Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/04027

 

 

 

 

 

 

 

 

2022 10 05 101/ШШ2022/04027

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 6-р хэсэг, Зайсан, 47-р байр, 35 тоотод оршин суух, Б.Бын /РД: ....................../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 16, ТӨ

Хариуцагч:ххххххххххххххххххххххх, Х,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Хны байр, Б нарт холбогдох

Биокомбинат ТӨХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 39,392,815 төгрөгийг болон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б,

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х,

Хариуцагч Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагч Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал Б.Б миний бие шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415-р тогтоолоор эгүүлэн томилогдсон.

Гэвч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн хурлаар намайг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415-р тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн хууль зүйн үндэслэлгүй 72-р тогтоолыг гаргасан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дээрхи хууль бус 72-р тогтоолыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдөр 2121 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 1681 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 1890 дугаартай тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хууль бус 72-р тогтоолыг хүчингүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас иргэн миний зүгээс эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авах хүсэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдлагад удаа дараа гаргасан.

Гэвч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээж авах боломжоор хангахгүй эрхийн зөрчил үргэлжилсээр байсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 сарын 18-ны өдөр эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авахыг ажил олгогч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даатгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Тус шүүхээс 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 3323 дугаар захирамжаар урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон 2014 оны 4139 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Улмаар Баянзүрх дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 101/ШТ2020/00172 дугаартай тогтоол гарч 101/ШЗ/32020/03323 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хэвээр үлдээсэн тогтоол гарсан ба 2014 оны 4139 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах эрх нь нээлттэй гэж тогтоолдоо заасан.

Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дарга, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид шат дараалан хандсан боловч уг ажилд эгүүлэн томилсон 4139 дугаартай шүүхийн шийдвэрийг биелсэн гэж үзэн миний хүсэлтийг хүлээн аваагүй.

Намайг 2014 онд ажилд эгүүлэн томилсон 4139 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр, шийдвэр гүйцэтгэх газарт хандах эрх нь нээлттэй гэсэн Баянзүрх дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 101/ШТ2020/00172 тогтоол хүчин төгөлдөр тул миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх миний нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс 2014 оны 4139 дугаартай намайг ажилд эгүүлэн томилохыг даатгасан шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэж 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 001/ХТ/2021/01058 дугаартай тогтоол гарсан.

Миний бие нэхэмжлэл гаргах эрхээ нээгдсэн гэж ойлгон уг тогтоолыг 2021 оны 10 сарын 08-нд гардаж авч тус шүүхэд 2021 оны 10 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 18361 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 2121 дугаар шийдвэрийг гүйцэтгүүлэхтэй холбоотой хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад гарга гэж хүлээн авахаас татгалзсан.

Дээрхи 18361 дугаар захирамжид гомдол гаргаснаар тус шүүхийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 462 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан өөрийнх нь хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан шаардлагаа тодорхойлох замаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулах нь зүйтэй гэж үзсэн.

Иймд би нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулан нотлох баримтуудын хамт дахин нэхэмжлэлээ гаргасан. Тус шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 18361 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэл болсон мөн тус шүүхийн 2018 оны 2121 дугаартай шүүхийн шийдвэрийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хууль бус 72 дугаар тогтоолыг 3 шатны шүүх хүчингүй болгосны дараагаарг миний зүгээс 2019 оны 01 сарын 07-ны өдөр тус шүүхэд 2121 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргахад 2019 оны 01 сарын 23-ны өдөр 129 дугаартай гүйцэтгэх хуудсыг надад олгосон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 1/3757 дугаартай мэдэгдлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгсөн ба тус газар уг 72 дугаар тогтоолыг хүчингүй болсныг зөвшөөрсөн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн А-1/388 дугаар бүхий албан бичгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн.

Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 3/488 дугаар бүхий тогтоол гарснаар тус шүүхийн 2018 оны 2121 дугаар бүхий шийдвэр биелэгдэж дуусгавар болсон.

Би ажлаа буцаан хүлээж авах, үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэх талаар ажил олгогч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт удаа дараа бичгээр санал хүсэлт гаргасан боловч ажил олгогч нь намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй, ажлаа хүлээн авах ажлын хэсэг томилох тушаал шийдвэр гаргах арга хэмжээ авахгүй байгаагаас өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх маань ноцтой зөрчигдөж байна.

Ажил олгогч ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол болон хөдөлмөрлөх эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэх тухай 2012 оны зөвлөмжөөр тайлбарласан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр миний биеийг ажлаас үндэслэлгүй халсантай адилтган үзэж байгаа тул намайг урьд эрхэлж байсан Биокомбинат ТӨХХК-ийн захирлын үүрэг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Миний бие хууль бусаар ажлаа хүлээлгэн өгсөн 2018 оноос хойш хугацаанд Засгийн газрын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар бүхий тогтоолоор Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулан, хувьцаа эзэмшигчийн эрхийг Х хэрэгжүүлж байхаар тогтоосон тул Хыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан.

Засгийн газрын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Биокомбинат ТӨХХК-ийн дүрмийн 8.3.5-д Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, 9.2-т гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн холбогдох журамд заасныг дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заасан.

Биокомбинат ТӨХХК-ийн удирдлагыг томилох, чөлөөлөх бүрэн эрх нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарч байх тул Бийг мөн энэ хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Б.Б миний бие цалин болон нөхөн олговроо нэхэмжлэн 4 жилийн өмнө буюу 2018 оны 06 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба тус шүүх 2019 оны 04 сарынм 17-ны өдрийн 924 дугаар бүхий шийдвэрээр миний цалин олговрыг 2018 оны 01 сарын 23-ны өдрөөс 2019 оны 04 сарын 17-ны өдөр хүртэл гарган нэхэмжлэлийг маань хангаж шийдвэрлэсэн.

Харин Улсын дээд шүүхийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 802 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Ковид-19 хөл хориотой холбоотой хөл хорио удаа дараа тогтоон тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран шүүх хуралдаан олон удаа хойшилсоор 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 3130 дугаар бүхий шийдвэрээр миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрын асуудлыг шийдвэрлэсэн.

Хариуцагч Биокомбинат ТӨХХК уг шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 537 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн.

Миний зүгээс эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээж авч чадахгүй байсан тул арга буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 сард урьд эрхэлж байсан Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтолгох, ажлаа эгүүлэн хүлээн авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах нэхэмжлэл гаргасан ба тус шүүх 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 3323 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг захирамжид гомдол гаргаснаар мөн тус шүүхийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 172 дугаартай тогтоол гарч байсан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх миний цалин хөлсийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн энэхүү тогтоол гарсан өдөр болох 2020 оны 03 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд гаргаж, үлдсэн цалинг ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан газраараа гаргуулах талаар магадлалдаа тодорхой заасан.

Магадлалын 8 дугаар хуудсанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилд эгүүлэн тогтоох чиглэл өгсөн боловч ажилтны ажлын байранд нэвтрүүлэхгүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байгаа гэж нэхэмжлэгч тайлбарласан нь энэ маргаанаас тусдаа асуудал юм. Уг үйл баримт бодитой болсон эсэх нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх ёстой. Иймд ажилтаны албан тушаалаас түдгэлзүүлсэн байх хугацааны цалин олговрыг шүүхэд хандсан хугацаагаар хязгаарлаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөр шүүхэд гаргасан гэж тайлбарлаж байна. Ажилтныг ажлаас дахин чөлөөлсөн үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, хэн буруутай болох нь энэ хэргээс тусдаа тогтоогдох учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зааснаар 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсмэгт зааснаар хэрэгсэхгүйьболгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэжээ.

Энэ хугацаанд цалин хөлс олговроо нэхэмжлэхээс гадна миний зүгээс эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авах гэж удаа дараа ТӨ Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, Х зэрэг Биокомбинат-ын удирдах дээд байгууллагуудад хүсэлтээ бичгээр гаргаж байсан. Энэ тухай баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн болно.

Эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 дахь удаагаа гаргаад байна.

1. Миний бие 2019 оны 12 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрхэлж байсан ажилдээ эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч өмнө гарсан 4139 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах эрх нь нээлттэй хэмээн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 3323 дугаар захирамж болон 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 172 дугаар тогтоолоор дүгнэсэн.

2. Миний бие дээрх 172 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч хүлээн аваагүй тул шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 1058 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр биелэгдсэн байна гэж үзсэн.

3. Улсын дээд шүүхийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн тогтоолыг гардан авмагц Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 18361 дугаар захирамж болон уг захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэсэн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 462 дугаар тогтоолор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох нь зүйтэй гэсэн.

Ингээд 2021 оны 12 сарын 03-ны өдөр дахин нэхэмжлэл гарган хэрэг хянагдаад явж байгаа ба энэ бүхэн нь миний бие хөдөлмөрлөх эрхээ хангуулахаар ажлаа эгүүлэн хүлээн авах гэж өөрийн зүгээс чадах бүхнээ хийж ирснийг батлах болно.

Цалин хөлсөө нэхэмжилж байгаа 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 24 сар, 16 хоног ногдож байна.

Үндсэн авбал зохих цалин хөлс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 1,589,016 төгрөг гэж тогтоогдсон ба 24 сарын цалин хөлс 38,136,384 төгрөг.

1,589,016 төгрөгийг 21,5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин 73,907.210 төгрөг болж байгаа бөгөөд 17 өдрийн цалин 1,256,431 төгрөг, нийт 39,392,815 төгрөг болж байна.

2022 оны 04 сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 5 сар, 14 хоног ажилгүй байсан хугацаа ногдож байгаа бөгөөд 5 сарын 7,945,080 төгрөг, 14 хоногийн 1,034,698 төгрөг, нийт 8,979,778 төгрөг болж байх тул нийт 48,378,593 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасныг баримтлан Биокомбинат ТӨХХК-иас гаргуулж өгнө үү.

Мөн дээрх нэхэмжлэлийн дагуу олгож байгаа цалин хөлснөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Б миний болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хосчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Бын гаргасан ажлаас түр түдгэлзүүлсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 72 дугаар тогтоол нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтган үзэж Биокомбинат ТӨХХК-ийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 501 дугаар тогтоолоор татан буугдаж чиг үүрэг нь Сангийн яаманд шилжсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор чиг үүрэг нь Худалдан авах ажиллагааны газартай нэгдэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд тус газраас гарах тогтоол нь Засгийн газрын тогтоолоор баталсан дарга болон орон тооны 8 гишүүнээс бүрдсэн хурлаас хамтарсан хэлбэртэй шийдвэр гардаг.

Харин Биокомбинат ТӨҮГ нь Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар татан буугдаж, 4 дүгээр заалтаар чиг үүргийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлэн шинээр үйлдвэрийн газар байгуулах шийдвэр гарсан.

Улмаар Засгийн газрын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, 2 дугаар заалтаар Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х хэрэгжүүлэхээр тогтоосон.

Мөн тус тогтоолын хавсралтаар баталсан Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 1.4-т Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна, 2.1-т Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна, 8.3.5-д Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх байх, 9.2-т Гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус тусгажээ.

Иймд Биокомбинат ТӨХХК-ийн захирлыг томилох эрх нь компанийн төлөөлөн удирдах зөвлөл болох Хны бүрэн эрхэд хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг дамжуулан хэрэгжүүлэх, аж ахун нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тусгай ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд биш тул Биокомбинат ТӨХХК-ийн захирлыг томилж, цалин хөлс олгох эрхгүй.

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь хариуцагч биш тул Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсоёл шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Биокомбинат аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, Биокомбинат улсын төсөвт газар үйлдвэрийн газар болгон Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулсан.

Мөн Засгийн газрын 2020 оны 12 сарын 20-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, тогтоолын 2 дахь заалтаар Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Засгийн газрын 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 8.3.5-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний эрхийг тогтоох, 9.2-т гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заасан.

Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрхгүй байна. Харин Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн удирдлагыг томилох, чөлөөлөх бүрэн эрх нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарч байна.

Иймд Х тус компанийн удирдлагыг томилох шийдвэр гаргахгүй, хариуцагч биш тул Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсоёл шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсоёл, Х.Алтангэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Биокомбинат аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, Биокомбинат улсын төсөвт газар үйлдвэрийн газар болгон Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулсан.

Мөн Засгийн газрын 2020 оны 12 сарын 20-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, тогтоолын 2 дахь заалтаар Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг зааж өгснөөс гадна Биокомбинат ТӨХХК-ийн дүрмийн 8.3.5-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний эрхийг тогтоох, 9.2-т гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заасны дагуу тус байгууллагын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өөрийн эрх хэмжээний хүрээнд Биокомбинат-ын үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажилагсадаас ирүүлсэн гомдол, санал, шаардлагыг үндэслэн контрактын гэрээнд нэмэлт заалтууд оруулж нэхэмжлэгч Б.Бтой гэрээ байгуулахаар удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр гэрээ байгуулахаас татгалзсан байдаг.

Нэхэмжлэгч Б.Быг 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор томилсон бөгөөд уг тогтоолын 2-т заасан контрактын гэрээг одоо хүртэл байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шийдвэр гэж үзэх боломжгүй тул ажилтын авах ёстой байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг байгууллага нөхөн өгөх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Б.Батогтохын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.Б:

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, тус шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 2121 дугаар бүхий шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 1681 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 1890 дугаар бүхий тогтоолыг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 129 дугаар бүхий гүйцэтгэх хуудас,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн Ө-1/338 дугаар бүхий 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоол хүчингүй болсон тухай мэдэгдэл,

Тус шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 2121 дугаар бүхий шийдвэрийн дагуу явагдах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 3/488 дугаар бүхий тогтоол,

Б.Бын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 18361 дугаар бүхий шүүгчийн захирамж, уг захирамжид гаргасан нэхэмжлэгч Б.Бын гомдлыг шийдвэрлэсэн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 462 дугаар бүхий тогтоол,

Тус шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 2121 дугаар бүхий шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 1681 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 1890 дугаар бүхий тогтоол,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 72 дугаар бүхий тогтоол,

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар бүхий Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталсан Биокомбинат ТӨХХК-ийн дүрэм /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 3130 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 537 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 531 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тухай тогтоол,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнийн 88117950 дугаарын утас руу нэхэмжлэгч Б.Б өөрийн 99118597 дугаарын утаснаас ажлаа хүлээн авахтай холбоотой 2018 оны 02 сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 сарын 28-ны өдрийн хооронд бичиж байсан гэх мессэжүүд,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэд 2018 оны 04 сарын 24, 2018 оны 05 сарын 07, 2018 оны 06 сарын 15, 2018 оны 06 сарын 28, 2018 оны 08 сарын 02-ны өдрүүдэд гаргасан хүсэлт,

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд 2019 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг хүссэн хүсэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт 2018 оны 06 сарын 15, 2018 оны 06 сарын 28, 2018 оны 08 сарын 02-ны өдрүүдэд гаргасан хүсэлт,

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд 2019 оны 04 сарын 15, 2019 оны 06 сарын 21-ний өдрүүдэд гаргасан хүсэлт, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлд 2019 оны 01 сарын 23, 2019 оны 02 сарын 28, 2019 оны 10 сарын 28, 2019 оны 11 сарын 19-ний өдрүүдэд гаргасан хүсэлт,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбатад 2019 оны 02 сарын 28, 2019 оны 05 сарын 30-ны өдрүүдэд гаргасан хүсэлт,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Мэндсайханд 2019 оны 10 сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд 2019 оны 02 сарын 28, 2019 оны 10 сарын 28, 2019 оны 11 сарын 19-ний өдрүүдэд гаргасан хүсэлт,

Тус шүүхийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 3323 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, уг захирамжид гарсан гомдлыг шийдвэрлэсэн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 172 дугаар бүхий тогтоол,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 85 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 1058 дугаартай тогтоол,

Биокомбинат ТӨҮГ-ын захиралтай байгуулах 2018 оны 01 сарын 23-ны өдрийн контрактын гэрээ, Биокомбинат ТӨҮГ-ын захирал Б.Бын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад хүргүүлсэн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 1/148 дугаартай Гэрээний тухай албан бичиг,

Б.Бын 2002 оноос 2018 оны 01 сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг,

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар:

Итгэмжлэлүүд, хариу тайлбар, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 501 дугаар бүхий Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 4 дугаартай Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол болон тогтоолын 1 дүгээр хавсралт,

2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар бүхий Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай болон 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар бүхий Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, 237 дугаар бүхий тогтоолын хавсралт буюу Биокомбинат ТӨХХК-ийн дүрэм, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 90 дугаар бүхий Журам батлах тухай тогтоол, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам, контрактын загвар, контрактын сунгалт зэрэг баримтыг,

 

Хариуцагч Х болон Б:

Итгэмжлэлүүд, хариу тайлбар, Бийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 01 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай тогтоол,

Биокомбинат ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 01 дугаар бүхий Бд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнийг томилох тухай тогтоол, зэргийг тус тус баримтаар ирүүлсэн болно.

 

Шүүхийн журмаар:

2022 оны 06 сарын 27-ны өдрийн 16083 дугаар захирамжаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнийн 88117950 дугаарын утсанд нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн 99118597 дугаарын утаснаас 2018 оны 02 сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд ажлаа хүлээн авах талаар бичиж байсан гэх мессэжүүдэд үзлэг хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Бын хүсэлтийг хангаж, үзлэгийг 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 16 цагт хийсэн болно.

 

2022 оны 08 сарын 05-ны өдрийн 18551 дугаар захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас Б.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг 2018 оноос хойш өнөөг хүртэлх хугацаагаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар 2022 оны 08 сарын 16-ны өдрийн 03/1440 дугаартай лавлагааг баримтаар ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ТӨ Х, Б нарт холбогдуулан Биокомбинат ТӨХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох,

ажилгүй байсан хугацааны цалин 39,392,815 төгрөгийг болон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах,

нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Б.Б нь Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаад Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 сарын 26-ны өдрийн 684 дүгээр тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнийг хууль бус гэж үзэн шүүхэд гомдол гарган шүүх тухайн хэргийг хянан хэлэлцэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Быг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 сарын 09-ний өдрийн 4139 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 1 сарын 7-ны өдрийн 14 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 3 сарын 19-ний өдрийн 167 тоот тогтоолоор тус тус тогтоогдсон байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 417 дугаартай Б.Быг ажилд эгүүлэн томилох тухай тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 сарын 9-ний өдрийн 4139 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 07-ны өдрийн 14 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 03 сарын 19-ний өдрийн 167 тоот тогтоолыг тус тус үндэслэн Б.Быг Биокомбинат ТӨҮГ-ын захиралаар 2017 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн томилсон гэжээ.

/ХХ-ийн 10-32, 78-87, 131-147 дугаар тал/

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 72 дугаартай Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор Б.Б контракт байгуулах саналыг зөвшөөрөөгүйгээс контракт байгуулаагүй, үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажилчилаас Б.Бод холбогдуулж удаа дараа ирүүлсэн гомдол саналыг судалж шийдвэрлэнэ гэх үндэслэлээр Б.Быг ажилд томилсон 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415 дугаартай тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн бөгөөд Б.Б тус газарт холбогдуулан уг 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 2121 дугаар бүхий шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 72-р тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Дээрхи шийдвэрт хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар давж заалдах болон хяналтын гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 1681 тоот магадлал болон Улсын дээд шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 1890 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

/ХХ-ийн 10-32, 78-87, 131-147 дугаар тал/

Б.Б нь тус шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг мөн шүүхийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 3323 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Өөрөөр хэлбэл Б.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон болон ажилд томилсон тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 4139 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 03 сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоол,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 2121 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 1681 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 1890 тоот тогтоол байна гэж үзсэн байна.

Уг захирамжид нэхэмжлэгч Б.Б гомдол гаргахад тус шүүхийн 2020 оны 3 сарын 23-ны өдрийн 172 тоот тогтоолоор Б.Быг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 4139 дугаар шийдвэрийг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар биелүүлэх үүрэгтэй бөгөөд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад хандах эрхтэй гэж дүгнэн 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 3323 дугаар бүхий шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 131-136 дугаар тал/

Б.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 4139 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэх ажиллагаа явагдаж биелэгдсэн гэж үзсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 02/85 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Мөн шүүхийн 2020 оны 9 сарын 29-ний өдрийн 2171 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 02/85 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай Б.Бын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Уг шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гарган Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 85 дугаар магадлалаар:

-Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 2171 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 02/85 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Магадлалд нэхэмжлэгч Б.Б хяналтын журмаар гомдол гарган Улсын дээд шүүхийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 1058 дугаар тогтоолоор:

-давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 85 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 2171 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018.02.05-ны 02/85 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгохыг хариуцагчид даалгах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, 4 дэхь заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 85 дугаартай магадлалын хянавал хэсэгт: ...2018 оны 06 сарын 15-ны өдрийн 2121 дугаар шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь нэхэмжлэгч Б.Быг ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэхажиллагаа явагдаагүй байна гэж дүгнэсэн байна.

/ХХ-ийн 137-147 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Бын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын ажлаа эгүүлэн хүлээн авахыг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийг тус шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 18361 дугаар шүүгчийн захирамжаар 2121 дугаар шийдвэрийг гүйцэтгүүлэхтэй холбоотой хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж гарга хэмээн хүлээн авахаас татгалзжээ.

Уг захирамжид нэхэмжлэгч Б.Б гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 462 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Быг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан өөрийнх нь хөдөлмөрлөх эрхэд саад болж байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан шаардлагаа тодорхойлон нэхэмжлэл гаргах талаар заасан байна.

/ХХ-ийн 10-19 дүгээр тал/

Нэхэмжлэгч Б.Б тус шүүхийн 2018 оны 2121 дугаар шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт 2019 оны 01 сарын 11-ний өдөр гаргахад 2019 оны 01 сарын 23-ны өдөр 129 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн А-1/338 тоот албан бичигтээ ... 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг шүүх өөрөө хүчингүй болгосон, шийдвэр биелэгдсэн гэжээ.

Дээрхээс үүдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 3/488 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.

/ХХ-ийн 7-9 дүгээр тал/

Ийнхүү Б.Быг ажилд томилсон 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415 дугаартай тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэнтэй холбоотой болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 72 дугаар бүхий тогтоол хүчингүй болсон хугацаанаас хойш тэрээр хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаараа эрх бүхий байгууллага, албан тушаалтан, ажил олгогчид хандаж байсан нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнийн 88117950 дугаарын утас руу өөрийн 99118597 дугаарын утаснаас 2018 оны 02 сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 сарын 28-ны өдрийн хооронд зурвас илгээж байсан нь уг зурвасуудад 2022 оны 07 сарын 4-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэд 2018 оны 04 сарын 24, 2018 оны 05 сарын 07, 2018 оны 06 сарын 15, 2018 оны 06 сарын 28, 2018 оны 08 сарын 02-ны өдрүүдэд гаргасан хүсэлт,

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд 2019 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт 2018 оны 06 сарын 15, 2018 оны 06 сарын 28, 2018 оны 08 сарын 02-ны өдрүүдэд гаргасан хүсэлт,

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд 2019 оны 04 сарын 15, 2019 оны 06 сарын 21-ний өдрүүдэд гаргасан хүсэлт, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлд 2019 оны 01 сарын 23, 2019 оны 02 сарын 28, 2019 оны 10 сарын 28, 2019 оны 11 сарын 19-ний өдрүүдэд гаргасан хүсэлт,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбатад 2019 оны 02 сарын 28, 2019 оны 05 сарын 30-ны өдрүүдэд гаргасан хүсэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Мэндсайханд 2019 оны 10 сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд 2019 оны 02 сарын 28, 2019 оны 10 сарын 28, 2019 оны 11 сарын 19-ний өдрүүдэд гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 104-130,213-217 дугаар тал/

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 501 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт орсонтой холбоотой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн хороог татан буулган,  Засгийн газрын агентлаг болон төсвийн зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ... төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг Сангийн яам хариуцан зохион байгуулах болсонтой холбогдуулан холбогдох журам, зааврыг шинэчлэн боловсруулж батлуулахыг Сангийн сайд .. нарт даалгасан,

2016 оны 07 сарын 27-ны өдрийн 4 дугаар бүхий Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ТӨ ... ажиллуулсан,

2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаартай Хууль хэрэгжүүлэх захим арга хэмжээний тухай тогтоолоор Биокомбинат" аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар-ыг татан буулган,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрыг,

2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар бүхий Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор 1-р заалтаар. "Биокомбинат" ТӨААТҮГ-ыг "Биокомбинат" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулан,

2-р заалтаар "Биокомбинат" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х хэрэгжүүлэхээр,

3-р заалтаар "Биокомбинат" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх бөгөөд уг тогтоолууд эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайтад байршиж байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Биокомбинат ТӨХХК-ийн дүрмийн 2.1-т Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 (нэг) хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна,

6.1Компанийн удирдлага нь дараахь бүтэцтэй байна, Үүнд: 6.1.1Хувьцаа эзэмшигчдийн хурал, 6.1.2Төлөөлөн удирдах зөвлөл, 6.1.3гүйцэтгэх удирдлага,

7.1-т Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалсан (5 хүртэл гишүүнтэй) орон тооны бус зөвлөл хэрэгжүүлнэ,

7.3Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ, 7.3.3-т Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх,

8.1Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна,

8.3Төлөөлөн удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ,

8.3.5компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, 8.3.6компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох цалин, шагнал, урамшуулал, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх, хариуцлагын хэмжээг тогтоох, гэрээ байгуулах,

9.1Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх удирдлага нь компанийн Гүйцэтгэх захирал байна, 9.2Гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заажээ.

Биокомбинат ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 01 тоот Бд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнийг томилох тухай тогтоолын 1-р заалтаар төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилон, 2-р заалтаар Биокомбинат ТӨХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг томилох, бүтэц орон тоог батлахыг төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна.

Мөн тус Бийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 01 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай тогтоолоор Хны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилжээ.

/ХХ-ийн 211-212 дугаар тал/

Монгол улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 38 дугаар зүйлийн 2.1-т Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах хэмээн заасан бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ, 5 дугаар зүйлийн 1-т Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ... хууль дээдлэх явдал мөнгэж тус тус заасан байна.

Засгийн газрын бүтцэд багтан Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой чиг үүргийг дагнан хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллага яам, мөн засгийн газрын үйл ажиллагааны эрхлэх хүрээ, тухайн салбарын онцлогт нийцүүлэн байгуулагдсан агентлаг ТӨ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь Үндсэн хууль, бусад хуульд зааснаар Засгийн газрын хууль биелүүлэх үндсэн чиг үүргийг, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэр биелэгдэн Б.Б нь 2018 оны 01 сарын 23-ны урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш 3 сарын дараа ажил олгогч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 72-р тогтоолоор Б.Быг ажилд томилсон 415-р тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлэн, уг 72-р тогтоол хүчингүй болсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогч нь Б.Быг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтаны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтан үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилтанд олгох үүрэгтэй.

Хан-Уул дүүргий иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 3130 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 537 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.Бын 1 сарын цалинг 1,589,016 төгрөг гэж үзэн түдгэлзүүлсэн шийдвэр гарсан 2018 оны 04 сарын 03-ны өдрөөс хойш ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан 2020 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 23 сар, 10 хоногийн цалин 37,379,705 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон болно.

/ХХ-ийн 78-87, 175 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Бын 1 сард авах байсан цалинг 1,589,016 төгрөгийн хэмжээнд тооцох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 39,392,815 төгрөгийг болон шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин нэхэмжилжээ.

1,589,016 төгрөг*24 сар=38,136,384 төгрөг,

1,589,016 төгрөг/21,5=73,907.210 төгрөг

73,907.210 төгрөг*17=1,256,431 төгрөг,

38,136,384 төгрөг-1,256,431 төгрөг=39,392,815 төгрөг.

 

2022 оны 04 сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл 5 сар, 14 хоногийн цалин нийт 8,979,778 төгрөг байна.

1,589,016 төгрөг*5 сар=7,945,080 төгрөг,

7,945,080 төгрөг+1,034,698 төгрөг=8,979,778 төгрөг байна.

 

Биокомбинат ТӨХХК-ийн орон тооны бүтцэд захирлын ажил албан тушаалын орон тоо батлагдан улмаар захирлын цалинг тус байгууллагын төсөвт суулгасан тул Биокомбинат ТӨХХК /Б/-иас цалинг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн ба энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон болно.

/ХХ-ийн 78-87, 175 дугаар тал/

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Бадарчийн Быг Биокомбинат ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1зааснаар Б.Бын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 48,372,593 төгрөгийг хариуцагч Биокомбинат ТӨХХК /Б/-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Биокомбинат ТӨХХК /Б/-ийн нягтлан бодогчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Бадарчийн Быг Биокомбинат ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1зааснаар Б.Бын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 48,372,593 төгрөгийг хариуцагч Биокомбинат ТӨХХК /Б/-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Биокомбинат ТӨХХК /Б/-ийн нягтлан бодогчид даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нийт 425,115 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгож, хариуцагч Биокомбинат ТӨХХК /Б/-аас 399,812 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН