Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2023/00031

 

 

 

 

                                                       

    2023          01          12                                        153/ШШ2023/00031                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1-00 тоотод байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Сагил сум, 2-р баг ******* оршин суух, ******* овогт *******гийн *******,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 5-р баг Рашаант гудамж ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ийн д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 19,064,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 152/2020/00845/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,

Хариуцагч Б.******* /цахимаар/,

Хариуцагч Ч.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/ 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Б.*******, Ч. нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 19,064,103 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******, Ч. нар нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ******* *******наас 162200095971 тоот данстай 11,975,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч Б.*******, Ч. нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, *******ны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй. зээлийн гэрээний 6 дугаарт заасан үүргээ байнга зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1235 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймээс Б.*******, Ч. нартай байгуулсан цалингийн зээлийн гэрээний 6.3 дугаар зүйлийн заалтыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, зээл хүүгийн төлбөр 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703,015 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 19,057,103 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Б.*******, Ч. нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 19,057,103 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ******* *******наас 162200095971 тоот данстай 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан нь үнэн болно. Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан үндэслэлээр 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж одоогоор 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа тул зээлийн төлбөр төлөх боломжгүй байна. Иймд миний аргагүй байдлыг харгалзан үзэж суллагдаж гарсны дараа төлөх боломж олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.*******тай гэр бүл болж амьдарч байгаад 2018 онд албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Б.******* бид хоёр бичиг үсэг мэддэггүй бөгөөд би *******наас зээл авч байгааг мэдээгүй. Б.******* надад зээл авч байгаа талаараа хэлээгүй ба намайг нэг удаа *******ин дээр авч очиж гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Тухайн үед би гэр бүлийн дарамтад байсан учир айгаад гарын үсэг зурсан. Банкны хүн ч гэсэн надад хэлээгүй бөгөөд одоо би ганц бие өрх толгойлсон эх. Би 4-7 насны 2 хүүхэдтэй, Б.*******аас хүүхдийн тэтгэмж авдаггүй гэр орон үр хүүхдээ авч явах чадваргүй. Иймд уг зээлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй болохыг мэдэгдэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******, Ч. 2016 оны 11 сарын 26-ны өдөр ******* *******наас 11,980,000 төгрөг зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй зээлийг 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу зээлээ төлөөгүй учраас үндсэн зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,515,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703,015 төгрөг нийт 19,057,103 төгрөгийг, нотариатын үнэ 7000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 11 сарын 26-ны өдөр авсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой. Цалингийн зээлээ хаашаа яаж ашиглаж байгааг бид хянах боломжгүй учраас энэ баримтыг гаргаж өгөх боломжгүй. Ч.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарыг гэр бүлээ цуцлуулсан тул хамтран төлөх боломжгүй талаар ярьж байна. Эдгээр хүмүүс хамтран амьдарч байх үедээ ахуй амьдралдаа зарцуулсан учраас хоёулангаас нь хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж бодож байна гэв.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хорих газар хоригдож байгаа тул төлөх боломжгүй байна гэв.

Хариуцагч Ч.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хурлуудад би хөөн хэлэлцэх хугацааг ярьж байсан. Нэхэмжлэгч тал шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, гэдэгт нэхэмжлэгч тал маргадаггүй, хэзээ мэдсэн гэж үзэх бэ гэвэл Б.*******ы дансанд орсон мөнгийг ******* татаж авсан өдрөөр буюу 2017 оны 04 сарын 20-ны өдөр 440,000 төгрөг шилжүүлсэн 2017 оны 06 сарын 17-нд 245,000 төгрөгийг тус тус Б.*******ы данснаас ******* ******* татаж авсан үеэс шаардах эрх үүссэн гэж үзнэ. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаан дээрээ нэг зүйлийг анхаараагүй байна гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр буцаасан. Энэ хооронд сарын хугацаагаа үргэлжлүүлээд тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэж байгаа нь буруу байна гэж үзэж байна. Нэхэмжлэлд 2017 оны 02 сарын 23-ны өдөр ******* *******ны тоот данснаас 11,975,000 төгрөгийн цалингийн зээл 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаагаар авсан гэж бичсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлал дээрээ 2017 оны 02 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөг нэмж авсан үүнийг үндсэн зээл гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн. Энэ магадлал өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Б.******* Ч. нар нь гэрлэлтээ цуцлуулсан. Иймд энэ 2 зээлийг хамтран төлөх боломжгүй байгаа 1-рт хөөн хэлэлцэх хугацаа дуусан, 2-рт нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэмж авсан зээл 1,000,000 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй байсан, 3-рт хамтран хариуцагч байх боломжгүй гэдэг талаас нь харж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,  Б.*******ы харилцах дансны хуулга, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар шийдвэрийн архивын хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, давж заалдах журмаар гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүх хурал хойшлуулах хүсэлт, итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 онд гаргасан нэхэмжлэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 988 дугаар шүүгчийн захирамж, зээлдэг Б.*******ы хүү тооцооллын хүснэгт, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, хавсралт, итгэмжлэл, мемориалын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч Ч.ээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, гэрлэлт цуцалсан гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, Ч.ийг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, итгэмжлэл, давж заалдах журмаар гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, хяналтын журмаар гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, татгалзан гаргах хүсэлт, шүүх хурал хойшлуулах хүсэлт, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч Б.*******аас: Хариу тайлбар,

Шүүхээс: Б.*******, Ч. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.11.26 өдрийн зээл авах үеийн өргөдөл, 2016.11.26 өдрийн Хилийн цэргийн 0245-р ангийн захирагчийн гарын үсэгтэй цалингийн тодорхойлолт, 2016.11.26 өдрийн Хилийн цэргийн 0245-р ангийн цалингийн тодорхойлолтын хүснэгт, 2016.11.26 өдрийн Б.*******, Ч. нарын зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, 2017.02.22 өдрийн Хилийн цэргийн 0245-р ангийн захирагчийн гарын үсэгтэй цалингийн тодорхойлолт, Б.*******, Ч. нарын 2017.07.22 өдрийн Хилийн цэргийн 0245-р ангийн цалингийн тодорхойлолтын хүснэгт, 2016.11.26 өдрийн Б.*******, Ч. нарын зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Хилийн цэргийн 0245-р ангийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.

                

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Ч. нарт холбогдох “Зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг,  нийт 19,064,103 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. Зээлдэгч Б.*******, Ч. нар 2016 оны 11  сарын 26-ны өдөр 11,400,000 төгрөгийн, 2017 оны 02 сарын 23-ны өдөр нэмж 1,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нар зээлийг хугацаанд нь төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.  2020 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нийт 19,057,103 төгрөгийн зээлийг нотариатын зардал 7,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

3.1. Хариуцагч Б.*******: ******* *******наас зээл авсан нь үнэн. Харин сүүлд нэмж авсан 1,0 сая төгрөгийн зээлийг аваагүй, Ч. авсан байж магадгүй. Одоо хорих ял эдэлж байгаа тул зээлийг төлөх боломжгүй байна гэв.

3.2. Хариуцагч Ч.: Б.******* нь ******* *******наас зээл авахаас өмнө бусдад төлөх төлбөртэй байсан. Зээл гаргуулаад уг төлбөрийг төлсөн тул зээлийг бүхэлд нь хариуцахгүй. Миний бие гэрлэлтээ цуцлуулсан, зээл төлөх боломжгүй. Зээлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зээлдэгч Б.*******, Ч. нар ******* *******ны Увс салбарын ЗАХ тооцооны төвөөс 2016 оны 11 сарын 26-ны өдөр Барьцаат зээлийн гэрээгээр 11,400,000 төгрөгийн зээл авсан байна. 2017 оны 02 сарын 23-ны өдөр Барьцаат зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг нэмж авснаар нийт зээл 11,975,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулжээ.  

4.2. 2016 оны 11 сарын 26-ны өдөр ******* *******ны Увс салбарын ЗАХ тооцооны төвөөс 11,400,000 төгрөгийн зээл авахдаа мөн өдөр Б.*******ы хүсэлтээр 7,228,888.87 төгрөгийг Сагил тооцооны төвд төлөх  зээлийн төлбөрт  шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байна. Зээлдэгч нар 2016 оны 11 сарын 26-ны өдөр ******* *******ны Увс салбарын ЗАХ тооцоон төвөөс зээл авахаас өмнө Б.******* нь ******* *******ны Увс салбарын Сагил тооцооны төвд төлөх зээлийн төлбөртэй байжээ.

4.3. Хариуцагч Ч.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 11 сарын 26-ны өдөр 11,400,000 төгрөгийн зээлийг олгохдоо ******* ******* Б.*******ы данснаас мөн өдөр 7,228,888.87 төгрөгийг татаж авч, бусдын зээлийг төлүүлсэнд Ч.ийн оролцоо байгаагүй тул гэр бүлийн хэрэгцээнд 5,000,000 төгрөгийг ашигласан гэж үзнэ. Ч. нь өөрт ногдох зээлийн гэрээний үүрэг 5,000,000 төгрөгийн хариуцлагыг хүлээхээр байна. Гэрээний үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр маргаж байна.  

4.4. Хариуцагч Б.******* нь ******* *******наас зээл авсан гэдэгт маргахгүй байна. Нэмж авсан 2017 оны 1,000,000 төгрөгийг Ч. авсан байж магадгүй, зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Хорих ял эдэлж байгаа тул одоогоор зээл төлөх боломжгүй гэж тайлбарлав.

5. ******* *******наас зээлдэгч Б.*******, Ч. нарт 2016 оны 11 сарын                     26-ны өдөр Барьцаат зээлийн гэрээгээр 11,400,000 төгрөг, 2017 оны 02 сарын 23-ны өдөр Барьцаат зээлийн гэрээгээр нэмж 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн гэрээнд зээлдэгч нар гарын үсэг зурсан, зээлийг хүлээн авснаар талуудын хооронд эрх, үүрэг үүссэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд  нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар ******* ******* зээлдэгч Б.*******, Ч. нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

5.1. Хариуцагч Б.******* 2017 оны 02 сарын 23-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийн зээлийг нэмж аваагүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч тус гэрээнд Б.******* гарын үсэг зурсан бөгөөд 2017 оны 02 сарын 23-ны өдөр Б.*******ы дугаартай дансанд ******* *******наас 1,000,000 төгрөгийн зээлийг олгосон, уг мөнгийг зарцуулсан болох нь түүний дансны хуулгаар тогтоогдов. Мөн 2017 оны 02 сарын 23-ны өдөр нэмж 1,000,000 төгрөгийн зээл авахдаа зээлдэгч Б.*******ы *******анд бүрдүүлж өгсөн нотлох баримт болох 2017 оны 02 сарын 22-ны өдрийн Байгууллагын тодорхойлолт, цалингийн карт хэрэгт авагдсан байх тул 1,000,000 төгрөгийн зээл аваагүй гэж тайлбарласан зээлдэгч Б.*******ы татгалзал үндэслэлгүй гэж үзлээ. /Нэг дэх хавтаст хэргийн 39, 79-81 дэх тал/

5.2. Хариуцагч Ч. нь 2016 оны 11 сарын 26-ны өдөр олгосон 11,400,000 төгрөгийн зээлийг ******* ******* бусдын төлбөрт татаж авсан, Б.******* 7,228,888.87 төгрөгөөр бусдад төлөх төлбөрийг төлсөн, уг зээлийг бүхэлд нь ашиглаагүй гэж маргасан. Б.*******, Ч. нар нь 2016 оны 11 сарын 26-ны өдөр 11,400,000 төгрөгийн зээлийг авч, мөн өдөр Б.*******ы зөвшөөрөл, түүний хүсэлтээр 7,228,888.87 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээг ******* хийсэн, гүйлгээгээр ******* *******ны Увс салбар  дахь Сагил тооцооны төвийн зээлийн үлдэгдлийг хаажээ. Шүүх хуралдаанд Б.******* нь “...Увс аймаг дахь Сагил тооцооны төвөөс 2016 оноос өмнө зээл авсан, уг зээлийг Ч.  ашиглаагүй, ******* *******наас 11,400,000 төгрөгийн зээлийг авсан өдөр Сагил тооцооны төв дэх үлдэгдэл зээл 7,228,888.87 төгрөгийг төлсөн, уг гүйлгээг ******* миний хүсэлтээр хийсэн” гэдгийг тайлбарласан. Энэ нь ******* *******наас ирүүлсэн меморалын баримтаар мөн тогтоогдож байна. Энэ талаар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...******* *******наас зээлдэгчийн дансанд зээлийг шилжүүлсэн, зээлдэгч авсан зээлээ хэрхэн зарцуулахад нь ******* хяналт тавихгүй, авсан зээлээр өмнөх зээлээ хаасан бол тэд зээлдэгч нарын өөрийнх нь эрхийн асуудал, *******анд хамааралгүй, ******* харилцагчийн хүсэлтээр гүйлгээ хийдэг” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Ч. нь Б.*******ы 2016 оноос өмнө Сагил тооцооны төвөөс авсан зээлийг ашиглаагүй гэж маргаж байгаа нь ******* *******наас Б.*******, Ч. нарт олгосон 2016, 2017 оны зээлийн маргаанд хамааралгүй байна. Тодруулбал, ******* ******* нь  Увс салбарын ЗАХ тооцооны төвөөс Б.Болдбаатар, Ч. нарт 2016 оны 11 сарын                    26-ны өдөр олгосон зээл 11,400,000 төгрөг, 2017 оны 02 сарын 23-ны өдөр нэмж олгосон зээл 1,000,000 төгрөгийг зээл, хүүгийн хамт төлүүлэхийг шаардсан байна. Банк зээл олгосон өдөр буюу 2016 оны 11 сарын 26-ны өдөр харилцагчийн хүсэлтээр гүйлгээ хийсэн /өмнөх зээлийг хаасан/, харилцагч нь зээлийг хэрхэн ашиглах нь түүний хүсэл зоригоос хамаарах тул ******* ******* 7,228,888.87 төгрөгийг татаж авч, бусдын өрийг төлсөн, хариуцагч Ч. нь 2016 оны гэрээгээр 4,000,000 төгрөг, 2017 оны гэрээгээр 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийн хариуцлагыг хүлээнэ гэж татгалзсан хариуцагч Ч. /итгэмжлэгдсэн төлөөлөгчийн/-ийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.

5.3. Б.*******, Ч. нар 2016 оны 11 сарын 26-ны өдрийн,  2017 оны                    02 сарын 23-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээнд тус тус гарын үсэг зурснаар зээлийн гэрээний 3.2-т зааснаар үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргийг хүлээжээ. Хавтаст хэрэгт хариуцагч Б.*******, Ч. нар гэрлэлтээ цуцлуулсан болох нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Энэ нь зээлдэгч Ч.ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

5.4. Нэхэмжлэгч ******* *******наас ирүүлсэн зээлийн тооцооллоос үзэхэд үндсэн зээлд 1,563,216 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,293,602 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,552 төгрөг төлөгдөж, үндсэн зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, зээлийн хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нийт 19,057,103 төгрөг төлөгдөөгүй байгааг зээлдэгч нараас гаргуулахаар шаарджээ. /Нэг дэх хавтаст хэргийн 238 дахь тал/

2017 оны 02 сарын 23-ны өдрийн 162200095971 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн хүү жилийн 20.40 хувь байна,  2.1.4-т  нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар талууд тохиролцсон байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд зааснаар тооцож шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.”, 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасантай нийцнэ.

5.5. Хариуцагч Ч. нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан тухайд:  Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн №07 дугаартай магадлалаар “...2017 оны 02 сарын 23-ны өдрийн нэмэлт зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 сарын 02-ны өдөр дуусахаар гэрээнд заасан байна. Нэхэмжлэгч тал 2020 оны 11 сарын 23-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан гурван жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй болохыг дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4.-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан  үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй байна.

5.6. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, 242.13.-д “Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна.”, 242.11.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэж тус тус заажээ. Хариуцагч Ч. нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон ба 2017 оны 02 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр зааснаар үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээсэн тул түүнд ногдох үүргийг тодорхойлох боломжгүй, ******* ******* Б.*******, Ч. нараас зээлийн үүргийг бүхэлд нь шаардсанаар  зээлдүүлэгчийн өмнө хүлээх тэдний үүрэг тэнцүү байна. Хариуцагч Ч. нь төлбөрийн чадваргүй тухайгаа тайлбарлаж, нотлох баримтыг ирүүлснээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж байжээ. Гэтэл үндсэн үүрэг гүйцэтгэгч Б.******* нь хорих ял эдэлж байгаа нөхцөлд төлбөрийн чадвартай гэж үзэхгүй тул хамтран үүрэг гүйцэтгэгчид ногдох үүргийн гүйцэтгэлийг Б.*******д хуваарилах боломжгүй байна. Б.******* нь хорих ял эдэлж байсан тул түүнийг шүүх хуралдаанд цахимаар оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

5.7. ******* *******наас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтын шаардлага хангуулж, нотариатч Ж.Оюунаар гэрчлүүлсэн бөгөөд нотариатын хөлс 7,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.  Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэгч ******* ******* нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй. 

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр ******* *******ны  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,271 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Ч. нараас 253,271 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгальд 2022 оны 12 сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “ Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч  Б.*******, Ч. нараас зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 19,064,103 төгрөгийг гаргуулах тухай “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,271 (Хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Ч. нараас 253,271 (Хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун далан нэг) төгрөг гаргуулан ******* *******анд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.РАУШАН