Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/05197

 

                                                                                                                                                                                                                                          

 

 

 

 

 

                                  2022        12          09

                          101/ШШ2022/05197

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Д. М /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Т.Э /рд:/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  “Т” ХХК /рд:/

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М-н төлөөлөгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М миний бие Баянзүрх дүүрэг,  хороо,  хороолол,  гудамж тоот хаягт байрлах 60 айлын орон сууцыг захиалан бариулж 2015 оны 08 дугаар сард улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан. Захиалан бариулсан 60 айлын орон сууцнаас иргэн А.М нь 2017 онд 10 орон сууцыг худалдан авахаар тохиролцож, төлбөрийг тодорхой хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон боловч А.М нь 10 орон сууцны төлбөрийг төлөх боломжгүй болсон тул хоорондын тохиролцоог дуусгавар болгож миний бие А.Мгаас 10 орон сууцыг буцаан авсан. Иргэн А.Мгаас 10 орон сууцаа буцаан авах явцад Т.Э нь миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг,  хороо, хороолол,  байр  тоот  м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хэний зөвшөөрлөөр орсон нь тодорхойгүйгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд амьдарч байгаа ба өмчлөгч миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг зөрчсөн үйлдлийг гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүрэг, хороо,  хороолол, Б.Доржийн гудамж  байр тоот  м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Т.Эий хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэгч нь БЗД, -р хороонд 60 айлын орон сууц захиалан бариулж ашиглалтад оруулсан. Үүнээс 10 орон сууцыг Мд худалдахаар тохиролцсон боловч боломжгүй болоод буцаан өгсөн. Энд 49 тоот багтаж байгаа бөгөөд оршин суугчийг гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. Ингээд нэхэмжлэгч нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Энэ хугацаанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч нь амьдарч байгаа юм. Иймд Иргэний хуулийн 106-д зааснаар эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Гуравдагчийн төлөөлөгч нь бүх зүйлийг ярилаа. Гуравдагч болон хариуцагч нар бодитойгоор гэрээ байгуулаагүй байна. Эрхгүйгээр гэрээ байгуулаад урьдчилгаанд нь машин авсан гэж байна. Эрүүгийн хэргийн баримтаас үзэхэд Эт холбогдох хэрэг бөгөөд орон сууцыг бодитойгоор хариуцагчид худалдаагүй байна. Хариуцагч нь хууртсан нөхцөл байдал байна. 62 саяын хохирлын асуудал нь цагдаа дээр шалгагдаж байна. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч бөгөөд энэ талаар ямар нэг маргаан байхгүй. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай. Цагдаад залилуулчихлаа гээд өргөдөл гаргасан байна. Энэ нь уг байрыг аваагүй гэдгээ мэдэж байна гэв.

 

Хариуцагч Т.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч М.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг,  хороо,  хороолол, гудамж байр  тоот орон сууцыг иргэн Т.Эий хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр тус шүүхэд гаргасан байна. Т.Э миний бие анх тухайн байранд орон сууц худалдан авахаар /байрыг захиалж бариулсан Д.М-ын/ компани дээр очиход нягтлан нь уулзан манай зарж буй орон сууц дууссан харин манай компаниас 10 ширхэг орон сууц худалдан авсан “Т” ХХ Компанид бол худалдах орон сууц байгаа гэсний дагуу “Т” ХХ Компанийн захирал А.Мтай уулзан 2 өрөө орон сууц 98.702.000 /ерэн найман сая долоон зуун хоёр мянга/-н төгрөгөөр худалдан авахаар тохиролцон T3/13 дугаартай орон сууц санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээг 2018 оны 08 сарын 29-ний өдөр байгуулан, байрны урьдчилгаанд 61.100.000 /жаран нэгэн сая нэг зуун мянга/-н төгрөгийг төлсөн. “Т” ХХ Компани нь байрыг захиалж бариулсан Д.Мтай гэрээ байгуулан 10 ширхэг орон сууцны урьдчилгаанд 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг төлсөн гэрээг надад үзүүлсэн учраас би орон сууц худалдан авахаар тус компанитай гэрээ байгуулсан. 2021 оны 09 сард би байрны үлдэгдэл төлбөрийг төлж дуусган орон сууцны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулж авахаар “Т” ХХ Компанийн захиралтай уулзахад байрны захиалагчтай үл ойлголцол үүссэн хүлээ гэсэн хариуг өгсөн. Би байрны үлдэгдлээ төлж дуусган гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулж авахаар тус компанийн захирлуудтай удаа дараа утсаар ярьж шахаж шаардсан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст өргөдөл гаргасны дагуу тус хэлтсийн мөрдөн шалгах хэлтсээс нэхэмжлэлд дурдсан орон сууцтай холбогдуулан “Т” ХХ компани дээр хэрэг бүртгэлийн  дугаартай эрүүгийн хэрэг нээгдэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл. 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг,  хороо, хороолол, Б.Доржийн гудамж байр  тоот орон сууцтай холбоотой “Т”ХХ Компани болон Т.Э бидний хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар шалгаж байх тул эрүүгийн хэргийг шалгаж дуустал Иргэний журмаар хэргийг хянан хэлэлцэх боломжгүй байх тул Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагчийн захиралтай уулзахад миний асуудлыг шийдэж өгнө гэж байсан. 2 компанийн дотоод асуудлаас болж намайг хохироож байна. Энэ 2 дотооддоо асуудлаа шийдээд үлдэх мөнгөө авах хэрэгтэй. Би гэрээ хийх байрыг хүлээж авахад 2 ажилтан байсан бөгөөд энэ талаар мэдээгүй гэдэг нь утгагүй асуудал байна. Нэхэмжлэгч нь ажил дээрээ дуудаад надаа мөнгөө өгөөд байраа авчих гэсэн. Тэгэхэд нь би үнэхээр хүч хүрэхгүй байна гэж байсан. Гуравдагчийн төлөөлөгчийн ээж нь нэхэмжлэгчийн ажилтан байсан тул оролцохгүй гэж байсан. Би Э гэдэг хүнийг 3 сар хайсан. Б нь гэрээ хийж байрыг хүлээлгэж өгөхөд байсан. Гэрээ байгуулах үед итгэмжлэлийн талаар анзаараагүй.

Хариуцагч нь тухайн байрыг нэхэмжлэгчээс авъя гэж очиход Т ХХК-с ав гэсэн. Ингээд очиж уулзахад худалдан авч болно гээд 2018.8.29-нд гэрээ байгуулсан. Үүний дагуу урьдчилгаа 61 100 000-т 2 машин тооцож өгсөн. Үлдэх төлбөрийг төлөөд гэрчилгээ гаргуулахыг хүссэн боловч гаргаж өгөөгүй. Төлбөр мөнгийг хэн авах нь тодорхойгүй байгаа юм. Хариуцагч нь хууль ёсны өмчлөгч гэж үзэж үлдэх төлбөрийг төлөөд авах эрхтэй гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч болон гуравдагч нар гэрээ байгуулсан байсан. Энэ гэрээгээр орон сууцны захиран зарцуулахыг эрхийг гуравдагчид олгосон байсан. Уг гэрээг 18-нд байгуулсан байсан ба үзүүлээд 29-ны өдөр гэрээг байгуулсан. Маргаж байгаа гэрээний талаар нэхэмжлэгч мэдэж байсан. Хамтран ажиллах гэрээгээр гуравдагч нь захиран зарцуулах эрхтэй байсан тул урьдчилгаа төлбөрийг төлсөн. Хариуцагч гэрээг байгуулах үед хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр байсан. Энэ нь хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ юм. Прокуророос ирсэн баримтад гуравдагчийн төлөөлөгчийн мэдүүлэг байдаг. Энд Этай компанийг 50, 50 хувиар эзэмшдэг гэж хэлсэн байдаг. Мөн хариуцагчтай хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байсан гэдэг. 50 хувийн эзэмшигчтэй хийсэн гэрээг гуравдагчийн төлөөлөгч мэдэж байсан гэдэг нь цагдаад өгсөн мэдүүлэгт байдаг. Цагдаад компанийн хөрөнгийг таарамжгүй байдлаас хуваасан гэдэг бөгөөд хариуцагч гэрээ хийх үед хувьцаа эзэмшигч Э тохиролцдог байдаг. Иймд хариуцагч гуравдагч нарын гэрээ нь хүчин төгөлдөр юм. Учир нь 50 хувийг эзэмшигч гэрээ хийсэн байна. Нөгөө эзэмшигч мэдэж байсан байна. Улмаар Эын даалгавраар Б гэрээ байгуулсан гэж цагдаад мэдүүлсэн гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч А.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Д.М нэхэмжлэлтэй хариуцагч Т. Э нарын нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах хариу тайлбар гаргаж байна. "Т” ХХК нь 2019 оны 09-р сараас хойш үйл ажиллагаа бүрэн зогссон тул өөрсдийн бичиг баримт болон агуулах савгүйгээс болж бичиг баримтууд маань тал нь устсан тул гаргаж өгөх боломжгүй байна. 2022-оны 05-р сарын 18 ний өдрийн 101/11132022/12384 дугаартай шүүгчийн захирамжтай танилцаж манай байгууллага тус шүүхийн үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна.

Манайх 2014 оноос орон сууцны санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Этай танилцаад 10 байрыг заруулах болоод манай компанийн 50 хувийг эзэмших болсон. Хамтран ажиллах хугацаандаа манай дансыг эзэмшиж байсан. Э нь дур мэдэн хэн нэгнээс машин болон урьдчилгаа авах эрхгүй. Би энэ байрны урьдчилгааг өгөөд 800 гаран сая төгрөгийн 10 байр авсан. Улмаар үлдэх төлбөрийг хувааж авахаар  тохирсон. Ингээд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид нэхэмжлэгчийн өмнөөс байрыг хариуцахаар тохирсон. 2 байрны төлбөрийг бүрэн төлөөд өмчлөх эрхийг авсан. Үүнээс хойш авах төлбөр орж ирээгүй тул хүндрэл гарсан. Ингээд үлдэх байрыг буцаахаар акт үйлдсэн. 6-7 үйлчлүүлэгч төлбөрөө хэвийн төлсөн байсан. Байрыг буцаах болон байрыг суллахад бид засварын төлбөр төлсөн. Гэтэл намайг байхгүй хооронд эрхгүй этгээд Э нь урьдчилгаа төлбөр авах эрхгүй. Гэтэл 61 сая төгрөгт машин авсан гэдэг. Гэтэл үүний мөнгө компанийн болон миний данс уруу Эий мөнгө ороогүй. Улмаар энэ орон сууцыг буцаах болоод акт үйлдсэн. Хариуцагч нь гуравласан уулзалтад ирсэн. Хариуцагч авсан гэдгийг тэр үед мэдсэн. Ингээд мөнгийг нь Мд өгөөрэй, үлдэх мөнгийг нэхэмжлэгч Мд өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед хариуцагч нь гуравласан байдлаар уулзахад Эт холбогдуулан нэхэмжлэл гаргана гэж хэлж байсан. Хариуцагчийн өмгөөлөгч нь бид өөрсдөө цагдаад өгнө гэсэн. Ингээд БЗД-н 3-р хэлтэст мэдүүлэг өгсөн. Холбогдох баримтыг гаргаж өгсөн. Э нь манайд 520 сая төгрөгийн хохирол учруулсан гэж цагдаад өгсөн боловч иргэний маргаан гээд хаасан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар Э авчихсан тул хамтраад ажиллах хэрэгтэй байна. Нэхэмжлэгчийн тайлбарын хувьд бид 2 дахь төлбөрөө төлж чадаагүй юм. Улмаар эхний төлбөрөө бас хоцроосон тул хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон юм. Манай компанитай гэрээг надтай л гэрээ хийх ёстой гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээний хуулбар /хх5/, 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 502/2015 дугаар актын хуулбар /хх6-7/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаар хамтран ажиллах гэрээний хуулбар /хх40-43/, 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/36 дугаар албан тоотын хуулбар /хх44/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хариуцагч нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/4793 дугаар албан тоот /хх17/, өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 21/121 дугаар албан тоот /хх34-35/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4/1318 дугаар хариуцагч мэдэгдэх хуудас /хх51/, өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21/33 дугаар албан тоот /хх52/, 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар /хх53-56/, 2018 оны 08 дугаар сарын 29, 09 дүгээр сарын 10-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх152, 155/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /хх156/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: “Т” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /хх118-119/, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 617 дугаар албан тоот /хх132/, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1679 дүгээр тодорхойлолт /хх140/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 28ж3/3446 дугаар албан тоот /хх171/, Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэргийн зарим баримтууд /хх175-186/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.М нь Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  хороолол /13342/ Б.Доржийн гудамж,  байр, тоот хаягт байрлах,  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Т.Э нь орон сууцыг “Т” ХХК-с худалдаж авсан бөгөөд урьдчилгаа 61,100,000 төгрөгт 2 автомашин тооцож өгсөн бөгөөд үлдэх төлбөрийг төлөх бөгөөд хэнд төлөх нь тодорхойгүй байгаа гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Д.М болон гуравдагч этгээд “Т” ХХК нар нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. /хх40-43/

Хамтран ажиллах гэрээгээр талууд нийт 10 ширхэг орон сууцыг гуравдагч этгээд нь бусдад худалдаж, улмаар төлбөрийг нэхэмжлэгчид тодорхой хуваарийн төлөхөөр тохиролцсон. Цаашлаад гэрээний үнийг нийт 10 орон сууцаар тогтоосон байна.

Гэрээний 1.2.10-т зааснаар маргаж буй 49 тоот орон сууц нь энэхүү гэрээний зүйл болжээ.

Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гуравдагч этгээд нь А/36 дугаар албан тоотоор хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон, маргаж буй 49 тоот орон сууцыг чөлөөлж өгөхөөр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

Эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

 

Хариуцагч Т.Э нь 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр гуравдагч этгээд “Т” ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх53-56/

Уг гэрээг хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдэхээс өмнө байгуулжээ.

Энэхүү гэрээний гэрээ байгуулсан хэсэгт хариуцагч Т.Э болон З.Д нарын гарын үсэг уншигдахгүй байх боловч Монголын нотариатчдын танхимын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 617 дугаар албан тоотод уг гэрээ нь тус танхимын архивд хадгалагдаагүй боловч бүртгэлийн дэвтэрт гэрээг гэрчлүүлсэн иргэний болон гэрээний мэдээл, гарын үсэг бүртгэгдсэн болохыг тодорхойлсон байна. /хх132/

Мөн энэхүү санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх талаар гэрээний талууд буюу хариуцагч болон гуравдагч этгээд маргаагүй, өөрөөр хэлбэл зөвшөөрсөн.

Тодруулбал, хэдийгээр гуравдагч этгээдийн төлөөлөгч нь уг гэрээ түүний зөвшөөрөлгүй байгуулагдсан гэж тайлбарласнаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна.

Гэвч гуравдагч этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох А.М нь шүүх хуралдаанд “нэхэмжлэгч болон хариуцагч нартай гуравласан уулзалт хийх үеэр гэрээний талаар мэдсэн бөгөөд үлдэх төлбөрийг нэхэмжлэгчид төлөх талаар хэлсэн” гэх, цаашлаад 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гэрчээр “... тухайн үед дэд захирал Эын даалгасны дагуу менежер Б иргэн Т.Этэй дээрх гэрээг хийсэн байна. Уг гэрээг хийхдээ иргэн Т.Эээс урьдчилгаанд тооцож нийт 62,0 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 машин авсан байсныг нь миний бие сүүлд нь мэдсэн . . . Т.Эий хувьд гэрээ нь хүчин төгөлдөр . . .” гэх мэдүүлэг өгчээ.

Үүнээс үзэхэд гуравдагч этгээдийн төлөөлөгч нь дээрх гэрээг үгүйсгээгүй, цаашлаад, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрээний дагуу орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, харин төлбөрийг харилцан тохиролцох агуулга бүхий тайлбар гаргаж байгаа зэргээс үзэхэд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хожим хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Энд “Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2016 оноос хойш А.М байсан болох нь тус хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /хх119/

Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ.

 

Орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний үнэ нь 98,702,000 төгрөг байх бөгөөд үнийг 4 жилийн хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон байна.

 

Хариуцагч нь орон сууцны санхүүгийн түрээсийн үүрэгт 2 автомашиныг 61,100,000 төгрөгт тооцож олгосон гэж тайлбарласан. Улмаар өөрийн тайлбарыг нотлох зорилгоор Ч.З, О.Э нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр, М.Б, Э.А нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус тус байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн. /хх152, 155/

Уг гэрээнүүдийн үнийн дүн нийт 61,100,000 төгрөг байна.

 

Хэдийгээр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнд үнийг хариуцагчийн худалдан авч буй орон сууцны үнэнд тооцох талаар заагаагүй боловч гэрээний 3 болон 2.2-т төлбөрийг төлсөн талаар заажээ. Өөрөөр хэлбэл үнийг мөнгөн хөрөнгөөр төлсөн гэж заагаагүй.

Цаашлаад гуравдагч этгээдийн төлөөлөгч А.М нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гэрчээр “. . . иргэн Т.Эээс урьдчилгаанд тооцож нийт 62,0 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 машиныг авсан байсныг нь миний бие сүүлд нь мэдсэн. Гэхдээ тухайн үедээ Э 90/1 байрны 49 тоотыг хүн үзсэн гэж хэлэхээр нь би хөөе наад байрыг чинь буцаагдаж байгаа шүү. Эзэн М ахтай холбож өгөөрэй гэж хэлээд орхисон. ... Т.Эий хувьд гэрээ нь хүчин төгөлдөр гэвч гэрээнд тусгагдсан 2 ширхэг машин эсхүл 62,0 төгрөгийн Хас, Хаан банкны дансаар нэг ч төргөг орж ирээгүй. Энэ машиныг Э нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан юм” гэж мэдүүлсэн. /хх182-183/

Улмаар хариуцагч нь “эдгээр автомашиныг өөрийн найз нөхдийнх, улсын хилээр оруулж ирсэн, дугаар авагдаагүй байсан бөгөөд орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний үнэнд тооцож олгохоор автомашины эзэнтэй тохиролцсон тул шууд гэрээ хийгдсэн” гэх агуулгаар тайлбарласан.

Дээрх үйл баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл хариуцагч нь орон сууцны санхүүгийн гэрээний үнийн 61,100,000 төгрөгт тооцож 2 ширхэг автомашин олгосон байх бөгөөд харин автомашины өмчлөх эрхийг гуравдагч этгээдийн эрх бүхий албан тушаалтнууд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна.

Иймд хариуцагчийг орон сууцны түрээсийн гэрээний үүрэгт 61,100,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, хамтран ажиллах гэрээ дуусгавар болохоос өмнө байгуулагдсан орон сууцны түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь үүргийн дийлэнх хувийг гүйцэтгэсэн байна.

Мөн гуравдагч этгээд нь энэхүү орон сууцны түрээсийн гэрээнээс татгалзаагүй бөгөөд нэхэмжлэгч нь тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь 2018 онд гэрээний үүрэгт 61,100,000 төгрөг төлсөн бол харин нэхэмжлэгч 2019 онд маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх5/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалт нь маргаж буй хөрөнгө нь бусдын өмчлөлд байхаас гадна эзэмшил нь хууль бус байх учиртай.

 

Иймд хариуцагч нь уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй.

 

Харин нэхэмжлэгч нь орон сууцны үнийг гуравдагч этгээдээс, гуравдагч этгээд нь орон сууцны үлдэх төлбөрийг хариуцагчаас, 61,100,000 төгрөгийг зохих этгээдээс шаардах эрх нээлттэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Гэвч нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Эд холбогдох Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  хороолол /13342/  гудамж,  байр,  тоот хаягт байрлах, 58.06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэгч Д.-Мн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД