Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/03990

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 о 10 с 03ө

Дугаар 101/ШШ2022/03990

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ........ХХК,

.................. иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч 2017.05.31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хэ ХХК-ийн өмчлөлийн гэх улсын бүртгэлийн Y-2101013153 тоот гэрчилгээтэй Надежда хотхонд байрлах 14 карказ барилгад 600.000 ам долларын хөрөнгө оруулалт хийж барилгыг барьж байгаа бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг тус компанийн хөрөнгө гэж битүүмжилсэн. Уг хөрөнгө нь миний хөрөнгө оруулалттай барилга бөгөөд миний өмчлөлийн хөрөнгө. Гэтэл 2017.05.09-ний өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2017.05.22-ны өдрийн 03/925 тоот мэдэгдэл Хэ ХХК-нд ирүүлснийг надад 2017.05.28-нд мэдэгдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар дуудлага худалдаанд оруулах гэж байгааг надад мэдэгдэлгүй миний эрх ашгийг хохироох гэж байгаа Хэ ХХК болон Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гомдолтой байна. Миний хөрөнгө оруулалтаар уг барилга баригдаж байгааг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Хэ ХХК мэдсээр байж, түүнчлэн надаар төлбөр төлүүлж байсан атлаа уг миний өмчлөлийн хөрөнгийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.09.04-ны өдрийн 773 дугаар шүүгчийн захирамжаар манай компани З ХХК ХХК-д 485,797,209 төгрөгийг төлөх төлбөрт тооцон албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус байна. Иймд Хэ ХХК-ний өмчлөлийн гэх улсын бүртгэлийн Y-2101013153 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч 2017.09.29-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 04 сарын 09-ний өдрийн №13/59 тоот тогтоолоор нэхэмжлэгч Б намайг Орхон аймаг Бсум, 7 дугаар хороолол, 14 байр, 3305.7 мкв талбайтай, 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хөрөнгө оруулалтад шаардлагатай байгаа 600,000 америк долларын мөнгөн хөрөнгийг Б бэлэн мөнгөөр хүлээлгэн өгч тооцоо нийлсэн тул улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Y-2101013153 улсын бүртгэлийн дугаартай, дуусаагүй барилгын хөрөнгө оруулагчаар Б намайг тооцсон. Хариуцагч Хэ ХХК нь хөрөнгө оруулагч Б миний хөрөнгө оруулалтын эрхийг хамгаалах зорилгоор санхүүгийн баримт нийлэх, барилгын ажлын явц, санхүүгийн байдлыг танилцуулж байсан. Үүний дагуу намайг Орхон аймаг Бсум, 7 дугаар хороолол, 14 байр, 3305.7 м.кв талбайтай барилгын Хөрөнгө оруулагч болохыг хүлээн зөвшөөрч, надад өгөх ёстой 200,000 ам доллар зэргийг нэмж тооцож улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Y-2101013153 улсын бүртгэлийн дугаартай, дуусаагүй барилгын хөрөнгө оруулагч болохыг баталгаажуулсан. Нийтдээ 800 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн болохыг хүлээн зөвшөөрч хөрөнгө оруулагчаар тухайн үед тооцсон атал өнөөдрийг хүртэл барилгын өмчлөгч болохыг шийдвэрлэхгүй байсан бөгөөд сүүлдээ үгүйсгэж байгаад үнэхээр гомдолтой байх тул Б намайг Орхон аймаг Бсум, 7 дугаар хороолол, 14 байр, 3305.7 мкв талбайтай, 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хөрөнгө оруулагчаар тогтоох нэхэмжлэлийн гаардлагыг нэмэгдүүлж байна. Мөн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад нэмэгдүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлагыг гаргаж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгч 2017.11.02-ны өдөр шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Б намайг Орхон аймаг Бсум, 7 дугаар хороолол, 14 байр, 3305.7 мкв талбайтай, 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр минь хөрөнгө оруулагч болохыг минь тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгч 2017.12.18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Нийтдээ 800,000 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн болохыг хүлээн зөвшөөрч хөрөнгө оруулагчаар тухайн үед тооцсон. Тус барилгад 2014 онд "Суварга констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, иргэн Б би 243,610,636 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа Орхон аймаг Бсум, 7 дугаар хороолол, 14 байр, 3305.7 мкв талбайтай, 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад нэмж дүүргэлт хийсэн 243,610,636 төгрөгийг нэмж хөрөнгө оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт оруулсан хөрөнгийн хэмжээ болох 800,000 ам доллар, 243,610,636 төгрөгийн хэмжээгээр хөрөнгө оруулагч болохыг минь тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч 2019.05.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулахдаа: ...Нэхэмжлэгч Б миний бие Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/01163 дугаар Шүүх хуралдааны тогтоолд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж байна. Б миний бие 2013 онд Хэ ХХК-ийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигч Втэй уулзаж, Орхон аймгийн Бсумын 7 дугаар хороолол, 14 дүгээр байрны барилга болон нэмж мөн 13,20,21 дүгэр байрны барилгуудыг худалдан авахаар харилцан тохиролцсон байсан. Ийнхүү 2013 оы 04 дүгээр сарын 09-ний өдөр би 14 дүгээр байрны төлбөр болох 600,000 америк долларыг Хэ ХХК-д хүлээлгэн өгч, харин В Захирлын зүгээс Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолыг гарган, төлбөр төлснийг минь баталгаажуулж өгсөн юм. Миний бие 2014 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ-г Хэ ХХК-ийн захиралтай байгуулсан бөгөөд гэрээндээ 13,14 дүгээр байрнуудын нэг м.кв талбайн үнэ 210 ам.доллар, харин 20,21 дүгээр байруудын нэг м.кв табайн үнэ 350 ам.доллар байхаар тохиролцсон. 2014 оны 07 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэл миний бие 14 дүгээр барилгыг зөвхөн зоорийн давхар болон 1-5 давхарын карказ байсныг нь дүүргэлтийн шохойн блок тоосгоор битүүлэн ханын өрлөгүүдийг хийх, вакум цонх хийх, таазыг тэгшлэх, газар шороо замын зэрэг 243,610,636 төгрөгний ажлуудыг хийж гүйцэтгэн, барилгын төлбөрт бэлэн мөнгө 600,000 ам.доллар /2014 оны ханшаар 846,336,000/ болон барилгын материал болох 243,610,636 нийт 1,089,946,636 төгрөгийг төлсөн. Иймд Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хороолол, 14 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-2101013153 дугаарт бүртгэлтэй, 3305.7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын төлбөрт 1,089,946,636 төгрөгийг төлсөн болохыг тогтооож, Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хороолол, 14 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-2101013153 дугаарт бүртгэлтэй, 3305.7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгч болохыг тогтоож өгнө үү." гэжээ.

 

Нэхэмжлэгч 2021.10.08-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Б миний бие 2013 онд Хэ ХХК-ийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигч Втэй уулзаж, Орхон аймгийн Бсумын 7 дугаар хороолол, 14 дүгээр байрны барилга болон нэмж мөн 13, 20, 21 дүгээр байрны барилгуудыг худалдан авахаар харилцан тохиролцож байсан. 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр би 14 дүгээр байрны төлбөрт 600 000 /зургаан зуун мянга/ америк долларыг Хэ ХХК-д хүлээлгэн өгч, харин В Захирлын зүгээс Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолыг гарган, төлбөр төлснийг минь баталгаажуулж өгсөн юм. Улмаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ-г Хэ ХХК-ийн ерөнхий захиралтай байгуулсан бөгөөд 13, 14 дүгээр байрнуудын нэг м.кв талбайн үнэ 210 ам.доллар, харин 20, 21 дүгээр байрнуудын нэг м.кв талбайн үнэ 350 ам.доллар байхаар харилцан тохиролцсон. 14 дүгээр байрны төлбөр төлөгдсөн учир Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нь шилжүүлэх хүсэлтийг Ерөнхий захирал В гаргаж өгсөн. Ийнхүү Б би гэрээ байгуулагдсан хэдий ч төлбөр мөнгөний боломжгүй байдлаас болж 13. 20, 21 дүгээр байрнуудад холбогдох хэсгийг цуцалсан бөгөөд дараа нь С ХХК эдгээр байруудыг худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Мөн миний бие 2014 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд 14 дүгээр барилгыг зөвхөн зоорины давхар болон 1-5 давхрын каркас байсныг нь дүүргэлтийн шохойн блок тоосгоор битүүлэн ханын өрлөгүүдийг хийх, вакум цонх хийх, таазыг тэгшлэх, газар шороо замын зэрэг 260,000,000 төгрөгийн ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна Нью жуулчин ХХК-аас авах авлага болох 30,000,000 /гучин сая/ төгрөгийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хороолол, 14 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 1дугаарт бүртгэлтэй, 3305,7 м.кв талбайтай барилга нь гэрээнд зааснаар /3305,7*210$/ 694 197 ам долларын үнэтэй байна. Харин Б миний бие 600 000 ам долларыг төлсөн. Иймд Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хороолол, 14 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 1дугаарт бүртгэлтэй, 3305,7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 2,857.14 м.кв талбайн өмчлөгчөөр Б намайг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Хэ ХХК-ийн захирал Wu Keqin /В/ 2017.09.25-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, нэг гишүүнчлэл бүхий Хэ ХХКнь С ХХК-тай 2014 оны 06-р сарын 25-ны өдөр Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хорооллын 13, 14, 20, 21-р дуусаагүй барилгуудыг 3 сая ам.доллароор худалдахаар тохиролцож төлбөр зохицуулах гэрээ болон 21-р байр дээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Иймээс манай компани удаа дараа мэдэгдэл явуулж уг мэдэгдлүүдийг тус компанийн захирал Батсүрэн гардаж авч байсан. Нэхэмжлэгч Б нь С ХХК-ны хувьцаа эзэмшигч бөгөөд хуурамч бичиг үйлдэн 14-р каркасыг эзэмшилдээ авахыг санаархаж буйг эсэргүүцэн дараах тайлбарыг гаргаж байна. Боос 600,000 ам доллар огт авч барилгад хөрөнгө оруулж байгаагүй. Хэрэв хөрөнгө оруулсан нь үнэн бол С ХХК-ны хувьцаа эзэмшигч Б 4 каркасыг бүхлээр нь худалдаж авах хүсэлтээ 2013, 2014 онуудад удаа дараа гаргахгүй байх байсан. Үүнийг гэрчлэх гэрчүүд бий. Тодруулбал: Б нь 2013 онд миний танил Ганбаатараар дамжуулан Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хорооллын 13, 14, 20, 21-р дуусаагүй барилгуудыг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ГОК-ын ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр өгөх болно, Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьж мөнгө гаргаж өгнө хэмээн өмчлөх эрхийн гэрчилгээгээ шилжүүлж өгөхийг удаа дараа хүссэн боловч миний зүгээс тэр саналыг нь хүлээн зөвшөөрч байгаагүй. Тухайн үед надад мөнгө маш яаралтай хэрэгтэй байсан учир хямдхан ч хамаагүй өгөхөд бэлэн байсан. Гэвч санхүүгийн хямралтай байсан Монгол улсад бэлэн мөнгөөр дуусаагүй барилгыг худалдан авч хөрөнгө оруулах хүн байгаагүй учраас Бын ГОК-той хийх гэж байна гэх гэрээг тэвчээртэй хүлээж, танил Ганбаатарт 6 сарын хугацаатай итгэмжлэл хүртэл олгож байсан. Гэтэл Б нь мөнгөгүй байсан тул бид гэрээ хийгээгүй. 2014 оны өвөл танил Энхтүвшин танай каркасуудыг худалдаж авах бэлэн мөнгөтэй хүн байна гээд манай компанийн хуулийн зөвлөх Б.Билэгсайхан, менежер А.Сүрэн нартай хамт Мика зочид буудлын хурлын зааланд уулзахаар товлосон цагтаа очиход мөн л Б байсан. Би тухайн үед өөрт нь чи өнгөрсөн жилийнх шиг миний ажилд саад болох гэж байгаа бол хэрэггүй гэдгийг хэлж байсан. Гэвч Б нь барилгад хөрөнгө оруулах хятад хүн байгаа санаа зоволтгүй гэсэн. Ингээд 2014.03.19-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж би ч компанийн менежер Сүрэнд итгэмжлэл олгож, төлбөрөө төлсөн тохиолдолд Эрдэнэт хот дахь улсын бүртгэлийн газарт очиж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж тохиролцсон боловч мөн л төлбөрөө төлөөгүй. Хэрэв иргэн Бын нэхэмжлэлдээ хавсаргасан 2013.04.09-ний тогтоол гэх хуурамч бичиг үнэн бол 2014.03.19-ны өдрийн худалдах худалдан хүчингүй болгож нотариатын газраар гэрчлүүлэхгүй байсан. Түүний энэхүү үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдсэнийг нотолж байна гэж үзэж байна. Хэсэг хугацааны дараа өөрийн компанийнхаа нэрээр гэрээ хийнэ хэмээн .........." ХХК-ны захирал Батсүрэн, БНХАУ-ын иргэн WU JINSHAN нарыг дагуулж ирсэн. Ингээд бид төлбөрийн нөхцөлөө тохиролцож гэрээгээ байгуулсан ба гэрээ байгуулахаас ердөө нэг сарын өмнө буюу 2014.05.21-ны өдөр Б нь Суварга констракшн" ХХК-ны хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байсан. Үүнийг би тухайн үед мэдсэн боловч харилцагч компанийнхаа дотоод асуудалд оролцохыг хүсээгүй. Мөн нөгөөтээгүүр төлбөрийн чадваргүй хувь хүн биш хуулийн этгээдтэй гэрээ хийж байгаа тул төлбөр тооцоон дээр маргаан гарахгүй хэмээн итгэж 13, 14, 20, 21-р каркасуудын үнэ болох 3 сая ам долларыг нэг сарын хугацаанд бүрэн барагдуулж гэрээг дуусгавар болгоно хэмээн гэрээ хийсэн ч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээр үл барам хуурамч бичиг баримт үйлдсэн байна. Хэрэв 2013.04.09-ний өдрийн №13/59 тоот тушаал хуурамч биш бол 4 каркасыг бүгдийг худалдаж авна хэмээн төлбөр зохицуулах гэрээ хийхгүй байсан. Мөн Суварга констракшн" ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч Б нарт гэрээний дагуу төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэл явуулахгүй байсан. Түүнчлэн түүний өөрийн өмчлөлдөө хууль бусаар авахыг хүсээд байгаа 1дугаартай Орхон аймаг Бсум Цагаан чулуут багт байрлах 7-р хорооллын 14-р дуусаагүй барилга нь улсын бүртгэлийн газрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт анх 2009 онд 54 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлж байсан ба одоог хүртэл энэ хэвээрээ байгаа. Энэ нь хөрөнгө оруулсан гэдэг нь худлаа гэдгээ нотолж байна. Хэрэв нэгэнт хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч өөрийн оруулсан хөрөнгөндөө санаа тавьж барилгын явцтай танилцаж хөрөнгөндөө санаа тавих байсан. Мөн 14-р барилгад 2009 оноос хойш барилга угсралтын ажил хийгдээгүй болно. Үүгээр хөрөнгө оруулсан гэх нь хуурамч гэдгээ нотолж байна. Хэ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн В миний бие Монгол улс руу орж чадахгүй өөрийн оронд хил дээр хориотой байгааг далимдуулан Вai Hasichaolu нэр бүхий хүмүүстэй үгсэн хуйвалдаж удаа дараа компанийн бичиг баримтыг ашиглан компанид болон хувьцаа эзэмшигч надад маш их хохирол учруулж байгаа. Үүнийг би хуулийн байгууллагаар шалгуулах болно. Хэ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал миний бие өөрийн компанийг төлөөлж Бын нэхэмжлэлтэй манай компанид холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн зөвлөх Д.Өлзийхишигийг итгэмжлэн оруулж байна. Мөн 1үл хөдлөхийн дугаартай 14-р каркас нь барилгын ажил зогсож өр төлбөрт орсны үндсэн дээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад барьцаанд байгаа ба "Суварга констракшн"ХХК-ны хувьцаа эзэмшигчид ч үүнийг мэдэж байсан ба Төлбөр зохицуулах гэрээндээ үүнийг тусгаж өгсөн. Б манай барилгуудыг чанарын шаардлага хангасан эсэх, цаашид барилга угсралтын ажил хийж гүйцэтгэхэд ямар нэг доголдол байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулна гэж мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгч байсан. Манай компани ч үүнийг нь хүлээн зөвшөөрч хүсэлтээ өгч байсан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсны дараа төлбөрөө төлнө хэмээн мөн хугацаа хожиж байсан. Хэрэв 2013.04.09-ний өдрийн 13/59 тоот тогтоол үнэн байсан бол нэхэмжлэгч Б нь үүнээс өмнө барилгын чанарыг шалгуулж хөрөнгө оруулах байсан... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б нь Хэ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/59 дүгээр тогтоол гэгчийг хятад улсын иргэн Bai Hasi Chaolu /Хасчулуу/-тай хуйвалдан хуурамчаар үйлдсэн болно. 2009 онд 54 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн барилгад 600,000 ам долларын хөрөнгө оруулсан бол Б нь В надаас өдөр шөнөгүй шаардаж, бид энэ мөнгөөрөө ганц ширхэг 60 айлын барилгыг бүрэн дуусгачих байсан юм. 2009 оноос хойш одоог хүртэл энэ барилгад нэг ч тоосго нэмэгдээгүй тэр чигтээ байгаа. Гэтэл энэ барилгад хөрөнгө оруулалт хийсэн гээд хууль бус, санхүүгийн ямар ч баримт, гэрээ байхгүй аудитын дүгнэлт хэрэгт хавсаргажээ. Тэрээр өөрийн үйлдсэн хуурамч тогтоолын 2 дах заалтад Бын хөрөнгө оруулалтын эрхийг хамгаалах зорилгоор санхүүгийн баримт нийлэх, барилгын ажлын явц, санхүүгийн байдлыг танилцуулж байхыг менежер Bai Hasi Chaolu /Хасчулуу/-д зөвшөөрсүгэй гэж бичжээ. Тэгтэл 2013 оноос хойш нэг ч удаа энэ их мөнгөний талаар асуугаагүй, тайлан шаардаагүй байж гэнэт нэхэмжлэл гаргаж байна. Үгүй ядахдаа "Та миний өгсөн 600000 ам долларыг Хасчулуугаас авсан уу, би тэр хүнд бэлнээр өгсөн, баримт нь энэ байна, одоо энэ барилгаа дуусгая гээд надад үзүүлж болох байсан. Мөн хөрөнгө оруулсан асуудлаа эрх бүхий байгууллагад хуулийн дагуу бүртгүүлэх боломж ч байсан. Дуусаагүй 4 барилгыг 3 сая ам.доллароор үнэлнэ гэдэг нь тэдгээрийг дуусгах боломжтой зардал, тэгээд зарж ашиг олно гэсэн талуудын тооцоолол хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан байгаа. Анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд гүйцэтгэх захирал Хасчулуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байсан гэж бичдэг. 2015 онд В нь Монголын эрх бүхий байгууллагаас тавьсан хилийн хоригоо цуцлуулж, эх орондоо очиж, нутагтаа үүссэн өр авлагаа шийдэхийн тулд энд компаниа төлөөлөн ажиллах хүн шаардлагатай болсон тул арга буюу BAI HASI CHAOLU /Хасчулуу/-г гүйцэтгэх захирлаар томилсон. Ингэж байж эх орондоо зорчих эрхтэй болсон юм. В нь 2015 оны 3 сард Хятад улсад очоод хилийн хориг тавигдсан өгөөд одоо хүртэл өрнөөсөө салж чадаагүй, Хятад улсаас гарах эрхгүй байдаг. Хасчулуу нь Б нэхэмжлэл гаргасан гэдэгийг тухайн компанид ажиллаж, санхүүгийн болон бусад бүх өдөр тутмын ажлыг гүйцэтгэж, шүүхээр явж, нөхцөл байдлыг өдөр тутам Вд мэдээлэл өгдөг А.Сүрэнд ерөөсөө танилцуулаагүй нуун дарагдуулсан байсан. А.Сүрэн нь Хэ ХХК-ийн бусад хэрэг маргааны асуудлаар Орхон аймгийн сум дундын шүүхэд ирэхэд шүүхийн туслах Танай хэрэг маргааныг шийдэх хурал маргааш болно, захиралдаа хэлээрэй гэж мэдэгдсэн үед л Б нэхэмжлэл гаргасныг мэдсэн. Ингээд В захиралтай холбогдон Таны Боос авсан 600000 долларын хэрэг шүүхээр шийдэгдэх гэж байна, би энэ мөнгөний талаар өнөөдөр мэдлээ гэж хэлсэн байдаг. Энэ үед л В нь Хасчулууг бусадтай хуйвалдан хуурамч баримт үйлдсэнийг мэдсэн. Ингээд А.Сүрэн компанийг төлөөлөн хэрэгт оролцож эхэлсэн. Хасчулуу нь захиралдаа үнэхээр мөнгийг өгсөн бол энэ тухайгаа нотолсон баримтаа, эсвэл Б мөнгөө нэхээд шүүхэд нэхэмжлэл гаргасан одоо яах вэ гээд Вд холбогдож мэдэгдэх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Гэтэл компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж шүүхээр явж байгаа А.Сүрэнгээс хүртэл нэхэмжлэлийн талаар нуусан байдаг болно. Хэрэв шүүхийн туслах А.Сүрэнд энэ хурлын талаар мэдэгдээгүй бол өнөөдөр шүүхийн шийдвэр гарчихсан Б нь хууль бус аргаар бусдын юмыг эзэмшилдээ авчихсан байх байсан. Хэргийн 1 дүгээр хуудасны 20 дугаар хуудаст Хасчулуу нь нэхэмжлэгч би хүлээн зөвшөөрч байна гээд бичсэн нь үүнийг нотолж байна. Энэ нэхэмжлэлд анх иргэний хэрэг үүсгэсэн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн Ерөнхий шүүгч, шүүгч нар хүртэл ашиг сонирхлын зөрчил гаргасан байгаа. Тухайлбал нэхэмжлэгч маш их мөнгөн дүнтэй нэхэмжлэл гаргаж байхад хэзээ ч тэмдэгтийн хураамж шаардаж байгаагүй. Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 31-нд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байхад Ерөнхий шүүгч 2017.06.02-ны өдөр ямар нэгэн захирамж, хүсэлтгүйгээр Шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг явуулсныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэ ХХК-ийн эзэн монголын худалч хүмүүсийн Сууриа л цутгаад эхэлбэл ажилчдадаа захиалан, тал мөнгийг улсаас, үйлдвэрээс гаргаж, мөн ажилчид банкны зээлээр төлбөр хийж эхэлнэ гэж хэлсэн үгэнд итгэж анх маш их хөрөнгө гарган олон барилга эхэлсэн. Гэвч захиалагч байхгүй, ажилчдадаа авч өгнө гэсэн компани нь ямар ч дэмжлэг үзүүлээгүйгээс болж барилга зогссон. Эхлээд дутуу барьсан 4 барилгаа гүйцэтгэгч компанид өрөнд өгсөн. 13,14,20,21 дүгээр байруудыг С ХХК-д 3 сая ам.доллароор зарахаар гэрээ байгуулсан боловч тэд мөнгө гаргаж худалдаж авч чадаагүй, сүүлд нь гэрээгээ цуцалсан. 3 барилгыг тэд дуусгаж, эцсийн ганц 14 дүгээр байр л Хэ ХХК-ийн өмчлөлд байна. Хэрвээ үнэхээр 600000 ам долларын хөрөнгө оруулж, энэ мөнгөө бэлэнгээр өгсөн бол 2016 оны 4 дүгээр сарын 9-нд энэ хүний нэхэмжлэл гаргах эрх, дуусаж хөөн хэлэлцэх хугацаа алдсан байна. Б нь асар их хэмжээний мөнгийг бэлэн тоолж өгчхөөд 2017 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргах үнэнд үл нийцэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Очбадрал шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хэ ХХК нь 2008 оны 06 сарын 19-ний өдөр Жин Лө Юан ХХК-тай Эрдэнэт хотын 7 дугаар хорооллын Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэрээний дагуу 7 дугаар хорооллын байрууд болох 11, 14, 15, 20, 21 дүгээр нийт 5 орон сууцны байрны каркасыг бүрэн хийж гүйцэтгэсэн.Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байсан тул 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлыг зогсоож улмаар талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тооцоо нийлсэн актын дагуу захиалагч хугацаандаа төлбөрийг төлөөгүй учир хуулийн дагуу шүүхэд хандаж хариуцагч нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээ баталгаажуулсан боловч хариуцагч дахин төлбөрөө төлөхгүй байсан учраас Хэ ХХК шийдвэр гүйцэтгэх газарт хандаж төлбөр гаргуулах ажиллагааг эхлүүлсэн юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. З ХХК ХХК-ийн өрөнд 14 дүгээр байрыг дуудлага худалдаанд оруулж Өр төлбөрт өгөх болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч нар нь анх хамтарч хуурамчаар 2013 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Хувьцаа эзэмшигчийн тогтоол гаргасан гэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасан бөгөөд хэргийн явцад нэхэмжлэгчийг хөрөнгө оруулагч болгосноороо Компанийн тухай хуулийн дагуу маргаж буй байрны эзэмшигч нь болохгүй харин компанийн хувьцаа эзэмшигчийн эрх эдэлж компанийн олсон ашгаас хувь хүртэх эрхтэй болохыг ойлгосон учир замын дундаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Маргаж буй 7 хорооллын 14 дүгээр байр нь 2008 онд баригдаж 2008 оны 11 сард зогсож 2012 оны 12 дугаар сарын 29-ны өдөр талууд барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор Төлбөр төлөх гэрээ хийсэн. Үүнээс хойш барилга баригдаагүй гэтэл 2013 онд Б нь 7 хорооллын 14 дүгээр байранд хөрөнгө оруулалт хийсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2013 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний огноо нь хоорондоо тохирохгүй байна. Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, ямар үнээр байр худалдан авч байгаагаа мэдэхгүйгээр төлбөр төлнө гэж байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлбөрт шилжүүлсэн гэх 600 000 ам.долларын эх үүсвэр болох Э ХХК-тай байгуулсан гэрээ нь хэрэгжээгүй болохыг Э ХХК шүүхэд албан бичгээр мэдэгдсэн. Мөн уг 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-нд ганц 14 дүгээр байрыг буй 13,14,20,21 дүгээр байруудыг худалдахаар тохиролцсон бөгөөд эдгээр байрууд нь Суварга констракшн буй нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшдэг компанид зарахаар гэрээ байгуулагдсан боловч төлбөр төлөгдөөгүй. Үүнээс үзэхэд 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний гэрээ тухайн үед байгуулагдаж байсан хэрэгжиж төлбөр төлөгдөөгүй гэрээ байна. Иймд гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй уг худалдах худалдан авах гэрээ хэн аль нь үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Компанид хөрөнгө оруулснаараа тухайн компанийн хөрөнгийг өмчлөх эрх үүсгэдэггүй харин Компанийн тухай хуулийн дагуу тусгайлан зохицуулсан харилцаагаар зохицуулсан харилцаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хэрэгт өгсөн нотлох баримт: Бэлэн мөнгөний баримт нотариатаар батлуулсан хуулбар 1 хуудас, эх хувь 1 хуудас. 2013 оны 04-р сарын 09-ний өдрийн 13/59 дугаартай Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоолын хуулбар 1 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба-хорих 437 дугаар ангийн 2017 оны 05-р сарын 22-ны өдрийн 03/925 тоот мэдэгдлийн хуулбар 1 хуудас, С ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар 1 хуудас, С ХХК-ийн дүрмийн эх хувь 4 хуудас, С ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын протокол эх хувь 1 хуудас, С ХХК-ийн үндсэн хөрөнгийн жагсаалтын эх хувь 1 хуудас, Үүсгэн байгуулагчийн 2014 оны 05 сарын 20-ны өдрийн №01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан С ХХК-ийн дүрэм 3 хуудас, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батсүрэнгийн хүсэлт 1 хуудас, С ХХК, Хэ ХХК нарын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн баримт 1 хуудас, Хэ ХХК-ийн 2014 оны 03-р сарын 16-ны өдрийн 14/31 хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн эх хувь 1 хуудас, Хэ ХХКнь С ХХК-аас 45,000 доллар шилжүүлж авсан талаарх баримт 1 хуудас, Зу ХХК-ийн захирал Ван Шүе Линтэй эвлэрэх талаар хийсэн протоколын эх хувь 1 хуудас, С ХХК-ны №000297283 гэрчилгээ, 000297282 тоот гэрчилгээнүүдийн хуулбар 6 хуудас, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд 6 хуудас, кадастрын зураг 14 дүгээр карказын хуулбар 1 хуудас, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, гэрчилгээний хуулбарууд, итгэмжлэл нийт 21 хуудас, Beijing Senheng хөрөнгө оруулалтын ХХК-ны мэйлийн орчуулгатай хуулбарууд 21 хуудас, Хэ ХХК-ийн шинэчлэн найруулсан дүрмийн хуулбар 5 хуудас, 647 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатаар батлуулсан хуулбар 1 хуудас, 2014 оны 09 сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлийн хуулбар нотариатаар батлуулсан 3 хуудас, 2014 оны 09 сарын 03-н өдрийн Зарлан дуудах мэдэгдлийн нотариатаар батлуулсан хуулбар 1 хуудас, 2014 оны 09 сарын 12-ны өдрийн ШШБ газрын албанд гаргасан хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар 1 хуудас, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 10 сарын 02-ны өдрийн Мэдэгдлийн нотариатаар батлуулсан хуулбар 1 хуудас, Хэ ХХК-ийн Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргасан хүсэлтийн хуулбарууд 3 хуудас, Хэ ХХК-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх танилцуулгын хуулбар 2 хуудас, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний хуулбар 4 хуудас, Хэ ХХК-ны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 хуудас, Улсын дээд шүүхийн 2015 оны 04 сарын 16-ны өдрийн 245 дугаартай тогтоолын хуулбар 5 хуудас, 2013 оны 04 сарын 09-ний өдрийн №13/60 дугаартай орлогын ордер 1 хуудас, Хаунлу Хаунтун ХХК-ийн Орхон аймгийн газрын албанд хүргүүлсэн хүсэлт 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, Орхон аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн хүсэлт 1 хуудас, газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ нэртэй баримт 4 хуудас, Арима пропертийс ХХК-ийн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн Ү10-1/17 тоот үнэлгээний тодруулга нэртэй баримт 1 хуудас, Нью жуулчин констракшн ХХК-аас Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичиг 1 хуудас, С ХХК хувьцаа эзэмшигчдийн шийдвэр 1 хуудас, хэлцэл 1 хуудас,

 

Хариуцагч хэрэгт өгсөн нотлох баримт: Bai Hasi Сhaolu-гийн паспортын хуулбар 1 хуудас, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 хуудас, Хэлцэл 1 хуудас, Хэ ХХК-ийн улсын бүртгэлийн Ерөнхий газарт олгосон итгэмжлэлийн хуулбар 2 хуудас, Хэ ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн шийдвэрийн хуулбар 4 хуудас, С ХХК-ны захирал Л.Батсүрэн, иргэн Б нарт хүрүүлсэн мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Хэ ХХК-ийн захирлын тушаалын хуулбар 2 хуудас, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар 4 хуудас, С ХХК-ны захирал Л.Батсүрэнд хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар 1 хуудас, М.Баттогтоход олгосон итгэмжлэл 1 хуудас, Г.Уранцэцэгт олгосон итгэмжлэл 1 хуудас, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол 2 хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 07 сарын 23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас 1 хуудас, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас 1 хуудас, тооцоо нийлсэн акт 2 хуудас, төлбөр зохицуулах 2014 оны 08 сарын 18-ны өдрийн гэрээний нэмэлт хавсралт 2 хуудас, 2014 оны 06 сарын 25-ны өдрийн төлбөр зохицуулах гэрээний хавсралт 2 хуудас.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хэрэгт өгсөн нотлох баримт: Эд хөрөнгө битүүмжилсэн актын хуулбар 1 хуудас, эд хөрөнгийг хураасан актын хуулбар 1 хуудас, Хэ ХХК, Жинлэюуан барилга орон сууц угсралтын компани хооронд байгуулсан хэлэлцээрийн хуулбар 1 хуудас, Эрдэнэт хотын орон сууцны 7-р хорооллын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний хуулбар 4 хуудас, Төлбөр төлөх гэрээний хуулбар 6 хуудас, Улсын Дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 383 дугаартай тогтоолын хуулбар 3 хуудас, Зун Чен ХХК-ийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 хуудас, 674 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас нотариатаар батлуулсан хуулбар 1 хуудас, Орхон аймаг дахь Сум дундын Шүүхийн 2013 оны 06 сарын 24-ний өдрийн 2566 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар 1 хуудас, Хэ ХХК-ийн 2013 оны 11 сарын 02-ны өдрийн 13/66 дугаартай Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн хуулбар 1 хуудас, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар 1 хуудас,Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын хуулбарууд 5 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдэх хуудасны хуулбар 2 хуудас, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 01-р сарын 17-ны өдрийн 100 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар 3 хуудас, Орхон аймаг дахь Шүүхийг шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа явуулах комиссын хурлын 02, 03 дугаартай тэмдэглэлийн хуулбар 4 хуудас, Хэ ХХК-ийн Сум дундын 14 дүгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар 2 хуудас, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 02 сарын 10-ны өдрийн 29 дугаартай магадлалын хуулбар 8 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба-хорих 437 дугаар ангийн 2017 оны 05-р сарын 22-ны өдрийн 03/925 тоот мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Хэ ХХК-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба-хорих 437 дугаар ангид хүргүүлсэн хүсэлтийн хуулбар 1 хуудас, Хэ ХХК-аас Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны даргад гаргасан гомдлын хуулбар 1 хуудас, Зун Чен ХХК-ийн итгэмжлэл 1 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар 1 хуудас, Зун Чен ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, түүний хавсралт, дугтуйны хамт 3 хуудас, А.Очбадралд олгосон итгэмжлэл 2 хуудас.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 02/1453 тоот албан баримт 1 хуудас, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-хорих 437 дугаар ангийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 02/1299 тоот албан баримт 1 хуудас, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 20-4/1245 тоот албан баримт 1 хуудас, Хэ ХХК-ийн 2013 оны 3, 4 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хуулбарууд 6 хуудас, Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 7-2/5676 тоот албан баримт, түүний хуулбар, хавсралтын хамт 4 хуудас, Эрүүл мэнд, даатгалын хэлтсийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 19/448 тоот албан баримт, түүний хавсралт, дугтуйны хамт 13 хуудас, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 2/8705 тоо албан баримт, түүний хавсралт хамт 13 хуудас, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-хорих 437 дугаар ангийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 03/1840 тоот албан баримт, түүний хавсралт 5 хуудас, 2019 оны 03 сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл 11 хуудас, Хас банкны 2019 оны 06 сарын 18-ны өдрийн албан бичиг 1 хуудас, Голомт банкны 2019 оны 6 сарын 18-ны өдрийн албан бичиг 1 хуудас, Голомт банкны дансны хуулга 13 хуудас, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг 1 хуудас, Ариг банкны албан бичиг 1 хуудас, Хаан банкны албан бичиг 1 хуудас, Хаан банкны дансны хуулга 4 хуудас, Чингис хаан банкны албан бичиг 1 хуудас, Богд банкны албан бичиг 1 хуудас, Капитрон банкны албан бичиг 1 хуудас, Арима пропертийс ХХК-ийн үнэлгээний тайлан 23 хуудас, Э ХХК-аас ирүүлэн нотлох баримт 17 хуудас, Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хаунлу хуантун ХХК-ийн хувийн хэрэг, дэлгэрэнгүй лавлагаа 182 хуудас, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас ирүүлсэн баримт 6 хуудас, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Орхон аймаг Бсум Цагаанчулуут баг 7-р хороолол, 11 байр, хаягтай дуусаагүй барилгын хувийн хэрэгт авагдсан нотлох баримтууд 64 хуудас, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 180500138 дугаартай хэргээс 1458 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол болон гэрчээр асуусан мэдүүлгүүд 11 хуудас, Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол 1 хуудас, 2022 оны 03 сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл 3 хуудас, 2017 оны 09 сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээ болон иргэний үнэмлэхийн хуулбар 3 хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн С ХХК-ийн лавлагаа хувийн хэргийн хуулбар 32 хуудас, Хэ ХХК-иас Орхон аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт явуулсан хүсэлт 1 хуудас, 2022 оны 04 сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 3 хуудас, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас ирүүлсэн төлбөр төлөгч Хаунлу хуантун ХХК төлбөр авагч Зун чен ХХК-ийн гүйцэтгэх баримт бичигт авагдсан авагдсан 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 14/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний хуулбар 4 хуудас, Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Орхон аймаг Бсум 11-р баг, 7 хороололд байрлах эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 1,2дугаарт орон сууцны барилгуудын хувийн хэргээс тус компанийн хувьцаа хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын хооронд 2017.09.14-ний өдөр байгуулсан №109 дугаартай нотариатч Ш.Сүнжидмаагийн гэрчилсэн эвлэрлийн гэрээний хуулбар 6 хуудас, 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 1941 дугаартай шинжээчийн дүгнэлт 6 хуудас, үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан материал 7 хуудас, шинжээчийн дүгнэлт 6 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б хариуцагч Хэ ХХК-д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хэ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 1дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 09 дүгээр сарын 29, 2017 оны 11 дүгээр сарын 02, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус 4 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэрэг тус шүүхэд шилжин ирсний дараа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хороолол, 14 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 1дугаарт бүртгэлтэй, 3305,7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 2,857.14 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох-оор шаардсан ба энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна.

 

Хариуцагч тал хөрөнгө оруулалт болох 600,000 америк долларыг аваагүй, бэлэн мөнгөний баримтыг болон хувьцаа эзэмшигчийн тогтоолыг хуурамчаар үйлдсэн, худалдахаар ярилцаж байсан боловч мөнгөө төлөөгүй тул хэрэгжээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд 14 дүгээр байрыг нэхэмжлэгч худалдан авснаа нотлоогүй, хөрөнгийн эх үүсвэрээ заагаагүй, манай компанийн төлбөрийг төлөхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тайлбарыг гаргаж оролцов.

Хэ ХХК Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хороолол, 14 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 1дугаарт бүртгэлтэй, 3305,7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгч болох нь улсын бүртгэлийн 1дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй. /2хх-232, 5хх-244/

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 сарын 04-ний өдрийн 773 дугаар шийдвэрээр хариуцагч Хэ ХХК-иас 485,797,209 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З ХХК ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Уг шийдвэрт 2013 оны 09 сарын 24-ний өдөр 2566 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, уг захирамжийн дагуу 674 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна. /1хх-64-65/

 

Ийнхүү Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч Хэ ХХК-ийн өмчлөлийн Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хороолол, 14 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 1дугаарт бүртгэлтэй, 3305,7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хураан авч, 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилсэн байна. /1хх-66,68/

 

Хэ ХХК-ийг Хуан Лу зам барилга байгуулалт ХХК 2005 оны 10 сарын 14-нд үүсгэн байгуулж хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн, Хуан Лу зам барилга байгуулалт ХХК 2010.12.15-нд хувьцаа эзэмших эрхээ Цагаан шонхор холдинг ХХК-д, Цагаан шонхор холдинг ХХК 2012.05.18-нд Б.Мөнхбатад, Б.Мөнхбат 2012.06.04-нд БНХАУ-ын иргэн Wu Keqin /В/-д тус тус шилжүүлсэн, эцсийн байдлаар БНХАУ-ын иргэн Wu Keqin гэх 1 хувьцаа эзэмшигчтэй компани болох нь Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1180 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /4хх-157-250, 5хх-1-89/

 

Хэ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012 оны 6 сарын 4-нд БНХАУ-ын иргэн Wu Keqin, 2015.01.26-ны өдрөөс 2017.10.26-ны өдрийг хүртэл Bai Hasi Chaolu /Хасчулуу/, 2017.10.26-ны өдөр Wu Keqin тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1180 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /4хх-157-250, 5хх-1-89/

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ 75.2.Хувьцаат компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэж заажээ.

 

2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Хэ ХХК-ийн дүрмээр Wu Keqin гэх 100 хувийн хувьцааг эзэмшигч 1 эзэмшигчтэй, Wu Keqin гэх захиралтай компани байх ба тус компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болох компанийн дүрмээр тогтоогдохгүй байна. /5хх59-63, 87-89/

 

Хэ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Wu Keqin Иргэний хууль, Компанийн хуулийн дагуу Хэ ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд мөн байна.

 

Хэ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Wu Keqin 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Bai Hasi Chaolu-г гүйцэтгэх захирлаар томилсон болох нь Хэ ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр тогтоогдож байна. /2хх-12/

Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Wu Keqin 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан, одоог хүртэл Монгол Улсад орж ирээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7-2/5676 дугаартай албан бичиг, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Wu Keqin компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд өөрийн эзгүйд гүйцэтгэх захирлаар Bai Hasi Chaolu-г томилсон, ингээд 2017 оны 10 сарын 26-нд өөрийгөө гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна, 83.7-д Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга/ гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна, 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заажээ.

Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Wu Keqin гүйцэтгэх захирлаар томилсон Bai Hasi Chaolu-тай Компанийн тухай хуулийн 83.6-д заасны дагуу гэрээ байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Боос нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад ...2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 13/59 дугаартай тогтоолоор 600,000 долларын хөрөнгө оруулагчаар орж, ашиг хүртэхээр тохирсон. 2014 онд 14 дүгээр байрыг худалдан авахаар тохиролцсон. 600,000 ам долларыг Улаанбаатар хотод Wu Keqin-ийн байрлаж байсан газарт Bai Hasi Chaolu /Хасчулуу/-гийн хажууд өгсөн. Хөрөнгө оруулагчаар ажиллах гэрээний үүргээ худалдах, худалдан авах гэрээ болгохоор харилцан тохиролцсон... гэж тайлбарлаж байна.

 

Хэ ХХК Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хороолол, 13, 20, 21, 14 дүгээр байрыг барьсан, уг байруудыг иргэн Б худалдан авахаар тохиролцож байсан боловч иргэн Бын үүсгэн байгуулсан С ХХК 13, 20, 21 дүгээр байруудыг худалдан авсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна. /1хх-201, 210-216/

Маргаан бүхий 14 дүгээр байрыг С ХХК мөнгөгүйн улмаас худалдан аваагүй болох нь С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. /6хх-187/

 

Хэ ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 13/59 дугаартай тогтоолд Быг хөрөнгө оруулагч мөн болохыг тооцсон, оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг хүртэх эрхтэй гэжээ. /1xx-6/

 

Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Wu Keqin /В/ БНХАУ-ын иргэн байх ба 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Монгол Улсад оршин сууж байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7-2/5676 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн ... Хэ ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 13/59 дугаартай тогтоолыг хуурамчаар үйлдсэн... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй ба Wu Keqin Монгол Улсад байсан, хар өнгийн будагчтай бичигчээр зурсан гэх шинжээчийн 1941 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул Wu Keqin-ийг зурсан гэж үзэх үндэслэлтэй. /1 хх-148, 149, 6хх-204-209/

 

Иргэн Б 2013 оны үед дээрх 4 байруудыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж, хөрөнгө оруулагч олох үүднээс Хэ ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 13/59 дугаартай тогтоолыг гаргуулсан болох нь Wu Keqin-ийн шүүхэд гаргасан тайлбар, 13, 14, 20, 21 дүгээр байруудыг Б худалдан авахаар тохирсон боловч С ХХК худалдан авахаар тохиролцсон, С ХХК-иас 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 20, 21 дүгээр байруудын үнийн үлдэгдэл 133,000 ам доллар болохыг тооцоо нийлж баталгаажуулсан, маргаан бүхий 14 дүгээр байрыг С ХХК мөнгөгүйн улмаас худалдан аваагүй учраас уг байрнаас ногдох 120,000 ам долларыг Б авахгүй, нэхэмжлэхгүй байхаар тохирсон үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэ ХХК-иас 13, 14, 20, 21 дүгээр байрыг С ХХК худалдан авахаар тохиролцсон 2014 оноос өмнө буюу 2013 оны 4 дүгээр сарын 9-нд нэхэмжлэгчийг 14 дүгээр байрны төлбөрт 600,000 ам долларын хөрөнгө оруулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэ ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 13/59 дугаартай тогтоол гарсан байх боловч талууд хуулийн хүрээнд гэрээ байгуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй.

 

Хэ ХХК-ийн өмчлөлийн 14 дүгээр байранд хөрөнгө оруулалт хийж байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан боловч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад 260,000,000 төгрөгийн шаардлага гаргаагүйг дурдав.

 

Нэхэмжлэгч Б ...600,000 ам долларыг 2013 оны 4 сарын 9-нд Wu Keqin-д бэлнээр хүлээлгэн өгсөн, энэ үед компанийн бүх л зүйлийг хийдэг байсан Bai Hasichaolu /Хасчулуу/ хамт байсан, гарын үсгийг Bai Hasichaolu /Хасчулуу/ зурсан... гэж тайлбарлаж байна.

 

2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр батлагдаж, 2002 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.

7.6. Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заажээ.

 

Бэлэн мөнгөний орлогын ордер баримт нь анхан шатны баримт бөгөөд Хэ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан буюу нярав бэлэн мөнгөний орлогын баримтыг үйлдэж, нягтлан бодогч, дарга шалгаж гарын үсэг зурж, байгууллагын тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай байна.

2013 оны 04 сарын 09, 13/60 дугаартай бэлэн мөнгөний орлогын ордер гэх баримтын ...төгрөг, мөнгө, ерөнхий захирал, ерөнхий ахлах нябо... гэх бичвэрүүдийг цагаан өнгийн будагч бодисоор засварласан болох нь шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1941 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. /6хх-204-209/

Б бэлэн мөнгөний орлогын ордер баримтыг үйлдэх эрхтэй этгээд биш байх ба засвартай, Хэ ХХК-ийн нярав, нягтлан бодогч, захирал гарын үсэг зураагүй, Bai Hasichaolu /Хасчулуу/-г 2015.01.26-ны өдрөөс 2017.10.26-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар томилж байсан хэдий ч 2013 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар орлогын ордер баримтыг зөвшөөрч, шалгах эрх бүхий албан тушаалтан байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул иргэн Боос Хэ ХХК-д бэлнээр 600,000 америк долларыг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй.

2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Хэ ХХК-иас маргаан бүхий 14 дүгээр байрыг иргэн Бт худалдсан талаар хүсэлт хүргүүлж байсан байх боловч уг хүсэлтээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, 2013 оны 11 сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан эд хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлэх зорилготой байсан гэж үзэхээр байна. /6хх-144/

Б 2020 оны 03 дугаар сарын 27-нд цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...Вд 3,800,000 ам доллар өгсөн. Одоо надад өглөг, авлагын зүйл байхгүй, Би мөнгөө бэлнээр болон бартераар өгсөн... гэж мэдүүлжээ. /6хх-33-34/

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.,

243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж тус тус заажээ.

Хэ ХХК-ийн өмчлөлийн маргаан бүхий 14 дүгээр байрыг гэрээ болон хуульд заасны дагуу иргэн Бт хамтран өмчлөх эрх үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй, 600,000 ам долларын хөрөнгө оруулсан нь тогтоогдохгүй, талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хуульд заасны дагуу байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Бын хариуцагч Хэ ХХК-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хороолол, 14 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 1дугаарт бүртгэлтэй, 3305,7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 2,857.14 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Wu Keqin-ээс Г.Уранцэцэгт 2021 оны 5 дугаар сарын 12, 2021 оны 6 дугаар сарын 05-нд олгосон Монгол хэл дээрх итгэмжлэлийг хэрхэн авсан талаар тодруулахад итгэмжлэлийг Монгол Улсаас БНХАУ уруу явуулж, Wu Keqin хүлээн авч уншиж танилцаад, хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж, тамгаа дарж ирүүлсэн гэж тайлбарласан ба зохигчид ...Хэ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Wu Keqin-ийг Монгол хэл мэддэг... гэж тайлбарласан, урьд энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан, орчуулагч гэх А.Сүрэнд Wu Keqin Монгол хэл дээр итгэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаатай олгож байсан зэргийг үндэслэн, Wu Keqin гэгчийг Монгол хэл мэддэг, итгэмжлэлийн үр дагаврыг ойлгож гарын үсэг зурж, тамгаа дарсан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Уранцэцэгийг оролцуулж шийдвэрлэсэн болно. /2хх-172, 5хх-170, 192/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бын хариуцагч Хэ ХХК-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн Бсумын Цагаанчулуут багт байрлах ........... хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 1дугаарт бүртгэлтэй, 3305,7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 2,857.14 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс Орхон аймгийн татварын хэлтсийн дансанд 2017 оны 05 сарын 31-нд төлсөн 70,200 төгрөг, 2017 оны 11 сарын 02-нд төлсөн 70,200 төгрөг, 2019 оны 5 сарын 20-нд төлсөн 5,607,683 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 142/ШЗ2017/04792 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ