Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/02240

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/02240

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АӨСҮТ-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 53,774,595.05 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Н.Снь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оноос АӨСҮТУТҮГ-т ажиллаж эхэлсэн бөгөөд арьс гоо заслын их эмч, поликлиникийн эрхлэгч, клиникийн 3 дугаар тасгийн эрхлэгч, 2020 оноос ЭМТҮЧАБ-ын албаны даргаар тус тус ажилласан. Гэвч ажил олгогч нь хууль бус үндэслэлээр АӨСҮТ-ийн чанарын албаны даргын албан тушаалаас чөлөөлж өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар тушаал гаргасан. Ажил олгогчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот Н.С-ыгажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж томилсон болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэрээр тогтоож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллагын зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, нэг ч удаа дуудаагүй, уулзаагүй, ажилдаа эргэн орох талаар мэдэгдээгүй тул миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, цалин хөлс аваагүй болно. Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43,170,521 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тухайн өдрөөр тооцон 10,284,081.8 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 53,774,595.05 төгрөг гаруулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч О.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: АӨСҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга Н.С-ийнөргөдлийг үндэслэж 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Клиникийн 2 дугаар тасгийн их эмчээр томилсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны даргын ажилд эгүүлэн томилсон. Энэхүү маргаан нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны даргын ажил үүргээ гүйцэтгэхээр ажлын байранд ирсэн даруйд түүнд ажлыг нь хүлээлгэн өгч ажил үүргийг нь гүйцэтгүүлэхэд бэлэн байсан. Өөрөөр хэлбэл 2021 оны 06 сарын 29-ний өдрөөс эхлэн АӨСҮТУТҮГ нь нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд ажиллуулах шүүхээр тогтоосон цалингийн нөхөн олговрыг олгох үүргийг хүлээснээс бус дуудаж уулзах, ажилдаа эргэн орохыг мэдэгдэх үүрэг хүлээгээгүй болно.

Нэхэмжлэгч Н.С-ыгЭрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс клиникийн 2 дугаар тасгийн их эмчээр томилсон. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тушаал гарснаас хойш Н.Снь ажил үүргээ огт гүйцэтгээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Дээрх тушаалаар Н.С-ыгажлаас халаагүй учраас тэрээр тушаалыг эс зөвшөрсөн ч клиникийн 2 дугаар тасгийн их эмчийн ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байсан. Энэ ч утгаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасан, нэхэмжлэгчийг Б/246 тоот тушаалаар гэрээг цуцлаагүй харин өөр ажилд шилжүүлсэн тул шүүх дээрх 2 албан тушаалын хоорондох цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэн цалингийн нөхөн олговорт 811,425 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Тус шийдвэрт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэлх 3 сар, 10 хоногт тооцвол нийт 811,425 төгрөг байна. гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид цалингийн олговор 811,425 төгрөгийг олгосон байхад дахин энэ хугацааны цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Байгууллагын даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/123 тушаалаар түүнийг ажилд нь эгүүлэн томилсон боловч Н.Снь үүрэгт ажилдаа ирээгүй, гүйцэтгээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/82 тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс:

 

-Н.С-ийниргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт

-төрийн мэдээллийн сангаас гаргуулсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

-Н.С-ийншүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт

-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 181/ГХ2022/00217 дугаартай гүйцэтгэх хуудас

-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2022/02721 дугаартай захирамж

-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 дугаартай шийдвэр

-Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 633 дугаартай магадлал

-Улсын дээд шүүхийн 2021 оны 06 сарын 29-ний өдрийн 001/ШХТ2021/00312 дугаартай тогтоол

-Н.С-ийн№000171957 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

АӨСҮТ-ийн захирал Ц.Уранчимэгт гаргасан Н.С-ийнхүсэлт

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4/690 дугаартай хариу мэдэгдэх хуудас

 

Хариуцагчаас:

 

-АӨСҮТ-ийн Л.Бд олгосон 2022 оны 04 дүгээр сарын 13ы өдрийн 01/153 дугаартай итгэмжлэл

- АӨСҮТ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-Хариуцагчийн 2022 оны 05 сарын 03-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар,

-АӨСҮТ-ийн захирал Ц.Ут гаргасан Н.С-ийнхүсэлтийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангахгүй/

-АӨСҮТ-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18ы өдрийн Б/123 тоот тушаал

-АӨСҮТ-ийн захирлын 2022 оны 0дүгээр сарын 01ий өдрийн Б/82 тоот тушаал

-АӨСҮТ-ийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Н.Сугармаад хүргүүлсэн албан бичиг

-АӨСҮТ-ийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн Н.Сугармаад хүргүүлсэн албан бичиг

-АӨСҮТ-ийн ажилчдын 2021 оны 1,2 дугаар сарын нйигмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан

-АӨСҮТ-ийн ажилчдын 2020 оны 1,2,3,4,5,11,12 дугаар сарын нйигмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан

-Монгол шуудангийн №20/4 дугаартай нэхэмжлэх нотлох баримтаар ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжаар:

-Н.С-ийннийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт хэрэгь авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч Н.Снь АӨСҮТУТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 53,774,595.05 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, эдгээр шаардлагаа бүхэлд нь дэмжсэн.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 633 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №001/ШХТ2021/00312 тогтоолоор Н.С-ыгАӨСҮТУТҮГ-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын ажилд эгүүлэн томилсон боловч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд нь эгүүлэн томилоогүйгээс өнөөдрийг хүртэл ажилгүй, цалин хөлсгүй хохирч байгаа тул 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн буюу тус байгууллагын Чанарын албаны даргаас өөр албан тушаалд шилжүүлсэн Б/246 тоот тушаал гарсан өдрөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг гаргуулна гэж тайлбар гарган мэтгэлцсэн.

6. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Н.Снь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажил үүргээ огт гүйцэтгээгүй, хэрэв ажлын байрандаа өөрөө ирсэн бол үүрэгт ажлыг нь гүйцэтгүүлэх байсан, ажил олгогч нь шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилох үүрэгтэй боловч Н.С-ыгдуудаж уулзах, ажилдаа эргэн орохыг мэдэгдэх үүрэг хүлээгээгүй, байгууллагын даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/123 тушаалаар түүнийг ажилд нь эгүүлэн томилсон боловч Н.Снь үүрэгт ажилдаа ирээгүй, гүйцэтгээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/82 тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ГХ2022/00217 гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2022/02721 захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 633 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №001/ШХТ2021/00312 тогтоол, Н.С-ийннийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, АӨСҮТУТҮГ-ийн гэрчилгээ, Ажилд эгүүлэн томилох тухай АӨСҮТ-ийнзахирлын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/123 тушаал, Ажлаас чөлөөлөх тухай АӨСҮТ-ийнзахирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тушаал, Тайлбар гаргуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 албан бичиг, Мэдэгдэл хүргүүлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/131 албан бичиг, АӨСҮТ-ийнажилчдын 2020, 2021 оны нийгмийн даатгалын шимтэгл ногдуулалтын тайлан, шуудангийн төлбөр төлсөн тооцооны хуудсууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан чигээр ирүүлсэн Н.С-ийннийгмийн даатгалын тодорхойлолт, Хүсэлт гаргах тухай 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Н.С-ийнажил олгогчи хандан гаргасан өргөдөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний дөрийн 4/690 тоот Хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

8. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 633 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №001/ШХТ2021/00312 тогтоолоор Н.С-ыгАӨСҮТУТҮГ-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын ажилд эгүүлэн томилсон боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй байна.

 

9. Ажил олгогчоос Н.С-ыгажилд нь эгүүлэн томилсон ч ажилдаа өөрөө ороогүй тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалзаж, Н.С-ыг2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгч талаас уг тушаалыг гардуулж өгөөгүй, өөрт нь мэдэгдээгүй талаар тайлбар гаргаж маргасан. Шүүхээс Н.С-ыгажилд эгүүлэн томилсон тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан эсэх, тушаал гарсныг нэхэмжлэгч мэдэж байсан эсэх асуудлыг тодруулахад, нэхэмжлэгч уг тушаалыг мэдээгүй талаар, мөн гардаж аваагүй талаар тайлбар гаргасныг хариуцагч няцааж чадаагүйгээс гадна хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд уг тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй талаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

10. Түүнчлэн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4/690 тоот Хариу мэдэгдэх хуудас-т Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар дурдсан байх тул шүүхийн шийдвэр биелэгдсэн, Н.С-ыгүүрэгт ажилд нь эгүүлэн томилсон гэж үзэхгүй.

11. Ажил олгогч нь ажилтныг ажилд эгүүлэн томилсон тохиолдолд хөдөлмөрийн харилцаа үүсч буй нөхцөл байдлыг өөрөө мэдэгдэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.

12. Иймд Н.С-ыгажилд эгүүлэн томилсон тухай ажил олгогчийн шийдвэрийг мэдэгдээгүй, ажилд нь буцаан аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа яагаад ажилдаа ороогүй талаарх тайлбар /2022.01.28-ны өдрийн 01/49 тоот албан бичиг/, мэдэгдэл /2022.03.24-ны өдрийн 01/131/ гэх мэт албан бичгийг нэхэмжлэгчид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа хүргүүлсэн нь ач холбогдолгүй байна.

13. Хариуцагч АӨСҮТнь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар Н.С-ыгүүрэгт ажилд нь эгүүлэн томилсон байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан тул 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тушаалаар ажлаас чөлөөлсөн гэх боловч нэхэмжлэгчид энэ хугацаанд цалин хөлс олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгээгүй байх хугацаанаас хойш өнөөг хүртэл АӨСҮТУТҮГ-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын албан тушаалд өөр хүн томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдсон тул Н.С-ыгажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн эдгээр тушаалууд нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй гэж шүүх дүгнэв.

14. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлтэй.

15. Харин нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг АӨСҮТ-ийнзахирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот тушаалаар Н.С-ыгЧанарын албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн хугацаанаас тооцоолж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь АӨСҮТ-ийнзахирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот тушаалаар Н.С-ыгЧанарын албаны даргын албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотойгоор Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 7.206.778 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Н.С-ийннэхэмжлэлтэй, АӨСҮТ-дхолбогдох хэргийг өмнө нь шүүх шийдвэрлэсэн.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.С-ыгАӨСҮТУТҮГ-т Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын ажилд эгүүлэн томилж, олговорт 811,425 /найман зуун арван нэг дөрвөн зуун хорин таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Сугармаад олгож, үлдэх 6,395,353 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байх тул энэхүү шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойшхи нөхөн олговрыг цалин хөлсний нөхөн олговор гаргуулах хүртэлх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагадаа тодорхойлсон хугацаа буюу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл тооцох нь хуульд нийцнэ.

 

16. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 633 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №001/ШХТ2021/00312 тогтоолоор Н.С-ыгАӨСҮТУТҮГ-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын ажилд эгүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримталсан, талуудын хооронд бий болсон цалин хөлс, нөхөн олговортой холбоотой маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө бий болсон тул Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн зохицуулалтыг баримталж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

17. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо шаардсан хугацаа буюу 2202 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх цалин хөлсний нөхөх олговрыг гаргаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

18. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэсний дагуу Н.С-ийнажиллаж байсан /2020 оны 8, 9, 10/ нэг сарын дундаж цалин хөлс нь 2,147,679.67 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 102,270.46 төгрөг болох нь хэрэгт авагдсан Н.С-ийннийгмийн даатгалын лавлагаанаас тогтоогдож байна. /нийт 17 сар 7 хоног/

19. Нэхэмжлэгч Н.С-ийн2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 37,226,447.59 төгрөг болж байх тул Хөдөлмөрийн тухай хууль/1999/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан АӨСҮТУТҮГ-аас холбогдох нөхөн олговрыг гаргуулан Н.Сд олгож, үлдэх хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

20. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу АӨСҮТУТҮГ нь нэхэмжлэгч Н.С-ийннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан АӨСҮТУТҮГ-аас 37,226,447.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,548,147.46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.С-ийнтөлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг АӨСҮТУТҮГ-т үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Снь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 345,502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД