Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/51

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Б.Мөнхдөл,

шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал

хохирогч М.Нолсойбаяр, түүний өмгөөлөгч Б.Дима

Иргэний нэхэмжлэгч Билэгт Хайрхан Уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан,

Хохирогч Д:Улаанхүү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат

Хохирогч Дундговь аймгийн Өлзийт сумын Тамгын газар болон хохирогч Д.Улаанхүү, Иргэний нэхэмжлэгч Билэгт Хайрхан Уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан  нарын өмгөөлөгч Ц.Монгол,  

шинжээч Б.Хурандаа,

гэрч Н.Мөнгөнхуяг,

орчуулагч С.Өлзийсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, 183 дугаар зүйлийн 183.1, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас харьяалал тогтоолгож ирүүлсэн Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарт холбогдох эрүүгийн 201412000033 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Оросын холбооны улсын иргэн, 1955 оны 08 дугаар сарын 05-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Донеск мужын Терез хотод төрсөн, эрэгтэй, 62 настай, дээд боловсролтой, инженер, эдийн засагч. химич мэргэжилтэй, “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Намуун төгөл хотхон 3б байранд түр оршин суух, Оросын холбооны улсын Эрхүү муж, Ангарск хот 18 дугаар хороо 9-222 тоотод бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, зүрхний хагалгаа хийлгэсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цегельник Валерий Петрович  / регистрийн дугаар: rus530416834/,

Оросын холбооны улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 05-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Челябинск мужын Тройцка хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, машин механикмын техникч мэргэжилтэй, “Адил-Оч” ХХК-ийн Чойр хэсгийн орлогч дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 10 дугаар байр 21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шанщгнал,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тарасюк Григорий Николавич  / регистрийн дугаар: rus0000003692 ¹721064555/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

1. Яллагдагч Цегельник Валерий Петрович нь “ Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захиралаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар магадлагаа хийлгэж зохих зөвшөөрөл авсан байна”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “ Ажил олгогч нь ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажлуулна”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглоно”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “ Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг ажил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Оюунчимэгийн Энхбаатар нь жижиг оврын тракторт дарагдсан байдалтай нас барсан,

2. Яллагдагч Тарасюк Григорий Николавич “Адил-Оч” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт хэсгийн орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа аюулгүй ажиллагааг ажлын онцлогт тааруулж өгөөгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасныг “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй аижллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй” хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр уг компанийн бригадын даргар ажиллаж байсан М.Норслойбаярын зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан зүүн гарын 2,3,4,5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хор уршиг учирсан,

Яллагдагч Цегельник Валерий Петрович “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийнхөө хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт бригадын даргаар ажиллаж байсан М.Нослойбаярын зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан зүүн гарын 2,3,4,5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хор уршиг учирсан,

3. Яллагдагч Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай “Адил-Оч” ХХК-ний ерөнхий захирал Цегельник Валерий Петрович  нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус гэх газар MY-006399 дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа “Билэгт Хайрхан Уул” ХХК-ний ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай руу нэвтэрч Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 36 дугаар зүйлийг тус тус зөрчиж хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 105.913.328 төгрөгийн буюу онц их хэмжээий хохирол учирсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч,  шинжээч нарын гаргасан мэдүүлгүүд. Үүнд:

 

1. Шүүгдэгч Цегельник Валерий Петрович шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

намайг буруутгаж байгаа 3 үндэслэлийг дэс дараалалтай яръя. Нэгдүгээрт золгүй тохиолдлын тухайд цагаан сар болж байсан. 02 дугаар сарын 11-ний өдөр би Монгол Улсад байгаагүй. Хөтөл-усд байгаа жижүүрийн бригадад үйл ажиллагаагаа явуулж байсан. 2 дугаар сарын 5-аас өмнө бригадыг зохион байгуулсан. Үүнд ерөнхий инженер, уулын мастер гэх 3 техникийн ажилтан байсан. 02 дугаар сарын 08-ны өдөр ерөнхий инженер цагаан сарын амралтаар Сүхбаатар аймаг руу явах үед өрмийн инженерийн хамаатан ирж уулзсан. 02 дугаар сарын 11-ний өдөр уулын мастер нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас карер руу ордог замын хэсэгт онхолдон осол гаргаснаар өөрийнх нь хамаатны хүн нас барсан. Нас барсан хүн Адил-Оч ХХК-ийн албан ёсны ажилтан биш байсан. Түүнийг ажилд авсан тушаал байхгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, техникийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа аваагүй байсан. Өөрөөр хэлбэл осолд орсон хүн манай компанийн ажилтан биш. Энхбатын зөвшөөрлөөр карер руу орсон байсан. Талийгаач нь  2 дугаар сарын 8-ны өдрөөс 2 дугаар сарын 11-н буюу нас барах өдөр хүртэл карерт байсан.  Шүүхээс өрмийн мастер, хэсгийн дарга, ерөнхий инженер гэсэн 3 хүнд ял оногдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд Энхбат маш чухал бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй. Үүнд техникийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн журналыг гаргаж өгөөгүй, түүнээс гадна шүүх дээр мэдүүлэг өгөхдөө бидэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй байсан гэж худлаа мэдүүлсэн байсан. Хэсгийн ахлагч биш гэснийг бидний зүгээс хэсгийн дарга мөн болохыг нотолсон. Энхбат хэсгийн дарга мөн бөгөөд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан гэсэн бичиг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энхбат гэдэг хүний миний эсрэг гаргаж өгсөн хуурамч мэдүүлгээр яллах дүгнэлт гаргасан байна. Үүнээс гадна улсын Архивын газраас Энхбат нь Полетихник коллежийн сургуулийг төгссөн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа хариуцсан ажилтан мөн болохыг баталсан баримтыг хуулбарлаж авсан. Хавтас хэргийн ихэнх хэсэгт хөдөлмөр хамгаалал болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мөн тусгай хувцас хэрэглэлээр байнга санхүүжүүлж байсан талаарх бичиг баримт хангалттай байгаа, үүнийг шүүх судлаж тогтоож өгөх байх гэж бодож байна. Жил болгон хянаж  шалгасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон байгаль хамгааллын тухай материал хэрэгт авагдсан байгаа. Адил-Оч ХХК нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдох байх. Мөрдөн байцаалтын шатанд энэ бүх зүйлийг тооцоогүй байна. Орон нутгийн засаг захиргаа миний үйл ажиллагааг үнэлж 3 удаа шагнал урамшуулал өгч байсан. 02 дугаар сарын 11-ний өдөр манай хэсэг дээр болсон үйл явдалд миний буруу байхгүй. Би өөрийнхөө бурууг хэн нэгэнд үүрүүлэх гэсэн зорилго байхгүй. Энхбатын талаар юм хэлмээр байна.

Тухайн техникийг жолоодох эрхгүй хүн жолоодож явахдаа Энхбатын хажуугаар өнгөрсөн. Энэ үед Энхбат сануулга өгөөгүй нь азгүй явдал болоход нөлөөлсөн. Би хохирогчийн эхнэртэй олон удаа уулзсан. Бид хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж санхүүгийн хувьд тусалсан. Бие биенээ сайн ойлгосон гэж үзэж байна. Хоёрдугаарт Нослойбаяр нь манай компаний ирээдүйтэй сайн ажилчдийн нэг бөгөөд Чойр хэсэгт богино хугацааны дараа албан тушаал дэвшүүлэх үндэслэл болж байсан.  Манай хэсэгт хоёр бригада байдаг. Нэг нь угсралтын бригада, нөгөө нь засварын бригада гэж байдаг. Нолсойбаяр нь Тарасюк Григорий Николаевичийн удирддаг угсралтын бригадад ажиллаж байгаад тушаал дэвшин засварын бригадад орсон. Тарасюк Григорий Николаевичийн хувьд шүүхийн танхимд яллах дүгнэлт уншуулаад зогсож байх ёсгүй хүн. Учир нь Нослойбаярын ажиллаж байсан хэсэгт огт хамааралгүй. Нослойбаярын ажиллаж байсан хэсгийн даргаар Нямдорж гэдэг хүн ажиллаж байсан. Нолсойбаяр үдийн цайны дараа гарсан чимээг шалгахаар явсан, үзлэгийн талбай шатыг ашиглалгүйгээр овоолсон чулуун дээр гарч шалгасан. Тухайн үед тоног төхөөрөмж дээр слесарь, бутлуурчин гэсэн хоёр хүн ажиллаж байсан. Тоног төхөөрөмж нь үйлдвэрлэлийн ажиллагаа биш засварын ажиллагаа явуулж байсан. Үүнийг удирдаж зааварчилгаа өгөх ёстой хүн Нослойбаяр өөрөө байсан.  Тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан хоёр хүнд би шалгаж байна гэж хэлсэн бол ийм зүйл болохгүй байсан. Нослойбаяр нь харагдахгүй талаар нь очсон тул нөгөө хоёр хүн мэдээгүй. Хоёр ажилтан тоног төхөөрөмжийг шалгахаар ажиллуулсан. Энэ үед Нослойбаяр 4.6 мертын өндөрт байдаг дамжлага руу гарсан нь золгүй явдал болох шалтгаан болсон. Компани хуульд заасан хохирлын мөнгийг хуульд заасан хугацаагаар төлж барагдуулсан. Нослойбаяр онцгүй зан гаргасан. Өөрөө энэ эмнэлэгт эмчлүүлж байна гэсэн бичиг баримт ирүүлээгүй, хуурамч бичиг баримт өгсөн. Хэсгийн дарга Нямдорж мөн адил муухай зан гаргасан. Тухайн үед хэсэг дээр байгаагүй, амарч байсан гэж мэдүүлсэн. Үнэнийг хэлэхэд Нямдорж хэсэг дээр байсан. Болсон бүх асуудалд оролцсон байсан. Үйлдвэрлэлийн осол тогтоох комисс үүнийг тогтоосон. Үйлвэрлэлийн ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр Нослойбаярын буруу бас гарсан. Манай компанийн хөдөлмөр хамгааллын инженерээр Ундармаа гэдэг хүн ажиллаж байсан. Ундармаа нь тухайн үед маш сайн ажиллаж байхад Адил-Оч ХХК-д хөдөлмөр хамгааллын инженер байхгүй гэж ялын дүгнэлтэд тусгасан байгаа нь үндэслэлгүй байна. Чойр хэсгийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зохих түвшинд хэвийн явж байсан. Адил-Оч ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй хоолноос авахуулаад бүх төрлийн тусгай хувцас хэрэглэлээр хангаж, жил болгон эмнэлэгт үзүүлж бүрэн хэмжээний шинжилгээ хийлгэдэг байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагаар бүрэн хангадаг байсан. Энэ материал хавтас хэрэгт авагдсан байгаа. Манай компаний үйл ажиллагаа зөвхөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр биш бүх үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргаа байнга шалгадаг байсан. Манай үйл ажиллагааг өндрөөр үнэлж шагнал урамшуулал өгч байсан. Миний хувьд ОХУ-с Монгол Улсад хөрөнгө оруулалт нийлүүлдэг хүний хувьд үүрэг хариуцлагагүй ханддаг гэсэн дүгнэлт сонсоход эвгүй байсан.  Улсын яллагчийн зүгээс 40 жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг хуульд хариуцлагагүй хандаж байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Цегельник Валерий Петрович гэж ямар хүн бэ гэдэг талаар тодорхой яръя. Би 63 настай, ОХУ-д тээврийн дээд сургуулийг төгсөж нефтийн үйлдвэрт инженерээр ороод 1300 хүнтэй үйлдвэрийн орлогч даргаар ажиллаж эхэлсэн. Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгсөөд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр 6 жил ажилласан. Химийн үйлдвэрт удирдлагын хэлтсийн даргаар олон жил ажилласан.  Дараа нь хайлуур жоншны үйлдвэрт ажиллаж Монгол Улсад 27 жил ажиллаж байна. Миний хувьд улсын яллагчийн гаргасан үйл ажиллагаандаа хариуцлагагүй хандсан гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдугаарт: Өөр компаний эзэмшил талбайд олборлолт явуулсан гэж буруутгасан. Манай компани Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм. Би Адил-Оч ХХК-ийг 2008 оноос хойш удирдаж эхэлсэн. 2003-2008 онд Адилбиш гэдэг хүн энэ копаний эзэмшигч нь байсан. Түүний түншээр 2008 оноос эхлэн ажилласан. 5976 дугаартай хайгуулын лицензийг 2003 онд монгол захирал байсан үед авсан.  Хөтөл-Ус 1 гэсэн том талбайг авсан. Материал нь хавтас хэрэгт авагдсан байгаа. 6399 дугаартай ашиглалтын лицензийг 4 сарын дараа буюу Хөтөл-Ус 2 гэсэн талбайг авсан. Геологи хайгуулын ажилтай зэрэгцээд олборлолтын ажил зэрэг явж байсан. 2006 онд 300 гектар талбайтай Хөтөл-Ус 3 лицензийг авсан. 2006 онд Хөтөл-Ус 1 хэсгийн ашиглах хугацаа дууссан. Гэвч эргэн тойронд Хөтөл-Ус 2,3-н талбай байгаа. 2008 оны 10 дугаар сард Хөдөл-Ус 1 хэсгийн геологийн тайланг хамгаалсан. 271 000 тонны нөөцтэйгээр геологийн  улсын бүртгэл бүртгэж авсан. 6399 дугаартай Хөтөл-Ус 2 лицензийн 271 000 тонн нөөц бүртгэгдсэний дагуу техник эдийн засгийн үндэслэлийг баталгаажуулах зөвшөөрөл өгсөн “Адил-Оч” ХХК нь Хөтөл-Ус 1 хэсэг дээр Хөтөл-Ус 2 лицензийг оролцуулаад үйлдвэрлэл явуулах тушаал гаргасан. 2015 он дуустал зохих байгууллагаар баталгаажуулсан Хөтөл-Ус 1-г ашиглах уулын ажлын төлөвлөгөө ширээн дээр байна.  Би ажлаа аваад материалтай танилцахад  5976 дугаартай лиценз нь 6399 дугаартай лицензид ороогүй жижиг хэсэг байсан. Лицензинд ороогүй жижиг талбайг өөр компанид шилжүүлсэн байсан. Тэр лиценз авсан жижиг компани бас өөр компани руу шилжүүлсэн байсан.  5976 дугаартай лицензийг 2015 онд өөр кампани руу шилжсэн байхыг мэдсэн. 5976 дугаартай лиценз эргүүлж авах талаар кадастрын албаны даргатай уулзсан. Кадастрын албаны дарга эзэмшиж байгаа компанитай уулз гэсэн хариу өгсөн. Бид тэр компанитай уулзахад ямар ч шийдвэрт хүрээгүй. Тиймээс захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Билэгт Хайрхан-Уул ХХК-д хандсан хандлага ямар ч үр дүнд хүрээгүй. Уг компани нь олон хууль тогтоомж зөрчсөн байсан. Нэгдүгээрт манай компанид мэдээллээгүй, хоёрдугаарт харъяалалгүй болсон тохиолдолд тендер зарлах ёстой байсан. Үүнийг зөрчиж  Билэгт Хайрхан-Уул ХХК-д өгсөн байсан. Гуравдугаарт Улсын нөөцийн бүртгэлд 271 000 тонн нөөц бүртгэгдсэн байсан. Тиймээс захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр авч хэлэлцээгүй. Гэтэл миний эсрэг аж ахуйн үйл ажиллагааны маргаан биш Өлзийт сум, Билэгт Хайрхан-Уул ХХК хоёр нийлээд эрүүгийн хэрэгт шалгуулах үндэслэлийг тавьсан байсан. Бид энэ компанитай шүүхийн маргааныг үргэлжлүүлэх болно. Яагаад гэвэл хууль бусаар авсан. Билэгт Хайрхан-Уул ХХК нь геологийн тайлан, техник эдийн засгийн үндэслэлээ батлуулалгүйгээр хууль зөрчсөн лиценз шилжүүлэн 8 жилийн өмнө өөрийсдийн нэр дээр авсан байдаг. Энэ асуудлаар шударга ёсыг тогтоохын төлөө үргэжлүүлэн ажиллах болно. Билэгт Хайрхан-Уул ХХК нь тухайн лиценз өөрийн гэж тооцох эрх зүйн үндэс байхгүй. Хайгуулын тайлан, техник эдийн засгийн засгийн үндэслэлийг батлуулаагүй. Яамны холбогдох тушаал шийдвэр гараагүй, уулын ажлын төлөвлөгөөг батлуулаагүй учраас Билэгт Хайрхан-Уул ХХК-ий эзэмшил газар мөн гэх үндэслэл байхгүй. Бидний бичиг баримт хавтас хэрэгт авагдсан байна. Хуулбарыг нотариатаар батлуулж шүүхэд ирүүлсэн байгаа. Миний эсрэг ялын дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.  2003-2016 он хүртэл 14 жил үйл ажиллагаа явуулахдаа улсын татвараа бүрэн төлж, ажилчдынхаа цалин хөлсийг цаг тухайд нь тавьж байсан. Үйлдвэрээ өргөжүүлэх тоног төхөөрөмжийг цаг тухайд нь авч байсан. Тиймээс миний эсрэг гаргасан ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

2. Шүүгдэгч Тарасюк Григорий Николавич шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2013 оны 11 дүгээр сард “Адил-Оч” ХХК-д Ромашка гэх шинэ тоног төхөөрөмж угсрах бригадын даргаар ажилд орсон. 2013 онд засварын бригадын даргаар Сергей гэдэг хүн ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Тэгээд хэсгийн даргаар Нямдорж томилогдон ирсэн. 2014 оны  8 дугаар сард золгүй явдал болоход Нямдорж хэсгийн даргаар ажиллаж байсан. Би Нолсойбаярт амаар зааварчилгаа өгсөн. Газраас 1.5 метрийн өндөрт хамгаалалтын сетка тайлах зааварчилгаа өгсөн. Өглөө 10 цагт Нослойбаярт газрын түвшнээс 1.5 мертийн өндөрт хамгаалалтын сеткыг үдийн хоолны дараа аваарай гэж хэлсэн. Гэтэл Нослойбаяр 4.6 метрийн өндөрт туузан дамжуулах дээр гарсан байсан. Яагаад тийм өндөрт гарсныг мэдэхгүй байна. Хажууд нь тавьж гардаг шат байсаар байхад яагаад эсрэг талаас чулуун дээр гишгэж гарсныг мэдэхгүй байна. Мөн намайг аюулгүй ажиллагааны журам зөрсөн гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Тухайн үед техникийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтнаар Ундармаа, Оюунцэцэг, хэсгийн дарга Нямдорж нар ажлаа хийгээд байж байсан. Би Нослойбаярт хамгаалалтын сетка авах талаар амаар зааварчилгаа өгсөн. Яагаад намайг ийм зүйлд буруутгаж байгааг ойлгохгүй байна. Манай компанид бүх юм эмх замбараатай байсан бөгөөд хувийн хамгаалалтын хэрэгслийг өдөр болгон олгодог байсан. Хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгч Оюунцэцэгийн зааварчилгаа дамжуулсан гарын үсэгтэй журнал байгаа. Тэр журналд би бригадын даргаар гарын үсэг зурсан. Техникийн аюулгүй ажиллагааны инженер байхгүй үед би сайн дураараа аман зааварчилгаа өгч байсан. Золгүй явдал болсон өдөр Ундармаа, Оюунцэцэг, хэсгийн дарга Нямдорж нар ажлаа хийж байсан. Хэрэгт Ундармаа, Оюунцэцэг, хэсгийн дарга Нямдорж нарын талаар дурдаагүй байгаа нь сонин байна. Шүүх бүх зүйлийн учрыг олж зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Намайг хууль бусаар яллаж байна... гэв.

 

3. Хохирогч Д.Улаанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч Д.Улаанхүү нь 9 настай охинтойгоо хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, банкны зээлтэй өрх толгойлсон эмэгтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн компанид ажиллаж байхдаа нас барсан хүний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан. Хохирогч 3 төрлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан. Үүний дагуу Адил-Оч ХХК-д ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослоор нас барсан тул 36 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хоёрдугаарт Улаанхүү болон охин нь тэжээгчээ алдсанаас болоод сэтгэл санааны дарамт болон эдийн засгийн дарамтанд байгаа. Үүнтэй холбоотойгоор 10 000 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Гуравдугаарт талийгаач Энхбат амьд сэрүүн байсан бол 2014 оны 02 дугаар сараас хойш 21 500 000 төгрөгийн цалин авах байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 7 693 800 төгрөгийн тэтгэмж олгосон. Үүний зөрүү нь 13 806 200 төгрөг болж байна. Охиныг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон цалингийн зөрүү нийт 43 126 000 төгрөг, нийт 89 126 200 төгрөгийг нэхэмжилж байна... гэв

 

4. Хохирогч М.Нослойбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өглөө 8 цаг ажил дээрээ ирсэн. Цайны цагаараа ромашка дээр яндан суурилуулсан. Дараа нь гагнуурчин Ууганбаяр бид хоёр хөтөл ус руу явах жоншны ялгах суурь гагнаж байсан. Тэгээд шигшүүр дээр өнөөдөр их ажилтай, захилага ихтэй сетка солино Солонгос улс руу жонш ачина гэсэн. Тэгээд би Батмөнх, Бат-Эрэдэнэ хоёрыг явуулаад сетка соль гээд явуулсан. Ууганбаяр бид хоёрыг гагнуур хийгээд байж байхад сетка солиод дуучихлаа гээд өрөөрүүгээ орсон. Тэгтэл Тарасюк Григорий Николаевич ирээд Солонгосын вагон ачиж байгаа цэнхэр техникийг бүрэн ажиллуулна, доод листийг аваарай гэж хэлсэн. Тэгээд би ажлаа шалгахаар явсан. Араас Батмөнх, Бат-Эрдэнэ хоёрыг плазан буюу төмөр зүсдэг багаж аваад ирээрэй гэж хэлээд явсан. Урьд нь зориулалтын шат байгаагүй, зөөврийн шат байдаг байсан. Хөдөлгөөнтэй зүйлд зөөврийн шат тавихаар унаад байдаг. Бид нар ажлаа хийхдээ зөөврийн шатаар гардаг байсан. Шат алга болоод 20 гаруй хоносон. Эвдрэл гэмтэл гарахаар өндөр лүү авирах шаардлагагүй жоншон дээгүүр дамжиж гардаг байсан. Тэгээд жоншин дээгүүр гарч Батмөнх, Бат-Эрдэнэ нарын хийсэн сеткагийг харчихаад доошоо эргэж авах листээ хараад тэгээд дээшээ гарсан. Урьд нь конверийн гинж эвдэрсэн байсан. Үүнийг зассан гэхээр нь харах гээд очиход гинж нь давсан хагас байрлалтай байсан. Би эхлээд болгоомжлоод баруун гараараа конверийн суурьнаас бариад зүүн гараараа барих гэтэл шууд эргэсэн.  Үүнээс хойш ухаангүй болсон. Нэг сэртэл эмнэлэгт мэс засал хийлгэсэн байсан.  Цегельник Валерий Петрович чи өөрөө судлаад эмнэлгээр яваад гар хийлгэ,  манай компани мөнгө гаргаж өгнө гэж хэлсэн болохоор Ундармаатай хамт явж эмнэлгүүдээр судалгаа хийсэн. Олон эмнэлэгт хандахад нэг эмнэлэг хариу ирсэн.  Тэр нь Солонгосын хиймэл эрхтэн хийдэг протезийн эмнэлэг байсан. Хиймэл гарыг 91 470 000 вонн болно гэсэн. Монгол мөнгөөр 190 257 600 төгрөг болсон. 2016 оны ханшаар 1 вонн нь  2 төгрөг 8 мөнгө байсан. Мөрдөн байцаалтын шатанд Солонгос улсын эмнэлэг хүсэлтийг 3 удаа явуулсан. Сүүлдээ ирж эмчлүүлэхгүй юм байна гээд хүсэлт ирэхээ больсон. Энэ мөнгөний 50 хувь болох 95 128 800 төгрөг нэхэмжилж байна.

Үйлвэрлэлийн осолд орсон ажилтанд 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө  нэг удаа олгоно гээд 6 300 000 төгрөг, эмчилгээний төлбөрт 500 000 төгрөг өгсөн. Урьд нь манай компани цалингаа хоцроож өгдөг байсан. Осолд орох үедээ цалингаа аваагүй байсан. Манайх цалингаа авахдаа бичиг өгч байж цалингаа авдаг байсан. Би гарын үсэг зураад цалингаа авч байна гэж бодсон. Сүүлд тэр мөнгийг компаниас өгсөн гэж байсан. 1 ба түүнээс дээш гэдгээрээ энэ мөнгийг дахин авах боломжтой. Тиймээс хоёр дахь хүсэлт тавьсан. Мөн би ажил хийж байх хугацаандаа цалингийн зээл авч оюутан дүүгийнхээ сургалтын төлбөр болон байрны төлбөрийг төлсөн. Манайх амьдралын түвшин тааруу, манай ээж оёдолчин хийдэг. Мөн хүнээр зээл авахуулаад хамтран зээлдэгчээр орж байсан. Осол гарч гараа авснаасаа хойш банкны зээлээ төлж чадахгүй болсон. 2014 оны 12 дугаар сар хүртэл зээлээ төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна. Өнөөдрийн байдлаар зээл, зээлийн хүү нийлээд 8 328 961 төгрөг болсон байна. Гомдол саналын хувьд маш их гомдолтой байна. Адил-Оч ХХК-ий зүгээс намайг их мөнгө нэхэмжилж байна, нас барсан хүнд 8 000 000 төгрөг өгсөн байхад чи хэтэрхий их мөнгө нэхэмжилж байна гэсэн.  Өмгөөлөгч авахаасаа өмнө компанийн захиралтай зөвлөлдөх зорилгоор олон удаа очиход ганцхан удаа уулзсан. Сүүлд өмгөөлөгч аваад нэг удаа очиж уулзсан. Намайг хуурамч бичиг баримт өгсөн гэж байна. Тухайн үед өвөл нь болсон байсан. Миний гар өвдөөд эмнэлэгт очиж үзүүлэхэд үнийн дүн хэлсэн. Би манай компани паданаар төлбөр гаргаж өгдөг, та падан дээр төлбөрийг бичээд өгчих гэж хэлээд бичүүлсэн. Энэ баримтыг танилцуулах гээд очтол надтай уулзаагүй. Энэ паданаа авч явж байгаад мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн. Компанинд танилцуулах гээд очсон боловч хүлээж аваагүй... гэв

 

5. Иргэний нэхэмжлэгч “Билэгт-Хайрхан Уул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан мэдүүлэхдээ:

Шүүгдэгч талаас гэмт үйлдлийн талаар тайлбар мэдүүлэг хэлсэн. Ерөнхийд нь мэдээгүйгээс болоод ийм үйлдэл гаргачихлаа гэж байна. Харин гэмт үйлдлээ няцаагаагүй.  2008 онд захирал болж байхад нь тусгай зөвшөөрөл ашиглалтын хайгуул шилжээд,  ашигт малтмал хайгуулын хувьд холбогдох газраа шинээр зөвшөөрөл гарч байсан. Энэ зөвшөөрөл хууль журмын дагуу материалаа өгөөд нөөцөө батлуулаад гарч байсан. Үүнд солбилт кординит бүгд гарч ирсэн. 2015 он хүртэл мэдээгүй явсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Гэмт үйлдлээ нуун дарагдуулж өөрсдийгөө хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхээр үндэслэлгүй гэж шийдвэрлэгдсэн. Анхнаасаа Адил-Оч ХХК хууль журмын дагуу энэ лицензийг  авч чадаагүй, манай компани ном журмын дагуу уг лицензийг авснаар одоог хүртэл эзэмшээд явж байна.  Билэгт Хайрхан-Уул ХХК-ийн эзэмшлийн лиценз болон Адил-Оч ХХК-ийн эзэмшлийн лицензийн  хилийн солболтыг тодорхой тогтоосон байгаа. Энэ гэмт үйлдэл 2012 оноос эхэлсэн. Манай компани гомдол гаргахад мөрдөн байцаагч хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийг дахин шалгаж байсан. Манай компани гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд цагдаагийн байгууллагад хандаж Мэрэгжлийн хяналтын байгууллагад хандсанаар шинжээч томилж тогтоосон. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас шаардлага гарсан. Уг шаардлагыг Адил-Оч ХХК-ий захиралд хүргүүлсэн байдаг. Гэтэл энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас ном журмын дагуу цагдаад хандан гомдол гаргасан. Цагдаа энэ хэргийг хянаж үзээд мэргэжлийн шинжээч томилж хохирлыг тогтоох үйл явц болж өнгөрсөн. Мэргэжлийн байгууллагын зүгээс манай компанид учирсан нөхөн сэргээлт механикийн хохирол 105 913 328 төгрөг, энэ нь хууль бусаар дайрч орон жонш олборлочихоод нөхөн сэргээлт хийхгүйгээр хаяж явсан байсан. Манай лицензтэй талбай оршиж байгаа учраас Өлзийт сумын хохирлыг барагдуулсны дараа нөхөн сэргээлт хийнэ. Бидний зүгээс гомдол гаргаад цагдаагийн байгууллага хэргийн газар үзлэг хийгээд асуудал тодорхой болсон байхад Адил-Оч ХХК-ийн зүгээс удаа дараа тоног төхөөрөмжтэй хүмүүс дайрч орон олборлолт хийсэн. Манай компанийн хамгаалагч нар тухай бүрт нь цагдаад хандаж гэмт хэргийг таслан зогсоохыг шаарддаг байсан. Арга хэмжээ авдаг, тоног төхөөрөмжийг нь битүүмжилдэг. Тэдгээр хүмүүсийн хэлж байгаа тайлбар нь Адил-Оч ХХК нь бид нарт өртэй, мөнгөө авах гэтэл энэ газраас олборлолт хийх гэрээ үзүүлсэн. Үүний үндсэн дээр бид нар олборлолт хийж байна гэж тайлбарладаг. Энэ талаар жоншны хувирлын хэмжээ хүрэхгүй байна гэх зэрэг шалтгаанаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон 3-4 хэрэг байгаа. Тиймээс гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд тухайн газрын орц гарцыг хаах зэрэг ажиллагаа хийсэн. Үүний зардлад 27 866 400 төгрөг гарсан. Энэ нь  хууль бус  тоног төхөөрөмж орох гарах гарцыг хааж хамгаалалтын  алба одоог хүртэл хамгаалж байгаа зардал юм. Нийт 133 779 728 төгрөгийг хохирол учирсан тул компанийн хохирлыг барагдуулж Адил-Оч ХХК-аас хохирлыг гаргаж өгнө үү... гэв.

 

6. Хохирогч Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын өмгөөлөгч Ц.Монгол шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Дундговь аймгийн Өлзийт сум аймгаасаа 200 орчим километр оршдог. Өлзийт сумын нутаг дэвсгэрт Хөтөл-Ус 2 гэдэг талбай дээр Адил-Оч ХХК өөрийнхөө ашигладаг талбайгаас гарч хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Өлзийт сумын Засаг дарга энэ асуудлыг боль, бид нөхөн сэргээлтээ хийнэ гэхээр арбитрт өгнө шүү гэдэг байсан. Арбитр гэж юу байдгыг бид нар мэдэхгүй болохоороо айгаад хөдөлдөггүй байсан. Өлзийт сумын хувьд жилийн төсөв 200 000 000 төгрөг байдаг. Гэтэл өөрийнх нь нутаг дэвсгэр дээрээс 2008-2014 оны хугацаанд 20 433 827 594 035 төгрөгийг жонш олборлосон байсан. Үүнийг зөвшөөрөлгүй талбайгаас олборлосон. Энэ олборлолтын хохирлыг Өлзийт сум нэхэмжилж байна. Үйлдвэрлэсэн жоншны хэмжээ 98 525.2 тонн гэж Адил-Оч ХХК захиргааны хэргийн шүүхийн нэхэмжлэлд бичсэн байсан. Байгаль орчны Говь-Эко ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 98 260 тонн хүдэр байна гэж тооцоолоод үүний 17 хувийг цэвэр жонш гэдэг утгаараа  185 000 төгрөгөөр бодож 3 090 279 733 173  төгрөг болсон.  Үүнийг уурхайн ханш 70 000 төгрөгөөр бодоод 1 169 294 000 төгрөг болж байна. Тиймээс Өлзийт сум Адил-Оч ХХК-с 1 169 294 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хоёрдугаарт Эко-Трейд ХХК-ийн тогтоосон шинжээчийн дүгнэлтээр эдэлбэр газрыг 1 399 000 төгрөг, хөрсний бүрхэвчинд 15 826 944 төгрөг, ургамлын нөмрөгт 78 338 000 төгрөг, нийт 94 166 418  төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь байгалиасаа байсан ургамлын бүрхэвчид учруулсан хохирол хэзээ ч нөхөж баршгүй хохирол учраас Өлзийт суманд энэ хохирлыг гаргаж өгөх ёстой. Өлзийт сум нөхөн сэргээлт хийх гэхээр төсөв мөнгө, техник хэрэгсэл байхгүй тул албан ёсны лицензээр тусгай зөвшөөрөлтэй байгаа Билэгт Хайрхан-Уул ХХК-д нөхөн сэргээлт хийх мөнгийг гаргаж өгнө үү хүсэлтийг тавьсан. Тиймээс Билэгт Хайрхан-Уул ХХК-ийн техник тоног төхөөрөмжөөр нөхөн сэргээлт хийлгэнэ. Билэгт Хайрхан-Уул ХХК нь энэ газар олборлолт явуулахгүй, яагаад гэвэл уг компани нь нүүрсний чиглэлийн компани бөгөөд 600 000 000 тонн нүүрсний нөөц тогтоогоод төвийн бүсийг хариуцсан цахилгаан станц барих гэж байгаа. Тиймээс үүнд хууль бус ажиллагаа байхгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор өөр талбай дээр зөвшөөрөл авсан бөгөөд маргаж байгаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь хэвээрээ явж байгаа. Адил-Оч ХХК ашиглалтын зөвшөөрөл авсан гэдэг нь худлаа бөгөөд манай талаас хайгуулын лицензийг шүүхэд гаргаж өгч байна... гэв

 

7. Гэрч Мөнгөнхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед шигшүүрний тор соль гэсэн. Түүнийг Жанебик, Энхбат, Бат-Эрдэнэ бид нар хамт сольсон.  Дараа нь Жанебик бид хоёр бутлуурын ир шахсан. Түвшинтөгс ирж тусалсан. Тэгээд бутлуурыг ажлуулсан. Коноп дарахад хүн хашхирхаар нь зогсоогоод дээшээ гарсан. Тэгэхэд Нолсойбаяр гараа барьсан бархираад зогсож байсан. Тэгээд дарга нар эмнэлэг авч явсан... гэв

 

8. Шинжээч Б.Хурандаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсээс дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлсний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн асуусан асуултын дагуу дараах хариултыг өгсөн. Үүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороонд Цагдаагийн хэлтсээс дүгнэлт гаргах хүсэлт ирүүлсэн албан бичиг, хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Чинбатын баталсан “Дахин шинжилгээ хийх шинжээч томилох” тогтоолоор шинжээчээр томилогдсон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаа, Хөдөлмөрийн хэлтэсийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхжаргал аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Ариунаа нар хавтаст хэргийн материал бичлэгтэй диск, аюулгүй ажиллагааны зааварчилгааны 2 дэвтэр холбогдох хууль, журмыг судлан дараах дүгнэлтийг гаргаж байна.

Асуулт 1. “Адил-Оч” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер А.Ундармаа нь Адил-Оч ХХК-ний Чойр хэсэгт хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллах үүрэг хүлээсэн хүн мөн эсэх.

            Хариулт 1. А.Ундармаа нь Адил-Оч ХХК-ний ерөнхий захирал Цегельник.В.П-ийн 2014 оны 07 сарын 23-ны өдрийн 14/07/23 дугаар тушаалаар 2014 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлэн тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр томилогдон хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаатайгаар байгуулан ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааврыг удиртгал болгон ажиллахаар тусгажээ. А.Ундармаагийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлтонд Адил-Оч ХХК-ийн аль хэсэг, нэгжид ажил үүрэг гүйцэтгэхийг тусгаагүй байна.

            Асуулт 2. Григорий Николаевич Тарасюк хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам зөрчсөн эсэх

Хариулт 2. Тарасюк.Г.Н нь ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн өдрийн хийгдэх ажлын онцлогт тохируулж өгдөггүй зөвхөн гарын үсэг зуруулж байсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.16 дахь заалтыг зөрчсөн байна. Энэхүү стандартын шаардлагыг заавал мөрдөнө. Мөн Адил-Оч ХХК-ийн “Ромашка” бутлалт-ангилалтын цогцолборын дарга “Чойр хэсгийн тоног төхөөрөмжийн засварын мастерийн ажлын байрны тодорхойлолтын 2,11 дахь заалтыг зөрчсөн байна.

Асуулт 3. Валерий Петрович Цегельник хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам зөрчсөн эсэх.

Хариулт 3. Цегельник.В.П нь үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийнхөө бутлуур, шигшүүр, туузан дамжуулга гэх мэт хөдөлгөөнт хэсэг, дохиоллын систем, бүрдэл хэсгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэхь заалтыг, мөн тоног төхөөрөмж бултуур, шигшүүр, туузан дамжуулга, гэх мэт-ийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар баталж мөрдүүлээгүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалтыг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт болон Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/53 дугаар тушаалыг, Чойр хэсэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй асуудал хариуцсан орон тооны ажилтангүй нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 126 дугаар тушаалыг тус тус зөрчсөн.

Асуулт 4. Осолдогч М.Нолсойбаяр нь хөдөлмөр аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм журам зөрчсөн эсэх.

Хариулт 4. М.Нолсойбаяр нь туузан дамжуулга конвейр-ын хүч дамжуулах гинжинд нүцгэн гараараа үзлэг хийж улмаар өөрийгөө эрсдэлд оруулан осолдсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтыг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт осолдогч М.Нолсойбаярын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт аюулгүйн ажиллагааны заавар бусад холбогдох дүрэм журам заавар авагдаагүй байх тул дүрэм, журам, заавар зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Асуулт 5. Осол нь хөдөлмөр хамгаалтын аюулгүй ажиллагааны ямар ямар журам зөрчигдсөнөөс болсон бэ?

Хариулт 5. Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны зааваргүй, ажилтныг эрүүл аюулгүй ажлын орчинд ажиллах нөхцөлийг хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, аюулгүй ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх зохион байгуулагдаагүй зэрэг нь тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангаагүйтэй холбоотой.

Зөрчигдсөн хуулийн зүйл, заалт, тушаал, шийдвэр, дүрэм, журам, стандарт

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 17 дугаар зүйлийн 17.4, 18 дугаар зүйлийн 18.2.7, 18.2.8, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.6, 28.1.8 дахь заалтууд
  2. Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/53 дугаар тушаал
  3. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 он 126 дугаар тушаал
  4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт
  5. “Адил-Оч” ХХК-ийн “бутлах, ялгах төхөөрөмжийн бутлагчийн хөдөлмөр хамгаалалын зааварчилгааны 3.2 дахь заалт
  6. “Адил-Оч” ХХК-ийн “Ромашка” бутлалт-ангилалтын цогцолборын дарга-“Чойр” хэсгийн тоног төхөөрөмжийн засварын мастерийн ажлын байрны тодрхойлтын 2,11 дахь заалт

Асуулт 6. Осол нь ямар ажилтан, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон байна вэ?

Хариулт 6. Осол нь Адил-Оч ХХК-ийн ерөнхий захирал Цегельник.В.П, Адил-Оч ХХК-ийн “Чойр” хэсгийн бутлагч ажилтай Н.Мөнгөнхуяг, Адил-Оч ХХК-ийн “Чойр” хэсгийн бутлах, ялгах комплексийн дарга ажилтай Тарасюк.Г.Н, Адил-Оч ХХК-ийн “Чойр” хэсгийн бригадын дарга ажилтай М.Нолсойбаяр нарын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж шинжээчид... гэв

 

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус гэх ОХУ-н хөрөнгө оруулалттай “Адил-Оч” ХХК-ийн жоншны уурхайд 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр О.Энхбаатар нь жижиг оврын тракторт дарагдсан байдалтай нас барсан гэх хэргийн талаар:

 

9. Гэрч Э.Цогтбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2014 оны 02 дугаар сарын 13-ны өглөө би дарга Энхбат, Батжаргал нараас ажил үүргийн хувиараа аваад ажилдаа гарсан надад дарга нар болон олборлогчийн ажлыгхийх талаар хуваарь танилцуулсан байсан. Өдөр 13 цагийн үед цайны цагаад би падын операторын ажилд томилогдсон ба би падыг Баатарсүрэн гээд хуучин барьж байсан хүнээс нь хүлээж авсан. Хүлээлцэхэд эд анги бусад зүйлийг нь янзлуулаад хүлээж аваад ажилд гарсан. Би падыг жолоодоод хийн компрессор чирээд карер луу туслах Сүхбат, Гантулга, талийгаач нартай хамт явж байтал Давааням таараад падын тормозыг асуугаад тормозоо гишгэ гэхээр нь би гишгэсэн чинь чирч явсан компрессорын сэнс дамар 2 хавираад сэнс хэмхэрсэн. Тэгээд зогсож янзалхаар болсон. Тэгсэн талийгаач Энхбаатар доошоогоо карер дотор орж засая карерын аман дээр хүйтэн байна гэхээр нь би Гантулгыг чи падыг жолоодоод карерт ор гэсэн чинь Гантулга зөвшөөрөөд падыг жолоодоод карерт орсон. Тэр үед ямар нэгэн зөрчил гараагүй. Тэгээд би буцаж падыг жолоодоод кемп дээр ирээд дарга нарт хэлэхэд гагнуул гэхээр нь би падын рамыг гагнуулсан. Удаагүй Баатарсүрэн намайг падтай ир гэсэн байхаар нь би падыг асаагаад карерт ирэхэд Гантулга, Сүхбат 2 гараад явсан байсан ба талийгаач бид 2 кемп явж байхад Гантулга, Сүхбат 2 алхаад явж байхаар нь кемп орсон. Тэгээд падын сэнсийг янзлаад буцаад карер явах гэтэл Гантулга буруу талаар хүрч ирээд падыг жолоодоод карер явсан. Тэгэхэд падын урд шанаган дотор Сүхбат бид 2 суугаад Энхбаатар мотор хэсэг дээр суугаад явсан. Карерын ам руу Гантулга хүчтэй орсон ба карерын төв замаар явж байхад падын араа харжигнаад дуугарч байсан ба би нэг мэдэхэд падын шанаган доор дарагдсан хэвтэж байсан. Би падыг хүлээж авахдаа тормозыг нь янзлуулаад хийг нь гаргуулаад шингэнийг нь нэмэгдүүлээд авсан. Пад нь уруу газар өнхөрч асдаг ба астачер байхгүй. Би падыг жолоодох ёстой ба Гантулгыг жолоод гэж хэлээгүй. Энхбат, Батжаргал нар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Би эхэндээ Гантулгаар падыг хүнд юм чирэхээс айгаад бариулсан ба дараа нь Гантулга өөрөө осол болох үед дур мэдэн барьсан. Ямар хурдтай явсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед архи уусан хүн байгаагүй бүгд эрүүл байсан. Би зөөлөн эдийн гэмтэл авсан гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/

 

10. Гэрч С.Сүхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөтөл-Ус гэх нэртэй жоншны уурхайд Гантулга, талийгаач бид 3 үүргээ гүйцэтгэж байсан. Тэгэхэд карерт байх компрессорын сэнс эвдэрхээр нь падыг аваад ир гэж дуудуулсан ба ирэхгүй байхаар нь Гантулга ах бид 2 сэнсээ аваад кемп рүү алхсан. Тэгэхэд талийгаач пад аваад карер дээр ирсэн юм байна лээ. Бид хоёртой зөрөөд явчихсан байсан. Тэгээд араас Цогоо гээд падын жолооч ирэхээр нь бид 4 кемп дээр хамт ирээд компрессорын сэнсээ янзалчихаад буцаад карер луу пад дээр дөрвүүлээ суугаад явсан. Тэгээд карерт ордог замаар явж байхад падын араа нь уруу газар мултрах шиг болсон. Тэгээд пад өөрөө уруу газар өөрөө хурдаа аваад хад мөргөх шинжтэй болохоор нь би үсрээд буусан. Тэгээд би газар унаад босоод харахад падын 4 дугуй дээшээ харчихсан Гантулга ах талийгаачийг падын хойд талын хэсэгт дарагдсан байхад нь гаргах гэж оролдож байсан. Харин Цогоо ахыг би хараагүй. Тэгээд экскаватор байгаа харагдахаар нь хүн дуудаад онхолдсон падны доороос талийгаачийг гаргаж авсан. Тухайн үед Гантулга ах падыг жолоодоод талийгаач падны хойд талын хүрээ төмөр дээр сууасан. Цогоо бид 2 шанаганы 2 захад сууж явсан гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/

 

11. Гэрч Ц.Давааням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр карерын хойд талд жонш буталж байсан. Тэгээд манай ажилтан Сүхбат гүйж ирээд карер дотор паданд хүн дарагдчихлаа босгоё гэхээр нь би экскаватороо жолоодоод осол болсон гэх газар очсон. Очиход пад дээшээ харсан байдалтай падны хажууд Гантулга трос барьчихсан сандарсан байдалтай байсан. Талийгаач падны ар хэсэгт хамгаалалтын төмөрний доор байдалтай . Цогоо харагдахгүй байсан. Тэгсэн Цогоо падны шанаган дотор байсан юм билээ. Тэгээд осолд орсон падыг экскаватороор өргөж талийгаачийг падны доороос гаргасан. Би яаж осолдсон талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг. / 1 хх-ийн 30 дугаар хуудас/

 

12. Гэрч Х.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би энэ уурхайд 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр жолооч албан тушаалтайгаар анх ажилд орсон. 2013 оны 11 дүгээр сарын дунд үеэс уурхайн механик буюу уурхайн авто машины засварын үйлчилгээг хариуцсан механик албан тушаалд томилогдоод өнөөдрийг хүртэл уг ажлаа хийж байна. Осол гаргасан пад нь уурхайд олборлогч нарын ялгасан жоншийг дахин ялгаж хураадаг энэ ажилд падны шанагыг нь хэргэлдэг байсан. Эвдрэл гэмтийн хувьд намайг механик ажилд томилогдох үед эвдрэл гараагүй бүх эд анги хэвийн ажиллаж байсан. Уг тэрэг нь осол гарахаас 2-3 хоногийн өмнө жонш ялгах ажилд гараагүй болохоор ажилд гарах өдөр нь буюу осол болсон өдөр тормоз, шанага зэргийг шалгаж үзсэн зүгээр хэвийн ажиллаж байхаар нь ажилд гаргасан. Уг падыг Цогтбаатар гэдэг хүн жолоодох эрхтэй гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/

 

13. Гэрч М.Мэндсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би “Адил-Оч” ХХК-ийн Хөтөл-Ус 2 уурхайн олборлогчийн ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хийж байна. Хөтөл-Ус 2 уурхайн дарга нь Энхбат, уулын мастер нь Батжаргал нар юм. Энхбат, Батжаргал нар өглөө бүр ажилд гарахад ажлын зааварчилгаа өгдөг байсан. Уурхайд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг тусгай ажилтан байхгүй... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

14. Гэрч Б.Түмэндэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орой 17-18 цагийн үед надруу гар утсаар нярав яриад жоншны уурхай дээр осол гарсан нэг хүн бэртсэн уурхайн дарга, уулын мастер нар аймгийн төвөөс түргэн тусламж дуудсан байгаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би холбоо барихад түргэн ирсэн, бид нар замд таараад байж байна гэсэн. Сүүлд нь Батжаргалтай дахиад яриахад уурхайн өрмийн мастер Гантулга, шинээр ажилд орсон залуу, Сүхбат нарын 4 хүн кемп дээрээс пад трактор унаж яваад карерийн аман дээрээс падаа алдаад хана мөргөөд осол гаргасан гэж хэлсэн. Талийгаач цагаан сарын амралтын дараа буюу 02 дугаар сарын 05-ны өдөр уурхайн ажилчид цугларч уурхайн хэсэг рүү явахад бүртгүүлж анх ажлд орсон. Манай байгууллага ажилтан авахдаа заавал туршилтын хугацаа өгдөг болохоор манай жинхэнэ ажилтан мөн гэж үзсэн. Уурхайн даргын үүрэг гүйцэтгэгчийг 2013 оны 08 дугаар сарын дундуур тушаал нь гарч ажиллаж байгаа. Урд өмнө нь манай уурхайн геологи уулын мастер албан тушаалд ажиллаж байсан юм. Уулын мастер, уурхайн дарга нарт зааварчилгаа өгч байх талаар хэлж байсан. Яг одоо энэ талаар хариуцсан тусгай ажилтан манай уурхайд байхгүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан авах гэхэд компаний шаардлагыг хангахуйц хүн олдоогүй, орос хэлтэй гэсэн шаардлага тавьсан юм... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

            15. 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04/092/06 дугаартай мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт:

            А. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад осолд өртсөн хүмүүс нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолд өртсөн байх тул Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн осол, хурц хордлоыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.5.1-д үйлдвэрийн осолд тооцох заалтанд “Ажилтан ажлын үндсэн болон туслах байранд, эсхүл гэрээ, хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа” гэж заасан тул үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэж байна.

            Б. Хэрэгт авагдсан баримтаар осолд өртсөн хүмүүс нь ажлын хувцас, хамгаалах хувцасыг бүрэн хэрэглээгүй, тухайн тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар болон бүрэн бус техник хэрэгсэл ашигласан зэрэг нь тогтоогдож байх тул осолд өртсөн хүмүүс “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх, мөн зүйлийн 18.2.3, 18.2.5, 18.2.8, 28.1.1, 28.1.4, 28.1.7 гэсэн заалтуудыг зөрсөн байна.

            В. Бүрэн бус техник хэрэгслийг /падыг/ зориулалтын бусаар ашигласан болон мэргэжлийн бус буюу жолоодох эрхгүй хүн падыг жолоодсон нь осол гарах хүчин зүйл, шалтгаан гэж дүгнэж байна.

            Г. Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 143, 147-д гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 45-47 дугаар хуудас/

 

16. 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн 23 дугаартай ослын дүгнэлт:

 “Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт нүхтийн уурхай гэх газар жоншны уурхайд дунд оврын трактор осол гаргалаа” гэх тээврийн хэрэгсэлд ослын дүгнэлт гаргалаа

А. D1005090 арлын дугаартай дунд оврын уул урхайн зориулалтаар ашиглагдах механизм нь улсын бүртгэлгүй, үзлэг оношилгоонд хамрагдаж байгаагүй байна.

  Б. Уг механизмд хянах самбар хэмхэрсэн, хамгаалалтын төмөр хэмхэрсэн, копудны хэсэг цөмөрсөн, тос, масло асгарсан зэрэг эвдрэл учирсан.

  В. Уг тээврийн хэрэгслийг оношлогооны суурин тоног төхөөрөмжин дээр тормоз явах ангийг шалгаж үзэхэд явах эд анги хэвийн сайн, тормозны систем ажиллахгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй байна” гэх дүгнэлт. /1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/

 

17. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 14 дугаартай акт.

- Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй

- О.Энхбаатар нь архи согтуурауулах ундаа хэрэглээгүй байжээ.

- О.Энхбаатар нь 1-р бүлгийн цустай байжээ.

- Үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

- Талийгаач нь амьсгалын дээд замын гадны биетээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас баржээ. Шинжээч эмч, цагдаагийн дэд ахлагч М.Баттүвшин гэсэн дүгнэлт. /1 дүгээр хх-ийн хуудас/

18. Шинжээч Н.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг

…D1005090 арлын дугаартай дунд оврын уул уурхайн зориулалтаар ашиглагдах механизм нь улсын бүртгэлгүй, үзлэг оношлогоонд хамрагдаж байгаагүй байна. Уг механизмд хянах самбар хэмхэрсэн, хамгаалалтын төмөр хэмхэрсэн, копудны хэсэг цөмөрсөн, тос масло асгарсан зэрэг эвдрэл учирсан. Дээрх гэмтэл осол болоход учирсан бөгөөд осол болоход нөлөөлөхгүй. Уг тээврийн хэрэгслийг оношлогооны суурин тоног төхөөрөмжин дээр тормоз явах ангийг шалгаж үзэхэд явах эд анги хэвийн сайн, тормозны систем ажиллахгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй байна гэсэн дүгнэлтийг шинжээч томилох тогтоолд дурдсан асуултын дагуу гаргасан. Би цагдаагийн хэлтсийн хашаанд 2 удаа очиж уг осол болсон техникийг үзсэн. Би асаах шаардлага тавиад жолооч нь чадаагүй. Би үзлэг хийхдээ бүх эд ангийг бүрэн бүтэн эсэхийг үзсэн. Мөн түрүүлж байгаад тормоз гишгэж үзсэн. Данхраадаж байгаад 4 дугуйны тормозыг үзэхэд тормоз барихгүй байсан. Би оношлогооны тоног төхөөрөмж дээр авчирч үзэх хэрэгтэй юм байна гээд авчирч тос масло хийгээд асааж авчран тэнхлэг тус бүр дээр тормозыг нь шалгаж үзсэн. Тэгэхэд тормозны систем нь ажиллаагүй. Би тогтоолын дагуу дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 62-64 дүгээр хуудас/

 

            Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Адил-Оч” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчөгдсөний улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажилтан М.Нослойбаяр жонш буталх төхөөрөмжийн шигшүүрийн гинжинд зүүн гарын сарвуу хавчуулагдан зүүн гарын сарвууны 2,3,4,5 дугаар хурууны тасрал бүхий хүнд зэргийн гэмтэл учуруулсан гэмт хэргийн талаар:

 

19. Хохирогч М.Нолсойбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:

...2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа очсон. Тэгээд 8 цагийн орчим цайндаа орчихоод ажлын хувцасаа өмсөөд ажилдаа гарсан. Ажилдаа гарахад Оросын холбооны улсын иргэн Гриша ирээд цэнхэр бутлуур дээр очоод сээтэг соль гэж хэлсэн. Тэгээд би Батмөнх, Бат-Эрдэнэ нарыг уг ажлыг хий гэж хэлсэн ба тэр хүмүүс ажлаа хийж дуусаад болчихлоо гэж хэлсэн. Ууганбаяр бид 2 тухайн үед дугуйны суурь гагнуулаад сууж байсан. Тэгтэл Гриша ирээд бутлуурын шигшүүрийн сээтэгний дээд талд лист гагнасан байсан. Тэрнийг очоод салгаад ав гэхээр нь би одоо цайны цаг болж байна, цайны цагийн дараа авья гэхэд захирал Петрович одоо наадхаа ав гээд байна гэхээр нь Бат-Эрдэнэ, Батмөнх, Энхбаатар нарт наад багажнуудаа аваад хүрээд ир гэж хэлчихээд шигшүүр дээр гараад шинээр тавьсан сээтэгийг шалгасан. Тэгээд түүний доод талд байсан листийг яаж авах вэ гэж харж байгаад конверийн гинж рүү харсан чинь тасарсан юмуу мултарсан юм шиг харагдахаар нь очоод баруун гараараа конверийн их биенээс бариад зүүн гараараа гинжнээс барьтал араа гинж нь эргээд зүүн гарын 4 хуруу арьсан дээрээ тогтсон. Тэгээд Истана маркийн машинтай Нямдорж дарга, Батмөнх, Ууганбаяр нар ирээд намайг эмнэлэгт авч явсан. Тэгээд эмнэлэгт зүүн гарын 4 хуруугаа тайруулж хагалгаа хийлгэсэн. …Би “ Ивэн” гэдэг эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Би тус эмнэлэгт үзүүлчихээд хэвтэж эмчлүүлэх гэсэн боловч мөнгө байхгүй бхолохоор нь 2 удаа кассын орлогын баримт тэр эмнэлгийн эмчээр бичүүлж “Адил-Оч” ХХК дээр очиж орлогын баримтаа үзүүлж танилцуулах гэсэн боловч компаний захирал, өмгөөлөгч нар нь гарч ирж уулзаагүй юм. Би тэгэхэд өмгөөлөгч Бадамтай хамт очсон. Тэр орлогын баримтыг үзүүлж мөнгө аваад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэж байсан юм... гэсэн мэдүүлэг. /7 дугаар хх-ийн 24-25 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 9 дүгээр хуудас/

 

            20. Гэрч Ж.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Би анх 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ерөнхий захирал Цегельникийн саналын дагуу “Адил-Оч” ХХК-ийн Чойрын салбарын гаалийн бүрдүүлэгч буюу няраваар томилогдож ирсэн. Тэгээд Чойрын салбарт хөдөлмөр хамгааллын инженер байхгүй байсан ба би өөрийн хариуцлагын үүднээс болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр ажилчдын ажиллах чиг үүргийг болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажилллагааны үүрэг өгч ажилд нь гаргадаг байсан. Яагаад ийм ажил хийсэн гэхэр манай нөхөр Чойр хэсгийн даргын ажил хийж байсан учраас тэгдэг байсан. Үүнийг захирал мэдээд цалин нэмж тушаал гаргаад хөдөлмөр хамгааллын инженерээр томилсон. Тэгээд тушаалын дагуу ажлаа хийж байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагч Отгонжаргал та наад ажлаа хийж болохгүй технилогийн горим мэддэг хүн байх ёстой гэхээр нь би энэ ажлыг захиралд мэргэжлийн хүн хийх ёстой юм байна гэдгийг ойлгуулсан. Ингээд Улаанбаатар хотоос Коблов Сергей томилогдож ирээд хэрэг гарахаас 3 сарын өмнө Улаанбааатар хотод өөр ажилд томилогдоод явсан. Түүнээс хойш Чойрт хөдөлмөр хамгааллын инженер байхгүй байсан ба удаагүй Ундармаа гэх эмэгтэй томилогдсон. Ундармаа хэрэг гарах үед Улаанбаатар хотод бичиг хэрэг дээр ажиллаж байсан. Ундармааг төв байрны бичиг баримтыг цэгцэлж дуусахад нь Чойр хэсэгт хөдөлмөр хамгааллын инженерээр томилох гэж байсан юм. Тэр үеэр энэ хэрэг гарсан. Манай хэсэгт ОХУ-н инженерүүд, тасаг нэгжийн дарга нар өглөө бүр ажилчдын ажил үүрэг чиглэл, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гаргадаг байсан. Бригадын даргаар хохирогч Нолсойбаяр ажиллаж байсан. Тарасюк бригадын даргадаа ажил үүргийг амаар өгч болно бичгээр зааварчилгаа өгдөг юм. Тухайн үед ямар ажил гарна бригадын даргыг дуудаж зааварчилгаа өгдөг байсан юм гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/

 

            21. Гэрч Д.Наранбаатарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Хохирогч Нолсойбаяр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тооцогдно. Нолсойбаярын гарын 4 хуруу тайруулсан нь өөрөө өөртөө үйлчлэх, хөдөлмөрлөх үйл аижллагаа нь хязгаарлагдсан болно. Нолсойбаяр нь хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдсан. Эрүүл мэнд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/135 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 10/63-т нэг гар аль нэг түвшинд мухар гэж заасан байдаг. Нолсойбаярын зүүн гарын 4 хуруу тайрагдаж нэг гар мухар болсон. Энэ заалт нь 5-69 хувь буюу хугацаагүйгээр хөдөлмөр алдалтаар тогтоогдоно. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр групп тогтоолгосон. Хуруу гэдэг чинь чухал эрхтэн. Эд эрхтэнээс хагацаасанд орно гэж үзэж байна... гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/

 

            22. Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн ¹01 дугаартай бүрэлдхүүнтэй шинжээчийн дүгнэлт:

            - А.Ундармаа нь “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирал Цегельник.В.П-н 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 14/07/23 дугаартай тушаалаар 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр томилогдон гэрээг туршилтын 3 сарын хугацаатай байгуулан ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр хамгаалал аюулгүй аижллагааны зааврыг удирдлага болгон ажиллахаар тусгажээ. А.Ундармаагийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд “Адил-Оч” ХХК аль хэсэг нэгжид үүрэг гүйцэтгэхийг тусгаагүй байна.

            - Тарасюк.Г.Н нь ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн өдрийн хийгдэх ажлын онцлогт тохируулж өгдөггүй, зөвхөн гарын үсэг зуруулж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрмийн MNS 4969:2000 стандартын 4.16 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн “Адил-Оч” ХХК-ийн Ромашка бутлалт ангилалтын цогцолборын дарга Чойр хэсгийн тоног төхөөрөмжийн засварын мастерийн ажлын байрны тодорхойлолтын 2, 11 дэх заалтыг зөрчсөн байна.

            - Цегельник.В.П нь үйлдвэрийн зориулалтаар тоног төхөөрөмжийнхөө хөдөлгөөнт хэсэг, дохиоллын систем, бүрдэл хэсгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг , мөн тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар баталж мөрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалтуудыг зөрчсөн байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай мэдлэг олгох сургалтыг зохион байгуулагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт болон Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/53 дугаар тушаалыг, Чойр хэсэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтангүй нь Ниймгийн хамгаалал хөдөлмөрийн сйадын 2008 оны 126 дугар тушаалыг тус тус зөрчсөн байна.

            - М.Нолсойбаяр нь туузан дамжуулга конвейрийн хүч дамжуулах гинжид нүцгэн гараараа үзлэг хийж өөрийгөө эрсдэлд оруулан осолдсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлйин 18.2.7 дахь заалтыг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт М.Нолсойбаярын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, аюулгүй ажиллагааны заавар бусад холбогдох заавар, дүрэм журам авагдаагүй байх тул дүрэм журам зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

            - Осол нь “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирал Цегельник В.П, “ Адил-Оч” ХХК-ийн Чойр хэсгийн бутлагч ажилтай Н.Мөнгөнхуяг, “Адил-Оч” ХХК-ийн Чойр хэсгийн бутлах, ялгах комплексийн дарга ажилтай Тарасюк.Г.Н, “Адил-Оч” ХХК-ийн бригадын дарга аижлтай М.Нолсойбаяр нарын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэв. Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаа, Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхжаргал, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Ариунаа гэсэн дүгнэлт. /8 дугаар хх-ийн 61-63 дугаар хуудас/

 

23.  Улсын Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ¹04/078/28 дугаартай шинжээчийн дүгнэлт:

- “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирал Цегельник.В.П нь байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийнхөө хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн Машин механизм, тоног төхөөрөмжинд тавигдах шаардлага гэсэн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, Машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг, бригадын дарга Тарасюк.Г.Н нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын онцлогт тохируулж өгөөгүй зөвхөн гарын үсэг зуруулж байсан нь уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг зөрчсөн, засварчин Н.Мөнгөнхуяг нь тоног төхөөрөмжийг ямар ч зөвшөөрөлгүй ажлуулсан нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюултай эрсдэл учруулахгүй байх/-ыг зөрчсөн байна. Харин хөдөлмөр хамгааллын инженер М.Оюунцэцэг, А.Ундармаа нар тус хэрэгт ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэх талаар хавтаст хэрэгт авагдаагүй байх тул дүрэм, журам зөрчсөн эсэхийг хариулах боломжгүй байна.

- Осол гарсан шалтгаан нь цахилгаан тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийхдээ пайзын системийг мөрдөн ажиллаагүйгээс цахилгаан тоног төхөөрөмжийн удирдлагыг цахилгааны схемийн хүчдэлээс салгаагүй, хаалт, хамгаалалтгүй тоног төхөөрөмж ажлуулсан, ажилтан нарыг аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулаагүй зэргээс болсон байна.

Уг осол нь ажлын байранд үүргээ гүйцэтгэж байхдаа гарсан нь хавтаст хэрэгт авагдсан материалаар нотлогдорж байх тул Монгол улсын засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрмийн 1.5, 1.5.1 дэх заалтуудыг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцох нь зүйтэй”. Дүгнэлт гаргасан Улсын мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн гэсэн дүгнэлт. /7 дугаар хх-ийн 147-148 дугаар хуудас/

 

24. “Адил-Оч” ХХК-ийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн

¹14/01/03/01 дугаартай Мөнхбаяр овогтой Нолсойбаярыг тус компанийн Чойр хэсэгт засварчинаар хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулсугай”, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14/05/28 дугаартай Тус компанийн Чойр хэсгийн засварчинаар ажиллаж байгаа М.Нолсойбаярыг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бригадын даргын үүрэгт ажилд шилжүүлэн томилсугай гэх тушаалын хуулбарууд /7 дугаар хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

            25. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ¹386 дугаар дүгнэлтэнд:

            - М.Нолсойбаярын биед зүүн сарвууны 2,3,4,5-р хурууны тасрал, зөөлөн эдийн урагдал гэмтлүүд учирчээ.

            - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            - Зүүн сарвууны 2,3,4,5-р хурууны тасрал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь тогтоох хүснэгтийн 15.93.4 дэх хэсэгт зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 45 хувь байх тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.

            - Цаашид хөдөлмөрийн чадварыг 45 хувь тогтонги алдуулна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч цагдаагийн дэслэгч Л.Жаргалтогтох гэсэн дүгнэлт /7 дугаар хх-ийн 32-р хуудас/

 

            26. Гэрч Х.Жанибекийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Гриша дарга Бат-Эрдэнэ, Энхбат, Мөнгөнхуяг бид нарыг дуудаад бутлуурын ирийг шахсан. Тэгэхэд Түвшинтөгс засварчин ирж шахалцсан. Тэгээд ирийг шахаж дуусаад Мөнгөнхуяг асааж үзлээ гээд дээшээ гарсан. Тэгээд астал хүн хашгирах чимээ гарахаар нь харсан чинь Нолсойбаяр шигшүүрэн дээр гараа барьчихсан зогсож байсан. Тэгээд Нолсойбаярыг машинаар эмнэлэг хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг, /7 дугаар хх-ийн 28, 157-158, 229 дүгээр хуудас/

 

            27. Гэрч Т.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Тэр өглөө Гриша дарга болгоомжтой харьцаарай гэж амаараа хэлсэн. Зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зураагүй. Бид нар өглөө ажилдаа гарахдаа цагаа бүртгүүлээд гарын үсэг зурдаг байсан. Тийм тийм ажил гүйцэтгэнэ болгоомжтой харьцаарай гэж амаар хэлдэг. Түүнээс албан ёсны зааварчилгааны дэвтэр байдаггүй гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 26, 159-160 дугаар хуудас/

 

            Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус нэртэй газар уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Адил-Оч” ХХК нь 2012 оноос 2014 оны 06 сар хүртэлх хугацаанд зэргэлдээ орших “ Билэгт Хайрхан Уул” компанийн эзэмшлийн лицензтэй талбайд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас онц их хэмжээний хохирол учирсан  хэргийн талаар:

 

            28. “ЭкоТрэнд” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлтэнд: Адил-Оч ХХК нь Билэгт Хайрхан Уул ХХК-ийн ашигт малтмал айх XV-13544 тусгай зөвшөөрлийн талбайд ил аргаар жонш олбордох үйл ажилагаа явуулсны улмаас  Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга  Ц.Эрдэнэбилэгээс ирүүлсэн гомдлын дагуу Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч албан тушаалтай хошууч Ж.Оюунтамирын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор XV-13544 тусгай зөвшөөрлийн талбайд Эко-Трэнд ХХК хээрийн хэмжилт, судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд доорх дүгнэлтийг гаргалаа.

            - Дундговь аймгийн Өлзийт сумын Хөтөл-Ус нэртэй газар байрлах Адил-Оч ХХК-ийн ашигт малтмал хайгуулын 5976Х, ашигт малтмал ашиглалтын 6399А тусгай зөвшөөрлүүд болон Билэгт Хайрхан Уул ХХК-ийн 13544Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байв.

            - Хээрийн хэмжилт судалгаа, суурин боловсруулалтын үр дүнд Билэгт Хайрхан Уул ХХК-ийн ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн XV-13544 дугаартай талбайд Адил-Оч ХХК хууль бус олборлолт явуулж нийт 5.2 га газарт эвдрэл бий болгосон ба үүнээс 1.6 га талбайд 30м хүртэл гүнтэй, 285.909.5 м3 эзэлхүүнтэй ил уурхай 3.6 га талбайд хөрсний гадаад овоолго бий болгосон байв.

            - Адил-Оч ХХК нь Билэгт Хайрхан Уул ХХКийн зөвшөөрөлтэй газарт хэдэн тонн жонш олборлосон хэмжээг нарийвчлан гаргахын тулд Адил-Оч ХХК-ийн ашигт малтмал олборлосон журнал, гаалийн мэдээлэл хэрэгтэй байгаа тул 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хошууч Ж.Оюунтамирт хүсэлт илгээж хариу хүлээж байгаа. Адил-Оч ХХК ил уурхайн олборлолтын болон хөрсний гадаад овоолго байгуулах явцад эдэлбэр газарт нь 1349.3 төгрөгийн, газрын хэвлий хөрсөн бүрхэвчинд 15.826.944 төгрөгний, ургамлан хөмрөгт 78.338.125 төгрөгний, нөхөн сэргээлтэнд 105.913.328 төгрөгний, байгаль орчинд 200.079.746 төгрөгний хохирол учруулсан байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг 2 хувилбараар тооцож үзсэн бөгөөд 2 дугаар хувилбарыг хавсралтын 1.1.1-ээс үзнэ.

            - Ил уурхайг нөхөн дүүргэх техникийн нөхөн сэргээлийн зардал 98.059.328 төгрөг, 1.6 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхэд 3.432.000 төгрөг, хөрсний гадаад овоолгын 3.6 га талбайн биологийн нөхөн сэргээлтийн ажилд 4.422.000 төгрөг зарцуулагдана. 5.2 га талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн нийт зардал 105.913.328 төгрөг болно.

            - Адил-Оч ХХК нь байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжируулах, тохижуулах үүрэгтэй.

Үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу дээр тооцсон экологи-эдийн засгийн хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлж, улсын “Байгаль хамгаалах сан”-д оруулна. /9 дүгээр хх-ийн 20-67-р хуудас/

 

29. Гэрч Х.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Би тус компанид 2014 оноос хойш ажиллаж байна. Миний ажил бол техник хэрэгслүүдийг засаж дээр нь сахиулын ажил хийгээд байж байна. Манай уурхай 2014 оны 12 сараас хойш огт ажлаагүй харин  өмнө нь гаргасан байсан жоншоо Говьсүмбэр аймагруу зөөвөрлөж байгаа. Жонш зөөвөрлөх зөвшөөрлийг Цегельник захирал өгсөн . Би уул уурхай олборлолтын талаар мэдэхгүй. 70 орчим тонн жонш 7 удаа зөөгөөд байна одоо зөөвөрлөж байгаа машин Говьсүмбэр аймагт явж байгаа. Би одоогоор сахиул хийгээд байж байна надаас өөр хүн одоогоор уурхай дээр алга байна уурхайн үйл ажиллагаа зогссон учир хүнгүй байна. Дээрх техник хэрэгслийг хариуцан үйлдлээ захиралд энэ талаар мэдэгдэж байна. Одоо жонш зөөх үйл ажиллагаа явагдахгүй гэдгийг ойлгож мэдлээ. Техник хэрэгслүүдийн бичиг баримт Говьсүмбэр аймагруу үзлэг тооллогод оруулахаар явуулсан дээрх техник хэрэгслүүд бүгд манай кампанийх гэсэн... мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 193-195 дугаар хуудас/

 

30. Гэрч Д.Төмөрбатын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Би Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт геологи уул уурхайн техникийн хяналтын улсын ахлагч байцаагчаар ажилладаг бөгөөд миний хувьд “Адил-Оч” ХХК-тай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ажлыг шалгаад харин очиж байсан. Хийсэн шалгалтаар “Адил Оч ХХК-ны МҮ-006399 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд явуулж байгаа уулын ажлууд ашиглалтын талбайн хилээс гарч “Билэгт хайрхан уул” ХХК-ний ХҮ-013544 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нэвтрэх орсон нь тогтоогдсон. Мөн “Адил-Оч “ ХХК-ний нэг каръер нь шимт хөрсний болон сул чулуулагийн овоолготойгоо “Билэг хайрхан уул” ХХК-ний ХҮ-013544 дугаартай талбай дээр байршсан байсан. Иймд хууль бусаар жонш олборлож эвдрэлд оруулсан талбай, овоолго үүсгэсэн талбай зэрэгт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийх төлөвлөгөөг холбогдох журмын дагуу боловсруулан аймгийн байгаль орчны газраар хянуулж баталгаажуулан, нөхөн сэргээлтийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны дотор бүрэн хийж гүйцэтгэсэн байхаар албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл биелүүлээгүй үйл ажиллагаа нь зогссон байна... гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 195-196 дугаар хуудас/

 

31. Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 596 дугаартай шийдвэрийн хуулбар, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийн хуулбар, 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6399А дугаартай Дундговь аймгийн Хөтөл-Ус 2 гэх газар 9011071064 тоот тусгай зөвшөөрлийг Адил-Оч ХХК-д олгосон, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн албан бичгийн хуулбар баримтууд /10 дугаар хх-ийн 1-18 дугаар хуудас/

 

32. 2015 оны 01 дүгээр сарын 190 дугаартай Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн захирамжийн хуулбар /10 дугаар хх-ийн 100-103 дугаар хуудас/

 

33. Гэрч С.Давааравдангийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 547 тоот шийдвэрээр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Хөтөл-Ус 1 нэртэй газар 107 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 5976Х дугаартай тусгай зөвшөөрлийг Адил-Оч ХХК-д анх олгосон байна. Уг талбайд онцгой эрхийнхээ дагуу 43 гектар талбайд Адил-Оч ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 6399А дугаартай тусгай зөвшөөрлийг 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 60 жилийн хугацаатай олгосон байна. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахь жилээ төлбөрөө төлөөгүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын 5976Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас өмнө сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын газарт гаргаагүйгээс уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсоныг бүртгэсэн байна. Одоо ашигт малтмалын газарт 6933А ашигт малтмал олбордлох тусгай зөвшөөрөл нь бүртгэлтэй, тухайн ээлжит жилийн төлбөрийг төлж тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтанд хөдөлгөөний тэмдэглэл хйигдсэн байна. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сумдын нутгийг дамнасан нийт 29.548 га талбайд ашигт малтмалын 13544Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд “Билэгт Хайрхан Уул” ХХК-д олгосон байна. “Билэгт Хайрхан Уул” ХХК нь тухайн 13544Х тусгай зөвшөөрлийг эзэмших болсноос хойш хайгуулын ажлын тайланг хуульд заасан хугацаанд гаргаж тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлж бүртгүүлсэн байна. “Адил-Оч” ХХК-ийн 64 гектар талбай буюу 5679Х дугаартай 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон. Уг талбай нь “Билэгт Хайрхан Уул” ХХК-д олгосон 13544Х тусгай зөвшөөрөл бүхий талбайд багтаж олгогдсон байна. Энэ үйлдэл нь хуулийн дагуу олгогдсон үйлдэл байгаа юм. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах үүрэг нь Ашигт малтмалын хуулинд заасны дагуу эзэмшигч компанид хуулиар хүлээлгэсэн бөгөөд сунгуулаагүй тохиолдолд шууд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал дуусгавар болдог. Манай компани тусгай зөвшөөрөл дуусгавар болж байгаа талаар мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Нэгэнт хуульд заасан үндэслэлээр 5976Х дугаартай хайгуулын талбайн тусгай зөвшөөрөл хүчингүй болж “Билэгт ХАйрхан Уул” ХХК-д олгогдсон тохиолдолд Адил-Оч ХХК-ийн эзэмшлийн талбай бус болсон учраас Адил-Оч ХХК нь жонш олборлох үйл ажиллагаа огт явуулж болохгүй юм. Адил-Оч ХХК нь ашигт малтмал ашиглалтын 6399А дугаартай талбайдаа жонш олборлох үйл ажиллагаа явуулах ёстой. Адил-Оч ХХК нь ашигт малтмал олборлолтын талбайгаасаа гарсан үйлдэл нь хууль бус юм гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 199 дүгээр хуудас, 10 дугаар хх-ийн 51-52 дугаар хуудас/

 

34.  Хохирогч Э.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

Би 201512000026 дугаартай хэрэгт орон нутгаа төлөөлөн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/258 дугаартай албан бичгээр хохирогчоор томилогдон оролцож байна. Адил-Оч ХХК-ийн хууль бус үйл аижллагааны улмаар учирсан хохирлыг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү. Өмнө нь энэ хэрэгт хохирогчоор оролцож байсан Ганчимэг ажлаас чөлөөлөгдсөн тул би томилогдон оролцож байна гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

35. Иргэний нэхэмжлэгч М.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Хөтөл-Ус гэдэг газарт орших манай Билэгт Хайрхан Уул ХХК-ийн эзэмшлийн лицензтэй талбайд Адил-Оч ХХК нь хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож удаа дараагийн үйлдлээр их хэмжээний жонш олборлож байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулан ямар нэгэн нөхөн сэргээлт хийлгүй хаясан. Энэ асуудалд Билэгт Хайрхан Уул ХХК-ний 2015 оны 01 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба мэргэжлийн хяналт болон холбогдох газрууд нь шалгасан. Дээрх компаний буруутай талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд гарсан. Мөн Захиргааны хэггийн Давж заалдах шатны шүүхээр Билэгт Хайрхан Уул ХХК-ний эзэмшлийн талбай болох нь эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Иймд хууль бусаар манай эзэмшлийн талбайгаас олборлосон жоншны үнэлгээ, Говь ЭКО ХХК-ний гаргасан дүгнэлтээр 1.169.294.000 төгрөгний хохирол учруулаад байна. Иймд дээрх хохирлыг төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр тоооцогдон ажиллаж байна. Миний зүгээс манай компанид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгнө үү гэж хүсмээр байна. Мөн байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлж нөхөн сэргээлтийг хийлгэх шаардлагатай байна гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

36. Говь-ЭКО ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлт /11 дүгээр хх-ийн 41-46 дугаар хуудас/

 

Дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж шүүх үзлээ.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 /Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих/, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 /Аюулгүй ажиллагааны журам зөрчих/ гэмт хэргүүд нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулинд хуульчлагдаагүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах/ дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан тухайн гэмт хэргийн үйлдлийн объектив шинжийг тодорхой заагаагүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан байх тул уг зүйлрүү дүйцүүлэн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 /Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих/, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 /Аюулгүй ажиллагааны журам зөрчих/ дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Цегельник Валерий Петровичийг Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай “Адил-Оч” ХХК-ний ерөнхий захиралаар ажиллаж байхдаа 2012 оноос 2014 оны 06 сар хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус гэх газар MY-006399 дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа “Билэгт Хайрхан Уул” ХХК-ний ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай руу нэвтэрч Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 36 дугаар зүйлийг тус тус зөрчиж хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 105.913.328 төгрөгийн буюу онц их хэмжээий хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв. Учир нь:

 “ЭкоТрэнд” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...Адил-Оч ХХК нь Билэгт Хайрхан Уул ХХК-ийн ашигт малтмал айх XV-13544 тусгай зөвшөөрлийн талбайд ил аргаар жонш олбордох үйл ажилагаа явуулсны улмаас ил уурхайн олборлолтын болон хөрсний гадаад овоолго байгуулах явцад эдэлбэр газарт нь 1349.3 төгрөгийн, газрын хэвлий хөрсөн бүрхэвчинд 15.826.944 төгрөгний, ургамлан хөмрөгт 78.338.125 төгрөгний, нөхөн сэргээлтэнд 105.913.328 төгрөгний, байгаль орчинд 200.079.746 төгрөгний хохирол учруулсан..., Ил уурхайг нөхөн дүүргэх техникийн нөхөн сэргээлийн зардал 98.059.328 төгрөг, 1.6 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхэд 3.432.000 төгрөг, хөрсний гадаад овоолгын 3.6 га талбайн биологийн нөхөн сэргээлтийн ажилд 4.422.000 төгрөг зарцуулагдана. 5.2 га талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн нийт зардал 105.913.328 төгрөг болно.” гэх дүгнэлт,

гэрч Давааравдангийн “...Уг талбайд онцгой эрхийнхээ дагуу 43 гектар талбайд Адил-Оч ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 6399А дугаартай тусгай зөвшөөрлийг 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 60 жилийн хугацаатай олгосон байна. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахь жилээ төлбөрөө төлөөгүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын 5976Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас өмнө сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын газарт гаргаагүйгээс уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсоныг бүртгэсэн байна. ...Нэгэнт хуульд заасан үндэслэлээр 5976Х дугаартай хайгуулын талбайн тусгай зөвшөөрөл хүчингүй болж “Билэгт ХАйрхан Уул” ХХК-д олгогдсон тохиолдолд Адил-Оч ХХК-ийн эзэмшлийн талбай бус болсон учраас Адил-Оч ХХК нь жонш олборлох үйл ажиллагаа огт явуулж болохгүй юм. Адил-Оч ХХК нь ашигт малтмал ашиглалтын 6399А дугаартай талбайдаа жонш олборлох үйл ажиллагаа явуулах ёстой. Адил-Оч ХХК нь ашигт малтмал олборлолтын талбайгаасаа гарсан үйлдэл нь хууль бус юм...” гэх мэдүүлэг болон 2015 оны 01 дүгээр сарын 190 дугаартай Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотогдсон гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Цегельник Валерий Петровичийг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/ дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан боловч шүүгдэгч Цегельник Валерий Петровичийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл дээрх өршөөлийн хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө /2002 оны/ Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарагдахаар зохицуулсан хууль байх тул уг хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “яллах дүгнэлтийн утга агуулга зөрүүтэй, яллах дүгнэлтийн орчуулга ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлтүүд буруу гарсан байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх санал гаргасан боловч хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Цегельник Валерий Петрович нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус нэртэй газар уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Адил-Оч” ХХК нь зэргэлдээ орших “ Билэгт Хайрхан Уул” компанийн эзэмшлийн лицензтэй талбайд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан болох “ЭкоТрэнд” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлт, гэрч Д.Төмөрбатын ”...хууль бусаар жонш олборлож эвдрэлд оруулсан талбай, овоолго үүсгэсэн талбай зэрэгт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийх төлөвлөгөөг холбогдох журмын дагуу боловсруулан аймгийн байгаль орчны газраар хянуулж баталгаажуулан, нөхөн сэргээлтийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны дотор бүрэн хийж гүйцэтгэсэн байхаар албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл биелүүлээгүй үйл ажиллагаа нь зогссон байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Давааравдангийн мэдүүлэг, хохирогч Э.Одгэрэлийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, мөн шүүхээс /2002 оны/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 231 дүгээр зүйлийн 231.3 дахь хэсэгт зааснаар орос хэл дээр орчуулан яллах дүгнэлтийг гардуулсан хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн КАТ-320с маркын шар өнгөтэй 1 ширхэг, тээврийн хэрэгсэл, КАТ-320D маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, DOOSAN-501 маркын улаан шаргал өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз-3 эвдэрсэн бор ногоон өнгийн 23-70 УНЦ, 51-80 УБУ, 61-28 УНД дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл /улсын дугааргүй/, HOWO маркын 61-28 УБЗ дугаартай 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз чиргүүл 1 ширхэг, FAW маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг иргэний нэхэмжлэлийг хангуулах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 46 дугаартай яллах дүгнэлтийн орчуулагын зардал буюу шүүхийн зардал болох 110000 төгрөгийг шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Харин шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарыг Нийслэлийн Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 /Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих/, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 /Аюулгүй ажиллагааны журам зөрчих/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон тул хохирогч Д.Улаанхүү, М.Нолсойбаяр нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэд гэм хорийн хохиролоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Цегельник Валерий Петровичоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 /нэг тэр бум нэг зуун жаран есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт,  мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 /нэг зуун таван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун хорин найман/ төгрөг, харуул хамгаалалт болон шатахууны зардал болох 27 866 400 /хорин долоон сая найман зуун жаран зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Билэгт хайрхан уул ХХК-д олгох зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн гарчиг бүхий дэвтэр 6 ширхэг, уулын ажлын тайлан төлөвлөгөө, ТЭЗҮ гэсэн бичиглэл бүхий 14 хавтас баримтыг шүүгдэгч Цегельник Валерий Петровичд олгож, 2 ширхэг Сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2,  Анхны ардчилсан сонгууль  болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын Газраас шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Цегельник Валерий Петрович /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Цегельник Валерий Петровичийг хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Цегельник Валерий Петровичид /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Цегельник Валерий Петровичид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цегельник Валерий Петровичид /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн КАТ-320с маркын шар өнгөтэй 1 ширхэг, тээврийн хэрэгсэл, КАТ-320D маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, DOOSAN-501 маркын улаан шаргал өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз-3 эвдэрсэн бор ногоон өнгийн 23-70 УНЦ, 51-80 УБУ, 61-28 УНД дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл /улсын дугааргүй/, HOWO маркын 61-28 УБЗ дугаартай 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз чиргүүл 1 ширхэг, FAW маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг иргэний нэхэмжлэлийг хангуулах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 46 дугаартай яллах дүгнэлтийн орчуулагын зардал болох 110000 төгрөгийг шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

9. Хохирогч Д.Улаанхүү, М.Нолсойбаяр нар нь гэм хорийн хохиролоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шүүгдэгч Цегельник Валерий Петровичоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 /нэг тэр бум нэг зуун жаран есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт,  мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 /нэг зуун таван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун хорин найман/ төгрөг, харуул хамгаалалт болон шатахууны зардал болох 27 866 400 /хорин долоон сая найман зуун жаран зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Билэгт хайрхан уул ХХК-д олгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн гарчиг бүхий дэвтэр 6 ширхэг, уулын ажлын тайлан төлөвлөгөө, ТЭЗҮ гэсэн бичиглэл бүхий 14 хавтас баримтыг шүүгдэгч Цегельник Валерий Петровичд олгож, 2 ширхэг Сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ