Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/01325

 

 

 

 

 

 

2022 07 18 210/МА2022/01325

 

 

Г.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 183/ШШ2022/01362 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ц ын хариуцагч М ХХК , Х ХХК -д холбогдуулан гаргасан орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч Х ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Г.Ц , М ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж, М ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд сити-2 хотхон, 3 дугаар блок, 1 дүгээр орц, 8 давхарт, 2 өрөө, 45.93 м.кв талбайтай орон сууцыг Г.Ц ын өмчлөлд шилжүүлэх, Г.Ц нь орон сууцны төлбөрт 59,709,000 төгрөг төлөхөөр тохиролцож, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр М ХХК -д 59,709,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл уг орон сууцыг М ХХК нь Х ХХК -тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар шилжүүлж авсан байна. Иймд уг орон сууцны өмчлөлийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар тайлбар, татгалзал гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 13 давхар 130 айлын орон сууцны Блок-3, 8 дугаар давхарт байрлах 45.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Ц ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч М ХХК , Х ХХК -д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 456,495 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М ХХК -иас 228,247 төгрөгийг гаргуулан, Х ХХК -иас 228,247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдэж хүсэлт, шүүх хуралдаан давхцсан нотлох баримт хавсаргасан хүсэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ариунболд нь шүүх хуралдаанд биечлэн хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Шүүх хуралдаанд оролцож нотлох баримтуудыг гаргаж өгч эрх тэгш мэтгэлцэх байсан. Хэрэгт цугларсан шаардлага хангахгүй баримтуудыг шүүх үнэлж шийдвэр гаргасан. Хэрэгт хуулбар гэрээ байхад манай талыг М ХХК -тай хамтран нэхэмжлэлийн шаардлага биелүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.Ц хариуцагч М ХХК -тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь төрлийн шинжээр тодорхойлогдох худалдах, худалдан авах гэрээ байхад шүүх буруу дүгнэсэн. Уг гэрээний харилцах тал нь М ХХК байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй манай компанийг шийдвэртээ тусгасан нь үндэслэгүй. Учир нь манай компани М ХХК -аар барилгын ажил гүйцэтгүүлж энэхүү хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүйгээр авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц захиалгаар бариулах гэрээний хүрээнд ажлын хөлс бартераар төлөхөөр тохирч 2, 4, 8 давхруудаас манай зөвшөөрлөөр тодорхой иргэдэд М ХХК -ийн хүсэлтээр байр хүлээлгэн өгч тэдгээр иргэдтэй дахин манай тал гэрээ хийж байсан боловч уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг манайх нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүрэгтэй баримт хэрэгт авагдаагүй байхад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө манай тал хариуцлага хүлээсэн мэтээр хуулийг буруу дүгнэсэн. Шүүх тодорхой бус хаягт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүх шийдвэр гаргахад учир дутагдалтай байх бөгөөд хэргийн үнэн бодит байдлыг талуудыг байлцуулан эрх тэгш мэтгэлцүүлж байж шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч тус бүрт холбогдуулан гаргасан шаардлагыг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

3. Нэхэмжлэгч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М ХХК -тай 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу мөн өдөр 59,709,000 төгрөг төлсөн. Гэтэл М ХХК нь гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд сити-2 хотхон, 3 дугаар блок, 1 дүгээр орц, 8 давхарт 45.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхгүй байна. Уг орон сууцыг Х ХХК -иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар М ХХК -д шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийг хариуцагч нарт холбогдуулан гаргасан гэж тодорхойлж, хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэргийг баримтаар ирүүлжээ. /хх5-11/

4. Шүүхээс хариуцагч М ХХК -д нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр, хариуцагч Х ХХК -д нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус гардуулсан байх ба хариуцагч нар нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна. /хх34-42/

5. Анхан шатны шүүх хариуцагч М ХХК , Х ХХК -ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчсөн байна. /хх13-26/

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрт ямар үндэслэл, хувь хэмжээгээр холбогдуулан гаргаж байгааг тодруулж, энэ талаар зохигчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцүүлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлийн лавлагааг гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн авсан атлаа шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүйгээр, маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх66, 69/

6. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Х ХХК -ийн гаргасан давж заалдах гомдлыг ханган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 183/ШШ2022/01362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН