Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 142/2020/00745/И |
Дугаар | 142/ШШ2022/01336 |
Огноо | 2022-10-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2022/01336
2022 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2022/01336 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, жуулчин, Бизнес *******,******* байрлах, ******* /регистрийн дугаар *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,150,952 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Б.*******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.303.521 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 6,082,495 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, мөн хариуцагчаарг оролцуулахаас татгалзаж, хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,150,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч -нд холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зээлдэгч Б.******* нь -той 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/4185 зээлийн шугамын гэрээ, БГ/4185 барьцааны гэрээг тус тус байгуулан 4,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчийн Хаан банкин дахь 5323010608 тоот дансанд мөнгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/4185 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа утсаар болон албан мэдэгдлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 36.849 төгрөг, үндсэн хүүнээс 13.203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.612 нийт 73.665 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр нь 496.885 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.583.830 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222.805 нийт 2.303.521 төгрөг болж хуримтлагсан тул гаргуулж өгнө үү.
...Тухайн зээлийн хугацаа нь 2020 оны 08 сарын 01 -ны өдөр дуусгавар болж байгаа тул зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүүний төлбөр 312.710 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 3.466.266 төгрөг нийт 3.778.976 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 6,082,495 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. ..Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр нь 3963151 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4815156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 372645 төгрөг, нийт 9,150,952 төгрөг байна. Иймд хариуцагч Б.*******тэй байгуулсан ЗГ/4185 дугаартай зээлийн гэрээний нийт төлбөр 9,150,952 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.
3. Хариуцагч Б.******* хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ: ...би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж 3 сарын турш 1 529 000 төгрөг төлж барагдуулан, нэмж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 080 000 төгрөг авч 3 236 000 төгрөгийн төлөлт хийсэн. ...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надтай тооцоо нийлэхгүйгээр тулган шаардаж, Монгол банкинд мэдээлэл явуулж хар жагсаалтанд оруулна хэмээн сүрдүүлж үлдэгдэл 4 000 000 төгрөг дээр шинэ гэрээ хууль бусаар хийсэн. Миний тооцоогоор зээлсэн 5 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж үзэж байна. Иймд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож , нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... *******ноос гаргасан хариу тайлбарт ..... хүүг бууруулж зээлийн гэрээ байгуулсан, нөхцөл өөрчлөгдсөнөөр шинээр гэрээ байгуулах шаардлагатай тул гэрээ байгуулсан гэжээ. Зээлийн гэрээ болон гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон... эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор мөн үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, эдгээр хэлбэр шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хүсэлт нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хоршоо нь гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо, эргэн төлөлтийн талаар болон бусад шаардлагатай мэдээллээр нэг ч удаа хангаж байгаагүй, гэрээний гол нөхцөл болох хүү, зээлийн хүү хэрхэн бодож авах талаар тохиролцоогүй, 2018 оны 08, 10 дугаар сард байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй хирнээ нэмэгдүүлсэн хүү 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тооцсон, хуульд зааснаар зээлийг тодорхой хугацаатай зээлдэг байтал зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсны маргаашнаас өгөхөөр зээлийн гэрээнд тусгасан зэрэг нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж, 2018 оны 08 сараас хойш намайг төөрөгдүүлж, хуурч мэхлэн гэрээ хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анх зээл хүссэн өргөдөл бичүүлж авахдаа 5 хувийн хүүтэй зээл олгож өгнө үү гэж бичүүлж авсан хирнээ зээлийн гэрээнд 5 хувь гэдгээ урамшуулал гэх утгаар оруулсан байсан, мөн зээлийн хүү хэтэрхий өндөр өөрөөр хэлбэл жилийн хүү 96 %, сарын хүү нь 8 %, \5%\ байгаа нь бусад банк болон эрх бүхий зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас хэт өндөр байна, ...би анх лангуу түрээслэн жижиглэнгийн худалдаа эрхэлж үр хүүхдээ тэжээх зорилготой зээл авсан, гэтэл одоо лангууны түрээсээ төлж чадахгүй түрээслэгчид бүх бараа хураалган алдсан санхүүгийн хүнд нөхцөлд орсон байна. Худалдаа эрхэлж буй надад өдөр бүр эргэн төлөлттэй, нэг өдөр алгасахад хүү болон нэмэгдүүлсэн хүү бодон өгсөн мөнгийг үндсэн зээлээс хасагдах ямар ч нөхцөлгүй зээлийн хүүг бодох аргачлалаар бодож үйл ажиллагааг минь дампууруулсанд гомдолтой байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлага болон анх нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарласан.
5. Хариуцагч В.Бавуудэмбээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: В.Бавуудэмбээ би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Гялс хадгаламж зээлийн хоршооны Орхон салбараас 2 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 080 000 төгрөг мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгө 4 000 000 байхаар дээрх гэрээнүүдэд батлан даагч болсон. Миний хувьд Гялс хадгаламж зээлийн хоршооноос гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарын төлөөлөгч Т.Мөнхтуяа, нар нь 2019 оны 08 дугаар сард өмнөх зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүү болох 4,000,000 төгрөг дээрээ шинээр гэрээ хий, хийхгүй бол Монгол банкинд мэдээлэл явуулж хар жагсаалтад оруулна гэж хэлээд, тооцоо ч нийлэлгүй хүчээр гарын үзэг зуруулсан. Нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.******* миний Хаан банкны 5323010608 тоот дансанд 4,000,000 шилжүүлсэн зүйл байхгүй юм. Иймд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хадгаламж зээлийн хоршоо нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон Иргэний хуулийг зөрчиж, ашиг олох зорилгоор гишүүн гэх нэр төдий зүйлээр дулдуйдаж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагын хүүгээс ч хэт өндөр хүү тогтоосон нь хуульд заасан ашгийн төлөө бус байх үндсэн зорилгоо зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч Б.******* нь -той 2018 оны 10 сарын 26-ны өдөр ЗГ/2852 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2019 оны 10 сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийг бүрэн төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлийг бүрэн төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд бизнесийн орлого муудсан тул Махimus фитнес клубд ресепшиний орон тоонд ажилд орсон, иймд сар бүрийн цалингаасаа зээлийн төлбөрөө хийнэ гэсэн тайлбарыг өгч байсан. Манай байгууллага нь Б.*******ийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анх байгуулсан зээлийн гэрээний сарын хүү болох 8 %-ийг бууруулан 5 % болгон зээлийн гэрээг байгуулсан. Нөхцөл өөрчлөгдсөнөөр шинээр зээлийн гэрээ байгуулах шаардлагатай тул 2019 оны 08 сарын 30-ны өдөр ЗГ/4185 тоот зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр болсон. Энэхүү сунгасан хугацааны турш мөн л адил төлөхгүй байнга шаардуулж байсан тул манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон гэжээ.
8. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, -ны салбарын гэрчилгээний хуулбар, 2019 оны 08-р сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай зээлийн шугамын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 08-р сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай барьцааны гэрээ, Б.*******ийн 2018 оны 10 сарын 26, 2019 оны 08 сарын 30, 2019 оны 11 сарын 12-нд -нд гаргасан хүсэлт, 2019 оны 08 сарын 30-ны өдрийн 4.000.000 төгрөгийн мемориалын баримт, Б.******* анкет, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 4080000 төгрөгийн мемориалын баримт,2018 оны 10 сарын 5000000 төгрөгийн мемориалын баримт, -ны Б.*******ийн депозит дансны хуулга, хоршооны дүрэм, хоршоонд гишүүнээр элсэх хүсэлт, шинээр гишүүнээр элссэн жагсаалт, зээл хүүний тооцооллыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс зохигчийн хүсэлтээр А.Талълаасүрэнгийн Хаан банкны дансны хуулга, Б.*******ийн Хаан банкны депозит дансны хуулга, -ны Хаан банкны депозит дансны хуулга, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугамын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 08 сарын 09-ний өдрийн БГ/2572 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852 дугаартай зээлийн шугамын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БГ/2852 дугаартай барьцааны гэрээ, Улсын бүртгэлийн хэлтээс -ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Б.*******ийн -нд элссэнийг улсын бүртгэлд бүртгэсэнтэй холбогдох баримт бичгүүдийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******, В.Бавуудэмбээ нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 6,082,495 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Бавуудэмбээгээс татгалзаж, Б.*******ээс 9,150,952 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
3. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагаас татгалзсан тайлбарыг гаргасан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа...хариуцагч 2019 оны 08 сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаар зээлийн гэрээний дагуу 4.000.000 төгрөг зээлсэн. ...зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг удаа дараа шаардахад үл биелүүлсэн....үндсэн зээлд 3,963,151 төгрөг, үндсэн хүүд 4,815,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 372,645 төгрөг, нийт 9,150,952 төгрөгийг гаргуулна ... гэсэн.
5. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч...2018 оны 08 сарын 09-ний өдөр 2,500,000 төгрөг зээлж, 3 сарын турш зээлийн төлбөрт 1,529,000 төгрөг төлсөн, улмаар 2018 оны 10 сарын 26-ны өдөр 4,080,000 төгрөг нэмж зээлсэн, уг зээлд 3,236,000 төгрөг төлсөн ...сүүлд 2019 оны 08 сарын 30-ны өдөр тооцоо нийлэхгүйгээр сүрдүүлж 4,000,000 төгрөг дээр шинэ гэрээ хууль бусаар хийсэн, 4,000,000 төгрөг зээлж аваагүй, миний дансанд мөнгө шилжиж ороогүй... гэж маргасан.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Б.*******, В.Бавуудэмбээ нар нь -той 2019 оны 08 сарын 30-ны өдөр ЗГ/4185 дугаартай зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, орон сууц, хашаа байшингийн зориулалтаар зээлсэн байх ба нэхэмжлэгч уг гэрээнд үндэслэн зээлийн төлбөрийг шаардсан байна.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
8. Хариуцагч Б.******* нь -той 2018 оны 08 сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 2,475,000 төгрөг, 2018 оны 10 сарын 26-ны өдрийн ЗГ/2852 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 4,080,000 төгрөгийг тус зээлсэн байх боловч нэхэмжлэгч тал уг хоёр гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд 2019 оны 08 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/4185 дугаартай зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар зээлийг хоршоон дахь гишүүний нэрийн дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан боловч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
10. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор заасан ба нэхэмжлэгч нь 2019 оны 08 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/4185 дугаартай зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй байх тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байна.
11. Мөн нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, зээл хүүгийн тооцооллын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой үүргээ биелүүлээгүй байна.
12. Иймд талуудын хооронд 2019 оны 08 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/4185 дугаартай зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг хангаж, уг гэрээний дагуу зээлийн төлбөрт 9,150,952 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч -ны нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13.Нэхэмжлэгч нь хариуцагч В.Бавуудэмбээд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
14. Нэхэмжлэгч *******ны шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,585 төгрөгөөс 161,365 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 127,220 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч -ноос 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч -ны хариуцагч Б.*******ээс зээлийн төлбөрт 9,150,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2019 оны 08 сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч В.Бавуудэмбээд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүйболгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ны шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,585 төгрөгөөс 161,365 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 127,220 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч -ноос 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.*******т олгож олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ