Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/00800

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунтуул, шүүгч Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ................. байрлах, Т ХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ................... байрлах, ******* У /РД:0000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 114,057,640 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Ц, гэрч С.Ж, П.А, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч ******* Уд холбогдуулан гэм хорын хохиролд 114,057,640 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Манай компани худалдаа эрхэлдэг компани бөгөөд 2020 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд Оросын холбооны улсын О хотын Б гэх компаниас авто замын зориулалттай савалгаатай нийт 4,000 тонн битумыг худалдан авсан. Битумыг ачиж ирсэн чингэлэгүүд нь тодорхой хугацаанд ашиглагдах ёстой байсан ба хугацаа дуусахаас өмнө суллаж чингэлэгүүдийг буцаах ёстой. Хариуцагч Уын О төв нь ОХУ-аас ирж байгаа чингэлэгүүдийг бид нарт зуучилж Монгол Улсад хүргэж өгөөд буцаах үүргийг хүлээдэг байсан. 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 21 чингэлэг бүхий автозамын зориулалттай битум орж ирэн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаалийн хяналтын бүсэд буулгасан. Ингээд чингэлэгүүдийг суллаж 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд Оросын холбооны улс руу буцаасан бөгөөд 00000000000-0, 00000000000-8, 00000000000-1 дугаартай 3 чингэлэгт ачигдсан битумыг хариуцагч Уын О төвийн ажилтан О.Ж албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас буулгахгүйгээр ачаатай нь буцааж манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 000000000 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалтын ажиллагааг явуулан хариуцагчийн ажилтны гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон боловч Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1690 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаан шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн үндэслэл заасан байдаг. Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэрт гомдол гаргахад Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 811 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1366 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн нь зөв гэж дүгнэн хариу өгсөн тул иргэний шүүхэд хандан хохирлоо нэхэмжлэхээс өөр аргагүй болсон. Чингэлэгт нийт 59,1 тонн битум байсан ба 1 тонныг 410 ам.доллар, нийт 24,231 ам.доллар буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны албан ханш 2,944.6 төгрөгөөр тооцоход 71,350,603 төгрөгөөр худалдан авч тээврийн зардалд 1,590,000 төгрөг, дотоод зардалд 298,500 төгрөг, гаалийн татварт 3,924,283 төгрөг, нийт 77,163,386 төгрөгийн өртэй болсон байдаг. Мөн манай компани нь битумыг 1 тонн тутмыг 545.45 ам.долларт худалдан борлуулдаг байсан ба 59,1 тонн битумыг нийт 32,236 ам.доллараар худалдан борлуулах байсан болно. Үүнийг төгрөгөөр тооцвол 94,922,405 төгрөг болж өртгөөс нь хасвал 17,759,000 төгрөгийн орлого олох боломжийг байхгүй болгосон байна. Тухайн битумыг гадаадаас худалдан авахад банкны зээлээр санхүүжүүлсэн ба зээлийн хүүнд 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 19,135,254 төгрөг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар хариуцагч Уын О төвөөс бүтээгдэхүүний үнэ 70,015,528 төгрөг, тээврийн зардал болон дотоод зардалд 1,888,500 төгрөг, гаалийн татварт 3,924,283 төгрөг, хүүгийн төлбөрт 19,135,254 төгрөг, олох байсан орлого 17,759,000 төгрөг, нийт 114,057,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм хорыг нөхөн төлөх үүрэг бүхий хариуцагч У ХНН биш, жинхэнэ хариуцагч буюу 114,000,000 төгрөгийг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд бол тухайн битумыг ОХУ-аас Монгол улсад авчирч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн тээвэр зуучийн Т ХХК байгаа юм. ОХУ-д буцаагдсан битумыг Монгол улсад тээвэрлүүлэн авчрах төлбөр тооцоог хийх, гаалийн хяналтаар оруулах, чингэлэгээс ачааг буулган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, чингэлэгийг цэвэрлээд улмаар буцаалтыг хийгээрэй гэх мэдэгдлийг У-ын олон улсын тээвэр зуучийн төвд мэдэгдэх үүргийг Т тээвэр зуучийн компани хүлээсэн байгаа. Гэтэл тээвэр зуучлагч Т нь ачааг буулгаад хүлээн авагчид хүлээлгэн өгөх чингэлэгүүдийг цэвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу дээрх журам, стандартын шаардлагыг зөрчсөн учир 3 чингэлэг бүхий битум ОХУ-руу буцаагдсан. Тээвэр зуучийн Т ХХК нь өөрийн байгууллагын терминалын газрын ажлын зааварчилгаанд заасан технологит ажиллагаагаа мөрдөөгүйгээс болж ачаа буцаагдсан асуудал гарсан. Манай О ажилтан О.Ж тухайн 3 ачаатай буцсан чингэлэгүүдийн тээврийн бичиг баримтыг чингэлэгийнх нь дугаартай бичээд тээвэр зуучийн Т ХХК-ийн ажилтанд үлдээсэн. Тээвэр зуучийн Т ХХК-ийн вагон ачааг хүлээлцэгчийн ажлын байрны тодорхойлолт, терминалын газрын үйл ажиллагааны ажлын зааварт буюу тухайн ажилтнуудын хийж гүйцэтгэх технологит ажилд вагоны чингэлэгийг суллах, буулгах, хүлээн авах үйл ажиллагаанд хяналт тавих, биечлэн хүлээж авч гарын үсэг зуруулах, цэвэрлэсэн үеийн зургийг нь авч баталгаажуулах, суларсан, ачигдсан, хүлээлгэн өгсөн чингэлэгийн программын үлдэгдлийг тоолж шалгах зэрэг хяналтын ажиллагаануудыг хийх горим нь терминалын газрын үйл ажиллагааны заавар нь хэргийн материалд байгаа. Хэрвээ тээвэр зуучийн Т ХХК -ийн ажилчид энэхүү ажлын байрны тодорхойлолт, технологит ажлынхаа зааврыг биелүүлсэн бол хоосорсон гэх чингэлэг ачаанаас суларсан чингэлэгийн тоо таарч байгааг хяналтын албаны ажилтан тулгаж, шалгах үүрэг нь байсан. Гэтэл энэ ажлаа тээвэр зуучийн Т ХХК-ийн ажилчид хийгээгүй. Тээвэр зуучийн Т ХХК нь аль чингэлэг ачаанаас суларсан, аль чингэлэг ачаанаас сулраагүй гэдэг дээр хяналт тавиагүй хариуцлагагүй ажилласан. Тээвэр зуучийн төвөөс ачааг ломбодсон гэж бодоход тээвэр зуучийн Т ХХК нь гаалийн хяналтын талбайгаас тухайн 3 чингэлэгийг төмөр замын тээвэрлэлт рүү өгөхдөө энэ үүргээ биелүүлсэн бол ачаатай гэдгийг нь мэдээд таслан зогсоогоод төмөр замын ачилтад өгөхгүй байх боломжтой байсан. Мөн Монгол улсын хилээр гарахаас өмнө буцааж У-руу мэдэгдээд энэ зөрчлийг арилгуулах үүргээ тээвэр зуучийн Т ХХК нь биелүүлээгүй. Ийм учраас Төмөр замаар ачаа тээвэрлэх журам, Тээвэр зуучийн стандарт шаардлага, Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ажлын байрны тодорхойлолт, терминалын газрын үйл ажиллагааны зааварт заасан ажил үүргээ тээвэр зуучийн Т ХХК-ийн ажилчид хийж гүйцэтгээгүйгээс болоод нэхэмжлэгчид энэ хохирол учирч байгаа тул У ХНН-ээс нэхэмжлэх үндэслэлгүй байна. Мөн Гаалийн байцаагч нь ямар тохиолдолд гаалийн хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгсэлд яаж хяналт шалгалт хийх, ямар тохиолдолд зөвшөөрөл олгох талаар тодорхой зохицуулсан байгаа. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10205 тоот тушаалаар батлагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам-ын 6.5 болон 6.26-д хоосон чингэлэг Монгол улсын хилээр гарахад хэн хяналт шалгалт хийх, хэн ломбо тавих талаар зохицуулсан. Гаалийн хяналт шалгалтыг тухайн гаалийн бүсэд ажиллаж байгаа гаалийн ахлах байцаагч Гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийгээд ногоон ломбо зүүхээр үүрэг болгочихсон. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг гаргуулж аваад танилцсан. Гаалийн тухай хууль, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих журам, Гаалийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолт, Аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэргээс харахад гаалийн улсын байцаагч нь тухайн чингэлэгт гаалийн хяналт шалгалт хийх үүргийг хүлээсэн байна. Гэтэл гаалийн байцаагч энэ хяналт шалгалтаа хийгээгүйгээс болоод 3 чингэлэг буцаагдсан. Хэрвээ Гаалийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ гаалийн байцаагч зохих ёсоор бүрэн хүлээсэн бол энэ хохирол учирсан асуудал гарахгүй байсан. Иймд У ХНН нь гэм хорыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд биш, үнэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар шаардмаар байгаа бол хариуцагч нь Гаалийн газар байгаад байна. Нэхэмжлэгч болон тээвэр зуучийн Т ХХК нь ОХУ-аас тухайн битумыг авчрах боломж байсан. Энэ боломжоо биелүүлээгүйгээс болоод хохирлын хэмжээ нэмэгдээд байгаа. Тээвэр зуучийн Т ХХК -иас 2020 оны 03 сарын 13-ны өдөр 3 битумтай чингэлэг ОХУ-руу буцаагдсан мэдээллийг анх манайд ирүүлсэн. 04 сарын 13-нд Д.Ц гээд манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн и-мэйл хаягт тээвэр зуучийн Т ХХК -ийн н.А гэх хүнээс ОХУ-аас хүргүүлсэн ачааг 2020 оны 05 сарын 06-ны өдрийн дотор авахгүй бол устгана гэж байна гэх и-мэйл ирсэн. Энэ талаар нэхэмжлэгч тал болон тээвэр зуучийн Т ХХК мэдэж байсан. Манайх 2020 оны 05 сарын 01-ний өдөр ОХУ-ын Эрхүү хотын гааль руу туслалцаа хүссэн бичиг явуулсан. Чингэлэгийн эзэн бол ОХУ-ын Т ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар руу тээвэр зуучийн Т ХХК болон нэхэмжлэгчийн зүгээс буцааж авчрах талаас нь хандсан зүйл байхгүй гэх бичиг ирсэн. Ийм учраас Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд заасан буруутай үйл ажиллагааг харгалзан үзнэ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Битумыг авахад энэ зээлийг зориулж авсан болох нь тогтоогдохгүй байна. Нэгэнт тооцоондоо шингээсэн зардлаа биднээс шаардаад байгаа нь үндэслэлгүй байна. Гаалийн татвар төлсөн баримт хэргийн материалд байхгүй. О.Ж ямар албан үүргээ биелүүлээгүй болох нь тодорхойгүй байна. О.Ж-гийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд ч тухайн чингэлэгийн дотор талыг нь шалгаж үзэх, ломбо тавих үүрэг байхгүй. Тухайн хяналт шалгалт хийх албан үүргийг гаалийн улсын байцаагчид хүлээлгэсэн. Нэхэмжлэгч тал Төмөр замын цагдаагийн газар гомдол гаргаад шалгуулаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд ямар нэгэн байдлаар О.Ж-гийн буруутай үйлдэл болох нь нотлогдон тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч тал У ХНН-тэй ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй, тээвэр зуучийн Т ХХК-тай ачаа бараагаа хүлээлцэхээр гэрээ байгуулсан. Ломбодоод явуулснаас болоод ачаагаа авч чадалгүй явуулсан гэж тайлбарлаад байх шиг байна. Энэ ачааг шалгах үүрэг нь тээвэр зуучийн Т ХХК болон Гаалийн байгууллагад байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 000000000 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 1690 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 1366 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр буусан Замын битумын өртөгийн хүснэгт, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1619 дугаар төлбөрийн даалгавар, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1594 дугаар төлбөрийн даалгавар, 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаар төлбөрийн даалгавар, 2020 оны02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаар төлбөрийн даалгавар, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 257 дугаар нэхэмжлэх, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б20/08 дугаар Битум худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/4 дугаар Битум худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн******* дугаар Зээлийн шугамын эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн шугамын эрх нээх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн шугамын эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, түүний хавсралт, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн*******-2 тоот Зээлийн шугамын эрх нээх нэмэлт гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн*******-3 тоот Зээлийн шугамын эрх нээх нэмэлт гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Худалдаа хөгжлийн банкны 0000000000 тоот дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн У О төвийн 45/394 тоот Туслалцаа хүсэх тухай албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 0058 тоот гэрээний нэмэлт, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн мэдээллийн сангийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Наклад бичгийн эх хувь илгээлт 28536407, мөн өдрийн илгээлт 28533136, илгээлт 28533285, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Т ХХК-ийн 22/67 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Баруун-Сибирийн төмөр зам дахь Олон нийтийн хувьцаат нийгэмлэгийн Т-ийн салбарын ИСХ-1950/НКП 3-СИБ дугаар албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Монгол-Оросын хамтарсан хувьцаат нийгэмлэг Уын 10/2763 дугаар албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн 000000000 дугаартай хэргээс 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Уын О төвөөс Цагдаагийн ерөнхий газрын 45/796 тоот албан бичиг, Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн У О төвийн тээвэрлэлт хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн У О төвийн захирлын Б-1-40 дугаар тушаал, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн У О төвийн захирлын Б-1-4 дугаар тушаал, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Т ХХК-ийн 95/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Т ХК-ийн 114 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн У О төвийн 45/204 тоот албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Т ХК-ийн 117 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн У О төвийн 45/234 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн У О төвийн 45/221 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн У О төвийн 45/251 тоот албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Т ХХК -ийн 111/20 тоот албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн У О төвийн 45/306 тоот албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Т ХХК -ийн 146/20 тоот Битумын тухай албан бичиг, У О төвийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 45/488 тоот албан тоотын хариу, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Т ХХК -ийн 157/20 тоот албан бичгийн хариу, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн У О төвийн 45/526 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, У О төвөөс гаргаж өгсөн баримтууд, П.А, Э.Б нараас авсан гэрчийн мэдүүлэг,

Хариуцагч талын хүсэлтээр С газраас Монгол улсын Тээврийн зуучлал, ерөнхий шаардлага ММ35523:2013 стандартыг, Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 000000000 дугаартай хэргээс 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2017 оны А/28 дугаар тушаалын 22 тоот хавсралт Гаалийн хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарь, Т ХХК-иас Т ХХК -ийн ерөнхий захирлын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 39 тоот тушаалын хавсралт Терминалын газрын үйл ажиллагааны журам, түүний хавсралт, Т ХХК -ийн ажлын байрны тодорхойлолт, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Т ХХК -ийн захирлын Ажилд авах тухай 2 тоот тушаал, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/696 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Т ХХК -ийн ерөнхий захирлын Журам батлах тухай 72 дугаар тушаал, түүний хоёрдугаар хавсралт, О.Ж-гаас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Манай компани 2020 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд Оросын холбооны улсын О хотын Б гэх компаниас авто замын зориулалттай савалгаатай нийт 4,000 тонн битумыг худалдан авсан. Хариуцагч Уын О төв нь ОХУ-аас ирж байгаа чингэлэгүүдийг бид нарт зуучилж Монгол Улсад хүргэж өгөөд буцаах үүргийг хүлээдэг байсан. 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 21 чингэлэг бүхий автозамын зориулалттай битум орж ирэн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаалийн хяналтын бүсэд буулгасан. Ингээд чингэлэгүүдийг суллаж 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд Оросын холбооны улс руу буцаасан бөгөөд 00000000000-0, 00000000000-8, 00000000000-1 дугаартай 3 чингэлэгт ачигдсан битумыг хариуцагч Уын О төвийн ажилтан О.Ж албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас буулгахгүйгээр ачаатай нь буцааж манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Чингэлэгт нийт 59,1 тонн битум байсан ба 1 тонныг 410 ам.доллар, нийт 24,231 ам.доллар буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны албан ханш 2,944.6 төгрөгөөр тооцоход 71,350,603 төгрөгөөр худалдан авч тээврийн зардалд 1,590,000 төгрөг, дотоод зардалд 298,500 төгрөг, гаалийн татварт 3,924,283 төгрөг, нийт 77,163,386 төгрөгийн өртэй болсон байдаг. Мөн манай компани нь битумыг 1 тонн тутмыг 545.45 ам.долларт худалдан борлуулдаг байсан ба 59,1 тонн битумыг нийт 32,236 ам.доллараар худалдан борлуулах байсан болно. Үүнийг төгрөгөөр тооцвол 94,922,405 төгрөг болж өртгөөс нь хасвал 17,759,000 төгрөгийн орлого олох боломжийг байхгүй болгосон байна. Тухайн битумыг гадаадаас худалдан авахад банкны зээлээр санхүүжүүлсэн ба зээлийн хүүнд 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 19,135,254 төгрөг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар хариуцагч Уын О төвөөс бүтээгдэхүүний үнэ 70,015,528 төгрөг, тээврийн зардал болон дотоод зардалд 1,888,500 төгрөг, гаалийн татварт 3,924,283 төгрөг, хүүгийн төлбөрт 19,135,254 төгрөг, олох байсан орлого 17,759,000 төгрөг, нийт 114,057,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

Гэм хорыг нөхөн төлөх үүрэг бүхий хариуцагч У ХНН биш, жинхэнэ хариуцагч буюу 114,000,000 төгрөгийг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд бол тухайн битумыг ОХУ-аас Монгол улсад авчирч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн тээвэр зуучийн Т ХХК байгаа юм. ОХУ-д буцаагдсан битумыг Монгол улсад тээвэрлүүлэн авчрах төлбөр тооцоог хийх, гаалийн хяналтаар оруулах, чингэлэгээс ачааг буулган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, чингэлэгийг цэвэрлээд улмаар буцаалтыг хийгээрэй гэх мэдэгдлийг У-ын олон улсын тээвэр зуучийн төвд мэдэгдэх үүргийг Т тээвэр зуучийн компани хүлээсэн байгаа. Гэтэл тээвэр зуучлагч Т нь ачааг буулгаад хүлээн авагчид хүлээлгэн өгөх чингэлэгүүдийг цэвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу дээрх журам, стандартын шаардлагыг зөрчсөн учир 3 чингэлэг бүхий битум ОХУ-руу буцаагдсан. Тээвэр зуучийн Т ХХК нь өөрийн байгууллагын терминалын газрын ажлын зааварчилгаанд заасан технологит ажиллагаагаа мөрдөөгүйгээс болж ачаа буцаагдсан асуудал гарсан. Манай О ажилтан О.Ж тухайн 3 ачаатай буцсан чингэлэгүүдийн тээврийн бичиг баримтыг чингэлэгийнх нь дугаартай бичээд тээвэр зуучийн Т ХХК -ийн ажилтанд үлдээсэн. Төмөр замаар ачаа тээвэрлэх журам, Тээвэр зуучийн стандарт шаардлага, Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ажлын байрны тодорхойлолт, терминалын газрын үйл ажиллагааны зааварт заасан ажил үүргээ тээвэр зуучийн Т ХХК -ийн ажилчид хийж гүйцэтгээгүйгээс болоод нэхэмжлэгчид энэ хохирол учирч байгаа тул У ХНН-ээс нэхэмжлэх үндэслэлгүй байна. Гаалийн байцаагч нь ямар тохиолдолд гаалийн хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгсэлд яаж хяналт шалгалт хийх, ямар тохиолдолд зөвшөөрөл олгох талаар тодорхой зохицуулсан байгаа. Гаалийн тухай хууль, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих журам, Гаалийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолт, Аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэргээс харахад гаалийн улсын байцаагч нь тухайн чингэлэгт гаалийн хяналт шалгалт хийх үүргийг хүлээсэн байна. Гэтэл гаалийн байцаагч энэ хяналт шалгалтаа хийгээгүйгээс болоод 3 чингэлэг буцаагдсан. Нэхэмжлэгч болон тээвэр зуучийн Т ХХК нь ОХУ-аас тухайн битумыг авчрах боломж байсан. Энэ боломжоо биелүүлээгүйгээс болоод хохирлын хэмжээ нэмэгдээд байгаа. Тээвэр зуучийн Т ХХК -иас 2020 оны 03 сарын 13-ны өдөр 3 битумтай чингэлэг ОХУ-руу буцаагдсан мэдээллийг анх манайд ирүүлсэн. 04 сарын 13-нд Д.Ц гээд манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн и-мэйл хаягт тээвэр зуучийн Т ХХК -ийн н.А гэх хүнээс ОХУ-аас хүргүүлсэн ачааг 2020 оны 05 сарын 06-ны өдрийн дотор авахгүй бол устгана гэж байна гэх и-мэйл ирсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч битумыг авахад энэ зээлийг зориулж авсан болох нь тогтоогдохгүй байна. Нэгэнт тооцоондоо шингээсэн зардлаа биднээс шаардаад байгаа нь үндэслэлгүй байна. Гаалийн татвар төлсөн баримт хэргийн материалд байхгүй. О.Ж ямар албан үүргээ биелүүлээгүй болох нь тодорхойгүй байна. О.Ж-гийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд ч тухайн чингэлэгийн дотор талыг нь шалгаж үзэх, ломбо тавих үүрэг байхгүй. Тухайн хяналт шалгалт хийх албан үүргийг гаалийн улсын байцаагчид хүлээлгэсэн. Нэхэмжлэгч тал Төмөр замын цагдаагийн газар гомдол гаргаад шалгуулаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд ямар нэгэн байдлаар О.Ж-гийн буруутай үйлдэл болох нь нотлогдон тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч тал У ХНН-тэй ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй, тээвэр зуучийн Т ХХК-тай ачаа бараагаа хүлээлцэхээр гэрээ байгуулсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 000000000 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 1690 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 1366 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр буусан Замын битумын өртөгийн хүснэгт, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1619 дугаар төлбөрийн даалгавар, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1594 дугаар төлбөрийн даалгавар, 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаар төлбөрийн даалгавар, 2020 оны02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаар төлбөрийн даалгавар, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 257 дугаар нэхэмжлэх, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б20/08 дугаар Битум худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/4 дугаар Битум худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн******* дугаар Зээлийн шугамын эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн шугамын эрх нээх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн шугамын эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, түүний хавсралт, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн*******-2 тоот Зээлийн шугамын эрх нээх нэмэлт гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн*******-3 тоот Зээлийн шугамын эрх нээх нэмэлт гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Худалдаа хөгжлийн банкны 0000000000 тоот дансны хуулга, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн У О төвийн 45/394 тоот Туслалцаа хүсэх тухай албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 0058 тоот гэрээний нэмэлт, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн мэдээллийн сангийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Наклад бичгийн эх хувь илгээлт 28536407, мөн өдрийн илгээлт 28533136, илгээлт 28533285, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Т ХХК-ийн 22/67 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Баруун-Сибирийн төмөр зам дахь Олон нийтийн хувьцаат нийгэмлэгийн Т-ийн салбарын ИСХ-1950/НКП 3-СИБ дугаар албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Монгол-Оросын хамтарсан хувьцаат нийгэмлэг Уын 10/2763 дугаар албан бичиг, хэрэг бүртгэлийн 000000000 дугаартай хэргээс ирүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Уын О төвөөс Цагдаагийн ерөнхий газрын 45/796 тоот албан бичиг, Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн У О төвийн тээвэрлэл хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн У О төвийн захирлын Б-1-40 дугаар тушаал, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн У О төвийн захирлын Б-1-4 дугаар тушаал, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Т ХХК-ийн 95/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Т ХК-ийн 114 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн У О төвийн 45/204 тоот албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Т ХК-ийн 117 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн У О төвийн 45/234 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн У О төвийн 45/221 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн У О төвийн 45/251 тоот албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Т ХХК -ийн 111/20 тоот албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн У О төвийн 45/306 тоот албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Т ХХК -ийн 146/20 тоот Битумын тухай албан бичиг, У О төвийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 45/488 тоот албан тоотын хариу, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Т ХХК -ийн 157/20 тоот албан бичгийн хариу, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн У О төвийн 45/526 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, У О төвөөс гаргаж өгсөн баримтууд, О.Ж-гаас авсан гэрчийн мэдүүлэг, Тээврийн зуучлал, ерөнхий шаардлага ММ35523:2013 стандартыг, хэрэг бүртгэлтийн 000000000 дугаартай хэргээс 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2017 оны А/28 дугаар тушаалын 22 тоот хавсралт Гаалийн хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарь, Т ХХК-иас Т ХХК -ийн ерөнхий захирлын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 39 тоот тушаалын хавсралт Терминалын газрын үйл ажиллагааны журам, түүний хавсралт, Т ХХК -ийн ажлын байрны тодорхойлолт, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Т ХХК -ийн захирлын Ажилд авах тухай 2 тоот тушаал, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/696 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Т ХХК -ийн ерөнхий захирлын Журам батлах тухай 72 дугаар тушаал, түүний хоёрдугаар хавсралт, П.А, Э.Б нараас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Т ХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хилээр оруулж ирсэн 21 чингэлэг авто замын зориулалттай битум нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаалийн хяналтын бүсэд буужээ.

6. Гаалийн хяналтын бүсээс мөн өдөр суларсан чингэлэгүүдийг хоосон гэсэн лац тавьж ОХУ руу буцаасан нь 2020 оны 3 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд Монгол Улсын хилээр гарсан байх ба 00000000000-0, 00000000000-8, 00000000000-1 дугаартай 3 чингэлэг ачаатайгаа буцсан байна.

7. Хоосон чингэлэгийг ОХУ руу явуулах үүргийг Уын Олон улсын тээврийн зуучийн төв хариуцдаг.

Худалдагч тал нь нэхэмжлэгчид мэдэгдснээр ачааг буцааж авах талаар Уын Олон улсын тээвэр зуучийн төвд хандаж, Уаас ОХУ-ын Гаалийн байгууллага руу хүсэлт явуулсан ч ачаатай 3 чингэлэгийг буцааж авч чадаагүй байна.

8. Улмаар нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гаалийн хяналтын бүсэд буулгасан 3 чингэлэг бүхий битумыг буулгахгүйгээр ОХУ руу ачаатай нь буцаасан гэх өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн 000000000 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1690 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

Уг тогтоолд Уын О төвийн ажилтан болон Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч нар нь ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам-д заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр боловч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан байх тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байх ба Т ХК нь өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

9. Нэхэмжлэгч нь дээрх Прокурорын тогтоолыг үндэслэн Уын О төвийн ажилтан О.Ж-гийн ажил олгогч У ХНН-ээс гэм хорын хохиролд 59,1 тонн битумын үнэ 24,231 ам.доллар буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны албан ханш 2,944.6 төгрөгөөр тооцоход 71,350,603 төгрөг, тээврийн зардал 1,590,000 төгрөг, дотоод зардал 298,500 төгрөг, гаалийн татварт 3,924,283 төгрөг, олох байсан орлого 17,759,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 19,135,254 төгрөг,нийт 114,057,640 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

10. Хариуцагч нь хариуцвал зохих этгээд биш, ачааг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэг нь тээвэр зуучийн Т ХХК байсан гэж маргаж байна.

11. Т ХК нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 00058 тоот Гэрээний нэмэлт №10 гэрээгээр Б трейдинг лимитэд компаниас Г ХК болон О ХК-ийн үйлдвэрлэсэн 1981.2+-10% тонн БНД 100/130 битумыг кловертейнер төрлийн дунд тоннын чингэлэгээр Монгол Улс руу экспортлох DAP-Дорнод Сибирийн төмөр замын Н өртөө нөхцөлөөр худалдаж авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр DAP-Дорнод Сибирийн төмөр замын Н өртөө нөхцөлөөр 1 тонн барааны үнийг 410 ам.доллар байх, төлбөрийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 100 хувь төлөхөөр тохиролцсон байна.

12. Т ХК-ийн 2020 онд ОХУ-аас оруулж ирсэн авто замын зориулалт бүхий битум ачсан чингэлэгнээс 3 чингэлэгийн битумыг буулгалгүй ОХУ буцаасан үйл баримт, дээрх 3 чингэлэгийг гаалиын хяналтын бүсэд байхад хоосон чингэлэг гэх ногоон лацыг Уын О төвийн ажилтан О.Ж зүүсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

13. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

14. Хариуцагч байгууллагын ажилтан О.Ж нь өөрт олгогдоогүй эрх эдэлж, гаалийн улсын байцаагчийн хийж гүйцэтгэх лац зүүх ажлыг хийхдээ хайхрамжгүй хандаж, ачаа буугаагүй байсан 3 чингэлэгт хоосон гэсэн лац зүүснээс нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан байна.

15. ОХУ руу буцаасан 3 чингэлэгт 59.1 тн битум байсан болохыг хэрэг бүртгэлтийн шатанд тогтоосон ба хариуцагч энэ хэмжээний талаар маргаагүй. Нэхэмжлэгчийн Б трейдинг лимитэд компанитай байгуулсан гэрээнд 1 тн битумыг 410 ам.доллар байхаар тохиролцсон бөгөөд нийт 24,231 ам.доллар болж байна.

16. Нэхэмжлэгч нь Б трейдинг лимитэд компанитай байгуулсан гэрээний төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шилжүүлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь дээрх 24,231 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны зарласан ханш болох 2,944.60 төгрөгөөр тооцжээ. Харин шүүхээс олох байсан орлого, шууд хохирлоо нэхэмжилж байгаа үед барааны үнийг төлбөр төлсөн үеийн ханшаар тооцох нь зүйтэй гэж дүгнэж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 2,733.53 төгрөгөөр тооцож 64,620,649.20 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг баримтлан хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.

17. Нэхэмжлэгч нь гаалийн татварт 3,924,283 төгрөг, тээврийн зардалд 1,590,000 төгрөг, дотоод зардалд 298,500 төгрөг төлснөө хохиролд тооцож шаардсан боловч ийм хэмжээний зардал гарснаа баримтаар нотолж чадаагүй болно.

18. Түүнчлэн нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын банктай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн******* тоот зээлийн шугамын эрх нээх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 19,135,254 төгрөгийн зээлийн хүү төлж хохирсон гэж хохиролд тооцон шаардсан боловч зээлийн шугамын эрх нээх гэрээний дагуу авсан зээл нь зөвхөн битумыг худалдаж авахад зориулагдсан, зээлээ төлж чадахгүй хугацаа хойшилсон нь ачаатайгаа буцсан 3 чингэлэгтэй шууд хамааралтай гэж тогтоогдохгүй байна.

19. Дээрх 3 чингэлэг битумыг худалдсан бол 17,759,000 төгрөгийн орлого олох байсан гэж Ө ХХК, Т ХХК-иудтай 2020 онд байгуулсан битум худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар өгчээ. Уг гэрээнд 1 тн битумыг НӨАТ ороод 600 ам.доллараар худалдахаар үнийг тогтоосон байх бөгөөд НӨАТ-ыг хасч, 1 тн-ыг 545.45 ам.долларыг худалдах, 1 тн битумын үнийн зөрүү 135.45 ам.доллар, 59.1 тн-ын үнэ нь 8,005.095 ам.доллар, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 2,777.74 төгрөгөөр тооцвол 22,236,072.58 төгрөг шаардах эрхтэй боловч олох байсан орлогод 17,759,000 төгрөг шаардсан тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг баримтлан У ХНН-с гаргуулж шийдвэрлэв.

20. Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХНН-ээс 82,379,649.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамж гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч У ХНН-ээс хохиролд 82,379,649.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,671,990.80 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 569,848 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                     Ш.ОЮУНТУУЛ

 

Х.ЭНХЗАЯА