Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2021/0709/З |
Дугаар | 128/ШШ2023/0118 |
Огноо | 2023-02-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2023/0118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О******* г******* х******* НҮТББ /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц*******,
Хариуцагч: А м, г т г Г, уул у к х дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль, эрх зүйн х ахлах мэргэжилтэн С.Д*******,
Гуравдагч этгээд: Ц г ХХК /РД:*******/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О нарын хоорондын а мын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.А м, г т г Г, уул у к х д 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр аймгийн С о сумын нутаг Х нэртэй газарт гектар талбайд Ц г ХХК-д а мын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байна.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, багасгаж, өөрчлөөгүй болно.
Хоёр.Процессын түүх:
2.1.Нэхэмжлэгчээс нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж, аймгийн С-О сумын 1, 2 дугаар багийн иргэдийн тус суманд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн гарын үсэг, аймгийн С-О сумын Засаг д Тамгын г болон С-О сумын 3-р багийн Засаг д тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгчээ.
2.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь аймгийн С о сумын иргэдийн объектив эрхийг хамгаалахаар нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэгч О******* г******* х******* төрийн бус байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А м, г т г Г, уул у к х д 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрээр аймгийн С сумын нутаг Х нэртэй газарт 1129,20 гектар талбайд сонгон шалгаруулалт зарлан Ц г" ХХК-д А мын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1-д ... эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй ... гэдгийг үндэс болгож байна. Говийн бүс нутаг хуурай эмзэг хөрстэй бөгөөд өвс ургамал, хур борооноос шалтгаалан отор нүүдэл ихтэй бүс нутаг. Гэтэл арай гэж байгаа хэдэн тооны малаа өсгөж үржүүлэх өвөлжөө, хаваржаа, намаржаа, зусла*******йн газар дээр нь уул у үйл ажиллагаа эхлүүлэх нь тухайн бүс нутгийн иргэдээс гадна хөрс ургамал, ус, хүрээлэн буй орчинд нөлөөл үзүүлэх нь тодорхой. Ийм учраас Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах бүрэн эрхтэй билээ.
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт гаргаж, шийдвэр гаргах ажиллагаа хийхдээ шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг тодорхойлон мэдэгдэх, оролцуулах, сонсох үүрэгтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно" гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, а мын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй С-О сумын "Х" гэх газарт амьдардаг иргэд, малчид, тариаланчид болон иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг д Тамгын газарт мэдэгдэж оролцуулах үүрэгтэй байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу тухайн орон нутагт амьдралын эх үүсвэр болсон мал аж ахуй эрхлэн амьдардаг олон зуун малчин иргэд тэдний хууль ёсны төлөөлөл болох иргэдийн Нийтийн болон Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн засаг захиргааны хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад биднээс тайлбар, санал авах, сонсох ажиллагааг огт хийлгүй А м, г т г Г, уул у к х д 2021 оны 3 дугаар сарын дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, орон нутгийн иргэдийн хууль ёсны эрхийг зөрчиж, хууль болон бусад тогтоол шийдвэрийг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан байна.
Мөн түүнчлэн А м, г т г Г, уул у к х д 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр аймгийн С-О сумын нутаг "Х" нэртэй газарт 1129,20 гектар талбайд сонгон шалгаруулалт зарлан "Ц г" ХХК-д А мын Хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын Засгийн г 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "Т с т" тухай дугаар тогтоолоор баталсны дагуу сонгон шалгаруулсан байна.
1. "Улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт а м эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;
2.Г, уул у асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх:
Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг Засгийн газар батлах бөгөөд А м, г т г Г, уул у к хэлтэс нь Засгийн г баталсан талбайд сонгон шалгаруулалт явуулах үүрэгтэй.
Гэтэл Монгол Улсын Засгийн г 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "Т с т" тухай дугаар тогтоол, түүний хавсралтаар Ө аймгийн нутаг дэвсгэрт сонгон шалгаруулалт зарлах тухай тогтоол баталсан байхад аймгийн С О сумын Х нэртэй газарт сонгон шалгаруулалт зарлаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, шийдвэрлэсэн нь Засгийн г эрх хэмжээний асуудлыг хууль болон Засгийн г тогтоолыг хууль бусаар үндэслэж шийдвэрлэжээ.
Монгол Улсын Засгийн г тухай хууль, А мын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Засгийн г 2018 оны дугаар тогтоол болон холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны шийдвэр гаргасан байна.
Иймд, А м, г т г Г, уул у к х д 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр аймгийн С-О сумын нутаг "Х" нэртэй газарт 1129,20 гектар талбайд сонгон шалгаруулалт зарлан "Ц г" ХХК-д А мын Хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргаж, Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 47 дугаар зүйлд заасан утга агуулгын илэрхий алдаатай, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль болон Засгийн г тогтоолд заасан талбайгаас өөр газарт үндэслэлгүйгээр сонгон шалгаруулалт зарласан, илт хууль бус захиргааны акт гаргасан байх тул дээрх А м, г т г Г, уул у к х д 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...О******* г******* х******* нь 2001 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй нийтийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулж ирсэн. аймгийн С о сумын иргэдийн хүсэлтээр нэхэмжлэл гаргасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, А мын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон. 2021 оны 03 сарын 01-ний өдрийн А м г т г К х д аймгийн С о сумын нутаг дэвсгэрт Х нэртэй газарт Ц******* г ХХК-д а мын хайгуулын ХҮ******* тоот тусгай зөвшөөрөл олгосон дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах зорилготойгоор нэхэмжлэл гаргаж байна. Өнөөдөр Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. Энэ эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн учраас дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.
Манай талаас 3 үндэслэл гаргасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, А мын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан. Эрх зүйт төртэй улс орон. Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим нь хуульд үндэслэх гэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хуульд үндэслэх гэж байгаа. А мын тухай хуулийн 2.1 дэх хэсэгт А мын тухай хууль тогтоомж нь хуулиуд болон бусад актаас бүрдэнэ гэж заасан. А м г т г К хэлтэс бол дээрх хуулиудыг баримтлан тусгай зөвшөөрлийг шийдвэрлэж батлах ёстой байсан. Гэтэл энэ хуулиудыг үндэслэж батлахгүйгээр илт хууль бус захиргааны акт гаргасныг эс зөвшөөрч А м, г т г Г уул у к х д 2021 оны 03 сарын 01-ний өдрийн аймгийн С о сумын нутаг Х нэртэй газарт га талбайд Ц******* г ХХК-д а мын хайгуулын ХҮ******* тоот тусгай зөвшөөрөл олгосон дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Энэ нь хүрээлэн буй орчин тэнд амьдарч буй иргэд олон нийтийн эрх ашиг хамгаалагдах нийтийн эрх ашгийг хамгаалсан нэхэмжлэл байгаа юм. Хуульд үндэслэсэн шийдвэрийг гаргахгүй бол эргээд төр иргэд хоорондоо зөрчилдөх үйл явдал бий болно. Аливаа хууль тогтоомжийг захиргааны байгууллага хууль ёсонд нийцүүлэн гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: А м, г т г Г уул у к х д 2021 оны сонгон шалгаруулалтаар а мын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой. 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөлийг тод ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэсэн заалт, А мын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан А мын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Г тухай хууль, Г хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан Тухайн сав газарт а мын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав г захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан. Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл бол нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гаргасан объектив нэхэмжлэл. А мын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Үндсэн хуульд нийцсэн гэж заасан. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэний өмнө хүлээх төрийн үүргийг хуульчилж өгсөн. Энэ үүргийг Г уул у асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Монгол Улсын Засгийн г үйл ажиллагаанд энэ үүргийг баримтлах ёстой. Гэтэл хариуцагч Монгол Улсын Засгийн г тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулалтын хүрээнд тусгай зөвшөөрөл олгосон. Тогтоол гарсан тохиолдолд тухайн бүс нутагт хэдэн тооны иргэн амьдарч байна, иргэний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэх нь К хэлтэст хамааралгүй мэтээр ярьж байна. Гэтэл тухайн нутаг дэвсгэрт олон тооны мал, өвөлжөө хаваржааны эзэмшил газартай нутаглан амьдардаг. Энэ бүс бол говийн эмзэг бүс нутаг байгаа. Гуравдагч этгээдээр оролцож байгаа этгээд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөө батлуулаагүй ч гэсэн говийн хөрс нь 10 см гэмтэх боломжтой байдаг. Энэ байгууллага нүүрсний хайгуулын үйл ажиллагаа эрхэлнэ гэсэн. Байгаль орчны тэнцэл асар ихээр алдагдахаар байгаа. Нэхэмжлэгч байгууллага дүрэмдээ ч гэсэн тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа удирдан зохион байгуулах, сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажиллана гэсэн байгаа. Усны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Хариуцагч байгууллага мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг огт хэрэгжүүлээгүй. Иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Засаг д санал, аймгийн Засаг д санал, А мын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд санал ирүүлээгүй учраас тусгай зөвшөөрөл олгосон гэж тайлбарладаг боловч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой байсан. Бид нэхэмжлэл гаргасан шалтгаан бол хэвийн явагдаж байгаа байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах гээгүй, объектив эрхийг хамгаалахаар гаргасан нэхэмжлэл. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж байх тул маргаан бүхий дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаад байгаа сонгон шалгаруулалтын журмаар олгох тусгай зөвшөөрлийг к х дарга олгоно. Бид нар зөвхөн хэрэгжүүлсэн гэсэн. Тухайлсан харилцааг бие даасан хуулиар зохицуулсан байхад ингэж хэлэх боломжгүй. А м, г т г Г уул у к х д 2021 оны 03 сарын 01-ний өдрийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тод шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг цуглуулаагүй, үнэлэх үүргийг биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учраас мөн А мын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, тиймээс хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Сав г захиргааны саналыг сонгон шалгаруулалт явахаас өмнө ч хийгдэнэ гээд байсан. Тусгай зөвшөөрөл олгохдоо энэ заалтыг баримтлах ёстой. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нийтэд ил байдаг баримтыг дахиж нотлох шаардлагагүй, үүрэггүй. 2018 оны сонгон шалгаруулалтын журамдаа 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг заавал тусгаж байхыг даалгасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш журамдаа өөрчлөлт оруулах асуудал хийгдэж байгаа. Уул у асуудлаас болоод говийн хөрсөнд юу болж байгаа вэ гэдэг нь нийтэд ил тод байгаа. Улс орон эдийн засгийн ийм хямралтай байгаа үед төр өөрийнхөө аж ахуйн нэгж байгууллагад тусгай зөвшөөрөл олгох нь ойлгомжтой. А м г т г К х д хууль бус эрх зүйн зөрчилтэй гаргасан тоот шийдвэрийг хүчингүй болгуулахгүй бол К хэлтэстэй холбоотой маргаан дахиад л гарна. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэстэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дахь хэсэгт заасан хууль бус захиргааны шийдвэрийн улмаас нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдөөд байна. Мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Нэг:А мын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь т солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд т зургийг хавсаргана" гэж заасны дагуу манай байгууллага аймгийн Засаг даргад 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно" гэж заасны дагуу аймгийн Засаг даргаас хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй. А мын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох т солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон г, уул у асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална" гэж заасныг үндэслэн мөн хуулийн 9.1.11-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр "Т с т тухай" дугаар тогтоолыг гаргаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлсэн байна.
Хоёр: А мын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т "Энэ хуулийн 17.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан т солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ" гэж заасан болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу С дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж байгаа тухай мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн байгууллагын веб сайтаар болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэд мэдээлсэн.
Төрийн захиргааны байгууллага нь А мын тухай хуулийн 17, 18 20 дугаар зүйл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаартай тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулж шалгарсан оролцогч болох "Ц г" ХХК-д аймгийн С-О сумын нутагт орших "Х" нэртэй .га бүхий /С-6/ талбайд ашиг мын хайгуулын XY-******* дугаартай тусгай зөвшөөрлийг тус байгууллагын Г, уул у к х д 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд "О******* г******* х*******" ТББ-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А мын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн. Хуульд заасны дагуу 45 хоногийн дотор хариу мэдэгдэх ёстой. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр бид татгалздаг. Засаг даргаас ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй. Хэрэв хариу ирүүлээгүй бол сонгон шалгаруулалт явуулж болохоор хуульд заасан. Ийм учраас төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт зарлаж болох юм байна гэж ойлгоод саналыг төрийн захиргааны төв байгууллага руу хүргүүлсэн. Т солбицлыг батлаад харьяа бүх яамдаас санал авдаг. Байгаль орчны яамнаас давхцалтай байна гэсэн хариу ирүүлээгүй учраас солбицлууд батлагдсан. Батлагдсан с дээр агентлагийн д шийдвэр гараад сонгон шалгаруулалт зарласан. Засгийн г шийдвэрийг агентлагийн дарга хэрэгжүүлсэн. Сонгон шалгаруулалтын комисс сонгон шалгаруулалт зарласны дагуу аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн саналыг хянаж үзээд гуравдагч этгээдээр оролцож байгаа хуулийн этгээд сонгогдсон. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг үндэслээд К х дарга шийдвэр гаргасан. Сонгон шалгаруулалт зарласан гэдгийг, ямар байгууллага шалгарсан гэдгийг олон нийтэд вэб сайтаар мэдээлсэн. Шалгарсан, шалгараагүй аж ахуйн нэгжид мэдээллийг хүргүүлсэн. Тэгэхээр К х д шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Зөвхөн хэрэгжүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын баялаг нь төрийн нийтийн өмч. А мын тухай хуулийн 5 дугаар зүйлд төр өмчлөгчийнхөө хувьд шаардлага хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл өгч а маа эрж, хайгуул хийлгэн ашиглуулахаар заасан. А мын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Г уул у асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь А мын тухай хуулийн 11.1.13-11.1.24 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн хуулийн 11.1.16 дахь хэсэгт а мын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх үүрэгтэй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Хүчингүй болгох гэж байгаа үндэслэл нь мөн хуулийн 38 дугаар зүйлийг баримталсан. Түүн дээр Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулна гэж байгаа. Засаг даргаар төлөвлөгөө батлуулаагүйн төлөө тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Уг тогтоол нь 9.1.13 дахь хэсгийг баримталсан. Төрийн тусгай хамгаалалтаас бусад газар Засгийн газар өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлээд тусгай зөвшөөрөл олгохоор болсон байна. Монголын төр бол босоо тогтолцоотой. Үүнийхээ дагуу Байгаль орчны яам доод нэгжээсээ санал авах үүрэгтэй. Тэр саналаа авсан учраас Засгийн г тогтоол батлагдсан. К х шийдвэр хууль зөрчөөгүй. дугаартай шийдвэрийг хүчингүй болговол хэний эрх яаж сэргэх юм бэ. Сонгон шалгаруулалтын дүн хэвээрээ байгаа. Дүгнэлтийг баталгаажуулсан А м г т г д тушаал хэвээрээ байгаа. тушаалыг хүчингүй болголоо гэхэд дахиад Ц г ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Манай компани нь А мын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу 18.1.1 дэх хэсгээс 18.1.7 дахь хэсэг хүртэл бүх баримт бичгийг бүрдүүлж сонгон шалгаруулалтад хуулийн дагуу оролцож шалгарсан. Бидний зүгээс ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйлгүй, төрийн эрх бүхий байгууллагын зарласны дагуу оролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар 52.700.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт төлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийг хүртэл нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тогтоогдохгүй байна. Маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэхгүй. Манай компани биш юмаа гэхэд өөр компанид энэ тусгай зөвшөөрөл олгогдоно. Хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.1 дэх хэсэгт тавигдах шаардлага нь шийдвэр гүйцэтгэх эрхийг нотлох шийдвэр байхаар заасан. Тэр нь Засгийн г 2018 оны 23 дугаар тогтоол юм. Тайлбар санал авахыг сонсох ажиллагаа хийсэн гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэгт сонсох ажиллагаа хийхгүй байх зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтын хүрээнд сонсох ажиллагаа хийх шаардлагагүй. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дахь хэсэгт заасан шийдвэр гаргуулах гээд байна гэж ойлгосон. Өнөөдрийг хүртэл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэдэг нь ямар нэг баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэл гаргах эрх хангалттай нотлогдсон гэсэн. Гэтэл үгүй. Нэхэмжлэгч байгууллагын дүрмийн зорилго нь О******* голын урсцыг Улаан нуурт хүргэх гэсэн байгаа. Тэр хоёр тусдаа сав газар хоорондоо холбоотой гэж давж заалдах шатны шүүх дээр тайлбарласан. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч тал ингэж тайлбарлаж байгаа бол үндэслэлгүй гэж үзэх үндэсгүй байна анхан шатны шүүхээр тодруулж шийдвэрлэх ёстой гэсэн. Гуравдагч этгээдэд олгосон талбай О******* голоос 30 гаран км-ийн зайтай. Хайгуулын талбай гэдэг бол шууд хөрсийг нь хуулаад эргүүлчихдэг асуудал биш. Тиймээс нэхэмжлэгчийн яриад байгаа шиг эрх өнөөдрийн байдлаар хохирч байгаа нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
1.1.А м, г т г д 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/ дүгээр тушаалаар С дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгон шалгаруулалтын С-6 хэсэгт аймаг, С-О сум, Х нэртэй га талбайд сонгон шалгаруулалт явуулахаар тогтоожээ.
1.2.Энэ талбайд явуулсан сонгон шалгаруулалтаар гуравдагч этгээд Ц г ХХК шалгарч, А м, г т г Г, уул у к х д 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Сонгон шалгаруулалтаар а мын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай дугаар шийдвэрээр Ц г ХХК-д аймгийн С-О сумын нутаг Х нэртэй газарт гектар талбайд а мын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг олгосон болох нь А м г т газрыг д 2020 оны А/, А болон А дүгээр тушаал, А м, г т г Г, уул у к х д 2021 оны дугаар шийдвэр, А м, г т г К х 2018 оны , 2022 оны дугаар албан бичиг, аймгийн Засаг д 2021 оны 1 дугаар албан бичиг болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
1.3.Энэхүү талбай нь Засгийн г 2018 оны дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулалтын т хилийн заагийн дотор багтаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Засгийн г 2018 оны дугаар тогтоол, түүний хавсралтаар Ө аймгийн нутаг дэвсгэрт сонгон шалгаруулалт зарлах тухай тогтоол баталсан байхад аймгийн С О сумын Х нэртэй газарт сонгон шалгаруулалт зарлаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, шийдвэрлэсэн гэх үндэслэл нотлогдоогүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ талаар шүүх хуралдаан дээр маргаагүй болно.
1.4.Нэхэмжлэгч байгууллага нь А м г т г Г, уул у к х д 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Сонгон шалгаруулалтаар а мын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай дугаар шийдвэрийг хууль бус хэмээн маргаж байгаа үндэслэлдээ:
1.5.А м, г т г К х 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн нутагт 329.576.74 гектар талбайд а мын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой байгааг мэдэгдэж, улмаар А мын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2- зааснаар тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу ирүүлэх, энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэхийг тодруулсан мэдэгдлийг хүргүүлсэн ажээ.
1.6. аймгийн Засаг даргаас А м, г т г К х дээрх албан бичгийн хариуг өгөөгүй байх ба үүнийг нь нутгийн захиргааны байгууллагаас зөвшөөрсөн гэж үзээд Засгийн газраас 2018 оны Т с т тухай дугаар тогтоолоор а мын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон үйл баримтыг нэхэмжлэгч нар буруутгахгүй, маргахгүй гэж тайлбарлаж байна.
1.7.Нэхэмжлэгч нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу сав г захиргаанаас санал аваагүй гэх үндэслэл гаргасан ба хариуцагчаас аймгийн С-О сумын нутаг Х нэртэй газарт гектар талбайд а мын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг олгохдоо У говийн г-Х д талын сав г захиргааны саналыг аваагүй байна.
1.8.Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл олгохдоо иргэдийн Нийтийн болон Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн засаг захиргааны хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад биднээс тайлбар, санал авах, сонсох ажиллагааг огт хийхгүй шийдвэр гаргасан гэж маргасан бөгөөд хариуцагчаас аливаа байдлаар иргэдийн санал авч байгаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү байдлыг А м, г т г Г, уул у к хэлтэс нь Засгийн г 2018 оны дугаар тогтоолыг биелүүлж шийдвэр гарсан, иргэдээс санал авах ажиллагааг манайх хийх ёсгүй гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан зэрэг байдлууд тогтоогдлоо.
Хоёр.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
2.1.Усны тухай хуулийн 3.1.3-т "усны сав газар" гэж гад ус хурах талбай болон г доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг гэж тодорхойлжээ.
2.2.Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Тухайн сав газарт а мын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав г захиргааны саналыг үндэслэнэ гэж хуульчилсан байна.
2.3.Ц г ХХК-д эзэмшүүлсэн XV-******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий аймгийн С-О сумын нутаг орших Х нэртэй гектар талбай нь У говийн г-Х д талын сав газарт хамаарч байх бөгөөд А м, г т г Г, уул у к х д 2021 оны дугаар шийдвэрийг гаргахдаа Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу тус сав г захиргааны саналыг аваагүй буюу түүнд үндэслээгүй, тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн нутаг дэвсгэрийн малчин иргэдийн амьдрал, аж ахуй, байгаль орчин, түүний тогтоц, бүтэц зэрэг бодит нөхцөл байдлыг тод ач холбогдол бүхий шаардлагатай судалгаа, шинжилгээ явуулаагүй, үүнд холбогдох нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй байдал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 06/1197 дугаар албан бичгийн хавсралт лавлагааны мэдээлэл, У говийн г-Х д талын сав г захиргааны 2022 оны 40, 41 дүгээр албан бичгүүд, хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус нотлогдож байна.
2.4.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-т Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, мөн зүйлийн 2-т Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална гээд хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх, экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах, байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх гэж заасан байгаа тул төрийн байгууллагаас байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаа явуулах аливаа зөвшөөрлийг олгохдоо хуулийн энэ заалтыг мөрдөх үүрэгтэй.
2.5.Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд мөн зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх гэж, 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тод ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж, 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж тус тус зааснаар энэхүү зохицуулалт нь захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа заавал мөрдөх үйл ажиллагааг журамласан, энэхүү журмыг зөрчиж гарсан захиргааны акт нь хууль бус гэж үзэх хууль зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм.
2.6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, 5-т байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах, байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах нь иргэний эрх байхаар хуульчлан тогтоосон байгаа тул нэхэмжлэгч нь тухайн бүс нутгийн иргэдийн өмнөөс байгаль орчинд нөлөөлж болзошгүй асуудлаар шаардах эрхтэй.
2.7.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр А м, г т г Г, уул у к х д 2021 оны дугаар шийдвэрээр Ц г ХХК-д аймгийн С-О сумын нутаг орших Х нэртэй гектар талбайд хайгуул хийх XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмыг биелүүлээгүй эрх зүйн зөрчил мөн тул хууль бус гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болсон бөгөөд уг акт нь тухайн бүс нутгийн малчин иргэдийн амьдрал амьжиргаа, мал ахуйд хамаарах объектив эрхэд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн болно.
2.8.Ингэхдээ анхан шатны шүүх нь аймгийн С-О сумын иргэдийн объектив эрх гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах-ыг хамааруулж үзсэн бөгөөд Байгаль орчны яам, А мын газраас тухайн бүс нутагт а мын хайгуул, цаашид ашиглалтын үйл ажиллагаа явуулах нь тухайн бүс нутгийн иргэд, оршин суугчдын байгаль орчин нөлөөлөх нөлөөлөл, тэдний амьжиргаа болсон мал ахуйд нөлөөлөх байдал, түүнчлэн байгаль орчны тэнцвэртэй байдал, говийн бүсийн байгалийн тогтоц зэрэгт хэрхэн нөлөөлөх талаар аливаа судалгаа шинжилгээ явуулсан баримт байхгүй, тухайн бүс нутгийн иргэдийн амьдралын хэв ямар, тэдний хүсэлт, зориг, төлөвлөлт зэргийг сонсоогүй, хэлэлцээгүй зэрэг нөхцөл байдал иргэдийн объектив эрхийн зөрчилд хүргэж болзошгүй гэж үзсэн.
2.9.Тодруулбал, шүүх нь О******* г******* х******* ТББ-ийн нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны акт болох А м, г т г Г, уул у к х д 2021 оны Сонгон шалгаруулалтаар а мын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай дугаар шийдвэр нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох нь дээр дурдсан үйл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2.10.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон Ц г ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбайд байрших сум, дүүргийн хяналтын албатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэл нь тус компанид сонгон шалгаруулалтаар талбай олгох үед үйлэгдсэн байх ажиллагаа ба тусгай зөвшөөрөл авсны дараа хийгдэх ёстой байсан тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж үзлээ.
2.11.Хариуцагчаас А мын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ...., 17.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох т солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон г, уул у асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж тус тус заасан дагуу Засгийн г шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгосон гэсэн түүнийг Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмыг биелүүлэхгүй байх боломж олгож байгаа явдал биш гэж шүүх үзлээ.
2.12.Нэхэмжлэгч О******* г******* х******* төрийн бус байгууллага нь нийгэмд нээлттэй үйлчилдэг, бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах, голын гольдролыг нь эвдэн, урсацыг нь багасгаж, экологийн тэнцвэрт бус байдал бий болгож буй хүний буруу үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, хүний буруутай үйл ажиллагааны улмаас мөхлийн ирмэгт хүрч буй О******* гол-Улаан нуурын усны нөөцийг хамгаалалтад авах, сайжруулах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар гүйцэтгэх зорилготойгоор аймгийн С-О суманд байгуулагдсан хуулийн этгээд байна.
2.13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна гээд мөн зүйлийн 18.3.1-т нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх гэж, мөн зүйлийн 18.3.2-т дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэжээ.
2.14.Мөн нэхэмжлэгч О******* г******* х******* төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байгаа ба Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-т заасан журмын дагуу 2019-2021 оны үйл ажиллагааны тайлангаа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2-т заасан шаардлагыг хангасан байна.
2.15.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2022/ дугаар тогтоолд ... нэхэмжлэгчээс Ц г ХХК-ийн XV2******* дугаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулж буй үйл ажиллагаа нь О******* голыг урсацад нөлөөлнө гэж тайлбарлаж байхад түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шууд дүгнэж болохгүй гэж, гуравдагч этгээд Ц г ХХК нь О******* голоос 35 км-ын зайд үйл ажиллагаа явуулдаг гэж байгаа ч голыг урсац, голдиролд нөлөөлөхгүй гэх үндэслэл болохгүй гэж дүгнээд маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхийг даалгасан тул О******* г******* х******* төрийн бус байгууллагыг дээрх шүүхийн тогтоолын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн гэж үзсэн.
2.16.Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч З.Янжинлхам нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас иргэдийн төлөөлөгч З.Янжинлхамыг оролцуулахгүй шүүх хуралдааныг явуулах зөвшөөрөл өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар түүнийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.10, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 37 дугаар зүйлийн 37.6, А мын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч О******* г******* х******* төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, А м, г т г Г, уул у к х д 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Сонгон шалгаруулалтаар а мын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Г.УРАНГУА