Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 132/ШШ2022/00625

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х******* у*******” НҮТББ-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Б******* М*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 19,400,515 /арван есөн сая дөрвөн зуун мянга таван зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай 132/2021/00432/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д*******,

Гэрч: Д.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х******* у*******” НҮТББ нь хариуцагч “Б******* М*******” ХХК-д холбогдуулан 19,400,515 /арван есөн сая дөрвөн зуун мянга таван зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хариуцагч “Б******* М*******” ОНӨХК нь 2 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б******* аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан “Т******* *******” цогцолборыг барих 3 хоногийн хугацаатай, 8,900,515 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2 оны 0 дугаар сарын 08-ны өдөр 24,000,000 төгрөг, 2 оны 0 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “Х******* у*******” НҮТББ-ын захирал Д.Бы хувийн данс руу ,000,000 төгрөг, “Х******* у*******” НҮТББ-ийн менежер Б.Ргийн хувийн данс руу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, нийт 49,500,000 төгрөгийг шилжүүлсэн авсан.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд Б******* аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан “Т******* *******”-г 2 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэтэл “Б******* М*******” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 19,400,515 төгрөгийг шилжүүлээгүй тул захирал Д.О*******тай утсаар ярьж, биечлэн уулзаж шаардахад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2021 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн гэрээ хийсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 19,400,515 төгрөгийг хариуцс гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ"... 2 оны 05 сарын 30-ны өдөр 8.900.515 төгрөгийн Б******* аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан “Т******* *******” цогцолборыг барих 3 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан” гээд уг гэрээг хавсаргасан байна. Энэхүү гэрээний Батлав хэсэгт “Б******* М*******” ХХК-ийн захирал Д.О******* гарын үсэг зурж, огноо тавиагүй бөгөөд байгууллагын тамга дарж баталгаажуулаагүй байна. Мөн энэ гэрээний хувь нь манай байгууллагын архив болон санхүүгийн баримтад авагдаагүй байна.

Манай компани нь орон нутгийн өмчит ХХК бөгөөд үүсгэн байгуулагч нь Аймгийн ИТХ юм. Аливаа хөрөнгө бэлтгэх төсвийг Компанийн тухай хууль болон Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам, “Б******* М*******” ХХК-ийн дүрмийн дагуу компанийн ТУЗ болон Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийг үндэслэж үйл ажиллагаагаа явуулдаг.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тогтоолоор “Т******* багана” ******* цогцолбор барихад 30,000,000 (гучин сая) төгрөг төсөвлөж баталсан байна. Үүний дагуу 1,49,593.95 (нэг сая зургаан зуун дөчин есөн мянга таван зуун ерэн гурав зууны ерэн тав) төгрөгийн шатахуун, 2 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Д.Бд бэлэн мөнгөөр 3,000,000 (гурван сая) төгрөг, тухайн байгууллагын Төрийн банк дахь дансанд 2 оны 0 дугаар сарын 08-ны өдөр 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөг, 2 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,348,828 (нэг сая гурван зуун дөчин найман мянга найман зуун хорин найм) төгрөг, ус ашигласны татварт 1,578.05 (нэг мянга таван зуун далан найм зууны тав) төгрөг нийт 30,000,000 (гучин сая) төгрөг төлсөн байна. 2 оны дүгээр сарын 2-ны өдөр “Т******* багана” *******нд “Б******* М*******” ХХК-аас оруулсан 30,000,000 (гучин сая) төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх талаар дугаартай ТУЗ-ийн тогтоол гарч байсан байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар “Т******* багана” ******* хийгдэх үед “Б******* М*******” ХХК-ийн захирал байсан Д.О******* нь Аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан 30,000,000 (гучин сая) төгрөгийн гэрээ хэлцэл хийх үүрэгтэй бөгөөд 8,900,515 (жаран найман сая есөн зуун мянга таван зуун арван тав) төгрөгийн гэрээ хэлцэл хийх эрхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2 оны 05 дугаар 31-ний өдөр 15,000,000 (арван таван сая) төгрөг төлсөн гэсэн ба энэ нь нэхэмжлэлд хавсаргасан “Х******* у*******” НҮТББ-ийн Төрийн банк дахь дансны хуулгаас харахад 2 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б******* аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг “Илчит металл” ХХК 15,000,000 (арван таван сая) төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэлд хавсаргасан дансны хуулгаас харахад Б.Ргийн хувийн данс руу шилжүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2,000,000 (хоёр сая)төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2,000,000 (хоёр сая) төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21- ний өдрийн 500,000 (таван зуу) төгрөг нийт 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг хувь хүний данснаас шилжигдсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 0 дугаар сарын 08-ны өдөр “Х******* у*******” НҮТББ-ийн захирал Д.Бы хувийн дансанд ,000,000 (зургаан сая) төгрөг шилжигдэж орсон гэжээ.

Мөн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б******* сумын -р баг -ийн Б хэсэгт 9- 01 тоотод оршин суугч Д.О******* нь Б.Рд Т******* *******ний ажлын хөлсний үлдэгдэл болох 10,000,000 (арван сая) төгрөгийг 2021 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах гэрээг байгууллагаар биш хувь хүнээр хийсэн байна.

Эдгээрээс харахад нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 8,900,515 (жаран найман сая есөн зуун мянга таван зуун арван тав) төгрөг нь зөвхөн "Б******* М*******" ХХК-ийн төлөх төлбөр биш байна.

“Х******* у*******” НҮТББ-ийн данс, хамаарал бүхий хүний хувийн данс руу болон бэлэн мөнгөөр “Илчит Металл” ХХК-аас 15,000,000 төгрөг, “Б******* М*******” ХХК-аас 30,000,000 төгрөг, Д.Бы хувийн данс руу ,000,000 төгрөг, Б.Ргийн хувийн данс руу 4,500,000 төгрөг нийт 55,500,000 (тавин таван сая таван зуун мянга) төгрөг төлөгдсөн байна. “Т******* багана” *******г хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 8,900,515 (жаран найман сая есөн зуун мянга таван зуун арван тав) төгрөг гэж тооцвол үлдэгдэл төлбөр нь 13,400,515 (арван гурван сая дөрвөн зуун мянга таван зуун арван тав) төгрөг болж байна. Гэтэл Б.Р нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.О*******аас ажлын хөлсний үлдэгдэл болох 10,000,000 (арван сая) төгрөгийг барагдуулах гэрээ хийсэн.

“Х******* у*******” НҮТББ-ийн хийж гүйцэтгэсэн "Т******* багана” *******ний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 19,400,515 (арван есөн сая дөрвөн зуун мянга таван зуун арван тав) төгрөгийг “Б******* М*******” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

- Б******* аймгийн Засаг дарга З.Батзоригийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Д.Бд олгосон батламж /хэргийн -р хуудас/,

- “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар /хэргийн 7-р хуудас/

-2 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн “Б байгууламж хүлээн авсан комиссийн акт”-ын хуулбар /хэргийн 8-р хуудас/,

-2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Д.О*******, Б.Р нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар /хэргийн 9-р хуудас/,

-Х******* у******* гэх эзэмшигчтэй харилцах дансны 2 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны харилцагчийн хуулга /хэргийн 10-11-р хуудас/,

-Бы Ргийн 50504881 дугаар депозит дансны 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 12-14-р хуудас/

 

4.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Б******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2 онэы 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай хурлын тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар /хэргийн 25-27, 35-3-р хуудас/,

-“Б******* м*******” ХХК-ийн дугаартай 2 оны Ерөнхий журналын хуулбар /хэргийн 28-р хуудас/,

-2 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /хэргийн 29-30, -38-р хуудас/,

-Б******* аймгийн Д, ус хангамж НАА-н Б******* м******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн дугаар “Хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын хуулбар /хэргийн 31-32, 34-р хуудас/,

-Б******* м******* ХХК-ийн Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1-ийн хуулбар /хэргийн 39-р хуудас/,

-Б******* м******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Б******* аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/84 дугаартай Д.О*******ыг ажлаас чөлөөлсөн тухай захирамжийн хуулбар /хэргийн 48-р хуудас/,

-Б******* аймгийн д, ус хангамж, нийтийн аж ахуйн “Б******* м*******” ХХК-ийн дүрмийн хуулбар /хэргийн 49-57-р хуудас/

-Х******* у******* НҮТББ, Б******* м******* ХХК-ийн 2 оны дугаар сарын -ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар /хэргийн 84-85-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон хугацаанд Б******* аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан “Т******* *******”-г 2 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээлгэн өгсөн байтал “Б******* М*******” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 19,400,515 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул хариуцс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 15,051,87  төгрөгийг “Б******* М*******” ХХК-аас гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,348,828 төгрөгийг татгалзаж байна гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Х******* у*******” НҮТББ-ийн хийж гүйцэтгэсэн "Т******* багана” *******ний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 19,400,515 /арван есөн сая дөрвөн зуун мянга таван зуун арван тав/ төгрөгийг “Б******* М*******” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгээр  дараах үйл баримт тогтоогдож байна.

5.“Х******* у*******” НҮТББ, Б******* М******* ХХК-ний хооронд 2 онд "Т******* багана” ******* цогцолбор хийх Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Гэхдээ тухайн гэрээ нь хэдэн төгрөгийн үнэтэй гэрээ байгуулагдсан эсэхэд зохигч маргадаг.

.Нэхэмжлэгч нь хэргийн 7-р хуудсанд авагдсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн хариуцс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,051,87 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т талууд гарын үсэг зурж баталгаажсан өдрөөс эхлэн гэрээгээ дүгнэж гэрээнд заасан үүргээ биелүүлэх хүртэлх хугацаанд гэрээ хүчин төгөдөр болно гэжээ. Тус ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан он бичигдсэн боловч сар, өдөр бичигдээгүй,  захиалагч буюу хариуцагч хуулийн этгээдийг төлөөлж ерөний инженер Г.Баярсайхан гарын үсэг зурсан хэдий ч тухайн гэрээг баталж Б******* м******* ХХК-ний захирал Д.О******* гарын үсэг зурж, баталгаагаажуулаагүй байна.

7.Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байхын тулд хууль зөрчөөгүй, эрх зүйн чадамжтай этгээд хийсэн, оролцогчдийн илэрхийлэл бодит хүсэл зоригт нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийсэн байхыг шаарддаг. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож байгаа хэрэгт нотлох баримтаар авагдсан 8,900,515 төгрөгийн үнэ бүхий гэрээ нь  оролцогчдын бодит хүсэл зоригт нийцээгүй, хуульд заасан хэлбэрээр хийгдээгүй буюу тухайн гэрээг зохигчийн хооронд байгуулсан гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд гэрч Д.О******* мэдүүлэг өгөхдөө: Б******* аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан “Х******* у*******” НҮТББ-ын хийсэн “Т******* багана ******* цогцолборын өртөг нь 8,000,000 төгрөг байсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Б******* М******* ХХК, Илчилт металл ХХК, Дэлгэрэх Ган ХХК-ууд  хамтран хийлгэж, орон нутагт хүлээлгэн өгөх байсан. Б******* М******* ХХК нь 30,000,000 төгрөг, Илчилт металл ХХК нь 30,000,000 төгрөг, Дэлгэрэх Ган ХХК нь 8,000,000 төгрөгийг тус тус “Х******* у*******” НҮТББ-д өгөхөөр тохиролцсон байсан. Б******* М******* ХХК нь 30,000,000 төгрөг, Илчит металл ХХК нь дансаар 15,000,000 төгрөг, бэлнээр 5,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг тус тус өгсөн. Харин Дэлгэрэх ган ХХК 8,000,000 төгрөгөө өгөөгүй, Илчилт металл ХХК нь үлдэх 10,000,000 төгрөгийг өгөөгүй байсан гэв.

Гэрчийн “Т******* багана ******* цогцолборыг Б******* м******* ХХК нь 30,000,000 төгрөг, Илчилт металл ХХК нь 30,000,000 төгрөг, Дэлгэрэх Ган ХХК нь 8,000,000 төгрөгийг тус тус гарган хийлгэхээр тохиролцсон байсан гэх мэдүүлэг нь хэргийн 10-р хуудсанд авагдсан “Х******* у*******” НҮТББ-ын дансанд 15,000,000 төгрөгийг Илчилт металл ХХК-аас, 25,348,828 төгрөгийг Б******* М******* ХХК-аас шилжүүлсэн дансны хуулгаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

Харин хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 84-85-р хуудсанд авагдсан зохигчийн хооронд 2 оны дугаар сарын -ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн үнэтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” нь хуульд заасан шаардлагыг хангасан хэн альны хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.

Учир нь: 2 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Б******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Т******* багана ******* цогцолбор”-т 30,000,000 төгрөгийг төсөвлөсөн. Зохигчийн хооронд 2 оны дугаар сарын -ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Х******* у*******” НҮТББ-ын тэргүүн Д.Б, Б******* М******* ХХК-ний захирал Д.О******* нар гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна.

Иймээс Х******* у*******” НҮТББ, Б******* М******* ХХК-ний хооронд гэрээний үнэ 30,000,000 төгрөгийн “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж үзлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2 дахь хэсэгт” Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3 дахь хэсэгтАжил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэжээ.

Х******* у*******” НҮТББ нь ажлын үр дүн болох “Т******* багана ******* цогцолбор”-ыг Б******* М******* ХХК-д хүлээлгэн өгсөн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн бол  Х******* у*******” НҮТББ нь ажлын хөлсөө Б******* М******* ХХК-аас  шаардах эрхтэй.

Б******* М******* ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлс 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Х******* у*******” НҮТББ-ын дансны хуулга, хэргийн -38-р хуудсанд авагдсан бэлэн мөнгөний орлого, за*******ын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,90 төгрөгийг Төрийн санд хэвээр үлд******* шийдвэрлэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х******* у*******” НҮТББ-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч “Б******* М*******” ХХК-д холбогдох, 15,051,87 /арван таван сая тавин нэгэн мянга зургаан зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,90 /хоёр зуун тавин дөрвөн мянга есөн зуун жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР