Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 137/ШШ2022/00483

 

 

 

 

         2022       11            29

    137/ШШ2022/00483

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх  хэлтэст холбогдох

 

            Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “*******,******* тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарантуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч*******, хариуцагчийн төлөөлөгч Т.Отгонтуяа, гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:******* миний бие эхнэр О.Алтанцэцэгийн хамт Капитрон банкнаас 35,000,000 төгрөг зээлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 97-1 тоот хаягт байрлах*******ийн өмчлөлийн 38 м.кв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн. Гэвч цар тахлын улмаас ажил орлогогүй, олсон бага хэмжээний орлогоо бага насны дөрвөн хүүхэддээ зарцуулдаг байсан тул зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Улмаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр 46,586,728 төгрөгийг******* надаас болон эхнэр О.Алтанцэцэг нараас гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тус орон сууцыг үнэлсэн байх бөгөөд тус үнэлгээний тайлантай 2022 оны 05 сарын 28-ны өдөр танилцлаа. Тус үнэлгээг******* миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус орон сууц нь мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн байна. Иймд тус үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Жич:******* миний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж тус үнэлгээний талаар гомдол гаргасан боловч мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд хандах хуулийн хугацаа дуусах гэж байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа газрын харъяа шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл дээр тодорхой бичсэн байгаа. Орон сууцыг үнэлсэн үнэлгээний тайлантай 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцсан. Тус үнэлгээг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тус орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Тус орон сууц нь 1 мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Үнэлгээний талаар харьцуулсан баримт байхгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас Цолмонд өгсөнөөр үнэлгээтэй танилцсан, 05 сарын 28-нд хүлээж авсан гэсэн баримт хэрэгт байхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            3.Хариуцагчийн төлөөлөгч Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан*******ийн өмчлөлийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97 дугаар байрны 1 тоотод байрлах 38 м.квадрат орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авч “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон байгаа. Тус хэлтсийн зүгээс “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан үнэлгээг бодитой гаргасан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр 1,500,000 төгрөгөөр үнэлэх ёстой гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Төлбөр төлөгч Баттулга нь Улаанбаатар хотод оршин суудаг ба бидэнд хаягаа хэлдэггүй, манай зүгээс  үнэлгээтэй танилцахыг 2022 оны 05 сарын 18-нд утсаар мэдэгдсэн байдаг. Цолмон гэх хүн очиж авна гэж хэлсэний дагуу манай байгууллага 20-нд Цолмон гэх хүнд өгсөн. Бидэнд оршин сууж байгаа хаягаа хэлсэн бол шуудангаар явуулах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт:******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааны дотор гаргаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан материалуудыг шинжлэн судалж үзэхэд иргэн Цолмон гэдэг хүнээр  дамжуулж 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг авсан байдаг. Шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзсэн.

Хоёрдугаарт: Үнэлгээний талаар яригдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргачлалтай холбоотой асуудал байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр шинжээч хоёр төрлийн үнэлгээний аргаар үнэлсэн. Гэхдээ эцсийн дүгнэлтээ гаргахдаа  зах зээлийн хандлагын аргыг баримталж гаргасан гэсэн байгаа. Зах зээлийн хандлагын аргыг ашиглахдаа жишиж байгаа хөрөнгүүдээ үнэлгээ тогтоолгож байгаа хөрөнгөөс 20-30 жилийн өмнө ашиглалтад орсон, байршлын хувьд хотын төвөөс зайдуу үл хөдлөх хөрөнгийг сонгож үнэлсэн байдаг. Гуравдагч этгээдийн зүгээс үнэлгээний тайланг өндрөөр үнэлсэн гэж үзэж байгаа. Гэхдээ 40,306.282 төгрөгийг энэ хурал дээр өндрөөр үнэлсэн гэж үзсэнгүй. Нэхэмжлэгч талаас гаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай шаардлагыг эсэргүүцэж, хариуцагч талыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

            5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* шүүхэд ирүүлсэн гаргасан тайлбартаа: “З.Баттулгын Капитрон банкнаас  зээлсэн 35,000,000  төгрөгийн зээлийн барьцаанд  Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэгт байрлах 97-р байрны  3 өрөө 38 м2  талбайтай хувийн орон сууц нь иргэн*******ийн  үл хөдлөх хөрөнгө бөгөөд тус байрыг уг зээлийн барьцаанд түр хугацаагаар  гэсэн тохиролцоотойгоор  тавьсан юм. Гэвч*******  нь миний итгэлийг  алдсанаар  үл барам авсан зээлээ төлөхгүй  одоогоор зээлийн өрийн хэмжээ 46,586,728 төгрөгт хүрсэн. Улмаар зээлийн өрөө  миний өмчлөлийн  барьцаа хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэл хангуулахаар   увиагүй үйлдэл  хийж байгаад  миний эрх  ноцтойгоор зөрчигдөж байна гэж үзэж байна. 

-Үүний дараа ШШГХ-т ажиллагаа явагдаж  тус орон сууцыг  Ашид билгүүн ХХК нь  40,306,282 төгрөгөөр үнэлжээ. Тус үнэлгээг ******* миний бие нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий дээгүүр  үнэлсэн гэж үзэж байна. Иймд тус үнэлгээг  тусгай мэдлэг шаардсан үнэлгээний  компаниар  дахин үнэлүүлж үнэлгээг  хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            6.Нэхэмжлэгч талаас төлбөр төлөгч О.Алтанцэцэг,******* нарт 2022 оны 05 сарын 18-ны өдөр  хүргүүлсэн мэдэгдэл /хх-ийн 6,/

 

-2022 оны 05 сарын 18-ны өдөр “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны  үнэлгээний тайлангийн хуулбар /хх-ийн 7-28/ зэргийг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

7.Хариуцагч талаас 2022 оны 12 сарын 14-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90/,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 сарын 04-ний өдрийн 132 дугаартай шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 17 дугаартай магадлалын хуулбарууд /хх-ийн 91-99/,

-2022 оны 01 сарын 21-ний өдрийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97 дугаар байрны 1 тоотын орон сууцыг битүүмжилсэн тухай тогтоол болон эд хөрөнгө хураан авах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 43, 47/,

-2022 оны 04 сарын 28-ны өдрийн Ашид билгүүн ХХК-нийг шинжээчээр томилсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 49-50/,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн төлбөр авагч Капитрон банканд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн мэдэгдлийн хуулбар, түүнийг хүлээлгэн өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 51-52/,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн төлбөр төлөгч О.Алтанцэцэг,******* нарт хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн мэдэгдлийг Б.Цолмон гэгчид хүлээлгэн өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 54/,

-Хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлангийн хуулбар /хх-ийн 55-73/ зэргийг нотлох баримаар шүүхэд өгсөн.

            Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх  хэлтэст холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “*******,******* тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Шүүхийн шийдвэрээр төлбөрийг О.Алтанцэцэг,******* нараас гаргуулахаар шийдвэрлэсэн ба дээрх хоёр төлбөр төлөгчийн хэн  аль нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

1.Нэхэмжлэгч нь ” тус орон сууц нь мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн “гэж шаардлагаа тодорхойлсон,

 

-хариуцагч нь “тус хэлтсийн зүгээс “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан үнэлгээг бодитой гаргасан байна гэж үзэж байгаа, нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр 1,500,000 төгрөгөөр үнэлэх ёстой гэж үзээд байгаа нь тодорхойгүй, төлбөр төлөгч Баттулга нь Улаанбаатар хотод оршин суудаг ба бидэнд хаягаа хэлдэггүй, манай зүгээс  үнэлгээтэй танилцахыг 2022 оны 05 сарын 18-нд утсаар мэдэгдсэн байдаг. Цолмон гэх хүн очиж авна гэж хэлсэний дагуу манай байгууллага 20-нд Цолмон гэх хүнд өгсөн” гэж маргасан,

 

-гуравдагч этгээд******* “Одоогийн үнэлсэн байгаа 1,060,000 төгрөгөөр үнэлсэн ч надад өндөр байна. Тийм учраас 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх  үндэслэл байхгүй” гэж тайлбар гаргаж,

 

-гуравдагч этгээдийн төлөөлөгч******* “үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргаагүй, Ашид билгүүн ХХК нь тухайн орон сууцыг үнэлгээг өндрөөр үнэлсэн гэж бид бүхэн үзэж байсан боловч өнөөдрийн хурал дээр 40,306.282 төгрөгөөр үнэлсэнийг өндрөөр үнэлсэн гэж үзсэнгүй” гэж хариуцагч талыг дэмжиж тайлбар гаргасан болно.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаартай шийдвэрээр хариуцагч О.Алтанцэцэг,******* нараас зээлийн гэрээний үүрэгт 46,197,789 төгрөг гаргуулах, үүргээ биүлүүлээгүй тохиолдолд гуравдагч этгээд*******ийн өмчлөлийн  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт байрлах 97 дугаар байрны 1 тоотын 38 мкв талбай бүхий, Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн  дугаартай орон сууцны үнийн дүнгээс  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэр биелэгдээгүйн улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22090004 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  үүсгэн явуулсан байх бөгөөд 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүлжилж, 2022 оны 01 сарын 28-ны дотор төлбөрийг төлөхийг мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч нар нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас 2022 оны 04 сарын 14-ний өдөр  эд хөрөнгө хураан авах тухайн тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт байрлах 97 дугаар байрны 1 тоотын 38 мкв талбай бүхий, Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн  дугаартай орон сууцыг хурааж, хадгалалт хамгаалалтыг*******т хариуцуулсан байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 22090004/05 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар талуудад мэдэгдсэн. Баттулга, Алтанцэцэг нар нь зээлийн барьцаа хөрөнгөндөө үнийн санал, ирүүлээгүй бөгөөд барьцаа хөрөнгийн өмчлөгч Оюунцэцэг нь зээлийн барьцаа хөрөнгийг 41,808,963 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн, төлбөр авагч Капитал банк нь 2022 оны 04 дүгээр сарын 28-нд үнийн санал өгөхөөс татгалзаж, хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтээ ирүүлсэн” гэж тайлбарлах боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй ч талууд дээрх асуудлаар маргаагүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг баримтлан 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 04 дүгээртэй тогтоолоор Ашид билгүүн ХХК-г шинжээчээр томилж, эрх үүргийг танилцуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт байрлах 97 дугаар байрны 1 тоотын 38 мкв талбай бүхий, Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн  дугаартай орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоохыг даалгасан,

 

-Ашид билгүүн ХХК нь шинжээч томилох тогтоолын дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 40,306,282 төгрөгөөр үнэлж, 2022 оны 05 сарын 10-ны өдөр үнэлгээний тайланг гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлсэн байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч, үнэлгээний талаарх мэдэгдлийг тухайн өдөртөө төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдэж, 05 дугаар сарын 20-ны өдөр төлбөр авагчийн төлөөлөгч Б.Цацралтуяад, төлбөр төлөгч*******тай утсаар ярьсаны дагуу Б.Цолмон нарт танилцуулах, гардуулах ажиллагаа хийгдсэн нь хэрэгт авагдсан мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот /хх-ийн 51, 53/,  шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл  /хх-ийн 52, 54/, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн  шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгч*******тай утсаар ярьж, үнэлгээний талаар мэдэгдсэн, түүний хэлсний дагуу Б.Цолмонд үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2022 оны 05 сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн “ хуулбар үнэн” тэмдэг дарж, хуулбарлаж өгсөн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч тал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан хугацаа буюу 3 хоногийн дотор дүгнэлтийг танилцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээний  талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаж болох талаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан байна.

 

Нэхэмжлэгч тал нь Ашид билгүүн ХХК-ний үнэлгээг Цолмон гэгчид “үнэлгээ гардан авах” эрх олгоогүй гэх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас тухайн хүнээр дамжуулан авч танилцсан болохоо шүүх хуралдаанд тайлбарласан, мөн 2022 оны 05 дугаар сарын 28-нд хүлээн авч танилцсан гэх боловч энэ байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч тал нь шүүх хуралдаанд “ нэхэмжлэгч З.Баттулгыг Улаанбаатар хотод амьдардаг, гэрийн хаягаа хэлдэггүй, үнэлгээг утсаар мэдэгдсэний дагуу Цолмон гэх хүнд өгсөн, гэрийн хаягаа хэлсэн бол шуудангаар хүргүүлэх боломжтой байсан” гэсэн агуулгаар тайлбар гаргадаг бөгөөд нэхэмжлэгч тал дээрх тайлбартаа маргахгүй байгаа нь үнэлгээ гарсан талаар утсаар мэдсэн, үнэлгээг Цолмон гэх хүнээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас авч танилцсанаа няцаахгүй байна гэж үзлээ.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч тал нь эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 10-12 хоногийн дараа гомдлоо гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талууд дээрх хуульд заасан хугацааг баримталж, шүүхэд гомдлоо гаргасан эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

2. Нэхэмжлэгч тал нь ” тус орон сууц нь мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн “ гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар талууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг  өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Гэтэл нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлийг хэрэгт нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл шинжээч нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханш үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх байсан гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, чухам ямар үндэслэлээр 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх байсан гэж үзсэнээ тайлбарлаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим нь талууд өөрсдөө шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтыг хуульд заасан  үндэслэл журмын дагуу гаргаж өгөх, түүнийгээ үндэслэн мэтгэлцэх юм.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “*******,******* тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

            3.Гуравдагч этгээд*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй болохоо мэдэгдсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д зааснаар нэхэмжлэгч З.Баттулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх  хэлтэст холбогдох хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “*******,******* тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А. ЦЭРЭНХАНД