Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 132/ШШ2023/00054

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* аймгийн Г******* сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, Б******* овогт З*******гийн М******* /ЕЙ*******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн Х******* сумын ******* багт оршин суух хаягтай, Ч******* овогт О Бр /ГГ/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар чөлөөлүүлэх тухай /И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч З.М*******,

Хариуцагч О.Бр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч З.М******* нь хариуцагч О.Брт холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь Г******* сумын 2 дугаар баг, Зүүн уртын “Зүүн салааны эх” гэдэг газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшихээр сумын Засаг дарга, газрын даамал зэрэг хүмүүст 2015-2016 онд өргөдөл хүсэлтээ гаргасан. Өргөдлийн дагуу энэ газрыг манайд олгосон гэдгээ амаар мэдэгдсэн. Үүнээс хойш энэ газраа эзэмших гэж очтол Х******* сумын иргэн О.Бр гэдэг хүн эзэмшээд чөлөөлж өгөхгүй байсан тул 2 жил уг газартай ойрхон өвөлжсөн.

2021 онд албан ёсоор газар эзэмших гэрчилгээгээ авч, энэ газраа эзэмших гээд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр очиж гэр барьтал Бр ирж хэл амаар доромжилж, нас барсан нөхрийг минь минь элдвээр хэлж биднийг дээрэлхсэн тул цагдаа сэргийлэх болж би гэрээ орхиод явсан. Гэтэл гэрийг маань буулгаж айлын гадаа хурааж орхиод өөрсдөө өвөлжсөн байсан. Үүнээс болоод манай малчин айлаар 3 сар гаруй амьдарч байна.

Бидний маргаж байгаа газар нь Г******* сумын 2 дугаар багийн Зүүн салааны зүүн уртын эх гэх гэж, Х******* сумаас Х гэж нэршээд байгаа. 2 сумын хил дээр байгаа болохоор маргаан үүсээд байгаа. Эзэмшил газраа чөлөөлүүлэхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч О.Бр нь шүүхэд болон шуух хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 онд Багийн иргэдийн нийтийн хурлаар орж, Х******* сумын Халзангийн давааны өвөрт өвөлжөөний газар авахаар хүсэлт тавьсныг багийн иргэдийн нийтийн хурлаар  дэмжигдэж улмаар 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6/3 тоот Сумын ИТХ-ын тогтоолоор миний газрыг “газар зохион байгуулалтын төлөвлөгөөн”-нд тусгаж хүсэлтийн минь дагуу Халзангийн давааны өвөр гэх газрыг “өвөлжөөний зориулалтаар” надад олгохоор шийдвэрлэсэн.

Ингээд хуулийн дагуу д өргөдлөө гаргаж 2 жил хөөцөлдсөний үндсэн дээр Сумын Засаг даргын дугаар "Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарч О.Брт Х******* сумын 2 дугаар багийн нутаг, “Халзангийн давааны өвөр” гэх газар өвөлжөөний зориулалттай 0,07 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс хойш би тэр нутгийг Х******* сумын нутаг гэж ойлгосон. Зүүн салааны эх нь урдаа байдаг байх. Энэ Халзангийн давааны өвөлжөөнд би 2015 онд хашаа барьсан. Тэр аманд тэр чигтээ Х******* сумын айлууд байгаа. Маргааныг нөгөө талдаа шийдвэл тэр хавийн айл бүгд л Х******* сумын айл байгаа. Би яагаад тэр газраас ганцаараа явдаг юм. Ам уруудсан айлууд бүгд 2 талаасаа гэрчилгээ гаргасан. Би тэр газраас явах гээд өөр газар байхгүй гэв.

 

Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн байна. Үүнд:

дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,  кадастрын зургийн хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 4-6/, ,ын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/30 дугаартай албан бичиг /хх-ийн 7/, Б******* аймгийн Г******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/26 дугаартай тайлбар /хэргийн 8-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.  Б******* аймгийн Х******* сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/25 дугаартай тодорхойлолт /хх-ийн 20/, дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 21-22/, Б******* аймгийн Х******* сумын Засаг даргын дугаартай захирамж, захирамжийн хавсралтын хуулбар /хх-ийн 23-24/,

-       Б******* аймгийн Х******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6/3 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар /хх-ийн 25-26/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Б******* аймгийн ,ын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 01/204 дугаартай албан бичгээр ирүүлсэн “З*******гийн М******* /ЕЙ*******/-ы Г******* сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн уртын зүүн салааны эх”-д байрлах нэгж талбарын дугаар бүхий 2500м2 газар нь О Бр /ГГ/-ийн Х******* сумын 2 дугаар багийн нутаг “Халзангийн давааны өвөр” гэх 6311001398 нэгж талбарын дугаар бүхий 700м2 газрууд нь газрын кадастрын  мэдээллийн санд давхацалгүй болно” гэх тайлбар, Г******* сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн салааны эх”, Х******* сумын “Халзангийн давааны өвөр” гэх газруудын газрын байршлын зураг /хх-ийн 33-35/, Б******* аймгийн Г******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаартай албан бичгээр Бүгд найрамдах Монгол ард улсын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаартай “Хилийн цэс батлах тухай” зарлиг, Б******* аймгийн Г******* сумын Засаг даргын дугаартай “тодруулга хүргүүлэх тухай” албан бичиг, Г******* сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн салааны эх”, Х******* сумын “Халзангийн давааны өвөр” гэх газруудын газрын байршлын зураг /хх-ийн 155-159/, Б******* аймгийн Х******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 дугаартай  албан бичгээр Б******* аймгийн Х******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай тогтоол, уг тогтоолын нутаг дэсгэрийн хилийн зааг, эргэлтийн цэг, газрын нэр, солбилцлыг тогтоосон 1 дүгээр хавсралт, хийлийн зураглалыг тогтоосон 2 дугаар хавсралтын хуулбар /хх-ийн 160-164/, Б******* аймгийн , барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/12 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг,

гэрч Н.Мөнхгэрэлийн “...О.Брийн өвөлжиж байгаа газар нь одоогийн Х буюу Г******* сумын нутаг дэвсгэр юм. Халзангийн даваан дээр Х******* сумын хилийн точик байдаг. Харин О.Брийнх Зүрх уулийн зүүн талын аманд нутаглаж байгаа өвөлжөө хашаа байдаг. Зүрх уул нь Г******* сумын нутаг дэвсгэрт ордог. 1978 онд Ардын Депутатуудын Их хурлын баталсан хилийн цэсийн зургаар явж байгаа. 1976 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн зураг байна. 1974 оны 135 дугаар тогтоолоор газар эдлэх эрхийн улсын үнэмлэх олгосон байна. Үүнээс хойш хилийн цэсэд өөрчлөлт ороогүй гэх мэдүүлэг,  

гэрч Б.Дийн “...О.Брийн өвөлжөө нь Б******* аймгийн Г******* сумын Авзага багийн Зүүн уртын Зүүн салааны эх гэх газарт хамаарна. О.Бр нь Х******* сумын харъяат. Харин З.М******* нь Г******* сумын харъяат, тэрээр өвөлжөө хаваржаа эзэмших хүсэлтийг 2019 онд Засаг даргад гаргасан байсан. Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/017 дугаартай захирамжаар Г******* сумын 2 дугаар баг, Зүүн уртын Зүүн салааны эх гэх газарт 2500 м2 газар эзэмшүүлсэн. Тухайн үед өвөлжөөний байр байгаагүй. Маргаан үүсснээс хойш байр баригдсан байна. 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн баталсан хилийн цэсийг мөрдөж байгаа. Энэ нь аймгийн хэмжээнд баримталдаг хилийн цэс юм. Манай суманд Рашаант сум байгуулагдахдаа 1976 оны хилийн цэсэнд урд талаараа өөрчлөлт орсон. Харин хойд хэсгийн нутаг дэвсгэр нь 1976 оны зарилгаар баталсан хилийн цэсний дагуу явж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 146-148, 152-154/, маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч, хариуцагч нарыг байлцуулан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 149-151/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.З.М*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч О.Брт холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч Б******* аймаг Г******* сумын 2 дугаар баг Зүүн салааны зүүн уртын эхэд байрлах нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ бүхий 2500 мкв газрыг 2021 оны 11 дүгээр сараас эзэмших болсон тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.  

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ “миний бие Х******* сумын Халзангийн давааны өвөрт өвөлжөөний газар авахаар хүсэлт тавьсныг багийн Иргэдийн нийтийн хурлаар  дэмжигдэж улмаар 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6/3 дугаартай Сумын ИТХ-ын тогтоолоор миний газрыг “газар зохион байгуулалтын төлөвлөгөөн”-нд тусгаж, Халзангийн давааны өвөр гэх газрыг Засаг даргын захирамжаар “өвөлжөөний зориулалтаар” надад олгосон. Би энэ газрыг Х******* сумын нутаг гэж ойлгодог. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа андуурч миний эзэмшлийн газарт халдаж байна” гэжээ.  

4.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         4.1.Нэхэмжлэгч З.М******* нь Б******* аймгийн Г******* сумын 2 дугаар баг Зүүн салааны зүүн уртын эхэд байрлах нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ бүхий 2500 мкв газрыг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын бүхий кадастрын зургийн хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар зэргээр /хх-ийн 4-6, 149-151/ тогтоогдож байна.

4.2.Хариуцагч О.Бр нь Б******* аймгийн Х******* сумын 2 дугаар багийн нутаг, “Халзангийн давааны өвөр” гэх газар өвөлжөөний зориулалттай 0,07 га газрыг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар зэргээр /хх-ийн 21-23/ тогтоогдож байна.

5.Хариуцагч нь “би өвөлжөө байгаа газраа Х******* сумын нутаг Халзангийн давааны өвөр гэх газар гэж ойлгодог. Энэ газартаа би насаараа амьдарч байна” гэж тайлбарладаг. 

Хариуцагчийн өвөлжөө байгаа гэх газар нь Б******* аймгийн Г******* сумын 2 дугаар баг, Зүүн салааны зүүн уртын эх гэх газар байх бөгөөд Халзангийн давааны өвөр гэх газартай хил залгаа байрлаж, Х******* сумын нутаг дэвсгэртэй хил залгаа газар болох нь Г******* сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн салааны эх”, Х******* сумын “Халзангийн давааны өвөр” гэх газруудын газрын байршлын зураг, Б******* аймгийн , барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/12 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч, хариуцагч нарыг байлцуулан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Н.Мөнхгэрэлийн “...О.Брийн өвөлжиж байгаа газар нь одоогийн Х буюу Г******* сумын нутаг дэвсгэр юм. Халзангийн даваан дээр Х******* сумын хилийн точик байдаг. Харин О.Брийнх Зүрх уулийн зүүн талын аманд нутаглаж байгаа өвөлжөө хашаа байдаг. Зүрх уул нь Г******* сумын нутаг дэвсгэрт ордог...” гэх, гэрч Б.Дийн “...О.Брийн өвөлжөө нь Б******* аймгийн Г******* сумын Авзага багийн Зүүн уртын Зүүн салааны эх гэх газарт хамаарна. О.Бр нь Х******* сумын харъяат. Харин З.М******* нь Г******* сумын харъяат, тэрээр өвөлжөө хаваржаа эзэмших хүсэлтийг 2019 онд Засаг даргад гаргасан байсан. Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/017 дугаартай захирамжаар Г******* сумын 2 дугаар баг, Зүүн уртын Зүүн салааны эх гэх газарт 2500 м2 газар эзэмшүүлсэн. Тухайн үед өвөлжөөний байр байгаагүй. Маргаан үүсснээс хойш байр баригдсан байна” гэх мэдүүлгээр  тогтоогдож байна.

6.Түүнчлэн, Б******* аймгийн Х******* болон Г******* сумын хилийн цэсийг БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар зарилгаар баталсан байх бөгөөд уг хилийн цэст өөрчлөлт ороогүй болох нь Б******* аймгийн Г******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаартай албан бичгээр ирүүлсэн Бүгд найрамдах Монгол ард улсын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаартай “Хилийн цэс батлах тухай” зарлигийн хуулбар, Б******* аймгийн Г******* сумын Засаг даргын дугаартай “тодруулга хүргүүлэх тухай” албан бичиг, Б******* аймгийн Х******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 дугаартай  албан бичгээр Б******* аймгийн Х******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай тогтоол, уг тогтоолын нутаг дэвсгэрийн хилийн зааг, эргэлтийн цэг, газрын нэр, солбилцлыг тогтоосон 1 дүгээр хавсралт, хилийн зураглалыг тогтоосон 2 дугаар хавсралтын хуулбар, гэрч Н.Мөнхгэрэл, Б.Д нарын “...1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн баталсан хилийн цэсийг мөрдөж байгаа. Энэ нь аймгийн хэмжээнд баримталдаг хилийн цэс юм” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

7.Зохигчийн эзэмшлийн гэрчилгээтэй газрууд нь давхцаагүй, харин хариуцагч О.Бр нь Б******* аймгийн Х******* сумын 2 дугаар багийн нутаг, “Халзангийн давааны өвөр” гэх газар өвөлжөөний зориулалттай 0,07 га газрыг эзэмшдэг боловч өөрийн эзэмшлийн газартаа өвөлжөөгөө бариагүй, нэхэмжлэгчийн эзэмшлийн Б******* аймгийн Г******* сумын 2 дугаар баг, Зүүн салааны зүүн уртын эхэд байрлах нэгж талбарын дугаартай газарт 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл өвөлжөө барьж эзэмшиж байгаа нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

8.Дээрх байдлаас дүгнэж үзвэл хариуцагч О.Бр нь Б******* аймаг Г******* сумын 2 дугаар баг, Зүүн салааны зүүн уртын эхэд байрлах нэгж талбарын дугаартай, өвөлжөөний газрыг эзэмших эрхгүй этгээд гэж үзнэ. Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хуульд заасан үндэслэрээр дээрх газрыг эзэмших хууль ёсны эзэмшигч тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар эзэмших эрх зөрчигдсөн зөрчлийг арилгуулах, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч О.Бр нь Б******* аймгийн Г******* сумын 2 дугаар баг, Зүүн салааны зүүн уртын эхэд байрлах өвөлжөө барьсан газрыг эзэмших эрхгүй тул нэхэмжлэгч О.М*******ы газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар Б******* аймгийн Г******* сумын 2 дугаар баг, Зүүн салааны зүүн уртын эхэд байрлах нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ бүхий 2500 мкв газрыг хариуцагч О.Брийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч З.М*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН