Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/00509

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 0* өдөр

Дугаар 1*3/ШШ2023/00509

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

  Хариуцагч: 

Орон сууцны төлбөрт төлсөн 59 709 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Г.Ц,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Ц хариуцагч Мтз ХХК, Хах ХХК нарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Хан-уул дүүргийн 4-р хорооны нутагт байрлах Х хотхоны 3 блокны 1 дүгээр орцны * давхрын 2 өрөө байрыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгасан нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Мтз ХХК-нд холбогдуулж орон сууцны төлбөрт төлсөн 59 709 000 төгрөгийг буцаан гаргуулахаар өөрчилж, хариуцагч Хах ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.Ц нь хариуцагч Мтз ХХК болон ХахХХК нарын хооронд байгуулсан 2020.04.16-ны өдрийн А дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2020.04.23-ны өдрийн З дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 23- ны өдөр ХахХХК-аас Мтз ХХК-д өгсөн А дугаартай Орон сууц худалдан борлуулах тухай албан бичгийг тус тус харгалзан захиалагч ХахХХК-тай бус гүйцэтгэгч Мтз ХХК- тай 2020 оны 0* дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тус орон сууц захиалгын гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Ххотхоны 3-р блокны 1 дүгээр орцны * давхарт 45,*3 мкв, 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээний нийт төлбөр болох 59 709 000 төгрөгийг 100 хувь Мтз ХХК-д төлсөн байдаг. Үүнээс хойш захиалсан орон сууц нь ашиглалтад орохгүй Мтз ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2 өрөө орон сууцыг захиалагч Г.Цын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байсан тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтад нэхэмжлэгчийн захиалсан 2 өрөө орон сууц нь өөр этгээдийн өмчлөлд бүртгэгдэж одоо Голомт банк ХХК-тай байгуулсан 2022 оны барьцааны гэрээ бүртгэлтэй гэх хариу ирсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа болно. Маргаан бүхий 43.93 мкв 2 өрөө орон сууц нь анх 2022 оны 0* дугаар сарын 09-ний өдөр анх улсын бүртгэлд З.Цгэх хүний өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд хавсаргаж ирүүлсэн баримтад З.Цнь ХахХХК-тай 2021.07.26-ны өдөр З дугаартай орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан байна. Энэ үеэр Г.Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ХахХХК нь нэхэмжлэл гаргахаас өмнө маргаан бүхий асуудлын талаар мэдэж байсан. Хэдийгээр Мтз ХХК болон ХахХХК нар нь хоорондоо маргаантай байсан хэдий ч Г.Цыг тус орон сууцыг захиалж төлбөрөө бүрэн төлсөн гэдгийг мэдсээр байж өөр этгээдтэй гэрээг байгуулж бусдын өмчлөлд шилжүүлж Г.Цыг хохироосон байна. Иймд хариуцагч нараас 2020 оны * дугаар сарын 03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 59 709 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар нь хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс 2020.0*.03-ны өдрийн төлбөрийн баримт, 2020.0*.03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хах ХХК-ийн 2020.04.23-ны өдрийн А тоот албан бичиг, 2020.04.23-ны өдрийн З дугаар орон сууц захиалгаар барих гэрээ, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021.04.0*-ны өдрийн 3*0 дугаар Прокурорын тогтоол, /хх-ийн 3-2*/

 

4. Хариуцагчаас 2020.0*.03-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.0*.06-ны өдрийн 2021/01 дугаар эвлэрлийн гэрээ, Мтз ХХК-ийн 2021.03.29-ний өдрийн ***** тоот албан бичиг зэргийг /хх-ийн 45-51, 163-167/

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022.0*.01-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Хах ХХК-ийн 2022.0*.01-ний өдрийн ******* тоот албан бичиг, 2021.07.26-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.09.06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Голомт банк ХХК-ийн 222.09.05-ны өдрийн ***** тоот албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбар, 2022.09.07-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2022.09.07-ны өдрийн бүртгүүлэх эрхийн төрөл болон бүртгүүлэх хүсэлт, 2022.09.07-ны өдрийн барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, ******дугаар барьцаалбар зэргийг хэрэгт хавсаргав./хх-ийн 12*-141/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Ц хариуцагч Хах ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  ...Тус орон сууц захиалгын гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Ххотхоны 3 дугаар блокны 1 дүгээр орцны * давхарт 45.*3 м.кв, 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээний нийт төлбөр болох 59 709 000 төгрөгийг 100 хувь Мтз ХХК-д төлсөн. Гэвч өнөөдрийг хүртэл орон сууцаа өгөөгүй бөгөөд тухайн байр нь бусдын өмчлөлд бүртгэгдсэн байх тул төлбөрт төлсөн мөнгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Ц хариуцагч Мтз ХХК нарын хооронд 2020.0*.03-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Ххотхоны 3 блокны 1 дүгээр орцны * давхарт 45.93 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1 300 000 төгрөг, нийт 59 709 000 төгрөгийг 100 хувь төлж барагдуулсан байхаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-9/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Ц нь 2020 оны * дугаар сарын 03-ны өдөр Мтз ХХК-ийн ХбХХК дахь ********* тоот дансанд 59 709 000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба уг асуудлаар талууд маргаагүй байна. /хх-ийн 5/

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийг шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан 2020 оны * дугаар сарын 03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 3.5-д Захиалагч тал нь энэхүү гэрээний 2.1, 2.2 болон 2.3-т заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулан гүйцэтгэгч талтай тооцоо дуусгаснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах эрх нээгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан байх боловч хариуцагч Мтз ХХК нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г.Цын нэр дээр шилжүүлж өгөөгүй байна.

6. Түүнчлэн хариуцагч Мтз ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэн З.Цэрэннадмидтай орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба маргаан бүхий орон сууцыг З.Цэрэннадмидын нэр дээр шилжүүлж өгсөн байна. /хх-ийн 130-133/

7. Эдгээрээс дүгнэхэд талууд гэрээ байгуулагдсан болон гэрээ цуцлагдсан асуудлаар маргаагүй байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй. гэснээр гэрээний үүрэгт төлбөрт төлсөн 59 709 000 төгрөгийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй.

*. Хариуцагч Мтз ХХК нь тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1*3/ШШ2022/03535 дугаар шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мтз ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан байна.

Дээрх шийдвэр хүчин төгөлдөр шийдвэрээр Мтз ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э шилжүүлсэн байх ба шүүх хэрэг гүйцэтгэгч А.Э нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийсэн байна.

Шүүх Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т нэхэмжлэгч Г.Цын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хэрэг гүйцэтгэгч А.Э гардуулах ажиллагааг хийсэн ба хэрэг гүйцэтгэгч нь тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр opendata.burtgel.gov.mn хаягнаас Мтз ХХК-ийн лавлагаа үзэхэд дампуурсанд тооцож, татан буулгасан бүртгэл хийгдээгүй байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 106 дугаар зүлийн 106.5, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 11* дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мтз ХХК-иас 59 709 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Цт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Хах ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мтз ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 456 495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ