Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2023/00114

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2023/00114

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Центрум оффис төвийн 305 тоотод А Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г-А аймаг дахь ШШГГ-т холбогдох,

Г-А аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах А л ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Г-А аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах А л ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч А Л ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32022/11159 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар Г-А аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах хариуцагч А Х ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн /178,669,161,353 төгрөг/-ийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авахаар захирамжилсан байна. Гэтэл Г-А аймаг дахь Ш ш г г-аас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 181/Ш32022/11159 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор Г-А аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах А Л ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг үндэслэлгүйгээр, битүүмжилсэн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явууллаа. А Л ХХК нь Бритиш Виржин арлын Миллион Вижн Групп Лимитед компани /MILLION VISION GROUP LIMITED/-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр МVG-AL-20210101 дугаар Тээвэрлэлт гүйцэтгэх урт хугацааны гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр Миллион Вижн Групп Лимитед компанийн А Х ХХК-иас худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг Г-А аймгийн Ц сумын Таяннуурын уурхайгаас Монгол Улсын хилийн Бургастайн боомт дахь өөрсдийн эзэмшлийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбайн чиглэлд, тус талбайгаас БНХАУ-ын Лаоемяо боомтын бүс хүртэлх чиглэл дотоод, гадаад /экспортын/ тээврийг дангаар хариуцан гүйцэтгэхээр, тээвэрлэх хугацаанд төмрийн хүдрийн баяжмал А Л ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байхаар мөн Бургастайн боомт дахь манай компанийн эзэмшлийн ашигт малтмал ачиж буулгах талбайд буулгасан төмрийн хүдрийн баяжмал овоолго мөн манай компанийн хадгалалт, хамгаалалтад байхаар тус тус гэрээнд тусгасан. Харин Миллион Вижн Групп Лимитед компани нь А Х ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр MVG-AK-20210322 дугаар Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажилагааны гэрээ-г байгуулсан байдаг бөгөөд А Х ХХК-ийн Таяннуурын уурхайгаас олборлосон 3,500,000 метр/тонн төмрийн хүдрийн баяжмалыг уурхайн амнаас худалдан авахаар, ингэхдээ Бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахдаа ЕХW нөхцөл-өөр буюу худалдагчийн нэрлэсэн газарт худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгөхөөр, худалдагчийн нэрлэсэн газар нь худалдагчийн зөвшөөрсөн газарт байхаар, олборлосон бүтээгдэхүүн уурхайн амнаас Миллион Вижн Групп Лимитед компанийн өмч байхаар тус тус харилцан тохиролцсон байдаг. Дээрх 2 гэрээний дагуу гэрээний талууд тус тусынхаа үүргийг гүйцэтгэж байх цаг үед Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2022/11159 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр Г-А аймаг дахь Ш ш г г-аас Миллион Вижн Групп Лимитед компанийн худалдан авч А Л ХХК-ийн талбайд байрлуулсан төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 181/ШЗ2022/11159 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор үндэслэлгүйгээр битүүмжилж манай компанийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, бидэнд хохирол учрууллаа. Манай компани энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, бусдын өмч хөрөнгөд халдсан, хууль бус үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн шүүгчийн 181/ШЗ2022/11159 дугаар захирамжид ...Г-А аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах хариуцагч А Х ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг ...битүүмжлэхээр тодорхой заасан байхад харин тус боомтод байрлах А Л ХХК-ийн талбайд байрлуулсан төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хууль бус, үндэслэлгүй байна. Манай компани шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөргүй, бие даасан, хараат бус компани гэдгийг дурдах нь зүйтэй. Гаалийн Ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/170 дугаар тушаалаар А Л ХХК нь Г-А аймгийн Бургастайн боомтын дэргэд экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай ашигладаг бөгөөд дэлхийн даяар тархсан КОВИД-19 /СОVID-19/ өвчний тархалтын улмаас Монгол Улсын болон БНХАУ-ын хилийн боомтууд хаагдаж, боомтуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсан 2 жил гаруй хугацаанд гэрээний дагуу тээвэрлэсэн төмрийн хүдрийн баяжмал овоолго үүсгэсэн байдалтайгаар хилийн боомтуудаар нэвтрэх боломж, нөхцөл байдлыг хүлээж байсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д ..энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заасны дагуу бид тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Г-А аймаг дахь Ш ш г г-аас Г-А аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах А Л ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг эс хүлээн зөвшөөрч байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилснийг чөлөөлж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн тайлбар: Манайх 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11159 дугаартай захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажилласан. Тойрогч зөрчихгүйгээр тухайн орон нутгийн шийдвэр гүйцэтгэгчид даалгавар явуулж гүйцэтгүүлэхээр Нийслэлийн 240 дүгээр тойргоос даалгавар ирүүлсэн байдаг. 240 дүгээр тойргоос ирүүлсэн даалгаврын дагуу бид нар энэ ажиллагааг явуулсан. Тухайн шүүгчийн захирамжид Г-А аймгийн Бургастай боом дахь хариуцагч А х ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг гээд нэрлэн заасан шүүхийн хийлгэж байгаа ажиллагаа. Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрийн санаачилгаараа очоод энэ А Х-т ХХК-ийн овоолго юм гэдгийг өөрсдөө тодорхойлох боломжгүй. Тийм учраас шүүхээс хийлгэж байгаа ажиллагаа тул бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажилласан. Тийм учраас А л ХХК нь энэ захирамж нь буруу гарсан гэж үзэж байгаа бол захирамж гаргасан шүүхэд гомдол гаргаад энэ ажиллагааг хүчингүй болгуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Бид 23 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас чиглэл авч ажилладаг. Манай Шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа биш. Шүүхээс даалган хийлгэж байгаа ажиллагаа. Захирамждаа гомдлоо гаргаад шүүхээс даалгасан ажиллагааг хүчингүй болгох нь зөв байх. Түүнээс Г-А аймгийн Ш ш г санаачилгаараа энэ ажиллагааг хийсэн зүйл биш гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-А л ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-А л ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Урт хугацааны тээврийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г-А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-битүүмжилсэн, барьцаалсан, хураасан эд хөрөнгийн хадгалалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г-А аймгийн Бургастай дахь гаалийн хороо 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/82 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт,

-Г-А аймгийн Бургастай гаалийн хорооны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/91 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гаалийн хяналтын бүс эзэмшигчтэй байгуулах гэрээ 2021 оны 01 дүгээр сарын 11, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/170 дугаартай тушаалын хуулбар

5. Хариуцагч Г-А аймаг дахь Ш ш г г-аас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2-240/18320 дугаартай албан бичиг

-Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2022/11159-240 дугаартай даалгавар,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2936 дугаартай албан бичгийн хуулбар,

-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г-А аймаг дахь Ш-ийн ш г г-ын 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 06, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Битүүмжилсэн, барьцаалсан, хураасан эд хөрөнгийн хадгалалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Буугранд ХХК-ийн захирлын Г-А аймгийн Ш ш г г-т гаргасан баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г-А аймаг дахь Бургастайн боомтын дэргэд байрлах хариуцагч А х ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн 178,669,161,353.60 төгрөгийн хэмжээнд оногдох хэсгийг битүүмжилсэн байдал гэх 5 хуудас тайлбар бүхий гэрэл зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гаалийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01-9/3338 дугаартай албан бичиг, хавсралтын хамт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гаалийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02-1/3008 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-Худалдаа хөгжлийн банк, А х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн барьцааны гэрээ, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:

-Г-А аймаг дахь Г-ын х б х б-ын г-ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаартай албан бичиг,

-А-н х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-Аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар,

-Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээний хуулбар,

-Г-А аймгийн Бт сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн хуулбар,

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар,

-Г-А аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/138 дугаартай захирамжийн хуулбар

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Г-А аймгийн Б боомтын дэргэд байрлах А л ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч тал ... Г-А аймаг дахь Ш ш г г-аас Г-А аймгийн Б боомтын дэргэд байрлах А Л ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг эс хүлээн зөвшөөрч байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилснийг чөлөөлж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

4. Хариуцагч Г-А аймгийн Ш ш г г өөрийн санаачилгаараа очоод энэ А Х ХХК-ийн овоолго юм гэдгийг өөрсдөө тодорхойлох боломжгүй. Тийм учраас шүүхээс хийлгэж байгаа ажиллагаа тул бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажилласан. Тийм учраас А л ХХК нь энэ захирамж нь буруу гарсан гэж үзэж байгаа бол захирамж гаргасан шүүхэд гомдол гаргаад энэ ажиллагааг хүчингүй болгуулах нь зүйтэй. Түүнээс Г-А аймгийн Ш ш г санаачилгаараа энэ ажиллагааг хийсэн зүйл биш гэж тайлбарлаж татгалзжээ.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж, 122 дугаар зүйлийн 122.5-т ...энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байх ба Г-А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан ажиллагааны талаар, түүнд холбогдуулан гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч А л ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-т заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийн дагуу явуулсан Г-А аймаг дахь Ш ш г г-ын ажиллагааны талаарх гомдлыг тус шүүхэд гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар Г-А аймаг, Бургастайн боомтын дэргэд байрлах хариуцагч А х ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн /178,669,161,353 төгрөг/-ийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсугай гэжээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Батхишигийн баталсан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2022/11159-240 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар Г-А аймаг, Бургастайн боомтын дэргэд байрлах хариуцагч А х ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн 178.669.161.353,60 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх, хадгалалт хамгаалалтыг шийдвэрлэх, холбогдох этгээдээс тайлбар авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах-ыг 19 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Загдсүрэнд даалгасны дагуу Г-А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол гарч Г-А аймгийн А сумын Бургастай боомтод байрлах төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжилсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болохоор заасан.

Г-А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатарын дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийн болон ирүүлсэн даалгаврын дагуу заасан ажиллагааг явуулах үүрэгтэй.

Дээрх захирамжид Бургастайн боомтын дэргэд байрлах А х ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжилэхээр заасан байна.

Гэтэл Г-А аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн баяжмал нь А л ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд байгаа болох нь буюу А л ХХК-ийн эзэмдэж байсан, Million Vision Group Limited худалдан авагчийн өмчлөл болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А Х ХХК-ийн Таяннуурын уурхайгаас олборлосон 3,500,000 метр/тонн төмрийн хүдрийн баяжмалыг уурхайн амнаас худалдан авахаар, ингэхдээ Бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахдаа ЕХW нөхцөл-өөр буюу худалдагчийн нэрлэсэн газарт худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгөхөөр, худалдагчийн нэрлэсэн газар нь худалдагчийн зөвшөөрсөн газарт байхаар, олборлосон бүтээгдэхүүн уурхайн амнаас Миллион Вижн Групп Лимитед компанийн өмч байхаар тус тус харилцан тохиролцсон гэсэн тайлбар нь Million Vision Group Limited /захиалагч/, Алтай ложистик ХХК /тээвэрлэгч/ талуудын хооронд байгуулсан Урт хугацаат тээврийн гэрээ-нд Захиалагч тал Г-А аймгийн Цээл сумын нутаг дахь Таян нуурын уурхайн талбайгаас БНХАУ-ын Хами мужийн Баликон дүүрэгт байрлах Лаоемиао боомт хүртэлх тээвэрлэлтийн үйлчилгээ авах, 1. ...Бүтээгдэхүүн гэж захиалагчийн энэхүү гэрээний хугацаанд худалан авсан Таян нуурын уурхайгаас гаралтай Монголын төмрийн баяжмалыг хэлнэ, захиалагч гэдэг нь бүтээгдэхүүний эрх бүхий худалдан авагчийг хэлнэ гэж, 2.2. ...Энэ гэрээний хугацаанд захиалагч нь Таяннуурын уурхайгаас бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоосон тохиолдолд... гэх зэргээс гэрээний талуудын хүсэл зориг, нэр томъёоны тодорхойлолт, нөхцөл зэргийг илэрхийлсэн үгийн шууд утгаар болон Г-А аймгийн Бургастай гаалийн хорооны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/91 дугаартай албан бичиг, гаалийн хяналтын бүс эзэмшигчтэй байгуулах гэрээ, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/170 дугаартай гаалийн хяналтын бүс тогтоох тухай тушаал зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөн А л ХХК нь А х ХХК-тай хамааралгүй бие даасан хуулийн этгээд болох нь А л ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн дүрэм зэргээр тогтоогдож байна.

Иймд Г-А аймаг дахь Ш ш г г-ын үйл ажиллагаагаар битүүмжилсэн Г-А аймгийн Бургастайн боомтын дэргэдэх А Л ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн овоолгыг битүүмжилснийг хүчингүй болгож чөлөөлөх үндэслэлтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийг зөв хэрэгжүүлэн А-н х ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан А Л ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаагаар Г-А аймгийн Бургастайн боомтын дэргэдэх А Л ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн овоолгыг битүүмжлэлээс чөлөөлж, Г-А аймаг дахь Ш ш г г-рын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Энэхүү шүүхийн шийдвэр нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийг зөв хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-А аймаг дахь Ш ш г г-аас 70,200 төгрөгийг гаргуулан А Л ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН