Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/01297

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/01297

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан ш

 

 

 

 

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/01297

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо байрлах И б т ХХК

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, байрлах ё

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг өөрийн байр М

Дампуурсанд тооцож, татан буулгах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Ц

гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.С, Б.Э,

гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Б

хэрэг гүйцэтгэгч А.Э

нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

Хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И б т ХХК нь 2005 оны 6 дугаар сарын 21-ний өдөр А банктай зээлийн гэрээ байгуулан 1,323,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн барьцаанд SD6D бульдозер 1 ширхэг, SD7D бульдозер 2 ширхэг, тоолууруудыг барьцаалан үйл ажиллагаа явуулсан боловч эргэн төлөлт хийх боломжгүй болсон учир дампууруулах нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар А банканд 1483135000 төгрөгийн өрөө төлж чадаагүй байна. И б т ХХК-ийн үндсэн хөрөнгө нь 40000000 төгрөг, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-нд нийт хөрөнгийн 10 хувиас доош хөрөнгөтэй үлдсэн тохиолдолд үүргээ биелүүлэх чадваргүй гэж үзэж төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасна дагуу шүүх И б т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Төлбөрийн чадваргүйд нэгэнт тооцогдсон тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хавсарган дампууруулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд И б т ХХК-ийг дампууруулах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х Бийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И б т ХХК-ийн төлбөрийн чадваргүй байдлыг дүгнэсэн хэрэг гүйцэтгэлийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Төлбөрийн чадваргүй болсон асуудлыг ярьдаг, төлбөрийн чадваргүйд тооцсон тухай захирамж гаргасан бөгөөд үүнд үндэслэн дампууруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Захирамж нь И б т ХХК-ийг нэхэмжлэл гаргах үндэс нь болсон. Өөрөөр хэлбэл захирамж гарсны дараа сонинд зарлал гаргаж, 21 хоног өнгөрвөл нэхэмжлэл гаргадаг. Дампуурлын тухай хуулийг судлан харах юм бол захирамж гарсны дараа ямар нэгэн ажиллагаа хийх боломж байдаггүй. Захирамж И б т ХХК-ийн өөрсдийнх нь өгсөн санхүүгийн баримттай холбоотой гарсан. Санхүүгийн баримтыг судлахаар сүүлийн 3 жилийн тайланг ирүүлсэн харагддаг. Өмнөх хуралдаан дээр зөвхөн бусад авлага буюу 150000000 төгрөгийн асуудлыг яриад байдаг. Тайланг нь бүхэлд нь харахад пассив хөрөнгө дээр байгаа хөрөнгө ийм хэмжээний өр төлбөртэй, харьцуулан харахад төлбөр төлөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Санхүүгийн 2014-2017 он хүртэлх тайланг харахад урт хугацааны хөрөнгө оруулалт гэсэн үйл баримт байгаад байхад эдгээрийг огт ярьдаггүй, авч хэлэлцэдгүй. Үүнтэй холбоотой хүсэлт гаргагч ямар ч баримт ирүүлээгүй байгаа. Жишээ нь 500000000 төгрөг хаанаас орж ирсэн ямар хөрөнгө оруулалт нь тодорхойгүй, хэзээ орж ирээд хаашаа зарцуулагдсан нь мөн л тодорхойгүй энэ талаар мэдээлэл болон баримт байдаггүй. Үүнээс хүсэлт гаргагч нь дампууруулах хүсэлтээ хангалттай нотлоогүй, баримтаа шүүхэд хангалттай гарган өгөөгүй байна гэж үзэж байгаа. Хүсэлт гаргагч нар тайлбартаа И б т ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Наранбаатар нь Эрүүгийн хэрэгт шалгагдан явсан. Эрүүгийн хэрэгт манай бүх санхүүгийн баримт явсан учир бид энэ талаар мэдэхгүй гэдэг зүйлийг хэлдэг. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Иргэний хэрэгт өөрийн гаргасан хүсэлт, нэхэмжлэлээ өөрөө бүрэн дүүрэн нотлох үүрэгтэй оролцдог. Тиймээс энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь И б т ХХК-ийг дампууруулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. А банкны эрх хүлээн авагч Монгол банкны зүгээс 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу А банкны эрх хүлээн авагчийн өмнө И б т ХХК нь 1500343000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Уг эвлэрлийн гэрээ нь 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. Үүнээс дүгнэн харахад И б т ХХК-ийн 2006 оны санхүүгийн тайлангийн энэ мөнгөн дүн яагаад ороогүй вэ гэдэг нь сонин. 2005, 2006, 2007 он тайланг харахад ямар ч өр төлбөрийн асуудал байдаггүй, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдчихсон байхад 1500000000 төгрөгийг тайландаа тусгаагүй. Тэгсэн хэрнээ 2007 оны үед манайх ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг. Цааш нь лавшруулаад шалгахад өнөөдрийн байдлаар ямар ч өөрчлөлтгүй санхүүгийн тайлан гарч ирэх ёстой байхад 2007-2017 оны тайлан тэс өөр байгаа. Санхүүгийн тайланд яагаад өөрчлөлт орж байна вэ гэхээр үйл ажиллагаа явуулж байгаа болоод өөрчлөлт орж байгаа. Дунд нь ямар өөрчлөлт орж байгаа нь хэрэгт өгсөн баримтаас харагддаггүй. Өлзий Икаунт аудитын газар нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр И б т ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийсэн, уг тайлангаас 2012 оны тайлан нь 2017 оны тайлангаас бараг зөрүү байхгүй, татварын орлого хэрхэн яаж бүртгэсэн талаар мэдээлэл байхгүй. Харин татвараа хэрхэн яаж төлсөн талаар тусгасан байсан. 2013 оны санхүүгийн тайлан тэс өөр байгаа нь уг компанид үйл ажиллагаа явуулж байсан талаар нотолж байгаа. Эдгээр өр төлбөр нь А банканд төлөх өр төлбөртэй ямар холбоо байна, 2006 онд гарсан шийдвэрийг 2017 оны өр төлбөртэй холбон тайлбарлаад байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй, үүний талаар ямар ч нотолгоо байхгүй, тэр бүү хэл тайлбараа ч хэрэгт өгөөгүй. Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаанд шүүхийн шийдвэрийн дагуу И б т ХХК-аас авах өр төлбөрийг ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байгаа. 2006 оноос хойш явагдаж байгаа ажиллагаа дуусаагүй байхад И б т ХХК нь дампууруулах хүсэлтдээ огт дурдаагүй, дурдаагүй төөрөгдүүлсэн үйл ажиллагаанаас нь болж А банкны эрх хүлээн авагч энэ талаар мэдээллийг саяхан олж мэдсэн. Яагаад тусгаагүй вэ гэсэн тайлбартаа өр төлбөрөө төлсөн гэж бодсон гэсэн тайлбарыг хийдэг. Бүхэл бүтэн 547000000 гаран төгрөгийн шүүхийн шийдвэр гарчихсан, энэ өр төлбөр нь төлөгдөж дуусаагүй байхад мартсан гэдэг үг хэлээд мартчих асуудал биш, үүнийг И б т ХХК мэдэж байсан гэж үзэж байгаа. Цаашлаад хэдэн ч ийм шүүхийн шийдвэр байхыг үгүйсгэхгүй, хэдэн шийдвэр нуун дарагдуулсан талаар бид мэдэхгүй байна, байх магадлалтайг энэ үйл баримтаараа харуулж байна. Дүгнэн харах юм бол энэ өр төлбөрийг төлөх сонирхол байхгүй байгаа нь л харагдаж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байгаа тэр бүү хэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байхад дампуурах хүсэлт өгч байгаа нь хүлээсэн үүргээсээ бултах, энэ өр төлбөрийг дуусгавар болгох, холбогдох этгээдүүдийг хохироогоод хаях санаа байгааг илэрхийлээд байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой, И б т ХХК нь дампууруулах хүсэлт гаргаж компаниа дампууруулснаар өр төлбөрийн асуудлаас хариуцлагаас зугтааж, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй учир И б т ХХК-ийг дампууруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хэрэв дампууруулах шүүхийн шийдвэр гарах юм бол эрх хүлээн авагч нь тухайн өр төлбөрийг барагдуулах ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй болох тул И б т ХХК-ийн дампууруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

А банкны шаардах эрхийг шилжүүлэн авагч М Б төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А банкны шаардах эрхийг Монгол банк шилжүүлэн авсан. Тухайн үед бульдозер, тоолуураас гадна дуусаагүй барилгыг барьцаанд тавьсан. Дуусаагүй барилгатай холбоотой хөрөнгө ямар байдалтай байсан талаар хэрэг гүйцэтгэгч хангалттай судалгаа хийгээгүй гэж үзэж байгаа. Санхүүгийн 2017 оны тайланд дурдаагүй урт хугацааны хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг тодруулах шаардлагатай байгаа. Иймд И б т ХХК-ийг дампууруулах боломжгүй гэж үзэж байна.

Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 04353 тоот захирамжаар И б т ХХК-ийн хүсэлттэй дампуурлын тухай хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр, шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 148480 тоот захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр томилогдон Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргасан. И б т ХХК нь улсын бүртгэлийн 90130012 дугаартай 2440336 тоот регистрийн дугаартай бөгөөд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын гудамж, 10-02 тоот хаягтай байранд ажиллагаар 2003 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 1 гишүүнтэйгээр байгуулагдсан компани юм. Одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлаж байгаа. Компанийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшдэг. Хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлан баланстай танилцаж дүгнэлт гаргасан. Төлбөрийн чадваргүй болон санхүүгийн тогтворгүй асуудал дээр И б т ХХК нь санхүүгийн чадваргүй болж цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Санхүүгийн тогтвортой байдлыг 50 хувиас багагүй байвал тогтвортой байна гэж үздэг. Гэтэл энэ компанийн хувьд 10-15 хувьтай байгаа нь санхүүгийн байдал тогтвортой бус байна. Өөрөөр хэлбэл өр төлбөрийг барагдуулах төлбөрийн чадвар байхгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Мөн тус компанийн санхүүгийн баримтад дампуурлын 5 төрлийн шинжилгээ хийж үзэхэд төлбөрийн чадваргүй, дампуурах магадлал маш өндөр болох нь тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэмэлтээр Хадгаламж банктай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан байдаг. Тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдон шүүгчийн захирамжийн дагуу ажиллахдаа Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарьт эд хөрөнгө байгаа эсэх, Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцох хэлцлүүд байгаа эсэхийг тодруулах зорилгоор ажилласан. Үүнтэй холбоотой арилжааны банкнуудаас лавлагаа авахад уг лавлагаагаар 19429.27 төгрөгийн үлдэгдэлтэй барьцаанд байгаа хөрөнгүүд ирээгүй ба төлбөрийн чадваргүй болж дампуурах магадлал өндөр байсан. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс харахад И б т ХХК нь 2013-2017 оны жилийн эцсийн тайлангийн үзүүлэлтээс харахад 2004-2007, 2014-2017 оны жилийн эцсийн тайлангаар 181531000 төгрөгөөс 1630617858 төгрөг болж өссөн өр төлбөрт орсон. Шүүгчийн захирамжийн дагуу холбогдох байгууллагаас лавлагаа авахад хуваарьт эд хөрөнгө байхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй. И б т ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцохдоо Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-с доошгүй хөрөнгөтэй, үүргээ хуульд болон гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн байгаа. Тус компани нь 2004 оноос өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон байгаа. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар И б т ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааны хувьд 1-рт барилгын засал үйлчилгээний талаар үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилго зорилтод эдийн засгийн тооцоолол байгаагүй. 2-рт хөрөнгийн эх үүсвэр бий болгоогүй, хуримтлал үүсгээгүйгээс банкны зээлийн өрийн дарамтад орсон нь үйл ажиллагаа зогсох үндэслэл болсон. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанид хөрөнгө оруулалт хийх, зээлээ хугацаанд нь төлөх талаар санаачлагагүй ажилласны улмаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн үйл ажиллагаа алдагдаж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Удирдлагын үйл ажиллагааны хувьд И б т ХХК-ийн удирдлага нь удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэггүй, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, бусдад өгөх төлбөр тооцоог цаг тухайд барагдуулаагүй, гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг үйл ажиллагааны нөхцөл хүндэрч компани дампуурах үндэслэл болсон. Нэхэмжлэлийн тухайд БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар И б т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлтэй нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны дотор шүүхэд хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу шүүхэд өгсөн нэхэмжлэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн лавлагаагаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасны дараа нэхэмжлэлтэй холбоотой баримтууд ирүүлсэн. Уг баримтаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийн төлбөл зохих ёстой 328,378,887 төгрөг, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 тоот захирамжтай А банкны 1,483,135,000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тус тус хийгдэж байгаа. И б т ХХК нь дампуурсанд тооцсон талаар Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хариуцагчийн дахин өргөжүүлж үйл ажиллагаа цааш явуулахгүй татан буулгаснаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийн хүсэлтийг захирамж гарган тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацаанд дахин дүгнэлт хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Хэргийн материалд тус компанийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, бусад баримтуудаас үндэслэн И б т ХХК нь 2004 оноос төлбөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй байгаа тул Дампуурлын тухай хуульд заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгах санал оруулж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Хүсэлт гаргагч И б т ХХК нь дампуурлын хэрэг үүсгэж дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргажээ.

И б т ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасны дагуу А банкны эрх хүлээн авагчид 1,483,135,000 төгрөгийн өр төлбөртэй үндэслэлээр төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлт гаргасан байна.

И б т ХХК нь 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдөр А банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1,315,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.5%-ийн хүүтэй буцаан төлөх үүрэг хүлээж, уг үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Алтан хот корпорацийн 0,7 га газар эзэмших эрх, уг газар дээр баригдаж буй дуусаагүй барилга, SD6D бульдозер-1 ширхэг, SD7D бульдозер-2 ширхэг, нэг фазын урьдчилсан төлбөрт тоолуур барьцаалжээ. Дээрх гэрээний үүргээ зээлдэгч И б т ХХК биелүүлээгүйгээс зээлдүүлэгч А банк ХК нэхэмжлэл гаргаснаар И б т ХХК нь А банк ХК-д 1,500,343,000 төгрөг төлөхөөр эвлэрч Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулжээ. Дээрх шийдвэрийг И б т ХХК биелүүлээгүйгээс төлбөр авагч А банк ХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 665 дугаар захирамжаар 1,504,076,858 төгрөгийн үүргийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байна. Тухайн шийдвэрийн дагуу 1,483,135,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ нь компанийн өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн гэж хүсэлт гаргагч үзжээ.

Дээрх хүсэлтийн дагуу шүүх дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадваргүйд тооцуулах хүсэлтэндээ хавсаргасан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан нь үйл ажиллагаа явуулаагүй үеийн тайлан байгаа үндэслэлээр үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг ирүүлэхийг шаардсаны дагуу 2004 оны 3,4 дүгээр улирлын тайлан, 2006-2007 оны санхүүгийн тайланг ирүүлснээр уг тайлан болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн И б т ХХК-ийн төлбөрийн чадварын талаархи дүгнэлтийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байна. Уг дүгнэлтээр өр төлбөрийг Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар шийдвэрийн дагуу 1,483,135,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд 2004 оноос өөрийн хөрөнгийн 549.94%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэжээ. Тухайн дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/09189 дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцов.

И б т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, уг компанитай холбоотой нэхэмжлэл гаргах хугацааг тогтоож өгсөн боловч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэл ирээгүйгээс шүүх хэрэг гүйцэтгэгчийг томилж, томилогдсон хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн өр төлбөрийг Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар шийдвэрийн дагуу төлөх 1,483,135,000 төгрөгөөр тогтоож, И б т ХХК-ийг татан буулгах санал гаргажээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас И б т ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 328,371,887 төгрөгийн үлдэгдэлтэй, уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна. Мөн А банкны шаардах эрхийг Монгол банк шилжүүлэн авсан үндэслэлээр Монгол банк хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг хүлээн авчээ. Дээрх хүсэлтүүдийн дагуу шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулахад И б т ХХК нь Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр Хадгаламж банкинд үүргийн гүйцэтгэлд 547,068,887 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,841,345 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Уг шийдвэрийг биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5826 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/11436 тоот албан бичгээр тогтоогдов. Ийнхүү өр төлбөртэй холбоотой нэмэлт нөхцөл байдал тогтоогдсон, мөн санхүүгийн тайландаа 155,364,705 төгрөгийн дансны авлагатай гэсэн атал хэнээс, ямар үндэслэлээр авах, бодитоор авлага байгаа эсэх, барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан хөрөнгүүд хаана хадгалагдаж байгаа болох, бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй, мөн хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй автомашин хэзээ, хэнд шилжүүлсэн болох, энэ талаар хариуцагч нэмэлт тайлбар, нотлох баримт гаргаагүй байсан тул дээрх нөхцөл байдлуудыг тогтоолгохоор Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.9, 12.1.11, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэмэлт ажиллагаа хийхийг хэрэг гүйцэтгэгчид даалгасан байна.

Үүний дагуу хэрэг гүйцэтгэгч өмнө гаргасан дүгнэлтэндээ 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр барьцаа хөрөнгө болох /газар эзэмших эрх/ Алтан хот корпораци ХХК-ийн 0.7 га газар дээр орон сууцны барилга баригдаж 2014 онд ашиглалтанд орсон, SD6D маркийн бульдозерыг 126,000,000 төгрөгөөр худалдагдсан гэж шийдвэр гүйцэтгэгч тайлбарласан, 2 ширхэг SD7D маркийн бульдозер Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хадгалагдаж байна, авлага болох 155,364,705 төгрөгийг орон сууцны борлуулалтын орлогоос орж ирэхээр санхүүгийн тайландаа тусгасан боловч шүүхийн шийдвэрээр орон сууц бусдын өмчлөлд шилжиж авлага орж ирэх боломжгүй болсон гэж нэмэлт оруулж, хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй автомашины талаар дүгнэлт, тайлбар хийгээгүй байна.

Харин хэрэгт цугларсан баримтуудад дараах мэдээлэл авагдсан байна. Үүнд Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг үндэслэн хийгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд А банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт /II хавтаст хэргийн 119 дүгээр тал/ банкны хашаанд хадгалагдаж байгаа 2 ширхэг бульдозероос нэгийг нь төлбөр төлөгчийн зөвшөөрлөөр 2011 оны 4 сард 125,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул 1,375,000,000 төгрөгөөр төлбөр авах дүнд өөрчлөлт оруулах, банкны хашаанд байгаа хуучин бульдозерийг битүүмжилж хураан авч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хашаанд байрлуулж худалдан борлуулж өгөхийг хүсье гэжээ. Уг албан бичгийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр марк тодорхойгүй бульдозерийг битүүмжилсэн /II хавтаст хэргийн 121 дүгээр тал/ байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор SD8 маркийн бульдозерийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хураагдсан хөрөнгө хадгалах авто гаражид хадгалуулж, дээрх хөрөнгүүдийн талаар И б т ХХК-ийн захирал Д.Н тодруулахад А банкнаас танайд аваачсан D8 бульдозерийг манай барьцаалсан хөрөнгө биш гэж бодож байна гэж, мөн барьцаа хөрөнгө болох тоолуур хаана байгааг мэдэхгүй талаар тайлбарлажээ. /II хавтаст хэргийн 165-170 дугаар тал/

2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтоолоор мөн газрын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн бульдозерийг хураан авсан байх ба хураан авсан эд хөрөнгийн маркийг D8, тоог 2 ширхэг бульдозер гэжээ. /II хавтаст хэргийн 173-175 дугаар тал/

Дээрх D8 маркийн 2 ширхэг бульдозерийн талаар Монгол банкны 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн албан бичигт М нь А банк дахь банкны эрх хүлээн авагчтай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2104ЭХА-185 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу И б т ХХК-ийн А банктай байгуулсан 06050097 тоот зээлийн гэрээний зээл, хүүгийн үлдэгдэл 1,208,076,553.75 төгрөгийн төлбөр авах эрхийг шилжүүлэн авсан. Барьцааны гэрээнд тусгагдсан SD6D загварын бульдозер 1 ширхэг, SD7D загварын бульдозер 2 ширхэг нь улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, гэрчилгээний дугаар бүртгэгдээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй болсон тул А банк дахь банкны эрх хүлээн авагчаас D8 загварын 2 ширхэг бульдозерийг шилжүүлэн авч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2012 оны 5 дугаар сарын 09-нд хүлээлгэн өгсөн байна. А банк дахь банкны эрх хүлээн авагчаас зээлийн барьцаа хөрөнгө болох 1 фазын тоолуур 7048 ширхэг, 3 фазын тоолуур 370 ширхэг, карт цэнэглэгч 7 ширхэг, карт 7 ширхэг, CD 1 ширхэгийг Монгол банкинд хүлээлгэн өгсөн. гэжээ. /II хавтаст хэргийн 189 дүгээр тал/

Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлтэд 2 ширхэг D8 маркийн бульдозерийг нэг бүрийн үнийг 359,100,000 төгрөгөөр худалдан борлуулахыг дэмжиж байгаа бөгөөд ...И б т ХХК-иас авах авлагын нийт дүн 1,500,343,000 төгрөг хэвээр гэсэн байна. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэлд И б т ХХК-ийг 1,504,076,858 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхийг үүрэг болгожээ. /II хавтаст хэргийн 204, 209 дүгээр тал/

И б т ХХК-ийн Монгол банкинд төлөх төлбөрийг хэрэгт байгаа баримтыг үндэслэн тооцвол худалдан борлогдсон бульдозерийн үнийг төлбөр авагчийн албан бичигт дурдсан 125,000,000 төгрөгөөр, мөн худалдан борлогдсон тоолуурын нийт үнийг 17,208,000 төгрөгөөр тооцож нийт төлбөр 1,504,076,858 төгрөгөөс хасахад 1,361,868,858 төгрөг болж байх бөгөөд уг төлбөрийг хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч 1,483,135,000 төгрөгөөр, төлбөр авагч Монгол банк 1,500,343,000 төгрөг, 1,208,076,553.75 төгрөг, 1,375,000,000 төгрөг гэж янз бүрээр тодорхойлсон байх тул хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагчийн Монгол банкинд төлөх өр төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломжгүй байна.

Мөн Х Б ид төлөх төлбөрийг хариуцагч төлөгдөж дууссан, төлбөр авагч нь 328,371,887 төгрөг, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг үндэслэн хэрэг гүйцэтгэгч 328,371,887 төгрөгөөр тодорхойлсон боловч Хадгаламж банкны 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/4-5359 тоот албан бичигт Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр И б т ХХК-иас 547,068,887 төгрөг гаргуулж Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр гарснаас хойш И б т ХХК нь 269,869,672 төгрөг төлсөн бөгөөд одоо 277,199,215 төгрөгийн үлдэгдэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/11436 тоот албан бичигт өнөөдрийн байдлаар төлбөр төлөгч И б т ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 549,910,232 төгрөг байна гэжээ. Иймд И б т ХХК-ийн Х Бид төлөх өр төлбөрийн хэмжээг тогтоох боломжгүй гэж үзлээ.

И б т ХХК нь Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар өмчлөлдөө 1 фазын тоолуур 7048 ширхэг, 3 фазын тоолуур 370 ширхэг, SD6 бульдозер 1 ширхэг, SD7 бульдозер 2 ширхэг байгаа гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15-61 УБД улсын дугаартай ниссан террано /Nissan terrano/ маркийн автомашин 1 ширхэг, карт цэнэглэгч 7 ширхэг, карт 7 ширхэг, CD 1 ширхэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн D8 маркийн бульдозер 2 ширхэг эд хөрөнгө байгаа болох нь тогтоогдов. Дээрх хөрөнгүүдээс 2 ширхэг D8 маркийн бульдозер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэд байгууллагад, 1 фазын тоолуур 7048 ширхэг, 3 фазын тоолуур 370 ширхэг, карт цэнэглэгч 7 ширхэг, карт 7 ширхэг, CD 1 ширхэг нь Монгол банкинд байгаа талаар баримтууд байх ба барьцааны хөрөнгө болох SD6, SD7 бульдозерууд, 15-61 УБД улсын дугаартай автомашин бодитоор байхгүй гэх боловч баримтаар нотлоогүй, зарим хөрөнгүүдийг өмчлөлдөө байгаа эсэх талаар хүсэлтэндээ дурдаагүй байна.

Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн хэмжээг шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ тодорхойлоогүй бөгөөд 2015-2017 оны сүүлийн улирлын санхүүгийн тайландаа 156,394,246 төгрөгийн дансны болон бусад авлагатай гэж тусгажээ. Уг авлагыг хэрэг гүйцэтгэгч дүгнэлтэндээ Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 88 дугаар байрны 14, 15 тоот орон сууцнуудаас орж ирэх байрны төлбөрийг авлагаар бүртгэж, уг орон сууцнууд шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэнээс дансны авлага орж ирэх боломжгүй болсон гэжээ. Харин хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр 14 тоот орон сууцыг И б т ХХК нь иргэн Д.П 24,882,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч төлбөрийг төлж өмчлөх эрхтэй болсон, уг орон сууцыг И б т ХХК өмчлөх эрхгүй гэж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт заасны дагуу 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Мөн 15 тоот орон сууцны өмчлөх эрхийг иргэн Д.Н /И б т ХХК-ийн захирал/ нэр дээр бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Дээрх орон сууцнуудын үнэ нь дансны авлагад бүртгэсэн дүнтэй таарахгүй байхаас гадна 2010, 2013 онд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу орж ирэхгүй боломжгүй болсон авлагыг хасалт хийгээгүй, найдваргүй авлагад тусгаагүйгээс үзвэл 14, 15 тоот орон сууцнуудын борлуулалтаас орох дансны авлага гэж үзэхээргүй байна.

Шүүх түр хэрэг гүйцэтгэгчийн И б т ХХК-ийн 2004-2007, 2013, 2015-2017 онуудын /энэ хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй/ санхүүгийн болон татварын тайланг үндэслэж хийсэн дүгнэлтээр төлбөрийн чадваргүйд тооцсон бөгөөд дээрх дүгнэлт нь хуулинд заасан баримтын хүрээнд гараагүй гэж үзсэн болно.

Иймд хариуцагчийг шүүхэд хүсэлт гаргахдаа Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ тодорхойгүй, өр төлбөрийн хэмжээ тодорхойгүй буюу төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй гэж үзэн дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн И б т ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч И б т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

 

 

атны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол Хүмүүн мед ХХК-ийн байрны 2 давхарт байрлах Их барилга төсөл ХХК

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2 дугаар байрны 3 дугаар давхарт байрлах Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг Бага тойруу 3 өөрийн байр Монголбанк

Дампуурсанд тооцож, татан буулгах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Цэцэнбилэг

гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Мөнх-Од, Б.Энхсүрэн,

гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Батсайхан

хэрэг гүйцэтгэгч А.Энхболд

нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

Хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Цэцэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их барилга төсөл ХХК нь 2005 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Анод банктай зээлийн гэрээ байгуулан 1,323,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн барьцаанд SD6D бульдозер 1 ширхэг, SD7D бульдозер 2 ширхэг, тоолууруудыг барьцаалан үйл ажиллагаа явуулсан боловч эргэн төлөлт хийх боломжгүй болсон учир дампууруулах нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар Анод банканд 1483135000 төгрөгийн өрөө төлж чадаагүй байна. Их барилга төсөл ХХК-ийн үндсэн хөрөнгө нь 40000000 төгрөг, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-нд нийт хөрөнгийн 10 хувиас доош хөрөнгөтэй үлдсэн тохиолдолд үүргээ биелүүлэх чадваргүй гэж үзэж төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасна дагуу шүүх Их барилга төсөл ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Төлбөрийн чадваргүйд нэгэнт тооцогдсон тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хавсарган дампууруулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд Их барилга төсөл ХХК-ийг дампууруулах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч Б.Энхсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их барилга төсөл ХХК-ийн төлбөрийн чадваргүй байдлыг дүгнэсэн хэрэг гүйцэтгэлийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Төлбөрийн чадваргүй болсон асуудлыг ярьдаг, төлбөрийн чадваргүйд тооцсон тухай захирамж гаргасан бөгөөд үүнд үндэслэн дампууруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Захирамж нь Их барилга төсөл ХХК-ийг нэхэмжлэл гаргах үндэс нь болсон. Өөрөөр хэлбэл захирамж гарсны дараа сонинд зарлал гаргаж, 21 хоног өнгөрвөл нэхэмжлэл гаргадаг. Дампуурлын тухай хуулийг судлан харах юм бол захирамж гарсны дараа ямар нэгэн ажиллагаа хийх боломж байдаггүй. Захирамж Их барилга төсөл ХХК-ийн өөрсдийнх нь өгсөн санхүүгийн баримттай холбоотой гарсан. Санхүүгийн баримтыг судлахаар сүүлийн 3 жилийн тайланг ирүүлсэн харагддаг. Өмнөх хуралдаан дээр зөвхөн бусад авлага буюу 150000000 төгрөгийн асуудлыг яриад байдаг. Тайланг нь бүхэлд нь харахад пассив хөрөнгө дээр байгаа хөрөнгө ийм хэмжээний өр төлбөртэй, харьцуулан харахад төлбөр төлөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Санхүүгийн 2014-2017 он хүртэлх тайланг харахад урт хугацааны хөрөнгө оруулалт гэсэн үйл баримт байгаад байхад эдгээрийг огт ярьдаггүй, авч хэлэлцэдгүй. Үүнтэй холбоотой хүсэлт гаргагч ямар ч баримт ирүүлээгүй байгаа. Жишээ нь 500000000 төгрөг хаанаас орж ирсэн ямар хөрөнгө оруулалт нь тодорхойгүй, хэзээ орж ирээд хаашаа зарцуулагдсан нь мөн л тодорхойгүй энэ талаар мэдээлэл болон баримт байдаггүй. Үүнээс хүсэлт гаргагч нь дампууруулах хүсэлтээ хангалттай нотлоогүй, баримтаа шүүхэд хангалттай гарган өгөөгүй байна гэж үзэж байгаа. Хүсэлт гаргагч нар тайлбартаа Их барилга төсөл ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Наранбаатар нь Эрүүгийн хэрэгт шалгагдан явсан. Эрүүгийн хэрэгт манай бүх санхүүгийн баримт явсан учир бид энэ талаар мэдэхгүй гэдэг зүйлийг хэлдэг. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Иргэний хэрэгт өөрийн гаргасан хүсэлт, нэхэмжлэлээ өөрөө бүрэн дүүрэн нотлох үүрэгтэй оролцдог. Тиймээс энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь Их барилга төсөл ХХК-ийг дампууруулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Анод банкны эрх хүлээн авагч Монгол банкны зүгээс 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу Анод банкны эрх хүлээн авагчийн өмнө Их барилга төсөл ХХК нь 1500343000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Уг эвлэрлийн гэрээ нь 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. Үүнээс дүгнэн харахад Их барилга төсөл ХХК-ийн 2006 оны санхүүгийн тайлангийн энэ мөнгөн дүн яагаад ороогүй вэ гэдэг нь сонин. 2005, 2006, 2007 он тайланг харахад ямар ч өр төлбөрийн асуудал байдаггүй, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдчихсон байхад 1500000000 төгрөгийг тайландаа тусгаагүй. Тэгсэн хэрнээ 2007 оны үед манайх ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг. Цааш нь лавшруулаад шалгахад өнөөдрийн байдлаар ямар ч өөрчлөлтгүй санхүүгийн тайлан гарч ирэх ёстой байхад 2007-2017 оны тайлан тэс өөр байгаа. Санхүүгийн тайланд яагаад өөрчлөлт орж байна вэ гэхээр үйл ажиллагаа явуулж байгаа болоод өөрчлөлт орж байгаа. Дунд нь ямар өөрчлөлт орж байгаа нь хэрэгт өгсөн баримтаас харагддаггүй. Өлзий Икаунт аудитын газар нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Их барилга төсөл ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийсэн, уг тайлангаас 2012 оны тайлан нь 2017 оны тайлангаас бараг зөрүү байхгүй, татварын орлого хэрхэн яаж бүртгэсэн талаар мэдээлэл байхгүй. Харин татвараа хэрхэн яаж төлсөн талаар тусгасан байсан. 2013 оны санхүүгийн тайлан тэс өөр байгаа нь уг компанид үйл ажиллагаа явуулж байсан талаар нотолж байгаа. Эдгээр өр төлбөр нь Анод банканд төлөх өр төлбөртэй ямар холбоо байна, 2006 онд гарсан шийдвэрийг 2017 оны өр төлбөртэй холбон тайлбарлаад байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй, үүний талаар ямар ч нотолгоо байхгүй, тэр бүү хэл тайлбараа ч хэрэгт өгөөгүй. Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаанд шүүхийн шийдвэрийн дагуу Их барилга төсөл ХХК-аас авах өр төлбөрийг ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байгаа. 2006 оноос хойш явагдаж байгаа ажиллагаа дуусаагүй байхад Их барилга төсөл ХХК нь дампууруулах хүсэлтдээ огт дурдаагүй, дурдаагүй төөрөгдүүлсэн үйл ажиллагаанаас нь болж Анод банкны эрх хүлээн авагч энэ талаар мэдээллийг саяхан олж мэдсэн. Яагаад тусгаагүй вэ гэсэн тайлбартаа өр төлбөрөө төлсөн гэж бодсон гэсэн тайлбарыг хийдэг. Бүхэл бүтэн 547000000 гаран төгрөгийн шүүхийн шийдвэр гарчихсан, энэ өр төлбөр нь төлөгдөж дуусаагүй байхад мартсан гэдэг үг хэлээд мартчих асуудал биш, үүнийг Их барилга төсөл ХХК мэдэж байсан гэж үзэж байгаа. Цаашлаад хэдэн ч ийм шүүхийн шийдвэр байхыг үгүйсгэхгүй, хэдэн шийдвэр нуун дарагдуулсан талаар бид мэдэхгүй байна, байх магадлалтайг энэ үйл баримтаараа харуулж байна. Дүгнэн харах юм бол энэ өр төлбөрийг төлөх сонирхол байхгүй байгаа нь л харагдаж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байгаа тэр бүү хэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байхад дампуурах хүсэлт өгч байгаа нь хүлээсэн үүргээсээ бултах, энэ өр төлбөрийг дуусгавар болгох, холбогдох этгээдүүдийг хохироогоод хаях санаа байгааг илэрхийлээд байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой, Их барилга төсөл ХХК нь дампууруулах хүсэлт гаргаж компаниа дампууруулснаар өр төлбөрийн асуудлаас хариуцлагаас зугтааж, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй учир Их барилга төсөл ХХК-ийг дампууруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хэрэв дампууруулах шүүхийн шийдвэр гарах юм бол эрх хүлээн авагч нь тухайн өр төлбөрийг барагдуулах ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй болох тул Их барилга төсөл ХХК-ийн дампууруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анод банкны шаардах эрхийг шилжүүлэн авагч Монгол банкны төлөөлөгч М.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анод банкны шаардах эрхийг Монгол банк шилжүүлэн авсан. Тухайн үед бульдозер, тоолуураас гадна дуусаагүй барилгыг барьцаанд тавьсан. Дуусаагүй барилгатай холбоотой хөрөнгө ямар байдалтай байсан талаар хэрэг гүйцэтгэгч хангалттай судалгаа хийгээгүй гэж үзэж байгаа. Санхүүгийн 2017 оны тайланд дурдаагүй урт хугацааны хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг тодруулах шаардлагатай байгаа. Иймд Их барилга төсөл ХХК-ийг дампууруулах боломжгүй гэж үзэж байна.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 04353 тоот захирамжаар Их барилга төсөл ХХК-ийн хүсэлттэй дампуурлын тухай хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр, шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 148480 тоот захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр томилогдон Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргасан. Их барилга төсөл ХХК нь улсын бүртгэлийн 90130012 дугаартай 2440336 тоот регистрийн дугаартай бөгөөд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын гудамж, 10-02 тоот хаягтай байранд ажиллагаар 2003 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 1 гишүүнтэйгээр байгуулагдсан компани юм. Одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлаж байгаа. Компанийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшдэг. Хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлан баланстай танилцаж дүгнэлт гаргасан. Төлбөрийн чадваргүй болон санхүүгийн тогтворгүй асуудал дээр Их барилга төсөл ХХК нь санхүүгийн чадваргүй болж цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Санхүүгийн тогтвортой байдлыг 50 хувиас багагүй байвал тогтвортой байна гэж үздэг. Гэтэл энэ компанийн хувьд 10-15 хувьтай байгаа нь санхүүгийн байдал тогтвортой бус байна. Өөрөөр хэлбэл өр төлбөрийг барагдуулах төлбөрийн чадвар байхгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Мөн тус компанийн санхүүгийн баримтад дампуурлын 5 төрлийн шинжилгээ хийж үзэхэд төлбөрийн чадваргүй, дампуурах магадлал маш өндөр болох нь тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэмэлтээр Хадгаламж банктай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан байдаг. Тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдон шүүгчийн захирамжийн дагуу ажиллахдаа Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарьт эд хөрөнгө байгаа эсэх, Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцох хэлцлүүд байгаа эсэхийг тодруулах зорилгоор ажилласан. Үүнтэй холбоотой арилжааны банкнуудаас лавлагаа авахад уг лавлагаагаар 19429.27 төгрөгийн үлдэгдэлтэй барьцаанд байгаа хөрөнгүүд ирээгүй ба төлбөрийн чадваргүй болж дампуурах магадлал өндөр байсан. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс харахад Их барилга төсөл ХХК нь 2013-2017 оны жилийн эцсийн тайлангийн үзүүлэлтээс харахад 2004-2007, 2014-2017 оны жилийн эцсийн тайлангаар 181531000 төгрөгөөс 1630617858 төгрөг болж өссөн өр төлбөрт орсон. Шүүгчийн захирамжийн дагуу холбогдох байгууллагаас лавлагаа авахад хуваарьт эд хөрөнгө байхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй. Их барилга төсөл ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцохдоо Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-с доошгүй хөрөнгөтэй, үүргээ хуульд болон гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн байгаа. Тус компани нь 2004 оноос өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон байгаа. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Их барилга төсөл ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааны хувьд 1-рт барилгын засал үйлчилгээний талаар үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилго зорилтод эдийн засгийн тооцоолол байгаагүй. 2-рт хөрөнгийн эх үүсвэр бий болгоогүй, хуримтлал үүсгээгүйгээс банкны зээлийн өрийн дарамтад орсон нь үйл ажиллагаа зогсох үндэслэл болсон. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанид хөрөнгө оруулалт хийх, зээлээ хугацаанд нь төлөх талаар санаачлагагүй ажилласны улмаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн үйл ажиллагаа алдагдаж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Удирдлагын үйл ажиллагааны хувьд Их барилга төсөл ХХК-ийн удирдлага нь удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэггүй, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, бусдад өгөх төлбөр тооцоог цаг тухайд барагдуулаагүй, гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг үйл ажиллагааны нөхцөл хүндэрч компани дампуурах үндэслэл болсон. Нэхэмжлэлийн тухайд БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Их барилга төсөл ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлтэй нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны дотор шүүхэд хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу шүүхэд өгсөн нэхэмжлэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн лавлагаагаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасны дараа нэхэмжлэлтэй холбоотой баримтууд ирүүлсэн. Уг баримтаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийн төлбөл зохих ёстой 328,378,887 төгрөг, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 тоот захирамжтай Анод банкны 1,483,135,000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тус тус хийгдэж байгаа. Их барилга төсөл ХХК нь дампуурсанд тооцсон талаар Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хариуцагчийн дахин өргөжүүлж үйл ажиллагаа цааш явуулахгүй татан буулгаснаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийн хүсэлтийг захирамж гарган тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацаанд дахин дүгнэлт хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Хэргийн материалд тус компанийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, бусад баримтуудаас үндэслэн Их барилга төсөл ХХК нь 2004 оноос төлбөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй байгаа тул Дампуурлын тухай хуульд заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгах санал оруулж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Хүсэлт гаргагч Их барилга төсөл ХХК нь дампуурлын хэрэг үүсгэж дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргажээ.

Их барилга төсөл ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасны дагуу Анод банкны эрх хүлээн авагчид 1,483,135,000 төгрөгийн өр төлбөртэй үндэслэлээр төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлт гаргасан байна.

Их барилга төсөл ХХК нь 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Анод банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1,315,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.5%-ийн хүүтэй буцаан төлөх үүрэг хүлээж, уг үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Алтан хот корпорацийн 0,7 га газар эзэмших эрх, уг газар дээр баригдаж буй дуусаагүй барилга, SD6D бульдозер-1 ширхэг, SD7D бульдозер-2 ширхэг, нэг фазын урьдчилсан төлбөрт тоолуур барьцаалжээ. Дээрх гэрээний үүргээ зээлдэгч Их барилга төсөл ХХК биелүүлээгүйгээс зээлдүүлэгч Анод банк ХК нэхэмжлэл гаргаснаар Их барилга төсөл ХХК нь Анод банк ХК-д 1,500,343,000 төгрөг төлөхөөр эвлэрч Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулжээ. Дээрх шийдвэрийг Их барилга төсөл ХХК биелүүлээгүйгээс төлбөр авагч Анод банк ХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 665 дугаар захирамжаар 1,504,076,858 төгрөгийн үүргийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байна. Тухайн шийдвэрийн дагуу 1,483,135,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ нь компанийн өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн гэж хүсэлт гаргагч үзжээ.

Дээрх хүсэлтийн дагуу шүүх дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадваргүйд тооцуулах хүсэлтэндээ хавсаргасан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан нь үйл ажиллагаа явуулаагүй үеийн тайлан байгаа үндэслэлээр үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг ирүүлэхийг шаардсаны дагуу 2004 оны 3,4 дүгээр улирлын тайлан, 2006-2007 оны санхүүгийн тайланг ирүүлснээр уг тайлан болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн Их барилга төсөл ХХК-ийн төлбөрийн чадварын талаархи дүгнэлтийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байна. Уг дүгнэлтээр өр төлбөрийг Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар шийдвэрийн дагуу 1,483,135,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд 2004 оноос өөрийн хөрөнгийн 549.94%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэжээ. Тухайн дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/09189 дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцов.

Их барилга төсөл ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, уг компанитай холбоотой нэхэмжлэл гаргах хугацааг тогтоож өгсөн боловч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэл ирээгүйгээс шүүх хэрэг гүйцэтгэгчийг томилж, томилогдсон хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн өр төлбөрийг Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар шийдвэрийн дагуу төлөх 1,483,135,000 төгрөгөөр тогтоож, Их барилга төсөл ХХК-ийг татан буулгах санал гаргажээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Их барилга төсөл ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 328,371,887 төгрөгийн үлдэгдэлтэй, уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна. Мөн Анод банкны шаардах эрхийг Монгол банк шилжүүлэн авсан үндэслэлээр Монгол банк хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг хүлээн авчээ. Дээрх хүсэлтүүдийн дагуу шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулахад Их барилга төсөл ХХК нь Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр Хадгаламж банкинд үүргийн гүйцэтгэлд 547,068,887 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,841,345 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Уг шийдвэрийг биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5826 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/11436 тоот албан бичгээр тогтоогдов. Ийнхүү өр төлбөртэй холбоотой нэмэлт нөхцөл байдал тогтоогдсон, мөн санхүүгийн тайландаа 155,364,705 төгрөгийн дансны авлагатай гэсэн атал хэнээс, ямар үндэслэлээр авах, бодитоор авлага байгаа эсэх, барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан хөрөнгүүд хаана хадгалагдаж байгаа болох, бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй, мөн хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй автомашин хэзээ, хэнд шилжүүлсэн болох, энэ талаар хариуцагч нэмэлт тайлбар, нотлох баримт гаргаагүй байсан тул дээрх нөхцөл байдлуудыг тогтоолгохоор Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.9, 12.1.11, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэмэлт ажиллагаа хийхийг хэрэг гүйцэтгэгчид даалгасан байна.

Үүний дагуу хэрэг гүйцэтгэгч өмнө гаргасан дүгнэлтэндээ 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр барьцаа хөрөнгө болох /газар эзэмших эрх/ Алтан хот корпораци ХХК-ийн 0.7 га газар дээр орон сууцны барилга баригдаж 2014 онд ашиглалтанд орсон, SD6D маркийн бульдозерыг 126,000,000 төгрөгөөр худалдагдсан гэж шийдвэр гүйцэтгэгч тайлбарласан, 2 ширхэг SD7D маркийн бульдозер Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хадгалагдаж байна, авлага болох 155,364,705 төгрөгийг орон сууцны борлуулалтын орлогоос орж ирэхээр санхүүгийн тайландаа тусгасан боловч шүүхийн шийдвэрээр орон сууц бусдын өмчлөлд шилжиж авлага орж ирэх боломжгүй болсон гэж нэмэлт оруулж, хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй автомашины талаар дүгнэлт, тайлбар хийгээгүй байна.

Харин хэрэгт цугларсан баримтуудад дараах мэдээлэл авагдсан байна. Үүнд Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг үндэслэн хийгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт /II хавтаст хэргийн 119 дүгээр тал/ банкны хашаанд хадгалагдаж байгаа 2 ширхэг бульдозероос нэгийг нь төлбөр төлөгчийн зөвшөөрлөөр 2011 оны 4 сард 125,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул 1,375,000,000 төгрөгөөр төлбөр авах дүнд өөрчлөлт оруулах, банкны хашаанд байгаа хуучин бульдозерийг битүүмжилж хураан авч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хашаанд байрлуулж худалдан борлуулж өгөхийг хүсье гэжээ. Уг албан бичгийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр марк тодорхойгүй бульдозерийг битүүмжилсэн /II хавтаст хэргийн 121 дүгээр тал/ байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор SD8 маркийн бульдозерийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хураагдсан хөрөнгө хадгалах авто гаражид хадгалуулж, дээрх хөрөнгүүдийн талаар Их барилга төсөл ХХК-ийн захирал Д.Наранбаатараас тодруулахад Анод банкнаас танайд аваачсан D8 бульдозерийг манай барьцаалсан хөрөнгө биш гэж бодож байна гэж, мөн барьцаа хөрөнгө болох тоолуур хаана байгааг мэдэхгүй талаар тайлбарлажээ. /II хавтаст хэргийн 165-170 дугаар тал/

2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтоолоор мөн газрын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн бульдозерийг хураан авсан байх ба хураан авсан эд хөрөнгийн маркийг D8, тоог 2 ширхэг бульдозер гэжээ. /II хавтаст хэргийн 173-175 дугаар тал/

Дээрх D8 маркийн 2 ширхэг бульдозерийн талаар Монгол банкны 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн албан бичигт Монголбанк нь Анод банк дахь банкны эрх хүлээн авагчтай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2104ЭХА-185 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Их барилга төсөл ХХК-ийн Анод банктай байгуулсан 06050097 тоот зээлийн гэрээний зээл, хүүгийн үлдэгдэл 1,208,076,553.75 төгрөгийн төлбөр авах эрхийг шилжүүлэн авсан. Барьцааны гэрээнд тусгагдсан SD6D загварын бульдозер 1 ширхэг, SD7D загварын бульдозер 2 ширхэг нь улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, гэрчилгээний дугаар бүртгэгдээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй болсон тул Анод банк дахь банкны эрх хүлээн авагчаас D8 загварын 2 ширхэг бульдозерийг шилжүүлэн авч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2012 оны 5 дугаар сарын 09-нд хүлээлгэн өгсөн байна. Анод банк дахь банкны эрх хүлээн авагчаас зээлийн барьцаа хөрөнгө болох 1 фазын тоолуур 7048 ширхэг, 3 фазын тоолуур 370 ширхэг, карт цэнэглэгч 7 ширхэг, карт 7 ширхэг, CD 1 ширхэгийг Монгол банкинд хүлээлгэн өгсөн. гэжээ. /II хавтаст хэргийн 189 дүгээр тал/

Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлтэд 2 ширхэг D8 маркийн бульдозерийг нэг бүрийн үнийг 359,100,000 төгрөгөөр худалдан борлуулахыг дэмжиж байгаа бөгөөд ...Их барилга төсөл ХХК-иас авах авлагын нийт дүн 1,500,343,000 төгрөг хэвээр гэсэн байна. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэлд Их барилга төсөл ХХК-ийг 1,504,076,858 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхийг үүрэг болгожээ. /II хавтаст хэргийн 204, 209 дүгээр тал/

Их барилга төсөл ХХК-ийн Монгол банкинд төлөх төлбөрийг хэрэгт байгаа баримтыг үндэслэн тооцвол худалдан борлогдсон бульдозерийн үнийг төлбөр авагчийн албан бичигт дурдсан 125,000,000 төгрөгөөр, мөн худалдан борлогдсон тоолуурын нийт үнийг 17,208,000 төгрөгөөр тооцож нийт төлбөр 1,504,076,858 төгрөгөөс хасахад 1,361,868,858 төгрөг болж байх бөгөөд уг төлбөрийг хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч 1,483,135,000 төгрөгөөр, төлбөр авагч Монгол банк 1,500,343,000 төгрөг, 1,208,076,553.75 төгрөг, 1,375,000,000 төгрөг гэж янз бүрээр тодорхойлсон байх тул хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагчийн Монгол банкинд төлөх өр төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломжгүй байна.

Мөн Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид төлөх төлбөрийг хариуцагч төлөгдөж дууссан, төлбөр авагч нь 328,371,887 төгрөг, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг үндэслэн хэрэг гүйцэтгэгч 328,371,887 төгрөгөөр тодорхойлсон боловч Хадгаламж банкны 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/4-5359 тоот албан бичигт Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр Их барилга төсөл ХХК-иас 547,068,887 төгрөг гаргуулж Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр гарснаас хойш Их барилга төсөл ХХК нь 269,869,672 төгрөг төлсөн бөгөөд одоо 277,199,215 төгрөгийн үлдэгдэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/11436 тоот албан бичигт өнөөдрийн байдлаар төлбөр төлөгч Их барилга төсөл ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 549,910,232 төгрөг байна гэжээ. Иймд Их барилга төсөл ХХК-ийн Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчид төлөх өр төлбөрийн хэмжээг тогтоох боломжгүй гэж үзлээ.

Их барилга төсөл ХХК нь Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар өмчлөлдөө 1 фазын тоолуур 7048 ширхэг, 3 фазын тоолуур 370 ширхэг, SD6 бульдозер 1 ширхэг, SD7 бульдозер 2 ширхэг байгаа гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15-61 УБД улсын дугаартай ниссан террано /Nissan terrano/ маркийн автомашин 1 ширхэг, карт цэнэглэгч 7 ширхэг, карт 7 ширхэг, CD 1 ширхэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн D8 маркийн бульдозер 2 ширхэг эд хөрөнгө байгаа болох нь тогтоогдов. Дээрх хөрөнгүүдээс 2 ширхэг D8 маркийн бульдозер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэд байгууллагад, 1 фазын тоолуур 7048 ширхэг, 3 фазын тоолуур 370 ширхэг, карт цэнэглэгч 7 ширхэг, карт 7 ширхэг, CD 1 ширхэг нь Монгол банкинд байгаа талаар баримтууд байх ба барьцааны хөрөнгө болох SD6, SD7 бульдозерууд, 15-61 УБД улсын дугаартай автомашин бодитоор байхгүй гэх боловч баримтаар нотлоогүй, зарим хөрөнгүүдийг өмчлөлдөө байгаа эсэх талаар хүсэлтэндээ дурдаагүй байна.

Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн хэмжээг шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ тодорхойлоогүй бөгөөд 2015-2017 оны сүүлийн улирлын санхүүгийн тайландаа 156,394,246 төгрөгийн дансны болон бусад авлагатай гэж тусгажээ. Уг авлагыг хэрэг гүйцэтгэгч дүгнэлтэндээ Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 88 дугаар байрны 14, 15 тоот орон сууцнуудаас орж ирэх байрны төлбөрийг авлагаар бүртгэж, уг орон сууцнууд шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэнээс дансны авлага орж ирэх боломжгүй болсон гэжээ. Харин хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр 14 тоот орон сууцыг Их барилга төсөл ХХК нь иргэн Д.Пүрэвдоржид 24,882,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч төлбөрийг төлж өмчлөх эрхтэй болсон, уг орон сууцыг Их барилга төсөл ХХК өмчлөх эрхгүй гэж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт заасны дагуу 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Мөн 15 тоот орон сууцны өмчлөх эрхийг иргэн Д.Наранбаатарын /Их барилга төсөл ХХК-ийн захирал/ нэр дээр бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Дээрх орон сууцнуудын үнэ нь дансны авлагад бүртгэсэн дүнтэй таарахгүй байхаас гадна 2010, 2013 онд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу орж ирэхгүй боломжгүй болсон авлагыг хасалт хийгээгүй, найдваргүй авлагад тусгаагүйгээс үзвэл 14, 15 тоот орон сууцнуудын борлуулалтаас орох дансны авлага гэж үзэхээргүй байна.

Шүүх түр хэрэг гүйцэтгэгчийн Их барилга төсөл ХХК-ийн 2004-2007, 2013, 2015-2017 онуудын /энэ хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй/ санхүүгийн болон татварын тайланг үндэслэж хийсэн дүгнэлтээр төлбөрийн чадваргүйд тооцсон бөгөөд дээрх дүгнэлт нь хуулинд заасан баримтын хүрээнд гараагүй гэж үзсэн болно.

Иймд хариуцагчийг шүүхэд хүсэлт гаргахдаа Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ тодорхойгүй, өр төлбөрийн хэмжээ тодорхойгүй буюу төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй гэж үзэн дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн Их барилга төсөл ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Их барилга төсөл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА