Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/01000

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023 о      02 с       27 ө

Дугаар           101/ШШ2023/01000

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................,

Хариуцагч: ...........................нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,202,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү, хариуцагч М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК -ийн захирал О.Сүхбаатар шүүхэд, гаргасан нэхэмжлэлдээ: “... Иргэн О, М нар нь манай компаниас 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ТМ1904145 тоот зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг 90 хоногт 7 хувийн хүүтэй, зээл болон зээлийн хүүг авсан хугацаанд хуваан өдөр бүр эргэн төлөх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 90 хоногийн хугацаатай буюу 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлж авсан. Зээлдэгч Орхонтуул зээл авах үедээ Баянгол дүүрэг, 3 дугаар хорооллын ТЕДИ-2 гар утасны лангуу ажиллуулж орлого олж байсан. Хамтран зээлдэгч М нь зээл авах үедээ Монголын Үндэсний дээд сургуулийн Уул уурхайн эрчим хүч инженерийн сургуульд багшаар ажиллаж байсан. Талууд зээлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрөн гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгчид зээлийн гэрээний хугацаанд удаа дараа гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрөө төлөх шаардлага тавихад боломжгүй байна мөнгө орж ирээгүй байна удахгүй мөнгө орж ирэхээр өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,135,000 төгрөг, хүүд 1,601,250 төгрөг, нийт 3,736,250 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү 2020 оны 03 сарын 24-ний өдөр гаргасан тодруулсан шаардлагадаа: “...О нар 2019.04.14-ний өдөр 7,000,000 төгрөг зээлж авсан. Үүнээс гэрээт хугацаанд буюу 2019.04.15-ны өдрөөс 2019.06.12-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 4,111,570 төгрөг, зээлийн хүүгээс 863,430 төгрөг нийт 4.975.000 төгрөг төлсөн байна. Гэрээт хугацаа дууссанаас хойш буюу 2019.07.23-ны өдрөөс 2019.11.27-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 1,123,967 төгрөг, зээлийн хүүгээс 236,033 төгрөг нийт 1,363,000 төгрөг төлсөн байна.Ингээд хариуцагчид зээл авснаас хойш үндсэн зээлийн 5.235.537 төгрөг, зээлийн хүүгийн 1,099,463 төгрөг нийт 6,335,000 төгрөг төлсөн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор зээлдэгч тал үндсэн зээлийн 7,000,000 төгрөг зээлийн хүүгийн 1,470,000 төгрөг нийт 8,470,000 төгрөгийг зээлдүүлэгч талд төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгчийн төлсөн 6,335,000 төгрөгийг үндсэн зээл болон зээлийн хүү тус бүрт харьцуулан хасвал доорх дүн гарна.

Үндсэн зээл: 7,000,000 – 5,235,537 = 1,764,463 төгрөг,

Зээлийн хуү: 1,470,000-1,099,463 = 370,537 төгрөг нийт 2,135,000 төгрөг

Зээлийн эргэн төлөлтийн хүснэгт

2019.04.14

О

Төлөлт

Төлөлтийн хэлбэр

Үндсэн зээлээс

Зээлийн хүүгээс

2019.04.16

О

190,000

бэлэн

157,025

32,975

2019.04.17

О

95,000

бэлэн

78,512

16,488

2019.04.18

О

95,000

бэлэн

78,512

16,488

2019.04.19

О

95,000

бэлэн

78,512

16,488

2019.04.21

О

192,000

 

157,025

32,975

2019.04.23

О

285,000

 

235,537

49,463

2019.04.25

О

285,000

 

235,537

49,463

2019.04.29

О

285,000

 

235,537

49,463

2019.05.05

О

285,000

 

235,537

49,463

2019.05.07

О

380,000

 

314,050

65,950

2019.05.09

О

285,000

 

235,537

49,463

2019.05.17

О

400,000

 

330,579

69,421

2019.05.23

О

250,000

 

206,612

43,388

2019.05.24

О

250,000

 

206,612

43,388

2019.05.29

О

950,000

 

747,934

157,066

2019.06.12

О

700,000

 

578,512

121,488

2019.07.23

О

1,000,000

 

826,446

173,554

2019.10.31

О

200,000

 

165,289

34,711

2019.11.27

О

160,000

 

132,231

27,769

 

5,235,537

1,099,463

 

Нийт төлсөн

6,335,000

 

Үлдэгдэл

2,135,000

Зээлийн гэрээний хугацаа 2019.07.13-ны өдөр дууссан ба 2019.07.14-ны өдрөөс алданги тооцсон. 2,135,000*0,5 хувь нийт 10,675 төгрөг, алдангийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 150 хоногоор бодож нэхэмжилсэн. 10,675*150 хоног нийт 1,601,250 төгрөг Нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчдаас үндсэн зээлийн 1,764,463 төгрөг, зээлийн хүүгийн 370,537 төгрөг, алдангийн 1,601,250 төгрөг нийт 3,736,250 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү 2023 оны 01 сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Манай компаниас тус шүүхэд 2019.12.11-ний өдөр О нараас зээлийн гэрээний үүрэгт 3,736,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хяналтын шатны шүүхээс уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. О манай компанийн төлөөлөгч Б.Мөнхдалайтай тухайн үед буюу 2019 оны 12 сард нэхэмжлэгч тал алдангиасаа татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн үлдэгдэл дүнг төлөхөөр алданги хассан дүнгээр эвлэрлийн гэрээ байгуулахаар тохирсон боловч О гадаад руу гарсан. Нэгэнт хэргийг дахин хэлэлцэх болсон ба хариуцагч тал тохиролцсоноосоо буцсан тул нэхэмжлэгч нь урьд алдангиас татгалзсан шийдвэрээ өөрчилж нэхэмжлэлийн дүн болох 3,736,250 төгрөгийг бүтнээр нь нэхэмжлэх болсныг үүгээр мэдэгдэж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэлд 1,764,463 төгрөг, хүүд 370,537 төгрөг, нийт 2,135,000 төгрөг, хүүг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцүүлж үндсэн зээл, хүү 2,135,000 төгрөгийн 50 хувь болох 1,067,500 төгрөг, нийт 3,202,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 533,750 төгрөгөөр багасгаж байна ...” гэв.

Хариуцагч М шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О зээл авсан нь үнэн хэдий ч миний найз М ямар ч зээл аваагүй бөгөөд заавал хоёр хүний гарын үсэг зурагдсаар зээл олгоно, яг зээл авсан нь л хариуцна гэж ойлгуулан Маар гарын үсэг зуруулсан атлаа одоо хамтран зээлдэгч хэмээг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй болно. Харин миний хувьд 2019 оны 4 сарын 14-ний өдөр зээл өгснийхөө маргаашаас нь эхлэн зээлээ буцаан төлүүлсэн бөгөөд миний бие 2019 оны 6 сарын дунд хүртэл буюу 2 сар 20 хоног тасралтгүй өдөр бүр 95000 төгрөг буюу нийт 7,600,000 төгрөгийг төлсөн байхад хүү, хүүгийн хүү, алданги гээд байнга мөнгө нэхэж улмаар зээлийн эдийн засагч Б.Мөнхдалай 800,000 төгрөгийн гар утас авч өөрийн хямд хуучин утсаа 200,000 төгрөгт тооцон 600,000 төгрөгийн зөрүүг төлбөрт тооно гэсэн боловч тооцсон эсэх нь тодорхойгүй байгаа болно. Миний бие дансаар болон бэлнээр нийт 8,000,000 төгрөг төлсөн байхад хамгийн сүүлд гэр орноор очиг айлган сүрдүүлж 350,000 төгрөг авсан ч бас л сүрдүүлэг нь хэвээр үргэлжлэн улмаар шүүхэд хандсан байна. Би зээл чинь надад ямар ч ашиггүй, мөнгө өдөр бүр буцаан авсан атлаа хүү нь огт хасагддаггүй арай дэндүү юм биш үү гэж хүртэл хэлж байсан боловч манай журам тийм гээд ам таглаж байсан. Хууль мэдэхгүй жаахан худалдаа эрхлэн өдөр хоногийн хоолны мөнгөө олж байгаа бид мэтийн хүмүүсийг элдвээр айлган сүрдүүлж хууль бус үйлдэл хийж байсныг саяхан мэдсэн бөгөөд төлөгдөөд дууссан байхад үндсэн зээлийн үлдэгдэл, мөн хэтэрсэн хугацааны хүү гэх мөнгөн дүнгүүд яаж гарч ирээд байгааг ойлгохгүй байна. Зүй нь зээлийн гэрээний дагуу зээлийг гэрээний хугацаанд хүүгийн хамт төлөх байтал зээл өгснийхөө маргаашнаас эхлэн буцаан шаардаж авсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хариуцагч М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон өмгөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 7,000,000 төгрөгийг нэг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлийн гэрээг Л.Отгонзаяатай байгуулсан байдаг. Хариуцагч “Т ХХК” ХХК нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт банкнаас бусад этгээд хадгаламж; зээлийн үйл ажиллагаа эрхлэх” гэж заасан тохиолдолд зээлийн уйл ажиллагаа эрхэлдэг талаар хуульчилсан байтал банкны үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд атлаа хууль бусаар зээлийн үйл ажиллагаа эрхэлж хууль зөрчсөн байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д 3ээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан байдаг.Гэтэл хариуцагч Т ХХК  нь О д олгосон зээлийг олгосон өдрийн маргааш өдрөөс буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс зээлийг өдрийн 95,000 төгрөгт тооцон буцаан шаардаж, зээлийг ашиглах боломжийг олгоогүй байдгаас гадна зээл олгоогүй этгээд нарын арилжааны банкны дансаар зээлийн эргэн төлөлтийг төлүүлсэн нь хуульд нийцээгүй болно. Зээлдэгч О нь 7,000,000 төгрөгийн зээлтэй холбоотойгоор нийт 7,632,000 төгрөгийг төлсөн. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч 'Т ХХК” ХХК-иас 632,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бидний зүгээс зээлдэгчдэд зээл олгоход тавигдах шаардлага, зээлийн хүү болон эргэн төлөлтийн нөхцөлийг дэлгэрэнгүй мэдээлж ойлгуулсан. Тэрээр зээлийн гэрээний бүхий л нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, эрхэлж буй үйл ажиллагаа болон гэр орны байдал зэргээ бидэнд танилцуулж зээлийн судалгаа хийлгэсэн. Зээлдэгч зээл хүссэн хүсэл зоригийн илэрхийллээсээ хэдийд ч татгалзах эрхтэй байсан бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс хоорондын харилцааны бүхий л үед зээл авхуулахаар ятгасан, хүчилсэн, дарамталсан үг үйлдэл гаргаж байгаагүй болно. Зээлдэгчдийн зээл хүссэн шалтгаан нь “...ачааны авто машиндаа урсгал засвар хийхэд ашиглах” гэж ойлгуулан зээл хүссэн. Өөрөөр хэлбэл эрхэлж буй бизнестээ эргэлтийн хөрөнгийн зориулалтаар аваагүй. Авсан зээлээ гар утас худалдаалдаг лангууны орлогоосоо өдөр бүр эргүүлэн төлж байна гэж итгүүлсэн. Энэ нь сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг зээлийг ашиглах боломж олгоогүй биш олгосон гэсэн үг юм. Зээлдэгч өдөр тутмын орлогоосоо тодорхой хэсгийг 2-3 сар хуримтлуулан дээр дурдсан ачааны авто машиндаа засвар хийж болох .боловч цаг хугацаа алдаж ачааны автомашинаар олох орлогоо алдана гэдэг үүднээс бидэнд хандаж яаралтай зээл хүссэн билээ. Зээлдэгчийн тооцоо, эдийн засгийн мэдлэг ойлголт, авсан зээлээ хэрхэн зарцуулсан зэрэгт манай компани хариуцлага хүлээх боломжгүйг дурдъя. Нөгөө талаар Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд зээлийг хэсэгчлэн буцааж төлөх үүрэг үүсгэсэн хэлцлийг хуулиар хориглоогүй байдаг. Зээлийг ямар хугацаа, хуваарийн дагуу төлөх заалтыг тусгасан хавсралт гэрээнд байгаа бөгөөд Иргэний хуулийн 41.1, 198.1 дэх хэсэгт зааснаар шууд утгаар тайлбарлагдахаар байна. Хадгаламж зээлийн үйл ажиллагаа гэдэг ойлголтод барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа хамаардаггүй бөгөөд одоогоор Монгол улсад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухайлсан хууль байхгүй болно. Нэхэмжлэгчийн иш татсан “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар үг үсэг байдаггүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаа нь үүрэг биш эрх бөгөөд аливаа стандарт нь тухайн үйл ажиллагааны хангавал зохих наад захын хэм хэмжээг зааж байдаг. Стандартаас дээгүүр түвшинд үзүүлсэн үйл ажиллагааг стандарт болон хуулийг зөрчсөнд тооцдогтой. Зээлийн төлбөрийг бэлнээр хурааж тухай бүр байгууллагын кассад тушаах ажилтай Мөнхдалай нь өөрийн болон эхнэр Маралын дансаар шилжүүлэн авч компанид дамжуулан өгч байсныг үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч тал үүргийг гүйцэтгэсэнд тооцон тухай бүрд зээлийн төлбөрөөс хасаж тооцож байсан. Хэрэв компанийн ажилтан Мөнхдалай дундаас нь мөнгө завшсан бол зээлдэгч тал маргаж болох боловч нотлох баримтад байх О ын дансны хуулга болон манай талаас шүүхэд ирүүлсэн зээлдэгчийн эргэн төлөлтийн хүснэгт хоёрын хооронд зөр үү байхгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг дурдан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаарджээ. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 хэсэгт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ. Энд заасан хуулиар тогтоосон хэлбэр гэдэгт хэлцлийг бичгээр хийх хуулийн шаардлагыг ойлгодог. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний тухайд ямар нэг гуравдагч этгээдийн зөвшөөрөл шаардлагагүй буюу эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээ билээ. Нэхэмжлэгч зээлдүүлэгчид 7,632,000 төгрөг төлсөн гэдгээ нотолж чадаагүй буюу нэхэмжлэлдээ ямар нэгэн нотлох баримт хавсаргаагүй байна. Зээлдэгч нь өөрийн нэрээр /гарын үсэг зуран/ оролцож байгаа хувийн эрх зүйн бүхий л харилцаанд өөрийн өмнө хариуцлага хүлээж байдаг. Өөрийн хүсэл зориг, үйлдэл зорилгоо үгүйсгэх нь бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх. үндэслэл болохгүй. М болон түүний өмгөөлөгч нь өмнөх шүүх хурлуудын үеэр болон шүүгчийн туслахын хажууд хэрэгтэй танилцаж байх үед, тодруулбал уг сөрөг нэхэмжлэлийг өгөхөөс 20 минутын өмнө эвлэрэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан. 800,000 төгрөгөөр тохиръё, 1,000,000 өгөөд эвлэрье гэж байсан тал ямар ч нотлох баримтгүйгээр 632,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь цаг хугацаа хожиж, нэхэмжлэгчийг залхаасны эцэст хэт бага дүнгээр эвлэрэх арга заль төдий гэдэг нь илт харагдаж байна. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцлүүд нь байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаардаг. Шүүхээс тус төрлийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоох шаардлагагүй бөгөөд хүчин төгөлдөр бус байх нь тухайн хэлцлийн эрх зүйн “энгийн” үр дагавар байх хэлцэл байдаг. Гэтэл 56.1.8-д заасан шинжээр шүүхээр “тооцуулахаар” нэхэмжлэл гаргасан нь зөрчигдсөн эрхийг сэргээх иргэний эрх зүйн зарчимд харшилжээ. Хэдийгээр Иргэний хуулийн 57 дугаар зүйл болон 58, 59 60 дугаар зүйлд зааснаар тодорхой төрлийн хэлцлийг шүүхэд хандан хүчин төгөлдөр бусад тооцуулж болох зохицуулалт бий боловч сөрөг нэхэмжлэлд энэ үндэслэлийг дурдаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: итгэмжлэл 2 хуудас, Т ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, 2019 оны 04 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ 2 хуудас, батлан даагчийн анкет 1 хуудас.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: О Хаан банкны депозит дансны хуулга 15 хуудас.

 

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг 1 хуудас, Хаан банкны 1 тоот  тоот депозит дансны хуулга 7 хуудас,  шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Т ХХК -иас гаргуулсан бэлэн мөнгөний зарлагын баримт 1 хуудас, 2019 оны 03 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ 2 хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт 7 ширхэг, зээл төлөлтийн талаарх хүснэгт 1 хуудас.

 

 Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т ХХК  хариуцагч О, М нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэлд 2,135,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүд 1,601,250 төгрөг, нийт 3,736,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О аас татгалзсан байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Мд холбогдох хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020.03.24-нд үндсэн зээлийн үлдэгдэлд 1,764,463 төгрөг, хүүд 370,537 төгрөг, алдангид 1,601,250 төгрөг, нийт 3,736,250 төгрөг гаргуулахаар шаардсан ба уг шаардлагаа 2023.01.16-ны өдөр дэмжиж, тодруулсан. /хх-9-12, 213/

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээлийн үлдэгдэлд 1,764,463 төгрөг, хүүд 370,537 төгрөг, алдангид 1,067,500 төгрөг, нийт 3,202,500 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын алдангиас  533,750 төгрөгийг бууруулж нэхэмжилж байна.

Хариуцагч М “зээлийг би ашиглаагүй, зээл авахад заавал хоёр хүний гарын үсэг хэрэгтэй гэхээр зурсан, би зээлийг бодитоор аваагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

Зээлдүүлэгч Т ХХК  2019 оны 04 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж зээлдэгч О, М нарт 7,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг 0,5%-иар тооцохоор тохиролцон зээлж, бичгээр зээлийн гэрээ байгуулсан, хөдлөх эд хөрөнгийг барьцаалаагүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-7/

Т ХХК  барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зохицуулалтад хамаарна.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа нь зээлдэгчээс хөрөнгийг барьцаалж зээл олгох, зээлийн хүүг харилцан тогтоох, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийг хангуулах шинжтэй байхаар хуульчилжээ.

Зээлдүүлэгч Т ХХК  зээлдэгч О, М нартай байгуулсан зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба үүрэг гүйцэтгүүлэгч буюу Т ХХК  хуулийн эдгээр заалтуудын дагуу шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал О, М нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Хариуцагч М мөнгийг бодитоор аваагүй гэж маргаж байх бөгөөд энэ нь түүний Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт тус тус заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Т ХХК  өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул хариуцагч Маас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.

Т ХХК  2019 оны 4  сарын 14-ний өдөр зээлдэгч О д 7,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар болон О аас Т ХХК -д мөнгө буцаан төлсөн үйл баримтаар тогтоогдож байна.

Талууд гэрээний 2.4-т зээлийг 2019.07.13-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохирсон байх ба гэрээний хавсралтад зээлдэгч нар гарын үсэг зураагүй, 95,000 төгрөгийн аль хэсэг нь үндсэн зээл, аль хэсэг нь хүү болох нь хуваарьт тодорхой тусгаагүй байх тул зээлдэгч нарыг өдөр болгон 95,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхгүй.

Зээлдүүлэгч зээлийг олгосон өдрөөс 2 хоногийн дараа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс зээлдэгч нараар зээлийг төлүүлж, зээлээ ашиглах боломжийг олгоогүй нь хууль болон гэрээнд нийцээгүй байна.

 Зээлдэгч О аас зээлийн гэрээ дуусаагүй байх хугацаанд буюу 2019.04.16-наас 2019.07.13-ны хооронд 5,022,000 төгрөг төлсөн болох нь О ын дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал уг дүнг хүлээн зөвшөөрч байна. /хх-9-10/

Иймд зээлийг бүрэн ашиглаагүй гэж дүгнэн, олгосон 7,000,000 төгрөгөөс төлсөн 5,022,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,978,000 төгрөгөөс  7 хувийн хүүг 3 сараар тооцоход 415,380 төгрөгийн хүү тооцогдоно.

2019.07.13-нд зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нарыг үндсэн зээлд 1,978,000 төгрөг, хүүд 415,380 төгрөг, нийт 2,393,380 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад төлөх үүрэг 2,393,380 төгрөгөөс зээлдэгч О 2019.07.23-ны өдрөөс 2019.11.27-ны хооронд 1,360,000 төгрөг төлснийг хасвал 1,033,380 төгрөгийг зээлдэгч нар төлөөгүй байна.

Гэрээний 2.6-д заасны дагуу зээлдэгч нар 1,033,380 төгрөгт алданги төлөх үүрэгтэй байх тул 0.5хувиар тооцоход хоногт 5,167 төгрөг төлөхөөр байна.

Нэхэмжлэгч алдангийг 150 хоногоор тооцож нэхэмжилсэн тул 1,033,380*0.5%*150хоног= 775,050 болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлж үндсэн үүрэг 1,033,380 төгрөгийн 50 хувь болох 516,690 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагч тал ...зээл олгохдоо 1,250,000 төгрөгийг урьдчилан төлүүлсэн, зээлийг бүрэн төлж дууссан... гэж тайлбарлах боловч тайлбараа баримтаар нотлоогүй, О, М нар урьд авсан зээлээ хааж дуусгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2019.03.14-ний зээлийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдож байна. /хх-186-188, 195-197/

Хариуцагч тал ...Д.Орхонтуулаас нэхэмжлэгч байгууллагын зээлийн эдийн засагч Б.Мөнхдалай самсунг Жи-7 маркийн гар утсыг 800,000 төгрөгт тооцож авсан, хуучин утсаа 200,000 төгрөгт тооцож өгч зөрүүг зээлээс хасаж тооцно гэсэн... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

Иймд зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Маас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүүд 1,033,380 төгрөг, алдангид 516,690 төгрөг, нийт 1,550,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК -д олгож, нэхэмжлэлээс 1,652,430 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч М хамтран үүрэг гүйцэтгэгч О д холбогдуулж нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдав.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “2019 оны 04 сарын 14-ний өдрийн 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 632,000 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... банкнаас бусад этгээд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон байхад зээл олгосон нь хууль бус, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, 632,000 төгрөг илүү төлснөө гаргуулна... гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд 2019 оны 04 сарын 14-ний өдөр зээлийн харилцаа үүссэн, Т ХХК  барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан болох нь тогтоогдсон тул 2019 оны 04 сарын 14-ний өдрийн 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоогүй тул Т ХХК -иас 632,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч Мын хариуцагч Т ХХК -д холбогдуулан гаргасан “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 632,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн 74,730 төгрөг, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчаас төлсөн 137,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан 1,550,070 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 39,751 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагч Мын хүсэлтийг болон талуудын “хариуцагч Мын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн саналыг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Маас 1,550,070 /нэг сая таван зуун тавин мянга дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК -д олгож, нэхэмжлэлээс 1,652,430 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мын хариуцагч Т ХХК -д холбогдуулан гаргасан “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 632,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хариуцагч О д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 74,730 төгрөгийг, хариуцагчаас төлсөн  137,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Маас улсын тэмдэгтийн хураамжид 39,751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                       Д.БАТЦЭЦЭГ