Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2023/00175

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2023/00175

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа лж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум ******* дугаар баг, ******* хотхоны ******* тоотод оршин суух, ЖД*******712197******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн сумын дүгээр баг ийн тоотод байрлах, сумын т тус тус холбогдох,

албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 9******* 75******* 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.

Хариуцагчийн төлөөлөгч Л.

Хариуцагч нарын өмгөөлөгч М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн О.Мягмар.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* аймгийн сумын болон т тус тус холбогдуулан албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 9******* 75******* 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.******* болон өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

сумын даргын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн А/01 захирамжаар тариалангийн эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа Монгол улсын хэмжээнд 2021 оны 02 сарын 05-ны өдөр газрын цахимаар болсон. Уг дуудлага худалдаагаар сумын нийт 15 оролцсоноос миний бие тариалангийн зориулалттай 11 газрын дуудлага худалдаанд оролцож, нийт 5 газрын дуудлага худалдааны ялагч болсон. Улмаар 2021 оны 02 сарын 09-ний өдөр сумын газрын тай дуудлага худалдааны ялагчтай байгуулах ДХ-2021-03 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-т заасны дагуу 1 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчийн үнэ болох 57 510 30******* төгрөгийг сумын даргын тамгын газрын сангийн дансанд шилжүүлсэн. Уг 5 газрын нийт хэмжээ нь 101*******,0******* га, нийт үнэ нь 553 783 *******78 төгрөг болсон. Тиймээс дэнчинд тавьсан ******* сая гаруй төгрөг дээрээ нэмж 57 510 30******* төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг миний бие дахь хугацаатай мөнгөн хадгаламжийн 2*******1900221221 тоот гэрээгээ цуцалж, ны 5002510077 тоот дансандаа шилжүүлж төлсөн. 2020 оны 10 сарын 13-ны өдөр миний бие инд 550 100 9*******7,81 төгрөгөөр жилийн 12,9 хүүтэй, 370 өдрийн хугацаатай хадгаламж нээсэн. Гэрээний нөхцөлд хүүгээр арвижих хадгаламжийн үндсэн дансанд хүү олгох ба хүүгээс хүү тооцогдож жилийн бодит хүү 13,*******9 % байна гэж заасан. Миний бие тариалан эрхлэхээр нэг гишүүнтэй “ ” ХХК-ийг байгуулж, 2021 оны 3 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. 2021 оны 0 сарын 0*******-ны өдөр сумын даргын А/*******1 тоот эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Улмаар тариалангийнхаа т тариа тарихаар бэлтгэл ажлуудыг хөөцөлдөж хөдөө орон нутгаар явж байх үед буюу 2021 оны 9 сарын 9-ний өдөр дансанд мөнгө орж ирсэн тухай мессеж миний гар утсанд гэнэт ирсэн. Гайхаад лавлатал 2021 оны 8 сарын 2-ний өдөр сумын даргын захирамж хүчингүй болгох тухай А/97 тоот захирамж гарсан болохыг мэдсэн. Уг захирамжаар миний дуудлага худалдаагаар авсан газруудын эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Ингээд хүчингүй болсон захирамжаа сэргээлгэх нэхэмжлэлийг ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2022 оны 1 сарын 7-ны өдрийн 11*******/ШШ2022/0002 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх ...хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирол болох хугацаатай хадгаламжийг хугацаанаас нт өмнө цуцлаагүй байсан бол олох ёстой байсан хүүгийн орлого 9******* 75******* 500 төгрөгийг сумын , тамгын газраас гаргуулахаар шаардаж, энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Газар эзэмшүүлэх, тариалангийн дуудлага худалдааг явуулах тухай захирамж анхнаасаа хууль зөрчсөн болох нь ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байдаг. Иймээс даргын захирамж нь Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.1-д заасныг зөрчсөн нь үндэслэлтэй байна. Хууль зөрчсөн үр дагаврыг арилгах буюу түүнд учирсан хохирлыг Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******-д зохицуулсан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. Үүний дагуу өөрт учирсан хохирол болох 9******* 75******* 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд орж, ялагч болсон таа судалгаа хийж сум руу хэд хэдэн удаа ирж, очсон болон бусад зардлыг нэхэмжлээгүй. Тухайн үед нотлох баримтыг цуглуулаагүй байсан. тай хийсэн хадгаламжийнхаа гэрээг цуцалж дуудлага худалдааны төлбөрийг төлсөн. 2020 оны 10 сарын 13-ны өдөр 550 100 9*******7.81 төгрөгийг 370 хоногийн хугацаагаар, жилийн 12.9 хувийн хүүтэйгээр хадгалуулсан Уг хадгаламжийн данс нь 370 хоногийн хугацаанд зарлага гаргахгүй, жилийн 12,09 хувийн хүүтэйгээр бодогдох хадгаламж байсан. Хүүгээс хүү тооцвол 13,*******9 хувийн хүүтэй. Үндсэн хадгаламжид 223 500 000 төгрөгийн орлого хийж нийт 773 *******00 9*******7.81 төгрөг болсон байдаг. Гэрээг цуцлаагүй байсан бол хүү бүтэн 1 жилээр тооцогдох байсан. Гэтэл гэрээ цуцлагдаад энэхүү үр шимийг хүртээгүй байна. ны зүгээс нэг жилийн хүүг 12,09 хувиар тооцож 9******* 75******* 500 төгрөг олох ёстой байсан гэж тооцоолсон учраас энэхүү мөнгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн. 2022 оны 02 сарын 08-ны өдөр хадгаламжаа цуцалж 70 000 000 төгрөгийн зарлага гаргаад 553 733 *******7 төгрөгийг сумын даргын тамгын газрын дансанд шилжүүлсэн. Төлбөрийг шилжүүлсэн талаар талууд маргадаггүй. Иймээс газрын төлбөрийг шилжүүлсэн учраас олох ёстой байсан орлогоос 9******* 75******* 500 төгрөгийг нэхэмжилж байна. Дуудлага худалдаа анхнаасаа хууль ёсны дагуу явагдсан бол ******* тэр газраа эзэмшээд үр шимийг хүртэх байсан. Гэтэл газрынхаа үр шимийг хүртэх боломжгүй болгосон. Дуудлага худалдаанд орохын тулд хадгаламжийн гэрээгээ цуцалсан. Энэ гэрээний дагуу хүүгээс хүү нэмэгддэг. Энэ дансанд орсон мөнгөнөөс зарлага гардаггүй байсан. Хариуцагч хүүний мөнгө авдаг мэтээр яриад байна. Сар бүр хүү тооцоод хүү дээр нь тодорхой хэмжээний хүү тооцогдоод явдаг байсан. Та хэрвээ гэрээгээ цуцалбал хүү авахгүй л гэсэн хадгаламж. наас гаргаж өгсөн 3-1*******/79 дугаартай албан бичиг дээр нийт хугацаанд 2020 оны 10 сарын 13-ны өдрөөс 2021 оны 02 сарын 09 хүртэл хугацаанд хадгаламжид 700 гаруй сая төгрөгт хүү бодогдоод явж байсан. 370 хоногийн хугацаанд хэвээрээ байршуулсан бол 9******* 75******* 500 төгрөг авна гэдгийг гаргаж өгч байсан. Гэхдээ бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Анх бодож өгсөн 9******* 75******* 500 төгрөг гэдэг мөнгөн дүн хэвээрээ байгаа. *******ын хувьд Иргэний хуулийн 228.1 229.1-д заасан олох ёстой байсан орлого гэж үзэж байгаа юм. Энэ мөнгөө хадгалуулаад орлогоо нэмээд хүүгээ авах байсан. Гэм хор учруулаагүй байсан бол энэ орлогыг олно гэж нэхэмжилж байгаа юм. байгууллагын гаргаж байгаа шийдвэртэй холбоотой гэм хорын хохирол үүссэн. Бодогдсон байсан 19 131 *******85.71 төгрөгийн хүүг олгоогүй. Олгоогүй учраас хадгалуулсан хугацааны хүү ч олдоогүй. Хариуцагч талын хувьд ХХК-тай холбогдуулж байх шиг байна. Эрх шилжүүлэхээс өмнө энэ үйл явдал хууль зөрчөөгүй байсан хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй байсан. Хадгаламжийн хүүний асуудал гэрээний асуудал нь хөдлөшгүй нотлох баримт болгоод гэрээн дээр тодорхой заасан байгаа учир нотлох баримтуудыг хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 5*******.1.1, 5*******.2, *******7.1, *******8.1, *******8.2 дахь заалтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., Ш. болон хариуцагч нарын өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 7******* дугаар тогтоолоор “Атар- тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд ...атаршуулж олон жил орхигдсон *******0,0 мянга га талбайг эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж, тариалангийн талбайн зүй зохистой ашиглалтыг хянах, эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах нөхцөл бүрдсэн байна гэж тусгагдсаны дагуу  ...Онон голын хойд талын атаршсан газрыг эргэлтэд оруулах саналыг Хил хамгаалах ерөнхий т 2020 оны сард хүргүүлсний дагуу ...тус газраас “Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын дагуу холбогдох материалыг тухай бүр нь бүрдүүлж зөвшөөрөл авч байх талаар албан бичгээр хариу ирсэн. Үүнийг бид Засгийн газрын зохих зөвшөөрлийг авсан гэж ойлгож байсан. Ингээд тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 сарын 1*******-ны өдрийн 2-р хуралдааны 0******* дугаар тогтоолоор сумын 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, ...сумын даргын 2021 оны 01 сарын 05-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2021 оны 02 сарын 05-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан. Дуудлага худалдаанд ...иргэн Д.******* нь 11 нэгж талбарт оролцохоо илэрхийлж, дэнчинг байршуулан, 5 нэгж талбар буюу 101*******,0910 га газрыг 553 733 *******7 төгрөгөөр ялагч болсон бөгөөд бид ялагчтай байгуулах гэрээг Д.*******тай байгуулсан. Засгийн газрын 201******* оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.8-д "Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр өөрийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авах этгээд нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгааг бичгээр нотолсон байна” гэж заасны дагуу Д.******* нь өөрийн ялагчийн эрхээ “ ” ХХК-д шилжүүлсэн. “ ” ХХК нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан тул сумын даргын 2021 оны 0 сарын 0*******-ны өдрийн А/*******1 дүгээр захирамжаар “ Онон” ХХК-д 101*******,0910 га газрыг эзэмшүүлсэн. Гэвч 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 1/1*******2******* дугаартай аймгийн даргын албан бичигт “ Онон” ХХК-д 101*******,0910 га газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох арга хэмжээг авах гэсэн агуулгатай байсан. Үүний дагуу сумын даргын 2021 оны 08 сарын 2-ний өдрийн А/97 дугаар захирамжаар сумын даргын 2021 оны А/*******1 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сумын даргын газраас Д.*******т дуудлага худалдааны үнэ болох 553 733 *******7 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүй буцаан олгосон. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч Д.******* нь уг хуульд заасан шаардах эрхийг эдлэхгүй юм. Учир нь Д.******* дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн ч өөрийн ялагчийн эрх буюу эзэмших эрхээ “ Онон” ХХК-д шилжүүлсэн, дуудлага худалдааны ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг “ Онон" ХХК шилжүүлэн авч эзэмших эрхтэй болсон байсан. Уг дуудлага худалдаа болон сумын даргын захирамжтай холбоотойгоор гомдол гаргах, хохирлоо шаардах эрх нь зөвхөн “ Онон” ХХК-д бий. Тиймээс ч “ Онон" ХХК-ийн эрх ашгийг хохироосон гэсэн үндэслэлээр тус компаниас сумын д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас " Онон" ХХК-д биш, Д.*******т учирсан гэх хохирлыг хариуцах үндэслэл байхгүй байна. ...Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлаагүй бол олох ёстой байсан хүүгийн орлого 9******* 75******* 500 төгрөг гэдэг нь ямар тооцоолол, баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Мөн хадгаламжийн гэрээнд заасан хэдэн хувийн хүүгээр тооцсон нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь дуудлага худалдааны үнэ 57 510 30******* төгрөгийг төлөхийн тулд хугацаатай хадгаламжаа цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдалд хадгаламжаа цуцлахад хүргэсэн нэг бодит шалтгаан нь корона вируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны 01 сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох болсонтой холбоотой байсан гэж үзэж байна. ...Түүнчлэн нэхэмжлэгч нь 9******* 75******* 500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоёр хариуцагч татсан боловч хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь одоо хүртэл тодорхойгүй байна. Сумын нь бие даасан төсөвгүй, хуулийн этгээдэд тооцогдохгүй хувь хүн байдаг. Харин сумын даргын тамгын нь  бие даасан төсөвтэй, хуулийн этгээдэд тооцогддог. Иймд нэхэмжлэгч нь хохирлоо сумын гэдэг хувь хүнээс нэхээд байна уу, сумын даргын тамгын газраас нэхэмжилж байна уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Хариуцагч нар нь дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Д.*******ын гаргасан 9******* 75******* 500 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч тал сумын ас зарласан дуудлага худалдаа хууль зөрчсөн гэж байна. 2021 оны 01 сарын 05-ны өдрийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Харин сумын даргын 2021 оны *******1 тоот ХХК-д эзэмшүүлсэн захирамжийг хуульд нийцээгүй байна гэж гаргасан шийдвэрийг захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгох нь зөв байжээ гэж дүгнэсэн. Энэ сумын даргын эзэмшүүлсэн захирамж бол Онон ХХК-д эзэмшүүлсэн захирамж байгаа. Анхны 2021 оны 01 сарын 05-ны өдрийн захирамжийг хууль бус учраас эрх нь үүсч байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Онон ХХК-д ямар нэгэн хохирол учирсан бол тэр асуудлыг ярьж болно. Одоо Онон ХХК нь хохирсон гэдэг асуудал гаргаагүй байна. Тийм учраас нэхэмжлэгчид ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаагүй, иргэний хувьд гаргасан учир Иргэний хуулийн *******8.1 дэх заалт хангагдахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шүүхэд ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.07-ны өдрийн 11*******/ШШ2022/0002 дугаартай шийдвэр, иргэний үнэмлэх, “ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “ ” ХХК-ийн “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ”, “ ” ХХК-ийн харилцах дансны хуулга, Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, дуудлага худалдаанд ялсан ялагчийн үнэ төлсөн баримтууд, “ ” ХХК-ийн ******* Шүр зах тооцооны төвийн 2022.11.30-ны өдрийн 3-1*******/79 дугаар, “ ” ХХК-ийн ******* салбарын 2023.02.0*******-ны өдрийн 3-1*******/05 дугаартай албан бичгүүдийг,

Хариуцагч ******* аймгийн сумын болон газраас шүүхэд сумын даргын 2020.0.2-ний өдрийн 1/205 дугаартай албан бичиг, 2022.0*******.30-ны өдрийн 1/290 дугаартай албан бичиг, Хил хамгаалах Ерөнхий газрын 2020.05.07-ны өдрийн 2/77 дугаартай албан бичиг, зургийн хамт, мөн газрын 2020.07.08-ны өдрийн 2/*******27, 2021.0*******.10-ны өдрийн 1/1010 дугаартай албан бичгүүд, Тагнуулын Ерөнхий газрын 2021.0.09-ний өдрийн 529 дугаартай албан бичиг, сумын ИТХ-ын 2020 оны ******* дугаар тогтоол, хавсралт, сумын даргын 2021.01.05-ны өдрийн А/01 болон 2021.0.0*******-ны өдрийн А/*******1, 2021.08.2-ний өдрийн А/97 дугаартай захирамжууд, ******* аймгийн даргын 2021.08.12-ны өдрийн 1/1*******2******* дугаартай албан бичиг, иргэн Д.*******ын дуудлага худалдаанд оролцохыг хүссэн хүсэлтүүд, “-Онон” ХХК-ийн хүсэлт гаргах тухай албан бичиг, сумын даргын 2022.03.28-ны өдрийн 1/132, 1/135 дугаартай албан бичгүүд, Ононгийн сангийн аж ахуйн даргын тушаал, ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020.05.0*******-ны өдрийн 1/37 дугаартай албан бичиг, “ ” ХХК-ийн 2022.03.29-ний өдрийн 19 дугаартай албан бичиг, Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх хариуцагч талын хүсэлтээр ХХК-аас иргэдийн хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүний талаарх лавлагааг авах ажиллагааг хийсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хариуцагч ******* аймгийн сумын болон т тус тус холбогдуулан “ албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 9******* 75******* 500 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (1 дэх хх 1-3 тал)

Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өмгөөлөгч Д. нь “... сумын даргыг хариуцагчаас чөлөөлөх саналыг гаргаж байна...” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Гэвч нэхэмжлэгч Д.******* нь сумын даргыг хариуцагчаас чөлөөлөх тухай хүсэлт, санал шүүхэд ирүүлээгүй, мөн өмгөөлөгчийн хувьд хариуцагчийг чөлөөлөх санал гаргах эрхийг эдлэхгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх саналын дагуу сумын даргыг хариуцагчийн эрх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

            Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Д.*******, өмгөөлөгч Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... сумын даргын захирамжийн дагуу цахимаар зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд миний бие оролцож ялалт байгуулж, газрын үнэд 57 510 30******* төгрөгийг төлж, ялагчийн гэрээг байгуулсан. Уг дуудлага худалдааны төлбөрийг тай хийсэн хадгаламжийнхаа гэрээг цуцалж төлсөн. Гэтэл эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгосон. Дуудлага худалдаа анхнаасаа хууль ёсны дагуу явагдсан бол газраа эзэмшээд үр шимийг хүртэх байсан. Гэтэл газрынхаа үр шимийг хүртэх боломжгүй болгосон. байгууллагын гаргаж байгаа шийдвэртэй холбоотой гэм хорын хохирол үүссэн. Гэм хор учруулаагүй байсан бол энэ орлогыг олох байсан. ХХК-д эрх шилжүүлэхээс өмнөх үйл явдал хууль зөрчөөгүй байсан. Хадгаламжийн гэрээ болон хүүний талаарх нотлох баримтууд хуулийн шаардлагыг хангаж байна. Иймд Иргэний хуулийн 5*******.1.1, 5*******.2, *******7.1, *******8.1, *******8.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэж тайлбарладаг.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...сумын ас газрын дуудлага худалдааг Хил хамгаалах ерөнхий болон зохих байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хуулийн дагуу зарлаж цахим дуудлага худалдааг явуулсан. Уг дуудлага худалдаанд иргэн Д.******* оролцож 5 газрын эрх дээрх ялалт байгуулж бид түүнтэй Ялагчийн гэрээг байгуулж, гэрээнд зааснаар ялагчийн үнийг төлсөн. Бид МУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой гэсэн шалтгаанаар даргын эзэмшүүлэх захирамж хууль бусаар гарсан байна, хүчингүй болго гэсний дагуу өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгож, ялагчийн үнийг бид 100 хувь Д.*******ын дансанд буцааж шилжүүлсэн. Д.******* нь өөрийн ялагчийн эрхээ ХХК-д шилжүүлсэн. сумын даргын 2021.01.05-ны өдрийн захирамжийг хууль бус учраас эрх нь үүсч байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, энэ захирамж хүчин төгөлдөр байгаа. Харин 2021 оны *******1 тоот ХХК-д эзэмшүүлсэн захирамжийг хуульд нийцээгүй байна гэж хүчингүй болгосон. Үүнийг Захиргааны хэргийн шүүх зөв гэж дүгнэсэн. Онон ХХК нь хохирсон гэдэг асуудал гаргаагүй. Нэхэмжлэгч нь ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаагүй, иргэний хувьд гаргасан учир Иргэний хуулийн *******8.1 дэх заалт хангагдахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан маргадаг.

Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Хариуцагч ******* аймгийн сумын болон газраас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус сумын 5, ******* дугаар багийн нутаг дэвсгэр дэх Онон голын хойно, улсын хилийн зурвас т байрлах тариалан /атаршсан/-гийн зориулалттай 1**************.05 га 11 нэгж талбар бүхий газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийн дагуу дээрх газруудын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар зохион байгуулсан байна. (1 дэх хх 2-7 тал)

2. Уг цахим дуудлага худалдаанд нэхэмжлэгч Д.******* нь оролцож дэнчингийн мөнгийг байршуулан нийт 5 нэгж талбар буюу 101*******,0******* га газрыг эзэмших эрхийг нийт 553 733 *******7 төгрөгөөр ялагч болж, тэрээр Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны ялагчтай байгуулах тухай ДХ-2021-03 дугаартай гэрээг хариуцагч сумын даргын тай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байна. (1 дэх хх 158-1*******1 тал)

3. Нэхэмжлэгч Д.******* нь дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу дуудлага худалдаагаар тогтсон газрын үнэд 57 510 30******* төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус сумын даргын газрын сангийн дансанд шилжүүлсэн байна. (1 дэх хх 107 тал)

. Нэхэмжлэгч Д.******* нь дээрх газрын үнэд шилжүүлсэн мөнгийг өөрийн тай 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулж байсан 2*******1900221221 дугаартай, иргэдийн хүүгээр арвижих нөхцөлтэй “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ”-г гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцалж, уг хадгаламжаас 70 000 000 төгрөгийг авч газрын үнэд төлсөн байна. (1 дэх хх 20, 105, 107, 1*******3-1******* тал)

5. Нэхэмжлэгч Д.******* нь  дуудлага худалдааны ялагчтай байгуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ДХ-2021-03 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өөрийн дээрх 5 нэгж талбар бүхий газрын ялагчийн эрх буюу эзэмших, өмчлөх, ашиглах эрхээ өөрийн байгуулсан “ Онон” ХХК-д шилжүүлж, улмаар “ Онон” ХХК-нд тус сумын ******* дугаар багийн нутаг, Онон голын хойно байрлах нийт 101*******,0910 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр сумын даргын 2021 оны 0 дүгээр сарын 0*******-ны өдрийн А/*******1 дугаартай захирамж гарсан байна. (1 дэх хх 8 тал)

*******. Хариуцагч сумын нь өөрийн гаргасан дээрх 2021 оны 0 дүгээр сарын 0*******-ны өдрийн А/*******1 дугаар захирамжаа “...2021 оны 02 сарын 05-ны өдөр ...зохион байгуулсан газрын дуудлага худалдааг хууль зөрчин явуулсан” гэх үндэслэлээр 2021 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн А/97 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. (1 дэх хх ******* тал)

7. “ Онон” ХХК нь сумын даргын гаргасан дээрх 2021 оны А/97 дугаартай захирамжийг эс зөвшөөрч ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүх 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 11*******/ШШ2022/0002 дугаартай шийдвэрээр “ Онон” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн даргын шийдвэр нь Монгол улсын Хилийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь нотлогдож байх тул тухайн хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд А/*******1 дугаартай захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэж, “ Онон” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /1 дэх хх 5-10 тал/ зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Зохигч талууд дээрх үйл баримтуудын талаар маргаагүй болно.

Хариуцагч сумын болон нь улсын хилийн зурвас т буюу тус сумын 5, ******* дугаар багийн нутаг дэвсгэр дэх Онон голын хойно байрлах тариалан /атаршсан/-гийн зориулалттай газруудын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулахдаа, мөн уг дуудлага худалдааны ялагч “ Онон” ХХК-д эзэмшүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийг аваагүй нь Хилийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 2*******.3.1, Газрын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.2-т тус тус заасныг зөрчсөн талаарх бичгийн баримт хэрэгт авагдсан байх ба энэ үйл баримтын талаар хариуцагч тал мөн маргаагүй. (1 дэх хх 51-52 тал)

Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2, 510 дугаар зүйлийн 510.1-д  ...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тухай тус тус заасан.

Хуульд ийнхүү зааснаас үзвэл төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/, гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болдог бөгөөд энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болдог.

Хэрэгт авагдсан Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 0******* дугаар сарын 10-ны өдрийн 1/1010, Тагнуулын Ерөнхий газрын 2021 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн 529, ******* аймгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/1*******2******* дугаартай албан бичгүүд, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11*******/ШШ2022/0002 дугаартай шийдвэр болон талуудын тайлбараар хариуцагч сумын болон нь Монгол улсын Хилийн тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжуудыг зөрчиж эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулсан болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******ыг хууль тогтоомж зөрчиж эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулсан төрийн албан хаагчийг албан үүргээ зөрчсөний улмаас учирсан гэм хорын хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч талаас “..Д.******* нь өөрийн ялагчийн эрхээ ХХК-д шилжүүлсэн. сумын даргын 2021.01.05-ны өдрийн захирамжийг хууль бус учраас эрх нь үүсч байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, энэ захирамж хүчин төгөлдөр байгаа. Харин 2021 оны *******1 тоот “ ” ХХК-д эзэмшүүлсэн захирамжийг хуульд нийцээгүй байна гэж хүчингүй болгосон. “ Онон” ХХК нь хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй...” гэж маргадаг.

Нэхэмжлэгч Д.******* нь Дуудлага худалдааны ялагчтай байгуулах тухай ДХ-2021-03 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өөрийн ялагчийн эрх үүргээ “ Онон” ХХК-д шилжүүлсэн байгаа хэдий ч ялагчийн эрх үүргээ тус компанид шилжүүлэхээс өмнө иргэний хувиар хариуцагч нарын зохион байгуулсан цахим дуудлага худалдаанд оролцон ялагч болж, ялагчтай байгуулах гэрээг байгуулан, өөрийн дахь хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээ цуцлан газрын үнийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул  нэхэмжлэгч өөрт учирсан хохирол буюу олох байсан орлогоо хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч сумын болон нь хууль тогтоомжид заасны дагуу эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулаагүйн улмаас нэхэмжлэгч нь дахь хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу тооцогдох байсан хүүг олж авах байсан эрхээ алдсан гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч сумын болон тамгын газрын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг тус сумын даргын  ажлын  ажлын алба болох даргын тамгын хариуцан арилгах үүрэгтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Гэвч хариуцагч сумын болон , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй татгалзлаа нотлоогүй, өөрөөр хэлбэл хууль тогтоомжид заасны дагуу эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулсан болохоо нотолж чадаагүй байна.

Түүнээс гадна тус иргэний хэргийг Давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 201/МА2022/00025 дугаар магадлалаар “...нэхэмжлэгчийн хадгаламжид байсан хичнээн төгрөгөөс хүү бодож 9******* 75******* 500 төгрөг болсон нь тодорхойгүй. Энэ талаар тооцсон /ны бодолт гэх мэт баримт/ нотлох баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжилж буй хадгаламжийн хүү 9******* 75******* 500 төгрөгийг хадгаламжид байсан гэх 700-д сая төгрөгөөс үү, эсхүл хариуцагч сумын даргын руу шилжүүлсэн 553 733 *******7 төгрөгөөс бодогдсон хүү юу гэдгээ тодорхой тайлбарлаж чадахгүй байхаас гадна гаргаж өгсөн ны ******* салбар Шүр зах тооцооны төвийн 2021 оны 09 сарын 13-ны өдрийн ******* тоот албан бичгээр тодорхойлсон мөнгөн дүнг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч Д.******* нь дээр дурдсан хуулийн зохицуулалтыг хангаагүй, гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна...” гэж дүгнэн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. (1 дэх хх 232-22 тал) 

Давж заалдах шатны шүүхээс дээрх иргэний хэрэг буцаж ирснээс хойш нэхэмжлэгч талаас “ ” ХХК-ийн ******* салбар Шүр зах тооцооны төвийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3-1*******/79 дугаартай, мөн “ ” ХХК-ийн ******* салбарын 2023 оны 02 дугаар сарын 0*******-ны өдрийн 3-1*******/05 дугаартай албан бичгүүдийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд тус албан бичгүүдэд “...нэхэмжлэгч Д.*******ын дахь хадгаламжид нийт 773 *******00 9*******7.81 төгрөг байсан, хадгаламж байршуулах хугацаанд нийт 19 131 *******85.71 төгрөгийн хүү бодогдсон байсан, харилцагч тус хадгаламжаа цуцлаагүй гэрээний дагуу үргэлжлүүлэн хадгалуулсан бол нийт 97 *******73 1**************.5 төгрөгийн хүү авах байсан. Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээнд 12.9 %, 13.*******9 % гэсэн 2 өөр хүүний дүн байгаа нь сар бүр хуримтлуулсан хүүгээ хугацаатай хадгаламжийн үндсэн дансанд нэмж хийсэн тохиолдолд бодит хүүг 13.*******9 %-иар тооцохоор гэрээ байгуулагдсан...” талаар тусгагдсан байна. (2 дахь хх 5, *******0 тал)

Нэхэмжлэгч Д.******* нь хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу мөнгөө үргэлжлүүлэн хадгалуулсан бол хүүнд 12.9%-иар тооцвол 9******* 75******* 505.18 төгрөг, харин 13.*******9%-иар тооцвол 97 *******73 1**************.5 төгрөг авах байсан нь баримтаар тогтоогдож байх ба тэрээр тус наас тооцсон тооцооллын дагуу хариуцагч нараас олох байсан орлогод 9******* 75******* 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч Д.******* нь тай 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байсан 2*******1900221221 дугаартай “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ”-г 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цуцлах үед хадгаламжид 7*******1 792 1**************.79 төгрөг байсан, хадгаламж байршуулсан хугацаанд нийт 19 131 *******85.71 төгрөгийн хүү бодогдон тухайн хадгаламжийн дансанд шилжин орж байсан нь дахь харилцах дансны хуулга болон тус наас ирүүлсэн албан бичгээр нотлогддог. (1 дэх хх 20 тал, 2 дахь хх 5 тал)

Нэхэмжлэгч тал дээрх 19 131 *******85.71 төгрөгийн хүүг аваагүй, тусгай дансанд шилжин орж байсан гэж тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй. Тодруулж хэлбэл уг 19 131 *******85.71 төгрөгийн хүү нь Хугацаатай мөнгөн хадгаламжийн дансанд орсон тухайн өдөртөө зарлага болон гарсан MN*******80032*******1900221*******93 тоот дансыг тусгай данс гэж үзэх боломжгүй байхаас гадна уг 19 131 *******85.71 төгрөг нь гэрээ цуцлагдах хүртэлх буюу 119 хоногийн хугацаанд хуримтлагдсан хүү тул нэхэмжлэгч Д.*******ыг уг 19 131 *******85.71 төгрөгийг аваагүй гэж үзэх боломжгүй юм.  

Иймд нэхэмжлэлийн шаардлага 9******* 75******* 500 төгрөгөөс 19 131 *******85.71 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.******* нь байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй байх тул ******* аймгийн сумын даргын ажлын алба болох даргын газраас олох байсан орлогод 77 *******2 81,29 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 131 *******85,71 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1 735.50 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* аймгийн сумын даргын газраас улсын тэмдэгтийн хураамжид 5******* 07 /77 *******2 81,29 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэв.

            Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдэхэд нэхэмжлэгч Д.******* нь “Би гадаадад явж байна, өмгөөлөгчөө оролцуулна” гэж, мэдэгдсэн, харин иргэдийн төлөөлөгч Т.Отгонжаргал нь “За ойлголоо” гэж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн хариуцагчийн төлөөлөгч Ш.эд оршин суух хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа байхгүй, холбоо барих утасны дугаар нь холбогдох боломжгүй байсан зэргээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэж чадаагүй байна.  

             Шүүх нэхэмжлэгч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд мэдэгдсэн байдал, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Ш., иргэдийн төлөөлөгч Т.Отгонжаргал нарыг оролцуулахгүйгээр үргэлжлүүлэн явуулах тухай” санал зэргийг тус тус үндэслэн зохигч талуудаас шүүхэд урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 100., 100.8-д тус тус зааснаар шүүх хуралдааныг нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Ш., иргэдийн төлөөлөгч Т.Отгонжаргал нарын эзгүйд үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, *******8 дугаар зүйлийн *******8.2, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус зааснаар хариуцагч ******* аймгийн сумын даргын газраас албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлогод 77 *******2 81,29 /далан долоон сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун арван дөрвөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 131 *******85,71 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1 735.50 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн сумын даргын газраас улсын тэмдэгтийн хураамжид 5******* 07 /таван зуун дөчин зургаан мянга далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1 хоногийн хугацаа өнгөрмөгц 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчхариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 1 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

  

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ЖАРГАЛТУЯА

                    ШҮҮГЧИД                           Т.БАЙГАЛМАА

                                    Г.УРТНАСАН