Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 152/ШШ2023/00087

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Т овогт Ж-ын А-ийн,

     Хариуцагч: М овогт Д-ийн П-д холбогдох

    Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд оролцогчид:

    Нэхэмжлэгч: Ж.А,

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Нямжав,

    Хариуцагч: Д.П,

    Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Д.П-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2003 оноос эхлэн талийгаач нөхөр Г.Б-ын хамтаар Улаангом сумын х багт байрлах Баянбүрд захад 5400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ аваад эзэмшиж байгаад 2014 онд иргэн Ж.А миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авч, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шилжүүлсэн билээ. Гэтэл Д овогтой П 2011 оноос эхлэн өөрийн байраа хойш сунган миний эзэмшил газар дээр 12,8 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд би энэ хугацаанд ямар ч татвар, түрээс авч байгаагүй. Одоо уг газрыг өөрийн эзэмшлийн газар гэж надтай маргалдаж ойлголцохгүй байгаа юм. Иймд уг маргааныг шийдвэрлэж, миний газрыг чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.

    2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.А-ийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн маргаж буй 12,8 м.кв газар нь нэхэмжлэгч Ж.А-ийн эзэмшлийн газар болох нь хэрэгт авагдсан Ж.А-ийн газрын кадастрын зураг Д.П-ийн эзэмшиж байгаа газрын зураг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдаад байдаг. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолно гэж заасан. Энэ хэргийн хувьд хариуцагчийн барилга хэзээ баригдсан бэ? гэдэг нь маргаантай байдаг. Хэзээ барилга баригдаж, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн бэ? гэдэг асуудал нотлох баримтаар тогтоогдсон зүйлгүй. Хариуцагч барилгын улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 онд гаргуулж, 2016 оноос газар эзэмших эрх нь Д.П-д үүссэн байдаг. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг 2016 оноос эхэлж тоолох нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

   3. Хариуцагч Д.П шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаж буй газар дээрх объектыг 2002 онд манай дүү Д.М нь Г гэх хүнээс 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уг объект 3.50x8 харьцах хэмжээтэй түлээний өрөөний зориулалтаар ашиглаж байсан ба би харалдаа урдах газрыг 4x3.50 хэмжээ бүхий газрыг м.кв-ыг нь 150,000 төгрөгөөр худалдан авч залгаж барилга барин үсчний үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ тухайн түлээний өрөөг нурааж шинэчлээд үсчний өрөөний галын хэсэг болгосон. Тухайн үед манай үсчний газар гар галлагаатай байсан юм. Би дүүгийнхээ худалдаж авсан уг маргаж буй объектыг ашиглаж байсан ба дүүгийнхээ 5 жилийн сургалтын төлбөрийг нь төлж өгөөд өөрийн нэр дээр болгож худалдаж авсан юм. Надад нэхэмжлэгч Ж.А-ийн газар дээр байшин барилга барьсан зүйл байхгүй болно. Иймд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсоор эзэмшиж байгаа газар дээр хууль бусаар эзэмших эрхэд халдаж байна. Ийм учраас өөрийн эрхээ хамгаалуулахаар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шаардах эрх үүссэн гэж харж байна. Нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн асуудал байна гэж үзэж байна. Ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан 10 жилийн хугацааг хэтрүүлсэн. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолно. Д.П нь 2016 онд гэрчилгээг шинэчилж авсан асуудал байгаа болохоос эзэмших эрх нь 2016 онд үүссэн эсхүл эрх зөрчсөн үйлдэл 2016 онд бий болсон гэж үзэх боломжгүй. Нэгж талбарын хувийн хэргийг хэрэгт газрын албанаас авсан байдаг. Нэхэмжлэгч Ж.А-ийн хувьд нөхрийн хамтаар 1998 оны 85 дугаар шийдвэрээр гэрээний үндсэн эзэмшиж байсан. Нэхэмжлэгч энэ талаараа нэхэмжлэл болон тайлбартай дурдсан. Ингээд 2008 оноос нөхрийнх нь нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ байгаад 2013 онд нөхөр нас барж 2014 оноос эхэлж өв залгамжлалаар шилжиж ирсэн асуудал байдаг. Шаардах эрх хэзээ үүссэн бэ? гэдгээс хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Ж.А нь эрх зөрчигдсөн тухай маргааныг 10 жилийн дотор гаргах ёстой байсан. Хариуцагчийн зүгээс 2006 онд тухайн газрын шинэчилж барьсан гэдэг. ингэхдээ сунгаж бариагүй, засвар хийсэн. Д.М-ээс 2006 онд худалдаж авсан. Нэхэмжлэгч 2009 онд нөхөр амьд сэрүүн байхад энэ барилгыг барьсан. Бид Д.П-г барилгыг барьж байхад барилгыг бариулахгүй зогсоох тухай сануулж байгаагүй, төлбөр түрээс авч байгаагүй гэдэг. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хил залгаа газрыг эзэмшиж байдаг. Энэ тохиолдолд хөршийн эрхийн асуудал яригдах ёстой. Иргэний хуулийн 137 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүй барилга барьсан бөгөөд хөрш нь хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл гаргаагүй бол тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.А-ийн №000489776 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 06 дугаар сарын 06-ын өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших гэрээ, Ж.А-ийн эзэмшиж буй газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, Ж.А-ийн газрын кадастрын зураг, Увс аймгийн Татварын хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тодорхойлолт, Ж.А-ийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн баримт, Увс аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 437 тоот тодорхойлолт, Г.Б-ын 2011,2012 онд төлсөн татварын /хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр, авто тээврийн татвар/ баримт, Ж.А-ийн 2012 оноос 2022 оны 10 сар хүртэлх хүн авч цалинжуулж байсан тооцооны баримт 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 оны татвар төлсөн баримтууд, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №2321292 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №2172948 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №2069869 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №2318820 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2173859 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №1976042 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №1827380 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №1975775 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1454424 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №1827689 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №1172956 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2011 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 30000 төгрөг хураасан гэх баримт, 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №1450032 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1179404 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2011 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн №1175339 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №1171992 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №0342702 тоот бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    6. Хариуцагчаас өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.П-ийн №000617662 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Д.П-ийн газрын кадастрын зураг, Увс аймгийн Татварын хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 355 тоот тодорхойлолт, газрын төлбөр төлсөн гэх 2 хуудас баримт, хувь хүний орлогын албан татвар төлсөн гэх 1 хуудас баримт, үл хөдлөх хөрөнгийн 1 ширхэг баримт, Б.Э-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан тодорхойлолт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, баримт шүүхэд гаргаж өгсөн.

    7. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Б.Э-ээс гэрчийн мэдүүлэг авсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1285 тоот захирамжаар үзлэг хийсэн, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн маргаан бүхий талбайд хийсэн хэмжилт зураглал, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 65 тоот захирамжийн дагуу Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.П-ийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Д.П-ийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэл статистик албанд гаргасан өргөдөл, Д.П-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.П-ийн №000617662 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, Д.П 12 баг Зах дотор байрлах үсчин гоо сайхан талбайн зураг, Д.П-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, фото зургийн хуулбар, Д.П-ийн №000377251 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Б-ын №0145779 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 218 тоот захирамжийн дагуу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн Ж.А-ийн 8516000458 дугаартай нэгж талбарын хувийн хэрэг, Ж.А-ийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл, Ж.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Б, Ж.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г.Б нас барсны гэрчилгээний хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 731 тоот тодорхойлолт, Баян бүрд захын байршлын план зураг, Г.Б-н №0145779 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ, 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн тухай баримт бичгийг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, Увс аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/380 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж, Ж.А-ийн №000489776 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Ж.А-ийн эзэмшиж буй газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, Ж.А-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Д.П-ийн /12-р баг зах дотор/ 8516009136 тоот нэгж талбарын хувийн хэрэг, Д.П-ийн №000617662 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, Д.М-ийн №0029841 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Д.П-ийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр газрын харилцаа хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр У ХХК-иас Увс аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, 2015 оны 12 дугаар сарын 24-ний 475 тоот өдрийн газар эзэмших эрх хэсэгчлэн шилжүүлэх хэлцэл зэрэг бичгийн нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Д.П-д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    ...Миний бие 2003 оноос эхлэн талийгаач нөхөр Г.Б хамтаар Улаангом сумын х багт байрлах Баянбүрд захад 5400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ аваад эзэмшиж байгаад 2014 онд иргэн Ж.А миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авч, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шилжүүлсэн билээ. Гэтэл Д овогтой П 2011 оноос эхлэн өөрийн байраа хойш сунган миний эзэмшил газар дээр 12,8 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд би энэ хугацаанд ямар ч татвар, түрээс авч байгаагүй. Одоо уг газрыг өөрийн эзэмшлийн газар гэж надтай маргалдаж ойлголцохгүй байгаа юм. Иймд уг маргааныг шийдвэрлэж, миний газрыг чөлөөлүүлж өгнө үү...гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

   Ж.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаж буй газар дээрх объектыг 2002 онд манай дүү Д.М нь н.Г гэх хүнээс 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уг объект 3.50x8 харьцах хэмжээтэй түлээний өрөөний зориулалтаар ашиглаж байсан ба би харалдаа урдах газрыг 4x3.50 хэмжээ бүхий газрыг м.кв-ыг нь 150,000 төгрөгөөр худалдан авч залгаж барилга барин үсчний үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ тухайн түлээний өрөөг нурааж шинэчлээд үсчний өрөөний галын хэсэг болгосон. Тухайн үед манай үсчний газар гар галлагаатай байсан юм. Би дүүгийнхээ худалдаж авсан уг маргаж буй объектыг ашиглаж байсан ба дүүгийнхээ 5 жилийн сургалтын төлбөрийг нь төлж өгөөд өөрийн нэр дээр болгож худалдаж авсан юм. Надад нэхэмжлэгч Ж.А-ийн газар дээр байшин барилга барьсан зүйл байхгүй болно. Иймд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

   4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

     Нэхэмжлэгч Ж.А нь нөхөр Г.Б хамт 2003 оноос эхлэн уг газрыг эзэмшиж байсан болох нь 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ, 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн тухай баримт бичгийг нотариатч гэрчилсэн тэмдэглэлийн 18 насанд хүрсэн хамтран өмчлөх эрх бүхий этгээдийн нэр хэсэгт Ж-ын А гэж бичигджээ. Уг газрыг нэхэмжлэгч 2014 онд эрх залгамжлалаар шилжүүлэн авчээ.

     Нэхэмжлэгч Ж.А-д Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 201оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/380 дугаар захирамжаар Улаангом сумын х багт байршилтайнэгж талбарын х дугаартай 5400 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, хариуцагч Д.П-д Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 201оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/66 дугаар захирамжаар Улаангом сумын х баг, Зах дотор байршилтайнэгж талбарын х дугаартай 47.0 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд, кадастрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

    5. Ж.А-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын байршлыг Улаангом сумын 3 дугаар баг, Д.П-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын байршлыг Улаангом сумын 12 дугаар баг гэж багийг зөрүүтэй тэмдэглэсэн байх боловч тухайн газар нь 3 дугаар багт харьяалагдаж байгаад 12 дугаар баг болж харьяалал өөрчлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

   Зохигчид маргаан бүхий газар нь тус бүр өөрийн эзэмшлийн газар гэж, хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэрэгжүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ. 

    6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр маргааны зүйл болж байгаа газарт Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн, геодези, зураг зүй хариуцсан мэргэжилтэн нарыг оролцуулан үзлэг хийж, хэмжилт хийхэд Ж.А-ийн эзэмшлийн нэгж талбарын х дугаартай 5400 м.кв газарт Д.П нь давхцуулан үсчний барилгаас үргэлжлүүлэн галын өрөө барьж, ашиглаж байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

    7. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж, мөн хуулийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч Ж.А нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж, мөн хуулийн 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж зааснаар хариуцагч Д.П-ийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн=258/1 газрыг шаардах эрхтэй боловч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

    9. Нэхэмжлэгч Ж.А дээрх галын өрөөг Д.П нь 2011 оноос эхлэн өөрийн байраа хойш сунган миний эзэмшил газар дээр 12,8 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд би энэ хугацаанд ямар ч татвар, түрээс авч байгаагүй гэж, хариуцагч Д.П Тухайн газар нь миний эзэмшлийн газар, уг газарт галын өрөөг 16 жилийн өмнө буюу 2006 онд барьсан, нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан ба зохигчдын тайлбараас үзэхэд тухайн газарт нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2006 онд үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байгаа тул 2006 онд галын өрөө барьсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

    Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, мөн хуулийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж гэж тус тус заажээ.

    Нэхэмжлэгч Ж.А-ийн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг шаардах эрх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.4-т заалтад хамаарахгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий 10 жилийн хугацаа үйлчлэхээр байна.

    Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

    Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.А-ийн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг шаардах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг түүний тайлбарласнаар 2006 онд галын өрөө барьсан гэх хугацаанаас тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 онд дууссан байх ба нэхэмжлэгч Ж.А 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

    Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Д.П-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Д.П-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

    2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                                 

                                                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БОЛОР