Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/04442

 

 

 

 

 

 

2022 10 26

101/ШШ2022/04442

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Б.Гын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Я.Б-т холбогдох

 

Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амар /№2563/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Г нь иргэн Я.Бтай 2013 онд газар худалдах, худалдан авах замаар анх танилцаж байсан. 2013 онд Баянзүрх дүүргийн 0 тоот хаягтай 1400 мкв бүхий газрыг худалдаж авах санал тавьж, улмаар аав Д.Бтай хамтарч уг газрыг 16,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэтэл Я.Б нь нэгэнт газартай болж байгаа юм чинь хамтарч бизнесийн үйл ажиллагаа явуулья, тухайн газар дээр зоорь агуулах барья гэж санал тавьж байсан. Энэхүү саналыг аав Д.Бтай ярилцаж байгаад хүлээн зөвшөөрч хамтарч үйл ажиллагаа явуупахаар тохирсон. 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Я.Бтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж зоорь, агуулахын зориулалтай баригдах иж бүрэн барилгыг хамтран барьж, өмчлөхөөр тохирсон билээ. Гэрээгээр барилга бүрэн баригдаж дуусах хүртэлх зардлыг 50/50 хувиар тооцож гаргахаар тохирсон. Ийнхүү тохиролцооны үндсэн дээр 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Э ХХК-ийг 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр миний бие болон Я.Б нар нь 50\50 хувиар эзэмшихээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Миний бие өөрийн 50 хувийн хувьцааг 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн аав Д.Бд шилжүүлсэн. Энэ нь тухай барилгыг барьж дууссаны дараа компанийн өмчлөлд шилжүүлэх байсан юм. 2014-2017 оны хугацаанд миний бие болон аав Д.Б нар өөрсдийн хөрөнгөөр 90 хувийн гүйцэтгэлтэй зоорь, агуулахын зориулалттай байгууламжийг барьж, Э ХХК-ийн үндсэн хөрөнгөнд 219,664,818 төгрөгөөр бүртгэж, 2016 оны санхүүгийн тайландаа тусгасан. Энэхүү барилгыг барихад Я.Б нь ямар ч хөрөнгө оруулалт оруулаагүй болно. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Я.Бын эзэмшиж байсан Э ХХК-ийн 50 хувийн хугацааг шилжүүлэн авсан юм. Гэвч энэхүү хувьцааны эрх шилжүүлэхтэй холбоотой асуудалд Я.Бын зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,000,000 төгрөг гаруулах, хөрөнгө оруулалт болон хохиролд 501,000,000 төгрөг гаргуулах туахй нэхэмжлэл гаргаж 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 91 дугаар шийдвэрээр Б.Г надаас зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулж Я.Бт олгохоор шиидвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь: ...Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт, утасны яриа зэргээс хувьцаа худалдах худалдан авах гэрээний үнэ нь 130,000,000 төгрөг байсан гэж дүгнэлээ. Хувьцаа худалдах худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Б нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар гуравдагч этгээд буюу хүү Б.Гоор төлүүлэхээр үүргээ шилжүүлжээ. Хариуцагч Б.Г нь үүргийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Я.Бтай харилцан тохиролцож компанийн эрх шижлүүлэх, компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилж, уг зээлийн гэрээгээр Б.Г нь 100,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алданги төлөхөөр тохиолцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд үүргийг солихоор тохиролцсон, 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасантай нийцсэн байна ... гэж дүгнэсэн. Түүнчлэн шүүхээс ... Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Э ХХК-иас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1400 мкв талбай бүхий газар дээр үйлдвэрийн зориулалттай 1,152 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр барихад нэхэмжлэгч Ч.Б нь тухайн барилгад 130,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 160,000,000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Бүгд найрамдах Хятад улсаас оруулж ирсэн хөрөнгө оруулалтын мөнгийг цаг тухайд төлөөгүй улмаас бусдаас зээлсэн мөнгөө хугацаа хэтрүүлж хүү алданги ханшийн алдагдал зэргээс болж 214,000,000 төгрөгийг төлж хохирсон гэж нийт 501,00,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. ...Нэхэмжлэгчийн гаргасан баримтаар 130,000,000 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдохгүй байна. ...Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 501,00,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Я.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ... гэж дүгнэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаар Я.Б нь Баянзүрх дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,400 мкв талбай бүхий газар дээр үйлдвэрийн зориулалттай 1,152 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулахад ямар ч хөрөнгө оруулалт оруулаагүй болох нь тогтоогдсон юм.Түүнчлэн Я.Б нь барилга барихад ямар ч хөрөнгө оруулалт оруулаагүй Э" ХХК-ийн 50 хувийн хувьцааг нь 130,000,000 төгрөгөөр худалдсан болж, Б.Г надаас 150,000,000 төгрөг авахаар болсон.

Иймд хариуцагч Я.Баас хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 67,196,328 төгрөгөөр багасгаж, 62,803,672 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Я.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсаны үндсэн дээр 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай Э ХХК-ийг байгуулж, 50, 50 хувийн хувьцааг хамтран эзэмшихээр Б.Г, Я.Б нар нь үүсгэн байгуулсан. Б.Г нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Э ХХК-ийн 50 хувийн хувьцаагаа н.Бд шилжүүлж өгсөн байна. Тэгэхээр Б.Гын хувьд энэ нэхэмжлэлийг гаргах боломжгүй болсон. Учир нь хамтран ажиллах гэрээнээс өмнө Б.Г нь гараад өөрийн аавыгаа үлдээсэн. Аавдаа шилжүүлсэн гэх боловч тус тусдаа хүмүүс бөгөөд Б.Гын зүгээс хамтран ажиллах гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж аав нь энэ гэрээг үргэлжлүүлнэ гэж заагаагүй байгаа. Тэгэхээр 50 хувийн зардлыг нэхэмжлэх эрх байхгүй. Нэхэмжилж байгаа дүн нь санхүүгийн тайлангаар батлагдана гэх боловч санхүүгийн тайлан нь 2014, 2015 онд үйл ажиллагаа явуулаагүй икс тайлан өгсөн. 2016 онд үйл ажиллагаа явуулсан гэх боловч 2014, 2015 оны тайлангаа Баянзүрх дүүргийн төрийн сангийн ажилтан н.Өаар баталгаажуулж өгсөн. 2016 оны тайлангийн хувьд ямар нэгэн баталгаажуулсан тайлан байхгүй. Засвартай гар тайлан өгсөн байдаг. Сүүлийн үед татварын тайланг цахимаар авдаг болсон бөгөөд цахимаар авахдаа баталгаажуулсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Бүх аж ахуйн нэгжүүд аудитаар баталгаажуулсан тайлан нь хүчин төгөлдөр, үндэслэлтэй тайлан гэж үзэж байгаа. Гэтэл Э ХХК-ийн 2016 оны тайландаа икс тайлан гаргаж өгсөн байж байгаад түүнийгээ засварлаж шүүхэд гаргаж өгсөн байдаг. Жишээ нь санхүүгийн тайлан дээрээ үндсэн хөрөнгийн хэсэгт 219,664,818 төгрөг гэдгийг хажуу баганад нэмж бичсэн байна. Тайланг анх гаргахдаа эздээс оруулсан 1,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгө гэж бүртгэсэн, тэгэхээр энэ хөрөнгө зөв санхүүгийн тайлантай байсан бол үндсэн хөрөнгийн 219,664,818 төгрөгийг үндсэн хөрөнгийн актив хэсэгт бүртгэгдэнэ. Актив хэсэгт ингэж бүртгэгдээд активын нийлбэр дүн нь 220,664,818 төгрөг байх байсан. Гэтэл тэрийг нь тавихгүй хөл дүнгээ 1,000,000 төгрөг гэж бичсэн байгаа. Санхүү хөрөнгийн блансын тайланд активын дүн нь тэнцүү байх ёстой гэж журмаараа зохицуулсан байдаг. Гэтэл эздийн өмч, өр төлбөр, хөрөнгө оруулалтын хэсэгт мөн адил гараар эздийн өмч 219,664,818 төгрөг гэж бичсэнээс ар талын эздийн өмчлөлийн хөрөнгийг 1,000,000 төгрөг гэж бичсэн. 220,664,818 төгрөгийг огт тусгаагүй, засвартай тайланг шүүхэд өгсөн байна. Мөн санхүүгийн тайлангийн блансын дүнг буруу хийснээс гүйлгээний тайлан, орлого, үр, дүн, санхүүгийн засвар оруулсан байна. Орлого үр дүнгийн тайланг икс тайлангаар өгчихөөд дараа нь оны эцсийн хэсэгт 1,000,000 төгрөг байсныг өөрөө дураараа зардал гээд 219,664,818 төгрөгийг бүртгэсэн байна. Тэрийгээ хөл дүнгээр тааруулаагүй, тааруулаад тавихдаа Орлого үр дүн болон мөнгөн гүйлгээний тайлан дээр тэр дүнгээ эцсийн үлдэгдэл буюу 219,664,818 төгрөг гэж бүртгэсэн байгаа. Энэ нь юу харуулж байна вэ гэхээр нийт орлогоосоо, нийт зардлыг хасаад үлдэх хэсгийг каст байгаа буюу харилцах бэлэн мөнгө гэж тооцдог бол энэ хүн надад бол 219,664,818 төгрөг байна аа гэж санхүүгийн тайлангаар тайлагнасан байна. Тэгэхээр энэ хүн хөрөнгө оруулалт хийгээгүй. Мөнгөн хэлбэрээр тухайн компанид хөрөнгө нь байна гэдэг тайланг өгсөн байна. Мөн санхүүгийн тайлангийн тодруулгын хэсгийн 11-д дуусаагүй барилгыг 2013 онд эхлүүлсэн түүний төсөвт өртөг нь 300,000,000 төгрөг гэж тайлагнасан байна. 2020 онд дуусна гэж тайлагнаад түүнийгээ 219,000,000 төгрөг гэж бүртгээд барилга, үндсэн хөрөнгө гэж байсан. Тухайн компани нь барилга, үндсэн хөрөнгийг тухайн компани нь бүртгэж авахдаа ТУЗ-тэй бол тухайн хурлаар хуралдаж зах зээлийн үнийг тооцож өмчлөлдөө бүртгэж авдаг. ТУЗ байхгүй бол хөрөнгийг хөдлөнгийн аудитын компани хөлсөлж, үнэлүүлж тайланд тусгаж авах ёстой. Гэтэл тэр бүртгэл хийгдээгүй. Мөн хөрөнгө оруулалт хийсэн гэж нэхэмжлэл гаргасан боловч дүрмээрээ удирдлагыг Б.Г авна гэж заасан учраас бүх гүйлгээг хийхээр заасан байсан. Тус компани нь 103,000,000 төгрөгийн сэндвичийг зээлээр авсан гэх боловч 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Э ХХК нь огт байгаагүй гэж хэлээд байгаагүй байна. Зээл авч байсан гэх баримт нь хавтаст хэргийн 102 дугаар талд авагдсан. Мөн санхүүгийн тайлангийн 2 дугаар хэсэгт ажилчдын цалинд 36,250,000 төгрөгийг өгсөн гэх баримтыг хавтаст хэргийн 81 хуудаст тусгасан байна. Үүнийгээ ерөнхий удирдлагын зардалд тусгаж бүртгэсэн боловч 2014 онд барилга барьж ажилчдаа өгсөн гэх боловч 2016 оны тайлан дээр цалингийн зардлыг тусгасан байдаг. Энэ компани нь 2014, 2015 онд үйл ажиллагаа явуулаагүй. Үнэхээр явуулсан бол 2014 оны зардлыг 2016 онд тусгах боломжгүй. Зардал болон орлогыг жил бүр тусгаж байх ёстой. Тухайн зардлыг ажилчдын төлбөрт өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Э ХХК-ийг Б.Г төлөөлж 10 ажилчныг хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. Гэтэл тухайн ажлын хөлсийг өгсөн баримт нь Ган ханлиг ХХК-ийн н.О гэж хүнд өгсөн баримт байдаг. Тэгэхээр энэ ажилчдын төлбөрийг энэ хүн өгөөгүй. Мөн хөлсөлж аваагүй байна гэдэг нь харагдаж байна. Мөн эдгээр хүмүүсийг яагаад хөлсөлж аваагүй вэ гэхээр Татварын ерөнхий хуулиар тухайн ажил үйлчилгээ хийснээр олсон мөнгөнөөс татвараа төлж, Татварын тухай хуульд заасны дагуу үүрэг нь автоматаар сунгагдаж Баянзүрх дүүргийн татварын хэлтэст энэ хүмүүст ногдох хувь хүний орлогын албан татварын 10 хувийг шилжүүлэх ёстой байсан. Татвар шимтгэл суутгасан баримтыг өгөөгүй байна. Тэгэхээр цалин хөлс олгосон гэдгийг нотлох боломжгүй байна. Д.Г нь өмнө нь Ган ханлиг ХХК-ийг өөрөө үүсгэн байгуулсан. Э ХХК-иас өөрийн компанидаа мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Гэтэл тэр гэрээ нь байхгүй, мэдэгдэл ирсэн. Тэр хоёр компанийг Д.Г үүсгэн байгуулсан. Нэг нэг рүү нь мэдэгдэл явуулахад асуудалтай байхгүй байх гэж би бодож байна. Энэ мэдэгдлээс харахад Компанийн тухай хуулийн дүрмийн сангийн 25 хувиас илүү хэмжээний хөрөнгө оруулалт болон зээл авахад ТУЗ хуралдаж байж шийдвэрлэж байж зээл авна гэж байгаа. Э ХХК нь 1,000,000 төгрөгийн дүрмийн сан байсан гэхээр 25 хувиас хэтэрсэн хэмжээний ажил үйлчилгээ авъя гэж байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Үүнийг Б.Гыг байхгүй байхад ТУЗ-ын шийдвэргүйгээр өөрийнхөө компанид мэдэгдэл өгсөн байна. Б.Г нь тухайн компанид хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг нотлохоор Хаан банк ХХК-ийн дансны хуулгыг өгсөн ба энэ баримтад итгэх боломжгүй. Учир нь ээж н.Э болон аав н.Б нарын дансны хуулгыг өгсөн байдаг. Б.Гын хувьд хөрөнгө оруулалт хийсэн талаарх ямар ч баримт байхгүй, уг барилгыг аав н.Б нь өөрийн хөрөнгөөр барьсан болох нь харагдаж байна. Д.Гын барьсан барилга нь хөрөнгө оруулалт юм уу гэж харагдахаар байна. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг н.Бд өгөөд гарсан. Гарсны дараа буюу 2017 онд эзэмшил шилжүүлэх үед Я.Бын оруулсан хөрөнгөөс 130,000,000 төгрөгийг нь аваад компанийн өмчлөлөө н.Бд шилжүүлэхээр тохирсон тусдаа харилцааг нэхэмжлэлийн шаардлагад холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээ нь он, сар засвартай, хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзсэн. Үүнийг шалгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүхэд хуурамч хамтран ажиллах гэрээг өгсөн ба түүний хөөн хэлэлцэх хугацааг будилуулах санаатайгаар өгсөн байна. Б.Гын өгсөн 100/1 тоот хамтран өмчлөх, хөрөнгө оруулах гэрээ болох он, саргүй баримтыг манайх хавсаргаж өгсөн байгаа. Б.Г нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хувьцаагаа бусдад шилжүүлээд гарсан бол нэг хүний өмчлөл хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон харагдаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-т заасны дагуу нэг хүний өмчлөлд шилжсэний дагуу гэрээний хугацааг дуусгавар болсонд тооцно гэж байгаа. Тэгэхээр Б.Г, Я.Б нарын хооронд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Санхүүгийн баримтаар тухайн оруулсан гэх хөрөнгө оруулалт нь нотлогдох боломжгүй. Хөрөнгө оруулсан эсэх талаарх баримт нь огт харагдахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 100/1 дугаартай хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаартай магадлал, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Э ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо дэнж 3-28А болон 28Б тоотод байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн компаний дүрэм, тус компаний 2014, 2015, 2016 оны жилийн санхүүгийн тайлан, компанийн эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ, Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17/12 тоот тогтоол, тус компаний хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 17/11 дугаартай хурлын тэмдэглэл, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, Э ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 403 дугаартай лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн хурлын тэмдэглэл, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн хяналтын гомдол гаргаагүйд тооцох тухай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 00106 дугаартай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Г гэж гаргасан тайлбар, Э ХХК-ийн үйлдвэр агуулахын барилгын санхүүгийн тооцоо нэг нүүр бүхий 1 хуудас, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 103,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, Б.Гын төрсний гэрчилгээний хуулбар, Э ХХК-иас Бконсалтанс ХХК-д гэж хаягласан 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдэл, Г констракшн ХХК-д хаягласан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэл, Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2/2714 дугаартай Бконсалтанс ХХК-нд хаягласан тодорхойлолт, П.Эын 0 тоот дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Бгийн 0 тоот дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бконсалтанс ХХК нь Г констракшн ХХК болж нэрээ өөрчилсөн лавлагаа, Г констракшн ХХК-ийн БУ16-1993/14 дугаартай тусгай зөвшөөрөл, Бконсалтанс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ганрекс ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Э ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн орлогын баримт, тус компаний мөн өдрийн зарлагын баримт, Үүр тээл ХХК, Ган Ханлиг констракшн ХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан барилгын үндсэн материал нийлүүлэх гэрээ, Э ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зарлагын баримт, мөн өдрийн орлогын баримт, Хүннү конкрет ХХК, Г констракшн ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ, Хүннү конкрет ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээ, Э ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орлогын баримт, 2014 оны 10 дугаар сарын 15-ны зарлагын баримт, Бконсалтанс ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажиллах хүчний тодорхойлолт, Э ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зарлагын баримт, Э ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ж.Б, Б.Ц, Г.Х, Ө.З, Б.Э, М.Б, А.М, Б.А, Б.Э, Б.Б гэх иргэдтэй байгуулсан хөлсөөр ажиллуулах ХГ-06, 05, 08, 07, 03, 09, 04, 01, 02, 11 дугаартай гэрээ, тухайн иргэдийн иргэний үнэмлэхний лавлагаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бүртгэлийн дэвтрийн хуулбар 36 хуудас, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Э ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дүрэм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3/19481 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/1343 дугаартай албан бичиг, шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Э ХХК-ийн агуулахад үзлэг хийсэн тухай тэмдэглэл хавсралт зураг 13 хуудас, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Э ХХК-ийн 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/04163 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 350 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 401 дугаартай тогтоолыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэл, Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ огноогүй, 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаягласан Б.Гын хүсэлтүүд, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэл, Нотлох баримт гэсэн толгойтой 62,255,000 төгрөгийн баримт, Х ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 10, 12, 19-ний өдрийн, 11 дүгээр сарын 12-ны өдрийн, 2014 оны 9 дүгээр сарын 06, бэлэн мөнгөний орлогын баримтууд, мөн компанийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд /заримт баримтын огноо нь сайн харагдахгүй/, зоорь барилгын материал гэх дэвтрийн хуулбар 7 хуудас, БЗБМ-дэлгүүр-ийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн, Х ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 22, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн, С ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 14, 4 дүгээр сарын 04-ний өдрийн, нэр байхгүй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, Цайз захын 2013 оны 6 дугаар сарын 04, 7 дугаар сарын 24, 26, 11 дүгээр сарын 06, 07-ны өдрийн, 2014 оны 4 дүгээр сарын 14, 6 дугаар сарын 05-ны өдрийн, Б ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 30, 5 дугаар сарын 17,19, 11 дүгээр сарын 03, 05, 07-ны өдрийн, БМД-ийн 2013 он 5 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 01, 2014 оны 3 дугаар сарын 29, 4 дүгээр сарын 20,26, 7 дугаар сарын 23-ны өдрийн, нэр байхгүй 2013 оны 5 дугаар сарын 21, 11 дүгээр сарын 09,10,12-ны өдрийн, БЗДИХТ-ийн 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн, БЗДМД-ийн 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн, нэр байхгүй 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн, БОАПО ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 01, 02, 05, 09, 25-ны өдрийн, 2014 оны 4 дүгээр сарын 8, 20, 27, 29-ний өдрийн, БЗ барилга материалын 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн, Ц.Чгийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн, Да хүрээгийн 2013 оны 10 дугаар сарын 02, 11 дүгээр сарын 01, 03, 19, 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн, Б ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн, Миний алтан тээл ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн, А ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 16, 23, 25-ны өдрийн, нэр байхгүй 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн, Ж-ийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн, Т.Бийн 2013 оны 11 дүгээр сарын 04-н өдрийн, ТТИ ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн, М ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн, НТЗахын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн, Авто комплэксийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн, Өлзийтехник сервисийн 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн, Төмрийн захын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн, Цэндийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн, Хомын тал ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн, Их цайзын 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн, М-ийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн, БМЗахын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн, У ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын баримтууд, кассын орлогын ордер /огноо сайн харагдахгүй/, Т ХХК-ийн объект зарна гэх зар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэж эхэлсэн бичиглэлтэй дэвтэр 6 хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хариу тайлбар, Э ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр татвар төлсөн баримт, 2013 оны 11 дүгээр сарын 01,02-ны өдрийн тооцооны хуудас, А газрын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн баримт, Х ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн кассын орлогын ордер, Ш ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн кассын зарлагын ордер, С ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 08, 21, 22-ны өдрийн кассын орлогын ордер, СМГ ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын падаан, Стандарт форм ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 10,22-ны өдрийн кассын зарлагын ордер, А 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, У ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5544-р орлогын баримтын тасалбар, Х захын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримт, Х ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын падаан, ШХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын падаан, Стандарт форм ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 19, 20, 21-ний өдрийн орлогын баримт, Бумангай ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримт, Улаанбаатар менежмент ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын падаан №5544, БМД-ийн 2013 оны 10 дугаар сарын 7, 27, 29, 30-ны өдрийн зарлагын баримт, Да хүрээ трейд ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, Баянзүрх к-8 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримт, Да хүрээ №24 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримт, БОАПО ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 09, 26, 30, 31-ний өдрийн зарлагын баримт, Ж.Чанцалмаагийн 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зарлагын баримт, Гуа ундрах ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зарлагын баримт, Бэст дизайн ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зарлагын баримт, ТЭХ-ийн 2013 оны 10 дугаар сарын 05,21-ний өдрийн зарлагын баримт, Хан шинэ хийц ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын баримт, Д.Цэенгийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын баримт, Н.Энхтайваны 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зарлагын баримт, Аг трейд ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримт, Жобигийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын баримт, Цогзолын 10 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримт, Амиа Дархан ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримт, Нарантуулын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримт, НТ-№20 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын баримт, Комплекс БМИД-ийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, Бумангай ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтууд, ЗБМД-ийн 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримт, ЗБМХТ-ийн 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримт, БМД-ийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, Хараа сүмбэр ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 22, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зарлагын баримт, Ц.Чулуунаагийн 2013 оны 5 дугаар сарын 21, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зарлагын баримт, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн кассын зарлагын баримт, Delkor-ийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн баримт, Капитал банкны 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн орлогын мэдүүлэг, Хаан банкны 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын мэдүүлэг, Сэрүүн сэлбэ ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 14, 4 дүгээр сарын 04-ний өдрийн зарлагын баримт, Ай эф соонс ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 16, 23, 25-ны өдрийн зарлагын падаан, Батсендвич ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын баримт, Да хүрээгийн 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зарлагын баримт, Цайз захын 2014 оны 4 дүгээр сарын 14, 6 дугаар сарын 05, 7 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, БМД-ийн 2014 оны 3 дугаар сарын 29, 4 дүгээр сарын 20,26, 7 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын баримт, БОАПО ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 08,17,20,29-ны өдрийн зарлагын баримт, Б.Алтанцэцэгийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зарлагын баримт, Бадрал ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн зарлагын баримт, Г.Дэлгэрмаагийн 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зарлагын баримт, Мөнх аяст од ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын баримт, Стандарт форм ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн кассын орлогын ордер, Хаан банкны 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, Форвард моторс ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримт, БМД-ийн 2013 оны 12 дугаар сарын 03,04-ний өдрийн зарлагын баримт, Цайз захын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримт, Бумангай ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 11,14-ний өдрийн зарлагын баримт, БОАПО ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 13,18-ны өдрийн зарлагын баримт, Цайз ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зарлагын баримт, ЗДБМХТ-ийн 2013 оны 12 дугаар сарын 11,17-ны өдрийн зарлагын баримт, БЗД-ийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, Цайзын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримт, Авто плазагийн 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, Миний алтан тээл ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын баримт, Барилгачин БИД-ийн 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зарлагын баримт, Комплекс-ийн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, Цайз захын 2013 оны 6 дугаар сарын 04, 7 дугаар сарын 06,24, 9 дүгээр сарын 29-ний өдрийн зарлагын баримт, БЗБМ-ийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримт, Бумангай ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримт, БОАПО ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 05,29-ний өдрийн зарлагын баримт, Цайз ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримт, НТ захын 2013 оны 9 дүгээр сарын 27,30-ны өдрийн зарлагын баримт, Баянзүрх захын 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зарлагын баримт, БМД-ийн 9 дүгээр сарын 20-ны өдрийн зарлагын баримт, Жоби БМД-ийн 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын баримт, 100 айлын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зарлагын баримт, Миний алтан тээл ХХК, БОАПО ХХК, Мөнх аяст од ХХК, Ц.Бямбацэрэн, Автоколор, БМД, Ш.Болорын огноогүй зарлагын баримтуудыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Я.Бт холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд тоног төхөөрөмжийн үнэ 67,196,328 төгрөгийг хасч буюу нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 62,803,672 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-т заасны дагуу нэг хүний өмчлөлд шилжсэнээр гэрээний хугацааг дуусгавар болсонд тооцно гэж, мөн Б.Г, Я.Б нарын хооронд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, санхүүгийн баримтаар тухайн оруулсан гэх хөрөнгө оруулалт нь нотлогдох боломжгүй, хөрөнгө оруулсан эсэх талаарх баримт нь огт харагдахгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Б.Г болон Я.Б нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 18657307175249, 18657307146259 нэгж талбарын дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 0тоот хаягт байрлах газар дээр ногооны зоорь, агуулахын зориулалтаар баригдах иж бүрэн барилгын хөрөнгө оруулалт, өмчилж авах харилцааг зохицуулахаар, талууд барилга бүрэн баригдаж дуусах хүртэлх зардлыг 50:50 хувиар тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээ байгуулагдсаны дараа Э ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан тус компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж, үүсгэн байгуулагчаар Б.Г, Я.Б нар хувьцааг 50:50 хувиар эзэмшихээр, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 2 гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах газрын аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ Э ХХК-ийн нэр дээр 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр олгогджээ.

 

Э ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус компанийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба энэхүү дүрмээс үзэхэд Д.Б, Я.Б нар үүсгэн байгуулагч, 50:50 хувьцааг эзэмшихээр, улмаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ тус тус байгуулагдаж, Я.Б нь өөрийн 50 хувьцааг Д.Бд худалдсан, нэхэмжлэгч Б.Г нь өнөөдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ-нд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлалтай, дуусаагүй дутуу 85 хувийн гүйцэтгэлтэй, 1218 мкв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Э ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, олгогджээ.

 

3б. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Гоос зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Э ХХК-иас 501,000,000 төгрөг гаргуулах хэсэг, хариуцагч Д.Бгийн зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Гын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээний үүрэгт 93,390,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Энэхүү шүүхийн шийдвэрийг зохигчид эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаартай магадлалаар 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШЗ2020/00106 дугаартай захирамжаар Я.Быг хяналтын гомдол гаргаагүйд тооцсон ба шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

3в. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч нь энэхүү үл хөдлөх хөрөнгийг барихад бетон зуурмаг, замын боржур зэргийг худалдан авч, төлбөрийг нь хувиасаа төлсөн гэж 130,000,000 төгрөгийг шаардсан боловч хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар бетон зуурмагийг 2013 оны 10, 11 дүгээр сард авсныг уг барилгад хэрэглээгүй гэж үзэхээр байна. Учир нь Э ХХК-ийг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, газар эзэмших эрх Э ХХК-д 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр үүссэн болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр нотлогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан өгсөн баримтаар 130,000,000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдохгүй байна... гэж дүгнэсэн байх ба хариуцагч Я.Бын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн 2013 оны 10, 11 дүгээр сарын зарлагын баримтууд нь энэхүү шийдвэрээр дүгнэгдсэн баримтууд гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн уг шүүхийн шийдвэрийг гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд Даргалагчаас тухайн иргэний хэргийн нэхэмжлэгч Я.Бт тавьсан ...2017 онд та 500,000 төгрөгийн үнэтэй байсан хувьцаа 130,000,000 төгрөгөөр Д.Бд зарсан. Компанийн нийт хөрөнгө 260,000,000 төгрөг учраас хувьцаагаа 130,000,000 төгрөгөөр зарсан юм уу гэх асуултад Тийм, хоорондоо ярилцаж байгаад үнийн дүн гаргасан гэж хариулсанаар тэмдэглэлд тусгагджээ.

 

Э ХХК нь 2014, 2015, 2016 оны санхүүгийн тайланг гаргаж, 2016 оны санхүүгийн байдлын тайланд эргэлтийн хөрөнгийн дүн 1,000,000 төгрөг, эргэлтийн бус хөрөнгийн дүн 219,664,818 төгрөг гэж тусгасан байх ба нэхэмжлэгч Б.Г нь харуцагчаар оролцож байхдаа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан тайлбартаа ... Э ХХК-ийн эзэмшил газар дээр 219,664,818 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, одоогийн барилгыг барьж босгосон... гэх тайлбарыг гаргаж байжээ.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч Я.Б нь компанид 130,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

3г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь нотлох баримтад хамаарахаар зохицуулсан байна.

 

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хэргийн оролцогчийн гаргаж буй тайлбарууд нь өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт баримтууд байна.

 

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 350 дугаартай магадлалаар Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Я.Бт холбогдох 0 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөг гаргуулах, хохирол 49,654,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/04163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Баас JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирол 49,654,380 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчлөн найруулсан, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00401 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.

 

4а. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд ...Өмнө нь Э ХХК-иар дамжуулан нэхэмжлэл гаргаад гурван шатны шүүхээр хянагдаж 67,196,328 төгрөгийг Я.Баас гаргуулахаар шийдвэрлэсэн, үүнийг манай тал Я.Бын талаас хөрөнгө оруулалтын хэлбэрээр авагдсан гэж үзэж байгаа учраас нийт 130,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөс 67,196,328 төгрөгийг хасаад 62,803,672 төгрөгийг нэхэмжилж байна... гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцэж байна.

 

5. Зохигчид нь Э ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө цаг хугацаа буюу 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.11Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж зааснаар дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 76 дугаар зүйлийн 76.1Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 79 дүгээр зүйлийн 79.1Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар нэхэмжлэгч нь Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүрэгтэй холбоотой өөрийн эрх зөрчигдсөнийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэр гарч, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр тооцон тус шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ нь 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн огноотой, 100/1 дугаартай /1хх-5/, харин хариуцагчийн нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарсан гэрээ /1хх-211-214/ нь огноотой болон огноогүй атлаа гэрээний дугаар, бичвэр нь нэхэмжлэгчийн гаргасан гэрээтэй адил, зохигчид гэрээ байгуулагдсаны хувьд маргаагүй, хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар маргаж байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гэрээг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-т заасны дагуу нэг хүний өмчлөлд шилжсэнээр гэрээний хугацааг дуусгавар болсонд тооцно гэж, мөн Б.Г, Я.Б нарын хооронд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, санхүүгийн баримтаар тухайн оруулсан гэх хөрөнгө оруулалт нь нотлогдох боломжгүй, хөрөнгө оруулсан эсэх талаарх баримт нь огт харагдахгүй байна гэх тайлбарууд нь дээр дурдсан тогтоогдсон үйл баримтуудаар няцаагдаж байна.

 

9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Баас нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 62,803,672 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 471,968 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-д заасныг тус тус баримтлан хариуцагч Я.Баас 62,803,672 /жаран хоёр сая найман зуун гурван мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Год олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Баас улсын тэмдэгтийн хураамжид 471,968 /дөрвөн зуун далан нэгэн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Год олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Э