Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/04134

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/04134

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн *** /РД:*** /

 

Хариуцагч: ***  тоотод оршин суух, *** овогт ***ийн *** /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***ын *** /РД:*** /

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Н.*** ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

Хариуцагч нарын өмгөөлөгч О.Ц***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.*** нь хариуцагч Ж.*** , Б.*** нарт холбогдуулан 17,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Хариуцагч Ж.*** , Б.*** нартай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж 5,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, нийт 7,000,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 хувийн хүүтэй зээлүүлсэн ба мөнгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Одоо хүү тооцсон зүйл байхгүй, үндсэн зээл нийт 17,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.

2.Хариуцагч Ж.*** , Б.*** нар хариу тайлбартаа Сэлэнгэ худалдааны төвд архи, ус, ундааны лангуу ажиллуулж байсан. Тухайн үед нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24ий өдөр 10,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг авсан ба ямар нэгэн хүүгийн тохиролцоо байгаагүй. Хариуцагч Б.*** мөнгийг аваагүй бөгөөд Ж.*** зээл 16,000,000 төгрөгийг авсан. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар ямар нэгэн эсрэг тайлбар байхгүй. Уг төлбөрийг бараа бүтээгдэхүүнээр төлөхөөр талууд харилцан тохиролцож нэхэмжлэгчид 6,500,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн. Бидний хувьд хүлээлгэж өгсөн бараа материалынхаа нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж өгсөн. Хариуцагч нарын зүгээс өгсөн бараа материалын үнийн дүнг хасаад үлдэх төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: ***,

 

4.Хариуцагчаас тайлбар татгалзалаа нотлохоор: ***,

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: ***

 

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: *** 

7. Шүүх хавтаст хэргийн материалаас *** дугаар захирамжаар хэргийн нотлох баримтаас 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.*** ын нэхэмжлэлээс 10,510,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 6,490,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай *** өдөр зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулсан гээд нийт 17,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгчээс нийт 16,000,000 төгрөг авсан ба Б.*** мөнгийг аваагүй, анх ямар нэгэн хүүгийн тохиролцоо байгаагүй. Уг зээлийн төлбөрт бараа бүтээгдэхүүн өгөхөөр харилцан тохиролцож нэхэмжлэгчид 6,500,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн тул уг бараа материалын үнийн дүнг хасаад үлдэх төлбөрийг нэхэмжлэгчид төлнө гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж, харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч нь хариуцагч Ж.*** од 16,000,000 төгрөгийг зээлдүүлж, мөнгийг шилжүүлсэн, хариуцагч нь мөнгийг хүлээн авсанаа зөвшөөрсөн байх бөгөөд талууд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаагүй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.*** аас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Ж.*** ын эзэмшлийн*** дахь *** дугаар дансанд 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын гаргасан тайлбар болон***ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Харин нэхэмжлэлийн шаардлага болох 17,000,000 төгрөгөөс үлдэх 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хэдэн төгрөг шилжүүлснээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч Ж.*** од шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.*** оос нийт 16,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шаардах эрхтэй.

 

Хариуцагч Ж.*** нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг буцаан өгсөн нь***ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч хүлээн авсанаа үгүйсгээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*** г хамтран хариуцагчаар татсан үндэслэлээ хариуцагч Ж.*** оос өөрийн харилцах данснаас нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг буцаан өгөх банкны шилжүүлгийн баримтын утга хэсэгт *** гаас гэж бичсэн үйлдлээр гэж тодорхойлсон боловч энэ нь хариуцагч Б.*** нэхэмжлэгч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Үүнээс гадна хариуцагч Б.*** нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн авсан баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.*** гийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.*** гаас дээрх зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч талаас зээлийн төлбөрийн 6,500,000 төгрөгт бараа бүтээгдэхүүн өгөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт тооцсон бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй боловч уг бараа бүтээгдэхүүний үнийн талаар маргасан.

 

Талуудын зээлийн гэрээний төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаар захирамжаар *** ХХК-ийг шинжээчээр томилсон, уг шинжээчийн дүгнэлт нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн үзлэгээр илэрсэн зарим бараа бүтээгдэхүүнийг орхигдуулан үнэлгээгээ гаргасан гэсэн үндэслэлээр *** дугаар захирамжаар *** ХХК-ийг шинжээчээр томилж, уг шинжээчийн дүгнэлтээр нийт 4,990,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.*** аас хариуцагч Ж.*** нь шилжүүлэн авсан 16,000,000 төгрөгөөс буцаан төлсөн 500,000 төгрөгийг, зээлийн гэрээний төлбөрт тооцон өгсөн бараа бүтээгдэхүүний үнэд 4,990,000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 10,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*** оос 10,510,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*** т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,490,000 төгрөг, хариуцагч Б.*** д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*** оос 183,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*** т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН