Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2023/00164

 

 

 

 

 

 

 

 

2023 02 10

130/ШШ2023/00164

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б  аймгийн А  сумын Засаг дарга (Засаг дарга Ш.А ), Хаяг: Б  аймаг, А  сум 4 дүгээр багт оршин суух.

 

Хариуцагч: Х.Б. Хаяг: Б  аймаг, А  сум 01 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай, одоогоор  У хот ... түр оршин суух,

 

Хариуцагч: Х.Х. Хаяг: Б  аймаг, А  сум 01 дүгээр багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б , Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Х.З ,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ш.А т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийн эзгүйд сонгож авсан өмгөөлөгчийг оролцуулж хийж өгөх тухай хүсэлтээ гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б  аймгийн А  сумын Засаг дарга Ш.А  нь хариуцагч Х.Х , Х.Б  нарт холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б , Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Б  аймгийн А  сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар хүсэлт гаргасан иргэн Х.Б , Х.Х нарт А  сумын Х  багийн нутаг дэвсгэр Б   нэртэй газраас Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар 200 га газрыг өмчлүүлж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №00 тоот гэрчилгээ олгосон байна. Иргэн Х.Б , Х.Х нарт Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар газар олгосон нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн, илт хууль бус эрхийн акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

1.2 Хариуцагч Х.Б , Х.Х нарт өмчлүүлсэн 200 га талбай бүхий газар нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан сумын Газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй, газар тариалангийн бүс нутагт огт хамааралгүй, бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн уламжлал бүхий газар юм.

1.3 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д ...Иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлсэн газар хамаарч байгаа бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх гэжээ. Гэтэл Х.Б , Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь өмчлүүлэх газрын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд өмчлүүлсэн газарт хамааралгүй ба Х.Б , Х.Х нар нь өмчлөлд авсан 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж худалдаж аваагүй байна. Энэ нь Газар өмчлүүлэх тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар ноцтой зөрчсөн явдал мөн.

1.4 Хариуцагч Х.Б , Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх нөхцөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар үнээр нь худалдах, эсвэл 5.1.8.2-т зааснаар дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх байтал А  сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 00 тоот захирамжаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.

1.5 Б  аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Үнэлгээ хийсэн тухай 01 тоот дүгнэлтээр Х.Б , Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийн ханштай байна. Гэвч газар өмчлөгч Х.Б , Х.Х нар нь газрын үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасан ...өмчилж авсан газрын үнийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна гэснийг ноцтой зөрчиж байна.

1.6 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т Газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй гэж заасан. Гэтэл Х.Б , Х.Х нар нь 200 га газраа 2008 оноос одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, тарианы үр тарих, малын тэжээл тарьж ургуулаагүй бөгөөд байгалийн өвсийг хадаж хувийн журмаар худалдан ашиг олох зорилготой ажиллаж байна. Мөн тухайн бүс нутагт амьдардаг айл өрхийг хөөж туух, хэрүүл маргаан гаргах, тэр орчмын айлын малыг хадлангийн бус хугацаанд бэлчээхгүй байх зэргээр зохисгүй авир гаргаж байна.

1.7 Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно гэж хатуу заасан тул Х.Б , Х.Х нар нь газар тариалангийн зориулалтаар 200 га газрыг өмчилж авсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Эдгээр үндэслэлээр иргэн Х.Б , Х.Х нарт А  сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 00 тоот захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-д заасан үндэслэлээр А  сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай А/47 тоот захирамжаар хүчингүй болгосон. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу танайд нэхэмжлэл гаргаж байна.

1.8 Хариуцагч нараас газраа өмчилж авсан тул дархан эрхтэй, тухайн өмчлөх эрхэд хэн ч халдаж чадахгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Өмчлөх эрхийг хязгаарлаж, хүчингүй болгож болдог, энэ талаар хуулийн заалт байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасан байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах” гэж заасан байгаа. Эдгээр хуулийн заалтын дагуу сумын Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Учир нь хариуцагчид газар тариалангийн зориулалтаар авсан газрыг уг зориулалтаар ашиглахгүй байгаа нь сумын Засаг даргад нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Газар өмчлөгч иргэний үүргийг зааж өгсөн байгаа. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч  нар газар тариалангийн зориулалтаар газраа өмчилж авсан бол зөвхөн уг зориулалтаар өмчлөх үүрэг хүлээдэг байгаа.

1.9 Хариуцагчдад уг газарт мод тарих, хадлан бэлдэх зориулалтаар газрыг олгоогүй байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т “газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах” гэж газар өмчлөгчид хориглох заалтыг заасан. Энэ заалтын дагуу хариуцагч нар 200га газрыг 2008 онд өмчилж авснаас эхлэн газар тариалангийн зориулалтаас бусдаар ашиглахыг хориглосон байгаа. Хариуцагч нар уг газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглахгүй байвал 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хуулийн хориглох заалтыг зөрчиж ирсэн гэсэн үг. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно” гэж хуулийн хориглосон заалтыг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцохоор зааж өгсөн. Газрыг хураан авах нэхэмжлэлийг Засаг дарга гаргахаар заасан тул нэхэмжлэл гаргасан.

1.10 Хариуцагч нар өмчилж авсан газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь 2020 оны Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, тус шүүхийн шийдвэр, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа. Хариуцагчийн зүгээс “ЦБ ” компанийн мод тарина, амралтын газар байгуулна зэрэг төсөл боловсруулсан байна. Энэ  нь өнөөдрийн хэрэг маргаан, уг газрыг зориулалтаар ашиглахад ямар ч холбоо хамааралгүй. 2019 онд анх маргаан гарахад мөн адилхан алимын мод, чацарганын мод тарина зэргээр тайлбарлаж байсан. Үүнээс одоо биелэгдсэн зүйл байхгүй байна. Тоног төхөөрөмж худалдаж авсан гэж хавтаст хэрэгт зураг хавсаргасан байна. Уг техник, тоног төхөөрөмж хариуцагч нарын тоног төхөөрөмж мөн эсэх нь эргэлзээтэй, бусад хүний тоног төхөөрөмжийн зургийг хавсаргасан байж болно. Уг техник хэрэгслүүд өөрийн гэдгийг нотлох баримт, техникийн гэрчилгээ байх ёстой, үүнийг хавтаст хэрэгт хавсаргаагүй юм байна. Хариуцагч уг өмчлөлийн газарт компани байгуулан 10-аад хүнийг ажиллуулж байгаа гэж мэдүүлж байгаа ч ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, цалин олгож байгаа талаар баримтаа ирүүлээгүй, дандаа хуурамч нотлох баримт бүрдүүлдэг.

1.11 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Монгол улсын иргэнд ахуйн зориулалтаар 0,07 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлж, бусад зориулалтаар, мөн хэмжээ нь 0,07 га газраас их бол дуудлага худалдаагаар худалдахаар заасан байхад өмнөх Засаг дарга Нурахмет, хариуцагчийн хамт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн байна. Сумын иргэдэд хадлангийн газар олдохгүй байхад 2 хүнд 200га газрыг өмчлүүлсэн хэрэг зохимжтой шийдвэр бэ? мөн уг газраа зориулалтаар нь ашиглахгүй байна. А  гэх хүн хариуцагчийн өмчлөлийн газраас 8,000,000 төгрөгөөр газар худалдаж авч байсан талаар хүмүүст хэлдэг юм байна. Хариуцагч та газар худалдах эрхгүй этгээд байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хүрээнд хангаж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газрыг зориулалтын бусаар ашигласан хууль бус үйлдэл гаргасан хариуцагч Х.Б , Х.Х нараас хууль бус өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

2. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б  хариу тайлбар, татгалзал:

2.1 Б  аймгийн А  сумын Засаг дарга С.Бекетийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 00 тоот захирамж нь хууль бус захирамж болох нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох хуулийн заалтаар нотлогдож байна. 10 жилийн өмнө зохих хууль журмын дагуу тухайн иргэнд өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгох эрхгүй.

2.2 Өмчилсөн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан сумын Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хураах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Х.Б , Х.Х бид хоёр А  сумын Х  1-р багийн нутаг болох Б   хэмээх газраас 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 200 га газрыг албан ёсоор өмчилж авсан.

2.3 Өмчлөлийн эрх үүссэн үе болон өмнөх үеийн газрын төлөв байдлын талаар дурдахад уг 200 га талбай бүхий Б   хэмээх газар нь 1959 оноос 1996 оны сүүлийн хагас хүртэл Бугат сумын Буга багт харьяалагдаж байсан ба 1997 оноос А  сумын Х  1-р багт харьяалагдах болсон түүхтэй.

2.4 Энэхүү газар нь баруун буюу дээд хэсэгтээ социалист нийгмийн үед Бугат сумын ард иргэдийн хэрэгцээг хангаж байсан төмс, хүнсний ногоо болон үхрийн ферм, морин өртөөний хэрэгцээг хангаж байсан ногоон тэжээлийн (тариалж байсан) 20-25 га талбайтай байсан. Дунд хэсэгтээ үхрийн фермийн өвлийн Х аа, саравч, эргүүлэгтэй худаг, скалад, халуун ус, өвсний фондын чулуун Х аа бүхий барилга байгууламжтай байсан ба энэ байгууламжийн зарим хэсгийг бид хариуцан авч үлдэн хэрэглэж байгаа. Тэрнээс хойш Б   толгойн зүүн болон урьд хэсгээр өвс, ургамал нэг их ургаад байдаггүй чулуулаг атаршсан 100 орчим га газар бий. Энэ 100 га газарт чацарганын томоохон цэцэрлэг байгуулахаар төсөл боловсруулан (912,0 сая төгрөгийн) Х д болон Азийн хөгжлийн банкны Монголын хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт өргөн барьж танилцуулаад байгаа.

2.5 Доод хэсэгт миний аав болох А.Х ы өвөлжөө бүхий харгана дэрс холилдсон 75-80 га газар бий. Энэ газарт (Б) Х  гэдэг хүн 1955 оноос нутагласан ба 10 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Уг газарт 13 өрх нэмэгдэн гал голомтоо бадрааж өнөр өтгөн аж төрөн амьдарч ирсэн. Энэ Б   гэдэг газар нутгийг 64 жил эзэмшин оршин сууж байгаа бөгөөд өсөж төрсөн 13 өрхийн 78 хүний амьдрал ямар нэгэн хэлбэрээр энэ газартай шууд холбоотой. Б   хэмээх газарт газар тариалан эрхлэх, фермер байгуулах боломжтой, нэн тохиромжтой газар. 2007-2008 оны үед тухайн газар маш их элстэй, газрын хөрс, мод ургамал маш их цөөрсөн цөлжилттэй, чулуулаг хөрс ихтэй байсан учир 2008 онд фермерийн аж ахуйн цогцолбор төслийг боловсруулж аймаг, сумын удирдлагуудад танилцуулж Х , ХХ, У-ын Х-н байнгын хороогоор уламжлагдан сайшаан дэмжигдэж манай 5 өрхийн гишүүд хувь нийлүүлсэн ЦБ  ХХК-ийг байгуулсан. Компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх тухайн үеийн болон хэтийн зорилго зорилтуудыг сумын удирдлагууд сайшаан дэмжиж миний гаргасан өргөдлийг хүлээн авч газар өмчлүүлэхтэй холбоотой хуулийн зүйл заалтуудыг үндэслэн 53 жил тасралтгүй Б амьдран эзэмшиж оршин сууж ирсэн Х ы айлын Х.Б , Х.Х нарт (өөр ямар нэгэн хүний эрх үүсээгүй) өмчлүүлэх захирамжийг Засаг дарга гаргасан.

2.6 Өмчлүүлэхдээ давуу эрхээр үнэлэн өмчлүүлсэн тул сумын тухайн үеийн газрын даамал Монгол Улсын Х-н газрын үнэлгээний итгэлцүүрээр бодож 18 сая төгрөгөөр үнэлэн танилцуулсан. Уг мөнгийг фермерийн аж ахуйн цогцолбор төслийн санхүүжилтээс төлүүлэн авахаар хойшлуулан сумын ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэж, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уламжилсан. Улсын бүртгэлийн хэлтэс зохих журмын дагуу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ЭБүртгэлийн 000 тоот гэрчилгээг олгосон. Одоогийн байдлаар 200 га газрын өмчлөлийн эрх үүсээд 11 жил 03 сар 20 хоног болж байна.

2.7 Гэрчилгээний утга нь фермер байгуулах газар тариалангийн зориулалттай. Би өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлэн ажиллаж байна. Малын тоо толгой жил дараалан өсөн нэмэгдэж малчдын аж амьдрал сайжирсан байгаа. Адууны фермийг тогтвортой ажиллуулахаар анхаарч байгаа. Адуу, үхэр, хонины тоо толгой өссөн байгаа. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүний ажлын байртай болохоор зорин санхүүжилтээ хүлээгээд байгаа. Өнгөрсөн 11 жилд аймаг сумын модны ченжүүдээс уулын малчдын мод түлээ бэлтгэх ой сүйтгэх хадлангаас хамгаалж усалгааг сайжруулсны үр дүнд жил бүр цэвэрлэгээ арчилгааг хийж, Б   хэмээх газрыг хайрлан хамгаалснаар уг газрын өнөөгийн төрх байдал чанар эрс сайжирсан байгаа. Өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан.

2.8 Санхүүгийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа, татвар төлөгдөж байгаа, ямаа, тэмээний ферм байгуулсан, жил болгон зохих дээд шатны газарт хүсэлт явуулж байгаа. Байгал орчны сайдын фермерийн аж ахуй тасралтгүй явуулах боломжтой гэх дүгнэлт, тухайн газар өмчилж авснаас өмнө болон өмчилж авсны дараа газрын төлөв байдлын өөрчлөлтийн зураг зэрэг нотлох баримтууд байгаа. Зориулалтын дагуу ашиглахгүй байна гэж үзэх ямар ч боломжгүй юм. Уг газрыг 2008 онд өмчилж авахдаа тухайн үеийн газрын төлөв байдал, усны голдирол нь фермийн барилга, байгууламжаас нэлээд зайтай байсан. 2019 онд Х гол үерлээд фермийн байгууламжийн ард ус бий болж, үүний үр дүнд усны голдирол бий болсон. Тиймээс мал аж ахуйн сууринаа хөдөө шилжүүлсэн байдаг. Шинжээчид энэ талаар дүгнэж цэгнэж, судлаагүй байна.

2.9 2003 оны сансар “G”-аас авсан зураг бий. Тухайн зургаас харвал Х гол фермийн байгууламжаас нэлээд зайтай байгаа нь харагддаг. 2019 оны үерээс шалтгаалан тухайн газарт жижиг гол, цөөрөм бий болсон байдаг. Шинжээчид тухайн Х аанд байсан байр, хүн, мал нь яагаад одоо тухайн газарт байхгүй байгааг нягтлаагүй байна. Гол бий болсон тул тухайн газарт байсан байрнуудыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Иймд тухайн гол өөрөө сүүлд бий болсон тул усны асуудал зөрчигдсөн гэх үндэслэлгүй байгаа. Байгал орчны шинжээч Б  дүгнэлт нь бас буруу, зөрүүтэй гарсан. Байгал, орчин аялал жуулчлалын газрын ерөнхий шинжээч Мандатын дүгнэлтээр  Фермер байгуулах бүрэн боломжтой гэх дүгнэлт гарсан байдаг. 2022 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэмжлэгээр 5га газарт төмс, хүнсний ногоо тариалах жагсаалтад багтааж, санхүүжилт олгохоор болсон ч санхүүжилт одоогоор олгогдоогүй байгаа.

2.10 Мал аж ахуй фермерийн үйл ажиллагаанаас тогтмол татвар төлж байгаа. Анхнаасаа тариалангийн зориулалттай газар биш, хадлангийн зориулалттай газар байсан. Газар тариалангийн хувьд энэ жилээс хийхээр төлөвлөж байгаа.  Хүнс, хөдөө аж ахуй аялал жуулчлалын яамд байгаа төсөл Байгал орчин, аялал жуулчлалын яамд уламжлагдаж байгаа. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд энэ жил 50га-д чацаргана тариалах гэрээ, хэлэлцээр хийж, Өвөрхангай аймгийн компаниас 83,000 ширхэг суулгац худалдаж авахаар болсон. Уг төслийг Аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Ойн ангитай хамтран энэ жил хэрэгжүүлэхээр болж байгаа. Өнгөрсөн 2022 онд Байгал орчин, аялал жуулчлалын газраас бүх сумдад чацаргана тариалахыг хүссэн албан бичиг манай аймгийн бүх сумдад хүргүүлсэн байдаг ч санхүүжилт нь олгогдоогүй тул энэ жилээс чацарганын суулгац авахаар болсон. Тухайн газрыг өмчилж авснаас хойш фермерийн аж ахуй эрхэлж байгаа. Газрыг өмчилж авсны дараахан Ховд аймгаас 37, Увс аймгаас 20 гаруй толгой тэмээ авч ирж үржүүлж 2 жилийн дотор тэмээний тоог 80 толгойд хүргүүлсэн байгаа. Уг тэмээн сүргээсээ 30 толгой тэмээг И гэх газарт байдаг тэмээ үржүүлэх сонирхолтой хүн худалдсан байдаг. Тэмээний сүү, хоормог, тэмээний ноос зэргийг захад байнга нийлүүлдэг байгаа.

2.11 Манай компани 5 гишүүнтэй. Манай компани 2008 онд байгуулагдаж, тухайн жилдээ газар өмчилж авсан байдаг. Компанийн 5 гишүүн нь 5 малчин гэж ойлгож болно. Манай эцэг, эх олон жил нутагласан болохоор уг газрын дагуу эрхтэйгээр өмчилсөн, уг газарт биднээс өөр этгээдийн эрх үүсээгүй байгаа. Тухайн газраас хадлан авдаг 3,4 хүн байдаг. Тухайн хүмүүсийг миний өмчлөл газраас хадлан авсан гэж хэд хэдэн удаа хадлан авахыг нь хорьсон үе байгаа.

2.12 Байгаль орчин аялал жуулчлалын яамд Б  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга явуулсан бичигтээ “...Тус аймгийн А  сумд газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг “ЦБ ” ХХК нь 2022 онд Засгийн газраас зарласан тариаланчдад олгох 3 хувийн зээлд хамрагдсан боловч санхүүжиж чадаагүй нь үнэн болно. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд уг компани өөрийн өмчлөлийн газрын 50га-д чацаргана, 5 га-д төмс тариалахаар төсөл боловсруулж яамд хүргүүлсэн тул дэмжиж өгнө үү...” гэх бичиг өгсөн байна. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрвөл манай компанийн үйл ажиллагаа зогсох, доголдох тул зөвшөөрөхгүй байгаа.

2.13 Иймд өмчлөлийн газарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа цаашид улам эрчимтэй томоохон бүтээн байгуулахаар зорин ажиллаж байгаа бидний үйл ажиллагааг тасалдуулан гэсэн сумын одоогийн удирдлага зохих албан тушаалтнуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс Б  аймгийн А  сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамж, Х.Б , Х.Х нарт А  сумын Х  багийн нутаг дэвсгэр Б   нэртэй газраас Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар 200 га газрыг өмчлүүлж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №00 тоот гэрчилгээ, Б  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтний 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай үнэлгээ, Б  аймгийн А  сумын Засаг дарга С.Бекетийн “Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай” 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А/47 тоот захирамж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б ын хүсэлтийн дагуу хийсэн 2019.09.06-ны өдрийн аудитын танилцуулга, Б  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/02 дугаар албан бичгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас “ЦБ ” ХХК /3063542/-ийн дэлгэрэнгүй лавлагаа Цөцгий Б   ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “ЦБ ” ХХК-нийн дүрэм, Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2008 онд батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө хүргүүлсэн тухай 26 дугаар албан бичиг, Б  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “2008 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зориулалт байршил, хэмжээ газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 12 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт, Х.Б , Х.Х нарт А  сумын Х  багийн нутаг дэвсгэр Б   нэртэй газраас 000 дугаар нэгж талбарын Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар 200 га газрыг өмчлүүлж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №000 тоот гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн архиваас хуулбарлаж олгосон Б  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020.02.05-ны өдөр гэрчээр М.Н ийг асуусан гэрчийн мэдүүлэг, тус шүүхээс 2020.02.05-ны өдөр маргаан бүхий 200 газар газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг үзлэгийн схем зураг, Б  аймгийн А  сумын 01 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай хуралдааны тогтоол, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Х.З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Б  аймгийн А  сумын Засаг даргын орлогчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/112 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолт, мөн Засаг даргын орлогчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/111 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолт, мөн сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаартай “аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст” хаягласан албан бичиг, нэхэмжлэгчээс 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/46 дугаар албан бичгээр хэргийг сэргээхийг хүссэн тухай хүсэлт, Б  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай шийдвэр, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тухай” 1/53 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, хариуцагчийн Улсын дээд шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/73 дугаар албан бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгч байгууллагын шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, Б  аймгийн А  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/16 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч Х.Б ын 2019 оны 8 дугаар 12-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбар, хариуцагч Х.Х аас 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Х.Б ад нэг жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл, Б  аймгийн Худалдаа үйлчилгээний “Т ” ХХК-ний захирал М.А ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолт, Б  аймгийн А  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/04 дугаартай тэмдэглэл, тус шүүхийн Тамгын газраас хуулбарлаж олгосон Б  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 00 дугаартай “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамж, Б  аймгийн ЗДТГазраас хуулбарлаж олгосон 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаартай Б  аймгийн Засаг даргаас Х.Б ын өгсөн өргөдлийн хариу, хариуцагч Х.Б ын шүүх хуралдаанд онлайнаар оролцуулж өгөх тухай хүсэлт, А  ХХК-ийн захирал Ш.А гийн 2017.10.30-ны өдрийн №01 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолт, “ЦБ  ” ХХК-ний  захирал Х.Б ын 2015.05.27-ны өдрийн 1/01 дугаар албан бичгээр Б  аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт гаргасан хүсэлт, тус компанийн “Х ” ХХК-тай 2017.10.27-ний өдөр №00 дугаартай чацарганын суулгац худалдах, худалдан авах гэрээ, тус аймгийн Засаг даргаас 2011.10.20-ны өдрийн 1-01/1099 дугаар албан бичгээр ЦБ  ” ХХК-ний захирал Х.Б ын хүсэлтийг Х жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тэргүүн М.Б д уламжилсан тухай албан бичиг, “А ” холбооны тэргүүний Х.М ийн 2017.10.27-ны өдрийн 01/01 дугаартай албан бичиг, хариуцагч Х.Б ын Улсын дээд шүүхэд гаргасан гомдол, түүний 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өмгөөлөгч Б.Б , Г.М нартай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тайлбар, уг тайлбарын хамт Х.Б ын өмчлөлд байгаа газрын байршлын кадастрын зураг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний 2015 оны 9 дүгээр сарын 17-ны 17 дугаартай дүгнэлт, “ЦБ ” ХХК-ийн  “Фермийн аж ахуй, газар тариалан хэрэгжүүлэх төсөл, Б  аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар албан бичиг, “ЦБ ” ХХК-аас Б  аймгийн Сум дундын ойн ангийн даргад гаргасан “Монгол улсын ерөнхийлөгчийн “Тербум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Б  аймгийн А  сумын байгаль орчны улсын байцаагчийн Байгал орчны төлөв байдлын 2015.06.08-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт, “ЦБ ” ХХК-ийн Б   толгойн, “Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн танилцуулга, уг төслийн Хөрөнгө оруулалтын зардлын тооцоо эх үүсвэр, “Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэнгээс” хураан авах, жимс, орлогын 7 жилийн урьдчилсан тооцоо, тус үйл ажиллагааны нийт зардал 7 жилээр гаргасан, тус хүрээлэнд ажиллагсдын орон тоо цалингийн зардал, Талбай суулгац, хор бордооны 7 жилийн зардлын тооцоо, Хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, хэрэгслийн зардлын 7 жилээр гаргасан тооцоо, Чацаргана тариалалтын болон талбайн хөрсний усалгааны норм, ашигт ажиллагааны тооцоо, Төслийн 7 жилийн эдийн засгийн үр дүнгийн тооцоо, Татварын албанаас Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, Б  аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын Татварын албанаас Татвар төлөгчийн 210104000738 дугаартай 2021 оны 4-р улирлын Аж ахуйн нэгжийн албан татварын хуулбар, “ЦБ ” ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан, тус компанийн 2021 оны 4 дүгээр улирлын орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, Уужим алтай аудит ХХК-ны хараат бус аудиторын тайлан, “ЦБ ” ХХК-ийн аудит хийгдсэн санхүүгийн байдлын 2021.12.31-ний өдрийн тайлан, тус компанид аудит хийгдсэн орлогын дэлгэрэнгүй тайлан, аудит хийгдсэн өмчийн өөрчлөлтийн тайлан, аудит хийгдсэн мөнгөн гүйлгээний тайлан, аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон А , А.А , М , Ж , Х.Х нарын 2021 оны Мал тэжээвэр амьтан, Х аа худгийн мал тооллогын А дансны баримт, А , А.А , М , Ж , Х.Х нарын 2022 оны жилийн эцэст тоолуулсан малын тоо, толгойн талаарх А  сумын Засаг даргын орлогчоос олгосон тодорхойлолт, Тоног төхөөрөмж худалдаж авсан гэх нэхэмжлэл, фото зураг,  “ЦБ ” ХХК-ийн Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого М, Ж , Х.Х , 2008 оны Б  ын сансраас авсан зураг, маргаан бүхий газрын фото зургууд, “ЦБ ” ХХК-ийн үйл ажиллагааны талаар хариуцагч Х.Б аас гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хангахаас татгалзаж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай” 00 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч нараас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2003 оны сансрын зураг, маргаан бүхий газарт үзлэг хийх явцад баталгаажуулж авсан фото зураг 3 ширхэг, Б  аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, Б  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар албан бичгээр ирүүлсэн Х.Б , Х.Х нарын үүсгэн байгуулсан “ЦБ ” ХХК-ийн болон Х.Х ы гишүүнээр бүртгэгдсэн “Н” хоршооны дэлгэрэнгүй лавлагаануудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нарт маргаан бүхий 200 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад хууль бусаар өмчлүүлсэн, газрын суурь үнэ 230,707,200 төгрөгийг төлөөгүй, өмчлүүлсэн газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн болон фермийн зориулалтаар ашиглаагүй  гэж тодорхойлж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэж тайлбарлажээ. 

8.Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:

Үүнд: Маргаан бүхий 200 га газрыг фермерийн болон газар тариалангийн зориулалтаар зохих журмын дагуу өмчилж авсан, ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлж байна. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүнийг ажлын байртай болгохоор зорин санхүүжилтээ хүлээж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд газрын хөрсийг тариалангийн зориулалтад бэлтгэж, усалгааг сайжруулсан. Өвс, хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж, хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан... гэх үндэслэл зааж маргажээ.

9.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Б  аймгийн А  сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжаар хариуцагч Х.Б , Х.Х нарт тус сумын Х  багийн Б   гэх газраас 200 га газрыг фермер, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн, хариуцагч нар улсын бүртгэлд бүртгүүлж, 000 дугаар гэрчилгээгээр өмчлөх эрхээ баталгаажуулсан болох нь  хэрэгт авагдсан Засаг даргын захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

10 Дээрх хариуцагч нарт газар өмчлүүлсэн шийдвэрийг А  сумын Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/47 дугаар захирамжаар хүчингүй болгосон хэдий ч Б  аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаар шийдвэрээр 2018 оны 00 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

11.Гэтэл хариуцагч Х.Б , Х.Х нар нь Б  аймгийн А  сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжаар, тус сумын Х  багийн Б   гэх газраас өмчлүүлсэн 200 га газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн болон фермийн зориулалтаар өмчлөхгүй байгаа нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Б  аймгийн Аудитын газрын 2019.09.06-ны өдрийн танилцуулга, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар Шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.

12.Мөн хариуцагч нараас маргаан бүхий Х  багийн Б   гэх газраас өмчлүүлсэн 200 га газрыг өмчилж авахдаа сумын болон аймгийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаанд оруулах журмаар өмчлүүлээгүй, газрын үнийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

13.Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад зааснаар газар өмчлөгч иргэн нь фермийн болон газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүргийг хариуцагч Х.Б , Х.Х нар 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш биелүүлсэн эсэх талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлж нотлох баримтаа гаргаж өгч, нотолж чадаагүй болно.

Хариуцагч нараас тухайн өмчилж авсан газрыг хамгаалалтад авч, усалгааг сайжруулсан, үүний үр дүнд өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдсэн, усалгаатай хадлангийн талбайн аж ахуй эрхэлж, өвс хадаж малчдад борлуулдаг гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг үндэслэн хариуцагч нар тухайн 200 га талбайд буюу тариалангийн талбай, эсхүл атаршсан газарт тариалангийн үйл ажиллагаа эрхэлж, тариалангийн зориулалтаар өмчилж байна гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй. Хариуцагч нь хариу тайлбартаа тухайн газарт фермийн зориулалтаар болон газар тариалан эрхэлж эхлээгүй, санхүүжилт хүлээж байгаа талаар тайлбарлаж өөрийнхөө нэр дээрх ЦБ  ХХК-ний төслийн танилцуулгыг нотлох баримтаар ирүүлсэн боловч өнөөдөр хүртэл тухайн газарт ямар нэгэн газар тариалангийн болон фермийн зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй, харин байгалийн жамаар чацарганын зэрлэг мод бүхэлд нь ургасан байдалтай байгаа нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

14.Харин хариуцагч нараас маргаан бүхий өмчилж авсан 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар ашиглахаар ЦБ  ХХК-ийг байгуулан өнөөдрийг хүртэл хадлан болон Б  аймгийн Т  захад өвөл хаврын улиралд тэмээний сүү хоормог, үхэр, ямааны сүү их хэмжээгээр худалддаг, мөн үхэр, ямааны сүү, цагаан идээ, мах, хонины ноос, ямааны ноолуур, арьс шир зэрэг малын бүтээгдэхүүн худалдаж фермер байгуулан эзэмшиж, ашиглаж байгаа гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай Б  аймгийн худалдаа үйлчилгээний Т  ХХК-ний тодорхойлолт, 2001 оны 1-01/1099 дугаартай Б  аймгийн Засаг даргын албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №00 дугаартай Чацарганын суулгац худалдах, худалдан авах гэрээ, А  ХХК-ийн захирал Ш.А гийн 2017.10.30-ны өдрийн №01 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолт, “ЦБ  ” ХХК-ний захирал Х.Б ын 2015.05.27-ны өдрийн 1/01 дугаар албан бичгээр Б  аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт гаргасан хүсэлт, тус компанийн “Х ” ХХК-тай 2017.10.27-ны өдөр №00 дугаартай чацарганын суулгац худалдах, худалдан авах гэрээ, тус аймгийн Засаг даргаас 2011.10.20-ны өдрийн 000 дугаар албан бичгээр ЦБ  ” ХХК-ний захирал Х.Б ын хүсэлтийг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тэргүүн М.Б д уламжилсан тухай албан бичиг, “А ” холбооны тэргүүний Х.М ийн 2017.10.27-ны өдрийн 01/01 дугаартай албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, “ЦБ ” ХХК-ийн “Фермийн аж ахуй, газар тариалан хэрэгжүүлэх төсөл, Б  аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар албан бичиг, “ЦБ ” ХХК-аас Б  аймгийн Сум дундын ойн ангийн даргад гаргасан “Монгол улсын ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “ЦБ ” ХХК-ийн Б   толгойн, “Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн танилцуулга, уг төслийн Хөрөнгө оруулалтын зардлын 7 жилийн тооцоо, эх үүсвэр, Б  аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар албан бичиг, аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон А , А.А , М , Ж , Х.Х нарын 2021 оны Мал тэжээвэр амьтан, Х аа худгийн мал тооллогын А дансны баримт, А , А.А , М , Ж , Х.Х нарын 2022 оны жилийн эцэст тоолуулсан малын тоо, толгойн талаарх А  сумын Засаг даргын орлогчоос олгосон тодорхойлолт, Тоног төхөөрөмж худалдаж авсан гэх нэхэмжлэл, фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

15.Эдгээр бичгийн нотлох баримтаас үзэхэд хариуцагч нараас маргаан бүхий өмчлөлийн газарт фермер, тариалангийн зориулалтаар ашиглахаар байгуулсан ЦБ  ХХК нь Б  аймгийн Т  захад өвөл хаврын улиралд тэмээний сүү хоормог, үхэр, ямааны сүү их хэмжээгээр худалддаг, мөн үхэр, ямааны сүү, цагаан идээ, мах, хонины ноос, ямааны ноолуур, арьс шир зэрэг малын бүтээгдэхүүн байнга худалддаг гэж Б  аймгийн худалдаа үйлчилгээний Т  ХХК-ний захирлаас тодорхойлолт олгосон боловч ЦБ  ХХК нь малын цагаан идээнээс хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн татвар төлж байсан эсэх, мөн “Х ” ХХК-тай 2017.10.27-ний өдөр №00 дугаартай чацарганын суулгац худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн боловч уг гэрээний дагуу чацарганын суулгацын үнэд 150,030,000 төгрөг шилжүүлсэн эсэх, уг чацарганын суулгацыг суулгасан эсэх, мөн газар тариалангийн зориулалтаар ашиглахаар 4.180.000 төгрөгийн Тоног төхөөрөмж худалдаж авсан гэх нэхэмжлэл, фото зургийг нотлох баримтаар ирүүлсэн боловч тоног төхөөрөмж авахаар уг мөнгийг шилжүүлсэн эсэх, 2009 онд Увс аймгийн Ховд, Өмнөговь, Өлгий сумуудаас 23 толгой тэмээ худалдан авч, тэмээний тоог 2 жилийн дотор 80 толгой хүргэсэн гэх боловч тухайн ондоо тийм тооны тэмээ худалдаж авсан эсэх болон тухайн ондоо 23 толгой тэмээг мал тооллогод тоолуулсан эсэх, үүнээс хоёр жилийн дараа 80 толгойд хүргэсэн эсэх нь тус тус хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа мөн тухайн компанийн нэр дээр “Ногоон байгууламж” Чацарганын цэцэрлэгт хүрээлэн төсөл боловсруулсан байх боловч өнөөдөр хүртэл тухайн төслүүд хэрэгжсэн эсэх нь тодорхой бус байгаа тул хариуцагч нараас өмчлөлийн газраа зориулалтаар нь ашиглаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй болно.

16.Нөгөөтээгүүр хариуцагч нар тухайн өмчилж авсан газарт одоо хүртэл байгаль орчинд нөөлөөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүй мөн өмчлөлийн газрын төлөв байдлыг өөрчлөх, усалгаа хийх зорилгоор Х аймгаас мэргэжлийн тариачин хүнийг томилолтоор ажиллуулж гар аргаар шуудуу татаж усны хаалт хийсний дараа 2008 онд 6-хан машин өвч хадаж авч байсан бол одоогийн байдлаар 100 орчим машин буюу 250 тонн хадлан авдаг, байгаль орчныг хамгаалан, ойг хамгаалалтад авсны үр дүнд ой мод төлжин сэргээж 2022 онд Өлгий сумд болон иргэдэд модны суулгац 1800 орчмыг нийлүүлсэн гэж тус тус ч тайлбарладаг боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

17.Нэхэмжлэгч Б  аймгийн А  сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгчийн хувьд, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан аймгийн Засаг даргын бүрэн эрх, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, мөн зүйлийн 14.1.5 дахь заалтын дагуу иргэн өмчийнхөө газрыг газар тариалангийн зориулалт бусаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байна.

18.Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, 3-т Өмчлөлийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж, мөн Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж, Зургаадугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж тус тус заасан байх ба эдгээр заалтуудаар Монгол Улсын иргэн нь газар өмчлөх эрхтэй, энэ эрхийг нь хууль бусаар хязгаарлахгүй байх түүнд халдахгүй байхыг тус тус хуульчилсан.

19.Мөн хэрэгт авагдсан, Б  аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 00 дугаар хүчин төгөлдөр шийдвэрт ...газар өмчлүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох эрх сумын Засаг даргад олгогдоогүй, ...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т зааснаар газар өмчлөх эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, эсхүл Засгийн газрын шийдвэрээр дуусгавар болно гэж заасан... гэж дүгнэжээ.

Гэтэл тус шүүхэд нэхэмжлэгч Б  аймгийн А  сумын Засаг дарга нь хариуцагч Х.Б , Х.Х нарт холбогдуулан Б  аймгийн А  сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 дугаартай захирамж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаартай Гэрчилгээ-ээр А  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Б   гэх газраас фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрхийг хүчингүй болгохыг хүссэн тухай ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар ... ердийн шүүхийн харьяаллын маргаан биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан боловч нэхэмжлэгч талаас уг захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргаагүй тул захирамж нь хүчин төгөлдөр болсон байна гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч талаас хариуцагч нарт маргаан бүхий А  сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Б   гэх газраас фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрхийг хүчингүй болгуулсан эсэх мөн Засгийн газраас газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулсан эсэхээ бичгийн нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч нотолж чадаагүй тул тухайн маргаан бүхий газрыг хариуцагч нарт өмчлүүлсэн Б  аймгийн А  сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 дугаартай захирамж, уг захирамжийг үндэслэж бүртгэж олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №00 дугаартай Гэрчилгээ зэрэг нь хүчин төгөлдөр байгаа тул магаан бүхий өмчлөлийн газрыг газар тариалангийн болон фермийн зориулалтаар өмчлөхгүй байгаа гэсэн үндэслэлээр хураан авах шийдвэр гаргах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

20.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Х.Б , Х.Х нарт фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар Б  аймгийн А  сумын Х  багийн Б   гэдэг газраас өмчлүүлсэн 200 га газрыг хураан авахыг хүссэн нэхэмжлэгч Б  аймгийн А  сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэгч Б  аймгийн А  сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.Ж