Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2022/00496

 

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2022/00496

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ63101001, Зуутраг овогтой Санжийн Пүрэвжавын,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 04 тоотод оршин суух, регистрийн дугаар ОК59041918, Борлууд овогт Жөндгөөгийн Мягмарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Пүрэвжав, хариуцагч Ж.Мягмар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Мөнхбатад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Пүрэвжав нь хариуцагч Ж.Мягмарт холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2013-2015 онд иргэн С.Мөнхбаттай хамтран 16 айлын орон сууц барьж 2015 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. 2013-2015 оны хооронд С.Мөнхбат бид 2 хамтарч барилга барьсан, цэцэрлэгийн зориулалттай байрнаас С.Мөнхбат нь Ж.Мягмарт 2 байр өгсний нэгийг Ж.Мягмар хүү М.Батболдын нэр дээр авсан. Тус байранд би гэрээний дагуу 2 давхрын 5, 1 давхрын 3 байр авах ёстой.

1.2. Гэтэл тус байр ашиглалтад орсон цагаас иргэн Ж.Мягмар нь С.Мөнхбаттай хуйвалдаж миний өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-1520004451 дугаартай байрыг гадны иргэдэд түрээслээд өгөхгүй байгаа. Би хууль дүрмээ мэдэхгүйн улмаас тус 1 давхрын 3 байрыг авахаар шүүхэд хандсан боловч иргэн С.Мөнхбат хурал хийлгэхгүй байсаар 3 жил болсон. Би аргагүйн эрхэнд Улаанбаатар хотоос өмгөөлөгч авч энэ асуудлыг ярьсан. Тус өмгөөлөгч чи тэр байрыг барьсан, шударга өмчлөгч мөн, 1 давхрын 3 байрны гэрчилгээ байсаар байтал бусдад ашиглуулж байгаа нь буруу, танай Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буруу ажиллаж байна гэсэн зөвлөгөө өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж албан тоот авч гэрчилгээгээ 100 хувь болгуулсан.

1.3. Гэрчилгээ 100 хувь миний өмчлөлд байсаар байтал иргэн Ж.Мягмар тус байрыг чөлөөлж өгөхгүй өдий хүрлээ. Миний байр буруу талаасаа дугаарлаад 4 тоот юм. Ж.Мягмарын эзэмшиж буй 2 байрны нэг нь түүний хүү М.Батболдын нэрээр Ү-20005022 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй, нэг нь С.Пүрэвжав миний нэр дээр Ү-1520004451 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй. Бид өөр өөрсдийн авах байраа дугаарласан учраас 1 тоот байр 2 ширхэг, 2 тоот байр 2 ширхэг, 4 тоот байр 2 ширхэг байдаг гэдгийг хүн бүр мэдэх бөгөөд шүүхийн шийдвэрүүд, улсын бүртгэгч Г.Бурмаагийн мэдүүлэг, мөн Улсын бүртгэлд бүрдүүлж өгсөн материалд тодорхой байдаг. Мөн үзлэг хийхэд байр, ордер аль нь ч давхцаагүй болохыг тогтоосон. Иймд миний өмчлөлд байгаа буруу талаасаа дугаарласан 4 тоот байрыг Ж.Мягмарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.   

2. Хариуцагч Ж.Мягмар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

2.1. Би энэ байрыг С.Пүрэвжаваас аваагүй, С.Мөнхбат гэдэг хүнд үнийг нь төлөөд авсан. Зөв талаас нь тоолоод 4 тоот байрыг М.Батболдод өгнө гэж хэлж гэрээ байгуулаад, бичиг баримт нь гарах болоход буруу талаас нь тоолоод 4 тоот гэж залруулга хийж эхэлсэн.

2.2. Уг байрны гэрчилгээ тухайн үед С.Мөнхбатын өр төлбөртэй холбоотойгоор ШШГГ-т хураагдсан байсан. 1 давхрын бусад байруудын бусад гэрчилгээ бүгдээрээ зөв талаас нь дугаарладаг юм байна лээ. Энэ нь улсын бүртгэлийн байцаагч Г.Бурмаагийн гэрчийн мэдүүлгээр ч тогтоогддог. Мөн С.Пүрэвжав өөрөө улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байдаг. С.Пүрэвжав нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаартай гэрчилгээ нь хаяг буруу, м.кв буруу, улсын ахлах бүртгэгчийг улсын бүртгэгч гэсэн зэрэг нь худал хуурмаг зүйл гэсэн нь нотлогдож байна.

2.3. С.Пүрэвжав нь өөрийн гараар бичсэн зөв талаасаа тоолоод №4 гэж бичиж баталгаа гаргасан баримтыг хавсаргав. Эдгээр үйл ажиллагаатай холбогдуулаад хүсэхэд Санж овогтой Пүрэвжавын хуурамч 000598762 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Энэ байр миний хүү Ж.Батболд авсан байр юм. Одоо орон сууцны зээлийн баталгаанд Хас банк аваад 3 жил болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

3.1. С.Пүрэвжав нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ барьцаалж, зээл авах нэрийдлээр намайг төөрөгдүүлж, хуурч мэхлэх зорилго агуулж байсныг би мэдээгүй. Настай намбатай хүн худал хэлнэ гэж бодоогүй итгэсэн. Тиймээс өөрийн газарт барьсан 3 давхар, 16 айлын орон сууцны барилгаас зөвхөн 2 давхарт тус байрны 30 хувьд ч хүрэхээргүй 333 м.кв дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авч, намайг хохироосон юм.

3.2. Тухайн анхдагч бүртгэлээс өнөөдрийг хүртэлх хийгдсэн бүх бүртгэл хууль зөрчсөн байсан нь захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон байдаг. Барилгын зурагт үндэслээгүй, м.кв-ын зөрүүтэй, тоот дугаарлалт хаягжилт гээд бүх зүйл нь тодорхой бус байгаагаас хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм.

3.3. Мөн тус байрны 3 тоот 38,4 м.кв байр нь С.Пүрэвжавын 4 тоот 45 м.кв тодорхойгүй, хүчингүй гэрчилгээтэй давхцахгүй бөгөөд С.Пүрэвжавын 4 тоот нь улсын бүртгэлийн хууль зөрчиж хийгдсэн гэрчилгээ болно. Уг байр ашиглалтад орсон хугацаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс С.Мөнхбат миний Ү-150003912 дугаартай ерөнхий гэрчилгээнээс салгалт хийж байсан бөгөөд одоогоор 187,4 м.кв ерөнхий гэрчилгээнээс Ж.Мягмар худалдаж авсан 3 тоот 38,4 м.кв байр салгаагүй байгаа нь захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон байдаг.

3.4. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 333 м.кв бохир хэмжээтэй гэрчилгээнээс хууль зөрчиж шууд 8-ыг салгаж, С.Мөнхбат миний өмчлөх эрхийг зөрчиж байгааг захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон. 2015 онд тус барилга 84 хувьтай байхад оройгүй, араг яс хэлбэртэй байсан. Гэтэл С.Пүрэвжавын 2014 онд хийсэн бүртгэлд барилга 90 хувийн гүйцэтгэлтэй гэж алдаатай бүртгэлүүд хийж байсан. Ж.Мягмар нь уг байрны 3 тоот 38,4 м.кв байрны шударга өмчлөгч, худалдан авсан хүн мөн болно. 3 давхар орон сууцны барилгад С.Пүрэвжав нь оруулсан хөрөнгөөрөө, тогтоогдсон  хувь хэмжээгээрээ байр эзэмшиж, захиран зарцуулж байсан тохиолдолд шударга өмчлөгч болно гэжээ.

¯ÍÄÝÑËÝÕ íü:

1. Нэхэмжлэгч С.Пүрэвжавын хариуцагч Ж.Мягмарт холбогдуулан гаргасан Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах байрыг хууль бус эзэмшлээс тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие 2013-2015 онд иргэн С.Мөнхбаттай хамтран 16 айлын орон сууц барьж 2015 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. 2013-2015 оны хооронд С.Мөнхбат бид 2 хамтарч барилга барьсан, цэцэрлэгийн зориулалттай байрнаас С.Мөнхбат нь Ж.Мягмарт 2 байр өгсний нэгийг нь Ж.Мягмар хүү М.Батболдын нэр дээр авсан. Тус байранд би гэрээний дагуу 2 давхрын 5, 1 давхрын 3 байр авах ёстой.

2.2. Гэтэл тус байр ашиглалтад орсон цагаас иргэн Ж.Мягмар нь С.Мөнхбаттай хуйвалдаж миний өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-1520004451 дугаартай байрыг гадны иргэдэд түрээслээд өгөхгүй байгаа. Би хууль дүрмээ мэдэхгүйн улмаас тус 1 давхрын 3 байрыг авахаар шүүхэд хандсан боловч иргэн С.Мөнхбат хурал хийлгэхгүй байсаар 3 жил болсон. Би аргагүйн эрхэнд Улаанбаатар хотоос өмгөөлөгч авч энэ асуудлыг ярьсан. Тус өмгөөлөгч чи тэр байрыг барьсан, шударга өмчлөгч мөн, 1 давхрын 3 байрны гэрчилгээ байсаар байтал бусдад ашиглуулж байгаа нь буруу юм, танай Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буруу ажиллаж байна гэсэн зөвлөгөө өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж албан тоот авч гэрчилгээгээ 100 хувь болгуулсан.

2.3. Гэрчилгээ 100 хувь миний өмчлөлд байсаар байтал иргэн Ж.Мягмар тус байрыг чөлөөлж өгөхгүй өдий хүрлээ. Миний байр буруу талаасаа дугаарлаад 4 тоот юм. Ж.Мягмарын эзэмшиж буй 2 байрны нэг нь түүний хүү М.Батболдын нэрээр Ү-20005022 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй, нэг нь С.Пүрэвжав миний нэр дээр Ү-1520004451 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй. Бид өөр өөрсдийн авах байраа дугаарласан учраас 1 тоот байр 2 ширхэг, 2 тоот байр 2 ширхэг, 4 тоот байр 2 ширхэг байдаг гэдгийг хүн бүр мэдэх бөгөөд шүүхийн шийдвэрүүд, улсын бүртгэгч Г.Бурмаагийн мэдүүлэг, мөн Улсын бүртгэлд бүрдүүлж өгсөн материалд тодорхой байдаг. Мөн үзлэг хийхэд байр, ордер аль нь ч давхцаагүй болохыг тогтоосон. Иймд миний өмчлөлд байгаа буруу талаасаа дугаарласан 4 тоот байрыг Ж.Мягмарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Би энэ байрыг С.Пүрэвжаваас аваагүй, С.Мөнхбат гэдэг хүнд үнийг нь төлөөд авсан. Зөв талаас нь тоолоод 4 тоот байрыг М.Батболдод өгнө гэж хэлж гэрээ байгуулаад, бичиг баримт нь гарах болоход буруу талаас нь тоолоод 4 тоот гэж залруулга хийж эхэлсэн.

3.2. Уг байрны гэрчилгээ тухайн үед С.Мөнхбатын өр төлбөртэй холбоотойгоор ШШГГ-т хураагдсан байсан. 1 давхрын бусад байруудын бусад гэрчилгээ бүгдээрээ зөв талаас нь дугаарладаг юм байна лээ. Энэ нь улсын бүртгэлийн байцаагч Г.Бурмаагийн гэрчийн мэдүүлгээр ч тогтоогддог. Мөн С.Пүрэвжав өөрөө улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байдаг. С.Пүрэвжав нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаартай гэрчилгээ нь хаяг буруу, м.кв буруу, улсын ахлах бүртгэгчийг улсын бүртгэгч гэсэн зэрэг нь худал хуурмаг зүйл гэсэн нь нотлогдож байна.

3.3. С.Пүрэвжав нь өөрийн гараар бичсэн зөв талаасаа тоолоод №4 гэж бичиж баталгаа гаргасан баримтыг хавсаргав. Энэ байр миний хүү Ж.Батболд авсан байр юм. Одоо орон сууцны зээлийн баталгаанд Хас банк аваад 3 жил болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан.

4.1. С.Пүрэвжав нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ барьцаалж, зээл авах нэрийдлээр намайг төөрөгдүүлж, хуурч мэхлэх зорилго агуулж байсныг би мэдээгүй. Настай намбатай хүн худал хэлнэ гэж бодоогүй итгэсэн. Тиймээс өөрийн газарт барьсан 3 давхар, 16 айлын орон сууцны барилгаас зөвхөн 2 давхарт тус байрны 30 хувьд ч хүрэхээргүй 333 м.кв дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авч, намайг хохироосон юм.

4.2. Тухайн анхдагч бүртгэлээс өнөөдрийг хүртэлх хийгдсэн бүх бүртгэл хууль зөрчсөн байсан нь захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон байдаг. Барилгын зурагт үндэслээгүй, м.кв-ын зөрүүтэй, тоот дугаарлалт хаягжилт гээд бүх зүйл нь тодорхой бус байгаагаас хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм.

4.3. Мөн тус байрны 3 тоот 38,4 м.кв байр нь С.Пүрэвжавын 4 тоот 45 м.кв тодорхойгүй, хүчингүй гэрчилгээтэй давхцахгүй бөгөөд С.Пүрэвжавын 4 тоот нь улсын бүртгэлийн хууль зөрчиж хийгдсэн гэрчилгээ болно. Уг байр ашиглалтад орсон хугацаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс С.Мөнхбат миний Ү-150003912 дугаартай ерөнхий гэрчилгээнээс салгалт хийж байсан бөгөөд одоогоор 187,4 м.кв ерөнхий гэрчилгээнээс Ж.Мягмар худалдаж авсан 3 тоот 38,4 м.кв байр салгаагүй байгаа нь захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон байдаг.

4.4. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 333 м.кв бохир хэмжээтэй гэрчилгээнээс хууль зөрчиж шууд 8-ыг салгаж, С.Мөнхбат миний өмчлөх эрхийг зөрчиж байгааг захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон. 2015 онд тус барилга 84 хувьтай байхад оройгүй, араг яс хэлбэртэй байсан. Гэтэл С.Пүрэвжавын 2014 онд хийсэн бүртгэлд барилга 90 хувийн гүйцэтгэлтэй гэж алдаатай бүртгэлүүд хийж байсан. Ж.Мягмар нь уг байрны 3 тоот 38,4 м.кв байрны шударга өмчлөгч, худалдан авсан хүн мөн болно. 3 давхар орон сууцны барилгад С.Пүрэвжав нь оруулсан хөрөнгөөрөө, тогтоогдсон  хувь хэмжээгээрээ байр эзэмшиж, захиран зарцуулж байсан тохиолдолд шударга өмчлөгч болно гэжээ.

5. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Пүрэвжав нь хариуцагч Ж.Мягмарт холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг анх буюу 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган дээрх байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаарджээ.

Нэхэмжлэгч С.Пүрэвжав нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож, С.Пүрэвжавын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байр, 4 тоотод байрлалтай, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, Ү-1520004451 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, хариуцагч Ж.Мягмар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болгож, М.Батболдын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байр 4 тоотод байрлалтай, 42 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай Ү-1520005022 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдэд байрны дугаарыг 8, 22 гэж өөрөөр бичсэн байх боловч тухайн байрыг анх 22 гэж дугаарлаж байсныг сүүлд 8 гэж дугаарлахаар болсон байна.

Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээс үзвэл уг хоёр гэрчилгээнд тусгагдсан орон сууцууд нь байрлал давхацсан нэг байр мэт харагдаж байгаа боловч уг байрны талбайн хэмжээ нь өөр, өөр буюу нэхэмжлэгч С.Пүрэвжав 45 м.кв талбай бүхий орон сууцны, хариуцагч Ж.Мягмарын хүү М.Батболд 42 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тус тус бүртгэгджээ.

6. Хариуцагч Ж.Мягмарын хүү М.Батболдын 42 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байх ба тухайн үед буюу 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч С.Пүрэвжав нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Үл хөдлөх эд хөрөнгийн газарт гэж хаяглан “Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоотод баригдсан Галданбошигтын 22 дугаар байрны 1 давхрын 4 тоот байрыг иргэн С.Мөнхбат, захиалагч М.Батболд нарт шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Зөв талаасаа тоолоод №4 гэж байгаа” гэх агуулгатай хүсэлт гаргаж байсан. Хариуцагч Ж.Мягмарын хүү М.Батболдын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байр 4 тоот хаягт байрлалтай, 42 м.кв талбай бүхий орон сууцыг зөв талаасаа дугаарлаад 4 тоот гэдэгт талууд маргахгүй байна.

7. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 166 дугаар “Хариу хүргүүлэх тухай” гэх албан бичигт “Иргэн Санжийн Пүрэвжавын хууль ёсны өмчлөлд Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8-1 тоотод байрлах 4 тоот, 45 м.кв талбайтай, барилгын гүйцэтгэл 90%-тай байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаарт 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн байрыг программын өөрчлөлтөөс хамааран тус хэлтсээс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын иргэн Зуутраг овгийн Санжийн Пүрэвжавыг ОВ63101001 нэг иргэний өмч Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8 байр 4 тоот, 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаартай бүртгэж гэрчилгээ олгосон нь үнэн болно" гэж тодорхойлсон байх ба 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр С.Пүрэвжавын Увс аймаг дахь Иргэний бүртгэл мэдээллийн төвийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт гэж хаягласан “Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн С.Пүрэвжав миний бие Улаангом сумын 3 дугаар багт 8-1 тоот хашаанд /Улаан загалмайн зүүн талд/ 333 м.кв талбай бүхий 8 айлын орон сууц барьсан юм. Энэхүү орон сууцнууд маань 1 гэрчилгээтэй тул гэрчилгээг салгаж өгнө үү. Энэхүү 333  м.кв байрны гэрчилгээнээс 45 м.кв байрны гэрчилгээг салгаж ордер гаргаж өгнө үү. №4 тоот” гэх өргөдлийг үндэслэн С.Пүрэвжавын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8-1 тоотод байрлах 4 тоот, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. Нэхэмжлэгч С.Пүрэвжав дээрх өргөдөлдөө тухайн байрыг буруу талаас нь 4 тоот гэж дугаарлах талаар тусгаагүй байгаагаас гадна бүртгэлийн байгууллага байрыг зөв эсвэл буруу талаас дугаарласан нь тодорхойгүй.

Улмаар дээрх орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс программын өөрчлөлтөөс шалтгаалан орон сууцны хаягийг “Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8-1 тоотод байрлах 4 тоот” гэж байсныг “Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8 байр 4 тоот” гэж өөрчилсөн байх ба тухайн үед нэхэмжлэгч С.Пүрэвжав 4 тоотыг 3 тоот гэж залруулах тухай хүсэлтийг тус бүртгэлийн байгууллагад гаргаж байсан боловч байрны хаяг өөрчлөгдөөгүй байна. Байрны хаяг өөрчлөх тухай хүсэлттэй холбогдуулан гэрч С.Бурмаа “Тухайн үед анх удаагийн бүртгэлээ хийхэд мэдүүлэг гаргагчийн /С.Пүрэвжав/ нотлох баримт хүсэлтийг үндэслэн бүртгэл хийгдсэн байгаа. Тухайн үед 8-01 гэх хаяг манай программд байхгүй. 2017 оны 11 дүгээр сараас шинэ программ ашиглалтад орж эхэлсэн. Энэ программд 8/01 гэсэн сонголт гарч ирэхгүй. Орон сууц гэвэл орон сууцаа сонгоод, байр гэвэл байраа сонгоод явдаг юм. Зөвхөн байрны дугаарыг сонгож бүртгэл хийсэн юм. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хаягийн өөрчлөлт хийлгэх хүсэлтээ С.Пүрэвжав манай байгууллагад гаргасан. Улсын бүртгэлийн тухай хуулиар хаяг өөрчлөх гэж байгаа бол эрх бүхий этгээдийн шийдвэр, кадастрын зураг үндэслэй үндэслэж бүртгэл хийгдэнэ гэж заасан байдаг. Газрьн албанаас очоод газрын зураг аваад ир гэхэд авч ирээгүй, нотлох баримт дутуу учраас хаягийн өөрчлөлт хийгдээгүй болно” гэж мэдүүлсэн тул мэдүүлэгт дурдсан шалтгаанаар нэхэмжлэгч С.Пүрэвжавын байрны хаягийг өөрчлөөгүй гэж үзэхээр байна.

Тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд “Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны зөв талаас дугаарласан 4 тоот, 42 м.кв талбайтай орон сууцанд үзлэг хийхэд уг байранд Ж.Мягмар амьдарч байсан. Уг байр нь Ж.Мягмарын хүү М.Батболдын нэр дээр бүртгэлтэй байдаг, мөн уг байрыг анх С.Мөнхбатаас худалдаж авч байсан талаар Ж.Мягмар тайлбарлав. Мөн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны зөв талаас дугаарласан 3 тоот, 45 м.кв талбайтай орон сууцанд үзлэг хийхэд уг байрыг Ж.Мягмар нь бусдад түрээслүүлсэн, тухайн байранд түрээслэгч амьдарч байсан” гэж тусгагдсан байх ба С.Пүрэвжавын өмчлөлийн 4 тоот хаягт байрлах байрыг буруу талаас дугаарлахад 4, зөв талаас дугаарлахад 3 тоот гэх дугаарын хувьд талууд маргаагүй болно.

Түүнчлэн гэрч Г.Бурмаа “...М.Батболдын нэр дээр анх удаагийн бүртгэл хийхэд холбогдох эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдүүдээс зөвшөөрлийг нь нотариатаар гэрчлүүлж авсны үндсэн дээр бүртгэл хийгдсэн байгаа. Энэ бүртгэлийг миний бие бүртгэсэн. Харин С.Пүрэвжавын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн анхны дуусаагүй барилгын бүртгэлийг улсын бүртгэгч Ж.Бат-Өлзий бүртгэсэн. Эдгээр бүртгэлүүдийг хийхэд иргэдээс гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэж хийгдсэн. Энэ бүртгэл С.Мөнхбатын өмчлөлийн бүртгэлээс салгалт хийгдсэн. Гэхдээ С.Пүрэвжав гэх холбогдогч хүнээс албан ёсны зөвшөөрөл авч байж хийгдсэн. С.Пүрэвжав зөвшөөрөл өгсөн болохоор энэ байр нь М.Батболдын нэр дээр шилжиж байна гэж нотлох баримтад тулгуурлаж бүртгэл хийгдсэн. Байрыг яг зөв талаас нь дугаарла, буруу талаас нь дугаарла гэсэн стандарт байхгүй, ямар нэгэн маргаан давхардал гаргахгүйн тулд дугаарлалт дэс дугаараар явах ёстой. Манай аймагт болон улсын хэмжээнд практикт хаалганы дугаарлалт бүгд нар зөв тойрон дугаарлагдсан байдаг” гэж, гэрч Ж.Бат-Өлзий “...Би С.Пүрэвжавын гаргасан нэхэмжлэлийн талаар сайн мэдэхгүй байна, улсын бүртгэлийн байцаагч зохиомлоор гэрчилгээ гаргана гэж байхгүй. Нэхэмжлэгч эсвэл өмчлөгчийн хүсэлтийн дагуу гэрчилгээ гаргадаг. Тоот дугаарлахад ямар нэгэн албан ёсны хэм хэмжээ байдаггүй, тухайн барилга барьсан газар нь нар зөв тойруулаад тоотын дугаарлалтаа өөрсдөө хийдэг” гэж тус тус мэдүүлсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр “нэхэмжлэгч С.Пүрэвжавт тухайн байрыг буруу талаас дугаарлаж 4 тоот гэж гэрчилгээ олгосон” гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Ийнхүү нэхэмжлэгч С.Пүрэвжавын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байр, 4 тоотод байрлалтай, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, Ү-1520004451 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байрыг буруу талаас нь тоолж 4 тоот гэж дугаарласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

8. Хариуцагч Ж.Мягмар шүүхэд гаргасан тайлбартаа “С.Пүрэвжав нь өөрийн гараар бичсэн зөв талаасаа тоолоод №4 гэж бичиж баталгаа гаргасан баримтыг хавсаргав. Эдгээр үйл ажиллагаатай холбогдуулаад хүсэхэд Санж овогтой Пүрэвжавын хуурамч 000598762 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 106.2-т “...Өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С.Пүрэвжав нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн байрыг шаардах эрхтэй боловч Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байр, 4 тоотод байрлалтай, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, Ү-1520004451 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байрыг буруу талаас нь тоолж 4 тоот гэж дугаарласан гэх үйл баримтыг нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Пүрэвжав нь дээрх байрны хаягийн бүртгэлийг зөвтгөсний дараа дахин энэ талаар нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдав.

10. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1871 дүгээр “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр С.Мөнхбатыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан байна. Улмаар тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 690 дүгээр “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтээр С.Мөнхбатыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх тул түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Пүрэвжав Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, уг байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасган байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан тул тухайн шаардлага нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Мөнхбатын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн болно.

11. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Пүрэвжавын хариуцагч Ж.Мягмарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ