Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/00071

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/00071

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* оршин суух,******* онд төрсөн,******* настай,******* регистрийн дугаартай,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах,*******,

 

Хариуцагч:Баянзүрх дүүргийн******* дугаар хороо,******* дугаар байр,******* тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 58 настай,******* регистрийн дугаартай,,

 

Хариуцагч:Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 13/1, Хуульчдын гудамж, өөрийн байранд байрлах,,

 

Гуравдагч этгээд:Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, дугаар байр, тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 38 настай, регистрийн дугаартай,, регистрийн дугаартай, нар

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээн өмчлөлд бүртгүүлэхийг*******т даалгах, дуусгавар болсон тухай18 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай эрх сэргээж өмчлөл шилжүүлэх тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас учирсан гэм хорын хохирол 42.500.000 төгрөгийг*******, нараас хувь тэнцүүлэн гаргуулах,16 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхиг хууль бус явуулсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяа,, хариуцагч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь*******,,т тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, дуусгавар болсон тухай18 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай эрх сэргээж өмчлөл шилжүүлэх тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас учирсан гэм хорын хохирол 42.500.000 төгрөгийг хариуцагч*******, нараас хувь тэнцүүлэн гаргуулах,16 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхиг хууль бус явуулсан болохыг тогтоолгохоор шаардсан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Төлбөр төлөгч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн14 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тоот захирамжийн дагуу тус албанаас явуулсан илт хууль бус явагдсан гэж үзэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар тус шүүхийн17 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тоот шийдвэр гаргаж, хүчин төгөлдөр болсон. Уг шүүхийн шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 34.3 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны16 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байр орон сууцнаас албадан гаргасан тогтоол, мөн өдрийн дугаартай төлбөр төлөгчөөс хураан авсан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт болон16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 431 дугаарг дуусгавар болгосон тогтоолыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтын дагуу дээрх 3 өрөө орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлжг хуульд заасны дагуу үргэлжлүүлэн явуулах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлэхгүй байсан учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга Ж.Наранбаатарын нэр дээр17 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл гомдлын хариуг хуульд заасан хугацааны дотор өгөх үүргээ мөн л биелүүлээгүй учир дээд албан тушаалтан болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч дэд хурандаа хандан17 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасан. гомдлыг хүлээн авч, улмаар17 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан тоотоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн гүйцэтгэж, иргэн өргөдлийн хариуг өгч, дүнг18 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор танилцуулахыг мэдэгдэх үүргийг өгсөн. Гэтэл дээрх үүргийг******* биелүүлээгүй бөгөөд биелүүлээгүй шалтгаанаа хүргүүлсэн18 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7 дугаартай албан тоотод шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлээгүй тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэсэн хариуг өгсөн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь17 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай албан тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын14 оны12 дугаар сарын 05-ны өдрийн 12/258 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны тогтоол буюу төлбөр төлөгч өмчлөлийн орон сууцыг0.000.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон15 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9/150 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол буюу хоёр дахь албадан дуудлага худалдаанд0.000.000 төгрөгөөр үнэлэгдэн оруулах тухай тогтоолуудыг тус тус өөрөө хүчингүй болгон шийдвэрлэсэн тул*******г дахин эхнээс нь явуулах үүрэгтэй гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус газарт холбогдуулан нэхэмжлэл гарган шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд уг байгууллага нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэнгийн гаргасан16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай битүүмжилсэн хураасан үл хөдлөх болон эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоолын дагуу өмчлөлийн орон сууцыг битүүмжлэлээс болон хурааснаас чөлөөлж, мөн16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай14 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/258 дугаар тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай15 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9/150 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон байдаг. Иймд нэгэнт төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолууд тус тус хүчингүй болсноор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар цаашид өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийх эрхгүй болсон үедээ дээрх16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар албан тоотыг үйлдэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл статистикийн хэлтэст хүргүүлсэн нь төлбөр авагчд хууль бусаар үйлчлэн давуу байдал олгосон үйлдэл болох юм. Иймд төлбөр төлөгч өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, дуусгавар болсон тухай18 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай эрх сэргээж өмчлөл шилжүүлэх тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас төлбөр төлөгч учирсан гэм хорын хохирол 42.500.000 төгрөгийг хариуцагч*******, нараас хувь тэнцүүлэн гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Харин16 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхиг хууль бус явуулсан болохыг тогтоолгох шаардлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтээ бичиж өгсөн, энэ хүсэлтээ дэмжиж байгаа гэв.

 

3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, М.Амгаланзаяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн14 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамжааргээс 43.246.312 төгрөгийг гаргуулж,д олгохоор шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар14 оны 8 дугаар сарын-ны өдрийн дугаартай тогтоолоор битүүмжилж,14 оны дугаар сарын 08-ны өдрийн 138/02 дугаар тогтоолоор хураан авч, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талууд эд хөрөнгөө харилцан тохиролцож,0.000.000 төгрөгөөр үнэлж буйгаа илэрхийлсэн ба дээрх үнэлгээний талаар талуудад мэдэгдсэн. Талуудын тохиролцсон үнэлгээний дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг14 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлж, дуудлага худалдаанд оруулсан ба тухайн дуудлага худалдааны үеэр ямар нэгэн үнийн санал ирээгүй.14 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар мэдэгдсэн. Гэтэл төлбөр төлөгч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн15 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын14 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд дахин15 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг15 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулах болон хөрөнгийн үнэлгээг хуульд зааснаар0.000.000 төгрөгөөр тогтоосныг мэдэгдсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дээрх эд хөрөнгө худалдан борлогдоогүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар албадан дуудлага худалдааны комиссын15 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар төлбөр төлөгч 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах хугацаа өгч, хугацаа хэтэрсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчд шилжүүлэхээ мэдэгдсэн. Гэтэл төлбөрийг барагдуулаагүй тул 3 өрөө орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг15 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн,16 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн, дүгээр албан бичгүүдээр төлбөр төлөгчид тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч тухайн мэдэгдлүүдийг хүчингүй болгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс16 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн1/ШШ2016/03526 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь дээрх албадан дуудлага худалдааны комиссын хурлаас хойш 8 сарын хугацаанд төлбөрөө төлөөгүй тул16 оны 8 дугаар сарын 17-ны өдөр орон сууцыг султган чөлөөлж, төлбөр төлөгчийн төлсөн 1.446.312 төгрөгийг буцаан олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар16 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн17 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрээр16 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол, мөн өдрийн төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай акт,16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэхдээ энэхүү шүүхийн шийдвэрээр үндсэн ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа болон санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгоогүй. Иймд дээрх шүүхийн шийдвэр, төлбөр авагчийн хүсэлт зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн18 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Ер нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанаас хойш явагдсан санал болгох ажиллагаа, төлбөр төлөгчийн төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэн ажиллагаа, төлбөр авагчид эд хөрөнгийг шилжүүлсэн үйл ажиллагаа тус тус хуульд заасан журмын дагуу явагдсан, түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн17 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрээр энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:13 оны 02 дугаар сарын 25-ны өдөр надаас 21.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээл авах үедээ болон түүний нөхөр надаас гуйж, нэг сарын дараа төлбөрөө төлж чадахгүй бол асуудалгүй барьцаа хөрөнгөө шилжүүлнэ, хувийн хүүтэй байсан ч хамаагүй яаж ийгээд зээл олгож туслаач, бидэнд үүнээс гадна 1 дүгээр хороололд маш том үл хөдлөх эд хөрөнгө байгаа хэмээн хэлж, итгүүлсэн. Ингээд13 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс13 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй байсан боловч зээл авснаасаа хойш элдэв шалтаг тоочиж, төлбөр төлөхөөс зайлсхийж ирсэн. Үүнээс болж миний бие хадам аавынхаа өмнө хүнд байдалд орсон. Аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шатанд14 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэхэд надад үлдэгдэл 43.246.312 төгрөг төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. дээрх хугацаандаа төлбөрөө төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн ч төлбөрөө төлөхөөс зайлхийсээр байна. Тухайн зээлийг авах үедээ өөрийн барьцаанд бариулсан байраа0.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэж байсан ч бодит байдал дээр тийм ч өндөр үнэ хүрэх байр биш байсан.гээс өөрийнхөө байраа өөрөө зараад миний мөнгийг хурдан гаргаж өг, үүнээс болж миний бие гэр бүлийн асуудал үүслээ гэдгийг олон удаа хэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хоёр ч албадан дуудлага худалдаанд ороод борлогдоогүй, ингээд надад санал болгосны дагуу би зөвшөөрч байраа хүлээн авсан. ч гэсэн байраа өгье, зээлээ төлж чадахгүй юм шиг байна гэж хэлж байсан. Би өөрийнхөө мөнгийг гаргаж авахын тулд тухайн байрыг гэх ченж залууд 41.000.000 төгрөгөөр зарсан. байрыг нэр шилжүүлэх үед шууд гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Үүнээс цааш ямар процесс болсныг мэдэхгүй. Байраа хүлээн авсны дарааг мөнгөө увуулж цувуулаад өгчих болов уу гэж хүн чанар гаргаж хэсэг хугацаанд хүлээсэн боловч харин ч манай хүү наад.0 сая төгрөгийг өдөртөө олдог, юм үзээгүй амьтан гэх зэргээр дайрч, доромжилсон. Дараа нь хаалга үүдийг нь эвдэж байранд орсон байсан. Энэ хооронд би хамгаалагч хөлслөн харуулсан. Мөн үүний хажуугаар дусаал гоождог, модон цонхтой, шал муу, засвар хийгдээгүй, хуучны байр гээд хүмүүс голоод зарагдахгүй байсан. Ингээд би өөрөө 5.000.000 төгрөгийн алдагдал хүлээж, 41.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед үүнээс өндөр үнэ хүрэхгүй, хүрэх ямар ч боломжгүй байсан. Би нүүлгэлтийн компани дуудаж, өөрийн зардлаар нүүлгэсэн, хамгаалалтын зардал болон хаалга үүдийг янзлуулах гээд өчнөөн зардал гаргасан. анхнаасаа намайг залилан мэхэлж, надаас авсан мөнгөө төлөхгүй байх зорилготой байсан байна. Энэ нэхэмжлэлд дурдагдаад байгаа асуудал бүгд худал. Би түүнийг хохироосон биш, харин ч би хохирсон. Иймд хуулийн дагуу барьцаа хөрөнгөө хүлээн авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд16 оны 9 дүгээр сард үнэгүй.мн сайтад тавигдсан зарын дагуутой холбогдож,16 оны дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 72.000.000 төгрөгийн үнэ бүхийын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авч, түүний хариуд өөрийн өмчлөлийн 60.000.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, дүгээр байр, тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг 8.0 сая төгрөгийн үнэ бүхий тавилгын хамт, мөн 12.000.000 төгрөгийг бэлнээр харилцан шилжүүлсэн. Ингээд дугаар бүхий гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь,,, нар16 оны дугаар сарын 05-ны өдөр болж бүртгэгдсэн. Гэрээ байгуулахаас өмнөын нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан ба ямар нэгэн үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн17 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр нь биднийгтой16 оны дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсанаас 5 сарын дараа гарсан байх ба тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрыг албадан дуудлага худалдаанд оруулсан, санал болгосон, төлбөр авагчид шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр байсан. Түүнчлэн бид, нараас тухайн орон сууцыг худалдан аваагүй, үүнтэй холбоотой маргаан үүссэн болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Иймд гуравдагч этгээдийн хувьд тухайн орон сууцыг шударгаар олж авсан бөгөөд хууль ёсны өмчлөгч тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж гэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,гээсд олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн17 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгчийн******* болонт гаргасан гомдлууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны17 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын18 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 7 дугаартай хариу мэдэгдэх хуудас /1 дүгээр хавтас 4-21 дүгээр тал/ зэргийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн ыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт /2 дугаар хавтас5 дугаар тал/,19 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2 дугаар хавтас 127 дугаар тал/, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Дотоод хяналтын хэлтэст тус тус гаргасан гомдлын хуулбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолын хуулбар, шуудангийн тасалбар /2 дугаар хавтас 129-134 дүгээр тал/,19 оны 12 дугаар сарын-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдгийн хураамж төлсөн баримт /2 дугаар хавтас 160 дугаар тал/,20 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орон сууц хөлслөх тухай17 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17/00087 дугаар гэрээ, өрхийн бүртгэлийн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар,, нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,, нарын Хаан банк дахь дансны хуулга /2 дугаар хавтас 223, 226-247 дугаар тал/,20 оны дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3 дугаар хавтас 50 дугаар тал/,гээсд21 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэл /3 дугаар хавтас5 дугаар тал/, хамтран хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзах тухай хүсэлт /3 дугаар хавтас 162 дугаар тал/,гээсд21 оны 03 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэл /3 дугаар хавтас 163 дугаар тал/,21 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3 дугаар хавтас 164-165 дугаар тал/, иргэн, нарын хооронд байгуулагдсан18 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, түрээсийн төлбөр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх гар бичмэл бүхий баримтууд /3 дугаар хавтас 169-173 дугаар тал/,19 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, мөнгө хүлээн авсан баримт /3 дугаар хавтас 175-177 дугаар тал/ зэргийг,

 

6.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ,,, нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар болон14 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 332 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолтой хувийн хэргийн хуулбар /1 дүгээр хавтас 30-143 дугаар тал/,, нарт19 оны 8 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэл /2 дугаар хавтас8 дугаар тал/, Ч.Отгонцэцэг,, нарт19 оны дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэл /2 дугаар хавтас 137 дугаар тал/, Б.Халиунд20 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр олгосон итгэмжлэл /2 дугаар хавтас 220 дугаар тал/, Ч.Оюунцэцэг, М.Амгаланзаяа нарт21 оны 6 дугаар сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэл /3 дугаар хавтас 93 дугаар тал/,, М.Амгаланзаяа нарт21 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэл /3 дугаар хавтас 134 дүгээр тал/ зэргийг,

 

7.Хариуцагчгаас өмгөөлөгчийг оролцуулах тухай хүсэлт /2 дугаар хавтас 153 дугаар тал/,16 оны 8 дугаар сарын 21-ний өдөргийн иргэн байгуулсан хэлцэл /2 дугаар хавтас 163 дугаар тал/ зэргийг,

 

8. Гуравдагч этгээдээс16 оны дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээний хуулбар,од16 оны дугаар сарын 05-ны өдөр 12.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,, Л.Ананд, нарын төрсний гэрчилгээний болон, нарын иргэний үнэмлэхний хуулбарууд, гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай гэрээ, гэр бүлийн гишүүдийн гадаад паспортын хуулбар, Кореа их сургуулийн дипломын хуулбар /1 дүгээр хавтас 233-250, 2 дугаар хавтас 1-2 дугаар тал/,, нараас Д.Ууганбаяр, , нарт олгосон итгэмжлэл /2 дугаар хавтас 4-5 дугаар тал/,гээс20 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэл /3 дугаар хавтас 8 дугаар тал/,гийн өмгөөлөгч тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3 дугаар хавтас 39-40 дүгээр тал/,гээс22 оны дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэл /3 дугаар хавтас 244 дүгээр тал/ зэргийг тус тус ирүүлсэн.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын18 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 7/3772 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар /1 дүгээр хавтас 154-218 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын19 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 7/4328 дугаар лавлагаа болон Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар /2 дугаар хавтас-98 дугаар тал/, гэрчын19 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас 117-118 дугаар тал/, хамтран хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын20 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01/2709 тоот итгэмжлэл /3 дугаар хавтас 17 дугаар тал/ зэрэг баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

10.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны эзэмшигч нь тодорхой байна. Дараагийн эзэмшигчд асуудал байна. Ингээд шүүх хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Иргэдийн төлөөлөгч Хан-Уул дүүрэг, 17 дугаар гудамж, 595 тоотод оршин суух гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь 5 шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн 5 дахь шаардлага буюу16 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхиг хууль бус явуулсан болохыг тогтоолгох тухай шаардлагаас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцадт холбогдох шаардлагаас тус тус татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй ба бусад шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, дуусгавар болсон тухай18 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай эрх сэргээж өмчлөл шилжүүлэх тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, төлбөр төлөгчөөс хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар чөлөөлөн төлбөр авагчид шилжүүлсний улмаас төлбөр төлөгч учирсан гэм хорын хохирол 42.500.000 төгрөгийг хариуцагч*******, нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэж шаардсан.

 

3.Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгчөөс төлбөр төлж байгаагүй, иймд орон сууцыг албадан чөлөөлж, төлбөр авагчид хүлээлгэн өгсөн ба уг ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, манай байгууллага нэхэмжлэгчид хохирол учруулсан зүйл байхгүй гэж,

 

4.Гуравдагч этгээд дараах нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ньын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй, ямар нэгэн эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шалгасны үндсэн дээр арилжааны гэрээ байгуулж авсан бөгөөд одоо манай гэр бүлийн 4 гишүүний нэр дээр бүртгэлтэй. Бид уг эд хөрөнгийг шударгаар олж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

6.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн14 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжааргээс 43.050.000 төгрөг гаргуулжд олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн14 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн668 дугаар захирамж болон мөн өдөр 853 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн14 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 332 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эхлүүлсэн байна.

 

7.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн эд хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг14 оны 8 дугаар сарын-ны өдрийн тоот тогтоолоор битүүмжилж,14 оны дугаар сарын 08-ны өдрийн 138/02 тоот тогтоолоор хураан авсан.

 

8.Талууд14 оны дугаар сарын-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээг0.000.000 төгрөгөөр тогтоосон байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн14 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/258 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор дуудлага худалдааг14 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн.00 цагт хийхээр тогтоож, энэ талаар нийтэд зарлаж, төлбөр төлөгч14 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/29950 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна.

 

9.2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны үеэр ямар нэгэн санал ирээгүй тул дахин ахлах шийдвэр гүйцэтгэгчийн14 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/20 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор дуудлага худалдаанд15 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн.00 цагт оруулахаар тогтоож, нийтэд зарлаж, төлбөр төлөгчид14 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар мэдэгдлээр мэдэгджээ.

 

10.Улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн15 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн14 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/20 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

11.Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн15 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9/150 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарч, хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар0.000.000 төгрөгөөр тогтоож,15 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоож, энэ талаар төлбөр төлөгч15 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байна.

 

12.Гэвч хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй болохыг тус газрын15 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/32825 дугаар болон15 оны дугаар сарын 21-ний өдрийн 3/36585 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар15 оны дугаар сарын 27-ны өдрийн.30 цагт болох албадан дуудлага худалдааны комиссын хуралд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн байна.

 

13.Төлбөр төлөгч тухайн комиссын хуралд ирээгүйтэй холбоотой тайлбарыг15 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр баталгаажуулан авсан байх ба нь үлдэгдэл 41.470.000 төгрөгийг хоёр хуваан төлөхөө илэрхийлж байжээ.

 

14.Мөн өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын 84 тоот тэмдэглэл хөтлөгдөж, уг тэмдэглэлд дурдсанаар өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож, төлбөр төлөгчийн төлсөн 1.900.000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

15.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын15 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар болон16 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр мэдэгдлээр орон сууцыг чөлөөлөхийг даалгасан боловч төлбөр төлөгч нь энэхүү үйл ажиллагааг эс зөвшөөрч, дээд шатны албан тушаалтан болон шүүхэд гомдол гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн16 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн1/ШШ2016/03526 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч орон сууц чөлөөлүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын16 оны дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

16.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин16 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дүгээр мэдэгдэл хүргүүлж,16 оны 8 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг чөлөөлөхийг даалгасан боловч чөлөөлж өгөөгүй байх ба16 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон сууц чөлөөлөх ажиллагааг албадан гүйцэтгэж, тэмдэглэл үйлдсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн8-111 дүгээр талд авагдсан, мөн өдрийн тоот төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлэх тухай акт, 138 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол үйлдэгдсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар талд авагдсан.

 

17.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар мэдэгдлээргийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн газарт мэдэгдэж,16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 431 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар тал/

 

18.Ч.Даваацэрэнгийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж,17 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын16 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол,16 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт,16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 431 дугаартайг дуусгавар болгосон тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

19.Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэх явцад буюугаас16 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн0 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, 3 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгө иргэнын өмчлөлд,оос16 оны дугаар сарын 05-ны өдрийн 317 дугаартай нотариатчийн үл хөдлөх эд хөрөнгө арилжих гэрээний дагуу иргэн,,, нарын өмчлөлд тус тус шилжсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 154-218 дугаар талд авагдсан баримтаар болон гуравдагч этгээд нар, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон болно.

 

20.Гэтэл хэрэгт ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн17 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр гарснаас хойш ямар нэгэн ажиллагааг явуулахгүйгээр дахин ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нарын18 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолоор /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал/г дуусгавар болгосон нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү үйл баримтын талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, ямар ч ажиллагаа хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн.

 

21.Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас17 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн дугаар тал/-ээр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн гүйцэтгэж, хариу танилцуулахыг үүрэг болгосон атал уг үүрэг, чиглэлийн дагуу ямар ажиллагаа хийгдсэн болох нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

 

22.Дээр дурдсанчлан******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан бичгийн дагуу ямар нэгэн ажиллагаа явуулахгүйгээр дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй болохыг нотолж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай эрх сэргээж, өмчлөх шилжүүлэх тухай албан тоот болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгох тухай18 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

23.Харин дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, гэм хорын хохирол 42.500.000 төгрөгийг*******, нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ асуудлаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

24.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 809.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын16 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай эрх сэргээж, өмчлөх шилжүүлэх тухай албан тоот, дуусгавар болгох тухай18 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, зааснаар Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, дүгээр байрны ******* байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, өмчлөлд бүртгүүлэхийг даалгах, хариуцагч*******, нараас гэм хорын хохирол 42.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.5-д зааснаар*******16 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхиг хууль бус явуулсан болохыг тогтоолгох, хариуцагчт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 809.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.МӨНХЖАРГАЛ