Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 214/МА2023/00005

 

“Х******* у*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2022/00625 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х******* у*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б******* м*******” ХХК-д холбогдох,

19 400 515 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га*******, хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х******* у*******” НҮТББ-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Хариуцагч “Б******* М*******” ОНӨХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б******* аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан “Тулгат хөшөө” цогцолборыг барих 36 хоногийн хугацаатай, 68 900 515 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 000 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 24 000 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “Х******* у*******” НҮТББ-ын захирал Д.Бы хувийн данс руу 6 000 000 төгрөг, “Х******* у*******” НҮТББ-ийн менежер Б.Р*******гийн хувийн данс руу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөгийг шилжүүлсэн авсан.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд Б******* аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан “Тулгат хөшөө”-г 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэтэл “Б******* М*******” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 19 400 515 төгрөгийг шилжүүлээгүй тул захирал Д.О*******тай утсаар ярьж, биечлэн уулзаж шаардахад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн гэрээ хийсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 19 400 515 төгрөгийг хариуц*******с гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 15 051 687 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч “Б******* м*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2018 оны 05 сарын 30-ны өдөр 68 900 515 төгрөгийн Б******* аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан “Тулгат хөшөө” цогцолборыг барих 36 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан” гээд уг гэрээг хавсаргасан байна. Энэхүү гэрээний Батлав хэсэгт “Б******* М*******” ХХК-ийн захирал Д.О******* гарын үсэг зурж, огноо тавиагүй бөгөөд байгууллагын тамга дарж баталгаажуулаагүй байна. Мөн энэ гэрээний хувь нь манай байгууллагын архив болон санхүүгийн баримтад авагдаагүй байна.

Манай компани нь орон нутгийн өмчит ХХК бөгөөд үүсгэн байгуулагч нь Аймгийн ИТХ юм. Аливаа хөрөнгө бэлтгэх төсвийг Компанийн тухай хууль болон Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам, “Б******* М*******” ХХК-ийн дүрмийн дагуу компанийн ТУЗ болон Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийг үндэслэж үйл ажиллагаагаа явуулдаг. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор “Тулгат багана” хөшөө цогцолбор барихад 30 000 000 төгрөг төсөвлөж баталсан байна. Үүний дагуу 1 649 593.95 төгрөгийн шатахуун, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Д.Бд бэлэн мөнгөөр 3 000 000 төгрөг, тухайн байгууллагын Төрийн банк дахь дансанд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 24 000 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1 348 828 төгрөг, ус ашигласны татварт 1 578.05 төгрөг нийт 30 000 000 төгрөг төлсөн байна. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Тулгат багана” хөшөөнд “Б******* М*******” ХХК-аас оруулсан 30 000 000 төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх талаар 09 дугаартай ТУЗ-ийн тогтоол гарч байсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар “Тулгат багана” хөшөө хийгдэх үед “Б******* М*******” ХХК-ийн захирал байсан Д.О******* нь Аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан 30 000 000 төгрөгийн гэрээ хэлцэл хийх үүрэгтэй бөгөөд 68 900 515 төгрөгийн гэрээ хэлцэл хийх эрхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2018 оны 05 дугаар 31-ний өдөр 15 000 000 төгрөг төлсөн гэсэн ба энэ нь нэхэмжлэлд хавсаргасан “Х******* у*******” НҮТББ-ийн Төрийн банк дахь дансны хуулгаас харахад 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б******* аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг “И******* м” ХХК-аас 15 000 000 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэлд хавсаргасан дансны хуулгаас харахад Б.Р*******гийн хувийн данс руу шилжүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2 000 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөг хувь хүний данснаас шилжигдсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Х******* у*******” НҮТББ-ийн захирал Д.Бы хувийн дансанд 6 000 000 төгрөг шилжигдэж орсон гэжээ. Мөн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б******* сумын 6-р баг 6-ийн Б хэсэгт 9- 01 тоотод оршин суугч Д.О******* нь Б.Р*******д Тулгат хөшөөний ажлын хөлсний үлдэгдэл болох 10 000 000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах гэрээг байгууллагаар биш хувь хүнээр хийсэн. Эдгээрээс харахад нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 68 900 515 төгрөг нь зөвхөн "Б******* М*******" ХХК-ийн төлөх төлбөр биш байна. “Х******* у*******” НҮТББ-ийн данс, хамаарал бүхий хүний хувийн данс руу болон бэлэн мөнгөөр “И******* М” ХХК-аас 15 000 000 төгрөг, “Б******* М*******” ХХК-аас 30 000 000 төгрөг, Д.Бы хувийн данс руу 6 000 000 төгрөг, Б.Р*******гийн хувийн данс руу 4 500 000 төгрөг нийт 55 500 000 төгрөг төлөгдсөн байна. “Тулгат багана” хөшөөг хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 68 900 515 төгрөг гэж тооцвол үлдэгдэл төлбөр нь 13 400 515 төгрөг болж байна. Гэтэл Б.Р******* нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.О*******аас ажлын хөлсний үлдэгдэл болох 10 000 000 төгрөгийг барагдуулах гэрээ хийсэн. “Х******* у*******” НҮТББ-ийн хийж гүйцэтгэсэн "Тулгат багана” хөшөөний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 19 400 515 төгрөгийг “Б******* М*******” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х******* у*******” НҮТББ-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч “Б******* М*******” ХХК-д холбогдох, 15 051 687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 960 төгрөгийг Төрийн санд хэвээр үлд******* шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Учир нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай Б******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Тулгат багана хөшөө цогцолбор”-т 30 000 000 төгрөгийг төсөвлөсөн. Зохигчийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “Х******* у*******” НҮТББ-ын тэргүүн Д.Б, “Б******* м*******” ХХК-ийн захирал Д.О******* нар гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь Б******* аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Тулгат багана хөшөө цогцолбор”-ыг хийж гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байдаг. Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 68 900 515 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 30 000 000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдаж талуудын хооронд үнийн дүнгийн маргаан үүсдэг. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд ажил гүйцэтгэгч нь буюу нэхэмжлэгч нь “Тулгат багана хөшөө цогцолбор”-ын өртөг 68 900 515 төгрөгийн үнэтэйг баталж, захиалагч “Б******* м*******” ХХК нь ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Талууд төсвөө өөрсдөө зохиогоогүй бөгөөд ажлын төсөв гэрээ байгуулахаас өмнө зохиогдсон байсан. “Тулгат багана хөшөө цогцолбор”-ын захиалагч “Б******* м*******” ХХК тул төсвийг захиалагч нь бүрдүүлж өгөх ёстой. Учир нь нэхэмжлэгч компани нь бусад компанитай гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд бусад компанийн захиалгаар хийж гүйцэтгээгүй. Мөн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Барилга байгууламж хүлээн авсан комиссын акт”-аар тулгат хөшөөний нэгжийн үнийг 68 900 585 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 132/ШШ2022/00625 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Х******* у******* нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 68 900 515 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл болох 19 000 000 төгрөгийг хариуцагч Б******* м******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг гэрээ нь Х******* у******* нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын захирал Б, Б******* м******* ХХК-ийн захирал Д.О******* нарын хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн боловч  Б******* м******* ХХК-ийн захирал Д.О******* гэрээнд гарын үсэг зурагдаж тамга дараагүй, гэрээний үнэ бичигдээгүй ийм гэрээ байдаг. Тухайн гэрээ нь манай байгууллагын архив болон тайланд байхгүй байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор “Тулгат хөшөө” цогцолборыг барихад Б******* М******* ХХК нь 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулахаар болж түүний дагуу 30 000 000 төгрөг төлсөн. Тухайн үед иргэний хэргийн шүүхээр хэлэлцээд Б******* М******* ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулж, Х******* у******* нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дараа иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон тогтоолд зааснаар давсан зүйл гаргасан гээд буцаагаад 15 000 000 төгрөгийг тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан Д.О*******аас нэхэмжилж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн хэргийн ажиллаагаа хийгдэж байхад Д.О******* 30 000 000 төгрөгийн гэрээг бүрэн эхээр нь гаргаж ирсэн. Гэрээнд талуудын гарын үсэг, тамга, тэмдэг дарагдсан гэрээ байсан. Уг гэрээтэй холбоотойгоор шинээр илэрсэн нөхцөл байдал байна гэж үзсэн. Шүүхээс “Х******* у******* нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын анхны нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа 68 900 515 төгрөгийн гарын үсэг, тамга, тэмдэг дарагдаагүй дутуу гэрээг үнэлж байна. Уг төлбөртэй холбоотой гэрээ нь  хавтаст хэрэгт хоёр янзаар байгаа. Эхний 68 900 515 төгрөгийн гэрээнд гарын үсэг, тамга, тэмдэг дутуу, хоёр дахь гэрээ нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан огноо, дугаар, гарын үсэг, тамга, тэмдэг дарагдсан 30 000 000 төгрөгийн гэрээ байгаа. Уг гэрээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хөрөнгийн хэмжээнд тааруулж баталсан гэрээ байгаа юм. 2 дахь гэрээ нь 2018 оны 6 дугаар сард байгуулагдсан. Х******* у******* нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дансанд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр И******* м ХХК-иас 15 000 000 төгрөг орж ирсэн. “Тулгат хөшөө” цогцолборыг барих шийдвэр нь хаанаас гарсан гэхээр Б******* аймгийн Засаг даргын тамгын газар уралдаан зарлаад Х******* у******* нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын бүтээл шалгарсан. Түүнээс биш “Тулгат хөшөө” цогцолборыг барих шийдвэр нь ганц Б******* М******* ХХК хийж гүйцэтгэнэ гэсэн шийдвэр байхгүй. Б******* аймгийн 80 жилийн ойн хүрээнд маш олон хүмүүсээс хандив ирсэн. Тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.О******* шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б******* М******* ХХК 30 000 000 төгрөг, И******* М ХХК 30 000 000 төгрөг, Дэлгэрэх ган ХХК 8 000 000 төгрөг өгөхөөр тохиролцож байсан гэдэг мэдүүлэг өгсөн. Х******* у******* нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын захирал Бы хүү Р*******гийн дансанд И******* м ХХК 15 000 000 төгрөг, хувь хүний данснаар 2 000 000 төгрөг, 2 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг орсон. Б******* М******* ХХК нь шатахуун болон бэлэн мөнгөөр гэрээнд заасан 30 000 000 төгрөгийг биелүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гараар бичсэн Д.О*******ын Х******* у******* нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад 10 000 000 төгрөг төлнө гэсэн гэрээ байдаг. Тухайн үед Д.О******* Б******* М******* ХХК-ийн захиралын ажлыг хийж байсан. Хэрвээ гэрээнд дурдагдсан мөнгөн дүн дутуу төлөгдсөн байсан бол Санхүү бүртгэлийн тухай хуулинд зааснаар хоёр хуулийн этгээдэд тооцоо нийлсэн акт үйлдэгдэх ёстой. Гэтэл үүнийг иргэн Д.О******* төлнө гэсэн гар бичмэл гэрээ байдаг. Ийм учраас хувь хүний хооронд хийсэн гэрээ тул Б******* М******* ХХК төлөх ёсгүй гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэр бол үндэслэлтэй, хүчин төгөлдөр гэж үзэж байна” гэв.  

6. Хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч миний үзэж байгаагаар Б******* М*******” ХХК, Х******* у******* нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хоёрын хооронд ажил гүйцэтгэх 30 000 000 төгрөгийн гэрээ байгууллагдсан байна гэж үзэж байгаа. Компаний тухай хуулиар эрх бүхий албан тушаалтан бол тухайн компаний үйл ажиллагааг удирдах, түүний нэрийн өмнөөс шийдэр гаргах эрхтэй хүн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий гэрээнд  Д.О*******ын гарын үсэг,  Б******* М*******” ХХК-ийн тамга тэмдэг дарагдаагүй учир тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус буюу байгууллагдаагүй байна гэж үзэж байгаа. Мөн тухайн актад гарын үсэг баталгаажуулах замаар тухайн актыг хүл******* авах ёстой байдаг. Гэтэл тухайн ажилчид хүл******* аваад гарын үсэг зурсан нь Б******* М*******” ХХК тухайн актыг үйлдсэн гэж үзэхгүй.  Өөрөөр хэлбэл тухайн актад ажилчид гарын үсэг зурж байгаа нь тухайн компанийг төлөөлөх эрхгүй.  Б******* М*******” ХХК нь “Тулгат хөшөө” цогцолборын ажилд 30 000 000 төлөх ёстой байгаа. Үүнийг төлсөн талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа тул хавтаст хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлд******* өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч “Х******* у*******” НҮТББ нь хариуцагч Б******* М******* ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 19 400 515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 15 051 687 төгрөг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч Б******* М******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га*******д 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай шүүхэд бүрэн төлөөлөх итгэмжлэлийг хариуцагч байгууллагын эрх бүхий этгээд олгосон байна. /хх-16/

4. Нэхэмжлэгч “Х******* у*******” НҮТББ нь хариуцагч Б******* М******* ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 19 400 515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлжээ.  Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. гэж заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцнэ.

5. Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 132/ШШ2021/00509 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг 15 051 687 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн байна.

5а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Га******* 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 132/ШШ2021/00509 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай тогтоолыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байна.

6. Ийнхүү хэргийг ердийн журмаар хэлэлцэх болсон талаар хэргийн оролцогч нарт мэдэгдсэний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Д******* оролцох болсон нь хэрэгт авагдсан итгэмжлэлээр нотлогдог. /хх-108/

6а. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га*******д олгосон шүүхэд төлөөлөх 1 жилийн хугацаатай итгэмжлэлийн хугацаа дууссан ба тэрээр хариуцагч байгууллагыг шүүхэд бүрэн төлөөлөх эрхгүй юм.

6б. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:”, мөн хуулийн 64.2.1-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх; 64.2.5-д итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах. гэж тус тус заасан.

6в. Анхан шатны шүүх хариуцагч Б******* М******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хугацаа дууссан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд түүний шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал: Г.Га*******д олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан тул хариуцагчийн төлөөлөгчийг хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч Б******* М******* ХХК нь хэргийн оролцогчийн эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй, хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзнэ.

7. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2022/00625 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 233 300 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

 

 

           ШҮҮГЧИД                                 С.УРАНЧИМЭГ

 

 

                                                               Л.АРИУНЦЭЦЭГ