Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 136/шш2023/00037

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 136/ШШ2023/00037

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дүгээр баг, Н хын гудамж, ** дугаар байр ** тоотод оршин суух Б овогт Бийн Э /РД:****************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сумын * дугаар баг, С сумын ЗДТГ-ын байранд байрлах Д аймгийн С сумын Засаг даргад холбогдох,

Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Э Д аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

2.Б.Э миний бие Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргалгүйгээр хууль тогтоомж, гэрээний дагуу албан үүргээ гүйцэтгэдэг байсан. Гэтэл Д аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*0 тоот захирамжаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

3.Сахилгын ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй. Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн үндэслэлээ Аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн **/01-**/03-*** тоот актаар 166,612,*8* төгрөгийн зөрчил тогтоогдож, төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.* дахь зохицуулалтыг удирдлага болгожээ.

4.Манай байгууллагыг сүүлийн жилүүдэд Д аймаг дахь төрийн аудитын газраас зөрчилгүй гэж дүгнэсэн байдаг. Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэж тус шалгалтаар сургуулийн нягтлан бодогч Б.Эг 2021 оноос 2022 оны 7 сарыг дуустал хугацаанд нийт 166,612,*8* төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн өөртөө үндэслэлгүйгээр илүү тооцож олгосон. Уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Б.Э нь хяналт тавьж ажиллагаагүй, таслан зогсоогоогүй гэж үзсэн. Миний бие төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулдаг байсан бөгөөд төсвийн зарцуулалтад хяналтыг зохих журмын дагуу тавьдаг байсан. Төрийн албаны цалингийн нэгдсэн систем дотор хянах боломжгүйгээр өөртөө давуу байдал үүсгэж, 166,612,*8* төгрөгийг олж авсан нягтлан бодогч Б.Эгийн далд хууль бус үйлдэлд төсвийн шууд захирагч гэдэг өргөн утгаар нь буруутган ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

*.Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч тогтоогдсон бол, хязгаарлалттай дүгнэлт авсан нь хүлээн зөвшөөрөгдсөн бол ноцтой зөрчилд тооцох тухай заалтыг шийдвэрийн үндэслэлээ болгосон байна. Гэтэл мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь нягтлан бодогч Б.Эгийн зөрчлийг олж илрүүлсэн, түүнд хяналт тавих Б.Эт тогтоосон хугацаанд Б.Эгийн өөрт авсан 166,612,*8* төгрөгийг төсөвт төвлөрүүлэхийг актаар даалгасан байдаг.

6.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний хувьд их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй. Б.Эгийн гаргасан зөрчилд хамтран оролцсон эсхүл мэдсээр байж дуугүй өнгөрүүлсэн хууль бус үйлдэл, эс үйлдлийг миний бие гаргаагүй. Харин ч хуульд заасан үүргээ биелүүлж Б.Эг 2022 оны 08 дугаар сарын 1*-ны өдөр над дээр өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ирсэн даруйд нь аймгийн Төрийн санд иж бүрэн хяналт, шалгалт хийлгүүлэх тухай хүсэлтийг өгч хүсэлтийн хувийг авлигатай тэмцэх газарт хүргүүлж ажилласан. Гэтэл Б.Эгийн зөрчилд намайг хамтран оролцсон мэтээр буруутгаж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

7.Эрх бүхий этгээдийн саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Боловсролын тухай хуулийн 31.1.12-т аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан байхад аймгийн Боловсролын газрын саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна. Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргах урьдач нөхцөл бүрдээгүй байхад иргэн миний эрхэд хууль бусаар халдаж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргад гомдол гаргасан ч 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1** тоот албан бичгээр сумын Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэхгүй гэсэн хариуг өгсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Д аймгийн С сумын * дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4,179,090 төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

8.Хариуцагч Д аймгийн С сумын Засаг дарга хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын алба Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт зааснаар өөрийн хянан шалгах үйл ажиллагаанд хамаарах хүрээнд Ерөнхий боловсролын * дугаар сургууль санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийсэн байдаг. Дээрх хяналт шалгалтын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал авсан арга хэмжээ гэх гурав дахь хэсэгт тус байгууллагын нягтлан бодогч Э нь 2021 оноос 2022 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 166,612,*8* төгрөгийн цалин гэж хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөртөө үндэслэлгүйгээр илүү бодож олгосон. Уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Э нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй зөрчил илэрлээ. Тус тэмдэглэлийн 4 дэх хэсэгт хяналт, шалгалтад хамаарагдах ёстой баримт материалуудыг шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй. Удаа дараа нэхүүлж хяналт шалгалтын хугацааг хойш нь татсанаас шалтгаалж тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны эрсдэлийн цар хүрээг багасган үнэлсэн тул төрийн албан хаагчтай холбоотой зөрчил бүрэн илрээгүй байх магадлалтай. Түүвэрлэн үзсэн эрсдэлээс 167,710,790 төгрөгийн төлбөрийн акт тогтоох хэмжээний зөрчил гарсан нь тус байгууллагын санхүүгийн болон дотоод хяналтын үйл ажиллагаа бүрэн алдагдсан гэж үзэж байна. Санхүүгийн хяналт дотоод аудитын хяналт шалгалтын тэмдэглэл бол Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн * дугаар зүйлийн *.9 дэх хэсэгт зааснаар үйлдэгдсэн ба хууль, дүрэм, журмын дагуу албажуулсан нотлох баримт гэж үзэх үндэслэл бүхий баримт бичиг болж байгаа юм. Мөн Монгол улсын Засгийн газрын 201* оны 483 дугаар тогтоолоор батлагдсан дотоод аудитын дүрмийн 6.3.1 дэх хэсэгт санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргана. 6.3.2-т хяналт шалгалтын танилцуулга бусад баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж гарын үсэг зурна гэж заасан байгаа.

9.Нэхэмжлэгч Б.Э нь Д аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн **/01-**/03-***, **/01-**/03-1**, **/01-**/03-1** дугаарын актуудтай танилцаж хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч Монгол улсын Засгийн газрын 201* оны 483 дугаар тогтоолоор батлагдсан дотоод аудитын дүрмийн 11.1-т зааснаар дээр дурдсан улсын ахлах байцаагчийн актуудыг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах зохицуулалттай. Нэхэмжлэгч энэ эрхийг эдлээгүй. Өөрөөр хэлбэл энэ акт, тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан учраас хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа дүгнэлт, акт биш гэж байна. Монгол улсын стандарт *140-2021 баримт бичгийн стандартын акт батламжийг аливаа үйл ажиллагаа бодит байдлыг тогтоох, нотолгоо дүгнэлт гаргаж зохих журмын дагуу албажуулсан байдлыг бичих гэж Монгол улсын хууль, тогтоомж, стандарт дүрэм журамд тодорхойлсон байдаг. Мөн Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.6.1-т ажлын хэсэг болон тусгайлан эрх олгогдсон албан тушаалтны дүгнэлт шийдвэрийг акт хэлбэрээр зохион байгуулна гэж заасан. Энэ талаар яагаад яриад байна гэхээр ноцтой зөрчил гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт мөн шүү гэж байгаа юм. Дээрх дүрэм журам томьёоллоор бол улсын ахлах байцаагчийн актын тусгайлан эрх олгосон албан тушаалтан буюу мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны шалгалтын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эхлээд явагдаж байх хугацаанд * дугаар сургуулийн захирал Б.Э 08 дугаар сарын 1*-ны өдөр 8* тоот албан бичгээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн хэлтэст, Авилагтай тэмцэх газарт 2021,2022 оны байгууллагынхаа төсөвт иж бүрэн шалгалт хийе гэж бичиг хүргүүлсэн байгаа. Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудаар төсвийн шууд захирагч хуулиар хүлээсэн үүргээ биелээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөнөө хаацайлсан, өөрийгөө зөвтгөх гэсэн хариуцлагаас зайлсхийсэн хувийн ашиг сонирхлоо хамгаалах гэсэн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Э нь төсвийн шууд захирагч байгууллагын гүйцэтгэх удирдлагын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.*, 16.*.1, 16.*.2, 16.*.*, 16.*.7, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 13 дугаар зүйлийн 13.*,16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт заасан үүргүүдийг биелүүлээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналтын 114, 11*, 116 дугаартай актуудаар тогтоогдож нотлогдсон. Сахилгын шийтгэл оногдуулахтай холбогдуулан сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулж холбогдох баримт бичгүүдийг хэрэгт авагдсан байгаа учраас нэг бүрчлэн тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуульд нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг эрхэлж байсан албан тушаалтан юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж байна. Энэ бол төсвийн шууд захирагч Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч сахилгын шийтгэл оногдуулж ажилд нь мэдэгдэж тайлбар гаргуулж холбогдох журмын дагуу үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.

10.Боловсролын тухай хуульд хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон тухай хууль биш юм. Тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т Засаг даргад эрх олгосон зохицуулалт, томилох ба сонгон шалгаруулалтын газрын сонгон шалгаруулалтын дүгнэлтэд үндэслэн томилно. Харин чөлөөлөхдөө гэрээний хэрэгжилт болон Аймаг, Нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэж үнэлгээгээр нь чөлөөлнө гэж байгаа. Манай тохиолдолд Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд гаргасан зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл оногдуулсан юм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, сахилгын шийтгэл оногдуулах нь агуулгын хувьд ялгаатай юм. Энэ бол хоёр өөр процесоор явагддаг ажиллагаа юм. Боловсролын тухай хуульд сахилгын шийтгэл оногдуулахад Аймаг, Нийслэлийн боловсролын газраас санал авч үүнийг үндэслэж тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулна гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд бичгээр мэдэгдэж тайлбар авсан. Түүнээс аль нэг байгууллагаас зөвшөөрөл аваад түүний үндсэн дээр сахилгын шийтгэл оногдуулна гэсэн зохицуулалт байхгүй. Д аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*0 дугаар захирамж хуулийн үндэслэл бүхий захиргааны акт юм. Уг захирамжаар нэхэмжлэгч Б.Эт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

11.Нэхэмжлэгчээс С сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн б/** дугаар Б.Эийг ажилд томилох тухай захирамжийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, Б.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийн хуулбар, Б.Эийн цалингийн карт, Д аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/16** дугаар гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчийн ажил байдлын тодорхойлолт, * дугаар сургуулийн 8* дугаар албан бичгийн хуулбар, нягтлан бодогч Б.Эгийн өргөдлийн хуулбар,

12.Хариуцагчаас эм эн эс *140:2021 баримт бичгийн стандарт, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Дотоод аудитын дүрэм, Улсын ахлах байцаагчийн **/01-**/03-1**, **/01-**/03-11*, **/01-**/03-1** дугаар актуудын хуулбар, санхүүгийн хяналт дотоод аудитын албаны тэмдэглэлийн хуулбар, санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1** тоот албан бичгийн хуулбар, сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/7** тоот албан бичгийн хуулбар, сонсох ажиллагааны тэмдэглэлийн хуулбар, ЕБ-ын * дугаар сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1** тоот албан бичгийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/8** тоот албан бичгийн хуулбар, * дугаар сургуулийн ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, * дугаар сургуулийн 2021 оны Дотоод хяналт, шалгалтын удирдамж, илтгэх хуудасны хуулбар, санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1** тоот албан бичгийн хуулбар, албан тушаалын тодорхойлолтын хуулбар, Д аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 0*-ны өдрийн 2022/ДШМ/*1 дугаар магадлалын хуулбар

13.Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/*83 дугаар хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн хуулбар, Д аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн */192 дугаар яллах дүгнэлтийн хуулбар зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

15.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

а/Сахилгын ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй,

б/эрх бүхий этгээдийн саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэж

16.хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а/хариуцагч Б.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.2.4, 4.2.5-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь Д аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн **/01-**/03-1** тоот улсын байцаагчийн акт, тэмдэглэлээр тогтоогдсон, уг актад гомдол гаргаагүй,

б/Боловсролын тухай хууль нь хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон хууль биш, уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12 дахь заалт нь Засаг даргад эрх олгосон зохицуулалт тул аймгийн боловсролын газрын саналыг авах зохицуулалт байхгүй гэж тодорхойлж байна.

17.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

18.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг төрийн үйлчилгээний албан тушаал байхаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгээр үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хэргийн харьяалал зөрчөөгүй байна гэж үзэн хянан шийдвэрлэв.

19.Б.Э нь С сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч дээд шатны Засаг дарга болох Д аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Аймгийн Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/16** дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

20.С сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан захиргааны байгууллага болохын хувьд түүний захиргааны актад мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар Аймгийн Засаг даргад гомдол гаргасныг буруутгахгүй байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй тул түүнийг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна гэж үзлээ. /хх-12/

21.Нэхэмжлэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д аймгийн С сумын Засаг даргын Б/17 тоот захирамжаар Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлаар томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байжээ. /хх-6-9/

22.Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

23.С сумын Засаг дарга Ч.Т нэхэмжлэгч Б.Эийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/*0 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 3.2.4, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Б.Эийг Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн **/01-**/03-1** тоот актаар 166,612,*2*, төгрөгийн зөрчил тогтоогдож төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /хх-10/

24.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 80.1.5.ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар,

25.Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-д мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч тогтоогдсон бол, хязгаарлалттай дүгнэлт авсан нь хүлээн зөвшөөрөгдсөн бол ноцтой зөрчилд тооцохоор, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

26.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон үйл баримт буюу үйлдэл эс үйлдлийг тогтоосон байх шаардлагатай. Ийнхүү тогтоосон ажилтны гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй нь гэрээний нэг тал болох ажил олгогчид гэрээ буюу хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох юм.

27.Тухайлбал ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ямар зөрчлийг хэзээ хэрхэн гаргасныг шалган тогтоосон, эд хөрөнгө хариуцсан этгээдийн хувьд түүний мэдэлд олгосон эд хөрөнгөтэй холбоотой ажил олгогчийн итгэл алдсан ямар буруутай үйлдэл хэзээ хийсэн нь хэрхэн яаж тогтоогдсон гэх зэрэг үйл баримтыг хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө шалгаж тогтоосон байх бөгөөд шүүхэд маргаан үүссэн тохиолдолд түүнийгээ шүүхэд ирүүлж татгалзлаа нотлох үүрэгтэй.

28.Хариуцагчаас Д аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн **/01-**/03-1**, **/01-**/03-11*, **/01-**/03-1** дугаар актуудтай танилцаж хүлээн авсан, гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн..., актыг ...мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлах боловч Б.Эт сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн үндэслэлд **/01-**/03-11*, **/01-**/03-1** дугаар актуудыг дурдаагүй байна.

29.Улсын байцаагчийн **/01-**/03-1** дугаарын актад тус байгууллагын нягтлан бодогч Б.Э нь 2021 оны, 2022 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 166,612,*8* төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн, өөртөө үндэслэлгүй илүү тооцож олгосон байна. Уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Б.Э нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй зөрчил илэрсэн талаар дурдаж нягтлан бодогч Б.Эгээр 166,612,*8* төгрөгийг төлүүлэхээр, уг мөнгийг Төрийн сан банк дахь дансанд төвлөрүүлэхийг сургуулийн захирал Б.Э, С сумын Засаг дарга Ч.Т нарт даалгажээ./хх-46-47/

30.Түүнчлэн Д аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын тэмдэглэлийн дүгнэлт хэсгийн төгсгөлд "мөн дээрх зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байгаа тул дараагийн шатны хяналт, шалгалтын байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэж үзлээ гэжээ. /хх-75-78/

31.Дээрх актад дурдсан 166,612,*8* төгрөгтэй холбогдуулж * дугаар сургуулийн нягтлан бодогч Б.Эд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь Д аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/1** дугаар яллах дүгнэлтэд Б.Э нь * дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын ажилтан нарт цалин олгох ...баримтыг засварлаж ашиглан цалингийн тооцоог илүү бодож 2021 оноос 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Төрийн сангаар дамжуулан 166,612,*8* төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэж /хх-128-132/

32.Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/*83 дугаартай хэргийг прокурорт буцаасан захирамж,/хх-122-126/

Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 0*-ны өдрийн 2022/ДШМ/*1 дугаар магадлалаар захирамжид өөрчлөлт оруулж хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. /хх-146-150/

33.Иймд актад дурдсан 166,612,*8* төгрөгтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусаагүй байхад уг актыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл хэдийгээр улсын байцаагчийн актаар 166,612,*8* төгрөгийн зөрчлийг илрүүлсэн боловч уг зөрчилд дурдсан үйл баримтыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, Б.Эийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байна.

34.Үүнээс гадна Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөхөөр зохицуулсан байхад саналыг авалгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагч нь Б.Эт сахилгын шийтгэл ногдуулсан тул зөвшөөрөл авах шаардлагагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

35.Иймд Б.Эийн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж шийдвэрлэв.

36.Нэхэмжлэгч Б.Эийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тул түүнд ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлоход 1 өдрийн цалин 76,*76,7 төгрөг байна. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл 81 хоногийн ажилгүй байсан хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,717,413 төгрөг тооцогдох боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4,179,090 төгрөгийг Д аймгийн С сумын Засаг даргаас гаргуулан Б.Эт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг Д аймгийн С сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

37.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*-д зааснаар нэхэмжлэгч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д аймгийн С сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлиийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 70,200+81,815=152,015 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б овогт Бийн Э /РД:**********/-ийг Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4,179,090 төгрөгийг Д аймгийн С сумын Засаг даргаас гаргуулж Б.Эт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг С сумын Засаг даргад даалгасугай.

2.Нэхэмжлэгч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Д аймгийн С сумын Засаг даргаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 152,015 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АРИУНЗУЛ