Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02991

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02991

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.З /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ТӨААТҮГ/РД: /-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21,892,992 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.******* би, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Автотээврийн төвд тээвэр зохицуулагчаар 2017 оноос эхлэн ажиллаж байгаад захирал Б.Гүрсоронзонгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас хууль бусаар халагдлаа.

Тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гардан авсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажиллаж улсын байцаагч Бат-Эрхэм, тээвэр зохицуулагч Эрдэнэбилэг, бүртгэлийн мэргэжилтэн Мөнхбаатар, нягтлан бодогч Уянгын бүрэлдэхүүнтэй комисст ажлаа хүлээлгэн өгсөн.

Тушаалаас үзвэл, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5-н удаа нийт 4,999,200 төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдсон гэх үндэслэл зааж ажлаас халсанд гомдолтой.

Х.******* би, Хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэж, ажлаас халагдах аливаа шалтгаангүй ажиллаж байсан учир шалгаж тогтоогоогүй зөрчил гэх зүйлд үндэслэн ажилтаны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаас хууль бусаар халсан гэж үзэж шүүхэд хандлаа.

Намайг буруутгаж байгаа үндэслэлийн талаар тайлбарлаж, өргөдлөө бичгээр тус төвийн дотоод сүлжээгээр гаргасан боловч ажил олгогч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон өргөдлийг өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар нэгэн хариу мэдэгдсэнгүй.

2020 оны 01 дүгээр сард Говь-Алтай Автотээврийн төвийн хэсэг ажилтан бид, Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн удирдлагын хууль бус үйл ажиллагаа, алдаа ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон өргөдлийг өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар нэгэн хариу мэдэгдсэнгүй.

2020 оны 01 дүгээр сард Говь-Алтай Автотээврийн төвийн хэсэг ажилтан бид, Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн удирдлагын хууль бус үйл ажиллагаа, алдаа дутагдлын талаар Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бичгээр гомдол гаргасан бөгөөд уг бичигт гарын үсэг зурсанаас хойш төвийн дарга С.Гантулга дарамталж, байнга өө сэв, дутагдал хайн илтэд хонзогносоор эцэстээ ийм үр дагаварт хүрлээ.

2019 онд сахилгын арга хэмжээ хууль бусаар авсан, энэ талаар надад мэдэгдээгүй, тушаалыг танилцуулаагүй, 2020 онд ажлаас халахдаа зөрчил гэх зүйлсээ шалгаж тогтоогоогүй атлаа С.Гантулга даргын хэлсэн үгээр хууль бусаар халсаныг зөвшөөрөхгүй.

Иймд******* ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү . гэв.

 

Нэхэмжлэгч Х.*******ын өмгөөлөгч З.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тухайн мөнгийг тушаасан гэсэн үйл баримт байхгүй. Энэ үйл баримтыг шүүхээс хангалттай шалгалаа гэж үзэж байна. Татгалзлаа нотлохыг хангалттай хүлээсэн. 40.1.5-т заасан зөрчлийг ажил олгогч өөрөө нотлох үүрэгтэй. Улсын үйлдвэрийн газрын хувьд дотоод хяналт шалгалтын бие даасан журамтай байдаг. Энэ журмаараа нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Шалгахгүйгээр тайлан гаргана гэж бичээгүй байсан. Шалгалт явуулж тайлан гаргана. Тайланг шалгуулсан этгээдэд танилцуулна. Тэгээд зохих эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргана. Энэ талаар гэрч н.Амарбатын мэдүүлэг байгаа. Мөн хяналт шалгалт хийгдээгүй нь ковидын нөхцөл байдалтай холбоотой гэдэг нь илэрхий байдаг. 5 сая орчим төгрөгийн зөрчлийн талаарх баримтыг ирүүлсэн. Албан тушаалтны мэдээллийг шалгахгүйгээр шууд тушаалын үндэслэл болгосон.*******ийн хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Э.Амарбат гэрчээр маш тодорхой мэдүүлсэн. Маргааш тушаал гаргах гэж байгаа юм шиг 2 жил явчихлаа. 40 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар байгаа. Орон нутагт ажилтай байхын тулд ажил олгогчийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөөд явах хандлага байна.Х.*******д 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б449 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Б132 дугаар тушаалыг хууль ёсны гэж харагдуулахын тулд гаргасан. 449 дугаартай тушаалын 1 дэх заалтад заасан. Дотоод хяналт шалгалтын албаны санал дүгнэлтэд тээвэр зохицуулагч Х.******* нь тасалбар түгээгчээр ажилладаг бөгөөд гэж бичсэн. Тушаалаар тээвэр зохицуулагч Х.*******ыг ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээний 3.6-т зааснаар хавсраад байгаа юм уу ойлгомжгүй. Хариуцагч тал арга ядаад эвлэрэх асуудал ярьсан. Тэгээд цалин хөлснөөс болоод эвлэрээгүй. н.Гантулга, нягтлан хоёрын талаар эрхэлсэн ажилдаа ёс зүйгүй хандсан гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Шүүхэд татгалзлал, тушаалын үндэслэлээ нотолж чадахгүй байна. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй ажил олгогчийн тушаалыг зөв дүгнэж ажилд томилох үндэслэлтэй байна. 01 сарын дундаж цалин хөлс 996,843 төгрөг гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл нийт 33 сар ажилгүй байгаа учраас 32,895,489 төгрөгийг нөхөн олговорт гаргуулах үндэслэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгч Х.*******ын өмгөөлөгч Б.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаартай Х.*******ыг ажлаас халах тухай******* ТӨҮГ-ын захирлын тушаал дээр маргаж байгаа. Тушаал гаргахдаа 4,999,200 төгрөг дутаасан гэдэг боловч*******ийн аудитын дүгнэлтэд 5,026,200 төгрөг, хариу тайлбартаа 3,631,650 төгрөг дутаасан гэж зөрүүтэй байдлаар мэдүүлдэг. Өнөөдрийн байдлаар мөнгө дутаасан баримт хэрэгт авагдаагүй. Ямар ч акт тавигдсан зүйл байдаггүй. Зөрчил дутагдалгүй гэсэн дүгнэлт гарсан нь хавтаст хэрэгт авагдсан. Давж заалдах шатны шүүхээс тооны зөрүүг арилгуулахаар хэргийг анхан шатны шүүх рүү 2 удаа буцаасан боловч энэ зөрүүг арилгасан баримт 1 ч удаа авагдсангүй. Тийм учраас хохирол учруулаагүй гэж үзэж байна. Хариуцагч тал Х.******* мөнгө дутаасан гэдгийг хүлээн зөвшөөрөөд түүнийгээ буцааж төлсөн мэтээр тайлбарладаг. Тухайн баримтыг хэрэгт хавсаргахын тулд хэрэг анхан шатны шүүхэд буцаж ирж байсан. Өнөөдрийг хүртэл энэ талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Мөнгө дутааж төлөлт хийгдэж байгаагүй нь нотлогдож байна. Хариуцагч тал хариу тайлбар гаргахдаа Х.*******ыг билет түгээгчээр ажилладаг байсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч анх ажилд орохдоо тээвэр зохицуулагчаар гэрээ байгуулсан байдаг. Ямар нэгэн асуудалгүйгээр ажилласаар ирсэн. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б132 дугаар******* ТӨҮГ-ын захирлын тушаалаар тээвэр зохицуулагч нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчсөн учраас ажлаас халсан гэсэн. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 131.1.3,*******ийн дүрмийн 4.6.12, 4.6.17, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11 дэх заалтууд зөрчигдсөн гэх боловч зөрчилтэй холбоотой дотоод хяналт шалгалтын акт огт авагдаагүй байна. гэв.

 

Хариуцагч******* ТӨААТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.*******аас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүллэх талаарх нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Х.******* нь тус үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажилладаг байсан ажилтан юм.

Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагч Х.******* нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны оройн 18 цагаас Говь-алтай/Есөнбулаг сум/-аас Улаанбаатар хотын чиглэлийн 86-16 УБТ улсын дугаартай хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэлд зорчин явахаар 25, 26, 30 дугаар суудалд зорчих тасалбар бичүүлсэн иргэдийн зорчих тасалбарыг буруу бичсэн тул 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/449 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба Сахилгын шийтгэлтэй байх үедээ кассын орлогыг дутуу тооцуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа давтан гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдож Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11 дэх заалтуудыг зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр цуцалж, ажлаас халсан

Иргэн Х.******* нь 2019 оны 12-р сарын 17-нд Автотээврийн салбарт нийт 3 жил, 7 сар, 15 хоног ажилласан байтал 5%-ийн нэмэгдлийн мэдээллийг буруу оруулж, нийт 362,514.91 төгрөгийг илүү авсан.

Тухайн асуудлаар Байгууллагын дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэнд удаа дараа тайлбар гаргаж өгөөгүй нь өөрөө тухайн асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж болно.

Ажилтныг авсан тушаал тээвэр зохицуулагч байгаа. Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Тушаал, Хөдөлмөрийн гэрээгээр тээвэр зохицуулагч байгаа. Тушаалд 4 сая гаруй төгрөг, тооллогоор 3,500,000 төгрөг гарсан гэж байна. Дутуу байна гээд Х.******* гарын үсэг зурсан. 5 сая, 3 сая төгрөг гээд бичсэн ч гэсэн ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаж байна. 3 сая гаруй төгрөг дутаасан нь баримтаар тогтоогдож байгаа. Төрийн өмчөөс албан бичиг ирсэн. Үүнийг бүгдийн унших ёстой. Зөрчилтэй холбоотой асуудал байхгүй. Эцэст нь хэлэхэд аливаа зүйлд шударга зөв байх ёстой. Нэхэмжлэгч тал зарим зүйлийг үнэхээр худлаа мэдүүлж байна. Алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч сурах ёстой. Х.*******ын гаргасан сахилгын зөрчил ажил олгогчийн итгэлийг алдагдуулж байгаа нь холбогдох баримтаар тогтоогдоно. Нягтлангийн хувьд хяналт шалгалт хийж тооллого хийх эрхтэй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль байдаг. Сангийн яамны 2007 оны заавар, зөвлөмж гэж байгаа. Нягтлан хүний хувьд хэлж байсан дараа нь болохгүй болоод даргад хэлсэн. Ажлыг зөв явуулъя, зөрчлийг арилгая гэж ярьж байгаа. Иймд баримтаар тогтоогдож байгаа учраас Х.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Захирлын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №Б/132 тоот тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №А/000023441 Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хантайшир овогт Хоовонгын *******/РД: ДЗ75100901/-ын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Орлогын мэдүүлэг, ГАА Автотээврийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №372 тоот албан бичгийн хуулбар, ГАА Автотээврийн төвийн 2019 оны санхүүгийн тайлангийн аудитын тайлангийн хуулбар, Х.*******тай хамт ажиллаж байсан иргэн Бэсүд овогт Дашдэлэгийн Цэдэв/РД: ДЮ73080161/-ийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Эрдэнэбилэгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан тодорхойлолт, хариуцагчийн баримтаар гаргасан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Захирлын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №А/25 тоот тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Автотээврийн үндэсний төвийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тасалбар түгээгчийн ажлын байрны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №ГА 17/02 дугаар Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хяналт-шинжилгээ дотоод аудитын албаны даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Санал хүргүүлэх тухай албан тоот, Хяналт-шинжилгээ дотоод аудитын албаны даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Санал, дүгнэлт хүргүүлэх тухай албан тоот, ГАА Автотээврийн төвийн ахлах нягтлан бодогчоос өгсөн үүрэг даалгавар, ГАА Автотээврийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №003 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, ГАА Автотээврийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №002 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, ГАА Автотээврийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №020 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, ГАА Автотээврийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №013 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, ГАА Автотээврийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №015 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №011 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №009 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, 2020 оны 02 дүгээр сарын 29-ний өдрийн №007 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №018 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, Касс тооллогын баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ГАА Автотээврийн төвийн нягтлан бодогчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хяналт-шинжилгээ дотоод аудитын албаны мэргэжилтэнд хүргүүлсэн тайлбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ГАА Автотээврийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №11 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Захирлын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №Б/449 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны Депозит дансны хуулгуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Орлогын мэдүүлгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Орлогын мэдүүлгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Орлогын мэдүүлгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Орлогын мэдүүлгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Орлогын мэдүүлгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ГАА Автотээврийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №25 тоот албан бичиг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тайлбар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ахлах нягтлан бодогчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тайлбар, ГАА Автотээврийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх Кассын товчоо тайлан, Төрийн банкны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Депозит дансны хуулга, Төрийн банкны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Орлогын мэдүүлгүүд, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Орлогын мэдүүлгүүд, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Орлогын мэдүүлгүүд, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Орлогын мэдүүлгүүд, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Орлогын мэдүүлгүүд, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Орлогын мэдүүлгүүд, Төрийн банкны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №1/843 тоот албан бичгийн хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №А-1/210 тоот албан бичгийн хуулбар, Х.*******ын ГАА Автотээврийн төв дэх Цалингийн карт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Захирлын 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн №А/189 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №55 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №Б/449 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дагвадоржийн Равдангийн ГАА Автотээврийн төвд гаргасан гомдлын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбаруудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ГАА Автотээврийн төвийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан тайлбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ГАА Автотээврийн төвийн нягтлан бодогчийн Хяналт-шинжилгээ дотоод аудитын албанд гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Буцаагдсан тийзний жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Байгууллагын товчоо тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Буцаасан тийзний тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №969149 дугаар Тооцооны хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тийзний дэлгэрэнгүй тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №А/000023441 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ГАА Автотээврийн төвийн касс Х.*******д олгосон цалингийн нэмэгдлийн тооцооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.*******ын Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яаманд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гомдол болон түүнд хавсаргасан баримтуудын хуулбар, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №05/1517 тоот албан бичгийн хуулбар, Автотээврийн төв ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №1/1258 тоот албан бичгийн хуулбар, Автотээврийн төв ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Албан томилолтын удирдамжийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.******* хариуцагч******* ТӨҮГ-т холбогдуулан Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 32,895,489/гучин хоёр сая найман зуун ерэн таван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч******* ТӨҮГ нь нэхэмжлэгч 4,999,200 төгрөгийн зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдагдуулсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хариуцагчид Говь-Алтай аймгийн*******ийн Тээвэр зохицуулагчаар ажиллаж эхэлсэн болох нь № А000023441 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГА17/02 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч сахилгын шийтгэлтэй байх үедээ нийт 4,999,200/дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгний кассын орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ..., 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай ... гаргасан нь тогтоогдсон гэж заасан.

Нэхэмжлэгч нь ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/449 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, нэхэмжлэгч нь уг тушаалд гомдол гаргаагүй болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/449 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам баталсан болох нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний А/189 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Санал, дүгнэлтэд нэхэмжлэгч Х.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, 5/тав/-н удаа нийт 5,026,200 төгрөгний кассын орлогыг дутуу тоолуулж, дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн Дотоод хяналт шалгалтын журмын 3-ын 3.6 дахь хэсэгт зааснаар Хяналт-шинжилгээ, дотоод аудитын алба нь шалгалтын тайлан гаргаж, нэхэмжлэгчид танилцуулан гарын үсэг зуруулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь шалгалтын тайлан гаргаж, нэхэмжлэгчид танилцуулан гарын үсэг зуруулсан болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Санал, дүгнэлтэд нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5/тав/-н удаа нийт 5,026,200/таван сая хорин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж, нөхөж тушаасан зөрчил гаргасан гэсэн байх боловч хариуцагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаар тушаалд нэхэмжлэгч нь 5/тав/ удаа нийт 4,999,200/дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийн кассын орлогыг дутуу тушаасан гэжээ.

 

Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны Санал, дүгнэлт болон 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаар тушаалд заасан дутуу тоолуулсан гэх кассын орлогын үнийн дүн зөрүүтэй байна.

 

Хариуцагчийн баримтаар гаргасан нэхэмжлэгчийн зөрчлийн талаарх баримт гэх 2020 оны 01, 02, 3 дугаар сарын Бэлэн мөнгөний тоолллгын баталгаа дахь кассын дүн нь шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн 2020 оны 01, 02 сарын Кассын тайлангийн дүнтэй зөрүүтэй байна.

 

Тухайлбал, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Бэлэн мөнгөний тооллогын баталгаанд кассын товчооны дүнг 1,599,600/нэг сая таван зуун ерэн есөн мянга зургаан зуу/ төгрөг гэсэн байх боловч кассын тайлангийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Орлогын товчоонд орлогын дүнг 1,700,000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг гэжээ.

 

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн мөнгөний тооллогын баталгаанд кассын товчооны дүнг 2,079,000/хоёр сая далан есөн мянга/ төгрөг гэсэн байх боловч кассын тайлангийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Орлогын товчоонд орлогын дүнг 3,200,000/гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гэжээ.

 

2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн Бэлэн мөнгөний тооллогын баталгаанд кассын товчооны дүнг 2,299,000/хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөг гэсэн байх боловч кассын тайлангийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Орлогын товчоонд орлогын дүнг 2,327,000/хоёр сая гурван зуун хорин долоон мянга/ төгрөг гэжээ.

 

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Бэлэн мөнгөний тооллогын баталгаанд кассын товчооны дүнг 1,827,300/нэг сая найман зуун хорин долоон мянга гурван зуу/ төгрөг гэсэн байх боловч кассын тайлангийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Орлогын товчоонд орлогын дүнг 2,195,500/хоёр сая нэг зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөг гэжээ.

 

Хариуцагч нь баримтаар гаргасан Бэлэн мөнгөний тооллогын баталгаа, касс тоолов гэх гар бичмэл баримтууд дахь нэхэмжлэгчийн дутаасан гэх саруудын кассын орлогын дүн нь санхүүгийн анхан шатны баримтууд дахь дүнтэй зөрж байх тул нэхэмжлэгч нь кассын орлогоос нийт 4,999,200/дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг дутаасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан кассын орлогыг хурааж тушаах тухай ямар заалтыг зөрчсөн сахилгын шийтгэл гаргасан болохыг нотлоогүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан хариуцагчийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан буюу ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцдаг ажилтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГА17/02 дугаар Хөдөлмөрийн гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид тээвэр зохицуулагчийн албан тушаалыг эрхэлдэг байсан болох нь тогтоогдож байна.

 

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГА17/02 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.6-ийн а, б-д зааснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь эзгүй ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх, албан тушаал хавсран гүйцэтгэх албан тушаалд хамаарахгүй болох нь ГА17/02 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Тасалбар түгээгчийн ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын Б-ийн 1-ийн 1, 2-т зааснаар Тасалбар түгээгчийн албан тушаал нь зорчигчийн тасалбарыг үнэн зөв бичилт хийж, тасалбар борлуултын орлогыг бүрдүүлэх, мөнгөн хөрөнгийн тайлан тооцоог үнэн зөв гаргах үүрэгтэй болох нь Тасалбар түгээгчийн ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

ГА17/02 дугаар Хөдөлмөрийн гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн эд хариуцдаг эсхүл эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтанд хамаарахгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч эрхэлж байсан албан тушаал нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтанд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан сахилгын зөрчил гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх ба хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан ГА17/02 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул 1999 онд дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ... олгоно., 128 дугаар зүйлийн 128.1Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.2ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн Тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 33/гучин гурав/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас нийт 32,895,489/915,000+1,044,00+1,031,500=2,990,500, 2,990,500:3=996,833, 996,833x33=32,895,489/ /гучин хоёр сая найман зуун ерэн таван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны олговорт ногдох нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ыг******* ТӨҮГ-ын Тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч******* ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт нийт 32,895,489/гучин хоёр сая найман зуун ерэн таван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, хариуцагч******* ТӨҮГ-т нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт олговорт ногдох нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 322,427 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ыг******* ТӨҮГ-ын Тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч******* ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт нийт 32,895,489/гучин хоёр сая найман зуун ерэн таван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, хариуцагч******* ТӨҮГ-т нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт олговорт ногдох нөхөн бичилт хийхийг даалгасугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч******* ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 322,427 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ