Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/03464

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н,

Хариуцагч: Ч.Б,

Хариуцагч: Б.Г нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

Хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 байр, 27 тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 байр, 27 тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х.Днь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох тухай Б.Н, Ч.Бнарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А,

Хариуцагч Б.Ганхөлөгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Хариуцагч Б.Н, Ч.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

Хариуцагч Ч.Б, Б.Н нарын өмгөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Х.Днь хариуцагч Б.Н, Ч.Б, Б.Гнарт холбогдуулж “Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            Х.Дминий төрсөн охин н.Байгалмаа нь Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байрны 27 тоот, 3 өрөө байрыг Япон улсын иргэн Нишино Ёошимасад урьдчилгаа төлбөрийг нь төлж, Х.Дминий бие тэтгэврийн хуримтлалаасаа үлдэгдэл 30 000 000 төгрөгийг төлж дуусган тус байрыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ү-2206017701 дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр авч, хууль ёсны өмчлөгч нь болсон. Нишино Ёошимаса нь тус байранд Б.Н, түүний нөхөр Ч.Бгэх хүмүүс амьдарч байгаа шууд гарах ёстой гэж хэлсний дагуу тус байранд очоод энэ байрыг худалдан авснаа хэлээд чөлөөлж өгнө үү” гэхэд үгийн зөрүүгүй хаалгаа хаасан. Тэр ч байтугай Х.Днадад холбогдуулж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст байрны асуудлаар гомдол гаргаж шалгуулсан. Уг байрны маргааны асуудлаар охиноороо дамжуулж Ё.Нишинод хэлүүлэхэд “...наад хүмүүс чинь байр худалдаж авна гээд төлбөрөө төлөөгүй, гэр бүлээрээ надаас зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө зээлээд төлөхгүй байгаа. Тиймээс гэрээ нь цуцлагдсан. Байрнаас гарах ёстой” гэж тайлбарласан. Ийнхүү анх миний бие 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “байр албадан чөлөөлөх тухай” нэхэмжлэл гаргахад тус шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Нгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Хан-Уул дуүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот, Ү-2206017704 дугаар улсын бүртгэлийн дугаартай, 000143271 тоот Х.Дминий өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Нгийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай” захиргааны хэрэг үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар тус захиргааны хэрэгт Х.Дминий бие гуравдагч этгээдээр оролцож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0398 дугаар магадлалаар хэвээр үлдсэн, магадлалд Б.Нгийн гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 414 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжинд Б.Н нь гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээх” тухай шүүхийн тогтоол тус тус гарч, энэхүү захиргааны хэрэг нь нэг мөр шийдвэрлэгдсэн. Ийнхүү захиргааны хэргийн 3 шатны шүүх нь Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хугацаанд эдгээр хүмүүс миний өмчлөлийн байранд амьдарсаар байсан тул би хоёр дахь удаагаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар “байр албадан чөлөөлөх” нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж байх үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Дулмаа, Л.Алтанзул, Нишино Ёошимаса нарт холбогдуулж, маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Л.Алтанзул Х.Дбид хоёрын хооронд хийгдсэн байр худалдах лалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгүүлсэн байсан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн иргэний шүүх дээр үүссэн маргааныг шийдвэрлэж дууссаны дараа энэхүү байр албадан чөлөөлөх иргэний хэргийг шийдвэрлэнэ гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүссэн Х.Дулмаа, Л.Алтанзул, Нишино Ёошимаса нарт холбогдох иргэний хэргийг тус шүүхийн шүүгч нь хянаад 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү захирамжинд хариуцагч нар гомдол гаргасан боловч тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Б.Н, Ч.Бнар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нишино Ёошимаса болон Ж.Одончимэг нарт холбогдуулж “байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Х.Дминий бие өөрийн худалдан авсан байраа өмчлөгчийн хувиар ашиглаж чадахгүй байгаагаас гадна дээрх захиргааны хэрэгт өмгөөлөгчид 3 000 000 төгрөг, иргэний хэрэгт өмгөөлөгчид 2 000 000 төгрөгийг тус тус төлж хөрөнгө мөнгөөрөө давхар хохирч байна. Хариуцагч нар нь бусдын өмчлөлийн байранд ийнхүү 3 жил гаруй хугацаанд ямарваа нэгэн шалтаг тавьж, удаа дараа шүүхэд хандах зэргээр хугацаа авч өмчлөгч миний эрхийг зөрчсөөр байна. Сүүлд дахин тус байран дээрээ очиход Б.Н, Ч.Бнар нь амьдрахаас гадна түүний төрсөн хүү болох Б.Гнь хамт амьдарч байсан. Энэхүү иргэдийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлоо Х.Дминий бие цаашдаа шаардах болно. Х.Дминий бие дээрх үндэслэлээр 3 дахь удаагаа энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд Ч.Б, Б.Н, Б.Гнарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот байрыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б.Н, Ч.Бнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай, 74.7 м.кв талбайтай орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу бид үүргээ бүрэн биелүүлж, 2013 оны 4 дүгээр сард төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Бидний зүгээс орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж дууссан тул Нишино Ёошимасагаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардсан боловч банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул арга буюу 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Нишино Ёошимаса болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, уг маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж, илүү төлсөн 8 сая төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулсны дараа Нишино Ёошимаса нь “байрны үнэ огцом нэмэгдэж байна, би та нарт хүүгүй зээлээр орон сууцаа зарж байгаа” гэж тайлбарласан тул 8 сая төгрөг гэрээний үнээс илүү төлсөн болно. Уг нэхэмжлэлийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж, Улсын дээд шүүхээс Гадаад хэргийн яамаар дамжуулан шүүхийн даалгавар хүргүүлсэн боловч Япон улсын Дээд шүүхээс Монгол улсын дээд шүүхийн хүсэлтийг хүлээн авч, эрх үүрэг тайлбарлах боломжгүй гэх хариуг ирүүлсэн байдаг. Ингээд хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр Нишино Ёошимасад холбогдох хэргийг тусгаарлаж, Ж.Одончимэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл Нишино Ёошимаса нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр урьд нь өөрийн хамтран амьдарч байсан Э.Оюумаагийн ээж Х.Дгэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн байдаг. Нишино Ёошимаса нь орон сууцыг бусдад худалдаж, шилжүүлж буй талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд Х.Дгэдэг хүний зүгээс байр авна гэж ирж үзэж харж байсан удаа огт байхгүй. Сүүлд 2016 оны 7 дугаар сард Х.Днь гэнэт гарч ирэн “миний байрыг суллаж өг, би энэ байрны өмчлөгч байна” гэх болсон. Бидний зүгээс удаа дараа өмчлөл шилжүүлж авахаар шүүхэд хандаж байсан боловч Нишино Ёошимаса нь Монгол улсад оршин суудаггүй, оршин суугаа хаяг тодорхойгүй тул нэхэмжлэл гардуулах боломжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нишино Ёошимасаг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хангаж, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00083 тоот шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан.

Ингээд Б.Н, Ч.Бнар нь өөрсдийн төлбөрийг нь бүрэн төлсөн орон сууцыг Х.Дгэх хүн өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг мэдмэгцээ Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд Х.Дулмаад олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, маргаан бүхий байрыг өмчлөх эрхтэй гэдгээ харъяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой, улсын бүртгэлийн байгуулага хууль зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэж, хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 414 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Дараа нь Б.Н, Ч.Бнар нь 2018 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.А, Х.Днарт холбогдуулж тэдний хооронд байгуулагдсан маргаан бүхий орон сууцыг буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32018/05638 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Ингээд нэхэмжлэгч нарын зүгээс Япон улсын иргэн Нишино Ёошимасаг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32018/15479 тоот шүүгчийн захирамжаар Нишино Ёошимасаг хамтран хариуцагчаар татсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/Ш32018/20107 тоот шүүгчийн захирамжаар Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хзрэгсэхгүй болгосон. Уг захирамжид нэхэмжлэгч нарын зүгээс гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Д-ийн нэхэмжлэлтэй, Б.Н, Ч.Б, Б.Гнарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоотод орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай маргаан хянан шийдвэрлэгдэж байсан. Б.Н, Ч.Бнарын зүгээс маргаан бүхий орон сууцыг Х.Днь худалдан авсан гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хүлээж авалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1335 тоот шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01618 тоот тогтоолоор хэвээр үлдээжээ. Энэ мэт байдлаар Б.Н, Ч.Бнар боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн боловч Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар уг маргаан хянан шийдвэрлэгдэх боломжгүй нэг ёсондоо гацаанд орсон. Б.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай 74,7 м.кв орон сууцыг хууль ёсны дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж уг орон сууцыг авсан. Иймд Б.Н нь Хан-Уул дүургийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах, Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг худалдан авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч Б.Гшүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний ээж Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр. Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай 74.7 м.кв орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар Б.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг 2013 оны 4 дүгээр сард бүрэн төлж дуусгасан тул Нишино Ёошимасагаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул арга буюу 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд Нишино Ёошимаса болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Миний ээж Б.Н нь хууль ёсоор уг үл хөдлөх хөрөнгийг олж авсан тул өмчлөгчөөр тогтоолгохоор удаа дараа шүүхэд хандаж байсан боловч Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр эцэслэн шүүхээр шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Нишино Ёошимаса нь Япон улсаас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгч нарт итгэмжлэл олгон миний аав Ч.Бболон Б.Гнадаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байсан бөгөөд дээрх хэргүүд бүгд шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдэж дууссан. Япон улсын иргэн Нишино Ёошимаса нь Б Нийгүүсүрэнг шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үрьд нь өөрийн хамтран амьдрагч эмэгтэй болох Э.Оюумаагийн ээж Х.Дгэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Б.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах, Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг авсан. Иймд Б.Гби нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Хариуцагч Б.Н, Ч.Бнараас нэхэмжлэгч Х.Дулмаад холбогдуулж “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х.Днь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимасатай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцыг 70 000 000 зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг худалдах, худалдан авах гэрээгээр орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 56 000 000 төгрөгийг сар бүр 2 000 000 төгрөгөөр төлж барагдуулан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон хэдий ч хугацаанаасаа өмнө бүрэн төлж барагдуулсан. Орон сууц худалдан авсаны төлбөрийг Б.Н, Ч.Бнар нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Голомт банкинд эзэмших 1605013644 тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Гэтэл Нишино Ёошимаса нь банкны барьцаанд байгаа, барьцаанаас сулласны дараа шилжүүлж өгнө гэх шалтаг хэлсээр байрыг шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.Н, Ч.Бнар нь уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсэний үндсэн дээр шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл Л.А нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас авсан итгэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоотхаягт байрлах 74,7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг Х.Дулмаад 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 30 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж нэр шилжүүлсэн байдаг. 2014 онд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш Б.Н би өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэн нэгэн хүн уг орон сууцыг худалдан авахаар үзэж сонирхож байсан удаа байхгүй. Гэтэл Х.Дуг орон сууцыг огт орж үзэж байгаагүй хирнээ гэнэт өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэх үндэслэлээр өмчлөгч болсон тул орон сууцыг чөлөөлөхийг шаардсан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шударга өмчлөгч хэн бэ гэдэг асуудал зайлшгүй хөндөгдөх юм. Б.Н нь Х.Дулмаагаас 5 жилийн өмнө Нишино Ёошимасатай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулан, анх гэрээ байгуулсанаас хойш уг орон сууцанд тасралтгүй амьдарч байгаа хүн юм. Х.Днь Нишино Ёошимасад 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлсөн баримт байдаггүй. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгч Б.Н, Ч.Бнар болохыг тогтоож, Х.Дулмааг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд буюу сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоол, шүүгчийн захирамж байх тул, мөн байрны гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

6.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1-5, иргэний үнэмлэхийн хуулбар 1-6, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.10-ны өдрийн 256 дугаар шийдвэр 1х-8-16, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.27-ны өдрийн 101/ШЗ2018/20107 дугаар захирамж 1-17-19, 2018.12.21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дугаар тогтоол 1-20-22, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018.06.08-ны өдрийн 1335 дугаар магадлал хх1-23-26, Улсын Дээд шүүхийн 2018.11.13-ны өдрийн 001/ХТ2018/01618 дугаар тогтоол, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.23-ны өдрийн 183/ШЗ2019/06262 дугаар захирамж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2019.07.31-ний өдрийн 6/3454 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.11-ний өдрийн 183/ГХ2020/00611 дугаар гүйцэтгэх хуудас, 2020.10.26-ны өдрийн 1/858 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг баримтыг,

Хариуцагч талаас: Хариу тайлбар, итгэмжлэл, нэмэлт тайлбар, Б.Нгийн 2015.03.12-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2016.05.26-ны өдрийн хүсэлт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.28-ны өдрийн 102/ШЗ2016/00775 дугаар захирамж, 2016.03.04-ний өдрийн 102/ШШ2016/01972 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.22-ны өдрийн 784 дугаар магадлал, Б.Нгийн 2016.05.26-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.16-ны өдрийн 183/ШШ216/00083 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.10-ны өдрийн 256 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.06-ны өдрийн 221/МА2017/0398 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017.09.19-ний өдрийн 414 дугаар шүүгчийн захирамж, 2017.10.09-ний өдрийн 134 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.26-ны өдрийн 101/ШЗ2018/05638 дугаар захирамж, 2018.09.07-ны өдрийн 101/ШЗ2018/15479 дугаар захирамж, 2018.11.27-ны өдрийн 101/ШЗ2018/20107 дугаар захирамж, 2018.12.21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.09-ний 183/ШШ2018/00865 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.08-ны өдрийн 1335 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018.11.13-ны өдрийн 001/ХТ2018/01618 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.21-ний өдрийн 181/ШШ2017/01828 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.04-ний өдрийн 1981 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018.01.16-ны өдрийн 001/ХТ2018/00088 дугаар тогтоол, Нишино Ёошимасагийн 2016.11.09-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.16-ны 183/ШШ2018/01211 дугаар шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.22-ны өдрийн 181/ШШ2017/01839 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.22-ны өдрийн 2101 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018.02.06-ны өдрийн 001/ХТ2018/00211 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.18-ны 183/ШШ2018/01711 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.01-ний өдрийн 2092 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019.03.07-ны өдрийн 001/ХТ2019/00306 дугаар тогтоол, 2011.10.21-ний өдрийн Орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ, төлбөрийн баримтууд, Ч.Б, Б.Н нарын гэрлэлтийн гэрчилгээ, кабелийн төлбөр төлсөн баримтууд, Нишино Ёошимасагийн 2016.06.30-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2019.05.06-ны өдрийн тодорхойлолт, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2017.02.02-ны өдрийн 04 дугаар тогтоол, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2011.02.22-ны өдрийн 26 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул голын гудамж 57 дугаар байрны 26 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.03.22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016.03.16-ны өдрийн итгэмжлэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2019.06.03-ны өдрийн тодорхойлолт, Монгол Улсын Элчин сайдын яамны 15/103 дугаар албан бичиг, Улсын Дээд шүүхийн 5/1455 дугаар албан бичиг зэрэг    баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс талуудын хүсэлтээр: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул голын гудамж 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206017704 дугаартай орон сууцны бүртгэлийн хувийн хэрэг,  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 183/ШШ2018/01711 дугаар шийдвэртэй иргэний хэргээс Л.А-н 2018.05.07-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, Нишино Ёошимасагийн 1605013644 тоот Голомт банкны дансны хуулга, Ж.О-г гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Х.Днь Ч.Б, Б.Н, Б.Гнарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул голын гудамж 57 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 74.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, Х.Днь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч Х.Днь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 57 байрны 27 тоот хаягт байршилтай 74.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Япон Улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-гаас шилжүүлж авч 2016.03.22-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн ба хууль ёсны өмчлөгч мөн гэж, хариуцагч нар нь уг орон сууцыг Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-гаас 2011.10.21-ний өдөр худалдан авч төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон, мөн үеэс шударгаар эзэмшиж ирсэн, орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул өмчлөгч мөн гэж, Х.Днь орон сууцыг үзэж харж байгаагүй, төлбөр төлсөн баримтгүй худалдан авсан нь тогтоогдохгүй тул өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан гэж тус тус шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Б.Н, Япон улсын иргэн Нишино Ёошимаса нар нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах Ү-2206017704 улсын бүртгэлийн дугаартай, 74.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, Б.Н нь 14,000,000 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 56,000,000 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгөөр нийт 28 сар төлж дуусгах, төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар Нишино Ёошимаса нь орон сууцыг Б.Нгийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1хх-151-152/

6.Мөн үеэс хойш Б.Н, Ч.Бнар нь тухайн орон сууцыг эзэмшиж ирсэн нь хэрэгт авагдсан оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, үйлчилгээний хураамж төлсөн баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. /2хх-62-71,75-76/

7.Ийнхүү гэрээний дагуу 2011.10.21-ний өдрөөс 2013.04.21-ний өдөр хүртэл хугацаанд байрны төлбөрийг бүрэн төлж дуусгасан ч Нишино Ёошимаса орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй гэх үндэслэлээр Б.Н нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Нишино Ёошимаса, Ж.Одончимэг нарт холбогдуулж гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Нишино Ёошимасагийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэж түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, 2016.03.04-ний өдөр Ж.О-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 1хх-64-71/

8.Энэ хугацаанд Нишино Ёошимаса нь 2016.03.16-ны өдөр Л.А-д олгосон итгэмжлэлийн дагуу Л.А нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот 3 өрөө орон сууцыг Х.Д-д шилжүүлж, Х.Днь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /1хх-245-248, 2хх1-2/

9.Үүнээс хойш нэхэмжлэгч Х.Дболон Б.Н нарын зүгээс орон сууцтай холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд удаа дараа хандсан боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй, Нишино Ёошимасаг эрэн сурвалжлах шийдвэр гарсан, Нишино Ёошимаса нь Ч.Б, Б.Гнарт холбогдуулж нэхэмжлэл гарган шийдвэрлэгдсэн үйл баримтууд тогтоогдож байна. /1хх-8-31, 64-150/

10.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч Х.Днь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж шаардаж байгаа бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нарын эзэмшил хууль бус эсэхийг тодорхойлох шаардлагатай байна.

11.Дээр дурдсанаар Б.Н нь орон сууцны төлбөрт бэлнээр 14,000,000 сая төгрөгийг төлж, үлдэгдэл 56,000,000 төгрөгийг 28 сарын хугацаанд хуваан төлөхөөр Нишино Ёошимасатай тохирсон байна. Үүний дагуу 2011.10.21-ний өдрөөс 2013.04.21-ний өдөр хүртэл хугацаанд 64,000,000 төгрөгийг төлж орон сууцны төлбөрт нийт 78,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан Нишино Ёошимасагийн дансны хуулга баримтыг үндэслэл болгосон, нэхэмжлэгч талаас Б.Нг орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй гэж мэтгэлцэж гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар талууд маргаж байна.

12.Б.Н, Ч.Бнарын зүгээс 2011.10.21-ний өдрөөс 2013.04.21-ний өдөр хүртэл хугацаанд Нишино Ёошимасад 64,000,000 төгрөгийг төлсөн талаар баримт хэрэгт авагдсан. /1хх153-159, 2хх 111-124, 172-173/ Гэвч гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн эсэх, гэрээ хэрхэн хэрэгжсэн байдалд дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэв. Учир нь гэрээний нэг тал болох Нишино Ёошимаса нь энэ талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй, хэргийн оролцогч биш, тэрээр хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байтал ямар учраас өмчлөлийг шилжүүлээгүй болох түүний байр суурь тодорхойгүй байхад шүүх зөвхөн нэг талын тайлбар, баримтыг үндэслэн дүгнэлт хийх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй байна. Дээрх 64,000,000 төгрөгийн Ч.Баас шилжүүлсэн 26,000,000 төгрөгийг байрны төлбөрт төлөгдсөн төлбөр биш, хариуцагч нар нь гэрээний төлбөрөө бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Днь Нишино Ёошимаса, Б.Н нарын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэх, гэрээний аль нэг талд хамаарах этгээд гэж үзэхгүй.

13.Б.Н нь худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий орон сууцыг Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас худалдан авсан, гэрээний зүйлийг 2011 оноос хойш эзэмшилдээ байлгаж байгаа, төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж байсан нь тогтоогдож байна. Харин энэ хугацаанд Нишино Ёошимасагийн зүгээс хариуцагчид холбогдуулж орон сууцны эзэмшил, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байгаагүй буюу Б.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг, орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч нарын эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

14.Иргэний хуулийн 114-р зүйлийн 114.1.-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэжээ.

15.Худалдан авагчийн хувьд худалдан авсан хөрөнгөө хүлээн авах, хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолтой эсэхийг тодруулах нь зүй ёсны бөгөөд нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг худалдан авах үед хариуцагч нар тухайн орон сууцыг эзэмшиж байсан. Тиймээс, нэхэмжлэгч Х.Дорон сууцыг худалдан авах үед эрхийн доголдолтой эсэхийг мэдэх боломжтой байсан гэх хариуцагч талын тайлбар үндэслэл бүхий байна. Иймд нэхэмжлэгч нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн хэдий ч өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх нь эргэлзээтэй байна.

 16.Хариуцагч Б.Н, Ч.Бнар нь нэхэмжлэгч Х.Дулмаад холбогдуулан маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээг үндэслэлгүй олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. Х.Днь Б.Н, Ч.Бнарын өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй, хариуцагч нараас Х.Дулмаад хөрөнгө шилжээгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул тэрээр хариуцагч нарын хувьд үүрэг бүхий этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь нэхэмжлэгч Х.Дбиш байна. Иймд Х.Дулмаад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

17.Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн гэсэн тайлбар, татгалзлыг гаргасан. Хариуцагч Б.Нгийн зүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан орон сууцны гэрчилгээг хүчингүй болгож орон сууцыг Б.Нгийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.

18.Дээр дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,015,900 /507,950+507950/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Дулмаагийн нэхэмжлэлийг, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х.Днь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.Н, Ч.Бнарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,015,900 /507,950+507950/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ                                    У.С