Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

  

     2023          04           04                                    206/МА2023/00008

 

 

 

 Төрийн банк ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00031 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1-00 тоотод байрлах, “-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Увс аймаг, Сагил сум, 2-р баг Боршоод оршин суух, ******* овогт *******,

 

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 5-р баг Рашаант гудамж 206 тоотод оршин суух, ************** овогт ******* Одгэрэлд холбогдох,

 

“Зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 19,064,103 төгрөг гаргуулах тухай”иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рагчаа/цахимаар/, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

 

1.1“Төрийн банк” ХХК нь *******, ******* нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 19,064,103 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, ******* нар нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 162200095971 тоот данстай 11,975,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй. зээлийн гэрээний 6 дугаарт заасан үүргээ байнга зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1235 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймээс *******, ******* нартай байгуулсан цалингийн зээлийн гэрээний 6.3 дугаар зүйлийн заалтыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, зээл хүүгийн төлбөр 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703,015 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 19,057,103 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 19,057,103 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү  гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 162200095971 тоот данстай 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан нь үнэн болно. Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан үндэслэлээр 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж одоогоор 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа тул зээлийн төлбөр төлөх боломжгүй байна. Иймд миний аргагүй байдлыг харгалзан үзэж суллагдаж гарсны дараа төлөх боломж олгож өгнө үү гэжээ.

2.2 Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******тай гэр бүл болж амьдарч байгаад 2018 онд албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. ******* бид хоёр бичиг үсэг мэддэггүй бөгөөд би банкнаас зээл авч байгааг мэдээгүй. ******* надад зээл авч байгаа талаараа хэлээгүй ба намайг нэг удаа банкин дээр авч очиж гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Тухайн үед би гэр бүлийн дарамтад байсан учир айгаад гарын үсэг зурсан. Банкны хүн ч гэсэн надад хэлээгүй бөгөөд одоо би ганц бие өрх толгойлсон эх. Би 4-7 насны 2 хүүхэдтэй, *******аас хүүхдийн тэтгэмж авдаггүй гэр орон үр хүүхдээ авч явах чадваргүй. Иймд уг зээлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй болохыг мэдэгдэж байна гэжээ

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00031 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч  *******, ******* нараас зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 19,064,103 төгрөгийг гаргуулах тухай “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,271 (Хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 253,271 (Хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун далан нэг) төгрөг гаргуулан Төрийн банканд олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Төрийн банк нь зээлдэгч *******, ******* нар нь 2017. 02. 23-нд авсан зээлийн үлдэгдэл 19,064,103 төгрөг төлөлгүй 1235 хоног хэтрүүлсэн тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Энэ хэргийг Увс аймгийн иргэний хэргийн шүүхээр 4 удаа хэлэлцсэн бөгөөд 2021 оны 08 сарын 30-ны өдрийн 340 шийдвэр, 2021 оны 10 сарын 27-ны 18 тоот магадлал, 2022 оны 01 сарын 04-өдрийн 12 дугаартай шийдвэр, 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 07 дугаартай магадлал гарсан. Анх 2021 оны 08 сарын 30-ны өдрийн 340 дугаартай шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэр нь сүүлчийн буюу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00031 тоот шийдвэртэй ямар ч зөрүүгүй гарсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдэхдээ 19,064,103 төгрөгийг *******, ******* нараас гаргуулахаар шийджээ. Гэтэл хариуцагч нар нь Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 392 тоот шийдвэрээр гэрлэлт цуцалсан бөгөөд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны 18 тоот магадлалаар *******, ******* нар нь гэр бүл цуцлуулсан тул эдийн засгийн хувьд хамтран хариуцлага хүлээх боломжгүй гэж шийдсэн. Мөн шүүхийн шийдвэр нь хэрэгжих боломжтой тодорхой байх ёстой байтал яг хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байна. Мөн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рагчаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой давж заалдсан журмаар гомдол гаргасан. Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэсэн магадлал гарсан. Хариуцагч талаас гэр бүл цуцалсан тул хамтран үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж байна. Гэр бүл байхдаа зээлийг авсан тул хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй. Зээлийн гэрээнд тусгагдсан хоног нь зээлийг эргэн төлөхтэй холбогдсон хоног тул хэргийг шүүхээр шийдүүлэх хөөн хэлэлцэх хугацаатай хамаарахгүй гэв.

        ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Төрийн банк нь үндсэн зээл 10.836.784 төгрөг, зээлийн хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нийт 19.057.103 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргажээ.

3.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлохоор “Төрийн банк ХХК-банкны улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн банк ХХК-ийн  Увс салбар ЗАХ тооцооны төв  хариуцагч ******* ******* нартай 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар №162200095971 тоот  зээлийн гэрээ” байгуулж, 36 сарын хугацаатай, жилийн 20 хувийн хүүтэйгээр 11.400.000 төгрөг зээлдүүлсэн баталгаат зээлийн гэрээ,     2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар №162200095971 тоот  баталгаат зээлийн гэрээ” байгуулж, 36 сарын хугацаатай, жилийн 20 хувийн хүүтэйгээр зээлийн үлдэгдэл 10.975.000 төгрөгт байгуулсан  гэрээ,   зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зэргийг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар  нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ  биелүүлсэн, түүний шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

4.Хариуцагч ******* нь Төрийн банкны Увс салбарын ЗАХ тооцооны төвөөс зээл авсан талаар маргаагүй бөгөөд 2017 онд нэмж авсан зээл 1,000,000 төгрөгийг  ******* авсан байж магадгүй, зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Хорих ял эдэлж байгаа тул одоогоор зээл төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.

5. хариуцагч ******* нь Төрийн банкны Увс салбарын ЗАХ тооцооны төвөөс  2016 оны 11 сарын 26-ны өдөр 11,400,000 төгрөгийн зээлийг олгохдоо  *******ы данснаас 7,228,888.87 төгрөгийг татаж авч, бусдад төлөх төлбөрт төлсөн, уг зээлийг  бүхэлд нь ашиглаагүй гэж, харин түүний   итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Төрийн банкны Увс салбарын ЗАХ тооцооны төвөөс 2016 оны 11 сарын 26-ны өдөр 11,400,000 төгрөгийн зээлийг олгохдоо ******* данснаас 7,228,888.87 төгрөгийг татаж авч, бусдын зээлийг төлүүлсэн, гэр бүлийн хэрэгцээнд 5,000,000 төгрөгийг ашигласан, гэрээний үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж  маргасан байна.

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Төрийн банкнаас зээлдэгчийн дансанд зээлийг шилжүүлсэн, зээлдэгч авсан зээлээ хэрхэн зарцуулахад нь банк хяналт тавихгүй, авсан зээлээрээ өмнөх зээлээ хаасан бол тэд зээлдэгч нарын өөрийнх нь эрхийн асуудал, банканд хамааралгүй,  банк харилцагчийн хүсэлтээр гүйлгээ хийдэг” гэж хариу тайлбар гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч “шийдвэр хэрэгжих боломжтой тодорхой байх ёстой байтал яг хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байна. Шүүх хөөн хэлэлцэх  хугацааг буруу тооцсон” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар   гаргажээ.

 7. Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч ******* нь Төрийн банкны  Увс салбарын ЗАХ тооцооны төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Барьцаат зээлийн гэрээгээр 11,400,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд  2017 оны 02 сарын 23-ны өдөр Барьцаат зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг нэмж авснаар нийт зээлийн хэмжээ 11,975,000 төгрөг болжээ.

8. ******* нь 2016 оны 11 сарын 26-ны өдөр Төрийн банкны Увс салбарын ЗАХ тооцооны төвөөс 11,400,000 төгрөгийн зээл авахдаа өөрийн хүсэлтээрээ 7,228,888 төгрөгийг Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвд төлөх  зээлийн төлбөрт  шилжүүлж “зээл хаав” гэх  гүйлгээ хийгдсэн байна. Зээлдэгч ******* нь 2016 оны 11 сарын 26-ны өдөр  Төрийн банкны Увс салбарын ЗАХ тооцоон төвөөс зээл авахаас өмнө Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвд төлөх зээлийн төлбөртэй байсан, уг зээлээ сүүлд авсан зээлийн зарим хэсгээр төлж хаасан талаар талууд маргахгүй байна.

9. Хариуцагч ******* 2017 оны 02 сарын 23-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийн зээлийг нэмж аваагүй гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч 2017 оны 02 сарын 23-ны өдрийн гэрээнд ******* гарын үсэг зурсан байх бөгөөд түүний 0162200095960 дугаартай  дансанд Төрийн банкнаас 1,000,000 төгрөгийн зээлийг олгосон, уг мөнгийг зарцуулсан болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон, мөн  нэмж 1,000,000 төгрөгийн зээл авахдаа зээлдэгчээс банканд бүрдүүлж өгсөн нотлох баримт болох 2017 оны 02 сарын 22-ны өдрийн Байгууллагын тодорхойлолт, цалингийн карт хэрэгт авагдсан байх тул 1,000,000 төгрөгийн зээл аваагүй гэж тайлбарласан зээлдэгч *******ы татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

10. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4. дэх хэсэгт “Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу ... хамтран зээлдэгч ... энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү,зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцаж барагдуулна” гэж тусгажээ.

11.Зээлдэгч  нь төрийн банкнаас зээл авахдаа өөрийн цалингаа барьцаат баталгаа болгосон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн,  2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 3.2-т зааснаар үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргийг хүлээсэн байна. 

Зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4. дэх хэсэгт заасан зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг тохиолдолд хамтран зээлдэгч зээлдэгчийн үүрэг хүлээхээр  талууд тохирсон бөгөөд гэрээний уг нөхцөлд заасан үйл баримт хэргээс тогтоогдоогүй болно. Үндсэн зээлдэгч *******ы хорих ял эдэлж байгаа нь үндсэн зээлдэгчийн үүргээс чөлөөлөгдөх гэрээнд заасан нөхцөл болохгүй бөгөөд энэ тохиолдолд хамтран зээлдэгч зээлийн гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй.

12. Зээлдүүлэгч Төрийн банк нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг  гэрээнд заасны дагуу тооцож  үндсэн зээлдэгчээс шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасанд тус тус нийцнэ.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 10,836,784 төгрөг, зээлийн хүү 7,517,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703,015 төгрөг, нийт 19,057,103 төгрөгийн шаардлагыг үндсэн зээлдэгч  *******аас гаргуулж шийдвэрлэх нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4. дэх заалт болон Иргэний хуулийн дээрх холбогдох заалтад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэ талаар хариуцагч *******ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

13. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж хуульчилжээ.

Хууль болон гэрээнд зааснаар зээлдэгч нар нь зээлдүүлэгчээс авсан зээлээ зээлийн гэрээнд заасан нөхцөл, хугацааны дагуу төлж барагдуулах үүргийг хүлээх ба гэрээний хугацаа дуусаж, зээл төлөгдөөгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс гэрээний үүрэг бүхэлдээ зөрчигдсөн гэж үзэж, шаардах эрх үүсэх бөгөөд уг хугацаанаас эхлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

 Зээлдүүлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч нартай байгуулсан нэмэлт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар гэрээгээр тохирсон байна.

14. Нэхэмжлэгч тал хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардаж, анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй, анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцоогүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт энэ үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2023/00031 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч *******тэй холбоотой хэсгийг “Төрийн банк ХХК-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, 2 дахь заалтын “*******ээс” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253270 төгрөгийг зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА