Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00107

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр     Дугаар 183/ШШ2023/00107       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 0 улирлын цэцэрлэг, 0 байр, 000 тоотод оршин суух, Ц овогт М.Г /РД:УС00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, яармаг наадамчдын зам гудамж, 000 байр, 00 тоотод оршин суух, С овогт Т. Т/РД:ШЗ00000000/-т холбогдох

00.778.763 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харицагч Т.Т нь анх 2010 оны 6 дугаар сарын 05-нд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 00 мянгатын 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц барьцаалан 13.000 ам доллар, мөн 2010 оны 6 сарын 30-нд уг байраа дахин барьцаалан Есөн дэлбээ ХЗХ-оос 20.000.000 төгрөг зээлсэн боловч зээлээ төлөөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.09.27-ны өдрийн 0000 дугаартай шийдвэрэрээр хариуцагч Т.Тээс 13.000 ам доллар, 34.168.820 төгрөг гаргуулан нэхэмжлэг Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатын шүүхийн шийдвэрт Нийслэлийн шүүхийн 2012.12.03-ны өдрийн 000 дугаартай магадлагаар харицуагчаас 22.646 ам.доллар 34.168.820 төгрөг гаргуулан гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн 00дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2013.05.09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг биелүүлэхээр гэрээ байгуулж өгсөн.Тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардал, урамшууллын гэрээ байгуулахад доллараар гэрээ хийж, ажиллагааны зардалд тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр 22.646 ам долларыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеийн долларын ханш 1400.30-р тооцож 31.711.420 төгрөг гэж тооцож 34.168.820 төгрөг, шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 480.543 төгрөг нийт 66.360.783 төгрөг гаргуулах гэрээ хийсэн. Төлбөр төлөгч нь төлбөрийг тухайн үед ханшийн зөрүүтэйгээр удаашруулахгүйгээр төлсөн бол нэхэмжлэгч тал хохирохгүй байсан. Есөн дэлбээ ХЗХ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад татан буугдаж нэхэмжлэгч М.Г нь шаардах эрх шилжүүлэх гэрээгээр төлбөр авагчийн эрх, үүргийг шилжүүлж авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсоор ирсэн. Гэвч хариуцагч Т.Т нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, нэг ч төгрөг төлөхгүй, шүүхэд удаа дараала нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэж улмаар анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, Нийслэлийн шүүхийн шийдвэ гүйцэтгэх газарт өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсөн нь, төлбөр авагч талын бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, мөнгийг түгжиж, олох ёстой байсан орлогыг хааж, бодит хохирол учруулсан. Төлбөр төлөгч Т.Т нь барьцаа хөрөнгө 2 дахь албадан дуудлага худалдаанд орохын өмнө буюу 2019.09.11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд үлдэгдэл нийт төлбөр болох 62.410.783 төгрөгийг төлсөн байдаг. Төлбөр төлөгч Т.Тээс Нийслэлийн шүүхийн 2012.12.03-ны өдрийн 000 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 22.646 ам доллар 34.168.820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад олон жилийн дараа ямар нэг ханшийн өөрчлөлтгүйгээр төгрөгөөр тооцож төлбөр төлснийг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрөхгүйгээр маргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.Төлбөр төлөгч Т.Т нь шүүхийн шийдвэрийн дагуу 22.646 ам долларыг төлөх ёстой байсан боловч төлбөр авагч тал болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хооронд байгуулагдсан 2013.05.09-ний өдрийн зардал урамшууллын гэрээний дагуу ам долларын ханшийг тухайн өдрийн зардал урамшууллын гэрээний дагуу ам долларын ханшийг тухайн өдрийн долларын төгрөгтэй харьцах ханш болох 1400.00төгрөгөөр тооцож 31.711.420 төгрөг төлсөн нь төлбөр төлөгчид төлбөр завшуулсан, төлбөр авагчийг хохироосон үйлдэл гэж гомдолтой байна.Хариуцагч Т.Т нь тухайн төлбөрийг шүүхийн шийдвэрт зааснаар доллараар төлөх үүрэгтэй.Хэрэв төлбөрийг төгрөгөөр төлөх, шаардлагатай гэж үзвэл төлбөр төлж байгаа өдрийн долларын ханшаар тооцож төлбөрөө төлөх нь хууль ёсны зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Т нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй санаатайгаар удаашруулж 6 жил төлбөр авагч талын мөнгийг түгжиж, эргэлтэнд оруулахгүй, олох ёстой байсан орлогыг шууд хаасан учраас төлбөр төлөгдөх өдрийн долларын төгрөгтэй харьцах ханш буюу 2019.09.11-ний өдрийн 2671.12-р тооцож 60.490.183 төгрөг төлөх ёстой. Гэтэл 2013.05 сарын ханш 1400.30-р тооцож 31.711.420 төгрөг төлсөн нь төлбөр авагч талыг илтэд бодитойгоор хохироосон үйлдэл юм. Иймд хариуцагчаас 00.778.763 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Т.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03ны өдрийн 000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00дугаар тогтоолоор иргэн Т.Тээс зээл, зээлийн хүү улсын тэмдэгтийн хураамжийн хамт 66.308.687 төгрөгийн гаргуулж Есөн дэлбээ ХЗХ-д олгуулахаар шийдвэрлэж улмаар шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Т.Тийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 00 мянгат, 00 дугаар байрны 00тоот орон сууцыг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 000/00 тоот тогтоолоор битүүмжлэх, эд хөрөнгө хураах тухай 000/0 тоот тогтоолоор хурааж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хэд хэдэн удаа тогтоол үйлдэж дуудлага худалдааг явуулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иргэн Т.Т шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явуад НШШГГ-аар дамжуулж Есөн дэлбээ ХЗХ-д 2.000.000 төгрөгөөр 2 удаа 4.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 62.410.783 төгрөгийг тус тус төлснөөр нийт 66.410.783 төгрөгийг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг.Гэтэл Есөн дэлбээ ХЗХ түүний шаардах эрхийг шилжүүлэн авсан иргэн М.Г нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон бүртгэлийн байгууллагад барьцааны үүрэгт ногдуулсан бүртгэл дуусгавар болсон тухай албан тоотыг НШШГГ-т гаргаж өгөхөөс татгалзаж иргэний хөрөнгөө өмчлөх, эзэмших эрхийг хохироож байсан тул гэрчилгээ, албан тоотыг албадан гаргуулахаар иргэн Т.Т тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.Тухайн үед Н.Г нь ам.долларын ханшийн зөрүү 00 сая төгрөг төлөгдөөгүй, дуусаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүйд тооцуулахаар НШШГГ-ын хариуцагчаар татаж СБД-ийн ИХАШШ-д нэхэмжлэл гаргаад байсан. М.Г- нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох хэрэгт иргэн Т.Т нь М.Гд холбогдуулж бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Ам.долларын ханшийн зөрүүний улмаас төлөгдөөгүй гэх 00 сая төгрөгийг нэхэмжлэлийн үндэслэл болгож нэхэх, шаардах нь хуулийн үндэслэлгүй учир ШГА дуусгавар болгосон тогтоол-ыг хүчин болгох үндэслэл болохгүй талаар 3 шатны шүүх зохих хууль хэрэглэж эрх зүйн дүгнэлт хийж М.Г- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин гуравдагч этгээд Т.Тийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж, 2022.03.09-ний өдрийн итгэмжлэл, 2012.09.27-ны өдрийн 0000 дугаартай Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр,2012.12.03-ны өдрийн магадлал, 2013.02.19-ний өдрийн 00дугаар хяналтын шатны тогтоол, 2017.03.29-ний өдрийн шаардах эрхээ шилжүүлэх гэрээ, 2019.4.15-ны өдрийн 0/000 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудас, 2019.9.18-ны өдрийн 0/000 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2019.09.11-ний өдрийн дансны хуулгын баримт,2022.05.02-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас 2017.04.04-ний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шийдвэр гүйцэтгэх газарт хандсан албан бичиг, 2019.09.12-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.И танаа гаргасан гомдол, 2019.9.11-ний өдрийн дансны хуулга, 2019.09.10-ны өдрийн 00/00 тоот албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол ,2019.09.10-ны өдрийн 00/00 тоот битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол, 2019.9.16-ны өдрийн 0/000000 тоот Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан албан бичиг, 2019.09.18-ны өдрийн 0/000 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,2019.9.18-ны өдрийн 0/000 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудас, 2019.10.18-ны өдрийн 0/0000 тоот өргөдөлд хариу өгөх тухай, 2019.12.31-ний өдрийн нэхэмжлэл, 2020.02.10-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2020.01.14-ний өдрийн 181/ШЗ2020/00000 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020.06.09-ний өдрийн 181/ШШ2020/00000дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020.07.01-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол, 2020.07.24-ний өдрийн 0000 дугаар Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020.08.12-ний өдрийн Улсын дээд шүүхэд гарасан гомдол, 2021.06.18-ны өдрийн 000/ХТ2021/00000 дугаар Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

М.Г хохирол 00.778.763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Т.Тт холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулснаас ам долларын ханшын зөрүү 00.778.763 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хариуцагч ханшийн зөрүүний улмаас төлөгдөөгүй гэх шаардлага үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох М.Г- нэхэмжлэлийг гурван шатны шүүх хэрэгсэхгүй болгосон гэж маргаж байна.

Сүхбаатар дүргийн шүүхийн 2012.09.27-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр Т.Тээс 13.000 ам доллар, 34.168.820 төгрөгийг гаргуулж, Есөн дэлбээ ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 542.513 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2012.12.03-ны өдрийн 000 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.09.27-ны өдрийн 0000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13.000 ам доллар гэснийг 22646 ам доллар гэж өөрчилж, 3 дахь заалтын 483.256 төгрөг гэснийг 480.543 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2013.02.19-ний өдрийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 00дугаар тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.12.03-ны өдрийн 000 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2017 оны 03 сарын 29-ний өдөр Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоо Т.Тээс 22.646 ам доллар, 34.649.363 төгрөгийг шаардах эрхийг М.Гд шилжүүлснээр нэхэмжлэгч хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу 22.646 ам доллар, 34.649.363 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Т.Т 2019.9.11-ний өдөр 62.411.000 төгрөгийг НШШГГазар шилжүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 0/000 тогтоолоор тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсонд тооцсон байна.

Нэхэмжлэгч 2013.05.09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай шийдвэр биелүүлэх гэрээ байгуулж, ам долларын ханшийн 14.000,00төгрөгөөр тооцож, 31.711.420 төгрөг, 34.168.820 төгрөг, нийт 66.360.783 төгрөгөөр гэрээ хийсэн, Т.Т шүүхийн шийдвэр биелүүлээгүй 6 жил 4 сарын хугацаанд ам долларын ханш 2019.09.11-ний өдөр 2671,12 төгрөг болсон бөгөөд 22.646 ам доллар 60.490.183 төгрөг төлөх ёстой байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан 31.711.420 төгрөгөөр төлбөр төлсөн тул энэ зөрүү 00.778.763 төгрөгийг гаргуулна гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж тус тус хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхдээ ам долларыг тухайн үеийн ханш болох 14.000,00төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Т 22.646 ам долларын ханшийг 14.000,00төгрөгөөр тооцож, шүүхийн шийдвэрийн дагуу нийт 62.411.000 төгрөгийг нэхэмжлэгч М.Гд шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

Нэхэмжлэгч М.Г Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ маргаантай холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байгаа бөгөөд тэрээр ам долларын ханшийн зөрүү нэхэмжилсэн байх бөгөөд Т.Т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгчид төлбөрийг бүрэн төлсөн байна.

Эдгээр үндэслэлээр Т.Тт холбогдох 00.778.763 төгрөг гаргуулах тухай М.Г- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар Т.Тт холбогдох 00.778.763 төгрөг гаргуулах тухай М.Г- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар М.Г- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Г.СОЛОНГО