б.Алтанцэцэгээс 3000000 төгрөгийг бэлэн авлаа. Төлөлтийн хугацаа 2 сарын 12-ны дотор, 1 сараар 20 хувийн хүүтэй өдрийн алдангиар төлөлтөө хийж өгөхөөр тохиролцож авлаа. Нэмж 5000000 төгрөгийг /02 сарын 17-нд/ авсан. Нийт 8000000 төгрөг авсан Ц.Цэцэгээ гэсэн баримт үйлдэж нийт 8000000 төгрөг авсан байх ба уг үйл баримтад зохигч маргаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой. Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлсэн болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар /ХХ-н 4 дүгээр хуудас/ нотлогдсон, мөн Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ц.Цэцэгээ 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3000000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5000000 төгрөг нийт 8000000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Алтанцэцэгээс хүлээн авсан нь тогтоогдсон бөгөөд зээлдэгч нь зээлийг зээлдүүлэгчид буцаан төлөөгүй, төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Ц.Цэцэгээс 8000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Ц.Цэцэгээ нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт холбогдуулан 2022 оны 03-р сарын 29-нд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Б.Алтанцэцэг нь бидний машиныг дур мэдэн номерыг нь сольж УБ хотод унаж яваад Банк бус санхүүгийн байгууллагад хураалгаж биднийг хохироосон. Бид машинаа авахаар гээд Ингүүн од Финанс ББСБ-д очиход та нар гэрээний үүргээ зөрчиж мөнгөө төлөөгүй, мөн машинд өөр номер зүүж хулгайгаар авч явсан гэж хэлээд машиныг өгөөгүй. Бид хоёр машиныг зээлийн гэрээний дагуу авсан ба 16400000 төгрөг төлсөн байсан, хэрэв Б.Алтанцэцэг нь дээрх машиныг дур мэдэн хулгайгаар номерыг сольж унаж яваагүй бол өнөөдөр миний машин байгаад бидний хооронд ийм маргаан гаргахгүй байсан гэж үзэж байна. Иймд Банк бус санхүүгийн байгууллагад би гэрээний дагуу 16400000 төгрөгийг төлсөн учир буруутай этгээд Б.Алтанцэцэгээс дээрх мөнгийг гаргуулж өгнө үү... гэсэн сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч Б.Алтанцэцэгт гардуулсан, зохигчид эрх үүргийг нь тайлбарлан өгсөн Б.Алтанцэцэгээс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ц.Цэцэгээ нь надаас машин худалдаж авахаар хадгалж байсан 8000000 төгрөгийг зээлж авсан юм. Ингээд Ц.Цэцэгээс мөнгөө нэхэж машин авах гэж байсан мөнгөө чамд зээлүүлсэн, машин авч чадахгүй байна гэж хэлэхэд Цэцэгээ нь чи миний машиныг түр унаж бай гээд машинаа өгсөн юм. Түүнээс би Цэцэгээгийн машиныг дур мэдэн авч яваагүй, уг машиныг унаж явтал Ингүүн од Финанс ББСБ хурааж авсан. Ингүүн од Финанс-аас авсан 16400000 төгрөгийн зээлийн асуудал бол надад огт хамаа байхгүй, би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, энэ талаар мэдэхгүй тул миний бие сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан.

Ингүүн од финанс ХХК-н гүйцэтгэх захирал Ц.Дашдаваа, зээлдэгчийг төлөөлж С.Түмэнжаргал, Ч.Болд-Эрдэнэ нар харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 27-нд 000603 дугаартай Авто машины лизингийн зээлийн гэрээ, Фидуцын гэрээ-г байгуулж Toyota Prius 30 маркийн суудлын авто машин зээлдэгчид унаж явах авто машин барьцаалан зээл олгосон байх бөгөөд хариуцагч Ц.Цэцэгээ болон түүний нөхөр С.Түмэнжаргал нар нь уг авто машиныг унаж ашиглаж байх явцдаа нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт давхар барьцаалж түүнийг унаж ашиглахыг зөвшөөрсөн байна.

Б.Алтанцэцэг Toyota Prius 30 маркийн авто машинаар Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хотын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байх үед Ингүүн од финанс ХХК-н 2020 оны 08 дугаар сарын 30-нд Зээлдэгч Сүхбаатар овогтой Түмэнжаргал Хамтран зээлдэгч Чинбат овогтой Болд- Эрдэнэ нар нь 2018 оны 12 сарын 27-нд тус ББСБ-с машин лизингээр авч 000603 тоот зээлийн гэрээгээр 16400000 төгрөгийн зээл авсан. Зээл түүний хүүг буцаан төлөх хуваарийн дагуу графикт төлөлтийг хугацаандаа төлдөггүй, гэрээний хугацаа дууссан, сураггүй болж гэрээний үүргийг зөрчиж байна. Удаа дараа зээл, хүүгээ төлөхийг шаардсан боловч 2020 оны 6 сараас өнөөг хүртэл зээл, хүүгийн төлөлтийг төлөхгүй хугацаа хэтрүүлж гэрээний хугацаа дууссан тул барьцаа хөрөнгийг хамтран зээлдэгч Чинбат овогтой Болд-Эрдэнийн зөвшөөрөл мэдэгдлийн дагуу албан ёсоор хурааж байгааг мэдэгдэж байна. Үүнд:1.Барьцаа хөрөнгө хураасантай холбогдуулан 2021 оны 8 сарын 30 өдрөөс нэмэгдүүлсэн хүүг зогсоож улмаар өнөөдрийг хүртэлх зээл хүүгийн төлбөр 11122007 төгрөг, торгууль 282500 төгрөг, 2021 оны татвар 63128 төгрөг, оношилгоо 24000 төгрөг тус тус болж байгаа бөгөөд нийт 11491635 төгрөгөөр борлуулан ББСБ-ыг хохиролгүй болгох бөгөөд төлөгдсөн урьдчилгаа, зээл,хүүгийн төлбөрийг буцааж олгохгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн Барьцаа хөрөнгө хураах тухай мэдэгдэл үйлдэж уг авто машиныг хураасан байх өгөөд үүнд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нь нотлогдоогүй, ББСБ-аас авто машиныг хураасан гол үндэслэл нь ...Зээлдэгч Сүхбаатар овогтой Түмэнжаргал Хамтран зээлдэгч Чинбат овогтой Болд- Эрдэнэ нар нь 2018 оны 12 сарын 27-нд тус ББСБ-с машин лизингээр авч 000603 тоот зээлийн гэрээгээр 16400000 төгрөгийн зээл авсан. Зээл түүний хүүг буцаан төлөх хуваарийн дагуу графикт төлөлтийг хугацаандаа төлдөггүй, гэрээний хугацаа дууссан, сураггүй болж гэрээний үүргийг зөрчиж байна. Удаа дараа зээл, хүүгээ төлөхийг шаардсан боловч 2020 оны 6 сараас өнөөг хүртэл зээл, хүүгийн төлөлтийг төлөхгүй хугацаа хэтрүүлж гэрээний хугацаа дууссан... гэсэн үйл баримт тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг, хариуцагч Ц.Цэцэгээ, С.Түмэнжаргал нарын сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 97000 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учир хариуцагч Ц.Цэцэгээгээс 142950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Урайнхай овогт Цэвхээний Цэцэгээгээс 8000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хатигин овогт Бямбажавын Алтанцэцэгт олгож, Ц.Цэцэгээ С.Түмэнжаргал нарын Б.Алтанцэцэгт холбогдуулан гаргасан 16400000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг, Ц.Цэцэгээ, С.Түмэнжаргал нарын сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 97000 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Ц.Цэцэгээгээс 142950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.