Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2022/00548

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух,******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,,,, овогт гийн /РД:/-д холбогдох

2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,

хариуцагч В.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.******* нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийннд байрлах аж ахуйн хашаандаа дулааны шугам татах зорилготойгоор хөрш айлын В.тэй тохиролцож, түүний хашаанаас тог татахаар тохиролцсон. В. нь таньдаг хүмүүс байгаа тэдгээр хүмүүсээр тог татуулж өгнө гээд 2,500,000 төгрөгийг авсан боловч, цахилгааны шугам татуулах ажлаа өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Иймд хариуцагчаас 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2,500,000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ би шугам татаж өгнө гэж 2,500,000 төгрөг аваагүй. Би шугам татах эрх бүхий хүн биш. Миний хувийн шугамаас энэ хүн хулгайгаар тог татаж авсан байсан. Уг шугам нь миний хувийн шугам юм. 2019 онд ХХК-иас таны ашиглаж буй шугам шаардлага хангахгүй байна гээд шугамаа соль гээд надад мэдэгдэх хуудас өгч байсан. Би өөрөө цахилгааны шугамыг засварлах, сольж мэдэхгүй учраас мэргэжлийн байгууллагаар нь буюу ХХК-д 4,999,000 төгрөг өгч уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч тал манай шугамаас миний зөвшөөрөлгүй тог цахилгаан авсан. Эднийх үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед манайхаас тог авдаг нэлээн хэдэн айл байдаг байсан. Тэгээд би тэр хүмүүст Цахилгааны шугамаа солих шаардлага гарлаа. 5,000,000 төгрөгийн зардал гарах юм байна яах уу? гэж хэлэхэд боломжоороо надад мөнгө өгье гэж хэлсэн. Харин эднийд учир байдлаа хэлэхэд тухайн үед надад мөнгө өгөөгүй. Тухайн хугацаанд би мөнгөө цуглуулж байгаад мэргэжлийн байгууллагаар солиулсан. Намайг зөвшөөрөхгүй болохлоор шугам сольсны дараа манай хүү рүү яриад Ах нь шугам солиулсан зардалд чинь мөнгө гаргаж өгье, өр шир ихтэй байна. Би зээл ихтэй чи ээждээ хэлээд учрыг олоод өгөөч гэж хэлээд тэгээд манай хүүхэдтэй ярьж байгаад манай шугамаас авсан. Тэр өгсөн 2,500,000 төгрөг нь шугам сольсон мөнгөнд л орсон. гэв.

 

Нэхэмжлэгч талаас 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн хуулбар, В.гийн мэдэгдэх хуудас,

хариуцагч талаас ТӨХК ашиглалт, засварын Налайх төв 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33-190 тоот албан бичиг, Гүйцэтгэлийн баримт бичгийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтууд хэрэгт ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч В.д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-2019 оны 06 сарын 05 өдөр нэхэмжлэгч Х. хариуцагч В.гийн Хаан банкны тоот дансанд 2,500,000 төгрөг шилжүүлжээ.

-Хариуцагч В.гийн эзэмшлийн 0,4кВ-н агаарын шугамыг 2019 оны 04 дүгээр сард 4,996,000 төгрөгийн төсвөөр шинэчлэх ажил хийгджээ.

 

Нэхэмжлэгч талын үйлдвэр хариуцагчийн эзэмшлийн агаарын шугамаар дамжуулан эрчим хүчийг авч ашиглаж байсан тухай, агаарын шугам ашиглах талаар ямар нэг гэрээ байгуулаагүй, харилцан тохиролцоогүй тухайгаа талууд шүүх хуралдааны шатанд тайлбарласан болно.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8.-д зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй болно.

 

Иймд хариуцагчийн эзэмшлийн шугам сүлжээтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч хариуцах үүрэггүй тул тул хариуцагч В.г 2,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч В.гээс 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч В.гээс 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА