Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2022/01467

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2022/01467

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2022/00844/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, *** дүгээр баг, Цайдам *** дүгээр гудамж, **** тоот**** оршин суух хаягийн бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Мангирт *** дугаар хэсэг, *** дүгээр гудамж, *** тоот**** түр оршин суугаа, Б*** овогт Да***н Э*** /РД:***, утас: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***дугаар баг, өөрийн байранд оршин байгаа, Дархан-Уул аймгийн **** ерөнхий боловсролын ***цогцолбор сургууль /РД:***/-д холбогдох,

 

...Дархан сумын Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулийн захирал Х.Б*****ийн 2022.04.11-ний өдрийн Б/**** дугаартай Сахилгын шийтгэл ногдуудлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай... иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С****д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А****, гэрч Ц.Х***, Э.М****, Ц.А***, Н.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

Т****ОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Д.Э**** миний бие бага ангийн багшаар нийт 19 жил ажиллаж байна. Уг хугацаанд ажиллаж байхдаа 2012 онд Заах арга зүйч багш хүндэт тэмдэг, 2013 онд Арга зүйч багш тэмдгээр, Сайн үйлс медаль, 2014 онд Багшийн алдар тэмдгээр, 2015 онд Аймгийн тэргүүний ажилтан, 2018 онд Тэргүүний уншигч Д.Н****ийн тэмдэгтэн, Найрамдлын Дархан тэмдгээр, 2021 онд Боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Миний бие Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуульд 2016.09.01-ний өдрөөс бага ангийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн багшаар ажилд орсон. 2022 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэхэд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэхгүй байж байгаад 2022.03.23-ны өдөр захирал Х.Б***** нь тус сургуулийн 3-р ангийн нийт 11 багш нартай Хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж өрөөндөө цуцлуулсан нь угтаа сонсгох ажиллагаа биш, хөдөлмөрийн гэрээ хийх гэж л дуудсан үйл байсан. Тухайн үед захирал надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Учир нь надтай холбогдуулан эцэг, эхийн гомдол ирсэн байсан. Үүний дараа буюу 2022.03.25-ны өдөр надтай гэрээ байгуулах болж, үндсэн багш надтай 1 жилийн хугацаатайгаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. /Үүнийг сүүлд тайлбарлахдаа сонсох ажиллагаа явуулсан гэж олон нийтийн сувгаар худлаа хэлж байсан/. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа багш нарт өгсөн гэрээний хувийг багш тус бүрт өгч гэрээ байгуулсан огноогоо 2022.01.03-ны өдөр гэж бич гэж хэлсэн.

Надад холбогдуулж гаргасан гомдлын тухайд: Миний бие 2022.03.09-ний өдөр өөрийн дааж авсан анги болох 3-6 бүлэгтээ хичээл орж байх үед сурагч Б.Э*** нь хичээлийн цагаар хичээлдээ анхаарахгүй, өөрийнхөө нимгэн жижиг самбар дээр зураг зурж, сараачиж сууж байсан. Би тухайн үед 2 удаа анхааруулж хэлээд, хэсэг хугацааны дараа сурагчдын дундуур алхаад хүүхдүүдийг хэрхэн хичээлээ хийж байгааг хянаж, дэвтэр үзээд явж байх үед сурагч Б.Э*** нь дахин л хичээлээ огт бичээгүй, өөрийн самбар дээрээ сараачаад сууж байсан. Ингээд би анхааруулж энэ самбарыг хичээлдээ ашигла гэж ээж, аав чинь авч өгсөн болохоос сараач гэж авч өгөөгүй гэж хэлэн тухайн нимгэн /пиавран/ самбараар хичээлдээ анхаараа гэж хэлэн мөрөн тус газар нь хөнгөн ёврох**** самбар нимгэн хөнгөн учраас зузаан цаас нугалахад сэв үлддэгийн адил нугалаас үүссэн байсан./Тухайн үед би сурагчаа зандарч, загнах, хатуу зүйлээр цохиж з****сон зүйл огт байхгүй юм./ Тус самбар дээр нь би өөрөө харандаагаар зурж үзээд delete товчийг дарахад ажиллаж байсан. Анхны байдлаар тэр самбар хугараагүй, цуураагүй, эвдрээгүй, ажиллагаа хэвийн байсан тул би скочдо**** сурагчид өөрт нь өгсөн.

Хичээл тарахад Б.Э***гийн ээж нь ирж аваагүй, эгч нь ирж авсан. Миний бие тухайн сурагчийн эцэг, эхүүдэд тухайн өдрийн хичээл сургалт, явцын талаар товч мэдээлэл байнга өгдөг байсан. Тус өдөр эгч нь ирсэн тул надаас мэдээлэл аваагүй явсан байсан. Ингээд маргааш нь буюу 2022.03.10-ны өдөр манай анги хүүхдийн номын ордонд уншлагатай байсан. Энэ үед Б.Э***гийн уншлагын ээлж байсан ба Б.Э*** ирээгүй тул ээж болох Энхзаяатай утсаар холбогдож урьд өдөр болсон зүйлийн талаар хэлсэн. Тэр өдөр Б.Э*** хичээлдээ ирээгүй. 2022.03.14-ний өдөр сургуулийн ёс зүйн зөвлөлийн хурал болж дээрх асуудлаар хэлэлцэж, надад сануулах арга хэмжээ авсныг миний бие хүлээн авч, сурагчийн ээжээс албан ёсоор уучлалт гуйсан.

Гэтэл захирал 2022.04.05-ны өдөр намайг өрөөндөө дуудаад гартаа 2 тушаал барьсан байсан. Нэг тушаал нь сахилгын арга хэмжээ авч 20%-аар цалингийн хэмжээ бууруулах, нөгөө тушаал нь ажлаас халах тушаал гаргаад надад уншиж өгсөн. Тухайн үед захирал миний амьдралыг баруун, зүүн гартаа барьсан байсан ба миний бие өөрт нь таалагдахгүй тайлбар өгсөн учир намайг ноцтой зөрчил гаргасан гэж тушаалынхаа үгийг өөрчилнө, хүлээж байгаад тушаалаа ав гэхэд нь би зөвшөөрөхгүй байсан учраас гараад явсан. Ингээд 2022.04.11-ний өдрийн Б/**** дугаарай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар намайг ажлаас халсан тушаалыг тухайн тушаал гарсан өдрөө надад танилцуулсан. Миний бие ийнхүү тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч байх тул ийнхүү хуульд заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Миний хувьд сурагчийнхаа сурлага, хүмүүжилд анхаарч багшийн зүгээс тавьж болох шаардлага тавьсаныхаа төлөө ийнхүү сурагчаа з****дог, сурагчийнхаа эрхийг зөрчдөг багш мэтээр ойлгогдож ажлаасаа халагдах хэмжээнд хүрсэндээ гомдолтой байна.

Захирлын тушаалын хувьд: Нэгдүгээрт захирлын хүссэн тайлбарыг би бичээгүй, Хоёрдугаарт би сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүний ажил үүргийн дагуу багш нарын эрх ашгийг хамгаалах, ажлын байрны дарамт, хүчирхийллийн эсрэг, цалин мөнгөтэй холбоотой асуудлаар хамт олноо төлөөлөн үзэл б****лоо илэрхийлж байсан учир эдгээр нөхцөл нь намайг ажлаас халах захирлын хувийн сэдэл болсон гэж үзэж байна. Энэ явдлаас хойш манай ангийн сурагчдын эцэг, эхийн зүгээс хүүхдүүдийнхээ эрх, ашгийг хамгаалж захирлын шийдвэрийг эсэргүүцэн Цэц.мн сайтад ярилцлага өгөхдөө нэг ч эцэг, эх миний нэрийг дурьдалгүй манай багш гэсэн т****отголтой ярилцлага өгсөн. Харин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр захирал Х.Б***** нь багш Д.Э**** цохьсон, з****сон гэх утгаар шууд нэр дуудан МУ даяар мэдэгдэл хийж ярилцлага өгсөн нь хувь хүний боло**** ажил хэргийн нэр хүндэд шууд халдсан. Намайг ноцтой зөрчил гаргасан гэх боловч захирлын энэхүү үйлдэл нь харин ноцтой зөрчил гэж үзэж болохоор үйлдэл байна. Учир нь миний хувьд сурагчийг з****сон, цохьсон асуудлаар ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шалгаж тогтоосон албан ёсны шийдвэр байхгүй, зөвхөн захирал Х.Б*****ийн хувийн үзэмжээр дүгнэсэн хийсвэр, албан бус дүгнэлт юм.

Гуравдугаарт: Эцэг, эхчүүд шаардлагын хариу сонсохоор орох бүрт миний нэр хүндэд халдаж, сөрөг ухуулга таниулан хийсэн нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.1, 6.2.2, 6.2.5, 6.2.6-д заасан ёс зүйн зөрчлийг удирдах албан тушаалтан /захирал Х.Б*****, сургалтын менежер А.Ц****/ өөрөө зөрчсөн үйлдэл гаргасан.

Захирлын 2022.04.11-ний өдрийн Б/**** дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцэж гараагүй, тус хуульд болон сургуулийн дото**** журамд байхгүй заалтыг үндэслэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй юм. Т****руулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3.3, 83.3.5, 83.3.6 гэх заалт хуулинд байхгүй, сургуулийн дото**** журмын 14 дүгээр зүйлийн 14.4.5 дахь заалт гэж огт байхгүй заалт үндэслэсэн нь буруу юм. /Хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дото**** журам нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж гараагүй./

Иймд миний бие тус тушаалыг эс зөвшөөрч, Дархан сумын Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулийн захирал Х.Б*****ийн 2022.04.11-ний өдрийн Б/**** дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулиийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу тус шүүхэд гаргаж байна. /Миний тус сургуулийн удирдлагатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хувийг надад өгөөгүй, сургуулийн захирлын нарийн бичиг захирлаар гарын үсэг зуруулаад багш нарын хавтсанд хийнэ гэсэн тул миний хөдөлмөрийн гэрээний хувь сургуульд байгаа болно/... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С****болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Э****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие оролцож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд **** цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/**** дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, **** цогцолбор сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7,204,608 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг гаргасан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Д.Э**** нь 19 жил бага ангийн багшаар ажиллаж, тухайн ажиллаж байх хугацаандаа холбогдох шагнал урамшууллыг авч ажиллаж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан болж буй шалтгаан нь 04 дүгээр сарын 11-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандсан байна. Энэ асуудал нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.Э**** багш нь ангийнхаа хүүхдийг хариуцагч талын тайлбарлаж байгаагаар хүчирхийлж, цохиж з****сон гэдэг. Тэгэхдээ тухайн үед багш хүний хувьд хичээлээ хийхгүй, хичээлийн цагаар хичээлдээ анхаарал хандуулахгүй байгаа хүүхдэд сануулга өгөөд, энэ байдал үргэлжлээд байсан учраас хэрэгт нотлох баримтаар авагдсан самбараар цохисон асуудал гарсан. Самбар хугарсантай холбогдуулан эцэг, эх нь гомдол гаргаж, үүнийг үндэслэж сургуулийн захирлаас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/**** дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсан. Гомдол санал ирсэнтэй холбогдуулан сургуулийн ёс зүйн хороо хуралдаад тухайн багшид сануулах арга хэмжээ авч, мөн хүүхдийн эрхийг хамгаалах 108 утас, боловсролын газраас хөгжлийн төвд гомдлууд очиж тухайн хэрэг шийдэгдсэн байдаг. Сургуулийн захирлаас сахилгын шийтгэл оногдуулах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, мөн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/49 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дото**** журмын 10 дугаар зүйлийн 10.2, 14 дүгээр зүйлийн 14.4.5 дахь заалтуудыг үндэслэн бага боловсролын багш Д.Э**** хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгож ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан байна. Тэгэхээр Д.Э**** багшийн хувьд тухайн сурагчтай холбоотой асуудлаар сургуулийн ёс зүй хороо хуралдаад сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Сургуулийн захирал сахилын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан гэдэг агуулгаар шүүхэд хандсан байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Б/**** дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргах гээд байна. Энэ тушаал гарах ёстой байсан юм уу? Тушаал гарах ёстой байсан гэж үзэж байгаа бол хууль зүйн үндэслэлтэй гарсан уу? гэдэг асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн хамгийн гол зүйл заалт буюу 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахад хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх ёстой гэж заасан. Д.Э**** багш нь зөрчил давтан гаргасан гэдэг асуудал байхгүй. 03 дугаар сарын 09-ний өдөр гарсан асуудалд 2-оос дээш арга хэмжээ авсан асуудал байхгүй, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахад хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчсөн гэх агуулгад орохгүй байгаа. Гэтэл ажил олгогч буюу сургуулийн захирлын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халж, сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн хувьд урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. Сургуулийн зүгээс сахилгын тушаал гаргасан юм уу? Эсхүл ажлаас халах тушаал гаргасан юм уу? гэдэг нь ойлгомжгүй байна. Дараагийн хуулийн зохицуулалт нь 83 дугаар зүйлийг барьсан. 83.3.3, 83.3.5, 83.3.6 гэдэг заалт байхгүй. Хариуцагч тал үүнийг тайлбарлахдаа техникийн алдаа гарсан байна гэж тайлбарласан. Тухайн үед тушаалын эхийг боловсруулсан хүн алдаатай бичсэн байна гэдэг. Хүний хувь заяаг шийдэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байж Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүний эрхийг нь зөрчиж тушаал гаргаж байгаа бол энэ асуудлыг техникийн алдаа гэж тайлбарлаж болохгүй. Мөн Хөдөлмөрийн дото**** журам гэдэг бол тухайн байгууллагын Үндсэн хууль гэсэн үг. Тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилчид Хөдөлмөрийн дото**** журамтай танилцаад, хэлэлцээд, батлаад, дагаж мөрдөх үүргийг хүлээх ёстой. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/49 дугаар тушаалаар сургуулийн хөдөлмөрийн дото**** журмыг баталсан. Хөдөлмөрийн дото**** журмын 10 дугаар зүйлийн 10.2.1, 11 дүгээр зүйлийн 11.4.5 дахь заалтыг барьсан. 11.4.5 гэдэг заалт Б.Э****багшийн ажиллаж байх үеийн Хөдөлмөрийн дото**** журам баталсан зүйл байхгүй, нэхэмжлэлд Хөдөлмөрийн дото**** журам гаргаж өгсөн. Хариуцагч талаас мөн Хөдөлмөрийн дото**** журам гаргаж өгсөн. Үүнд, Хөдөлмөрийн дото**** журам зөрчилдөж, зүйл заалт байгаа, байхгүй асуудал яригдаж байсан учраас шүүхэд хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хэлэлцсэн. Хөдөлмөрийн дото**** журам хэлэлцсэн хурлын тэмдэглэл хөтөлсөн үү? Сургуулийн багш нарт дото**** журмыг танилцуулсан эсэх талаар асуудал яригдсан. Хөдөлмөрийн дото**** журмыг танилцуулж, гарын үсэг зурдаггүй, хурлаар хэлэлцээд сургуулийн захирлын тушаалаар баталдаг гэж яригдсан. Хөдөлмөрийн дото**** журмыг батлах талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа, энэ хурлын тэмдэглэл 14 дүгээр зүйлийн 14.4.5 дахь хэсэг буюу миний үйлчлүүлэгчийн ажлаас чөлөөлөх гол үндэслэл болж байгаа дото**** журмын заалтыг баталсан талаар ямар ч үг үсэг байхгүй. Сургуулийн нийт ажилтны хурлаар батлаагүй, хэлэлцээгүй дото**** журмыг гаргаж ирж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нотлох баримт шинжлэн судлахад энэ асуудал т****орхой болох ёстой. Өмнө нь нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтэд тухайн сургууль дээр очо**** бичиг баримтын үзлэг хийж, дото**** журам баталсан хурлын тэмдэглэл, тушаал, хуулбарлаж авсан үзлэгийн баримт байгаа. Үүнд 14.4.5 гэдэг зүйл заалт байхгүй.

Дараагийн үзлэгээр 80.1.4 буюу миний үйлчлүүлэгчийн ажлаас халаад байгаа гол хуулийн зохицуулалтын агуулга нь энэхүү сахилгын зөрчлийг давтан гаргасан. Сахилгын зөрчил давтан гаргасан асуудал байхгүй. Өмнө нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө хугацаанд миний үйлчлүүлэгчид сахилгын арга хэмжээ авсан тушаал байхгүй. Ийм үйл явдал угаасаа болоогүй. Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж 2022 оны хөдөлмөрийн гэрээг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж ирсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэсэн огноотой хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн. Энэ дээр хэрвээ 80.1.4 дэхь заалтыг баримталж тушаал гаргаж байгаа бол хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэсэн заалтыг баримтлах ёстой. Ноцтой зөрчил гэсэн заалт байна, тэгэхдээ яг аль зөрчлийг гаргасан бэ гэдгийг тушаал дээр т****орхойгүй байдаг. Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчил гаргасан гэдгийг тогтоож чадаагүй. Иймд хууль тогтоомжид нийцээгүй тушаал гаргасан.

Сургуулийн ёс зүйн хороогоор оро**** ёс зүйн асуудал буюу хүүхэдтэй зүй бус хандсан асуудал нь шийдэгдсэн байхад дахин сахилгын шийтгэл оногдуулаад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай хуулийн заалтыг баримталж тушаал гаргасан. Өнөөдөр бид нар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээ т****орхойлох ёстой. Түүнээс биш тухайн сургуулийн захирал нь мэдлэгтэй, мэдлэггүй, ойлголттой, ойлголтгүй гэдэг нь хамаагүй. Гэтэл гаргасан зөрчлийг харахад энэ хүний гаргасан зөрчил нь ёс зүйн зөрчил гаргасан юм уу? сахилгын зөрчил гаргасан юм уу? ноцтой зөрчил гаргасан юм уу? гэдгийг тогтоох ёстой. Ёс зүйн зөрчил байна гээд сургуулийн ёс зүйн хороогоор сахилгын зөрчил гарсан. Нэг гаргасан зөрчилд нэг шийтгэл оногдуулна гэсэн зарчим үйлчилнэ. Тэгтэл дахин сургуулийн захирал нь сахилгын зөрчил оногдуулсан. Сахилгын зөрчил юм бол сахилгын зөрчил мөн гэдгийг тогтоох ёстой. Гаргасан тушаалыг харахад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн үндэслэлийг барьсан. Энэ үндэслэл нь өөрөө хуульд нийцэхгүй, үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн учраас энэхүү тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийг бол бичгээр гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан бүх үндэслэлийг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулийн захирал Х.Б***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...1. Багш Д.Э**** нь 2022.03.09-нд өөрийн дааж авсан анги 3-6 бүлэгтээ хичээл орж байх үедээ сурагч Б.Э***г түүний хичээл хийдэг зайгаар ажилладаг электрон самбарыг цууртал цохиж, з****он хүүхдийн хүүхдийн халдашгүй эрх чөлөөнд халдсан байдаг. Хүүхдийн ээж Т.Э**** 2022.03.10-нд хүүхдийн тусламжийн утас 108-д хандсан байна. Гэр, бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн 132 тоотоор багшид арга хэмжээ авч өгнө үү гэж Боловсрол шинжлэх ухааны газарт явуулсан байдаг. Дарахн-Уул аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2022.03.16-ны өдрийн 97 дугаар албан бичигт багшид арга хэмжээг авч, хариуг эргэн мэдэгдэх албан бичиг манайд ирсэн.

Б.Э***гийн ээж ТЭ**** 2022.03.10-нд, мөн 2022.03.14-нд сургуулийн захиргаанд 2 удаа өргөдөл ирүүлсэн. Өргөдөлд /...миний хүүхдийг байнга загнаж, цохиж авч, элдвээр хэлдэг удаа дараагийн үйлдэл байгаа...өчигдөр буюу 3-р сарын 9-нд хүүхдийн минь хэрэгслээр цохиж хугалаад наагаад явуулсан байсан...самбараар хугартал цохиулаад сэтгэл санаа нь хямарсан орж ирсэн...манай хүү өмнө нь багш 1, 2 удаа гар луу, нуруу луу цохилоо гэж ирдэг, би тоохгүй өнгөрөөсөн...багшил арга хэмжээ авч өгнө үү.../ гэж бичсэн байгаа.

2. Багш Д.Э**** хүүхдийг цохиж эрх чөлөөнд халдсанаа сургуулийн ёс зүйн зөвлөл болон сургуулийн захиргаанд гаргасан тайлбартаа хэлж, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Багшийн ёс зүйгүй үйлдлээс болж хүүхэд хичээлдээ явахгүй, багшаасаа эмээх, хичээлдээ дургүй болох хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт орсон нь анги солих**** хүргэсэн. Тухайлбал: Сэтгэл судлаачийн 2022.03.24-ний тэмдэглэлд /Б.Э*** сэтгэл гутрал, стресс зэрэг сөрөг сэтгэл хөдлөл үүссэн...багшид гомдох, айх зэрэг сэтгэл хөдлөл илэрч байгаа нь харагдаж байна/ гэсэн байна.

Сургуулийн хүүхэд хамгааллын багийн хурлын 2022.04.08-ны тэмдэглэлд Б.Э***гөөс шинэ анги ямар байна, хичээлдээ явах ямар байгааг асуухад /гоё байгаа, дуртай байгаа/ гэжээ. Түүний ээж ТЭ**** /тайван байгаа, ангийн багш нь бие даах чадварт суралцуулж байна, хүүхдээ сэтгэл зүйч дээр лагуулж очсон, айдастай байна гэсэн./ байдаг.

Ёс зүйн хурлын 2022.03.14-ний тэмдэглэлээс харахад багш Д.Э**** өмнө нь ч гэсэн хүүхдийн эрх чөлөөнд халдаж байсан. Эцэг, эхийн хурал, чат группэд Б.Э***гийн дүнг мэдээлдэг, давтлага өгч чадахгүй буцаадаг, улираарай гэгчлэн хүүхдийг ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлдэг, тэр ч байтугай ангийнхаа хүүхдийн эхэд мөнгө зээлж хүүлдэг байж болзошгүй зүйл ажиглагдаж буйг анхаарахгүй орхих ёсгүй.

3. Хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн, хүүхдийн эрх чөлөөнд халдсантай холбогдон мөрдөх хууль, журмын тухайд:Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд /Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийллийг хориглохыг т****орхой/ тусгаж өгсөн. 7 дугаар зүйлийн 7.1.1-д з****ох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийхийг хориглосон. Энэ заалт багшид үйлчлэх, хамаарах ёстой.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зөрчлийн хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох, 22 дугаар зүйлийн 22.1.9-д хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх гэж тус тус заасныг дурдах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дото**** журамд: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл /бие махб****ийн, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах/ үйлдэгдсэн мөн хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийн хориглох заалтыг тус тус багш зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан болно.

Д.Э**** сайн багш, мэргэжил, боловсрол, туршлага, нас намбыг нь 9 настай балчир хүүтэй харьцуулшгүй учир багшийн ашиг сонирхлоос илүү хүүхдийн эрхийг илүүтэй авч үзэх ёстой нь шударга ёсонд нийцнэ. Багшийг халахдаа бус хохирогч хүүхдийн болон бусад хүүхдийн эрхийг хамгаалж, дахин ийм зөрчлийг давтахгүй байхад оршино.

Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм /хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2018.12.03-ны ***тогтоол/. Ёс зүйн дүрмийн гол зорилго /хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, байгууллагын ажилтны зүгээс эрсдэлт байдал болон зохисгүй зан авир гаргахгүй байхад оршино/ гэж тус тус заасан.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм БСШУССайдын 2018.05.01 А/243 /Ерөнхий боловсролын сургууль/цаашид сургууль гэх/ цэцэрлэг, албан бус насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад энэхүү ёс зүйн дүрмийн зорилго оршино/ гэж тус тус заасан.

Хүүхдийн эрхийн тухай хууль /Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг т****орхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино/ гэж заасан.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/24 дүгээр захирамжаар 2022 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласан. Боловсролын шинжлэх ухааны сайдын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А*** тоот тушаалаар 2022 оныг боловсролын салбарыг ёс зүйн жил болгон зарласан.

Улсын ерөнхий прокурорын газраас 2022.05.11-ний өдөр 12 цаг 47 минутад сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт /Хүүхэд бүхэн хайрлагдах эрхтэй, иргэн та хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийн эрхийг хамгаалах аянд нэгдээрэй/ гэсэн зурвас илгээсэн байдаг.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил/ гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг заасан.

Багш Д.Э**** хөдөлмөрийн гэрээг 2020.09.24-нд байгуулсныг хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдон 2022.01.03-нд дахин байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн төрөлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл /бие махб****ийн, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах/ үйлдэл нь хоёр хөдөлмөрийн гэрээний аль алинд нь байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахад доорхи заалт өөрчлөгдөөгүй яг хэвээр байгаа. Иймд багш Д.Э**** нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлийг баримтлан сахилгын шийтгэлийн арга хэмжээг авсан.

-Захирлын Б/**** тоот тушаалд 83-р зүйлийн 83.3, 83.5, 83.6 гэхийг илүү 3 тоог нэмж бичин техникийн алдаа гаргасан байдаг. Дээрх заалт нь тушаалд зайлшгүй байх заалт биш бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсны дараах ажилтантай холбогдох бүхий заалтууд байсан.

-Сургуулийн дото**** журмын 14 дүгээр хэсгийн 14.4.5 дахь заалт байгаа боло**** баримталсан. Энэ хүүхдийн эсрэг хүчирхийлэл /бие махб****ийн, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах/ үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэх болсон бөгөөд ямар нэгэн өөр заалт биш яг л хөдөлмөрийн хуулийн заалт тэр хэвээр нь тусган оруулж өгсөн. Захирлын Б/**** тушаал хуулийн үндэслэл бүхий байгаа болно... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А**** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлээр оролцож байгаа учир хариуцагчийн хариу тайлбарыг уншиж сонсгоё. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал уншиж танилцлаа. Үйлдвэрчний хорооноос ажлаас халсан эсхүл хувийн таарамжгүй харилцааны улмаас ажлаас халсан гэж дурдсан байдаг. Тийм учраас ийм үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн дааж авсан 6в ангидаа хичээл орж байхдаа сурагч н.Энхтүвшинийг түүний хичээл хийдэг цагаар зайгаар ажилладаг электрон самбараар цохиж, з****он хүүхдийн халдашгүй эрх чөлөөнд халдсан. Яагаад арга хэмжээ авсан бэ? гэхээр хүүхдийн ээж ГЭ**** 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүүхдийн тусламжийн 108 дугаар утсанд хандсан байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 132 дугаар тогтоолд багшид арга хэмжээ авч өгнө үү гэж боловсрол шинжлэх ухааны газраас ирүүлсэн байна. Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр багшид арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг албан бичгээр сургуулийн захиргаанд шаардсан. Ээж ГЭ**** нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, мөн 03 дугаар сарын 14-ний өдөр гэж 2 удаа өргөдөл ирүүлсэн. Өргөдөлд миний хүүхдийг байнга загнаж, цохиж авч, элдвээр хэлдэг, энэ асуудал удаа дараа гарж байна. Өчигдөр 03 дугаар сарын 09-ний өдөр хүүхдийн минь самбараар цохиж, хугалаад наагаад явуулсан байсан. Самбараар хугалтал цохиулж сэтгэл санаа нь хямарсан орж ирсэн. Манай хүү өмнө нь багш гар луу 2, 3 удаа цохилоо гэж хэлдэг, би тоохгүй өнгөрөөсөн. Багшид арга хэмжээ авч өгнө үү гэдэг байдлыг хавтас хэрэгт хавсаргасан.

Дараагаар нь багш хүүхдийг цохиж, эрх чөлөөнд нь халдсанд сургуулийн ёс зүйн зөвлөл болон сургуулийн захиргаанд өөрийн буруу үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Багшийн ёс зүйгүй үйлдлээс болж хүүхэд хичээлдээ явахгүй, багшаасаа эмээх, хичээлдээ дургүй болох хүүхдийн сэтгэл зүйд өөрчлөлт орж, ангиа солих**** хүргэсэн. Тухайлбал сэтгэл судлаачийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн н.Энхтүвшин сэтгэл гутралтай, стресстэй, сөрөг сэтгэл гутрал үүссэн, багшид гомдох, айх зэрэг сэтгэл хөдлөл харагдаж байна гэсэн дүгнэлт гарсан. Сургуулийн хүүхэд хамгаалах багийн хурлын тэмдэглэлд н.Энхтүвшинийг өөр ангид оруулсан, хичээлдээ явж хичээл гоё байгаа, дуртай байгаа гэж сэтгэл санаа өөрчлөгдөж байгаа гэдгийг тэмдэглэлд тусгагдсан. Мөн түүний ээж ГЭ**** тайван байгаа, шинэ орсон ангийн багш нь бие даах чадварт суралцуулж байна гэсэн, хүүхдээ сэтгэл зүйч дээр дагуулж очсон, айдастай байна гэж тэмдэглэлд тусгагдсан байна. Ёс зүйн хурлын 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлээс харахад багш өмнө ч гэсэн хүүхдийн эрх чөлөөнд халдаж байсан, сургуулийн захиргаа хэлсэн. Эцэг, эхийн чат группт н.Энхтүвшиний дүнг мэдээлсэн. Давтлага өгч чадахгүй гэж буцаадаг, улир гэж хүүхдийг ялгаварлан гадуурхаж, дарамт үзүүлдэг. Мөн ангийн хүүхдийн эцэг, эхэд мөнгө зээлдэг. Байж болзошгүй зүйлүүдийг дурдах нь зүйтэй. Хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн, хүүхдийн эрх чөлөөнд халдсантай холбогдуулан Дархан-Уул аймгийн хуулийн байгууллага, цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага мэдэж эхэлсэн тул сургуулийн захиргаа арга хэмжээ авсан гэдгээ илэрхийлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл ажил хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийллийг хориглохыг т****орхой тусгаж өгсөн. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт з****ох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхийг заналхийлэхийг хориглоно гэж заасан байна. Бага боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсэгт зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох гэж заасан байдаг. Тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9 дэх хэсэгт хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх гэж заасан өгсөн. Хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дото**** журамд хүүхдийн хүчирхийлэл бие махб**** болон сэтгэл санааг үл хайхрах үйлдэгдсэн, хориглосон заалтуудыг тус тус ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд нь тусгаж өгсөн байдаг. Д.Э**** багш мэдлэг, ёс зүй, туршлага зэргээр нь харгалзан 9 настай балчир хүүхэдтэй харьцуулшгүй учир багшийн ашиг сонирхлоос илүү хүүхдийн эрхийг илүүтэй авч үзэх ёстой гэж сургуулийн захиргаа үзсэн.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн зорилт**** хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг т****орхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон хариуцааг зохицуулахад хүүхдийн эрхийг хамгаалсан хууль үйлчилж байна. Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны А/24 дугаар захирамжаар тус оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласан. Боловсролын шинжлэх ухааны сайдын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/1 дугаар тушаалаар 2022 оны боловсролын салбарт ёс зүйн шинжлэх ухаан болгон зарласан байна. Улсын Ерөнхий газрын прокурорын газраас энэ онд хүүхэд бүхэн хайрлагдах, хүүхдийн эрхийг хамгаалах аянд нэгдэх хуулийн байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалахад нэгдэх талаар үйл ажиллагаанууд хэрэгжиж байхад сургуулийн захиргаа зүгээр байгаад байх боломжгүй байна. Тушаал гаргаж байгаа нь үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа хэлбэр болохоос багшийн эрхийг нь зөрчөөд байгаа хэлбэр биш юм.

Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн зүгээс цуцлахыг заасан. Энэ тушаалын заалтыг сургуулийн захиргаа барьсан. Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль шинэчилсэнтэй холбоотойгоор 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн төрөлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бие махб**** сэтгэл санаа үл хайхрах үйлдэл нь 2 хөдөлмөрийн гэрээний аль алинд нь байгаа бөгөөд энэ гэрээг шинэчлэн байгуулахад доорх заалтууд нь өөрчлөгдөөгүй. Яг энэ хэвээрээ байгаа. Иймээс хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөрийн гэрээг баримтлан сахилгын шийтгэлийн арга хэмжээ авсан. Захирлын тушаалын 83 дугаар зүйлийн 83.3, 83.5, 83.6 гэсэн илүү тоог нэмж бичсэн. Энэ бол алдаа байсан. Энэ заалт нь тушаалд ач холбогдолгүй, тэр үеийн цалинг олгоно гэсэн заалт. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг тушаалд ноцтой зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 125.2.5 дахь заалтад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах заалтыг барьсан. Мөн сургуулийн Хөдөлмөрийн дото**** журмын 14 дүгээр зүйлийн 14.4.5 дахь хэсэг нь өмнөх дото**** журамд байгаа. Нөгөө талаас хөдөлмөрийн дото**** журамд байхгүй гэж ярьж гаргаж ирсэн. Дото**** журам нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэвлэмэл, тамга тэмдэг байхгүй. Бид нарт ийм дото**** журмыг үзье гэсэн хүсэлт тавиагүй. Өмнөх оны дото**** журам байсан. Хэрвээ дото**** журмын зүйл заалт байхгүй байсан бол үүнийг хаанаас гаргаж ирээд тушаал гаргах байсан бэ? Бүр жилийн өмнөх дото**** журамтай танилцаагүй гээд байгаа, 2 ч удаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад танилцаагүй, бид нар мэдэхгүй гэж дурдаад байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хөдөлмөрийн дото**** журам хэвлэмэл, хаанаас гаргаж өгсөн нь т****орхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Байхгүй гэсэнд дото**** журмыг хуурамчаар гаргаж өгсөн гэж хүсэлт өгөөд үзлэг хийлгэсэн. Яг тэр л дото**** журам архиваас нь гарч ирсэн. Тэр зүйл, заалт тэр чигээрээ л байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн яг ноцтой зөрчлийн хуулийг барьсан байна уу? Дараагаар нь дото**** журам гэхээсээ илүү хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан байна уу? гэдгийг шаардаж байгаа. Тэгтэл 2 хөдөлмөрийн гэрээнд хоёуланд нь гарын үсэг зурсан байна. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ямар үндэслэлээр байхгүй гээд байгааг сайн ойлгохгүй байна... гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Д.Э****ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын **** цогцолбор сургуулийн захирлын Б/**** дугаар Д.Э****т сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар т****орхойлолт, Д.Э****ийн шагнал урамшуулал авсан баримт, хх-н 12-22 дугаар хуудсыг нотлох баримтаар шинжлэн судлаагүй болохыг дурдаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хх-н 24-34 дүгээр хуудсанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, хх-н талд хариуцагчийн хариу тайлбар, түүнтэй холбогдуулж ирсэн нотлох баримтууд, ГЭ****гийн **** цогцолбор сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймаг, Боловсрол соёл урлагийн газрын Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулийн захиргаанд гэсэн албан бичиг, сургалтын менежерийн цохолт, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай ёс зүйн зөвлөлийн хурлын шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн зөвлөлийн хурлын тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Э****ийн өргөдөл, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн сэтгэл судлаачийн тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үйлдвэрлэл хамгааллын багийн хурлын тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн захирлын дэргэдэх хурлын тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/49 дугаар сургуулийн дото**** журмын баталсан захирлын тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт байгуулсан гэрээ, 2022 оны 01 сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүүхэд хамгаалах ёс зүйн зөвлөлийн дүрэм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, 2022 оны 04 дүгэр сарын 18-ны өдрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны Ерөнхий боловсролын **** сургуулийн захиргаанд мэдэгдэл, хх-н 82-86 дугаар хуудсыг нотлох баримтаар шинжлэн судлаагүй болохыг дурдаж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж, гэрч асуулгах хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** цогцолбор сургуулийн хурлын тэмдэглэл, шүүхэд гаргасан хүсэлт, Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, ажлаас чөлөөлсөн албан бичгүүд, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн багшийн ёс зүйн дүрэм, хүүхэд цохисон самбарыг эх хувь, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос шүүхэд гаргасан тайлбар, мобикомын 99331440 утасны дугаараар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11:15 цагт утсаар ярьсан жагсаалт, 2021 оны 10, 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын лавлагаа, 8 минут 48 секундийн 1 ширхэг сидиг зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э**** нь хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуульд холбогдуулан Дархан сумын Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/**** дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,204,608 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч **** цогцолбор сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба тус сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/**** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарласан болно.

2. Дархан сумын Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/**** дугаартай Д.Э****т сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3.3, 83.3.5, 83.3.6, 123 дугаар зүйлийн 123.2.5, Захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/49 тоот тушаалаар баталсан Сургуулийн дото**** журмын 10 дугаар хэсгийн 10.2.1, 14 дүгээр хэсгийн 14.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Бага боловсролын багш Даваагийн Э*** нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэлийг ноогдуулсан... байна /хх-6/.

Хариуцагч **** цогцолбор сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Багш Д.Э**** нь 2022 оны 03 дугаар сарын 09-нд өөрийн дааж авсан анги 3-6 бүлэгтээ хичээл орж байх үедээ сурагч Б.Э***г түүний хичээл хийдэг зайгаар ажилладаг электрон самбарыг цууртал цохиж, з****он хүүхдийн халдашгүй эрх чөлөөнд халдсан байдаг...Багш Д.Э****ийн дээрх үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дото**** журамд заасан ноцтой зөрчил байх тул түүнийг ажлаас халсан... гэж тушаалын үндэслэлээ тайлбарласан болно.

3. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 132 тоот Дархан-Уул аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга-д хүргүүлсэн албан бичиг /хх-39/, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2022 ны 03 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот **** цогцолбор сургуулийн захиргаа-нд хүргүүлсэн албан бичгээр ...багш Д.Э**** нь хүүхэдтэй зүй бусаар харьцсан гомдолд ... арга хэмжээг авч хариуг эргэн мэдэгдэнэ үү. гэжээ.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 132 тоот Дархан-Уул аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга-д хүргүүлсэн албан бичиг /хх-39/-т тус сургуулийн захирал Х.Б***** нь Сургуулийн ёс зүйн зөвлөлд хандан 2 талтай уулзаж асуудлыг шийдвэрлэн хариу мэдэгдэх гэсэн цохолтыг хийсэн байна.

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулийн Ёс зүйн зөвлөл Д.Э**** багшийн гаргасан үйлдлийн талаар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, хурлаас 01 дугаартай Нэг. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022.03.14-ний өдрийн 132 тоот албан бичгийн хүрээнд сургуулийн ёс зүйн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдан гомдлыг хэлэлцэж, бага боловсролын багш Д.Э**** багшийн хүүхэд цохисон нь асран хамгаалагчийн гомдол мэдүүлэг, нотолгоо баримтаар нотлогдож байгаа тул төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.2.2-т заасан сануулах арга хэмжээ авсныг сургуулийн удирдлагад уламжилж байна.

Хоёр. Бага боловсролын багш Д.Э****т харилцаа хандлагадаа анхаарч, дахин багшийн ёс зүйн зөрчил гаргаагүй ажил үүргээ гүйцэтгэхийг санууллаа гэсэн шийдвэрийг гаргаж, сургуулийн удирдлагад хүргүүлсэн ба гэрч А.Баасанбат шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ ...дээрх асуудлаар Д.Э**** багшид арга хэмжээ авсан байгаа. ...Ёс зүйн хороогоор орсон багш зэрэг авах, бусад нэмэгдэл цалин авах асуудлууд нь байхгүй болно. ...авсан арга хэмжээ биелэгдэх ёстой. ...хор хөнөөл маш өндөр гэж ойлгож болно... гэж мэдүүлсэн болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд багш Д.Э****ийн хүүхэдтэй зүй бус харьцсан буруутай үйлдэлд тус сургуулийн Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаар шийдвэрээр түүнд сануулах арга хэмжээ авсан болох нь тогтоогдож байна.

4. Шүүх нь **** цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/**** дугаар Д.Э****т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэнэ.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3.3, 83.3.5, 83.3.6-т заасан зохицуулалтыг үндэслэл болгон сахилгын шийтгэл ногдуулсан боловч уг хуулийн заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй, байхгүй заалтыг үндэслэн тушаал гаргасан байна.

Хариуцагч тал ...Захирлын Б/**** тоот тушаалд 83 дугаар зүйлийн 83.3, 83.5, 83.6 гэхийг илүү 3-ын тоо нэмж бичин техникийн алдаа гаргасан... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараар зөвтгөн шийдвэрлэх боломжгүй болно.

Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтын гаргаж буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой.

Тус сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/**** дугаар тушаалаар Д.Э**** нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан боловч уг тушаалд Д.Э****ийн ямар үйлдэл эс үйлдэхүйн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа талаар огт тусгаагүй байна.

Хариуцагч тал ... Д.Э**** нь хүүхэд з****сон ноцтой зөрчил гаргасан тул энэхүү буруутай ёс зүйн зөрчилд нь ажлаас халах шийтгэл ногдуулсан... гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-т Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасан байх тул Д.Э****ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүүхэдтэй зүй бус харьцсан сахилгын зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр **** цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/**** дугаар Д.Э****т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э****ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс т****орхойлох журмын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг т****орхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр т****орхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Э****ийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 990,351 төгрөг /(670,375+1,005,563+1,295,117):3/ буюу 2022 оны 04 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааг 6 сарын хугацаагаар тооцон нийт 5,942,106 төгрөгийг хариуцагч Дархан сумын ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Д.Э****т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн үлдэх шаардлага болох 1,262,502 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Д.Э****ийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамж 180,223 төгрөг /110,023+70,200/-ийг гаргуулан төрийн сангийн орлог**** оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э****ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Дархан сумын ерөнхий боловсролын **** цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5,942,106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э****т олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,262,502 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э**** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 180,223 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлог**** оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА